Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/00312

 

    2020         01          28  

         181/ШШ2020/00312

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Г-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч:  ЗДХХК,

            Хариуцагч: З ХХК ,

            Хариуцагч: ГХДБГ-т тус тус холбогдох

            164.087.700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, Б.Д, хариуцагч ЗДХХК болон З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч ГХДБГ-ын төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн Ч.Билгүүн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОЛХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Г би Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот, нэгж талбарын 1864331280978 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаарын гэрчилгээтэй, 606 м.кв талбайтай газар, тус газар дээрхи 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203016842 дугаартай хувийн орон сууцтай байсан.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 2/29, 3/31 тоот тогтоолын дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх 2 талт 31/8-138 тоот гэрээг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 14/5 тоот гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж уг эд хөрөнгөө худалдсан.

Нийслэлийн Өмч газрын харилцааны газар /одоо Өмчийн харилцааны газар/ миний өмчлөлийн уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 280.000.000 төгрөгөөр үнэлэн тохиролцож тухайн үедээ Нийслэлийн төрийн сангаас 140.000.000 төгрөг надад өгсөн ба үлдэгдэл 106.000.000 төгрөгийн төлбөрт гэр хорооллыг барилгажуулах төслийн 3 дугаар блокоос 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны 5 дугаар давхраас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохирсон юм.

Хоёр талт 31/8-138 тоот гэрээний 3.2, 3.3-т заасан хоёр талт гэрээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх талаар байгуулах гурван талт гэрээний урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ.

Энэхүү гэрээ нь гурван талт гэрээний салшгүй хэсэг байна гэж заасныг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 31/8-138 тоот гурван талт гэрээг байгуулж хуучнаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар /Гэр хорооллын хөгжлийн газар/-ын дарга Ш.Ганхуяг гэрээнд гарын үсэг зурж тамга дарсан.

Гэвч 2016 оны 2 дугаар улиралд дуусахад надад гэрээнд заасан 2 өрөө сууцыг олгоогүй учир 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14/5 гэрээнд нэмэлт оруулах гэрээг байгуулж гэрээний хугацааг 6 сараар сунгаж, сунгасан 6 сарын хугацаанд сар бүр 650.000 төгрөгийг орон сууцны түрээс түр суурьшуулах зардалд төлөхөөр тохиролцсон.

Гэвч 6 сарын хугацаа өнгөрөхөд мөн л 2 өрөө орон сууцаа өгөөгүй.Ингээд манай гэр бүл өөрийн гэсэн гэргүй, түрээсийн байрны төлбөргүй амьдралын хүнд нөхцөлд амьдарч хохирсоор байна.

Миний өмчлөлд байсан газар дээр одоо төслийн шинэ орон сууцнуудыг ус цахилгаанаар хангах ЦТП барьж ашиглалтад орон 2 жил гаруй хугацаа өнгөрүүлж байна.

Хоёр талт гэрээний нэг тал болох ЗДХХК-ийн захирал Нэмэхбаатарын Эрдэмбаяртай уулзахад байрны түрээсийн төлбөрийг цаашид төлөхгүй, таны үл хөдлөх хөрөнгийг буулгаж төрийн өмчийн барилга барьсан, манай компанид ямар ч газар үлдээгүй, 2 өрөө байрны үнэ 106.000.000 төгрөг болон бусад хохирлоо гэр хорооллын дэд бүтцийн газар, нийслэлийн Засаг дарга /төрөөс/-аас авах ёстой гэж хариу өгсөн.

Миний бие 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн захирагч болон Гэр хорооллын дэд бүтцийн газарт гомдол гаргасан боловч гомдлыг ЗДХХК-д шилжүүлж орон сууцны асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэх үүрэг өгсөн байдаг. Гэвч ЗДХХК уг асуудлыг шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрч байна.

ЗДХХК, З ХХК, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас

1.Гэрээгээр надад өгөхөөр тохирсон 53 м.кв байрыг м.кв-ыг нь 2.000.000 төгрөгөөр үнэлж 106.000.000 төгрөг,

2. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 10 сарын /1 сарын 750.000/ орон сууцны түрээсийн төлбөр болох 7.500.000 төгрөг,

2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сар хүртэл 46 сард /1 сарын 650.000/ орон сууцны түрээсийн төлбөр болох 29.900.000 төгрөг, нийт 37.400.000 төгрөг болж байгаагаас хариуцагч З ХХК нь түр оршин суух зардлаас 3.900.000 төгрөг өгсөн тул түүнийг хасахад 33.500.000 төгрөг,

3.Дээрх төлбөрүүд болох нийт 133.500.000 төгрөгнөөс хоног тутам 0,01%-ийн алданги тооцоход /хоногт 13.350 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 1662 хоног, 13.350х1662 хоног=22.187.700төгрөг / 22.187.700 төгрөг,

4.нэхэмжлэлийн шаардлагаа сүүлд нэмээд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт нэг сарын 700.000 төгрөг, нийт 8.400.000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч нараас гэрээгээр өгөхөөр тохиролцсон байрны үнэ 100.000.000 төгрөг, түр оршин суух түрээсийн зардалд 41.900.000 төгрөг, алданги 22.187.700 төгрөг буюу нийт 164.087.700 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч ЗДХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2013 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 12/43 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай тогтоол батлагдсан. Үүгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд хамарсан.

Ийм учраас ЗДХХК нь эхлээд төсөл шалгаруулах үйл ажиллагаанд оролцож, танилцуулга нь 100% шаардлага ханган, шалгарсан учраас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хамрагдсан газрын өмчлөгч иргэдтэй хэлэлцэн тохиролцож 75%-иас дээш зөвшөөрлийг авсан.

Тэнд Д.Гын газар болон үл хөдлөх хөрөнгө хамаарч байсан. Энэ хүрээнд эхлээд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2 талт гэрээ байгуулагдсан.

Энэ үед Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны шинэчлэгдэн батлагдсан журам үйлчилж байсан.

Журмын 3.17.3-т зааснаар хэрэв тухайн газарт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тохиролцоо хийсэн бол төлбөр төлөх хугацааг тохиролцсон байна, худалдах худалдан авах тохиролцоог төсөл хэрэгжүүлэгч нь тухайн газрын үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчтэй худалдах худалдан авах гэрээг байгуулж болно, байгуулахгүй ч байсан болно гэдэг зохицуулалт тусгасан. Мөн уг журмын 4.24-д зааснаар тухайн газрын өмчлөл, эзэмшил нь ЗДХХК буюу төсөл хэрэгжүүлэгчид шилжихгүй, харин тухайн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хугацаанд тэр газрыг ашиглаад төслийн хугацаанд орон сууц барих юм уу ямар нэгэн байдлаар төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулаад бүгдийг нь төрд буюу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газарт хүлээлгэн өгөх ёстой.

ЗДХХК нь төслийнхөө хүрээнд орон сууцаа барина, харин худалдах худалдан авах гэрээний дагуу тухайн газар, үл хөдлөх хөрөнгийн авсан тохиолдолд зөвхөн ашиглаад бүх юмаа хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөөд нөхөн олговрыг төрөөс өгөх ёстой. Тиймээс бид Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчидээс баталсан тогтоолын дагуу худалдах худалдан авах гэрээг, 2 талт гэрээтэй хамт байгуулсан.

Гэтэл энэ худалдах худалдан авах гэрээг байгуулахаас өмнө Ганболд нь Нийслэлийн газрын албатай нөхөн олговортойгоор тохиролцоо хийсэн байсан.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд иргэний өмчлөлийн газарт барилга байгууламж юм уу, дэд бүтцийн асуудлаар төрд шилжих тохиолдолд нөхөн олговрын асуудлыг шийдээд төр авах асуудлыг зохицуулчихсан.

Энэ хүрээнд тэр газар нь дэд бүтцийн трасст өртсөн буюу шугам сүлжээний трасст өртсөн байсан. Тэр газарт ЗДХХК нь барилга байгууламж барихаар ерөнхий төлөвлөгөөгөөр баталчихсан байсан.

Тэр газрыг анхнаасаа дэд бүтцийн трасст өртөөд шугам сүлжээ баригдахаар төлөвлөгдчихсөн байсныг мэдээгүй. Энэ талаар Нийслэлийн газрын албанаас болон Гэр хорооллын дэд бүтцийн газраас бидэнд мэдэгдээгүй учраас бид дээрх тогтоолоор олгосон эрхийхээ дагуу худалдах худалдан авах гэрээгээ хийчихсэн.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32.5.1-т зааснаар газрын үнийг харилцан тохиролцож тогтоогоод нөхөн олговортойгоор авна гэдэг асуудлыг хуулинд тусгачихсан.

2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлд хэлэлцсэн асуудал нь байгаа. Энд уг газар үл хөдлөх эд хөрөнгийг 315.000.000 төгрөгөөр хувийн компани үнэлж тогтоосон байна, тухайн иргэнтэй зөвшилцсөний үндсэн дээр 150.000.000 төгрөгөөр нөхөн олговортойгоор шийдвэрлэлээ гэдгийг харилцан тохиролцсон.

Түүнээс биш Нийслэлээс 150.000.000 төгрөгөө ав, үлдсэн хэсгийг ЗДХХК буюу төсөл хэрэгжүүлэгчээс ав гэсэн харилцан тохиролцоо явагдаагүй.

Нөгөө талаар энэ газрын өмчлөх, эзэмших эрх ЗДХХК-д огт шилжиж ирээгүй. Уг нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээр өмчлөгч нь эзэмшил, өмчлөлийнхөө газрыг худалдан авагч талд шилжүүлнэ гэдэг үүргийг гэрээнд хүлээчихсэн байгаа.

Үүний дараа манайхаас 5 хоногтоо багтаж 30.000.000 төгрөг шилжүүлнэ гэдэг үүргийнхээ дагуу 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч манайд огтхон ч газрын гэрчилгээ, өмчлөлийн асуудал шилжиж ирээгүй.

2016 онд төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааны эрхийг 6 сарын дотор төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа явуулаагүй гээд цуцалчихсан. Манайх барилгажилтынхаа үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй ч гэсэн төсөлтэй холбогдуулаад холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байсан.

Ингээд манайд эзэмшил, өмчлөлийн асуудал ч ирээгүй, байшин барилгаа ч бариагүй, эрхээ цуцлуулчихсан.

Иймд 106.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Дээр нь нэмэлт гэрээ байгуулахад иргэн ирж уулзсан, гэр хорооллын асуудалд ямар нэгэн нөхөн олговор авчихлаа гэдэг асуудлыг ярьсан учраас 6 сарын хугацаатай нэмэлт гэрээ байгуулсан. Гэрээгээр түр суурьшуулах түрээсийн төлбөр буюу 1 сарын 650.000 төгрөгөөр тохирч 6.900.000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцож 6.900.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч гэрээний холбогдолгүй асуудлаар мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч З ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З ХХК болон ЗДХХК-иуд нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаанд оролцож Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тоггоосон байршлын ХЕТ-2013-1 багцын 3, Е, Ё1, К1, Л, Ш хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.

Уг төслийн үйл ажиллагааны хүрээнд Д.Гтой 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ болон Д.Г, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг тус тус байгуулсан.

Газар болон үл хөдлөх эд хөрөнгө Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч тал Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот хаяг байрлалтай 606 ам.дөрвөлжин метр талбай бүхий газар, тус газар дээрх 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Худалдагч талд 130.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч тал тухайн газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон юм.

Худалдан авагч ЗДХХК нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 1.2.1-д зааснаар ажлын 5 хоногт багтаан худалдагч тал болох Д.Год урьдчилгаа төлбөр болох 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч Д.Гнь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны орон сууцны 7 дугаар хорооллын дэд бүтцийн трасст орсон Д.Гын өмчилж буй газрыг чөлөөлөх, нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцэн тохиролцож 150.000.000 төгрөгийн нөхөн олговрын үнэлгээгээр газрыг чөлөөлөхөөр тохиролцооны бичиг үйлдсэн байдаг.

Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай тохиролцоо бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдөр нийслэлийн Засаг даргын А/1011 дугаар Нөхөх олговор олгох тухай захирамжаар Д.Гын газар, үл хөдлөх хөрөнгийг 150.000.000 төгрөгөөр тооцож нөхөх олговор олгох тухай захирамж гарч урьдчилгаа 140.000.000 төлбөрийг авсан байдаг.

Д.Гнь Худалдах худалдан авах гэрээний 2.3-д энэ гэрээний 1.1 дэх хэсэг......т дугаар болон хаяг бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Худалдан авагчийн нэр дээр шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг Худалдан авагчийн томилсон төлөөлөгчтэй хамтран зохион байгуулж, өөрийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана хэмээн заасан боловч худалдагч Д.Гнь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт болон гурван талт гэрээ дуусгавар болох хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг худалдан авагч ЗДХХК-д шилжүүлээгүй үүргийн зөрчил гаргасан явдал нь дээрх Нөхөн олговрын харилцан тохиролцоо болон холбогдох Засаг даргын захирамжуудтай холбоотой.

Иймд худалдагч Д.Гын зүгээс газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эзэмших эрхтэйгээр ЗДХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн сонгогдсон талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдал үүсч улмаар нйислэлийн Засаг даргын захирамжаар гэр хорооллын дахин төлевлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй гэж үзэн З ХХК болон ЗДХХК-иудын төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан билээ. Ийнхүү төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээ цуцлагдсан.

Өөрөөр хэлбэл, манай зүгээс НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар Тэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам болон 14/5 дугаар ХХАГ-ний 2.2-д Эрх шилжиж буй газар болон үл хөдлөхийг шилжүүлэн өгөх хүртэл түүний эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй байдлыг бүрэн хариуцах үүрэг хүлээнэ, 2.4-т Тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь аливаа зээлийн болон барьцааны г эрээний зүйл болоогүй буюу гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргийн гүйцэтгэлийн арга хэрэгсэл болоогүй, цаашид болохгүй болохыг баталж, иргэний эрх зүйн өөр аливаа гэрээний зүйл болоогүйг батлав хэмээн зааснаар газрын нөхөн олговрын тохиролцоо байхгүй, тухайн газар. үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авна гэж ойлгон гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байгаа юм.

Мөн нэхэмжлэгч Д.Гоос Нийслэлийн Өмч газрын харилцааны газар миний өмчлөлийн уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 280 сая төгрөгөөр үнэлэн тохиролцож тухайн үедээ Нийслэлийн төрийн сангаас 140 сая төгрөг өгсөн ба үлдэгдэл 106 сая төгрөгийн төлбөрт гэр хорооллыг барилгажуулах төслийн 3 дугаар блокоос 2016 оны 02 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны 5 дугаар давхараас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохирсон гэх боловч газар, үл хөдлөх эд хөрөнгийг төрөөс нөхөх олговортойгоор эргүүлэн авч буй тохиолдолд уг газар, үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдах тохиолдол давхар байх боломжгүй байтал ийнхүү 2 давхар төлбөр нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч ГХДБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг ГХДБГнь Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны дэд бүтцийн газар гэж өөрчлөгдсөн тул надад итгэмжлэл олгосон.

            Иргэн Д.Гнь нэхэмжлэлийн үндэслэлдээ Нийслэлийн өмчийн харилцааны газар уг, үл хөдлөх эд хөрөнгийг 280.000.000 төгрөгөөр үнэлсэн гэж дурдсан нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нөхөх олговор олгох тухай А/1011 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Орон сууцны VII хороолол төслийн дэд бүтцийн трасст өртсөн иргэн Д.Гын газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн 150.000.000 төгрөгийн нөхөн олговрын хэмжээг тогтоосон байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар иргэн Д.Гын газар, үл хөдлөх эд хөрөнгийг 280.000.000 төгрөгөөр үнэлсэн нь нотлогдохгүй байна. Мөн иргэн Д.Гтой байгуулсан 31/8-138 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.3-т 50 м.кв бүхий 2 өрөө байр, 30.000.000 төгрөгийг бэлнээр олгов гэсэн тохиролцоо хийсэн.

Тус гэрээг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.17-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй. Гэвч иргэн Д.Гнь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1011 дугаар захирамжийн дагуу газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор авсан боловч төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж болон манай байгууллагыг хууран мэхлэх замаар дахин гэрээ байгуулсан хэмээн үзэж байна.

Газар, үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах 14/5 дугаартай гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж тус гэрээндээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.18-д Төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээг Төслийн удирдах хорооны баталсан гэрээний Звараар байгуулах бөгөөд өөр Звар ашиглан гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иргэн Ганболд нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нөхөн олговор авсан боловч төсөл хэрэгжүүлэгчтэй манай байгууллагыг хууран мэхлэх замаар дахин гэрээ байгуулсан байгаа юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХОЁР: Хариуцагч ЗДХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЗДХХК-иуд нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаанд оролцож Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тоггоосон байршлын ХЕТ-2013-1 багцын 3, Е, Ё1, К1, Л, Ш хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.

Уг төслийн үйл ажиллагааны хүрээнд Д.Гтой 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ болон Д.Г, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг тус тус байгуулсан.

Газар болон үл хөдлөх эд хөрөнгө Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч тал Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот хаяг байрлалтай 606 ам.дөрвөлжин метр талбай бүхий газар, тус газар дээрх 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Худалдагч талд 130.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч тал тухайн газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

Худалдан авагч ЗДХХК нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 1.2.1-д зааснаар ажлын 5 хоногт багтаан худалдагч тал болох Д.Год урьдчилгаа төлбөр болох 30.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгч Д.Гнь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны орон сууцны 7 дугаар хорооллын дэд бүтцийн трасст орсон Д.Гын өмчилж буй газрыг чөлөөлөх, нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцэн тохиролцож 150.000.000 төгрөгийн нөхөн олговрын үнэлгээгээр газрыг чөлөөлөхөөр тохиролцооны бичиг үйлдсэн байдаг.

Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай тохиролцоо бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдөр нийслэлийн Засаг даргын А/1011 дугаар Нөхөх олговор олгох тухай захирамжаар Д.Гын газар, үл хөдлөх хөрөнгийг 150.000.000 төгрөгөөр тооцож нөхөх олговор олгох тухай захирамж гарч урьдчилгаа 140.000.000 төлбөрийг авсан байдаг.

Нэхэмжэгч Ганболд нь газар, үл хөдлөх эд хөрөнгөө нөхөх олговортойгоор төрд шилжүүлэхээр тохиролцсон талаараа мэдэгдсэн бол ЗДХХК ийн зүгээс Худаладх худалдан авах гэрээг байгуулахгүй байсан буюу нэхэмжлэгчийн зүгээс бодит байдлыг мэдсээр байж нуун дарагдуулсны улмаас уг гэрээг байгуулсан байдаг.

Манай компани худалдах худалдан авах гэрээний хувьд 30.000.000 төгрөгийг шилжүүлээд гэрээний үүргээ биелүүлсэн. Иргэн Д.Ггэрээний үүргээ биелүүлэхгүй, хууран мэхэлж хийсэн шинжтэй хэлцэл байгаа учраас үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 30.000.000 төгрөгөө эргүүлэн авахаар сөрөг нэхэмжлэлээ гаргасан.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 14/5 тоот Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-дэх хэсэгт заасны дагуу Д.Гыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнд шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг гаргуулж З деволопер ХХК-д гаргуулан мөгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

            Д. Ганболдын өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгө, газар, амбаар, гарааш гээд эд зүйлсийг өөрсдийн зардлаар буулгаж шилжүүлсэн. ЗДХХК нь гэрээгээ 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн нь үнэн.

            Д.Гын эзэмшилд байсан газар дээрхи байшин үл хөдлөх эд хөрөнгө, хашаа, амбаар бусад эд зүйлсээ өөрийн зардлаар буулгаж нүүлгэн шилжүүлсний дараа ЗДХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14/5 тоот гэрээг байгуулах үед ЗДХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр, төслийн удирдагч Х.Лхагвасүрэн нарын шаардлагаар газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг тэдэнд хүлээлгэн өгч энэ өдрөөс эхлэн тус газрыг ЗДХХК эзэмших буюу захиран зарцуулах эрхтэй болно гэж Н.Дамчий миний гарын үсэгтэй бичиг үйлдүүлэн хүлээн авсан.

            Д.Гын нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 2 гэрчилгээг ЗДХХК-ийн мэдэлд шилжүүлэн өгсөн, уг газрыг чөлөөлөхөөр газар дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн зардлаар буулгаж нүүлгэсэн, одоо тэнд орон сууцнуудыг ус цахилгаанаар хангах ЦТП барьсан тул бид газрыг шилжүүлэхгүй гэж маргах асуудал ерөөс байхгүй, гэрчилгээнүүд бидэнд байхгүй, ЗДХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр, төслийн удирдагч Х.Лагвасүрэн нар шаардаж авсан.

ЗДХХК-тай гэрээ хийхээс өмнө 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяртай протоколоор газар чөлөөлөх нөхөн олговорыг 150.000.000 төгрөгөөр тохирсон байсан тул түүнийг хасч тооцон, ЗДХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14/5 тоот газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба энэ гэрээний 1.2 дахь хэсэгт худалдан авч буй газрын төлбөр болох 130.000.000 төгрөгийн төлбөрийг дараах нөхцөлөөр төлнө.

Үүнд 1.Урьдчилгаа 30.000.000 төгрөгийг энэ гэрээ талуудын хоооронд байгуулж, хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ажлын 5 хоногт багтаан худалдагч тал төлнө. 1.2.2 энэ гэрээний үлдэгдэл 100.000.000 төгрөгийн төлбөрт худалдан авагч тал гэр хорооллыг барилгажуулах төлсийн 3 блокоос 2016 оны 02 дугар улиралд ашиглалтад орох орон сууцны 5-р давхараас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдагчид бартер хэлбэрээр төлнө гэж гэрээгээр тохиролцож 2 тал гарын үсгээ зурсан.

Мөн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 31/8-138 тоот гэрээний 2.2.3 дахь хэсэгт 3 блокоос 2 өрөө 50 м.кв орон сууц өгнө, нэг м.кв нь 2.000.000 төгрөг 30.000.000 төгрөгийг бэлнээр олгов. Гэрээний 2.5-д 2016 оны 2 дугаар улиралд дуустал ЗДХХК түр суурьшуулан зардалд тооцон орон сууцны З м.кв нэмж өгөхөөр тохиролцов гэсэн гэрээний заалт тодорхой байгаа.

Дээрхи 2 гэрээний заалтын дагуу 2014 оны 11-р сарын 13-ны өдөр ЗДХХК-иас Н.Дамчийгийн Төрийн банкны дансаар 30.000.000 төгрөгийн төлбөр орж ирсэн.

Ийнхүү газар чөлөөлөх нөхөн олговорын мөнгө 150.000.000 төгрөг өгөх болсон нь тодорхой болсны дараа гэж 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 14/5 тоот гэрээ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 31/8-138 тоот гэрээг хийсэн гэдгийгээ ЗДХХК-ийн захирлууд, төслийн удирдагч нар мэдэж ойлгож байсан атлаа өнөөдөр намайг бодит байдлыг нуун дарагдуулж гэрээ хийсэн мэтээр мэдэн будилж байгааг юу гэж ойлгох вэ,

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоотод байрлах газар болон тус газар дээрх 110 м.кв талбайтай үл хөдөлх өэд хөрөнгөө 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн, нийт 315.224.000 төгрөгөөр үнэлсэн, энэ үнэлгээний баримтыг тухайн үед төсөл хэрэгжүүлэхэд оролцож байсан төрийн байгууллагын албан тушаалтан, компанийн удирдах хүмүүс бүгдээрээ үзэж харсан.

Тухайн үед ЗДХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр, төр олон нийттэй харилцах албаны дарга, төслийн удирдагч Х.Лхагвасүрэн нар хоорондоо ярилцаж байгаад нь газар чөлөөлөх блон газар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 280.000.000 төгрөгөөр тооцохоор тохиролцож шийдсэн гэж надад хэлж байсан, үүнийгээ тэд сайн мэдэж байгаа. 280.000.000 төгрөгийг би санаанаасаа зохиосон юм биш.

2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлстийн дарга Н.Баяртай протоколоор газар чөлөөлөх нөхөн олговрыг 150.000.000 төгрөгөөр тохирсон байсан үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЗДХХК-ийн гүйцэтгэх захирал Н.эрдэмбаяр төр олон нийттэй харилцан албаны дарга Х.Лхагвасүрэн нартай газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай №14/5 тоот гэрээг хийсэн, 2014 оны 12 дугаар сарын 04-ний А/1011 дугаартай нөхөн олговор олгох тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарсан.

Нийслэлийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1011 дугаартай нөхөх олговор олгох тухай захирамжийн 3-т Иргэдийн өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговорын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Нийслэлийн өмчийн харилцааны даргад даалгаж заасны дагуу төсөл хэрэгжүүлэх хугацаанд дараа дараагийн гэрээнүүд байгуулагдсан.

Нийслэлийн засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, З деволопер ХХК-ийг төлөөлөн төслийн удирдагч Х.Лхагвасүрэн, газар, үл хөдлөх эдхөнгийн өмчлөгч Д.Гнар 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 3 талт гэрээг байгуулсан. Үүний дараа З деволопер ХХК-ийн ерөнхий захирал Б.Нэмэхбаатартай уулзахад төслийн удирдагч Х.Лхагвасүрэнг өрөөндөө дуудан оруулж ирээд 14/5-1 тоот нэмэлт гэрээг байгуулан түр суурьшуулах зардлыг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 6 сарын хугацаанд нэг сарын 650.000 төгрөгөөр тооцож нийт 6.900.000 төгрөгийг олгосон.

Бидний амьдарч байсан газар, хашаа байшинг тухайн үедээ сайн сайхан юм ярьж ятгаж ухуулж, мөнгө байр өгнө гэж итгүүлж гэрээ хийгээд газрыг нь эд хөрөнгөтэй нь буулгаж үгүй хийчихээд биднийг олон жилээр чирэгдүүлж өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байж гэрээний дагуу өгсөн 30.000.000 төгрөгөө буцааж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ: 

            НЭГ: Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Д.Гнь хариуцагч ЗДХХК, З ХХК, Гэр хорооллын дэд бүтцийн газарт холбогдуулан 164.087.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

1.1. ЗДХХК нь иргэн Д.Гтой 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай №14/5 дугаартай гэрээг байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /1-р хх-ийн 8-9,16,17, 200, 201-р хуудас/

Дээрх гэрээгээр худалдагч /Д.Г/ нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоотын нэгж талбарын 18643312850978 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаартай 606 м.кв талбай бүхий газар, тус газар дээрх Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот хаягт буй 110 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203016842 дугаартай хувийн сууцыг худалдан авагч /ЗДХХК/- д 130.000.000 төгрөгөөр худалдах, /1-р хх-ийн 104-133-р хуудас/

Худалдан авагч /ЗДХХК/ нь Худалдан авч буй газрын төлбөр болох 130.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт 30.000.000 төгрөгийг энэ гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс ажлын 5 хоногт багтаан худалдагч /Д.Г/-д төлөх, үлдэгдэл 100.000.000 төгрөгийн төлбөрт гэр хорооллыг барилгажуулах төслийн З /зэ/ блокоос 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох орон сууцны 5 дугаар давхараас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдагчид бартер хэлбэрээр төлөх үүргийг харилцан хүлээсэн байх тул талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Мөн гэрээний 5.2.-т Гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01%-иар тооцож хугацаа хэтэрсэн хоног тутамд нөгөө талдаа алданги төлнө гэжээ. /хх-ийн 9-р хуудас/

Нийслэлийн засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/605 дугаартай Төсөл хэрэгжүүлэгчийн нэр өөрчлөх тухай захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 29 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын 3, Е, Ё1, К1, Л, Ш хэсэгчилсэн талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан З ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх нэрийг З ХХК болон ЗДХХК-иудын түншлэл болгон өөрчилжээ. /1-р хх-ийн 197, 198-р хуудас/

З ХХК нь иргэн Д.Г/Н.Дамчий/-той харилцан тохиролцож дээрх гэрээнд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт оруулан 14/5-01 дугаартай нэмэлт гэрээг байгуулж,

уг нэмэлт гэрээгээр 14/5 дугаартай Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунгаж, энэ хугацаанд худалдан авагч тал нь худалдагч талд орон сууцны түрээсийн төлбөрт 1 сарын 650.000 төгрөгөөр тооцож, 6 сарын 3.900.000 төгрөгийг энэ гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 1 хоногт багтаан худалдагч талд олгоно гэж тохиролцон түүнд 3.900.000 төгрөгийг олгожээ./1-р хх-ийн 15,199-р хуудас/

1.2. а.ЗДХХК нь иргэн Д.Гтой 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр №31/8-138 дугаартай, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /1-р хх-ийн 10-р хуудас/

Дээрх гэрээгээр иргэн Д.Гнь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот дахь 606 м.кв талбай бүхий газар, тус газар дээрх Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот хаягт буй 110 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203016842 дугаартай хувийн сууцыг худалдан авагч /ЗДХХК/-д 130.000.000 төгрөгөөр худалдах,

Худалдан авагч /ЗДХХК/ нь Худалдан авч буй газрын төлбөр болох 130.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт 30.000.000 төгрөгийг энэ гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс ажлын 5 хоногт багтаан худалдагч /Д.Г/-д төлөх, үлдэгдэл 100.000.000 төгрөгийн төлбөрт гэр хорооллыг барилгажуулах төслийн З /зэ/ блокоос 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох орон сууцны 5 дугаар давхараас 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг м.кв-ыг нь 2.000.000 төгрөгт тооцон худалдагчид бартер хэлбэрээр төлөх, 2016 оны 2 дугаар улирал дуустал түр суурьшуулах асуудлыг орон сууцнаас нэмж өгөх үүргийг харилцан хүлээсэн байх тул талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.- т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

б.Талуудын хооронд байгуулагдсан дээрх №31/8-138 дугаартай гэрээг мөн өдөр ижил нөхцлөөр байгуулж, зөвхөн гэрээний 2.2.3. болон 2.5.-д 2016 оны 2 дугаар улирал дуустал түр суурьших үнийн дүнгийн оронд З ХХК орон сууцны 3 м.кв нэмж олгох харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /2-р хх-ийн 124-130,157-159-р хуудас/

1.3.Төсөл хэрэгжүүлэгч ЗДХХК, төсөл хэрэгжүүлэх байршил дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч иргэн Д.Г, Нийслэлийн засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар нар нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /1-р хх-ийн 11-14-р хуудас/

Дээрх гэрээгээр иргэн Д.Гнь дахин төлөвлөлтийн төсөл, төлөвлөгөө, түүнд заасан хуваарийн дагуу газраа чөлөөлөх, нүүн шилжих үүргийг, төсөл хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэх газар, нэгж талбарыг төсөлд тусгагдсан зориулалтын дагуу ашиглах үүргийг, Гэр хорооллын хөгжлийн газар / Гэр хорооллын дэд бүтцийн газар/ нь төсөл хэрэгжүүлэгчийн боловсруулсан төслийг хянаж, хэрэгжүүлэх зөвшөөрөл олгох, төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж, төсөл хэрэгжүүлэгчээс ажлын гүйцэтгэлийн мэдээг гаргуулж, төслийн удирдах хороонд сар тутам тайлагнах үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх гэрээнүүдийг нэгтгэн дүгнэхэд:

Иргэн Д.Гнь өөрийн өмчлөлийн 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон гэр бүлийн хэрэгцээний 606 м.кв газрыг ЗДХХК- д 130.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч ЗДХХК нь 30.000.000 төгрөгийг бэлнээр олгож, 100.000.000 төгрөгийн төлбөрт төслийн З /зэ/ блокоос 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох орон сууцны 5 дугаар давхараас 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг м.кв-ыг нь 2.000.000 төгрөгт тооцон худалдагчид бартер хэлбэрээр төлөх, 2016 оны 2 дугаар улирал дуустал түр суурьшуулах зардалд 3 м.кв-ыг нэмж олгохоор тус тус тохиролцсон гэж үзэхээр байна.

1.4. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Гтой Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ. /1-р хх-ийн 141-144-р хуудас/

Дээрх гэрээгээр Нийслэлийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1011 дугаартай захирамжаар тогтоосон нөхөх олговор 150.000.000 төгрөгийг иргэн Д.Год олгох, тохиролцсон хугацаанд газрыг бүрэн чөлөөлөөгүй нөхцөлд нийслэл, дүүргийн өмчийн харилцааны газраас уг газрыг албадан чөлөөлөхөд саад учруулахгүй байх үүргийг тус тус хүлээжээ.

Нийслэлийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1011 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Орон сууцны 7 дугаар хороолол төслийн дэд бүтцийн трасст өртсөн 15 иргэний өмчлөлийн газар болон эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг тогтоож иргэн Д.Гын Зүүн сэлбийн 8 дугаар гудамжны 138 тоот дахь 605 м.кв газрыг 107.476.500 төгрөгөөр, эд хөрөнгийг 42.523.500 төгрөгөөр тус тус үнэлж нийт 150.000.000 төгрөгийг газар өмчлөгч иргэн Д. Ганболдод олгохоор шийдвэрлэж түүний 5009217124 дугаартай Хаан банкны дансанд шилжүүлжээ. /1-р хх-ийн 31-34, 137-140-р хуудас/

            Төсөл хэрэгжүүлэгч ЗДХХК-ийн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж барих зорилгоор 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14/5 дугаартай гэрээний дагуу газар чөлөөлөлт хийгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 18643312850978 дугаарын нэгж талбартай, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот хашаа, иргэн Д.Год гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 605,5 м.кв газар ус дулаан дамжуулах төвийн барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан болох нь ДБХ 7/2015 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 99-101, 201-209-р хуудас/

Мөн тухайн үед иргэн Д.Гын өмчлөлийн газрыг чөлөөлөх ажлыг хариуцаж байсан гэрч Н.Бат-Эрдэнэ шүүхэд мэдүүлэхдээ ... манай үнэлгээ 150 сая төгрөгөөр гарч байсан, манайх 150 сая төгрөгийг нөхөн олговроор олгосон, үлдсэн дүнг З хариуцахаар гэрээ хийхээр болж газрыг чөлөөлсөн, ...тухайн үед З гээд яваад байсан бүтэн нэршлийг санахгүй байна. Нилээн хэдэн жилийн өмнөх асуудал учир гэж мэдүүлсэн /2-р хх-ийн 164,167-169-р хуудас/,

зэргээс үзэхэд ЗДХХК нь иргэн Д.Гтой 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай №14/5 дугаартай гэрээ, №31/8-138 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг тус тус байгуулсаны дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар нь иргэн Д.Гтой Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулж гэрээгээр хүлээсэн үүргийг Нийслэлийн өмчийн харилцааны газар гүйцэтгэж иргэн Д.Год 150.000.000 төгрөг олгожээ.

Энэ бүхнээс үзэхэд иргэн Д.Гыг төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж болон Нийслэлийн өмчийн харилцааны газар / Гэр хорооллын хөгжлийн газар/ -ыг хууран мэхлэх замаар дахин гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон гэр бүлийн хэрэгцээний 606 м.кв газрын нөхөх олговрыг хоёр удаа авах зорилгоор гэрээ хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

             ЗДХХК нь иргэн Д.Год 30.000.000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр газрын төлбөрт өгсөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 46-р хуудас/

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасны дагуу Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч /иргэн Д.Г/ нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө болох өөрийн өмчлөлийн 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон гэр бүлийн хэрэгцээний 606 м.кв газрыг ЗДХХК-д шилжүүлсэн байх тул худалдан авагч /ЗДХХК/ нь Д.Год хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай №14/5 дугаартай гэрээгээр 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох орон сууцнаас олгохоор тохиролцсон байх тул алданги тооцох хугацааг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг /нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хугацаа/ хүртэл хугацаа буюу 1062 хоногоор тооцоход /10600төгрөг х 1029 хоног = 10.900.000/ 10.900.000 төгрөг болохоор байна.

Иймд ЗДХХК-иас 106.000.000 төгрөгийг, алданги 10.900.000 төгрөгийн хамт гаргуулах үндэстэй.

            1.5. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд бүрэн хэрэгжээгүйгээс иргэн Д.Гнь:

            а.2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны 241 тоотыг 1 сарын хөлсийг 750.000 төгрөгөөр хөлслөх тухай Орон сууц хөлслөх гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр,

            б. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны 241 тоотыг 6 сарын хөлсийг 3.300.000 төгрөгөөр хөлслөх тухай Эд хөрөнгө хөлслөх гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр,

            в.2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл иргэн Н.Оюунчимэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны 241 тоотыг хагас жилийн 3.900.000 төгрөг /нэг сарын 650.000/-өөр хөлслөх тухай Эд хөрөнгө хөлслөх гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр,

            г. 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл иргэн Н.Оюунчимэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны 241 тоотыг нэг сарын 650.000 төгрөгөөр хөлслөх тухай Эд хөрөнгө хөлслөх гэрээг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ,

            д.2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хороолол 905 дугаар байрны 18 тоотыг 1 сарын хөлсийг 650.000 төгрөгөөр хөлслөх тухай Эд хөрөнгө хөлслөх гэрээг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр,

            е. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын Дандарбаатарын гудамж 61а байрны 9 тоотыг нэг сарын хөлсийг 700.000 төгрөгөөр хөлслөх тухай Орон сууц хөлслөх гэрээг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус байгуулж түрээсийн төлбөрүүдийг түрээслүүлэгч талд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

/2-р хх-ийн 33-35, 216-221, 233-245-р хуудас, 3-р хх-ийн 46-48-р хуудас/

            Дээрх түрээсийн гэрээнүүдийн дагуу иргэн Д.Гнь түрээслүүлэгч нарт 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2.990.000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1.500.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 850.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4.200.000 төгрөгийг тус тус төлж нийт 14.040.000 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч ЗДХХК-иас 14.040.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Год олгох үндэслэлтэй. /2-р хх-ийн 233, 234, 237, 238, 239, 240-р хуудас, 3-р хх-ийн 48-р хуудас/

            Харин 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацааны түрээсийн төлбөрт 3.900.000 төгрөгийг олгосон тул энэ хугацааны түрээсийн төлбөрт 2016 оны 3 дугаар сарын 14-нд төлсөн 1.650.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 1.650.000 төгрөгийг , мөн хугацаанаас өмнө төлсөн гэх 3.000.000 төгрөг, 750.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 750.000 төгрөг, 1.950.000 төгрөгийг тус тус түрээсийн төлбөрт төлсөн гэх боловч Орон сууц түрээслэх гэрээгүй байх тул хасаж тооцсон болно./2-р хх-ийн 235, 236, 241-244-р хуудас/

            Дээрх бүхнийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч /худалдан авагч/ ЗДХХК-иас гэрээгээр тохирсон 53 м.кв орон сууцны үнэ 106.000.000 төгрөг, алданги 10.900.000 төгрөг, гэрээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох түрээсийн төлбөрт 14.040.000 төгрөг, нийт 130.940.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /худалдагч/ Д.Год олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33.147.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч З ХХК болон Гэр хорооллын дэд бүтцийн газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            ХОЁР. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Хариуцагч ЗДХХК нь нэхэмжлэгч Д.Год холбогдуулан Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч Д.Гнь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Иргэн Д.Гнь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоотын нэгж талбарын 18643312850978 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаартай 606 м.кв талбай бүхий газар, тус газар дээрх Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот хаягт буй 110 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203016842 дугаартай хувийн сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./1-р хх-ийн 104-133-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч /иргэн Д.Г/ нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө болох өөрийн өмчлөлийн 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон гэр бүлийн хэрэгцээний 606 м.кв газрыг ЗДХХК-д шилжүүлсэн байх тул худалдан авагч /ЗДХХК/ нь Д.Год хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байх тул худалдан авагч ЗДХХК-иас гэрээний үүрэгт урьдчилан шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг худалдагч Д.Гоос буцаан гаргуулах үндэслэлгүй байна.

            Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 18643312850978 дугаарын нэгж талбартай, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот дахь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 605,5 м.кв газарт ус дулаан дамжуулах төвийн барилга / ЦТП/ барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан байх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч ЗДХХК, иргэн Д.Гнарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай №14/5 дугаартай гэрээнээс хойш тухайн газарт ус дулаан дамжуулах төвийн барилга /ЦТП/ барих Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсанд иргэн Д.Гыг буруутгах боломжгүй юм.

            Иймд нэхэмжлэгч Д.Гоос 30.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ЗДХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ: 

            1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ЗДХХК-иас 130.940.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33.147.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч З ХХК, Гэр хорооллын дэд бүтцийн газарт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-оос 30.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ЗДХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.243.695 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЗДХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 812.650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО