Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 181/2019/02961/И |
Дугаар | 181/ШШ2020/00480 |
Огноо | 2020-02-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2020/00480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:, “ЖД” УТҮГ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:“ББ” ХХК,
Хариуцагч: П.Э нарт холбогдох
Зээл, зээлийн хүү, алданги, гарсан зардалд нийт 352,103,856 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Нэхэмжлэгч нь зээлдэгч “ББ” ХХК болон П.Э нартай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2016/3-103 тоот зээлийн гэрээ, 2016/Б-103 тоот барьцааны гэрээ, мөн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 350,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 3%-ийн хүүтэй “Евро стандартын мах боловсруулах үйлдвэр” төслийг хэрэгжүүлэхэд нь зориулж зээлсэн.
Зээлийн барьцаанд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний дагуу
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц,
- эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002186 дугаарт Д.Мөнхбатын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууц,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт “Нандин-Эрхэм” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016883 дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоол зэргийг барьцаалсан.
Зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 480 хоногоор хэтрүүлэн зөрчсөн тул зээлийн гэрээний дагуу зохих арга хэмжээг авч, зээлээ хугацаандаа төл, төлөхгүй тохиолдолд гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн.
2019.05 сард зээл буцаан төлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн, зээл эргэн төлөх талаар захирал Т.Батжаргалтай хэд хэдэн удаа утсаар ярьсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 349,709,819 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,636,375 төгрөг, алданги 717,662 төгрөгийг нотариатын зардал 40,000 төгрөгийн хамт нийт 352,103,856 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Иймд хариуцагч нараас 352,103,856 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнүүдээр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийг 2017 оны 2 дугаар сард авсан. Гэхдээ хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь гэрээг цуцлах тухай зээлдэгч нарт мэдэгдээгүй, ямар хугацаанаас үүрэг зөрчсөн гэж үзэж байгаа талаар тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 10.2-т заасан хугацаанаас өмнө гэрээг цуцлах аль үндэслэлээр шаардаж байгаагаа тодорхойлоогүй бөгөөд хуульд заасан гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.
Түүнчлэн талууд гэрээгээр анзын талаар тохиролцоогүй тул алданги шаардах эрхгүй, нотариатын зардлыг хариуцагч хариуцах ёсгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, тэдний хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ЖД” УТҮГ нь хариуцагч “ББ” ХХК болон П.Э нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги, гарсан зардалд нийт 352,103,856 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнүүдээр хангуулах тухай шаардлага гаргасан байна.
Хариуцагч “ББ” ХХК-ийн захирал Т.Батжаргалаас “хагас жилийн хугацаа олгож өгнө үү” гэх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй, анз төлөх тохиролцоог бичгээр хийгээгүй тул алданги шаардах эрхгүй, нотариатын зардлыг хариуцах үндэслэлгүй” гэх тайлбар тус тус гаргасан бол хариуцагч П.Э шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй.
Шүүх хариуцагч П.Эд нэхэмжлэлийн хувийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр болох талаар өөрийнх нь тодорхойлсон сүүлчийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн, түүний утас холбогдохгүй байсан учир нөхөр гэх “ББ” ХХК-ийн захирал Т.Батжаргалын 99090622 дугаарын утсаар дамжуулан мэдэгдсэн боловч хариуцагч П.Э нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Шүүх хурлын тов мэдэгдэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.6, 77.8-д заасан журмын дагуу хийсэн боловч хариуцагч П.Э нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4, 72.3, 100.3-т нийцнэ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 350,000,000 төгрөгийн зээлийг “Евро стандартын мах боловсруулах үйлдвэр” төслийг хэрэгжүүлэхэд зориулж, жилийн 3 хувийн хүүтэй олгох гэрээг 60 сарын хугацаатай байгуулжээ.
Гэрээгээр зээлдүүлэгч “ЖД” УТҮГ нь зээл 350,000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч “ББ” ХХК, П.Э нар зээлийн гүйлгээг хийсэн өдрөөс эхлэн 60 сарын хугацаанд зээл, түүний хүүг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу буцаан төлөх, зээл, хүүг буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс зээлийн хүүгийн 20-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцсон байна.
Талууд мөн өдөр барьцааны 2016/Б-103 тоот гэрээг байгуулж,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц,
- эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048661 дугаарт Л.Чулуунбаатарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 45 дугаар байрны зоорийн давхар, 22 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоол,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-1307002389 дугаарт Л.Чулуунбаатарын өмчлөлд бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал 1-12 тоотод байрлах 40 м.кв талбайтай, орон сууц,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-1307002390 дугаарт Л.Чулуунбаатарын өмчлөлд бүртгэлтэй, Сэлэнгэ аймаг, Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал Хөгжлийн 1-5 тоотод байрлах 31 м.кв талбайтай, орон сууц,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002186 дугаарт Д.Мөнхбатын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууц зэргийг барьцаалсан байна.
Энэ гэрээнд 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048661, Ү-1307002389, Ү-1307002390 дугаарт Л.Чулуунбаатарын өмчлөлд бүртгэлтэй хөрөнгөнүүдийг барьцаанаас чөлөөлж, нэмж
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт “Нандин-Эрхэм” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016883 дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоол зэргийг барьцаалсан байна.
Талууд зээлийн гэрээ байгуулсан эсэх болоод гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 350,000,000 төгрөгийг хариуцагч “ББ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 410052032 тоот дансаар шилжүүлэн олгосон болох нь мөн өдрийн төлбөрийн 13 тоот хүсэлт болон хариуцагч талын маргаагүй тайлбараар тогтоогдсон байна.
Талууд зээлийн гэрээний хугацааг сангаас зээл олгосон өдрөөс эхлэн 60 сар байхаар гэрээний 3.1-д заасан тул энэ хугацаа 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тооцогдох үндэслэлтэй бөгөөд хариуцагч нар нь энэ хугацаанаас хойш зээл, зээлийн хүүг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх баримт нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдаагүй, шүүх уг баримтыг хуулийн шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах талаар бүхий л ажиллагааг хийсэн боловч үр дүнд хүрээгүй болохоор нэхэмжлэгчийн зүгээс өөрийн мэдээллийн санд хадгалагдаж байгаа эргэн төлөлтийн хуваарийг санхүүгийн хэлтсээс гаргуулж шүүхэд өгсөн байна.
Хэрэгт авагдсан “ББ” ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх хуулбар баримт /хх-ийн 10 хуу/-ыг эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байдлаар гаргуулах авах боломжгүй болсон ч уг баримтын үнэн зөвд хариуцагч тал маргахгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, уг баримт дахь 2017, 2018 оны буцаан төлөх зээл, хүүгийн хэмжээ нь нэхэмжлэгчээс өөрийн мэдээллийн сангаас хэвлэсэн гэх эргэн төлөлтийн хуваарьт заасан мөн хугацааны эргэн төлөх зээл, хүүгийн хэмжээтэй ижил, ямар ч зөрүүгүйгээр тохирч байгаа тул шүүх агуулга ижил 2 баримтад заасан хугацаа, хэмжээгээр хариуцагч нарыг зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан гэж үзлээ.
Хариуцагч нар нь 2017 оны 5 дугаар сарын 31-нд 875,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 27-нд 3,500,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 05-нд 5,492,123 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 07-нд 11,330,402 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 22-нд 2,000,000 төгрөг буюу нийт 23,197,525 төгрөг төлсөн, хуваарийн дагуу төлсөн бол 2019 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар үндсэн зээлээс 126,405,778 төгрөг, зээлийн хүүд 22,907,348 төгрөг буюу нийт 149,313,126 төгрөг төлсөн байх ёстойгоос дээрх байдлаар нийтдээ 23,197,525 төгрөг төлсөн тул хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь зээл, хүүг буцаан төлөх үүрэг зөрчсөн үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1/511 тоот зээл буцаан дуудах мэдэгдлийг хариуцагч “ББ” ХХК-д хүргүүлж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 361,330,402 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсэн байх тул шүүх энэ мэдэгдлээр үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.
Гэвч мэдэгдлээс хойш хариуцагч нар 13,330,402 төгрөг төлсөн нь зөрчил арилгах хэмжээнд хүрээгүй тул үр дүн гараагүй гэж үзэх үндэслэлтэй.
Энэ нөхцөл байдал нь зээлийн гэрээний 8.1.1-д “зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн бол гэрээний үүрэг зөрчсөнд тооцно”, 10.2.1-д “энэхүү гэрээний 8.1.1-8.1.9-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан бол гэрээг хугацаанаас өмнө цуцална” гэж тус тус заасны дагуу буюу Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болжээ.
Зээлийн гэрээ ийнхүү цуцлагдсанаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдахгүй, гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр хадгалагдах тул шүүх нэхэмжлэгчийг зээлийн үндсэн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 350,000,000 төгрөг, 2019 оны 5 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар бодогдсон хүү 12,160,071.44 төгрөг /2019.05.01-ний байдлаарх хуримтлагдсан хүү 11,856,638.84төг+303,432.60төг буюу 16 хоногийн хүү/ буюу нийт 362,160,071.44 төгрөгөөс гэрээ цуцлагдсанаас хойш төлөгдсөн 13,330,402 төгрөгийг хасаж, үлдэх 348,829,669.44 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү хэрэглэгдэхгүй, талууд гэрээгээр анз төлөхөөр харилцан тохиролцоогүй тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагаас алданги 717,662 төгрөгт холбогдох хэсгийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгоно.
Нэхэмжлэгчээс гарсан нотариатаар нотлох баримтыг хуулбарлуулсны төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 40,000 төгрөг /мөнгөний 0004110 тоот баримтаар тогтоогдсон/-ийн зардал нь гэрээний үүрэг зөрчсөн хариуцагч нарын буруутай үйлдэлтэй шууд холбоотой зайлшгүй зардал мөн тул шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд тооцож, хариуцагч нараас 40,000 төгрөгийг мөн гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иймд хариуцагч нар буюу зээлдэгч “ББ” ХХК, П.Э нараас бүгд 348,869,669.44 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч “ЖД” УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,234,186.56 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Барьцааны гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр доорх хөрөнгөнүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ. Үүнд
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц,
- эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002186 дугаарт Д.Мөнхбатын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууц,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт “Нандин-Эрхэм” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016883 дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоол зэрэг байна.
Нэхэмжлэгч “ЖД” УТҮГ нь дээрх хөрөнгөнүүдийн өмчлөгч Т.Батжаргал, Д.Мөнхбат, Т.Батдорж, “Нандин-Эрхэм” ХХК нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, “ББ” ХХК-ийн захирал Т.Батжаргал нь иргэний хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй байна.
Анхдагч шаардлагын үүрэг гүйцэтгэгч нь хоёрдогч шаардлагын үүрэг гүйцэтгэгчээс өөр этгээд байх тохиолдолд шаардлага тус бүрийг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар оролцуулах учиртай.
Хэдийгээр хоёрдогч шаардлага нь анхдагч буюу үндсэн шаардлагаас салшгүй орших боловч энэ нь хоёрдогч шаардлагыг үндсэн шаардлагын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.
Маргаан бүхий тохиолдолд анхдагч буюу үндсэн шаардлага зээлийн гэрээнээс үүсэх бол хоёрдогч шаардлага нь барьцааны гэрээнээс үүсэх барьцааны шаардлага байна.
Үндсэн шаардлагаас салшгүй орших барьцааны эрхийн материаллаг эрх зүйн шинжийг барьцаалуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцон мэтгэлцэх процессын эрхээс ялгаж ойлгох учиртай тул өмчлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагаар Т.Батжаргал, Д.Мөнхбат, Т.Батдорж, “Нандин-Эрхэм” ХХК нарын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой өмчлөгч нар болон зохих этгээдэд нь холбогдуулан дээрх шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдъя.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан “ББ” ХХК, П.Э нараас 348,869,669.44 төгрөгийг гаргуулж “ЖД” УТҮГ-т олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэлгүй тул “ЖД” УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,234,186.56 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг дараах барьцаа хөрөнгөнүүдээр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
Үүнд:
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 46 м.кв талбайтай, хувийн сууц,
- эрхийн улсын бүртгэлийн Г-2203002164 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 21-806 тоотод байрлах 321 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2204002186 дугаарт Д.Мөнхбатын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 64-41 тоотод байрлах 43 м.кв талбайтай, орон сууц,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037913 дугаарт Т.Батжаргалын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 6-6Е тоотод байрлах 57,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт “Нандин-Эрхэм” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016883 дугаарт Д.Батдоржийн өмчлөлд бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и дугаар байрны зоорийн давхар, 10 тоотод байрлах 7,5 м.кв талбайтай авто зогсоол.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч нараас 1,902,298.5 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА