Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2019/00968/и |
Дугаар | 168 |
Огноо | 2020-02-06 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00968/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......... аймаг, ............ сум, ........ баг, ......... хороолол, ....... байр, ... тоотод оршин суух, утас ............., ........... регистрийн дугаартай, Бо овогт Д-ийн О-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ............ аймаг, ............. сум, .......... баг, ....... байр, ....... тоотод оршин суух, утас ..........., ..............регистрийн дугаартай, У овогт С-ын Б-рт холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь 72 745 000 төгрөгийг гаргуулах үндсэн,
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О-, хариуцагч С.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.О- миний бие С.Б-тай 1997 онд танилцаж, 1998 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 1998 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр том хүү Б.З- төрсөн, одоо 21 настай, 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.Б- төрсөн, одоо 17 нас 10 сартай. Бид гэр бүл болоод эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчээр ............. хот, ............. дүүрэг, ................. тоот хашаа байшин газрын хамт, ............... аймаг, ............... сум, ............... баг, ............ тоот ........ өрөө байр, .......... сум, ......... баг, ......... байрны .......... тоот ........ өрөө байр, банкинд 35 000 000 төгрөгийг хадгаламжийн хуримтлал бий болгосон. Хамтын амьдралын хугацаанд С.Б-ын ааш нь хувирч надад үе үе гар хүрдэг болсон. Сүүлийн жилүүдэд хоорондоо тохирохгүй байнга муудалцдаг болсон. Муудалцах бүртээ надад гар хүрч зоддог, миний сахарын өвчтэй хүүхдийн минь дэргэд намайг зоддог. Сүүлд гэхэд л 2019 оны 6 дугаар сард миний гэрт дайрч орж ирэн учир зүггүй намайг балбаж зодсон бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаарх бүртгэл байгаа тул тэрхүү бүртгэлийг нотлох баримтаар дараа нь гаргуулж өгөх болно. Бид тусдаа амьдраад 3 дахь жилдээ болж байгаа, мөн өмнө нь шүүхэд гэрлэлт цуцлуулах талаар нэхэмжлэл өгч байсан боловч хүүхэд насанд хүрээгүй эсхүл эхнэр нь жирэмсэн гэдэг үндэслэлээр миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан бол одоо хүүхэд маань нэг нас хүрсэн тул цаашид С.Б-тай амьдрах ямар ч хүсэл эрмэлзэл байхгүй мөн амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос айж байгаа тул гэрлэлтийг цуцалж, бидний хөрөнгөөс надад ногдох хувийг гаргуулж өгнө үү. Хүүхдийн асрамжийн хувьд том хүү маань насанд хүрсэн 20 настай, дунд маань 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 18 нас хүрнэ, бага хүүхэд маань С.Б-ын хүүхэд биш тул асрамж, тэтгэлгийн асуудалд маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.О- түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Б- бид хоёр 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болж, 19 жил хамтдаа амьдарч, хоёр хүүхдийн ээж, аав болсон. Бид 2016 оноос хойш тусдаа амьдарч, хамтын амьдрал цааш үргэлжлэх боломжгүй байдал үүссэн. Иймд бидний гэрлэлтийг цуцлуулж, хамтран амьдарч байх хугацаанд бий болсон дундын үл хөдлөх эд хөрөнгө болох ............. хот, ............. дүүрэг, ........... хороо, ........... тоот 28,000,000 төгрөгийн үнэлгээтэй хашаа байшин, газрын хамт, ........... аймаг, ........... сум, .......... баг, ........... байрны ......... тоот 28,000,000 төгрөгийн үнэлгээтэй ..... өрөө байр, ........... аймгийн .......... сумын, ............ баг, .......... хороолол, ......... байрны ...... тоот 38,000,000 төгрөгийн үнэлгээтэй ......... өрөө байр зэрэг нийт 95 538 000 төгрөгийн эд хөрөнгийг 5 хүнд хувааж өөрт болон бага хүүд ногдох 38 сая төгрөгөнд тооцож ........... аймгийн ............. сумын .......... баг, .......... хороолол, ........... байрны ..... тоот ..... өрөө байрыг өөрийн өмчлөлд авах, Төрийн банкны хадгаламжийн дансанд байсан 35,000,000 төгрөгөөс өөрт болон бага хүүд ногдох 14,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч С.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие С.Б- нь 1997-2017 он хүртэл иргэн Д.О-тэй гэр бүл болон 2 хүүгийн хамт сайхан амьдарч байсан нь үнэн болно. Гэтэл иргэн Д.О- нь бидний энэ амьдралд сэтгэл ханаагүй юм уу эсвэл өөрийн бага хүүг эдгэшгүй өвчтэй гэдгээр шалтгаалан биднийг голж хаяад 2 хүүгийнхээ амьдралд болон сэтгэл нь арилшгүй том хар толбо суулган өөрийн биеийн зугаа цэнгэлийг хөөж, өөр хүнтэй амьдрал зохиож үр хүүхэд гарган амьдарч байгаа мөртлөө ямар эрхтэй гэж биднээс 72 745 000 төгрөг нэхэмжилж буйг ойлгохгүй байна. Нэгэнт өөр хүнтэй амьдрал зохион үр хүүхдийг нь гаргаад цугтаа амьдарч байгаа тул гэрлэлт цуцлах хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч байна. Иймд миний бие эдгэшгүй өвчтэй хүүхдийн асрамжийг өөр дээрээ авч, хүүхдийн тэтгэмж гаргуулж, 2 хүүгийнхээ ирээдүйн амьдралынх нь баталгаа болох эд хөрөнгийг нь хамгаалж, сөрөг нэхэмжлэл гаргаж өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болно гэжээ.
Хариуцагч С.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.О- бид хоёр 1997 оноос 2016 оныг хүртэл гэр бүл болон хамтдаа амьдарсан. Бид анх гэр бүл болон 1997 оноос 2001 он хүртэл Улаанбаатар хотод амьдарч байсан. 2001 оноос хувиараа наймаа хийн, 2002 оноос ОХУ-д очиж наймаа хийж амьдарч эхэлсэн. Эхний 15 жилд хоёр хүүхдийнхээ ирээдүйн төлөө зүтгэж тодорхой хэмжээний эд хөрөнгийг бий болсон. Би энэ хугацаанд ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээгүй. Шүүх хуралдаанаас өмнө би гэр бүлээ цуцлуулахгүйгээр эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан ч Д.О- зөвшөөрөөгүй. Харин одоо бол гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Д.О-гийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Эд хөрөнгийн маргааны хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар хотод байрлах хашаа байшинг 2002 онд хашааг, 2004 онд байшинг барьж эхлэн, 2005 онд байшингийн гадна тоосгыг өрсөн. Би Д.О-тэй гэр бүл болохоос өмнө амьдарч байсан байраа өөрийн төрсөн ахдаа 1,500,000 төгрөгөөр худалдан, тэр мөнгөнөөс 700,000 төгрөгөөр байшингийн тоосгыг худалдан авч барьсан. 2006 онд ............ аймгийн, ............. сумын ............ баг, ............ хороолол ........... байрны ....... тоотыг орон сууцыг 7,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 2007 онд хүү Б.Б- маань чихрийн шижин өвчтэй болж, улмаар 2008 онд ОХУ-аас Монгол улсдаа буцаж ирсэн. Д.О- 2008 онд тус орон сууцанд гэртээ хүүхдүүдээ асарч байсан. Иймд хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь зөөхөөр Пажеро машиныг Д.О-д авч өгсөн. Би 2008 онд ОХУ-д лангуу худалдан авч, худалдагч ажиллуулж эхэлсэн. Тус наймааны орлогоосоо байшингаа бүрэн барьж дуусган, 2011 онд улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. Манай гэр Дархан-Уул аймагт суурьшсан тул тус хашаа байшинг бусдад хөлслүүлж үлдээсэн. 2012 онд автомашинаа зарж, өөрсдийн хөрөнгө болон хадам ээжийн хашаа байшинг барьцаалан зээл авч, ......... аймгийн .......... сумын ........... баг ........... байрны ............ тоот 1 өрөө орон сууцыг худалдан авч, 2012 онд нүүн орсон. ........... баг, ........... хороолол ......... байрны .... тоот .... өрөө орон сууцыг сарын 250,000 төгрөгөөр бусдад хөлслүүлж, төлбөрийг Д.О-гийн дансаар шилжүүлэн авдаг байсан. Би 2013 оноос мэргэжлээрээ ажиллаж, хувийн бизнесээ давхар авч явдаг байсан. Манай гэр бүлийн бүх гишүүд өөрийн нэр дээр хадгаламжийн данстай бөгөөд Д.О-д 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хас банкны 5000451852 тоот дансанд 100,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэсэн. Би өөрийн нэр дээр Төрийн банкинд хадгаламжийн данс нээн, худалдаа, наймаанаас гарсан ашгаа хийдэг байсан. Д.О- нь 2008 оноос 2017 оны 05 дугаар сар хүртэл ажил хийлгүйгээр айлын эхнэр, эхийн үүргээ сайн биелүүлсэн. Гэвч сүүлийн хэдэн жил мөнгөнөөс болж байнга хэрүүл маргаан үүсэж, 2017 оны 05 сараас Д.О- нь салж, шинээр гэр бүлийн амьдрал эхлүүлсэн гэв.
Хариуцагч С.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Миний бие С.Б- нь иргэн Д.О-тэй 1997 оны 05 дугаар сард танилцан мөн оны 11 сард гэр бүл болж 2 сайхан хүүтэй болж амьдарч байтал иргэн Д.О- нь 2017 оноос миний бие С.Б- болон том хүү С.Б- овогтой Замиланг 18 настай байхад, бага хүү Б.Б-ийг 15 настай байхад нь ямар ч тодорхой шалтгаангүйгээр нэг өдөр эр нөхөр, үр хүүхдээ хаяж, 2017 оноос хойш хууль ёсны эр нөхрөөсөө салаагүй байж өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхдийг нь төрүүлж өнөөг хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд бид гурвыг гэсэн сэтгэлгүй мөртлөө ямар эрхтэй гэж бидний дундын үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгөө авна гэж бусдыг илтэд үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэж байгаад маш их гомдолтой байна.
Миний бие С.Б- нь 2 хүүдээ орон сууц авч өгөх зорилгоор өөрийн цуглуулсан мөнгөөрөө буюу 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр .............. аймаг, .......... сум, ......... баг, ........ байрны .......... тоот ......... м.кв 38 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны байрыг том хүү Б.З-д өгөхөөр худалдан авч, үүнийг том хүүдээ өгөхөөр ярилцаж байсан ба одоо хүү Б.З-гийн эхнэр нь орос улсын Москва хотын их сургуульд сурдаг, 8 сартай жирэмсэн удахгүй Монголд ирж төрөх юм. .......... сум, .......... баг, ......... байрны ....... тоот ..... м.кв 28 000 000 төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууцны байрыг бага хүү Б.Б-ид өгөхөөр 2012.05.03-ны өдөр худалдан авсан. Одоо энэ байранд миний бие С.Б- насанд хүрээгүй группт байдаг бага хүү Б.Б-ийн хамт амьдарч байна. Иргэн Д.О- нь бидний энэхүү амьдралыг мэдсээр байж заавал том хүүгийнхээ амьдарч байгаа байрыг авна гэж төрсөн хүүгийнхээ эсрэг хэрүүл маргаан үүсгэж байгаа тул миний бие С.Б- нь үүнийг зохицуулахын тулд иргэн Д.О-тэй 19 жил нэг гэрт толгой холбон амьдарсан. Мөн 2 хүүгийн минь ээж байсан гэдэг үүднээс ........... хот, ........... дүүрэг, ............ гудамжны ....... тоот 25 200 000 төгрөгийн үнэ бүхий 0,7 га газартай хувийн өвлийн хашаа байшинг өгөх гэсэн боловч иргэн Д.О- нь заавал том хүү Б.З-гийн орон сууцыг авна гэж янз бүрийн арга заль хэрэглэн сүүлд суусан цагдаа нөхрийнхөө найз цагдаа нартай үгсэн хуйвалдаж цагдаа дуудаж байгаа дүр эсгэж төрсөн хүү Б.З-г ... би энэ залууг танихгүй, миний байрны түлхүүр авчхаад өгөхгүй байна гэж хүү Б.З-г айлган сүрдүүлдэг, эсхүл хууль ёсны нөхөр С.Б- надтай ямар ч үндэслэлгүй шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, байдаг тул миний бие С.Б- нь хууль ёсны нөхрөөсөө салаагүй байж өөр хүнтэй гэр бүл, үр хүүхэдтэй болж одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд иргэн Д.О- нь эхнэр хүний хайр халамжгүй, эх хүний үрээ гэсэн сэтгэлгүй зөвхөн өөрийнхөө хар амиа бодсон зугаа цэнгэл хөөж, эдгэшгүй өвчтэй, группт байдаг төрсөн бага хүүгээ голоод хаяад явсан хүнд гэр бүлийн дундын хөрөнгөөсөө бид нэг ч төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө өгөхгүй гэж бид дундын шийдвэрийг гаргасан болно.
Иргэн Д.О- нь 2017 оноос миний бие С.Б- болон том хүү С.Б- овогтой Замиланг 18 настай байхад, бага хүү Б.Б-ийг 15 настай байхад нь ямар ч тодорхой шалтгаангүйгээр нэг өдөр эр нөхөр, үр хүүхдээ хаяж, 2016 оны 5 дугаар сарын 10-аас эхлэн гэр орноо орхин удаа дараалан алга болж байгаад нэг л өдөр буюу 2017.6.10-ны өдрөөс хойш албан ёсны эх нөхрөөсөө салаагүй байж өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болсон нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ гэсэн заалтыг ноцтой зөрчин ямар ч үндэслэлгүй, ямар ч шалтгаангүй хууль ёсны эр нөхөр, 2 хүүгийн үр хүүхэд, хүүгийн нэг нь эдгэшгүй өвчтэй буюу группт байдаг бага хүүгээ голж, хаяж явсан гэм буруутай гэж үзэж байгаа.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу С.Б-, Д.О- нарын гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх , 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т 1 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр буюу 2017.06.10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 5 жил 5 сарын тэтгэмжийг нөхөн олгуулах, мөн насанд хүрээгүй бага хүү Б.Б-ийг асрамжийг тус тус тогтоолгох хүсэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэсэн заалтын дагуу гэр орон, хууль ёсны эр нөхөр, төрсөн үр хүүхдээ хаяад явсан иргэн Д.О-д нэг ч төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө өгөхгүй. Мөн ёс зүйн хувьд биднээс үл хөдлөх эд хөрөнгө нэхэх, авах эрхгүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч Д.О- шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Би 3 жил эхийнхээ үүргийг биелүүлээгүй гэж байна, би эхийнхээ үүргийг биелүүлсэн. Инсулин гэдэг тариа Дархан-Уул аймгийн хэмжээнд байдаггүй, би тэр тариаг байнга олж өгдөг, би чадлынхаа хэмжээгээр хүүдээ туслаад явж байсан. Миний хүүхэд асаргааны хүүхэд гэдэг нь үнэн, би хүүхдээ хаяхгүй, харж хандаад явна. Инсулин тариаг нь би өөрөө олж өгдөг. Хүү маань Путиний тэтгэлэгт хамрагдах болсон, одоо 12 дугаар ангиа төгсөөд явчихна асаргаа хэрэггүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч С.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох 72 745 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж дундын өмчид нийт 95 500 000 төгрөгийн үнэ бүхий 4 үл хөдлөх хөрөнгийг 5 хувааж, өөрт болон бага хүү Э.А-д ногдох хувь болох 38 000 000 төгрөгт тооцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 11-4 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг гаргуулах, хадгаламжид байгаа мөнгө, 5600 доллар нийт 35 000 000 төгрөгийг 5 хувааж хоёр хүнд ногдох 14 сая төгрөг гаргуулах гэж тодорхойлсон болно.
Хариуцагч С.Б- нь хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нь 95 538 000 төгрөгийн үнэ бүхий дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд байгаа болохыг зөвшөөрч маргаагүй боловч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг гэр бүлийн гишүүн болох 4 хүнд хуваах ёстой, бага хүү Э.А- миний хүүхэд биш тул өөрийн эцгээс хөрөнгө өвлөх учиртай гэж, хадгаламжид 10 сая төгрөг, 5600 доллар байсан боловч том хүү Б.З-гийн сургалтад зориулж зарцуулсан тул зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь мөнгө байгаа талаар нотлоогүй тул зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэгч Д.О-, хариуцагч С.Б- нар нь 1997 онд танилцаж, 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болон 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 1998 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.З-, 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү Б.Б- нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 787 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Д.О-г жирэмсэн гэсэн үндэслэлээр Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар Д.О-гийн нэхэмжлэлтэй С.Б-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 73-75/,
Нэхэмжлэгч Д.О-, хариуцагч С.Б- нар гэр бүл болоод 20 жил хамт амьдарсан боловч зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2017 оноос тусдаа амьдарсан, хамтын амьдралтай байх хугацаанд гар хүрч зоддог байсан, амьдрах ямар ч хүсэл эрмэлзэл байхгүй мөн амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос айж байгаа тул гэрлэлт цуцлуулна, өөр хүнээс хүүхэд төрүүлж, бага насны хүүхдийн хамт тусдаа амьдардаг гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн сахарын өвчтэй бага хүүгээ орхиод өөр амьдрал сонгоод явсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбар зэргийг үндэслэн тэдэнд эвлэрэх хугацаа олгохгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.О-, хариуцагч С.Б- нарын дундаас 1998 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.З-, 2001 оны 11 дүгээр сарын 14-нд төрсөн бага хүү Б.Б- нар нь насанд хүрсэн буюу Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно гэж зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай болсон байна.
Нэхэмжлэгч Д.О- нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Э.А-ыг төрүүлсэн болох нь түүний хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлгийн асуудлыг түүний төрсөн эцэгтэй тохиролцсон гэж тайлбар гаргаж байгаа болно.
Хэдийгээр 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Б- нь насанд хүрсэн боловч Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 016145, 0279108 дугаартай шийдвэрүүдээр сахарын диатиз өвчний жагсаалтын 3-38 дугаар заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар алдсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь хүү Б.Б-ийг өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбогдуулан шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж, эцэг, эхийн хэн нь цаашид асрамжлах боломжтойг тогтоолгох дүгнэлт гаргуулахаар Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилсны дагуу шинжээчийн дүгнэлт ирүүлсэн байна. /хх-ийн 92/
Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч Д.О-, хариуцагч С.Б- нар нь тусдаа амьдраад 4 жил болж байна. ...Тусдаа амьдарснаас хойших хугацаанд хүү Б.Б- эцгийн хамт амьдарч байсан байна. ...Хүү Б.Б-оос авсан хүүхдийн эцэг, эхдээ хандах хандлага хүүхдийн сэтгэлзүйн байдлыг тодорхойлох багц 4 оношилгоогоор эцэгтээ илүү ээнэгшилтэй тогтоогдсон гэсэн дүгнэлт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүү Б.Б- нь 2019 оны 11 дүгээр сард 18 нас хүрсэн ба хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байгаа. Миний хувьд эхийнхээ үүргийг биелүүлж, цаашдаа тэжээн тэтгэнэ. Харин одоогоор эрүүл мэндийн байдлаас болж хүүхдийн тэтгэлэг өгөх боломжгүй байна гэсэн тайлбар зэргээр хүү Б.Б-ийн асрамжийн талаар талууд маргаагүй тул ээнэгшин дассан орчинг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж насанд хүрсэн хэдий ч хөдөлмөрийн чадвараа алдсан хүүхдийг асран хамгаалах нь эцэг, эхийн үүрэг тул Б.Б-ийг эцэг С.Б-ын асрамжинд үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь одоогоор эрүүл мэндийн байдлаас хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй гэж тайлбар гаргаж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар эх Д.О-гээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хэрэгт нотлох баримтаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг үнэлсэн КЗ ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт ирүүлсэн байх бөгөөд дүгнэлтээр ........... аймаг, ......... сум, ........ баг, ......... хороолол, ........ байрны ........ тоот ...... м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц /УДБ Ү-.................../-ыг 38 000 000 төгрөгөөр, ......... аймаг, .......... сум, ......... баг, ........ байр, ....... тоот ...... м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц /УБД Ү-.................../-ыг 28 000 000 төгрөгөөр, .......... хот, ......... дүүрэг, ........ хороо, ......... гудамжны ..... тоотод байрлах ........ м.кв талбай бүхий Хувийн сууцны байшин /УБД Ү-.................../ 25 200 000 төгрөгөөр, 482 м.кв талбай бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /УБД Г-.................../-ыг 4 338 000 төгрөгөөр нийт 95 538 000 төгрөг гэж үнэлгээ тогтоож ирүүлсэнд хэн аль нь гомдол санал хүсэлт гаргаагүй, дээрх үнэлгээг зөвшөөрч байгаа болно.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126.4-д Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ, 130 дугаар зүйлийн 130.1-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж заажээ.
Зохигчид нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг тэдний дундаас төрсөн 2 хүүхдийг оруулан 4 хүнд хуваалгах тал дээр маргаагүй боловч Э-ын А-ыг оруулан тооцно гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үл зөвшөөрч маргаж байгаа болно.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж зохицуулсан боловч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болохоор зохицуулжээ.
Нэхэмжлэгч Д.О- нь бамбайн дутагдал өвчний учир дотор, дотоод шүүрлийн эмчийн хяналтад байдаг, байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолт, эрүүл мэндийн хувьд хүнд байгаа гэсэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бага насны хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үл
хуваагдах шинж, гэр бүлийн гишүүний эрүүл мэндийн байдал, ажил орлого зэргийг харгалзан үзэж, гэр бүлийн гишүүн бүр өмчийн эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс дундын өмчлөлийн эд хөрөнгийг дараах байдлаар хувааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Үүнд - ............. аймаг, ......... сум, .......... баг, .... хороолол, ....... байрны .......тоот 29.0 м.кв талбайтай, 38 сая төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.О-гийн өмчлөлд үлдээж, хариуцагч С.Б-ыг бүртгэлээс хасч бүртгэлд өөрчлөлт оруулах, ....... аймаг, ....... сум, ...... баг, ........ байр, ........ тоот 18.0 м.кв талбайтай, 28 сая төгрөгийн үнэ бүхий 1 өрөө орон сууц /УБД Ү-.................../-ын бүртгэлээс Д.О-г хасч С.Б-ын нэр дээр бүртгэж бүртгэлд өөрчлөлт оруулах, .......... хот, ......... дүүрэг, ......... хороо, .......... гудамжны ..... тоотод байрлах 52.0 м.кв талбайтай, 25 200 000 төгрөгийн үнэ бүхий Хувийн сууцны байшин /УБД Ү-.................../, 482 м.кв талбайтай, 4 338 000 төгрөгийн үнэ бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /УБД Г-.................../ зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс нэхэмжлэгч Д.О-гийн нэрийг хасч бүртгэлд өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.О- нь бид 20 жил хамтран амьдарч байх хугацаандаа олж байсан орлогоосоо хуримтлал үүсгэж, банкинд хадгаламж нээж хадгалуулдаг байсан би 2017 онд гэрээсээ явахад хадгаламжид 5600 доллар, төгрөгийн хамт нийт 35 000 000 төгрөг байсан гэж маргаж нотлох баримтаар Төрийн банкны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Кассын орлогын баримтаар С.Б-ын дансанд 10 000 000 төгрөг шилжүүлсэн баримт ирүүлсэн байна.
Хариуцагч нь хадгаламж нээж, хуримтлал үүсгэдэг байсныг үгүйсгээгүй боловч дээрх мөнгийг Москвад сургуульд явсан хүүхдэдээ зарцуулсан гэж тайлбар гаргаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дээрх мөнгө аль банкинд байгаа эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хадгаламж дахь 35 000 000 төгрөгөөс ногдох хэсэг 14 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч С.Б- нь нэхэмжлэгч шүүхэд хүүхдийн хамт 2-лаа амьдардаг гэж худал тайлбар гаргаж байгааг нотлох зорилгоор Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Д.О- нь ........ сумын .......... баг, ........ байрны ......... тоотод Б.Э-, хүү Э.А- нарын хамт оршин суудаг гэсэн тодорхойлолт, Дархан сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд дээрх нотлох баримтууд нь гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө шаардлагад саад болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан У овогт С-ын Б, Бо овогт Д-ийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Б-ийг эцэг С.Б-ын асрамжид үлдээж, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй Б.Б-ид амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эх Д.О-гээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар ............ аймаг, ........... сум, .......... баг, ........... хороолол, ....... байрны ...... тоот 29.0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.О-гийн өмчлөлд үлдээж, хариуцагч С.Б-ыг бүртгэлээс хасч бүртгэлд өөрчлөлт оруулах, ........... аймаг, ......... сум, ...... баг, ....... байр, ........ тоот 18.0 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц /УБД Ү-.................../-ны өмчлөгчөөр Д.О-г бүртгэсэн бүртгэлээс хасч, С.Б-ын нэр дээр бүртгэж бүртгэлд өөрчлөлт оруулах, ........... хот, ......... дүүрэг, ......... хороо, ............ гудамжны ........ тоотод байрлах 52.0 м.кв талбай бүхий Хувийн сууцны байшин /УБД Ү-.................../, 482 м.кв талбай бүхий Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /УБД Г-.................../ зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс нэхэмжлэгч Д.О-гийн нэрийг хасч бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт тус тус даалгаж, нэхэмжлэгчийн 14 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг С.Б-, эх Д.О- нарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418 150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 60 200 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод, нэхэмжлэгчээс 140 400 төгрөг гаргуулж хариуцагчид, нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 31 492 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагчаас 488 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА