Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 470

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,      

Улсын яллагч Г.Ганбагана,

Хэлмэрч И.Болормаа,

Хохирогч Д.Болорчимэг,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Мөнх-Ургамал, өмгөөлөгч О.Алтанчулуу,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Мэндсайхан, өмгөөлөгч Д.Чулуунцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч А.С, түүний хууль ёсны төлөөлөгч А.Мядагмаа, өмгөөлөгч Ю.Тогмид,

Өсвөр насны шүүгдэгч Д.Х, түүний хууль ёсны төлөөлөгч О.Оюунцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Баясгалан,

Өсвөр насны шүүгдэгч Ц.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Цанжид, тэдгээрийн өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, Б.Т, Б.Б, Ц.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э нарт холбогдох эрүүгийн 1809051321204 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2003 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, Техник технологийн коллежийн 1а ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхон 108 дугаар байрны 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэр урлалын коллежийн 3а ангид сурдаг, ам бүл 3, эх дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48 дугаар гудамжны 1031 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр  хороо, Цайзын 23а гудамжны 619 тоотод оршин суух, урьд:

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №206 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Монгол улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэр урлалын коллежийн 3а ангид сурдаг, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 12а гудамжны 340 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Үйлдвэр урлалын коллежийн 3а ангид сурдаг, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн задгай тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан тенологийн их сургуулийн 1 дүгээр курсэд сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 96 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

 Шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-нд хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод байрлах иргэн М.Энхтөрийн зуслангийн байшингийн 2 давхарын цонхоор хууль бусаар нэвтэрч 40 инчийн самсунг маркийн зурагт, 2 ширхэг ханын зураг эд зүйлийг хулгайлан авч 578.400 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Болорчимэгийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж 237.200 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Ж.Төгөлдөрийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж эд зүйлс хулгайлж 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Цэрэнбалжирийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, 141.840 төгрөгийн үнэ бүхий чихмэл тоглоом хулгайлж хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч М.Энхбаярын хүн байнга амьдрах зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн орж хууль бусаар нэвтэрсэн,

 

Шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нар нь бүлэглэн нууцаар, хууль бусаар 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмодны зуслангийн задгайд оршин суух Л.Оргилмаагийн байнга амьдрах орон байранд нэвтэрч, эд зүйлс хулгайлж 96.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Зуунмод задгайд оршин суух А.Алтанхүүгийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэж буюу нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 179.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Тахилт 4-162 тоотод оршин суух иргэн Д.Баттөрийн эзэмшлийн орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын чулуун хөөрөг 1 ширхэг, 400 гр орчим цул мөнгөн эдлэлийн цуглуулга зэргийг хулгайлж бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сард Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, тахилт 1-39 тоотод оршин суух иргэн Б.Бадамын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, процессор 1 ширхэг, Увс нэртэй архи 1 ширхэг, Болор нэртэй архи 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 2 ширхэг, флаш 1 ширхэг, Хаан банкны карт 1 ширхэг зэргийг хулгайлж бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар 31-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Тахилт 1-506 тоотод оршин суух иргэн М.Алтантуяагийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 50.000 төгрөг, үсний сэнс, хүүхдийн пүүзэн гутал зэрэг эд зүйл хулгайлж бусдад 88.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Тахилтын 2-154 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Оргилын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг зэс аяга хулгайлж бусдад 2.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Тахилтын 1-1016 тоотод оршин суух иргэн Б.Уянгын эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Жонни Волкер виски 1 ширхэг, Айпад /аффле/ 1 ширхэг, самсунг А-5 маркын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж бусдад 1.660.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо, тахилтын 1-125а тоотод оршин суух иргэн О.Мөнхзулын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангийн задгайд байрлах иргэн Н.Уранбилэгийн байшингийн саравчнаас Самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлж, 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С Б.Х, Б.Б нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Болорчимэгийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ хувцасны шкафны 4 хаалгыг нь цөмлөн эвдэж дахин ашиглах боломжгүй болгосон, шфакны доторх замтай 3 шургуулга болон 1 өмдний өлгүүрийг гаргаж дээр нь дэвсэлж гүйдэг замыг эвдэлж дахин ашиглах боломжгүй болгосон, гэрлийн бүрхүүлийг хагалсан, дрожин дээр бөөлжих, хоол унд асгах, тамхины галаар түлэх зэргээр гэмтээсэн, хулдаасан дээр 3 газар бааж бохирдуулсан, хөнжил, гудас, бүтээлэг, хүүхдийн футболк зэргийг бөөлжсөөр бохирдуулах, цус арчих зэргээр дахин ашиглах боломжгүй болгосон, халаалтын төхөөрөмж паарны хөлддөггүй шингэн болох ахуйн тосолыг мотор төхөөрөмжөөс нь салгаж өөр төрлийн шингэнтэй хольж дахин ашиглах боломжгүй болгон устгасан, ус буцалгагчыг хагалсан зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн 1.388.200 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч М.Энхбаярын хүн байнга амьдрах зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж 1 ширхэг жаазтай зураг хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ дрож дээр бөөлжиж, тамхины цогоор түлж гэмтээсэн, 2 хөнжил, цагаан хэрэгслийг түлж дахин ашиглах боломжгүй болгож устгасан, хайруулын тавганд бааж дахин ашиглах боломжгүй болгосон, зурагтны нүүр, хүүхдийн ванн, хүүхдийн тоглоом зэргийг хагалж устгасан зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж 741.940 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.А Б.Т өсвөр насны шүүгдэгч А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Ж.Төгөлдөрийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтрэн орж, 350.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга, хөөрөг, гитар, 2 нүдний дуран зэрэг эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ гэрийн эд зүйл болох 32 инчийн зурагтын дэлгэцийг хагалах, хатаагч, шүүгээний хаалга, шүүгээ, тенн, угаалгын машин, хөшиг, толь, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийг гишгэж эвдлэх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн 1.283.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Д.Болорчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манайх хүүхдийн сургууль орохоор хот руу орчихдог. 1 сар орчим хугацаанд зуслан руугаа очоогүй. Он сарыг нь сайн санахгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны орчим би 3 хүүхдээ агаарт гаргах гээд очсон. Очтол хажуу айлын хүн танайд хулгай орсон гэж хэлсэн. Гаднаас нь харахад хаалга үүд нь зүгээр, ороод хартал ширээ дээшээ харуулаад тавьчихсан байсан. Дээд давхрын өрөөнд нилээн хэд хоног амьдарсан бололтой манай түмпэн сав болон доор байсан плеткийг дээш нь оруулж хоол хийж идсэн байсан. Мөн арилгасан ногооны хальс болон хоолны өөх зэргээ хажуугийн шкафанд хийсэн байсан. Хулгай хийсэн байж болно гэхдээ гэрт байсан эд зүйлийг эвдэж сүйтгэж, маш их бохирдуулсан байсанд нь гомдолтой байна. Бөөлжис болон маш олон саванд хийсэн шээс, архины шил, шар айрагны шил байсан. Шкафны хаалгыг албаар цөмөлж эвдэлж, хүүхдийн хувцаснуудыг бүгдийг нь гаргаж шидээд цусаа арчиж хаясан байсан. Анх хулгай орчихсон гэхээр нь манайхаас аваад байх үнэтэй зүйл байгаагүй болохоор санаанд ороогүй. Гэтэл ортол аймшигтай байсан учир сэтгэл санааны цочролд орсон...” гэв.

 

Эрүүгийн 1809051321204 дугаартай хэргээс:

Өсвөр насны шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Он, сараа санахгүй байна. 11 дүгээр сарын дундуур санагдаж байна Сүхбат Тэмүүлэн нартай Гоодойн зусланд уулзсан. Зам дагаад алхаж байгаад хоёр давхар ягаан өнгийн байшингийн 2 давхарын цонхоор Тэмүүлэн гарч цонхыг нь түлхэж онгойлсон. Араас нь Сүхбат бид хоёр орсон. Байшингаас зурагт, хоёр ширхэг ханын зураг аваад Гоодойн зуслан хүн амьдардаггүй амбаарт үлдээсэн. Маргааш нь Тэмүүлэнгийн таньдаг Батсүх гэх машинтай хүнийг дуудаж авсан зурагтаа 7 буудлын ломбарданд 300.000 төгрөгөөр Батсүх гэдэг хүний бичиг баримтаар тавьсан. Хоёр жаазыг Батсүх гэх машины жолоочид зарсан. Он сараа сайн мэдэхгүй байна. Баасан-Очир, Тэмүүлэн, Сүхбат бид нар Анхбаярын гэрээс Гоодойн гүүрнээс хойш явж байгаад уулан талдаа нэг давхар мансардтай байшин байсан. Уг байшингийн 2 давхарын балкон дээр тавуулаа гарсан. Тэмүүлэн вакум цонхыг түлхэж онгойлсон. Тэмүүлэн, Сүхбат хоёр 2 давхарын өрөөнөөс 2 ширхэг ролик аваад гарч ирсэн. Тухайн айлаас хоёр нүдний дуран, 2 ширхэг ролик авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 9-12, 67-70/,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Он сараа мэдэхгүй байна. 11 дүгээр сарын дундуур санагдаж байна. Хатанбаатар, Тэмүүлэн нартай Гоодойн зуслан уулзсан. Зам дагаад алхаад явж байгаад ягаан өнгийн хоёр давхар байшингийн цонхоор Тэмүүлэн гарч онгойлсон. Тэмүүлэн 1 давхраас 40 инчийн зурагт тэврээд гарч ирсэн. Хоёр давхарын өрөөнд байсан хоёр жаазтай зургыг Хатанбаатар бид хоёр авсан. Хулгайлсан эд зүйлээ аваад Гоодойн зусланд байдаг эзэнгүй амбаарт нуусан. Маргааш нь Тэмүүлэн бид 3 Батсүх гэдэг ахын машинаар нөгөө эд зүйлсээ аваад 7 буудлын ломбарданд 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Жаазтай зургыг Батсүх ах авсан. Он сараа сайн санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16-20/,

 

Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хатанбаатар, Сүхбат бид 3 явж байгаад Гоодойн зуслангийн байшингийн цонхоор нь орж 2 ширхэг зураг, нэг 40 инчийн зурагт авсан. Зурагтаа ломбарданд тавьсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-35/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Он сараа сайн санахгүй байна. 11 дүгээр сарын эхээр санагдаж байна. Хатанбаатар, Тэмүүлэн, Сүхбат бид нар Анхбаярын гэрээс гараад Гоодойн гүүрнээс хойш явж байгаад нэг давхар мансардтай байшингийн 2 давхар балкон дээр нь тавуулаа гарсан. Тэмүүлэн цонхыг нь түлхэж онгойлсон. Сүхбат 2 давхараас 2 ширхэг хүүхдийн ролик гаргаж ирсэн. Анхбаяр гэр рүүгээ явсан. Хатанбаатар, Сүхбат, Тэмүүлэн бид дөрөв уг айлд хоносон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74-80/,

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тэмүүлэн, Сүхбат, Баасан-Очир бид нар манай гэрт байж байгаад “хулгай хийе” гээд Гоодойн гүрнээс хойш явж байгаад уулан талдаа нэг давхар мансардтай байшингийн валкон дээр тавуулаа гарсан. Нэг хүүхдийн ролик авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-86/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн он сарыг нь санахгүй байна. 2018 оны 01 дүгээр сар орчим санагдаж байна. Сүхбат манай гэрт ирээд намайг дагуулж гараад Чингэлтэй дүүргийн Тахилтын 1 дүгээр гудамжны шийдэн дээр байж байгаад хажууд байдаг нэг давхар улаан хүрэн өнгийн тоосгон байшингийн цонхыг Сүхбат онгойлгоод орсон. Би хашааны гадаа хүн хараад байж байсан. Сүхбат жижиг хундага, мөнгөн аяга, хэдэн төмөр зооснууд аваад гарч ирсэн. Би уг айлд ороогүй. Би энэ 6 үйлдлийн бүгдэд нь айлд ороогүй гаднаас хүн хараад байж байдаг байсан. Сүхбат намайг дохио өгөөрэй гэж хэлдэг байсан. Мөнгөн аягыг нь 7 буудлын мөнгөн эдлэл авдаг газарт зарсан. Хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 83-86 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл”...Самсунг маркийн 40 инчийн хар өнгийн зурагт 1 ширхэг, 60х50 хэмжээтэй шигтгээ наасан жаазтай ханын зураг 2 ширхэгийг хураан авав...” гэжээ /1 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...Самсунг маркийн 40 инчийн хар өнгийн зурагт 1 ширхэг, 60х50 хэмжээтэй шигтгээ наасан жаазтай ханын зураг 2 ширхэгийг хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Хохирогч М.Энхтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай урд талын айлын Алтансүх гэдэг залуу ээж рүү залгаад балкон чинь онгорхой байна хулгай орсон юм шиг байна гэсэн. 40 инчийн Самсунг зурагт, 2 жаазтай шигтгээтэй зураг алга болсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 578.400 /таван зуун далан найман мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 109-115 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл “...Эрэгтэй хүний 41 размерийн ролк 1 ширхэг, канон бичигтэй гадуураа хар өнгийн ууттай хоёр нүдний дуран 1 ширхэгийг хураан авав...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 116 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...Эрэгтэй хүний 41 размерийн ролк 1 ширхэг, канон бичигтэй гадуураа хар өнгийн ууттай хоёр нүдний дуран 1 ширхэгийг хүлээлгэн өгөв...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 117 дугаар хуудас/,

 

            Хохирогч Д.Болорчимэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 120-122 дугаар хуудас/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь хар өнгийн canon маркийн дуран, хар улаан өнгөтэй эмэгтэй хүний 38 размерийн ролк, саарал өнгөтэй эрэгтэй хүний 41 размерын ролк, сансар кабель, шкафны 3 метр урттай 2.40 метр өндөртэй гар хийцний хаалга, дрож, ус буцалгагч, паарны ахуйн хэрэглээний тосол зэрэг эд зүйлс болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр ний 1.424.900 /нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга есөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь сентфонон материалтай хөнжил, орны зузаан бүтээлэг, хөнжлийн даавуу, орны нимгэн бүтээлэг, хүүхдийн дэр, хүүхдийн футболк, эмэгтэй хүний даавуун хүрэм, хоолны сав, хайруулын таваг зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 200.500 /хоёр зуун мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 134-136 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №708 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 145 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ж.Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслангийн байшиндаа ирэхэд гэрийн дотор байсан эд зүйлийг эвдэж эд зүйлсийг бөөгнүүлэн тавьсан байсан. Нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга, ямахай брендийн гитар, цагаан өнгийн даваа толгойтой хөөрөг алга болсон. Хайер брендийн 32 инчийн ЛСД зурагт, компьютерийн ширээ, хувцас хатаагч, шүүгээний хаалга, ханын дсв хавтан шүүгээ, Торнода маркийн халуун, хүйтэн үлээдэг тень, хүүхдийн угаалгын машин, цонхны хөшиг, толь хагалсан, хүүхдийн тоглоомнууд болон хос ширээ сандал зэрэг эд зүйлсийг эвдэлсэн. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 185-188 дугаар хуудас/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь дунд гарын мөнгөн аяга, гитар, цагаан өнгийн чулуугаар хийсэн хөөрөг, Хайер брендийн 32 инчийн зурагт, хатаагч, гүйдэг хаалга, шүүгээ, тенн, угаалгын машин, хөшиг толь, тоглоом, индүү зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээгээр нийт 1.623.400 /нэг сая зургаан зуун хорих гурван мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 193-194 дүгээр хуудас/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь компьютерийн хуучин ширээ болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 198-199 дүгээр хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 175-180 дугаар хуудас/,

 

            Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...Бор өнгийн ямахай брендийн гитар 1 ширхэгийг хураан авав...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 181 дүгээр хуудас/,

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...“...Бор өнгийн яамахай брендийн гитар 1 ширхэгийг хүлээлгэн өгөв...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 182 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6466 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 206 дугаар хуудас/,

 

            Хохирогч Д.Цэрэнбалжир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өөрийн зуслангийн байшиндаа хүүхдийн чихмэл тоглоомнуудаа авчирч тавиад явсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16:50 цагийн үед иртэл манай гадаа хүүхдийн тоглоомнуудыг гаргаж хаясан байсан. Хоёр том чихмэл нь шинээрээ учир нэгийг нь 80.000 төгрөгөөр нийт 160.000 төгрөг. Жижиг чихмэл тоглоомоо 60.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 252, 2 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь 3 ширхэг бамбаруушин чихмэл тоглоом болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 141.840 /нэг зуун дөчин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /2 дугаар хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 243-247 дугаар хуудас/,

 

            Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...Хүүхдийн том жижиг нийлсэн 3 ширхэг чихмэл тоглоомыг хураан авав...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 249 дүгээр хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...3 ширхэг хүүхдийн чихмэл тоглоомыг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас/,

 

            Хохирогч М.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хар хас хээтэй жаазтай дээрээ ногоон гүлэмтэй эмээлийн хатгамалаар хийсэн зураг алга болсон. Байшин дотор байсан 21 инчийн саарал өнгөтэй монел зурагт, байшингийн бүргэд хаалга, том өрөөний вакум цонх, хоёр давхарт байсан ор хөнжил болон хоёр давхарын өрөөг бөөлжис, тамхины иш, архи, ундааны шил зэрэг зэрэг зүйлсээр бохирдуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 60-64 дүгээр хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 52-56 дугаар хуудас/,

 

            Гэрч С.Дашдэмбэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад хажуу талын байшин руу хартал 18 орчим насны хоёр залуу цонхоор гарч ирээд 46-12 УБТ дугаартай хар өнгийн приүс маркийн машинтай уулзаж байгаад нөгөө хоёр залуу доошоо алхаад явсан. Би нөгөө хоёр хүүхэд дээр очоод та нар юун хүүхдүүд вэ гэж асуутал Будын хүүхдүүд байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь гурван залуу уг айлд ирэхээр би яваад очтол цагдаагийн тэмдэг үзүүлээд хулгайч орсон байна гэж хэлсэн. Нөгөө байшингаас гараад явж байсан залуу мөн байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

            Гэрч П.Батсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би он сараа сайн санахгүй байна. Тэмүүлэнгийн гар утсаар Хатанбаатар залгаад такси хэрэгтэй байна мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэр үед шөнө байсан болохоор би очоогүй. Маргааш нь 11 цагийн үед дахин залгаад 7 буудал орох гэсэн юм 20.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд очтол 2 давхар мансардтай том хашаатай байшингаас Хатанбаатар, Сүхбат, Тэмүүлэн нар гарч ирсэн. Сүхбат нэг зурагт тэвэрсэн байсан. Зурагтаа аваад миний машинд суусан. 7 буудал ороод энэ зурагтыг ломбарданд тавих гэсэн юм бид гуравт бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Би Тэмүүлэнгийн хамт орж зурагтыг 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Нөгөө гурвыг 6 буудал дээр буулгаад явах гэтэл Сүхбат буухдаа “манай эмээ хаячих гэсэн хэдэн жаазтай зураг байна та маргааш ирээд авчих” гэж хэлсэн. Маргааш нь нөгөө байшинд дахин очиход Тэмүүлэн, Сүхбат, Хатанбаатар 3 гарч ирээд 6 ширхэг жаазтай зураг өгсөн. Би зургийг аваад гэртээ тавьсан байсан. Би уг зурагтыг ломбарднаас аваад зурагнуудыг зурагтны хамт хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 71-73 дугаар хуудас/,

 

            Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...Хатгамал зураг 1 ширхэгийг хураан авав...” гэжээ. /2 дугаар хх-ийн 33 дугаар хуудас/,

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Хатгамал зураг 1 ширхэгийг хүлээлгэн өгөв...” гэжээ. /2 дугаар хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь хаалга, дрож, матрас, 2 хүний хөнжил, 1 хүний хөнжил, орны цагаан хэрэгсэл, хайруулын таваг, зураг, зурагт, хүүхдийн усны ванн зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 741.940 /долоон зуун дөчин нэгэн мянга есөн зуун дөч/ төгрөгөөр үнэлэгдэв....” гэжээ. /2 дугаар хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

            Хохирогч Л.Оргилмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 100 модны задгай тоотод байх зуслангийн байшиндаа очсон. Манай байшингийн гадна талын хаалга нээлттэй, 2 давхарт дөрвөн хүүхэд байсан. Манай гэрээс алдагдсан зүйл байхгүй. Хоёр давхарт байсан компьютерийн процессор, хүүхдийн удирдлагатай машины жолооны хүрдийг хугалсан, нэг давхарын амбаараас байшин руу ордог модон хаалга зэргийг эвдсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 129-131 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 109-110 дугаар хуудас/,

 

            Нас тоолсон тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 113-115, 199-200, 3 дугаар хх-ийн 47-48, 92-93, 151-152, 237-238, 4 дүгээр хх-ийн 77-79 дүгээр хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 123-128 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №пм/003 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 11 ширхэг гарын мөрүүдийн 2, 3, 5, 7-11 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээний шаардлага хангана.

                        2. Шинжилгээний шаардлага хангах 2, 5 дугаартай гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд MN000310028974 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэн оруулсан Баттулгын Тэмүүлэнгийн зүүн гарын ядам хурууны хээтэй тохирч байна.

                        3. Шинжилгээнд ирүүлсэн Б.Х, Ц.А, Б.Б, А.С, Б.Т нарын гарын дардасууд адилтгалын шинжилгээний шаардлага хангана.

                        4. Шинжилгээнд тэнцэх гарын дардасууд папилон санд бүртгэгдсэн сэжигтэн этгээдүүдийн болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй...” гэжээ. /2 дугаар хх-ийн 151-152 дугаар хуудас/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь хүүхдийн тоглоом, процессор зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 96.000 /ерэн зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 163-164 дүгээр хуудас/,

            Хохирогч Д.Баттөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн том хүү Билгүүнээр хашаа байшингаа шалгуулахад манай байшинд хулгай орсон талаар мэдэгдсэн. Бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд үеийн бага гарын чулуун хөөрөг 1 ширхэг, улаан кошлоктой цул мөнгөний цуглуулга зэрэг эд зүйлсээс өөр эд зүйлс алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 205-207 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 184-187 дугаар хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 193-196 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №764 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн илрүүлж бэхжүүлсэн “1, 2, 5, 7, 8, 11” дугаартай 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “3, 4, 6, 9, 10, 12, 13” дугаартай 7 ширхэг гары мөр шинжилгээнд тэнцэхгүй.

                        2. Шинжилгээнд тэнцсэн 1, 2, 5, 7, 8, 11” дугаартай гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй...” гэжээ. /2 дугаар хх-ийн 216 дугаар хуудас/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь бага гарын тахилын мөнгөн аяга, цайвар ногоон шүдэнзний хайрцагнаас бага зэрэг том хэмжээтэй хөөрөг, 400 гр хэмжээтэй ээмэг, бөгж гинж мэт хослол зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /2 дугаар хх-ийн 219-220 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Бадам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 1-39 тоот гэртээ эд зүйлсээ бүртгэсэн. Мөнгөн аяга 1 ширхэг, процессор, архи 2 шил, гар утасны цэнэглэгч 2 ширхэг, флаш, хаан банкны карт зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

            Хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 3 дугаар хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 4-7 дугаар хуудас /,

 

Эд зүйлийн үнэлгээ “...Мөнгөн аяга, процессор, архи, гар утасны цэнэглэгч, флаш зэргийг нийт 363.000 /гурван зуун жаран гурван мянга/ төгрөгөөр үнэлэв...” гэжээ. /3 дугаар хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Хохирогч Т.Алтантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамт Баянбулаг зусланд амарсан. 2017 оны 6 дугаар сарын 20-ны үеэр гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой байсан. Гэртээ орсон чинь гэрийн эд зүйлсийг онгичсон байдалтай байсан. Гэр доторх эд зүйлсээ үзэхэд бэлэн 50.000 төгрөг, үсний сэнс, хүүхдийн пүүзэн гутал алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 51-52 дугаар хуудас/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 43-46 дугаар хуудас/,

 

            Эд зүйлийн үнэлгээ “...Үсний сэнс, хүүхдийн гутал зэрэг нь нийт 38.000 /гучин найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /3 дугаар хх-ийн 58 дугаар хуудас/,

 

            Хохирогч М.Мөнх-Оргил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 17-22 цагийн хооронд манай байшин эзэнгүй байсан. Гэртээ иртэл хаалга тал онгойсон байдалтай байсан. Гэртээ ороод үзтэл миний хөөрөг, хадам аавын хөөрөг, зэс аяга зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 103-105 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 80-85 дугаар хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 88-91 дүгээр хуудас/,

 

            Эд зүйлийн үнэлгээ “...2 хөөрөг, зэс аяга зэргийг нийт 2.540.000 /хоёр сая таван зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэв...” гэжээ. /3 дугаар хх-ийн 111 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1956 дугаартай дүгнэлт /3 дугаар хх-ийн 113 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Уянга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим гэртээ иртэл манай гэрийн хашааны том хаалга онгорхой байсан. Байшиндаа ортол баруун хойд талын цонх онгорхой хөшиг нь нээлттэй байсан. Жонни Волкер виски, Айпад, самсунг А-5 гар утас зэрэг эд зүйл алдагдсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 165-166 дугаар хуудас/,

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 138-144 дүгээр хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 147-150 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №06/111 дугаар шинжээчийн дүгнэлт /3 дугаар хх-ийн 175 дугаар хуудас/,

 

            Эд зүйлийн үнэлгээ “...Виски, пад, гар утас зэрэг нь нийт 1.640.000 /нэг сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /3 дугаар хх-ийн 183 дугаар хуудас/,

 

            Хохирогч О.Мөнхзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагт гэртээ түлхүүрээрээ хаалгаа онгойлгох гэсэн боловч онгойхгүй байсан. Манай дүү цонх онгорхой байна гэхээр нь дүүгээ цонхоороо оруулж хаалгаа онгойлгож гэртээ орсон. Зурагтын тавиур дээр байсан 4 ширхэг мөнгөн аяга алга болсон. Гомдолтой байна. Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 241-243 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 232-234 дүгээр хуудас/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.020.000 /нэг сая хорин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /4 дүгээр хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

            Хохирогч А.Алтанхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны орой манай зуслангийн урд талд амьдардаг Халиунаа гэх эмэгтэй манай зээ охин руу залгаад танай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн байсан. Гэрээс манай охины цуглуулдаг байсан жижиг сувинер, виски, архинууд, жижиг цэнхэр өнгийн зөөврийн компьютер, DVD тоглуулагч зэрэг эд зүйл алдагдсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 54-55, 101-102 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 15-18 дугаар хуудас/,

 

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 68-71 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Цэнхэр өнгийн LG загварын Notebook цэнэглэгч, DVD тоглуулагч, цагаан өнгийн удирдлага, Chivas regal-2 бичиглэлтэй виски 250 мл, …....бичиглэлтэй виски 250 мл, …....бичиглэлтэй виски 250 мл, …....бичиглэлтэй виски 250 мл, …....бичиглэлтэй виски 250 мл, Pink Grapefriut бичиглэлтэй виски 250 мл, Ancyra бичиглэлтэй виски 250 мл, Poyal-12 бичиглэлтэй виски 250 мл, Bowmore бичиглэлтэй виски 250 мл, Old parr бичиглэлтэй виски 250 мл, Baker,s mark бичиглэлтэй виски 50 мл, Chivas regal бичиглэлтэй виски 50 мл, Arkhi бичиглэлтэй монгол архи 50 мл, Chinggis vodka бичиглэлтэй монгол архи 50 мл, Rupe mart бичиглэлтэй виски 50 мл, Ballantines бичиглэлтэй монгол архи 50 мл, Red label бичиглэлтэй монгол архи 50 мл, цагаан өнгийн шаазан рунк зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /4 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/,

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зөөврийн компьютер, DVD тоглуулагч, виски сувинер зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 179.000 /нэг зуун далан есөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /4 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Уранбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино задгай тоотод байх байшингийнхаа гадна талын байшинтай залгаа сүүдрэвчний ширээн дээр Самсунг ж-7 загварын гар утсаа үлдээгээд усанд явчихаад ирэхэд миний гар утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /5 дугаар хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...Шаргал өнгийн Самсунг жи-7 загварын гар утсыг хүлээлгэн өгөв...” гэжээ /5 дугаар хх-ийн 107 дугаар хуудас/,

 

            Өсвөр насны шүүгдэгч Б.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 106 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /4 дүгээр хх-ийн 107, 125 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Хын хувийн байдалтай холбоотой баримтууд /4 дүгээр хх-ийн 115-121 дүгээр хуудас/, Техник технологийн политехник коллежийн тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Тий төрсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 224 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /5 дугаар хх-ийн 1 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч А.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 132 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хх-ийн 133 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /4 дүгээр хх-ийн 138 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 139 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 151 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 152 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хх-ийн 154 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /4 дүгээр хх-ийн 158 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /4 дүгээр хх-ийн 168-178 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 182 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хх-ийн 183 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 185 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 193 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хх-ийн 195 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /4 дүгээр хх-ийн 203-205 дугаар хуудас/,  шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нараас шинээр гаргаж өгсөн шүүгдэгч А.Сын хувийн байдалтай холбоотой 1 хуудас баримт, хохирол төлбөр төлж барагдуулахаа илэрхийлсэн 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-нд хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод байрлах иргэн М.Энхтөрийн хүн байнга амьдрах зуслангийн байшингийн 2 давхарын цонхоор хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Самсунг” маркийн зурагт, 2 ширхэг ханын зураг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 578.400 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Болорчимэгийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, хоёр нүдний дуран, 2 ширхэг ролк, Сансар кабелийн антенн зэрэг эд зүйлс хулгайлан авч 237.200 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Ж.Төгөлдөрийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга, ямахай брендийн гитар, цагаан өнгийн даваа толгойтой хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлан авч 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Цэрэнбалжирийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, 141.840 төгрөгийн үнэ бүхий чихмэл тоглоом хулгайлан авч хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч М.Энхбаярын хүн байнга амьдрах зуслангийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч нэг ширхэг жаазтай зураг зэрэг эд зүйлс хулгайлан авч 45.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагийн хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмодны зуслангийн задгайд оршин суух Л.Оргилмаагийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хүүхдийн тоглоом, процессор зэргийг хулгайлан авч 96.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмод задгайд оршин суух А.Алтанхүүгийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, жижиг сувинер, виски, архинууд, жижиг цэнхэр өнгийн зөөврийн компьютер, DVD тоглуулагч зэрэг эд зүйлс хулгайлан авч 179.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Тахилт 4-162 тоотод оршин суух иргэн Д.Баттөрийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын чулуун хөөрөг 1 ширхэг, 400 гр орчим цул мөнгөн эдлэлийн цуглуулга зэргийг хулгайлан авч бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сард Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, тахилт 1-39 тоотод оршин суух иргэн Б.Бадамын эзэмшлийн хүн байнга амьдрах байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, процессор 1 ширхэг, Увс нэртэй архи 1 ширхэг, Болор нэртэй архи 1 ширхэг, гар утасны цэнэглэгч 2 ширхэг, флаш 1 ширхэг, Хаан банкны карт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар 31-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 1-506 тоотод оршин суух иргэн М.Алтантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 50.000 төгрөг, үсний сэнс, хүүхдийн пүүзэн гутал зэрэг эд зүйлс хулгайлан авч бусдад 88.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Тахилтын 2-154 тоотод оршин суух иргэн М.Мөнх-Оргилын эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг зэс аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 2.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-1016 тоотод оршин суух иргэн Б.Уянгын эзэмшлийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Жонни Волкер виски 1 ширхэг, Айпад /аппле/ 1 ширхэг, самсунг А-5 маркын гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 1.660.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-125а тоотод оршин суух иргэн О.Мөнхзулын хүн байнга амьдрах гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, зөөврийн компьютер зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Өсвөр насны шүүгдэгч А.С нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслангийн задгайд байрлах иргэн Н.Уранбилэгийн хүн байнга амьдрах байшингийн саравчнаас Самсунг жи-7 загварын гар утсыг хулгайлан авч, 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С Б.Х, Б.Б нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Д.Болорчимэгийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ хувцасны шкафын 4 хаалгыг нь цөмлөн эвдэж дахин ашиглах боломжгүй болгосон, шкафын доторх замтай 3 шургуулга болон 1 өмдний өлгүүрийг гаргаж дээр нь дэвсэлж гүйдэг замыг эвдэлж дахин ашиглах боломжгүй болгосон, гэрлийн бүрхүүлийг хагалсан, дрожин дээр бөөлжих, хоол унд асгах, тамхины галаар түлэх зэргээр гэмтээсэн, хулдаасан дээр 3 газар бааж бохирдуулсан, хөнжил, гудас, бүтээлэг, хүүхдийн футболк зэргийг бөөлжсөөр бохирдуулах, цус арчих зэргээр дахин ашиглах боломжгүй болгосон, халаалтын төхөөрөмж паарны хөлддөггүй шингэн болох ахуйн тосолыг мотор төхөөрөмжөөс нь салгаж өөр төрлийн шингэнтэй хольж дахин ашиглах боломжгүй болгон устгасан, ус буцалгагчийг хагалсан зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн 1.388.200 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч М.Энхбаярын хүн байнга амьдрах зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ дрож дээр бөөлжиж, тамхины цогоор түлж гэмтээсэн, 2 хөнжил, цагаан хэрэгслийг түлж дахин ашиглах боломжгүй болгож устгасан, хайруулгын тавганд бааж дахин ашиглах боломжгүй болгосон, зурагтын нүүр, хүүхдийн ванн, хүүхдийн тоглоом зэргийг хагалж устгасан зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж 696.940 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.А Б.Т өсвөр насны шүүгдэгч А.С нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд байрлах хохирогч Ж.Төгөлдөрийн хүн байнга амьдрах зуслангийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдэх үедээ гэрийн эд зүйл болох 32 инчийн зурагтын дэлгэцийг хагалан, хатаагч, шүүгээний хаалга, шүүгээ, тенн, угаалгын машин, хөшиг, толь, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийг эвдэх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн 1.283.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд,

 

Хохирогч Д.Болорчимэг, Ж.Төгөлдөр, Д.Цэдэнбалжир, М.Энхбаяр, Л.Оргилмаа, Д.Баттөр, Б.Бадам, М.Алтантуяа, М.Мөнх-Оргил, Б.Уянга, О.Мөнхзул, А.Алтанхүү,  Н.Уранбилэг нарын мэдүүлэг,

 

Гэрч С.Дашдэмбэрэл, П.Батсүх нарын мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Ц.А, өсвөр насны шүүгдэгч Б.Т, Б.Х, Б.Б, А.С нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээнүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

                  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №пм/003 дугаартай дүгнэлт,

 

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Хэрэгт цугларсан ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Т, Б.Х, А.С нарын үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн”, шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Х, А.С нарын үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн” хэд хэдэн гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч А.Сыг 14 удаагийн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 8.845.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 3 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 3.353.540 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

Шүүгдэгч Б.Тг 7 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 1.752.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 3 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 3.353.540 төгрөгийн хохирол учруулсан    гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

өсвөр насны шүүгдэгч Б.Тг 6 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 6.533.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

 

   өсвөр насны шүүгдэгч Б.Х 5 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 1.150.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 2 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 2.070.140 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

Шүүгдэгч Ц.Аыг 4 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 1.018.040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 2 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 2.671.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар,

 

өсвөр насны шүүгдэгч Б.Б 3 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад 512.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 1 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 1.388.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Т, Б.Б нарыг улсын яллагчаас Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр яллаж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх ба шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч Б.Х, Б.Б нараас хувьд оногдох хохирлоо нөхөн төлсөн тул тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин бусад шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нараас дараах хохирлыг гаргуулах нь зүйтэй байна. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч А.Сын хууль ёсны төлөөлөгч А.Мядагмаагаас 4.874.620 төгрөг гаргуулж, 303.920 төгрөгийг хохирогч Д.Болорчимэгт, 487.800 төгрөгийг хохирогч Ж.Төгөлдөрт, 232.400 төгрөгийг хохирогч М.Энхбаярт, 24.000 төгрөгийг хохирогч Л.Оргилмаад, 340.000 төгрөгийг хохирогч М.Энхтөрд, 182.500 төгрөгийг хохирогч Б.Бадамд, 44.000 төгрөгийг хохирогч М.Алтантуяад, 1.270.000 төгрөгийг хохирогч М.Мөнх-Оргилд, 830.000 төгрөгийг хохирогч Б.Уянгад, 600.000 төгрөгийг хохирогч О.Мөнхзулд, 560.000 төгрөгийг хохирогч Н.Уранбилэгт тус тус олгохоор,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Тгийн хууль ёсны төлөөлөгч Н.Мэндсайханаас  3.266.500 төгрөгийг гаргуулж, 340.000 төгрөгийг хохирогч М.Энхтөрд, 182.500 төгрөгийг хохирогч Б.Бадамд, 44.000 төгрөгийг хохирогч М.Алтантуяад, 1.270.000 төгрөгийг хохирогч М.Мөнх-Оргилд, 830.000 төгрөгийг хохирогч Б.Уянгад, 600.000 төгрөгийг хохирогч О.Мөнхзулд тус тус олгохоор,

 

Шүүгдэгч Ц.Ааас 591.720 төгрөгийг гаргуулж 103.920 төгрөгийг хохирогч Д.Болорчимэгт, 487.800 төгрөгийг хохирогч Ж.Төгөлдөрт тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.А, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Х тэдгээрийн өмгөөлөгч, шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч нараас хохирол төлөх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг түр завсарлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Б.Бын хууль ёсны төлөөлөгч Г.Баясгалангаас 350.000 төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч Б.Хын хууль ёсны төлөөлөгч О.Оюунцэцэгээс 575.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Тгийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнх-Ургамалаас 1.050.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Аын хууль ёсны төлөөлөгч Ш.Цанжидаас 200.000 төгрөгийг тус тус шүүхийн дансанд шилжүүлснийг хохирогч нарт гаргуулан олгох нь зүйтэй.  

 

Хоёр. Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Т, Б.Х, А.С нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэж, Эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч Б.Х, Б.Б нарыг учруулсан хохирлоос оногдох хэсгийг нөхөн төлсөнийг, өсвөр насны шүүгдэгч Б.Х, А.С, Б.Б, Б.Т, шүүгдэгч Ц.А нарыг шүүхээр анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Шүүх шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дараах байдлаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүх шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа бие даасан эхлэл, төгсгөлтэй, цаг хугацааны хувьд завсарлагатай, өөр өөр объектод халдсан давталттай үйлдсэн байх ба тэдгээрийн үйлдлийг үйлдэл тус бүрээр зүйлчилэх шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан зохих зүйл хэсэг, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр нэгтгэн зүйлчилж ял оногдууллаа.        

 

Шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус бүрээр оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн /320:8=40 хоног/ нийт 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх ялыг тогтоов.   

Ц.Аын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан оногдох хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж шүүх үзэж 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял   оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн /360:8=45 хоног/ нийт 1 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх ялыг тогтоов.

 

Б.Т Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №206 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №194 дугаартай шүүгчийн захирамжаар түүнийг эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоожээ.

 

Энэхүү хугацаа нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусах ба энэ хугацаанд Б.Т санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 5 сар 1 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх нийт хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.   

 

Мөн Б.Тгийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын оногдох хэсгийг нөхөн төлснийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т, Б.Х, Б.Б  нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй болох нь тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус бүрээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэн /200:8=25 хоног/ нийт 2 жил 25 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх ялыг тогтоов.

Өсвөр насны шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус бүрээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэн /160:8=20 хоног/ нийт 1 жил 3 сар, 20 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх ялыг тогтоов.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 140 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус бүрээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэн /140:8=17.5 хоног/ нийт 1 жил 2 сар 17 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх ялыг тогтоов.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

            Өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Т, Б.Х, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн өсвөр насны шүүгдэгч нарт оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүрт 2 жилийн хугацаагаар хойшлуулж, ийнхүү хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах болон оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.   

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг бамбаруушыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Цэрэнбалжирт буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А, өсвөр насны шүүгдэгч Б.Х, Б.Б, Б.Т, А.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Т нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 30 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсон болохыг тус тус дурьдлаа. 

 

            Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй, тэдгээрийн гэр бүлийн зүгээс тавих анхаарал, хяналт сул зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.А, Б.Т, Б.Х, А.С, Б.Б, Х.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.А, Б.Т, Б.Х, А.С, Б.Б, нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн хугацаагаар нийтэд ажил хийлгэх ялаар,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 140 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

            Өсвөр насны шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Т, Ц.А, өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б нарт оногдуулсан ялууд нэмж нэгтгэн өсвөр насны шүүгдэгч Б.Тг 1 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар, Ц.Ат 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар, А.Сыг 2 жил 25 хоногийн хугацаагаар, Б.Хыг 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар, Б.Быг 1 жил 2 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №206 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 сар 16 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 5 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Ц.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Б, Б.Т нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

            7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Тгийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Т, өсвөр насны шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг бамбаруушыг хууль ёсны өмчлөгч Д.Цэрэнбалжирт буцаан олгосугай.

            9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар:

            өсвөр насны шүүгдэгч А.Сын хууль ёсны төлөөлөгч А.Мядагмаагаас 4.874.620 төгрөг гаргуулж, 303.920 төгрөгийг хохирогч Д.Болорчимэгт, 487.800 төгрөгийг хохирогч Ж.Төгөлдөрт, 232.400 төгрөгийг хохирогч М.Энхбаярт, 24.000 төгрөгийг хохирогч Л.Оргилмаад, 340.000 төгрөгийг хохирогч М.Энхтөрд, 182.500 төгрөгийг хохирогч Б.Бадамд, 44.000 төгрөгийг хохирогч М.Алтантуяад, 1.270.000 төгрөгийг хохирогч М.Мөнх-Оргилд, 830.000 төгрөгийг хохирогч Б.Уянгад, 600.000 төгрөгийг хохирогч О.Мөнхзулд, 560.000 төгрөгийг хохирогч Н.Уранбилэгт тус тус,

            өсвөр насны шүүгдэгч Б.Тгийн хууль ёсны төлөөлөгч Н.Мэндсайханаас 3.266.500 төгрөгийг гаргуулж, 340.000 төгрөгийг хохирогч М.Энхтөрд, 182.500 төгрөгийг хохирогч Б.Бадамд, 44.000 төгрөгийг хохирогч М.Алтантуяад, 1.270.000 төгрөгийг хохирогч М.Мөнх-Оргилд, 830.000 төгрөгийг хохирогч Б.Уянгад, 600.000 төгрөгийг хохирогч О.Мөнхзулд тус тус,

            шүүгдэгч Ц.Ааас 591.720 төгрөгийг гаргуулж 103.920 төгрөгийг хохирогч Д.Болорчимэгт, 487.800 төгрөгийг хохирогч Ж.Төгөлдөрт тус тус олгосугай.

            10. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.С, Б.Х, Б.Т, Б.Б нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөр дадал олгох сургалтанд хамрагдах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус бүрт авсугай.

            11. Шүүгдэгч Б.Т, Ц.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

            12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Ц.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч А.С Б.Б, Б.Т, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН