Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2020/00336

 

 

 

 

 

 

 

        

    2020           01             28                                          184/ШШ2020/00336

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Батчимэг, А.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Бага наран  дугаар гудамж,  тоотод оршин суух, Д овогт О-ын Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум  тоотод оршин суух, Б овогт Х-ын Б-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 44,502,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч О.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, түүний өмгөөлөгч М.Ц, иргэдийн төлөөлөгч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.    

                                                                                                      

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Ж.А, О.Н бидний төрсөн хүү болох А.Мамь насыг Х.Б нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр зам тээврийн осол гаргасны улмаас хохироосон. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж хуульд зааснаар эх О.Н намайг хохирогч хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож байцаалт авсан. Миний бие хүүгээ алдсан өдрөөс эхлэн сэтгэл санааны тавгүй байдал, хүчтэй цочролд орж гэнэт ярьж хэлч чадахгүй болсон. Миний хүү талийгаач А.Мнь 2 настай охин, эх надтай болон эмээтэйгээ хамт амьдарч байсан ба дөнгөж дунд сургуулийг төгсч байсан юм. Мөн өөрийн хувийн машинаараа такси үйлчилгээнд явж ар гэрээ тэжээн авч явдаг байсан. Өөрийн гэсэн гэр оронгүй учир түрээсийн байранд амьдарч байсан ч бололцооны л амьдарч нялх үлдсэн охиноо асраад сайхан амьдарч байсан билээ. Хүүгийнхээ аав Ж.Аээс олон жилийн өмнө салаад тус тусдаа амьдарч байсан ба зам тээврийн осол болж ганц хүүгээ алдаад хэлж, ярьж чадахаа болиход миний эх намайг болон хүүгийн охиныг асарч эхэлсэн тул арга буюу хүүгийхээ эцэг Ж.Ад хэлж цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Эцэг нь тусдаа олон жил болсон. Цаанаа өөр амьдралтай болоод ч тэрүү хүүгийн минь амь насыг хохирсон анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад дэндүү хайнга хандсан. Үүнээс шалтгаалан Х.Бнь ял завшиж улмаар бид нарыг өнөөдрийг хүртэл маш ихээр хохироож байна. Х.Бнь анхан шатны шүүхээр орж хорих ял эдлэх болоод давж заалдах шатны шүүхээр гомдол гаргаж шүүх хуралдаанд орох болохдоо бидэнд хашаа байшин авч өгнө. Амьдрал ахуйг чинь харж хандана, харин та нар гомдолгүй хорихоос өөр ял оноож өгөөч гэж хэлээд өг гэж гуйж байсан. Бид ярилцаад хүү минь босоод ирэхгүй юм чинь гэж бодоод Х.Б-ыгхэлсэн ярьсандаа хүрнэ гэж бодсон. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хохирол төлбөрийг барагдуулна, орон гэртэй болгож өгнө. Цаашид талийгаачийн ар гэр, охинд туслаж явахаа илэрхийлж баталгаа гаргаж байсан. Мөн хүүгээс минь хойш үлдсэн бидний амьдралыг харж ойлгож байгаа байх гэж бодсон. Хүүгийн минь охин ээжээсээ салж үлдээд аавтайгаа байсан. Одоо аав нь нас бараад би цочиролд орж хэлгүй болж өндөр настай эх минь л биднийг асарч байсан. Би эмчилгээ нэлээн удаан хугацааны турш хийлгэж 2019 оны 5 дугаар сараас эхлээд эргээд арай ядан ярьж чаддаг болоод байна. Өнөөдрийн байдлаар бид 3 айл айлын хашаа байшин түрээслэж өдөр хоногоо чадан ядан өнгөрөөж байгааг болон өдий хугацаанд хүүгийн минь амь насыг хохироочихоод бидэнтэй уулзаж, хэлж ярьж байснаа мартсан. Х.Б-ыгарга буюу шүүхэд өгч шийдвэрлүүлэх болоод байна. Иймд Х.Б-аасгэм хорын хохиролд 58,000,000 төгрөг, Ханбогд сум руу урьд нь ирж буцсан зардал 126,000 төгрөг, ач охины тэжээгчээ алдсаны тэтгэмжийн авч чадаагүй хугацаа буюу 2018 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх 9 сарын тэтгэмж болох сард 155,000 төгрөг, нийт 1,395,000 төгрөг, нийт 59,521,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Н 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч миний бие хариуцагч Х.Б-дхолбогдуулан гэм хорын хохирол 59,521,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

