| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1117/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 12.1.2.5., 12.1.2.6., 12.2.1., 17.1.3.1., 17.2.3.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 147
2020 01 30 2020/ДШМ/147
Г.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.М-д холбогдох 201626010154 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Г-ын М-, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1980 оны 6 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Налайх дүүргийн 0 дүгээр хороо, Уурхайчдын 00 дүгээр гудамжны 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Хайлаастын 00 дугаар гудамжны 000 тоотод түр оршин суух, /регистрийн дугаар: 00000000/,
1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 141 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 218 тоот шүүгчийн захирамжаар 2008 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн 5 жил 9 сар 11 хоногийн ялыг хасч, 2008 оны 5 дугаар сарын 7-ны өдөр суллагдсан,
2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн 126.2.4 дэх заалтад зааснаар 7 жил хорих ял шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.
Г.М- нь:
1. 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 10-266-а тоотод байрлах иргэн Д.Ц-ын гэрийн цоожийг арматур төмөрөөр хөшиж эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Sony” загварын зурагт, “LG” загварын зургийн аппарат, “Sony” загварын камер зэрэг эд хөрөнгийг авч 855,000 төгрөгийн хохирол учруулсан /2014250008132/,
2. 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-295 тоотод байрлах иргэн П.Б-ийн гэрийн цоожийг хөшиж эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Samsung” загварын зурагтыг нь авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан /201525030067/,
3. 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 37-07 тоотод байрлах иргэн О.Б-ын гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагт, үнэртэй ус, эрэгтэй хүний малгай, 2 ширхэг хивсэнцэр зэрэг эд хөрөнгийг нь авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан /201501080043/,
4. 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 11-493 тоотод байрлах нийтийн байрны 9 тоотод оршин суух иргэн Г.Б-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютерыг нь авч 520,000 төгрөгийн хохирол учруулсан /20155010275/,
5. 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 2-68а тоотод байрлах иргэн З.Г-ийн гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 16 инчийн “Samsung” загварын зөөврийн компьютерийг нь авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан /201525010473/,
6. 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-в 9-428а тоотод байрлах иргэн Г.Э-гийн гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Elko” загварын зурагт, мөнгөн ээмэг, бөгжний хослол, 3 гр алтан бөгж, 3 гр монетон эрэгтэй бөгж, эрэгтэй хүний 12 гр өргөн мөнгөн гинж, 6 гр эрэгтэй хүний нарийн мөнгөн гинж, шигтгээтэй ээмэг, бөгж, марк нь тодорхойгүй гар утас зэрэг эд хөрөнгийг нь хулгайлан авч 1,820,000 төгрөгийн хохирол учруулсан /201525030342/,
7. 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2б-ийн 1759 тоотод байрлах иргэн Г.Н-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Sony” загварын 40 инчийн зурагтыг нь авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан /201525010774/,
8. 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 36-626 тоотод байрлах иргэн Ж.Э-ийн гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон том, жижиг өрөөсөн ээмэг 2 ширхэг, эмэгтэй хуримын бөгж 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй мөнгөн ээмэг, бөгж, зүүлт 2 хос, эмэгтэй мөнгөн бөгж, зүүлт, хос ээмэг зэрэг эд хөрөнгийг нь авч 1,345,000 төгрөгийн хохирол учруулсан /201525030573/,
9. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-971 тоотод байрлах иргэн Д.Д-ийн гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Next” загварын зурагт, савхин куртик, караоке тоглуулагч зэрэг эд хөрөнгийг авч 490,000 төгрөгийн хохирол учруулсан /201526030381/,
10. 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 24-289-6 тоотод байрлах иргэн Н.Г-ын гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Samsung” загварын зурагт, хээтэй ягаан орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг нь авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан /201525030706/,
11. 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 19-306Б тоотод байрлах иргэн Д.Ч-ын гэрийн цонхийг хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг, мөнгөн аяга, төмөр таслагч, цахилгаан өрөм, цахилгаан харуул зэрэг эд хөрөнгийг авч 405,000 төгрөгийн хохирол учруулсан /201525030694/,
12. 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-9-167 тоотод байрлах иргэн Б.Б-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 47 инчийн “Haier” загварын зурагт, “Lenova” загварын зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, хөнжлийн даавуу, гар утас зэрэг эд хөрөнгийг нь авч 785,000 төгрөгийн хохирол учруулсан /201525030812/,
13. 2015 оны 6 дугаар сарын 5-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Дэлгэр Тэс” ХХК-ийн байрны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн Л.О-гийн лангуунаас хүүхдийн өлгий, живх, гар нүүрийн саван зэрэг эд хөрөнгийг нь авч 444,000 төгрөгийн хохирол учруулсан /201525010996/,
14. 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-32 тоотод байрлах иргэн Г.Б-ын гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Samsung” загварын зурагт, даалинтай хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн ээмэг бөгжний хослол зэрэг эд хөрөнгийг нь авч 770,000 төгрөгийн хохирол учруулсан /201525030791/,
15. 2015 оны 6 дугаар сарын 11-ний шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30-488 тоотод байрлах иргэн Ц.Г-ийн “Өгөөж” хүнсний дэлгүүрийн цоожийг эвдэж, цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч 439,690 төгрөгийн үнэ бүхий барааг нь авсан /201525030804/,
16. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 16-141б тоотод байрлах иргэн Н.Н-рын гэрийн цонхыг төмрөөр хөшин нууцаар, хууль бусаар нэвтэрч 48 инчийн “НСК” загварын зурагт, удирдлагын хамт, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг нь авч 985,000 төгрөгийн хохирол учруулсан /201526020833/,
17. 2015 оны 6 дугаар сарын 24-ний шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1558 тоотод байрлах иргэн Э.Б-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагтыг нь хулгайлан 873,800 төгрөгийн хохирол учруулсан /201525011150/,
18. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5-348 тоотод байрлах иргэн О.М-ийн гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 39 инчийн “Panasonic” загварын зурагт, 42.5 размерийн “Jordan” загварын пүүз зэрэг эд хөрөнгийг нь авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан /201525030917/,
19. 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн ТКБ-ийн 54 тоотод байрлах иргэн О.Э-ийн гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч саарал өнгийн жижиг манан хөөрөг, том гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн архины хундага, алтан бөгж, монетон бөгж, номин шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж зэрэг эд хөрөнгийг нь авч 670,000 төгрөгийн хохирол учруулсан /201525030933/,
20. 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 12-497 тоотод байрлах иргэн Т.О-гийн гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 42 инчийн зурагт, MNBC олон сувагт антенны удирдлага зэрэг эд хөрөнгийг нь авч 708,392 төгрөгийн хохирол учруулсан /201525011258/,
21. 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 37-1929 тоотод байрлах иргэн Б.Б-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын зурагтыг нь авч 576,400 төгрөгийн хохирол учруулсан /201525011275/,
22. 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-777 тоотод байрлах иргэн Б.Н-ийн гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 39 инчийн “Funai” загварын зурагт, хээтэй ягаан орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг нь авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан /201525030940/,
23. 2015 оны 7 дугаар сарын 6-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9-394 тоотод байрлах иргэн Б.Д-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Sharp” загварын 42 инчийн зурагт, тамхи зэрэг эд хөрөнгийг нь авч 512,912 төгрөгийн хохирол учруулсан /201525011260/,
24. 2015 оны 7 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 хэсэг, 196в тоотод байрлах иргэн Ч.А-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Monel” загварын 42 инчийн зурагтыг нь авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан /201525011493/,
25. 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 53-106 тоотод байрлах иргэн Б.П-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 43 инчийн “Sony” загварын зурагтыг нь авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан /201525011565/,
26. 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 3-99 тоотод байрлах иргэн Д.А-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг том гарын мөнгөн аяга, “Polo” загварын пельник, богино савхин хүрэм, үсний хайч, сахлын машин зэрэг эд хөрөнгийг нь авч 485,000 төгрөгийн хохирол учруулсан /201525011517/,
27. 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 3-14 тоотод байрлах иргэн Б.С-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Sharp” загварын зурагтыг нь авч 1,280,000 төгрөгийн хохирол учруулсан /1706008061743/,
28. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-31а тоотод байрлах иргэн М.М-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Funai” загварын зурагтыг нь авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан /201525031560/,
29. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 2-138 тоотод байрлах иргэн Т.О-ийн гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 47 инчийн “Philips” загварын зурагт, “Nokia U” загварын гар утас, хүүхдийн саван, оо, сойз, талька, хүүхдийн пүүз, тосон харандаа, фламостр, том хүний нарны шил, хөлс дарагч, хавар намрын солонгос савхи, “Reebok” загварын пүүз зэрэг эд хөрөнгийг нь авч 775,100 төгрөгийн хохирол учруулсан /201525031769/,
30. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-522 тоотод байрлах Т.Н-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч монетон ээмэг, бөгж, зүүлт, эмэгтэй хүний урт, богино савхин куртик, 20 кг ясгүй цул мах, мөнгөн бүрмэл 6 ширхэг хундагатай гүц, чихрийн таваг, амны цаасны хайрцаг, “Сваровски” шигтгээтэй гоёлын бөгж зэрэг эд хөрөнгийг нь авч 610,000 төгрөгийн хохирол учруулсан /201525031740/,
31. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 3-18 тоотод байрлах иргэн Б.Э-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын хятад хийцийн манан хөөрөг, хөөрөгний даалимба, дунд гарын шүрэн толгойтой мөнгөн хөөрөг, нэг цэнгийн сорьцгүй алтан бөгж, бага гарын зэс аяга, эрэгтэй хүний савхин дээл, 39 размерийн хромон гутал, хавар намрын эмэгтэй өсгийтэй гутал, жижиг бор иштэй хутга, 50 кг хонины мах зэрэг эд хөрөнгийг нь авч 1,980,000 төгрөгийн хохирол учруулсан /201525012872/,
32. 2016 оны 9 дүгээр сарын 22-ноос 29-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баян-Уул амралтын задгайд байрлах иргэн Б.Б-ийн гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 2,942,600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь авсан /201626012411/,
33. 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 7 дугаар гудамжны 107 тоотод байрлах иргэн М.Б-ын гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч “Funai” загварын 46 инчийн зурагтыг нь авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан /201625032042/,
34. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 3-3 тоотод байрлах иргэн Ю.Э-ийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 51 инчийн “Samsung” загварын зурагтыг нь авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан /201626012476/,
35. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 3-84 тоотод байрлах иргэн Б.Х-гийн гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “LG” загварын зурагт, ягаан шигтгээтэй мөнгөн бөгж, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж, хатан сүйх хэлбэрийн мөнгөн бөгж, чигчий хурууны ембүүтэй мөнгөн бөгж, зааны хэлбэртэй шигтгээтэй шаргал өнгийн хүзүүний зүүлт, эрэгтэй хүний талсттай голоороо тасарч сэв суусан монетон бөгж, эмэгтэй хүний монетон бөгж, гоёлын цагаан шигтгээтэй өргөн бугуйвч, чанелын логотой бөгж, ээмэгний хамт хосоороо, дотроо олон тасалгаатай пивор материалтай дугуй таваг, орны бүтээлэг, цэнхэр ягаан зүүлт зэрэг эд хөрөнгийг нь авч 1,112,000 төгрөгийн хохирол учруулсан /201625013942/,
36. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 11-541 тоотод байрлах иргэн Л.М-ын гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 100,000 төгрөг, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 ширхэг жижиг мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг нь авч 680,000 төгрөгийн хохирол учруулсан /201625013906/,
37. 2016 оны 11 дүгээр сарын 1-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5-103 тоотод байрлах иргэн Б.Б-ийн гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Honda” загварын зурагт, “LG” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг нь авч 620,000 төгрөгийн хохирол учруулсан /201625014092/,
38. 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2-26Г тоотод байрлах иргэн Э.О-ын гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Elko” загварын зурагт, эрэгтэй хүний савхин куртик зэрэг эд хөрөнгийг нь авч 330,000 төгрөгийн хохирол учруулсан /201625032306/,
39. 2016 оны 11 дүгээр сарын 12-19-ний хооронд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 13-490 тоотод байрлах иргэн Т.Б-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Toshiba” загварын зурагт, орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг нь авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан /201625014293/,
40. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 37-17 тоотод байрлах иргэн И.Б-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч том, жижиг гарын мөнгөн аяга, 32 инчийн “ТCL” загварын зурагт, зургийн аппарат, орос шүрэн толгойтой мөнгөн халбагатай дунд гарын усан манан хөөрөг, шар өнгөтэй шавар мэт зүйлээр хийсэн жижиг хөөрөг зэрэг эд хөрөнгийг нь авч 3,700,000 төгрөгийн хохирол учруулсан /201625014234/,
41. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 1-3 тоотод байрлах Х.А-ийн гэрийн цонхыг хагалан нууцаар, хууль бусаар нэвтэрч 43 инчийн “Samsung” загварын зурагтыг нь авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан /201625014119/,
42. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 11-485г тоотод байрлах иргэн Г.Ц-ын гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг цул мөнгөн бугуйвч, 2 ширхэг луу, могой хэлбэртэй мөнгөн бөгж, цулгуй дунд гарын мөнгөн аяга, дунд хэсгээр нь алтаар бүслүүрдэж бүрсэн жижиг мөнгөн аяга, тахил дээр байсан 50,000 төгрөг, 4 талтай булган малгай зэрэг эд хөрөнгийг нь авч 355,000 төгрөгийн хохирол учруулсан /201625014292/,
43. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 55-5 тоотод байрлах иргэн Б.Ш-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагтыг нь авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан /201625032356/,
44. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 2-5 тоотод байрлах иргэн Б.Мөнхнасангийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Sharp” загварын зурагтыг нь авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан /201625014375/,
45. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 11-524-6 тоотод байрлах иргэн М.Буянжаргалын гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Samsung” загварын зурагт, “Samsung digital” загварын зургийн аппарат, цэнэглэгч, үнэртэй ус зэрэг эд хөрөнгийг нь авч 675,000 төгрөгийн хохирол учруулсан /201725010086/,
46. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 9-415 тоотод байрлах иргэн М.Сосорбурамын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 60,000 төгрөг, эмэгтэй хүний алтан ээмэг, гинж, кулон, цаг зэрэг эд хөрөнгийг нь авч 1,230,000 төгрөгийн хохирол учруулсан /201725010188/,
47. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 29-402 тоотод байрлах иргэн Н.Алтанцэцэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч булган шуба, 20,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь авч 420,000 төгрөгийн хохирол учруулсан /201725030290/,
48. 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 2017 оны 1 дүгээр сарын 28-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хар шороотын амны задгай байрлах иргэн М.Гансүхийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч бойлуур, төслийн зуух, уртасгагч, цахилгаан хөрөө, гийр төмөр зэрэг эд хөрөнгийг нь авч 1, 125,000 төгрөгийн хохирол учруулсан /201726010369/,
49. 2016 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 7-333 тоотод байрлах иргэн Ц.Цэндсүрэнгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 16.4 инчийн “Sony aivo”, “Samsung” загварын зөөврийн компьютерууд, “Nikon D-40” загварын хагас мэргэжлийн зургийн аппарат, “I phone-4” загварын гар утас, 11,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь авч 1,201,000 төгрөгийн хохирол учруулсан /201725010316/,
50. 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-4 дүгээр гудамж, 227 тоотод байрлах иргэн Ж.Хадхүүгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагт, унадаг дугуй, хөөрөг, зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг нь авч 1,330,000 төгрөгийн хохирол учруулсан /201725030537/,
51. 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжны 280 тоотод байрлах иргэн Г.Оюунгэрэлийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Samsung” загварын 42 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг нь авч 1,360,000 төгрөгийн хохирол учруулсан /201725020853/,
52. 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 36 дугаар гудамжны 13 тоотод байрлах иргэн И.Эрдэнэбаатарын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагтыг нь авч хохирогч И.Наранчимэгт 250,000 төгрөгийн хохирол учруулсан /201725030854/,
53. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 8-1 тоотод байрлах иргэн Б.Сувданцэцэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч зурагт, дуран, мөнгөн аяга 2 ширхэг, ээмэг бөгжний хослол зэрэг эд хөрөнгийг нь авч 1,870,000 төгрөгийн хохирол учруулсан /201726010868/,
54. 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ХГ-10 дугаар гудамжны 819 тоотод байрлах иргэн Г.Отгонтөгсийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Funai” загварын 32 инчийн зурагт, мөнгөн хослол ээмэг 2 хос, бөгж 2 ширхэг, нарийн мөнгөн гинж, солонгос хуурамч гоёлын монетон ээмэг, кулон зэрэг эд хөрөнгийг нь авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан /201725031083/,
55. 2017 оны 5 дугаар сарын 17-ноос 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 3-70 тоот байрлах иргэн Ж.Саранцэцэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 13 хос буриад гутлыг нь авч 515,000 төгрөгийн хохирол учруулсан /201725011967/,
56. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-13 дугаар гудамжны 09 тоотод байрлах иргэн Л.Буянжаргалын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 инчийн зурагтыг нь авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан /201725031164/,
57. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 18-31 тоотод байрлах иргэн М.Баасанжавын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн “Sharp” загварын зурагтыг нь авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан /201725021189/,
58. 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консулын 9-р гудамжны 2346 тоотод байрлах иргэн Б.Ганхүрэлийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний пүүз 2 ширхэг, унадаг дугуй, хөөрөг, даалин, зургийн аппарат зэрэг эд хөрөнгийг нь авч 680,000 төгрөгийн хохирол учруулсан /1706008180314/,
59. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн 4-95 тоотод байрлах иргэн Н.Энхмандахын гэрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 1,300,000 төгрөг, эмэгтэй хүний хос алтан ээмэг, мөнгөн унжлагатай ээмэг, эрэгтэй мөнгөн бөгж, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол 2 ширхэг, цагаан сувдан хүзүүний зүүлт, тасархай, хугархай мөнгөн эдлэлүүд зэрэг эд хөрөнгийг нь авч 1,709,000 төгрөгийн хохирол учруулсан /1706009080365/,
60. 2017 оны 8 дугаар сарын 9-ний шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 0166 тоотод байрлах иргэн Т.Түвшинжаргалын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Асег I-3” загварын зөөврийн компьютерийг нь авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан /1711003880125/,
61. 2017 оны 8 дугаар сарын 12-ны шөнө Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 13-1 тоот байрлах иргэн Б.Оюунцэцэгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч “Hitachi” загварын 37 инчийн зурагт, зөөврийн компьютер, 10,000 төгрөг, 10 кг мах, дугуй хийлэгч зэрэг эд хөрөнгийг нь авч 436,000 төгрөгийн хохирол учруулсан /1707001130202/,
62. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 30-624 тоотод байрлах иргэн Б.Мөнхзулын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Lenova” загварын зөөврийн компьютер, алтан бөгж, мөнгөн ээмэг, зүүлтний хослол, монетон ээмэг, архи, хувцас зэрэг эд хөрөнгийг нь авч 1,134,000 төгрөгийн хохирол учруулсан /1711004070101/,
63. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр ангийн 01-50 тоотод байрлах иргэн Г.Мяасүрэнгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 4,923,200 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь авсан /1708010011235/,
64. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 31-629 тоотод байрлах иргэн Г.Төртогтохын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагтыг нь авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан /1711004850100/,
65. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 1а гудамжны 14а тоотод байрлах иргэн М.Анхбаярын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, бүс, хэт хутга зэрэг эд хөрөнгийг нь авч 21,050,000 төгрөгийн хохирол учруулсан /1708011391252/,
66. 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 23-82 тоотод байрлах иргэн Ц.Очирбатын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 6 ширхэг, хуучны мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс, эмээлийн чимэг, ээмэг бөгж, гинж, кулоны хослол зэрэг эд хөрөнгийг нь авч 10,935,000 төгрөгийн хохирол учруулсан /1708012891250/,
67. 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-423а тоотод иргэн Т.Оргилбат руу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон 32 инчийн зурагт, МNВС олон сувагт телевизийн антен зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч 680,000 төгрөгийн хохирол учруулсан /201525020432/,
68. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 46-639А тоотод иргэн Д.Отгонзаяад хутга тулган айлган сүрдүүлж, заналхийлэн “LG” загварын гар утсыг дээрэмдэн авч 70,000 төгрөгийн хохирол учруулсан /201626010154/,
69. 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 100 тоотод насанд хүрээгүй хохирогч Т.Анхцэцэгт хүч хэрэглэн, заналхийлж “Nokia”, “LG” загварын гар утаснуудыг дээрэмдэн авсан,
70. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 7-214 тоотод иргэн Б.Хишигдуламын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон,
71. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 3-1595 тоот, Б.Шижирбаатарын гэрт 12 настай хохирогч М.Нямбаярыг 3-7 насны хоёр дүүгийнхээ хамт байхад нь эд хөрөнгийг авах зорилгоор хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж, 3 ширхэг мөнгөн аяга, “Dell” загварын зөөврийн компьютер, цэнэглэгч, “Samsung”, “LG” загварын гар утаснуудыг дээрэмдэн авсан /1706013810165/,
72. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 46-639А тоотод иргэн Д.Отгонзаяаг гэртээ байхад нь дээрэмдэх явцдаа биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хутга тулгаж “хүүхдийг чинь ална” хэмээн айлган сүрдүүлж хүчиндсэн, уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан /201626010154/,
73. 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 100 тоот насанд хүрээгүй хохирогч Т.Анхцэцэгийг дээрэмдэх явцдаа хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн,
74. 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 14-342 тоотод хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох гэсэн иргэн Я.Сэржмааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан /201625013672/,
75. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консулын 7-214 тоотод иргэн Б.Хишигдуламыг дээрэмдэх явцдаа зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.М-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тусгаарлан прокурорт буцааж, шүүгдэгч Г.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэргийг хоёр хүний эсрэг, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж, хоёр хүнийг хүчиндэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 14 жил хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 1307 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-гаас 1,613,755 төгрөг гаргуулж хохирогч Б.Хишигдуламд 146,251 төгрөг, Т.Анхцэцэгт 65,000 төгрөг, Б.Шижирбаатарт 943,600 төгрөг, Я.Сэржмаад 458,904 төгрөг тус тус олгож, Эрүүгийн 201626010154 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.М- нь хохирогч Д.Отгонзаяа, Т.Оргилбат нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр жинсэн өмд 1 ширхэг, ногоон даавуун фудболк 1 ширхэг, ягаан малгай 1 ширхэг, заазуур 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... оногдуулсан хорих ял болон хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан гомдол гаргах нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бус нөхцөл байдлыг бий болгосны үр дүнд би нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэхгүй, дахин яллагдах боллоо. Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн дараах асуудлууд байна. Хэрэгтэй танилцах боломжийг мөрдөгч, прокурор хангаж өгөөгүй. Улмаар прокурор яллах дүгнэлтийг ажлын онцлогтоо тохируулан хувийн байдлаас хандаж үйлдсэн. Хэрэгт ач холбогдолтой баримт сэлт бүрийг огт шалгаагүй, орхигдуулсан байдаг. Би прокурорын яллах дүгнэлтийг гардаж аваагүй, шүүгч Мөнхзулаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд авсан. Түүнчлэн прокуророос татгалзсан хүсэлтийг хүлээж аваагүй. Хулгайн хэргүүдийг хүчээр тусгаарлан, эрх зүйн байдлыг минь илт дордуулсан. Анхан шатны шүүх шууд яллах талыг урьтал болгож, эрх зүйн байдлыг минь дордуулсан хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийг харилцан уялдаагүй, ойлгомжгүй байдлаар дүгнэж, прокурорын талд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг зэрэгт прокурор, шүүгч нар тусгаарлан шийдсэн хулгайн гэмт хэргүүдийн талаар түлхүү мэтгэлцэж байсан бөгөөд бусад зүйлчлэл, хэргийн талаар болон гэм буруугийн асуудлаар огт авч хэлэлцэлгүй орхигдуулсан атлаа тэдгээр зүйл ангиудад зааснаар хорих ял оногдуулсан асуудал нь шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй.
Одоогоор шийдвэрлэсэн гэмт хэргүүдийн төгссөн газар Баянзүрх дүүрэгт харъяалагдаж байхад, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хорих ялыг оногдуулсан асуудлыг анхаарч үзнэ үү. Өмнө нь Баянзүрх дүүргийн шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэж байсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харъяалал тогтоож шийдвэрлүүлэхээр ирүүлснээс хойш тухайн шүүх нь хэргүүдийг шийдэж чадаагүй, тусгаарласан. Шүүх хуралдааныг явуулж, хорих ял оногдуулсан зүйлчлэлийн асуудлаар, шинжлэн судлах нөхцөл байдлыг бүрдүүлэлгүй, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тусгаарлан шийдвэрлэснээс болж энэ асуудлын хүрээнд миний бие дахин яллагдах сөрөг үр дагавар гарч байгаа тул нэг шийтгэх тогтоолоор гэм буруутай эсэх асуудлаа шийдвэрлүүлмээр байна. Мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны хүрээнд гүйцэлдүүлээгүй, орхигдуулсан асуудлууд байсаар байтал хорих ялыг шууд тулган оногдуулсанд гомдолтой байна.
Хулгайн хэргийн тухайд 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг хохирогч Оргилбатын гэр рүү орсон шалтгаан нь Ч.Отгонбат эгчийнхээ гэрээс очиж мөнгө авах зорилгоор надад эгчийн гэрт хүн байхгүй, ажилдаа явсан гэж хэлж, эгчийнхээ Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, зурагт тэвэрч гарч ирээд үүдэнд тавиад ... хойд байшинд эмэгтэй хүн ханиалгахад “төрсөн дүү гэртээ байж магадгүй, чи очоод зурагтыг аваад ир, гэр дотроос зурагтын Ди Ди Иш төхөөрөмж, удирдлагатайгаа байгаа, авчихаарай” гэсэн. Би тухайн үед өөрөө хаалга онгойлгоогүй учраас түүний хэлснээр очиж гэрт ороод зурагтын антен, удирдлага авах үед чимээ гарч эрэгтэй хүн ирээд хаалга дарсан. Би зугтаж гарахын тулд Отгонбатын хаалга онгойлгосон төмрийг авч хаалганы завсар ойр ойрхон түлхэн хавчуулж хаалгыг онгойлгон гарч зугтаж яваад цагдаад баригдсан. Отгонбат зугтсан байсан. Энэ талаар Отгонбатыг эгчийнхээ гэрийн ойролцоо 20 метр зайтай байдаг далан дээр зогсож байхыг түүний төрсөн дүү харсан гэж гэрчээр мэдүүлэг өгсөн. Энэ талаар миний өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Сугар “хохиролгүй үйлдэл, Отгонбатыг хэрэгт татах шаардлагагүй, би чамайг сэжигтнээр 14 хоног баривчлаад гаргана” гэж хэлж байсан ... Сонгинохайрхан дүүргийн прокурор Солонго нь намайг цагдан хоригдож байхад хүндрүүлэх нөхцөлийг бий болгон, улмаар хорих хугацааг сунгах зорилготой, тухайн хэргийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Хохирогч Оргилбат нь Отгонбатын дүүгийн нөхөр бөгөөд мөрдөн байцаалтад зөрүүтэй мэдүүлгийг удаа дараа өгсний улмаас хэрэг шалгах ажиллагаа удааширсан. Энэ хэргийг Отгонбатын эгчийнхээ гэрээс зурагт авсан үйлдэлтэй нэгтгэн шалгаагүй нь хууль бус шийдвэр юм. Хэргийн зүйлчлэл тохирч байгаа эсэх, гэм буруутай үйлдлийн мөн чанар, хэр хэмжээг шударга, эрх тэгш байдлын хүрээнд тооцуулан шийдүүлэх хүсэлтэй байнаа. Отгонбат нь тухайн хэрэгт бүрэн хамааралтайгаас гадна хулгайн хэргүүдийн зарим үйлдлийг биечлэн болон хамтарч үйлдсэн.
2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хохирогч Д.Отгонзаяаг хүчиндсэн гэж цагдан хорьсон. Энэ хугацаанд мөн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, нэмж гар утас дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулсан ба прокурор У.Солонго хэргийг 8 сар шалгаж, шүүхэд шилжүүлэхэд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрэмдсэн асуудал нотлогдоогүй, нөгөөтэйгүүр зүйлчлэл тохироогүй зэргийг дурьдаж хэргийг прокурорт буцаасан. Энэ хугацаанд мөрдөн байцаагч, прокурор нар ажлаа хамгаалахын тулд алдаатай мөрдөн шалгах үйл ажиллагааг засаж залруулж, хохирогч Д.Отгонзаяагийн мэдүүлгийг олон дахин солисны үр дүнд миний эсрэг мэдүүлгийг бүрдүүлж, үүнээс үүдэн дээрэмдэх гэмт хэргийн зүйлчлэлтэй уялдаа холбоотой болгосон хууль бус үйлдлийг хийсэн. 2016 оны 5 дугаар сараас 7 дугаар сарын хооронд Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх үед “Дэлхийн зөн” ОУБ болон Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтарч БЗХӨ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж, өвчтэй тохиолдолд эмчлэх арга хэмжээ авч байсан. Энэ үед би эрүүл гарч байсан. Гэтэл намайг халдварт тэмбүү өвчтэй гэж дахин хүндрүүлэн зүйлчилсэн. Холбогдох бичиг баримтыг шүүх хуралдааны өмнө авч чадаагүй. Одоогоор шинжилгээ өгч байсан тухайн нотлох баримтыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр дамжуулан өгөх хүсэлтэй байна. Хохирогч Отгонзаяаг дээрэмдсэн гэх асуудлын хувьд гар утсыг өөрөөс нь булаан авсан. Нөгөөтэйгүүр хохирогчид хутга тулгасан гэж байгаа тул хурууны хээг шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Хохирогчийн утсыг Цагдаагийн машин ирэх үед буцаан өгсөн байдаг. Хохирогч Отгонзаяа анхны мэдүүлэгтээ болсон үйл явдлыг үнэн зөвөөр хэлж байсан боловч шүүхээс хэргийг буцаах үед дахин байцаалтандаа миний эсрэг эрх зүйн байдлыг илтээр дордуулсан байдаг. Би өлгийтэй хүүхдийг заналхийлэх, хүний ёсноос гажууд үг хэллэгийг хэлээгүй. Түүнчлэн энэ үед би 1 ой 2 сартай охинтой байсан. Хохирогч болон надад тэмбүү өвчин илэрсэн гэх атлаа цагдан хорих байранд өвчин туссан гэх асуудлаар огт шинжилгээ авч эмчилгээ хийгээгүй, хоригдож байгаад мэргэжлийн нарийн үзлэг хийлгэхэд эрүүл гарсан асуудалд маш их эргэлзэж байна. Энэ хугацаанд олон зүйл миний эсрэг болсон тул асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, гэм буруутай үйлдэлд тохирох хариуцлага тооцож, хорих ял оногдуулсан зүйлчлэл, хэргийн нөхцөл байдал, үйлдэл оролцоо, хэрэгт нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нягтлан авч үзэж, шударга шийдвэр гаргаж өгнө үү.
Хохирогч Сэржмаагийн хэргийн тухайд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгагдан, батлан даалтанд байсан. Нөгөөтэйгүүр мөрдөн байцаагч, хохирогчид гэмтэл учруулаагүй тул нэхэмжлэх болон эмчилгээний зардал байхгүй, уулзах шаардлагагүй, өргөдлийн дагуу эрүү үүссэн гэж тухайн үед хэлж байсан. Хохирогчид гэмтэл учирч эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардал нэхэмжилж байгаа зэргийг тухайн цаг хугацаанд мэдсэн бол би уучлалт гуйж зардлыг төлж барагдуулан, хохирогчид сэтгэл санааны болон бусад дэмжлэгийг үзүүлэх байсан. Хэдийгээр гэмт хэрэгт тохирох зүйлчлэлээр шийтгүүлж байгаа боловч ээж шигээ хүнийг зодох, гэмтэл учруулах үйлдлийг огт хийгээгүй. Цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулах болно. Би бусдын эд зүйлсийг авч явах үед хохирогч “цагдаад барьж өгнө” гэхээр нь түлхэж унагаад зугтсан. Үүний өмнө хамт явсан Сүхбаатар нь хашаан дотор байсан машины багажийг авч гарч ирээд намайг машин дээр байх савтай тоснуудаас ав гээд хохирогч айлын хашаанд орсон юм. Үүнээс 1 цаг орчмын дараа тухайн гудамжаар явж байгаад, цагдаад баригдаж хүн түлхсэн асуудлыг хэлж, хэргээ хүлээж байсан.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах айлыг Бат-Энх зааж өгч хамт очсон. Бусдаар бол дээрэмдэх ямар ч зорилго санааг агуулаагүй. Насанд хүрээгүй хохирогч Шижирбаатарын гэрээс 3 ширхэг мөнгө аяга, зөөврийн компьютер зэргийг авсныг хамт явсан Бат-Энх нь Сансарын орчим ломбарданд тавьсан. Гурван ширхэг аягыг “Сутайн буянт” захад ажилладаг худалдагч эмэгтэйд зарсан. Энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст мөрдөгч Пүрэвжав гэрчийн мэдүүлэг авч, тухайн үед батлан даалтанд гарсан. Учир нь дээрх айлыг зам шалгалтын үед зааж өгсөн. Тухайн айлд 3 ширхэг мөнгөн аяга байсныг Бат-Энх зааж хэргийг санаачилсан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад орхигдуулан ял завших нөхцөлийг бүрдүүлж, ганцхан намайг хэрэгт холбогдуулж байгаад харамсаж байна. Хэрэгт хяналт тавьж байгаа прокурор Анхцэцэг нь “регистрийн дугаар тодорхойгүй” гэх шалтгаанаар хуулийн дагуу холбогдох шалгалтыг хийхгүй байгаа тул хэргийн бодит байдал, үйлдэл оролцооны асуудлыг нягтлан шалгуулах хүсэлтэй байна. Тухайн эд зүйлийг худалдан авсан хувь хүн, ломбард зэргийг дэлгэрэнгүй мэдэж байгаа болно.
Хохирогч Хишигдуламын биед гэмтэл учруулсан гэх үйлдлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.6 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллагад үйл явдлыг илчилсэн. Санаатай гэмт хэрэг үйлдэх зорилго, сэдэлт агуулсан бол эсрэгээрээ хуулийн байгууллагад тайлбарлах нь эргэлзээтэй. Тухайн айлд Отгонбаатартай хамт явсан. Отгонбаатар догол гудамжаар эргэн айл руу орсон. Хэсэг хугацааны дараа намайг дуудсан учраас орохдоо айлаа андуурч Хишигдуламын гэрт орсон. Б.Отгонбаатарын орсон айл зэргэлдээх айл байсныг сүүлд мэдсэн. Ингээд хохирогчийн гэрт орох үед эмэгтэй хэвтэж байснаа огцом босч ирэхээр нь Б.Отгонбаатарыг асуугаад гарах гэтэл хувцаснаас зуурч “цагдаад барьж өгнө, сарын өмнө манайхаас хулгай хийсэн” гэх мэт учир битүүлэг зүйл ярьж зууралдсан. Энэ үед холдох зорилгоор түлхтэл зүүн гарын дунд хурууг хазсан. Сорив нь байгаа. Хурууг маань хазаад тавихгүй болохоор нь толгойг нь арагш болгох гэтэл гал тогооны тавиур дээрээс заазуур авч миний толгойд цохиж их хэмжээний цус алдсан. Би цусаа хараад заазуурыг булаан авч, зөрүүлэн 2-3 удаа цохьсон. Энэ үед тэр эмэгтэй миний хазсан гарыг тавьж гарч зугтсан. Ингээд Отгонбаатартай утсаар холбогдон автобусны буудал дээр уулзаад хамт явцгаасан. Нийслэлийн цагдаагийн газарт 2 хоногийн дараа очих үед толгой, хуруу боолттой байсан ба энэ талаар асуух үед нь нэг бүрчлэн хэлсэн. Гэтэл хохирогч тухайн нөхцөл байдлаас өөрөөр дээрэмдэх, хулгай хийх зорилготой явсан гэж мэдүүлдэг. Мөн шууд мэс хэрэглэн гэмтэл учруулсан гэж гэрчээр мэдүүлсэн. Анх өгч байсан, гэрчийн мэдүүлгийг хууль хяналтын байгууллага илт өөрчилсөн. Мэдүүлэг өөрчлөгдөхийн өмнө хэрэгт холбогдолтой маш олон гомдол санал, хүсэлтийг шат шатны байгууллагад илгээж, үүнтэй холбоотойгоор 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс нийт 34 хоног өлсгөлөн зарлаж эрүүл мэндээрээ хохирч албадан эмчилгээнд орж, эрүүл мэндийн шалтгаанаар өлсгөлөнгөө зогсоож, үүнээс хойш татаж унах өвчний шинж тэмдэг илэрч эм байнга ууж, эмчийн хяналтанд орсон. Энэ гэмт хэргийг санаатай, зориуд үйлдсэн бол хэргийн нөхцөл байдлын талаар цагдаад дурьдахгүй байх байсан. Мөн хэргээ үнэн зөвөөр хүлээж өөрийгөө олон хоног зовоож өлсгөлөн хүртэл зарлах шаардлагагүй байсан. Гэтэл удаа дараа хүсэлт, гомдол илэрхийлсэний үр дүнд тухайн хэргийг санаатай үйлдсэн мэт харагдуулахаар миний эсрэг гэрчийн мэдүүлгийг өөрчлүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хүрээнд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчиж, хүнд хэрэгт холбогдуулан байцаалт авч, ажлын онцлогтоо тохируулан ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлэн мөрдөн шалгах ажиллагааг хууль ёсны хүрээнд гүйцэлдүүлээгүй орхигдуулсан ... заазуурдуулсны улмаас толгой хагарч их хэмжээний цус гарсан байхад тухайн айлд байсан цусанд шинжилгээ хийгээгүй, бусад шаардлагатай зүйлийг шалгахгүй зөвхөн 1 талыг барьж эрх зүйн байдлыг минь дордуулсан.
Анхцэцэг хохирогчтой гэмт хэргийн хувьд Нийслэлийн цагдаагийн газрын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч холбогдох хэргүүдэд зам шалгалтыг хийсэн. Нийт 3 удаа Цагдаагийн хэлтэст мэдүүлэг шалгах ажиллагаа хийсэн. Энэ үед 2 ширхэг гар утас булааж авсан үйлдлийг зааж өгч хулгайн хэрэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчид гэрчийн мэдүүлгийг Т.Нарангэрэлийг байцуулж өгсөн. Энэ үед хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байсан бол тэр даруйд нь шүүх эмнэлэгт үзүүлэн, албан ёсны шинжилгээг авах бүрэн боломжтой байсан. Миний бие хулгайн гэмт хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс цагдан хоригдсон үед холбогдох гомдлыг дээд шатны байгууллагад гарган шалгуулж байх үед мөрдөгч удирдлагынхаа хүрээнд миний эсрэг үйл ажиллагааг явуулан хохирогчоос хууль бус мэдүүлгийг авч хүчиндэх гэмт хэрэгт шууд холбогдуулан хууль зөрчсөн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнийг бататгах гэж мөрдөгч нар цусны шинжилгээ авах зорилготой ирэхдээ прокурорын тогтоолыг надтай булаацалдан мөрдөгч өөрөө урсан. Би тухайн гэмт хэргийг үйлдсэн бол шууд гэм буруугаа хүлээж, цаашид хуулийн хүрээнд нэг мөр шийдүүлэх бодолтой явсан. Үнэхээр үйлдээгүй тул дахин хэрэг тулгах үйл явц илт өрнөж байсан тул удаа дараа гомдол гаргаж байсан. Хуулийг хэрэгжүүлэхдээ зориуд ноцтой зөрчиж хууль бус мөрдөн шалгах ажиллагаа явуулсан прокурор, мөрдөгч нарын үйл ажиллагааг нарийвчлан шалгаж өгөөгүй. Шүүхээс шийдвэр гараагүй байхад прокурор шууд яллахаар дүгнэлт барьж шүүхээс илүү эрх мэдэлтэй байгаа нь хуулийг зөрчиж байна. Энэ асуудлаас үүдэлтэйгээр шүүх хуралдаанд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, хорих ял оногдуулсан хэргүүдэд шүүх хуралдааны явцад мэтгэлцэх боломжийг олгоогүй ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг хууль ёсны дагуу явуулахгүй байсан тул шинжилгээ өгөөгүй. Гэхдээ одоо дээрх шинжилгээг өгөхийг хүсч байна.
Хохирогч Д.Отгонзаяад холбогдох хэрэгт тэрээр өмнө нь өгсөн мэдүүлэгтээ урьд өмнө нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байсан тухайгаа хэлсэн. Гэтэл намайг хохирогч Отгонзаяад бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэж хүндрүүлэн зүйлчилсэнд гомдолтой байна. Тухайн өвчнийг хэн, хэрхэн халдаасныг үнэн зөвөөр тогтоож өгнө үү.
... 2019 оны 8 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө цагдан хорих 461 дүгээр ангиас хорих хугацаа дуусч батлан даалтанд гарах гэж байтал прокурор Х.Анхцэцэг хувийн ашиг сонирхлоор хандаж, хууль бусаар эрүүлжүүлэхэд хонуулсан. Энэ прокуророор хэргийг хянуулж байгаад эргэлзээ төрж, шударгаар шийдвэрлэнэ гэж бодохгүй байна. Энэ асуудлын талаар баримтыг хавсарган өмгөөлөгчөөр хүсэлт гаргуулах тухай өгсөн байгаа ... хэрэгт хяналт тавьж байгаа прокурор нуун дарагдуулж, эцэст нь шүүхээс шийтгэх тогтоол гарсны дараа хэргүүдийг дахин гаргаж, ял авсны дараа давхар яллах нөхцөл байдлыг бий болгон хохироож байгаа тул эрхийнхээ хүрээнд энэхүү гомдлоо гаргаж байгаа болно. Тухайн хэргүүдэд яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байгаа бөгөөд өмнөх хэргүүдэд хамааралтай Ч.Отгонбат, Баасансүрэн, Б.Отгонбаатар нарын хамт хулгайн хэргүүдийг үйлдсэн болно. Мөн Баянзүрх дүүрэгт үйлдсэн хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул нэгтгэн шалгуулж өгнө үү. Өдийг хүртэл хэрэг удаашрах нөхцөл байдлыг хяналтын прокурор бий болгож байсан. Тухайн хэрэгт мэдүүлэг шалгах ажиллагааг хийлгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд албан бичиг хүргүүлсэн.” гэв.
Шүүгдэгч Г.М-гийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хүчиндэх гэмт хэргийн хувьд:
Г.М-г хохирогч Отгонзаяад бэлгийн замын тэмбүү өвчин халдаасан гэж дүгнэсэн. Гэтэл Отгонзаяа нь 2015 оны 5 дугаар сард тэмбүү өвчнөөр өвчилж эмчилгээ хийлгэж байсан гэж мэдүүлдэг. /5-р хх 176 тал/ М- нь тасралтгүй 9 сар цагдан хоригдсон. Цагдан хорих 461 дүгээр ангид 2016 оны 5 сараас 7 сарын хооронд “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагаас бэлгийн замын халдварт өвчинг илрүүлэх шинжилгээг нийт хоригдолуудаас авч өвчин илэрсэн хүмүүст эмчилгээ хийсэн. Тухайн шинжилгээгээр Г.М-д өвчин илрээгүй. Иймд Г.М-г бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж байгаа нь бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна.
Г.М- хохирогч Т.Анхцэцэгийг хүчиндсэн гэж шүүхээс дүгнэсэн. Г.М- нь хүнд хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа бол хохирогчоос эд мөрийн баримтаар хураан авсан футболк дээр илэрсэн эр бэлгийн эс Г.М-гийн үрийн шингэн мөн эсэхийг хөдлөшгүй баримтаар тогтоох ёстой байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзнэ. Энэ хэрэгт Г.М- өөрийн цусны болон бусад нарийн шинжилгээг өгч дахин хэргийг шалгуулах хүсэлтээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гаргасан боловч хүлээж аваагүй. Хорих 461 дүгээр анги дээр ирж цусны шинжилгээ авах гэхэд татгалзсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлд хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авахаар хуулинд тусгасан бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр шинжээч, эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулна.” гэснийг зөрчсөн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7723 тоот шинжээчийн дүгнэлтээр ногоон өнгийн фудболк дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1451 тоот шинжээчийн дүгнэлтээр М-гийн цус нь AB бүлгийн харъяалалтай болох нь тогтоогдсон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1700 тоот шинжээчийн дүгнэлтээр Г.М-гийн ДНК-г тогтоосон. Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч Т.Анхцэцэгийн ногоон өнгийн футболк дээр илэрсэн эр бэлгийн эсийг харьцуулан шинжилгээ хийх боломжтой байсан ч энэ ажиллагааг хийгээгүй.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд:
Хохирогч Д.Отгонзаяад хутга тулгаж дээрэмдсэн гэх хэрэгт Г.М- өөрөө хутган дээрээс хурууны хээг шалгуулах хүсэлт гаргаж шинжээчийн дүгнэлт хүртэл гаргуулсан байдаг. Мөн хохирогч Д.Отгонзаяа анх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа дээрмийн гэмт хэргийн талаар бичээгүй, мэдүүлэгтээ дурьдаагүй. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэд хэдэн зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн.
Г.М- нь Отгонбаттай хамт хулгай хийхээр зурагтын антенийг салгаад байж байтал гаднаас хохирогч Т.Оргилбат орж ирснээр М- зугтаах үйлдэл гэтэл хохирогч Т.Оргилбат хаалга дарсан. Г.М- зугтаах гэж тэмцэлдсэн үйлдлийг зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлгүй. Учир нь хулгайлах гэмт хэргийг үйлдэж төгсөөгүй байхад гэрийн эзэн гаднаас ирж гаргахгүй гэж хаалга дарсан тул зугтахаар тэмцэлдэж байгаа үйлдлийг дээрмийн гэмт хэрэг гэж дүгнэлээ. Хохирогч Б.Шижирбатыг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрэмдсэн гэсэн нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй.
Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан хэрэгт:
Хохирогч Б.Хишигдулам мөрдөн байцаалтын шатанд олон зөрүүтэй мэдүүлэг өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлэгтээ хүний зүүн гарын хурууг маш хүчтэй хазсан, мөн заазуураар цохисон гэдгээ хүлээдэг. /22-р хх 221/. Г.М- нь хохирогчийг өөрөө зааж өгсөн. Мөн хохирогч Б.Хишигдулам нь Г.М-гийн толгойн тус газар хэд хэдэн удаа заазуурдсанаас цус нь тогтохгүй байсан тул толгой боолттой явж эмчилгээ хийлгэж байсан. Мөн гараа хохирогчид хазуулсан талаар нийслэлийн цагдаагийн газарт шалгагдаж байхдаа хэлсэн боловч шүүх эмнэлэгт үзүүлэлгүй өнгөрсөн байдаг.
Шийтгэх тогтоолын 33 дугаар талд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахи тохиолдолд эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримталсан боловч өмгөөлөгч Буяндэлгэр миний зүгээс хэргийг тусгаарлан шийдвэрлүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Харин ч “яллах дүгнэлтэд тусгагдаагүй хэргүүдийг нэгтгэн шийдүүлэхээр хэргийг бүхэлд нь мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” хэмээн мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон байтал өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг тусгаарласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Г.М-гийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гэж үзэн гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцаасан нь дахин ял сонсохоор нөхцөл байдлыг бий болгож байна.
Шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар:
Г.М-гийн зарим үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд, зарим нь 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг баримтлаагүй шийдвэр гаргалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
Г.М-гаас мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй удаа дараа мэдүүлэг авсан, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, хэргийн материалыг цаг тухайд нь танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлт гараагүй байхад дүгнэлт танилцуулсан хэмээн гарын үсэг зуруулсан, үүний улмаас шинжээчээс хэрэгт ач холбогдолтой асуултыг асуух, хүсэлт, гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.
Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүхээс Г.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тусгаарлан прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна.
Шүүгдэгч Г.М- тэмбүү өвчин халдаагаагүй гэж байна. Хэрэгт “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагаас бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ хийсэн, уг шинжилгээнд Г.М- хамрагдаж бэлгийн замын халдварт өвчингүй гэж хариу гарсан баримт, бичиг байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргасан баримтад нийт хоригдож буй хүмүүст шинжилгээ хийсэн тухай баримт байдаг болохоос Г.М- уг шинжилгээгээр эрүүл гарсан гэх баримт байхгүй. Мөн хохирогчийн футболк дээр илэрсэн эр бэлгийн эс Г.М-гийнх болохыг тогтоогоогүй гэж байна. Баянзүрх дүүргийн прокурор Цогтбаярын шинжээч томилсон тогтоолын дагуу биологийн дээж авахаар Г.М-г авч гарах гэтэл “би гарахгүй, шинжилгээ өгөхгүй” гээд прокурорын шинжээч томилсон тогтоолыг урж хаясан. Мөрдөгч өөрөө биологийн дээж авах гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зүйл байхгүй. ДНК тогтоосон шинжилгээтэй, шинжилгээгүй насанд хүрээгүй хохирогч Анхцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн үйлдэл нь тогтоогдсон. Хэрэг 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдсэн ба гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, Анхцэцэгийн өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон. Уг мэдүүлэгт “миний хоолойг боогоод хүчиндсэн. Бэлгийн харьцаанд орохыг шахсан, дарамталсан үйлдэл хийсэн. Хүчиндсэнийхээ дараа ногоон өнгийн футболконд бэлэг эрхтэнээ арчсан” гэдэг. Энэ мэдүүлэг нь хохирогч Анхцэцэгийн хоолойд гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн футболк зэргээр батлагдсан. Эр бэлгийн эсийг М-гийх гэдгийг тогтоох зорилгоор хийгдэх байсан ажиллагаа М-гийн үйлдлийн улмаас хийгдээгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өнөөдөр давж заалдах шатны шүүхэд яригдаад байгаа шиг шүүгдэгч Г.М- “би цусаа өгнө, шинжилгээ хийлгэнэ, асуудлыг тогтоолгоно” гэсэн хүсэлт нэг ч гаргаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд туслах, ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэх нэг ч үйлдэл хийгээгүй. Гаргасан хүсэлтүүд нь “би уг гэмт хэргийг хийгээгүй” гэдэг. Анхан шатны хэлэлцүүлэгт “одоо би тэр шинжилгээг нь өгнө” гэж мэдүүлсэн. Насанд хүрээгүй хохирогч Анхцэцэгт гэрэл зургаар таниулах ажиллагаа явуулахад шүүгдэгч Г.М-г таньж “уг хүн намайг хүчиндэж, миний утсыг дээрэмдсэн” гэж хэлсэн. Таньж олуулах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул энэ гэмт хэрэг тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч Отгонзаяаг дээрэмдсэн, хүчиндсэн нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхээс нэг удаа хэргийг буцаасан. Энэ талаар шүүгдэгч Г.М- давж заалдах гомдолдоо дурдсан байна. Прокурор, мөрдөгчийн зүгээс шүүгдэгч Г.М-г цагдан хорих зорилгоор зүйлчлэлийг өөрчилсөн асуудал байхгүй. Хэргийн харьяаллыг Улсын Ерөнхий прокурор болон Нийслэлийн прокурорын газраас тогтоосон. Мөн анхан шатны шүүхээс хүндрүүлэх шинж байна гэж үзсэн. “Надад хутга тулгаад дээрэмдсэн” гэх хохирогч Отгонзаяагийн мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан, бусад баримтуудаар бүрэн тогтоогдсон. Шүүгдэгч Г.М- өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй. Шүүгдэгчийн мэдүүлэг бусад баримтаар давхар нотлогдож байж нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой. Гэрч Зоригтбаатар “Урд хашаанд нэг охин орилоод байхаар нь яваад очиход надад хутга тулгаад дээрэмдээд явчихлаа гэж хэлсэн тул араас нь Ганхуягийн хамт явсан гэдэг. Цагдаагийн алба хаагч нар иртэл М-г саатуулсан байдаг. Мөн гэрч Зоригтбаатар “энэ үед урд хашааны охин ирээд утас аваад ир гэж хэлэхэд М- халааснаасаа цагаан өнгийн жижиг утас гаргаж өгсөн. Мөн хохирогч намайг хүчиндсэн гээд дайраад орилоод байсан” гэж мэдүүлсэн. Хэргийн газар дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч Ариунболд мэдүүлэхдээ “хохирогч эмэгтэй танихгүй эрэгтэй хүн орж ирээд хүүхдийн баасны хутга тулгаад хүчиндээд, гар утас авсан гэсэн” гэж мэдүүлсэн. Уг мэдүүлэгтэй холбогдуулаад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1326, 1295, 2055, 1700, 866 дугаартай дүгнэлтүүд гарсан. Эдгээр дүгнэлтүүдээр “Отгонзаяа тэмбүү өвчтэй, уг өвчнийг хэзээ, хэрхэн авсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн. Шүүгдэгч Г.М- тэмбүү өвчтэй. Отгонзаяагийн нөхөр Бямбабаатар тэмбүү өвчингүй байдаг. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж ялласан. 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан дээр “санаатай халдаасан гэх асуудал яригдахгүй, хохирогч Отгонзаяад тэмбүү өвчин халдсан хор уршгаар нь гэмт хэрэг зүйлчлэгдэнэ” гэсэн асуудал яригдсан. Үүний дагуу прокуророос хэргийг зүйлчилсэн байгаа. Хэрвээ Отгонзаяа тэмбүү өвчтэй байсан бол нөхөр Бямбабаатар тэмбүү өвчтэй гарах байсан. Хохирогч Оргилбаттай холбоотой үйлдлийг Отгонбат гэх хүнтэй хамт үйлдсэн гэдэг. Тухайн цаг хугацаанд хамт явж байсан болохыг гэрч Отгонбат мэдүүлдэхдээ “Энэ хашаанд манай эгчийх байдаг гэж хэлсэн болохоос “М-г ороод юм аваад ир” гэж хэлээгүй” гэдэг. Хэргийн газар М- ганцаараа байсан гэдгийг хохирогч Оргилбат, гэрч Мөнх-Оюун, Эрдэнэбаатар гэх хүмүүс мэдүүлдэг. Отгонбаттай хамт үйлдсэн болохыг нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Харин хулгайлах гэмт хэргийг үйлдэж байх явцад таслан зогсоох гэсэн хохирогч Оргилбатын үйлдлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн үйлдлийг дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилсэн. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өмгөөлөгчгүй байцаалт авч эрхийг нь зөрчсөн гэж байна. Шүүгдэгч Г.М- бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгчгүй байцаалт өгч болохгүй нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоо байгаа эсэх, дахин гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлуудад шүүх дүгнэлт хийж 66 удаагийн хулгайн үйлдлийг прокурорт буцаасан. Үүнийг прокурорын зүгээс үндэслэлтэй гээд хүлээн авсан. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл гаргаагүй. Чингэлтэй, Налайх, Баянзүрх дүүргийн хэргүүд мэдүүлэг шалгах ажиллагаанд байгаа гэх зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй. Хэргийг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхэд Нийслэлийн бүх дүүрэг, орон нутагт Г.М-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа эсэхийг албан бичгээр тодруулахад бүгд байхгүй гэсэн хариу өгсөн. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-ны хооронд хянан хэлэлцэх үеэр шүүгдэгч Г.М-д холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг байгаа талаар Налайх дүүргийн цагдаагийн газраас бичиг ирүүлсэн боловч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдоогүй. 2019 оны 5 дугаар сарын 18-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр гаргасан гомдлыг шалгахад шүүгдэгч Г.М- “хууль зүйн мэдлэг чадвар дутмаг учраас Энх-Амгалан гэх хүнд гэрчээр мэдүүлэг өгсөн. Би мэдүүлэг шалгах ажиллагаагаар хэргээ зааж өгч чадахгүй. Учир нь би уг гэмт хэргийг үйлдээгүй. Надад 19 жилийн хорих ял оногдуулсан учраас би хэргээ буцаалгахын тулд хэргийн дугаар шаардлагатай байсан тул мэдүүлэг өгсөн” гэж яллагдагчаар мэдүүлэг өгсөн байдаг. Иймд прокуророос тухайн 6 хэргийг тусгаарлаж, яллагдагчид холбогдох зарим үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгон Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Би шүүгдэгч Г.М-г эрүүлжүүлэх байранд саатуулж байгаад анхан шатны шүүхэд өгсөн асуудал байхгүй. 2019 оны 8 дугаар сарын 8-нд шүүгдэгч Г.М-гийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгөхөөр очиход ажлын цаг дууссан гэж хэргийг аваагүй. Маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээж авахдаа шүүгдэгч Г.М-д хувийн батлан даалтад гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс хойш шүүх дээр Г.М- очоогүй учраас 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр барьж хүлээлгэн өгсөн. Анхан шатны шүүхээс хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь яллагдагчийн хувьд эрх зүйн байдал нь дордохгүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасан. Иймд шүүгдэгч Г.М-д оногдуулсан 14 жилийн хорих ял үндэслэлтэй. Дараа нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг шийдвэрлэх боломжтой. Гол нь 66 удаагийн хулгайн үйлдлийг бүхэлд нь тусгаарласан. Иймд эрх зүйн байдал дордохгүй. 6 жил хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна. Г.М- 1307 хоног цагдан хоригдсон. Цагдан хорих хугацаа 2019 оны 8 дугаар сарын байдлаар бүрэн дууссан. Дээрэм, хүчингийн гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчдын эрх ашгийг хамгаалж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Г.М- нь 2014 оны 12 дугаар сарын 8-наас 2017 оны 9 дүгээр сарын 5-ны хооронд 66 удаагийн үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтэрч 87,943,094 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авсан, 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, хоёр хүнийг хүчиндэж, хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан, насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6 дахь заалт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх, Г.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хулгайлах гэмт хэргийг тусгаарлан прокурорт буцааж, дээрэмдэх, хүчиндэх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял шийтгэсэн байна.
Шийтгэх тогтоолын “... хоёр үйлдлийг шүүгдэгчийн үйлдсэн гэх 66 үйлдэлд оруулаагүй ... хамтран амьдарч байсан гэх Т.Нарангэрэлийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж байгаа эсэх ... шүүгдэгч тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн байх боломжгүй ...” гэсэн дүгнэлт /34-р хх 191-192/-ээс үзвэл, шүүх мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн үндэслэлээр Г.М-д холбогдох хулгайлах гэмт хэргийг бусад хэргүүдээс тусгаарлан прокурорт буцаажээ.
Өмнөх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ДШМ/464 дугаартай магадлалаар, шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, хэргийн зүйлчлэл тохироогүй, нотлох баримтыг цуглуулахдаа хууль зөрчсөн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж байсан.
Давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалд заасны дагуу хийгдсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Г.М- нь өөр хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэх, шалгаагүй орхисон үйлдэл байгаа эсэхийг шалгаж, шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн тодруулсан байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргүүдийн үйлдэл тус бүрт үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг прокурорын яллах дүгнэлт, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1193 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл Г.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН