Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2020/00011/и |
Дугаар | 158 |
Огноо | 2020-02-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/00011/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........... аймаг, .......... сум ........ баг, ......... хороолол, ......... байрлах, ГКП ББСБ ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ......... аймаг, ............. сум, ............. баг, ....... хэсэг, ...... гудамж, ....... тоотод оршин суух, /утас ......./, Н-н Г-т холбогдох
61 658 853 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГКП ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал С.М-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
........ аймаг, ....... сум, ....... баг, ..... хэсэг ....гудамж, ....тоотод оршин суух, Н овогтой Г нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ГКП ГХОХХК-д хандан 50 000 000 төгрөгийн зээл авах өргөдөл гарган зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. ГКП ГХОХХК болон Н.Г- нарын хооронд 2018 оны 4 сарын 17-ны өдөр ЗГ................ тоот Зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, хүнсний дэлгүүрээ өргөтгөх, тоног төхөөрөмж нэмэх зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Н.Г- нь 2018 оны 4 сарын 17-ны өдрийн ЗГ................ дугаартай Барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн
-............ аймгийн ......... сумын ........ баг, .......... хэсэг гудамж, ....... тоот хаягт байршилтай, ............ м.кв талбайтай Ү-................ тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-........... аймгийн ........... сумын ......... баг, ....... хэсэг гудамж, ......... тоот хаягт байршилтай, .......... м.кв талбайтай Ү-................ тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай Автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-.......... аймгийн ........... сумын .......... баг, .............. хэсэг гудамж, ....... тоот хаягт байршилтай ............. нэгж талбарын дугаартай ........ м.кв талбайтай Г-................ тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ................ дугаартай Барьцааны гэрээг 2018 оны 04 сарын 17-ны өдөр Улсын бүртгэгчийн 470 дугаар тамгаар баталгаажуулан ГКП ГХОХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан.
Зээлийн гэрээний 2.3-т заасан Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5-д болон 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Мөн Зээлийн гэрээнд Зээл болон Зээлийн хүү төлөх графикийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Н.Г- нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 13 754 100 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 5 556 000 төгрөг, зээлийн хүүнд 7 891 614 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 306 486 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Н.Г- нь Зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр үндсэн зээлээс 5 550 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул ГКП ГХОХХК-ийн зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч, мэдэгдэж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Үндсэн зээл 44 444 000 төгрөг, зээлийн хүү 14 984 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 204 430 төгрөг, нотариатын төлбөр 25 500 төгрөг, нийт 61 658 853 төгрөгийг гаргуулах,
Зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу барьцаа хөрөнгө болох ......... аймгийн ........ сумын ....... баг, ........ хэсэг гудамж, ..... тоот хаягт байршилтай, ....... м.кв талбайтай Ү-................ тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ........ аймгийн ......... сумын ......... баг, .......... хэсэг гудамж, ........ тоот хаягт байршилтай, ...... м.кв талбайтай Ү-................ тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай Автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ......... аймгийн ........ сумын ....... баг, ....... хэсэг гудамж, ....... тоот хаягт байршилтай ........... нэгж талбарын дугаартай .......... м.кв талбайтай Г-................ тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГКП ББСБ ГХОХХК нь хариуцагч Н.Г-т холбогдуулан үндсэн зээл 44 444 000 төгрөг, зээлийн хүү 14 984 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 204 430 төгрөг, нотариатын төлбөр 25 500 төгрөг, нийт 61 658 853 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ГКП ББСБ ГХОХХК нь хариуцагч Н.Г-тэй 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ................ дугаартай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө материал татах зориулалтаар авч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд нь зээлийн гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан зээлдэгч буюу барьцаалагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Н.Г-ийн өмчлөлийн ............. аймаг .......... сум, ........ баг, .......... хэсэг гудамж, ........... тоот, ...... м.кв, Г-................ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, .......... аймаг ........... сум, .......... баг, ........ хэсэг гудамж, ....... тоот, ....... м.кв талбайтай, Ү-................ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ............ аймаг ........ сум, ......... баг, ........ хэсэг гудамж, ......... тоот, ......... м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэгдсэн, автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 1.3-д зааснаар зээлийн төлбөр 50 000 000 төгрөгийг хариуцагч Н.Г-ийн Худалдаа хөгжлийн банкны 403139962 дугаар дансанд шилжүүлсэн болох нь хэргийн 24 дүгээр талд авагдсан төлбөрийн даалгавраар тогтоогдож байна.
Хариуцагч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрт нийт 13 754 100 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс үндсэн зээлд 5 556 000 төгрөг, зээлийн хүүнд 7 891 614 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 306 486 төгрөгийг хасч тооцсон байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь зээлийн төлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч Н.Г- нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Б.Т-д олгосон байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарлан, 14 хоногийн дотор хариу тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан боловч хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-г шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус зааснаар хариуцагч Н.Г-ээс үндсэн зээл 44 444 000 төгрөг, зээлийн хүү 14 984 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 204 430 төгрөг, нотариатын зардал 25 500 төгрөг, нийт 61 658 853 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГКП ББСБ ГХОХХК -д олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс
тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг
гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Г-ийн өмчлөлийн ............. аймаг .......... сум, ......... баг, ............ хэсэг гудамж, ........ тоот, ...... м.кв, Г-................ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ........... аймаг ............. сум, ......... баг, ......... хэсэг гудамж, ........ тоот, ...... м.кв талбайтай, Ү-................ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ........... аймаг .......... сум, ....... баг, .......... хэсэг гудамж, ...... тоот, .. м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэгдсэн, автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх-445 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус зааснаар хариуцагч Н.Г-ээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 61 658 853 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГКП ББСБ ГХОХХК -д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Н.Г-ийн өмчлөлийн ........... аймаг .......... сум, ......... баг, ............. хэсэг гудамж, ........ тоот, ......... м.кв, Г-................ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, .......... аймаг ......... сум, ......... баг, ........... хэсэг гудамж, ......... тоот, ....... м.кв талбайтай, Ү-................ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ......... аймаг ........ сум, .... баг, ....... хэсэг гудамж, ..... тоот, ... м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэгдсэн, автомашины гарааш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 536 445 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ээс 536 445 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА