Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00342

 

                                                ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00418 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний  өдрийн 915 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэг дуусгавар болж, өр төлбөргүй болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 80,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг дуусгавар болж, өр төлбөргүй болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 80,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00418 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 236 дугаар зүйлийн 236.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-т заасныг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн БЗГЛ14/86 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ФГ14/86 дугаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/”-ний дагуу нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн үүрэг дуусгавар болж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь дээрх гэрээний дагуу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өр төлбөргүй болохыг тогтоож, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 27,693,280 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,306,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,324,366 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний  өдрийн 915 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... ,,,,,,,,,,,,,,,,,,,, ...” гэснийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” гэж, “... 1,324,366 төгрөг ...” гэснийг “296,416 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,417 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...талуудын хооронд байгуулагдсан 2014.07.08-ны өдрийн БЗГЛ14/86 дугаар “Барьцаат зээлийн гэрээ” нь уг гэрээний 7.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдүүлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээнээс татгалзсанаар 2016.07.08-ны өдөр цуцлагдсан гэж үзэхээр байх бөгөөд зээлдэгч нар гэрээ цуцлагдсан 2016.07.08-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 174,000,000 төгрөг, түүний хүүд 48,220,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95,484 төгрөг, нийт 222,316,268 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 27,693,280 төгрөг, зээлийн хүүд 48,220,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95,484 төгрөг, мөн фидуцийн гэрээний зүйл болох 174,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлэн өгсөн” нийт 250,009,548 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангасан байх тул (зээлдэгчийн нийт гүйцэтгэсэн үүрэг болох 250,009,548 төгрөгөөс гүйцэтгэвэл зохих үүрэг болох 222,316,268 төгрөгийг хасаж тооцон) үлдэх 27,693,280 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өр төлбөргүй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй” гэж 2 шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагаас 27,693,280 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн хувьд: 2014.07.08-ны өдөр БЗГЛ14/86 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээг “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,  хамтран үүрэг гүйцэтгэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, , “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нарын хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулан 174,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 21 хувийн хүүтэй автомашин худалдан авах зориулалтаар олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014.07.08-ны өдрийн ФГ14/86 дугаар бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээгээр JТМНХ05J104068039 арлын дугаар бүхий 2014 онд үйлдвэрлэгдсэн хар саарал өнгийн Тоёота ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь зээлийг авснаасаа хойш зээлийн гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчдөг байсан бөгөөд зээлээ хугацаандаа төлж байх талаар зээлийн ажилтнууд холбогдох уулзалтуудыг хийж, зээл төлөх мэдэгдлийг удаа дараа зээлдэгч нарт өгч байсан боловч зээлийг хэвийн ангилалд оруулаагүй, зээлийн төлбөрийг тасалдуулж зээл, эргэн төлөх хуваарийг зөрчдөг байсан. Уг тээврийн хэрэгслийг ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “Таван богд” ХХК-аас худалдан авч улмаар тухайн зээлийг “Таван богд финанс ББСБ” ХХК-тай төлбөр тасалдлын даатгалын гэрээ байгуулж улмаар 2016.04.11-ний өдрийн тус гэрээний нэмэлт гэрээгээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай тээврийн хэрэгслийн барьцаат зээлийг даатгуулсан.

4.3. Тус гэрээний дагуу зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн зээлийн хугацаа хэтэрч 2016.02.18-ны өдрөөс “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээлийн хугацаа хэтрэлтийн төлбөрийг даатгалаас төлж 2019.02.28-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн зээлийг бүрэн төлж барагдуулж дээрх төлбөр тасалдлын гэрээний дагуу банк зээлийн гэрээний шаардах эрхийг “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлж зээлийг хаасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгч буюу зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2014.07.08-ны өдөр БЗГЛ14/86 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээний дагуу 2014.07.08-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 27,693,280.79 төгрөг, хүүгийн төлбөрт 48,220,784.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 95,484.82 төгрөг, нийт 76,009,549.98 төгрөгийг төлсөн бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 80,000,000 төгрөг нэхэмжилсэн, гэтэл анхан шатны шүүх үндсэн зээлд 174,000,000 төгрөг, түүний хүүд 48,220,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95,484 төгрөг, нийт 222,316,268 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 27,693,280 төгрөг, зээлийн хүүд 48,220,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95,484 төгрөг, мөн фидуцийн гэрээний зүйл болох 174,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлэн өгсөн, нийт 250,009,548 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг гэж дүгнэснийг үндэслэлтэй” гэж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзнэ.

4.4. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа үндсэн зээлийн төлбөрт 27,693,280 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл зээлийг ашигласан хугацаанд авсан зээлийг буцаан төлөх, мөн гэрээнд заасан бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хуулийн зохицуулалттай. Монгол Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасан “үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ” гэж тайлбарласан. Энэхүү тайлбараас үзэхэд зээлдэгч нь уг зээлийг ашигласан хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн ойлголт юм. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь зээлийг ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хуулийг хэрэглэсэн атлаа энэ хугацаанд буюу зээлийг ашигласан хугацаанд төлсөн үндсэн зээлийг буцаан гаргуулж байгаа нь хуульд нийцээгүй, Иргэний хууль болон бусад хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.5. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өр төлбөргүй  болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн хувьд: Нэхэмжлэгч буюу зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, , “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нарын хооронд 2014.07.08-ны өдөр БЗГЛ14/86 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээний дагуу түүний зээлийн үлдэгдэл төлбөрийг “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нөхөн төлсөн бөгөөд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас ямар нэгэн зээлийн төлбөр нэхэмжлээгүй, энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсноор ямар нэгэн байдлаар зээл төлүүлээгүй, зээлийн төлбөр шаардаагүй байхад шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар “...эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж хуульчилсан байна. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн хуульд заасан эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн тохиолдолд уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ хамгаалуулж байгаа хэлбэр юм. Энэхүү нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн ямар эрх зөрчигдсөн, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь тус зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас зээлийн төлбөрийг нэхэмжлээгүй, шаардаагүй энэ талаар хэргийн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүх нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,г “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өр төлбөргүй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

4.6. Мөн 2014.07.08-ны өдөр БЗГЛ14/86 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээг нэг талаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, нөгөө талаас зээлдэгч буюу ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нар байгуулсан бөгөөд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,, “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нараас уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах зөвшөөрөл болон итгэмжлэл аваагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл байгаа болохыг хяналтын шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 915 дугаар магадлал болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.12-ны өдрийн 183/ШШ2020/00418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан гомдлыг зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг дуусгавар болж, өр төлбөргүй болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 80,000,000 төгрөгийг буцаан гаргуулах”-аар шаардсаныг анхан шатны шүүх 2014.07.08-ны өдрийн БЗГЛ14/86 дугаар “Барьцаат зээлийн гэрээ”, мөн өдрийн ФГ14/86 дугаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/”-ний дагуу нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн үүрэг дуусгавар болж, нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өр төлбөргүй болохыг тогтоож, хариуцагчаас 27,693,280 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 52,306,720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт нэхэмжлэгчийн нэр болон улсын тэмдэгтийн хураамжийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... Миний бие нөхөр ,,,,,,,,,,,,,,,,,,,ын хамтаар 2014.07.08-ны өдөр “Таван богд” ХХК-аас Тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг 174,000,000 төгрөгөөр худалдан авах зорилгоор “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас автомашины үнэ 174,000,000 төгрөгийг, жилийн 21 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлсэн. Өнгөрсөн хугацаанд хүүгийн биеийн байдал болон зах зээлийн хямралаас болж 4 сарын зээл, түүний хүүг төлж чадаагүй бөгөөд энэ талаар удаа дараа “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д мэдэгдэж байсан. Гэтэл “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2016.07.08-ны өдөр миний авсан автомашиныг хураан авсан.  “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон. Иймд банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу банкинд өр төлбөргүй болохыг тогтоож, зээл, түүний хүүд төлсөн 80,000,000 төгрөгийг буцаан гаргаж өгнө үү...” гэсэнд,

Хариуцагч “... ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийг эргэн төлөх хугацааг зөрчсөн, энэ талаар удаа дараа мэдэгдсэн. “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн зээл, түүний хүүг бүрэн төлүүлж авсан. Зээлийн гэрээний шаардах эрхийг “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь шилжүүлж авсан. Иймд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн зээл, хүүд төлсөн 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Хэргийн үйл баримтаас үзвэл, талуудын хооронд 2014.07.08-ны өдрийн БЗГЛ14/86 дугаар “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгч нь автомашин худалдан авах зорилгоор 174,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлсэн, гэрээний дагуу үндсэн зээлд 27,693,280 төгрөг, хүүд 48,220,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95,484 төгрөг, нийт 76,009,548 төгрөгийг хариуцагчид төлсөн, нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөнөөс 2016.07.08-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох 174,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хариуцагч буцаан авсан, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй 2016.02.18-ны өдрөөс эхэлж 2019.02.28-ны өдрийг хүртэл хугацаанд “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Даатгалын төлбөр тасалдлын нөхөн төлбөрийн гэрээ”-ний дагуу “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь нэхэмжлэгчийн зээлийн үлдэгдэл нийт 169,034,366 төгрөгийг төлж, фидуцийн зүйл болох автомашиныг шилжүүлэн авснаар тухайн зээлийг хаасан байна.

10. Хоёр шатны шүүх “... Талуудын хооронд байгуулагдсан 2014.07.08-ны өдрийн БЗГЛ14/86 дугаар “Барьцаат зээлийн гэрээ” нь уг гэрээний 7.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдүүлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гэрээнээс татгалзсанаар 2016.07.08-ны өдөр цуцлагдсан гэж үзэхээр байх бөгөөд тухайн өдрийн байдлаар нэхэмжлэгч нь үндсэн зээлд 174,000,000 төгрөг, хүүд 48,220,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95,484 төгрөг, нийт 222,316,268 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 27,693,280 төгрөг, зээлийн хүүд 48,220,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95,484 төгрөг, мөн фидуцийн гэрээний зүйл болох “174,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлэн өгсөн” тул нийт 250,009,548 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангасан байна, иймд зээлдэгчийн нийт гүйцэтгэсэн үүрэг болох 250,009,548 төгрөгөөс гүйцэтгэвэл зохих үүрэг болох 222,316,268 төгрөгийг хасаж тооцон үлдэх 27,693,280 төгрөгийг хариуцагчaас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй...” гэж дүгнэхдээ тооцооллын алдаа гаргасан байна. Тодруулбал, гэрээ цуцлагдсан өдрийн байдлаар зээлдэгч буюу нэхэмжлэгчийн төлөх ёстой байсан зээлийн дүнг үндсэн зээл 174,000,000 төгрөг дээр нэхэмжлэгчийн өмнө нь төлсөн зээлийн хүү 48,220,784 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,484 төгрөгийг нэмж, нийт 222,316,268 төгрөг гэж тооцсон нь буруу байна.

11. Зүй нь, нэхэмжлэгчийн төлөх ёстой байсан зээлийн үлдэгдэл нь даатгагч “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлсөн 169,034,366 төгрөгөөр тодорхойлогдох бөгөөд нийт зээлийн дүн нь 245,043,914 төгрөг (нэхэмжлэгчийн төлсөн 76,009,548+ “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлсөн 169,034,366) болж байна. Үүнээс нэхэмжлэгч 250,009,548 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангасан (76,009,548+174,000,000 үнэ бүхий фидуцийн зүйл) тул зөрүү 4,965,634 төгрөг (250,009,548-245,043,914) болон нэгэнт гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүд төлсөн 95,484 төгрөгийг буцаан тооцож, нийт 5,061,118 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 245,043,914 төгрөгийн зээлийн төлбөрт 250,009,548 төгрөгийг авснаар 5,061,118 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

12. Иймд, “... шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа энэ хугацаанд буюу зээлийг ашигласан хугацаанд төлсөн үндсэн зээл болох 27,693,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-4.4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

13. Харин нэгэнт зохигчийн хооронд үүссэн зээлийн харилцаа дуусгавар болсон тул “гэрээний үүрэг дуусгавар болж, өр төлбөргүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй, иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4.1, 4.5-д) хангах боломжгүй.

14. Мөн “... нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, , “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нараас уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах зөвшөөрөл болон итгэмжлэл аваагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэл бий болсон...” гэх гомдол (Тодорхойлох хэсгийн 4.6.-д) үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч гэрээний үүрэг дуусгавар болсноос үүсэх үр дагаврыг арилгуулж, өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж буй энэ тохиолдолд бусад этгээдээс (хамтран зээлдэгчээс) зөвшөөрөл буюу итгэмжлэл авах шаардлагагүй юм.

15. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 915 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 225 дугаар зүйлийн 225.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 236 дугаар зүйлийн 236.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2...” гэснийг “...492 дугаар зүйлийн 492.1.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5...” гэж, “...27,693,280...” гэснийг “...5,061,118...” гэж, “...52,306,720...” гэснийг “...74,938,882...” гэж, 2 дахь заалтын “... ,,,,,,,,,,,,,,,,,,, ...” гэснийг “...,,,,,,,,,,,,,,,,,,,,...” гэж, “...1,324,366...” гэснийг “...95,928...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 296,417 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД