Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 137

 

Ц.А, Б.Б, Б.Х,

Б.Т, Х.Э, А.С

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Д.Баасансүрэн,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 945 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.А, Б.Б, Б.Х, Б.Т, Х.Э, А.С нарт холбогдох эрүүгийн 1809051321204 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ,,,,,,,,,,,,, овгийн ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, 20,,,,,,,, оны ,,,,,,,,,,,,дугаар сарын ,,,,,,,,,-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник технологийн коллежийн 1а ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт С,,,,,,,,,дүүргийн ,,,,,,,,,,,, дугаар хороо, Хилчин хотхон ,,,,,,,,,,,, дугаар байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:,,,,,,,,,,,/;

2. ,,,,,,,,,,,,, овгийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 20,,,,, оны ,,,,,,,, дугаар сарын ,,,,,,,,-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэр урлалын коллежийн За ангид сурдаг, ам бүл 3, эх, дүү нарын хамт ,,,,,,,,,,,,,,,, дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 1031 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:,,,,,,,,,,,/;

3. ,,,,,,,,,, овгийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 20,,,,,,,,,,,, оны 3 дугаар сарын ,,,,,,,,,,,,,,,,,ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ,,,,,,,,,, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт ,,,,,,,,,,,,,, дүүргийн 19 дүгээр хороо, ,,,,,,,,,,,,н 23а гудамжны 619 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:,,,,,,,,,,,,,,,/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 194 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоолгосон;

4. ,,,,,,,,,,,,, овгийн ,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,, 20,,,,,,, оны ,,,,,,,,,,,,, дугаар сарын ,,,,,,,,,,-ны өдөр ,,,,,,,,,,, хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэр урлалын коллежийн За ангид сурдаг, ам бүл 2, эхийн хамт ,,,,,,,,,,, дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 12а гудамжны 340 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:,,,,,,,,,,/;

5. ,,,,,,,,, овгийн ,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,р, 20,,,,,,,,, оны ,,,,,,,,,, дүгээр сарын ,,,,,,,,-ний өдөр ,,,,,, аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэр урлалын коллежийн За ангид сурдаг, ам бүл 2, эхийн хамт ,,,,,,,,,,,,, дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн задгай тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:,,,,,,,,,,,,,,,,/;

6. ,,,,,,,,,,,,овгийн ,,,,,,,,,,,,,гийн ,,,,,,,,,,, 20,,,,,,, оны ,,,,,,,, дугаар сарын ,,,,,,,,,ны өдөр ,,,,,,,,,,хотод төрсөн, ,,,,,,,,,,,,,,настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 1 дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ,,,,,,,,,,,дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 96 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:,,,,,,,,,,,/;

 

1. Б.Т, А.С, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 10-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод байрлах иргэн М.Энхтөрийн зуслангийн байшингийн 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Самсунг” маркийн зурагт, 2 ширхэг ханын зураг эд зүйлийг хулгайлж, 578.400 төгрөгийн хохирол учруулсан,

2. Б.Т, Ц.А, А.С, Б.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 11-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Болорчимэгийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж, 237.200 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Т, Ц.А, А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Ж.Төгөлдөрийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, эд зүйлс хулгайлж, 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Б.Т, Ц.А, А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Цэрэнбалжирийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, 141.840 төгрөгийн үнэ бүхий чихмэл тоглоом хулгайлж хохирол учруулсан,

5. Б.Т, А.С, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч М.Энхбаярын хүн байнга амьдрах зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн орж хууль бусаар нэвтэрсэн,

6. Б.Т, А.С, Б.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн, нууцаар, хууль бусаар 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмодны зуслангийн задгайд оршин суух Л.Оргилмаагийн байнга амьдрах орон байранд нэвтэрч, эд зүйлс хулгайлж, 96.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Б.Т, Ц.А, А.С, Б.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмод задгайд оршин суух А.Алтанхүүгийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж буюу нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 179.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 4-162 тоотод оршин суух иргэн Д.Баттөрийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын чулуун хөөрөг 1 ширхэг, 400 грамм орчим цул мөнгөн эдлэлийн цуглуулга зэргийг хулгайлж, нийт 680.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 1-39 тоотод оршин суух иргэн Б.Бадамын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, процессор 1 ширхэг, “Увс” нэртэй архи 1 ширхэг, “Болор” нэртэй архи 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 2 ширхэг, флаш 1 ширхэг, Хаан банкны карт 1 ширхэг зэргийг хулгайлж, бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар 31-ний өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 1-506 тоотод оршин суух иргэн М.Алтантуяагийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бэлэн 50.000 төгрөг, үсний сэнс, хүүхдийн пүүзэн гутал зэрэг эд зүйл хулгайлж, нийт 88.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2-154 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Оргилын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг зэс аяга хулгайлж, нийт 2.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-1016 тоотод оршин суух иргэн Б.Уянгын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Жонни Волкер” виски 1 ширхэг, Айпад /аффле/ 1 ширхэг, Самсунг А-5 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж, нийт 1.660.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-125а тоотод оршин суух иргэн О.Мөнхзулын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. А.С нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангийн задгайд байрлах иргэн Н.Уранбилэгийн байшингийн саравчнаас Самсунг Жи 7 загварын гар утсыг хулгайлж, 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Б.Т, Ц.А, А.С, Б.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн 2018 онд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Болорчимэгийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ хувцасны шкафны 4 хаалгыг нь цөмлөн эвдэж, дахин ашиглах боломжгүй болгосон, шкафны доторх замтай 3 шургуулга болон 1 өмдний өлгүүрийг гаргаж дээр нь дэвсэлж, гүйдэг замыг эвдэлж дахин ашиглах боломжгүй болгосон, гэрлийн бүрхүүлийг хагалсан, дрожин дээр бөөлжих, хоол унд асгах, тамхины галаар түлэх зэргээр гэмтээсэн, хулдаасан дээр 3 газар бааж бохирдуулсан, хөнжил, гудас, бүтээлэг, хүүхдийн футболк зэргийг бөөлжсөөр бохирдуулах, цус арчих зэргээр дахин ашиглах боломжгүй болгосон, халаалтын төхөөрөмж паарны хөлддөггүй шингэн болох ахуйн тосоолыг мотор төхөөрөмжөөс нь салгаж өөр төрлийн шингэнтэй хольж дахин ашиглах боломжгүй болгон устгасан, ус буцалгагчийг хагалсан зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж, нийт 1.388.200 төгрөгийн хохирол учруулсан,

16. Б.Т, А.С, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч М.Энхбаярын хүн байнга амьдрах зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж, 1 ширхэг жаазтай зураг хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ дрож дээр бөөлжиж, тамхины цогоор түлж гэмтээсэн, 2 хөнжил, цагаан хэрэгслийг түлж дахин ашиглах боломжгүй болгож устгасан, хайруулын тавганд бааж дахин ашиглах боломжгүй болгосон, зурагтын нүүр, хүүхдийн ванн, хүүхдийн тоглоом зэргийг хагалж устгасан зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж, нийт 741.940 төгрөгийн хохирол учруулсан,

17. Ц.А, Б.Т, А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Ж.Төгөлдөрийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, 350.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, хөөрөг, гитар, 2 нүдний дуран зэрэг эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ гэрийн эд зүйл болох 32 инчийн зурагтын дэлгэцийг хагалах, хатаагч, шүүгээний хаалга, шүүгээ, тенн, угаалгын машин, хөшиг, толь, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийг гишгэж эвдлэх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж, нийт 1.283.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Х.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Ц.А, Б.Т, А.С, Б.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Х, Х.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.А, Б.Т, А.С, Б.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Х нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч А.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч Х.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нарт оногдуулсан ялуудыг хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Тг 1 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар, Ц.Ат 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар, А.Сыг 2 жил 2 сар 17 хоногийн хугацаагаар, Б.Хыг 1 жил 20 хоногийн хугацаагаар, Б.Быг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 5 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.А, А.С, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Х, Х.Э нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Тгийн цагдан хоригдсон 205 хоног, Ц.Аын цагдан хоригдсон 175 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Т, Б.Б, Ц.А, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг бамбаруушийг хууль ёсны өмчлөгч Д.Цэрэнбалжирт буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Саас 4.874.620 төгрөг гаргуулж, 303,920 төгрөгийг хохирогч Д.Болорчимэгт, 487,800 төгрөгийг хохирогч Ж.Төгөлдөрт, 232,400 төгрөгийг хохирогч М.Энхбаярт, 24,000 төгрөгийг хохирогч Л.Оргилмаад, 340,000 төгрөгийг хохирогч М.Энхтөрд, 182,500 төгрөгийг хохирогч Б.Бадамд, 44,000 төгрөгийг хохирогч М.Алтантуяад, 1,270,000 төгрөгийг хохирогч М.Мөнх-Оргилд, 830,000 төгрөгийг хохирогч Б.Уянгад, 600,000 төгрөгийг хохирогч О.Мөнхзулд, 560,000 төгрөгийг хохирогч Н.Уранбилэгт тус тус, өсвөр насны шүүгдэгч Х.Эгийн хууль ёсны төлөөлөгч Н.Мэндсайханаас 3,266,500 төгрөгийг гаргуулж, 340,000 төгрөгийг хохирогч М.Энхтөрд 182,500 төгрөгийг хохирогч Б.Бадамд, 44,000 төгрөгийг хохирогч М.Алтантуяад, 1,270,000 төгрөгийг хохирогч М.Мөнх-Оргилд, 830,000 төгрөгийг хохирогч Б.Уянгад, 600,000 төгрөгийг хохирогч О.Мөнхзулд тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Х. Х.Э нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтанд хамрагдах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус бүрт авч, шүүгдэгч Б.Т, Ц.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б, А.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Ц.А, А.С, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч Х.Э, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийг Баянмөнх овогтой Баасан-Очир гэдэг. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолд Батмөнх овогтой Баасан-Очир гэж бичсэн байсан. Б.Б нь насанд хүрээгүй байхдаа энэхүү гэмт хэрэгт холбогдсон. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, тодорхой эрхэлсэн сургуультай, оршин суух хаягтай зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж, өсвөр насны хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг нь хүндэтгэн Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлгийг хэрэглэж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

 

Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч А.С нь анх гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан. Иймээс Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлгийг хэрэглэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Аын өмгөөлөгч Д.Баасансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг шүүх хэрэглэсэн. Гэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлгийг хэрэглэхийг хүсч байна. Учир нь, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч А.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Надад нэг удаа боломж олговол би эндээс гараад хохирлыг аль болох хурдан барагдуулна.” гэв.

 

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2019 оны 5 дугаар сард анхан шатны шүүх хурал орсноос хойш 2019 оны 11 дүгээр сард дараагийн шүүх хуралдаан болох хүртэл шүүгдэгч Б.Тгээс бусад шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Энэ хугацаанд эдгээр хүүхдүүд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй, сургуульд сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлгийг шүүгдэгч Ц.А, А.С, Б.Б нарт хэрэглэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

1. Б.Т, А.С, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 10-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод байрлах иргэн М.Энхтөрийн зуслангийн байшингийн 2 давхрын цонхоор хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Самсунг” маркийн зурагт, 2 ширхэг ханын зураг эд зүйлийг хулгайлж, 578.400 төгрөгийн хохирол учруулсан,

2. Б.Т, Ц.А, А.С, Б.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 11-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Болорчимэгийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж, 237.200 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Т, Ц.А, А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Ж.Төгөлдөрийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, эд зүйлс хулгайлж, 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Б.Т, Ц.А, А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Цэрэнбалжирийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, 141.840 төгрөгийн үнэ бүхий чихмэл тоглоом хулгайлж хохирол учруулсан,

5. Б.Т, А.С, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч М.Энхбаярын хүн байнга амьдрах зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн орж хууль бусаар нэвтэрсэн,

6. Б.Т, А.С, Б.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн, нууцаар, хууль бусаар 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмодны зуслангийн задгайд оршин суух Л.Оргилмаагийн байнга амьдрах орон байранд нэвтэрч, эд зүйлс хулгайлж, 96.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Б.Т, Ц.А, А.С, Б.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмод задгайд оршин суух А.Алтанхүүгийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж буюу нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, 179.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 4-162 тоотод оршин суух иргэн Д.Баттөрийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын чулуун хөөрөг 1 ширхэг, 400 грамм орчим цул мөнгөн эдлэлийн цуглуулга зэргийг хулгайлж, нийт 680.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 1-39 тоотод оршин суух иргэн Б.Бадамын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, процессор 1 ширхэг, “Увс” нэртэй архи 1 ширхэг, “Болор” нэртэй архи 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 2 ширхэг, флаш 1 ширхэг, Хаан банкны карт 1 ширхэг зэргийг хулгайлж, бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар 31-ний өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 1-506 тоотод оршин суух иргэн М.Алтантуяагийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бэлэн 50.000 төгрөг, үсний сэнс, хүүхдийн пүүзэн гутал зэрэг эд зүйл хулгайлж, нийт 88.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 2-154 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Оргилын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг зэс аяга хулгайлж, нийт 2.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-1016 тоотод оршин суух иргэн Б.Уянгын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “Жонни Волкер” виски 1 ширхэг, Айпад /аффле/ 1 ширхэг, Самсунг А-5 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж, нийт 1.660.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. А.С, өсвөр насны шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-125а тоотод оршин суух иргэн О.Мөнхзулын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. А.С нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангийн задгайд байрлах иргэн Н.Уранбилэгийн байшингийн саравчнаас Самсунг Жи 7 загварын гар утсыг хулгайлж, 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Б.Т, Ц.А, А.С, Б.Б, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн 2018 онд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Болорчимэгийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ хувцасны шкафны 4 хаалгыг нь цөмлөн эвдэж, дахин ашиглах боломжгүй болгосон, шкафны доторх замтай 3 шургуулга болон 1 өмдний өлгүүрийг гаргаж дээр нь дэвсэлж, гүйдэг замыг эвдэлж дахин ашиглах боломжгүй болгосон, гэрлийн бүрхүүлийг хагалсан, дрожин дээр бөөлжих, хоол унд асгах, тамхины галаар түлэх зэргээр гэмтээсэн, хулдаасан дээр 3 газар бааж бохирдуулсан, хөнжил, гудас, бүтээлэг, хүүхдийн футболк зэргийг бөөлжсөөр бохирдуулах, цус арчих зэргээр дахин ашиглах боломжгүй болгосон, халаалтын төхөөрөмж паарны хөлддөггүй шингэн болох ахуйн тосоолыг мотор төхөөрөмжөөс нь салгаж өөр төрлийн шингэнтэй хольж дахин ашиглах боломжгүй болгон устгасан, ус буцалгагчийг хагалсан зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж, нийт 1.388.200 төгрөгийн хохирол учруулсан,

16. Б.Т, А.С, өсвөр насны шүүгдэгч Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч М.Энхбаярын хүн байнга амьдрах зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж, 1 ширхэг жаазтай зураг хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ дрож дээр бөөлжиж, тамхины цогоор түлж гэмтээсэн, 2 хөнжил, цагаан хэрэгслийг түлж дахин ашиглах боломжгүй болгож устгасан, хайруулын тавганд бааж дахин ашиглах боломжгүй болгосон, зурагтын нүүр, хүүхдийн ванн, хүүхдийн тоглоом зэргийг хагалж устгасан зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж, нийт 741.940 төгрөгийн хохирол учруулсан,

17. Ц.А, Б.Т, А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Ж.Төгөлдөрийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, 350.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, хөөрөг, гитар, 2 нүдний дуран зэрэг эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ гэрийн эд зүйл болох 32 инчийн зурагтын дэлгэцийг хагалах, хатаагч, шүүгээний хаалга, шүүгээ, тенн, угаалгын машин, хөшиг, толь, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийг гишгэж эвдлэх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж, нийт 1.283.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Энхтөр “...40 инчийн самсунг зурагт алдагдсан, 2 жаазтай шигтгээтэй зураг алга болсон байсан. ...” /1хх 44/,

хохирогч Д.Болорчимэг “...Канон маркийн 2 хүний дуран хулгайд алдагдсан. ...Мөн 2 ширхэг ролик хулгайлагдсан. ...Бас миний кабелийн антен болох “Сансар HD BOX” хулгайлагдсан. ...2 давхарын унтлагын өрөөнд байдаг 4 ширхэг гүйдэг хаалгатай хувцасны шүүгээний 4 хаалгыг цөмлөн эвдэж, мулт татаж салгаж, дахин ашиглах боломжгүй болгосон. ...Унтлагын өрөөнд байсан гэрлийн бүрхүүлийг хагалсан. ...Унтлагын өрөөний шалан дээр байсан дэвсээтэй байсан хивсэн дээр бөөлжиж, хоол унд асгаж, тамхины цогоор энд тэндгүй түлсэн байсан. ...тагтан дээр байсан хулдаасан дээр 3 газар бааж бохирдуулсан. ...унтлагын орон дээр байсан хөнжил, гудас болон бүтээлгийг бөөлжисөөр бохирдуулж, дахин ашиглах боломжгүй болгосон. ...манай байшингийн халаалтын төхөөрөмж, паарны хөлддөггүй шингэн болох ахуйн тосолыг мотор төхөөрөмжөөс салгаж, дээд давхарт авч очоод дээрээс нь өөр төрлийн шингэн зүйл хийж, дахин ашиглах боломжгүй болгон бохирдуулсан. ...ус буцалгагчийг дээд давхарт гаргаад хагалсан. ...гал тогооноос хоолны сав болон хайруулын таваг, пилетка авч унтлагын өрөөнд аваачиж, хоол хийж байхдаа түлж бохирдуулж, дахин ашиглах боломжгүй болгосон. ...дээд давхрын вакум цонхны түгжээг эвдэж гэмтээсэн. ...гадаа цонхны төмөр хаалтны нэг хэсгийг нь салгасан. ...” /1хх 119-121/,

хохирогч Ж.Төгөлдөр “...хувцасны хатаагч, шүүгээний хаалга, ханын хавтан шүүгээ, цонхны хөшиг, хүүхдийн тоглоом болон ширээ, сандал эвдэлсэн. ...” /1хх 185-187/,

хохирогч Д.Цэдэнбалжир “...хүүхдийн чихмэл тоглоом 3 ширхэг алдагдсан. ...” /1хх 250/,

хохирогч М.Энхбаяр “...манай гэрийн төмөр хаалга эвдэрсэн. Дахин ашиглах боломжгүй болсон. 2 давхрын шалны 2 ширхэг дрожийг ашиглах боломжгүй болгож, бөөлжиж, тамхины цогоор цоолж гэмтээсэн. ...2 хүний цоо шинэ өдөн хөнжил байсныг шатааж, доторх өдийг цувуулсан. ...нэг хүний 2 ширхэг сентфонон хөнжил байсан, уг хөнжлүүдийг шатаагаад, дахин ашиглах боломжгүй болгосон. ...хайруулгын таваг байсан, ямар ч ашиглах боломжгүй, шээс, баас хийгээд хаясан байсан. ...зурагтны нүүрийг хагалсан, хүүхдийн усны ванныг ашиглах боломжгүй, хагалж гэмтээсэн. ...мөн манай гэрээс нэг ширхэг жаазтай зураг алга болсон. ...хүүхдийн тоглоом ашиглах боломжгүй болгосон. ...” /2хх 62-63/,

хохирогч Л.Оргилмаа “...цагдаа нар ирээд байшин руу ороход манай байшингийн 2 давхарт дөрвөн хүүхэд байсан. ...нэг хүүхдийнх нь үүрсэн байсан цүнх манай гэрт байсан ягаан өнгийн үүргэвч, шатрыг үүрсэн байсан. ...компьютерийн процессорыг эвдэж дотроос нь эд ангийг нь авсан юм шиг байна лээ, ...хүүхдийн сууж унадаг удирдлагатай машины жолооны хүрдийг нь хугалж эвдэлсэн. Байшингийн 1 давхрын амбаарнаас байшин руу орох модон хаалгыг эвдсэн байсан. ...” /2хх 129-131/,

хохирогч Д.Баттөр “...бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын чулуун хөөрөг 1 ширхэг, кошлонктой цул мөнгөн эдлэлийн цуглуулга зэрэг эд зүйлсээс өөр эд зүйл алдагдаагүй. ...” /2хх 206-207/,

хохоирогч Б.Бадам “...мөнгөн аяга 1 ширхэг, процессор, 2 шил архи, гар утасны цэнэглэгч 2 ширхэг, флаш, хаан банкны карт зэрэг эд зүйлс алдагдаж хохирол учирсан байна. ...” /3хх 39/,

хохирогч М.Алтантуяа “...50.000 төгрөг, үсний сэнс, хүүхдийн пүүзэн гутал алдагдсан. ...” /3хх 77-78/,

хохирогч М.Мөнх-Оргил “...миний хөөрөг, хадам аавын хөөрөг, зэс аяга зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /3хх 103-105/,

хохирогч Б.Уянга “...Жонни волкер виски, айпад, самсунг А5 гар утас зэрэг эд зүйлс алдагдсан. ...” /3хх 190/,

хохирогч О.Мөнхзул “...дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, Самсунг загварын зөөврийн компьютер том, жижиг 2 ширхэг алдагдсан байсан. ...” /3хх 244-245/,

хохирогч А.Алтанхүү “...бид шууд зуслангийн газраа очиход байшингийн цонх нь онгойсон, төмөр хамгаалалт нь ангайсан байсан. ...Самсунг загварын цэнхэр өнгөтэй зөөврийн компьютер, DVD тоглуулагч, жижиг сувинер, вискинүүд алга болсон байсан. ...” /4хх 54-55/,

хохирогч Н.Уранбилэг “...ширээн дээр самсунг жи-7 загварын гар утсаа үлдээчихээд усанд яваад ирсэн чинь миний гар утас байхгүй байсан. ...” /5хх 109/,

гэрч С.Дашдэмбэрэл “...хажуу байшин руу харахад 18 орчим насны 2 залуу цонхоор нь гарч ирээд 46-12 УБТ улсын дугаартай Тоёота Приус загварын хар өнгийн машинтай хүнтэй уулзаж байгаад нөгөө 2 залуу доошоо алхаад явсан. Харин нөгөө машин нь уг газраас 2 эмэгтэй суулгаж аваад яваад өгсөн. ...” /2хх 65-66/,

гэрч П.Батсүх “...тэгээд иртэл 2 давхар мансарттай том хашаатай байшингаас Хатанбаатар, Сүхбат, Тэмүүлэн нар гарч ирсэн. Тухайн үед Сүхбат нэг зурагт тэвэрсэн, нөгөө хоёр нь хажууд нь алхаад хүрээд ирсэн. ...” /2хх 72-74/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 108-114, 174-179, 241-242, 2хх 52-53, 212-213, 3хх 105-106, 163, 4хх 7/, эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 54-55, 134-137, 196-198, 2хх 247-248, 3хх 45, 84, 136, 208, 4хх 33-34, 81-84, 5хх 24-25/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 41, 115-116, 180-181/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүхээс шүүгдэгч Ц.А, Б.Т, А.С, Б.Б, Б.Х, Х.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Ц.А, Б.Т, А.С, Б.Б, Б.Х нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

   Шүүгдэгч А.Сын нийт 14 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн 3 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар,

шүүгдэгч Б.Тгийн нийт 7 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн 3 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар,

шүүгдэгч Ц.Аын нийт 4 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн 2 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар,

шүүгдэгч Б.Бын нийт 3 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн 1 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар,

өсвөр насны шүүгдэгч Б.Хын нийт 5 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, мөн 2 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар,

өсвөр насны шүүгдэгч Х.Эгийн нийт 6 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Х, Х.Э нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийг хэрэглэн тэдэнд оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл, өсвөр насны шүүгдэгч Б.Х, Х.Э нар нь шийтгэх тогтоол гарах үед насанд хүрээгүй байжээ.

 

Шүүгдэгч Ц.А, Б.Б, Б.Т, А.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэг, заалтуудад заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Сүхээ “...шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангид зааснаас бага ял оногдуулжээ.

 

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “,,,,,,,,,,,,,хийн Б,,,,,,,,,-,,,,,,,,р”-ыг “Б,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,” гэж бичсэн байх бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 945 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 945 дугаартай шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтын “...,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,...” гэснийг “...,,,,,,,,,,,,хийн ,,,,,,,,,,,,,,,,,,...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