 Хариуцагч Х.Б-данхан шатны 3 жилийн шүүх хорих ял биечлэн эдлүүлэхээр оногдуулсаны дараа тэрээр давж заалдах гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө та нар гомдол саналгүй, хохироос өөр төрлийн ял оноож өгөөч гэж хэлээд өгөөч, хашаа байшин авч өгнө, амьдрал ахуйд чинь туслана гэхэд нь бид итгэж хүү минь босож ирэх биш дээ гэж бодоод түүний гуйснаар ярьж хэлсэн. Гэтэл Х.Бхорих ялаа тэнсүүлж хохироос гарч аваад ярьсан хэлснээс буцах болсон юм. Миний хүү А.Мавтын осолд орж нас барахаас өмнө өөрийн 2 настай охин М.Х, эмээ миний ээж болон ээж О.Н бидний хамт амьдарч байсан бөгөөд, эмээ нь өндөр настай, миний бие өвчний учир хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан тул бид 3 хүүгийнхээ асрамжид байсан. Х.Ббиднийг асрамжилж байсан ганц хүүгийн минь амь насыг хохироож, түүний ганц охиныг нь ааваа гэж дуудах хүнгүй болгож, охиныг минь асран халамжлах, тэжээн тэтгэх, орон байраар хангах бүхий л эрхийг байхгүй болгосон. Тиймээс эцгийн нь үүрэг хариуцлагыг Х.Б-дхариуцуулах хууль зүйн үндэслэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар өөрчилж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дэх хэсэгт хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах тухай зааснаар охин М.Хорон байраар хангах шаардлагаар Х.Б-аасхашаа байшингийн үнэд тооцон 30,000,000 төгрөг.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-д гэм хор учруулсаны нас барсан хохирочгийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй хөдөлмөрийн чадваргүй этгээд түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх нөхрийн аль нэг нь авах эрхтэй гэж зааснаар талийгаачийг нас барахад түүний охин М.Х 2 нас 5 сартай байсан. 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх 9 сарын хугацааны тэтгэмжийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөгөөр тооцож 2,160,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс охин М.Х тэжээгчээ алдсаны тэтгэмж 174,000 төгрөгийг улсаас авдаг болсон ба 2019 оны 01 дүгээр сараас хөдөлмөрийн хөлсний хэмжээ 320,000 төгрөг болсноор зөрүү 146,000 төгрөгийг 12 сараар тооцож 1,752,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг болсноор тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 274,000 төгрөгийг охин М.Х8 нас хүртэл 3 жил 7 сарын буюу 43 сараар тооцож 11,782,000 төгрөг. Газар дээрх ганц хүүгээ Х.Баасанжавын хайхрамж болгоомжгүй үйлдлээс болж цэл залуугаар нас барахад харамсан гашуудаж байнгын сэтгэл санаа тогтворгүй байх болсон сэтгэл санааны хохирлыг арилгуулахаар 10,000,000 төгрөг. Өмнөговь аймаг руу хариуцагч Х.Баасанжавтай уулзахаар очиход төлсөн унааны зардал 189,000 төгрөг, Хашаа байшингийн түрээсийн төлбөрт төлсөн 3,520,000 төгрөг зэрэг нийт 59,521,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Н 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч О.Н миний бие хариуцагч Х.Б-дхолбогдуулан гэм хорын хохирол 59,521,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ. Надад Х.Баасанжавтай олон дахин энэ асуудлаар явах хүндрэлтэй тул хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хасч тооцон нийт 18 нас хүртэл гаргуулах хүсэлтэй байна.

Энэ нь  2018  оны зөрүү 240,000 төгрөгийг 9 сараар тооцож нийт 2,160,000 төгрөг, 2019 оны зөрүү 146,000 төгрөгөөр тооцож 12 сарын хугацаанд нийт 1,752,000 төгрөг, цаашид 2020 оны 1 сараас эхлэн хөдөлмөр хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг болсон учир үүнээс тэтгэмжийг хасч тооцон 18 нас хүртэл зөрүү 246,000 төгрөгийг 13 жилээр тооцон нийт 40,950,000 төгрөг болж байгаа бөгөөд нийт 44,502,000 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Өмнө 59,210,000 төгрөг нэхэмжилж байсныг багасгаж 44,502,000 төгрөгийг гаргуулан авч бусад шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн талаарх баримтаа шүүх хурал дээр гарган өгч байна. Би ганц хүүтэй байсныгаа авто ослоор алдсан, ард нь ганц охин М.Х нь бүтэн өнчин болж үлдлээ. Надад үнэхээр хэцүү байна. Өмнө нь хариуцагчийн хэлж байснаар орон байрны асуудлаа шийдүүлье гэж нэхэмжлэл гаргаж байсан. Гэвч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Одоо надад олон дахин шүүхээр явах хэцүү байгаа тул одоо би талийгаач хүүгийн маань охин М.Хгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 18 нас хүртэл нь гаргуулахаар нэхэмжилж байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг болсон. Үүнээс одоо авч байгаа тэтгэмж 174,000 төгрөг хасахаар зөрүү нь 246,000 төгрөг болж байгаа. Одоо М.Х охин маань 4 нас 3 сартай. Аавыгаа өнгөрөхөд 2 ой 5 сартай байсан. Тооцвол 13 жил 9 сарын 40,590,000 төгрөг болж байна.

Аавыгаа өнгөрсөнөөс хойш охин М.Х ямар ч тэтгэмжинд хамрагдаж чадалгүй 9 сар болсон. 2018 оны 3 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал тэр үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөгөөр тооцоход 9 сарын 2,160,000 төгрөг,

2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байсан гэхээр 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс улсаас 174,000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. 320,000 төгрөгөөсөө төрөөс авч байгаа 174,000 төгрөгийн тэтгэмжээ хасахаар зөрүү нь 146,000 төгрөг болж байгааг 12 сараар үржүүлэхээр 1,752,000 төгрөг болж байгаа. Ингээд 40,590,000 төгрөг дээр өмнөх 2 зөрүүг нэмээд нийт 44,502,000 төгрөг нэхэмжилж байна.

Нийслэлийн шүүхийн магадлал гарснаас хойш амь насыг нь хохироосны нөхөн төлбөрт ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Оршуулгын зардын 2 хувааж өгсөн. 10,000,000 төгрөгийг хүүхдийн тэтгэмжийн зөрүү гэж өгсөн боловч үүнийг нөхөн төлбөрт тооцно. Ганц тэжээн тэтгэдэг хүүхдээ алдчихаад бид нарыг яаж амьдарч байгааг өөрсдөө мэдэж байгаа. Ах нь гээд хүн очиж үзэж байсан. Тэр мөнгийг Бадарч ах нь л өгсөн. Хариуцагч нэг ч удаа залгаж яаж байна гэж асууж сурч эргэж тойрч байгаагүй. Утас руу нь залгахаар утсаа авдаггүй, өөрийг нь олох гэж Өмнөговь руу удаа дараа явж зардал мөнгө гаргаж байсан. Анхнаасаа жолооны үнэмлэхгүй, жолоодох эрхгүй байж машин барьж хүүхдийн маань амь насыг хохироочихоод бүтэн 1 жил 9 сар өнгөрөхөд түрээсийн байранд яаж амьдарч байгааг мэдсээр байж туслаж дэмжижгүй байгаад гомдолтой байна. Талийгаачийн маань охин Хүслэнг харж хандах хүн надаас өөр байхгүй. Төрүүлсэн ээж нь охиныг 4,5 сартай өвчтэй эмнэлгээр явж байхад нь хаяад явчихсан. Одоо ямар ч сураг байхгүй, холбоо байхгүй. Тухайн ослоос болж миний бие хэлж ярьж чадахгүй бол өөрийгөө авч явж чадахгүй байсныг улмаас 80 гарсан хөгшин эх маань бид 2-ыг халамжилж байсан. Тэр үед тэтгэмж энэ тэр хөөцөлдөөд явж үнэндээ чадаагүй байсаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоолгосон. Урьд нь Хүслэн охин маань тархины хүнд хагалдаанд 5 удаа орж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй гэж тогтоогдсон. Аав нь амьддаа оюутан байсан учир эмээ нь өөр дээрээ асрамжийн мөнгийг авдаг байсан. Би мөн эрүүл мэндийн шалтгаанаар группэд ажил хийх боломжгүй, тэтгэмж авч амьдардаг. Охиноо эмчлүүлэх гээд урьд нь байсан хашаа байшингаа зараад түүнээс хойш түрээсийн байраар амьдарч байгаа. Хүү маань сургуулиа төгсөөд 1 сар мэргэжлээрээ ажиллаж 600,000 төгрөгийг анхны цалин гэж авч ирж байсан боловч ажлаас нь энэ талаар баримт авч чадаагүй, хаана ажиллаж байсныг нь мэдээгүй. Мөн түүнээс хойш нас барах хүртлээ өөрийн машинаараа такси үйлчилгээнд явж өдөртөө 50,000-60,000 төгрөгийн орлого олдог байсан. Одоо надад энэ талаар баримт олдохгүй учир хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг л гаргуулж авмаар байна гэв.

 

Хариуцагч Х.Бшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Бминий бие нэхэмжлэгч О.Нын нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Би 2018 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол гаргаж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж, анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ял оногдуулсан. Энэ шийдвэрт давж заалдах гомдол гарган Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хорих ялыг тэнсэж хянан харгалзуулахаар шийдвэрлэсэн. Өөрийн санамсар болгоомжгүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж талийгаачийн ар гэрт чадлынхаа хэрээр өөрийн боломж бололцоогоор туслаж байсан. Тухайн үед намайг хоригдож байх хугацаанд миний өмнөөс ах Х.Бадарч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Атэй ярилцан талийгаачийн эх, охин, эмээ нарт оршуулгын зардлын үлдэгдэл, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад зардалд тооцож 10,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон байсан. Би 2018 оны 8 дугаар сараас хойш хохирогчийн ар гэрт 10,000,000 төгрөгийг өгч дуусгасан. Гэтэл ямар үндэслэлээр гэм хорын хохиролд 58,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг харамсалтай осол гарсаны улмаас Х.Бял шийтгэлээ авсан гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Уг осол санаатайгаар биш болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг юм. 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 509 дугаартай шийтгэх тогтоол гарч хариуцагчид 3 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хурлын үеэр оршуулгын зардалд 5,433,291 төгрөг нэхэмжилж байснаас анхан шатны шүүх хурлаас өмнө 3,200,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хохирочгийн хууль ёсны төлөөлөгч Ж.А мөн амь хохирогчийн ээж О.Н, түүний эх Ш.Ичинхорлоо нар ирж уулзалдаж хохирол төлбөр болох 2,233,291 төгрөгийг нэхэмжлэгч тад бэлнээр өгсөн. Ингээд хохирогчийн ар гэрийн зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр бичиж өгсөний дараа хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж хэрэгтэй. Бид нар цаашид орон гэргүй байгаа гэж ярьсан. Энэ үед чадлаараа тусалж явахаа илэрхийлээд 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Атэй хийсэн. Энэ зээлийн гэрээг Х.Баасанжавын ах н.Бадарчтай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хийсэн. Яагаад гэвэл Х.Бнь хорих байгууллагад хоригдож байсан учраас өмнөөс нь төрсөн ах н.Бадарч нь гэрээг байгуулсан. Ингээд 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгээд 2018 оны 8 дугаар сарын 01-нээс эхлээд төлж явсаар 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хамгийн сүүлд цалингийн зээл аваад 5,290,000 төгрөгийг амь хохирогчийн ар гэрт өгч, нийт 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан юм. Давж заалдах шатны шүүх магадлалдаа хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж дүгнэж болох юм хэмээн тодорхой дурьдсан. Магадлалд бусдад төлөх төлбөргүй, оршуулгын зардал болон баримтаар нэхэмжилсэн зардлыг төлсөн гэдгийг дурьдсан. Хариуцагчийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.7 дугаар зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзсан. 10,000,000 төгрөгийг Х.Баасанжавын ах н.Бадарчийн дансаар О.Нын ээж Ш.Ичинхорлоо болон О.Н нарын данс руу хийсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн 44,502,000 төгрөгийг төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Нын нэхэмжлэлтэй Х.Б-дхолбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж нийт 44,502,000 төгрөг болгосныг гардаж авсан бөгөөд хуульд заасан хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, мөн хуралдааны явцад хариу тайлбарыг гаргаж мэтгэлцэх учир хугацаа авах, нотлох баримт бүрдүүлэх зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоод эрүүл мэндийн шалтгааны улмаар н.Алтангэрэл буюу амь хохирогчийн эцэг томилогдсон. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр н.Алтангэрэлээс нэхэмжлэгч О.Над шүүхэд төлөөлөх итгэмжлэлээ авсан байдаг. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны зардал төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эхтэй гэж заасан байдаг. Мөн уг хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т уг шаардлагыг гаргах эрхтэй этгээд нь эцэг, эх, нөхрийн аль нэг нь авах эрхтэй гэж заасан байдаг. Хэрэгт авагсдан 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах гэрээнээс үзвэл охин н.Хүслэнг буурай эмээ Ш.Ичинхорлоо асарч байсан гэж үзэхээр байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/600 дугаартай захирамжаар М.Хгийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр Ш.Ичинхорлоог тогтоосон тухай баримт хэрэгт авагдсан. Энэ хоёр баримт, хуулийн зохицуулалттай харьцуулж үзвэл асран хамгаалах тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй этгээд нь Ш.Ичинхорлоо гэж харагдаж байна. Ш.Ичинхорлоогоос нэхэмжлэгч нь итгэмжлэх эрх авагдсан харагдаад байгаа. Тэгвэл хуулийн заалтаа харахаар эцэг, эх, нөхрийн аль нэг нь авах эрхтэй гэж заасан байдаг. Амь хохирогч А.Мнь хувийн машинаараа такси үйлчилгээнд явж ар гэрээ тэжээн авч явдаг байсан талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурьдсан байдаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь амь хохирогчийн ямар хэмжээний орлоготой байсныг нотлосноор тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй юм. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар бодно гэж заагдсан. Энэ зохицуулалтаас үзвэл амь хохирогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлоготой байсныг нотлох шаардлагатай. Энийг дээр дурдсан 2 нотлох баримттай харьцуулвал энэ хүний орлогоор М.Хтэжээн тэтгэж байсан уу, Ш.Ичинхорлоо тэжээн тэтгэж байсан нь эргэлзээтэй болж байна. 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын тэтгэмжийг зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргаад тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах эрх нь нээлттэй байсан. Хүсэлтээ гаргаагүй нөхцөл байдал нь хариуцагчаас шалтгаалаагүй байна. Үүнээс гадна 18 нас хүртэл нь урьдчилж тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагад дурьдаад байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт нас барагчийн 8 нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр, эхнэрийн аль нэгэнд нь түүний нас хөдөлмөрийн чадварыг харгалзан уг хүүхдэд 8 нас хүртэл нь тэтгэмж олгоно гэж заасан байдаг гэдгийг харгалзаж үзнэ үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байсанчлан давж заалдах шатны шүүхээс магадлал гарч дүгнэлт өгөхдөө тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг олгохоо илэрхийлсэн учраас хариуцагчийн ялыг тэнсэн хянан харгалзсан байдаг. Тэнсэн хянан харгалзаж суллагдсанаас хойш нийт 10,000,000 төгрөгийг тэжээгчээ алдсаны тэтгэмжинд өгсөн нь тогтоогдсон буюу ХААН банк ХХК-ийн дансны хуулга байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар цалин хөлсний дундаж хэмжээнд зааснаар тогтооно гэсний дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Х.Баасандоржид холбогдуулан гэм хор учруулсны  хохиролд 59,521,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж насанд хүрээгүй охин М.Хорон байраар хангахад зориулан хашаа байшингийн үнэд тооцон 30,000,000 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох хүртэл хугацааны авах ёстой байсан 9 сарын тэтгэмжийн зөрүү 2,160,000 төгрөг, тэтгэмж тогтоолгосноос хойшхи нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны 12 сарын тэтгэмжийн зөрүүг 320,000 төгрөгөөр тооцон түүний зөрүү 1,752,000 төгрөг, цаашид 8 нас хүртэл хөдөлмөр хөлсний доод хэмжээг 420,000 төгрөгөөр тооцон тэтгэмжийн зөрүү 3 жил 7 сар буюу 43 сараар тооцон нийт 11,782,000 төгрөг буюу нийт тэтгэмжийн зөрүү 15,694,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг, Өмнөговь аймаг руу хариуцагч Х.Баасанжавтай уулзахаар явсан унааны зардал 189,000 төгрөг, хашаа байшингийн түрээсийн төлбөрт төлсөн 3,520,000 төгрөг зэрэг нийт 59,521,000 төгрөг гаргуулахаар шаардаж байсан ба шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнөх шатанд нэхэмжлэийн шаардлагаа мөн өөрчилж, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг насанд хүрээгүй охин М.Х18 нас хүртэл тооцон 44,502,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын үлдэх хэсгээс татгалзаж байна.

Шүүх нэхэмжлэгч О.Нын өөрчилсөн буюу 44,502,000 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Уг өөрчилсөн шаардлага болох 44,502,000 төгрөгийг нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үндэслэн нэг бүрчлэн тодорхойлбол:

-Одоо охин М.Х 4 нас 3 сартай. Аавыгаа өнгөрөхөд 2 ой 5 сартай байсан. Тэтгэмжийн зөрүүг 18 нас хүртэл нь тооцон нэхэмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөр хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг болсон ба үүнээс төрөөс авч байгаа 174,000 төгрөгийн тэтгэмжийг хасч тооцоход зөрүү 246,000 төгрөг болж байгааг 13 жил 9 сараар тооцвол нийт 40,590,000 төгрөг,

- Аавыгаа ослын улмаас 2018 оны 3 сард нас барснаас хойш охин М.Х ямар ч тэтгэмжинд хамрагдаж чадалгүй 9 сар болсон. Энэ хоорондох зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 246,000 төгрөгөөр тооцоод 9 сарын тэтгэмж 2,160,000 төгрөг,

-2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байсан ба 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгон сар бүр 174,000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. Үүний зөрүү нь 146,000 төгрөг болж байгааг 12 сараар тооцоход 1,752,000 төгрөг болж байгаа. Эдгээрийг нийлүүлэн тооцоход нийт 44,502,000 төгрөг болно гэж тооцон тодорхойлж байна.

 

Хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч, “...санамсар болгоомжгүйгээсээ болж осол гаргасан, ослын улмаас хохирогч нас барсан нь үнэн, Х.Бзохих ял шийтгэлээ авсан, хохирогчид оршуулгын зардалд 5,433,291 төгрөг төлсөн, мөн эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойшхи хугацаанд 10,000,000 төгрөгийг цалингийн зээл авч ах Бадарчаар дамжуулан ар гэрийг нь харж хандахаа илэрхийлэн өгсөн, цаашид боломжоороо харж хандаж явах хүсэлтэй байгаа боловч өөрөө эдийн засгийн боломжгүй байгааг харгалзан үзнэ үү...” гэсэн тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

 

Талууд 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн зам тээврийн осол болсон үйл баримт болон гэм буруугийн талаар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн төлбөр, уг ослын улмаас иргэн А.Мамь нас хохирч түүний төрсөн охин болох 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Мандахын Хүслэн эмээ О.Н, эмэг эх Ш.Ичинхорлоо нарын асрамжид үлдэж, одоог хүртэл хамт амьдарч байгаа үйл баримтын талаар маргахгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч О.Н нь талийгаач А.Мтөрүүлсэн эх нь мөн бөгөөд түүний төрүүлсэн охин болох 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Мандахын Хүслэнгийн эмээ, М.Хгийн асран хамгаалагчаар тогтоогдсон Ш.Ичинхорлоогийн төрсөн охин, О.Н, Ш.Ичинхорлоо, М.Х нар нь гэр бүлийн гишүүд мөн болох нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, А.Мнас барсны гэрчилгээний хуулбар, охин М.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамж, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэг”-ээс хуулбарлан ирүүлсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Мөн Ш.Ичинхорлоогоос О.Над олгосон итгэмжлэлийн дагуу О.Н нэхэмжлэл гаргах, насанд хүрээгүй М.Хгийн өмнөөс хохирол төлбөр шаардах эрхтэй гэж дүгнэв. 

 

Мөн М.Хасран хамгаалагчаар тогтоогдсон эмэг эх Ш.Ичинхорлоо нь өндөр насны тэтгэвэрт, эмээ О.Н нь тахир дутуугийн группэд байдаг тул ажил эрхэлдэггүй, тэтгэвэр тэтгэмжээс өөр өрхийн орлогогүй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшингийн 409,679 босго шугамаас доогуурт багтсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт болон Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамж, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн “тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэрэг”-ээс хуулбарлан ирүүлсэн баримтуудаар тус тус тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч тал энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т “гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү,  ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй, эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй гэж, мөн зүйлийн 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж заасан байдаг.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

1.М.Х18 нас хүртэлх хугацааны тэтгэмжийн зөрүү буюу 40,590,000 төгрөгийн шаардлагын тухайд:

М.Х нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн бөгөөд одоо 4 нас 3 сартай. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөр хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг болсон ба үүнээс төрөөс авч байгаа 174,000 төгрөгийн тэтгэмжийг хасч тооцоход зөрүү 246,000 төгрөг болж байгааг 13 жил 9 сараар тооцвол нийт 40,590,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.

М.Хгийн эцэг талийгаач А.Мнь зам тээврийн осол болох үед буюу 2018 онд хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд өдөрт дунджаар 50,000-70,000 төгрөгийн орлого олдог байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргадаг боловч талийгаач А.Мнь хөдөлмөр эрхэлж цалин хөлс, орлого олж байсан нь баримтаар тогтоогддоггүй. Иймд хөдөлмөр хөлсний доод хэмжээнээс тооцон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцон шаардсан нь үндэслэлтэй байна.

 Гэвч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасны дагуу нас барсан хохирогчид өөрт нь ногдох хэсгийг хөдөлмөр хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөс тооцон хасахад 210,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс насанд хүрээгүй охин М.Хд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмжид авч буй 174,000 төгрөгийг хасахад зөрүү 46,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 16 нас хүртэл тооцож үзвэл 11 нас 9 сар буюу 141 сараар тооцон нийт 6,486,000 төгрөгийг хариуцагч Х.Б-аасгаргуулан үлдэх 34,104,000 төгрөгийг хангах боломжгүй байна гэж үзлээ.

 

2. “Хохирогч А.Мандахыг ослын улмаас 2018 оны 3 сард нас барснаас хойш охин М.Х ямар ч тэтгэмжинд хамрагдаж чадалгүй 9 сар болсон. Энэ хоорондох зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 246,000 төгрөгөөр тооцоод 9 сарын тэтгэмж 2,160,000 төгрөг гаргуулна” гэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч О.Н “...Авто тээврийн ослын улмаас хүү маань 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барснаас хойшхи хугацаанд охин М.Х эмэг эх, эмээ нарын хамт амьдарч улмаар эмээ О.Н уг ослын улмаас сэтгэл санааны хямралд орж ярьж чадахгүй, ухаан санаа тогтворгүй байсны улмаас 67 настай миний ээж  Ш.Ичинхорлоо асран хамгаалагчаар тогтоолгож, ...том, жижиг 2 хүн асраад бичиг баримт хөөцөлдөх боломж гараагүй учир хожим 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоолгосон...” гэх тайлбарыг гаргадаг бөгөөд хариуцагч энэ талаар маргадаггүй. Хохирогчийн асрамжид байсан насанд хүрээгүй М.Хд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамжаар асран хамгаалагчаар эмэг эх Ш.Ичинхорлоог тогтоож улмаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоон 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олгосон нь 0019835 дугаартай тэтгэврийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Иймд эцэг А.Мандахыг нас барснаас хойш тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгох хүртэл хугацааны буюу 2018 оны 3 сараас 2018 оны 12 сар хүртэлх 9 сарын хугацаанд ямар нэгэн тэтгэмж орлого олоогүй байх тул энэ хугацааны тэтгэмжийг тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2018 онд сард 240,000 төгрөг байхаар тогтоосныг үндэслэн нийт тэтгэмж аваагүй 9 сараар тооцон нийт 2,160,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

3. “2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байсан ба 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгон сар бүр 174,000 төгрөгийн тэтгэмж авч байгаа. Үүний зөрүү нь 146,000 төгрөг болж байгааг 12 сараар тооцон нийт 1,752,000 төгрөг гаргуулна” гэх шаардлагын тухайд:

Энэ хугацаанд М.Хд төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжид 2019 оны 01 дүгээр сард 125,000 төгрөг, 2-12 сард тус бүр 174,000 төгрөгийг тэтгэмж авч байсан болох нь түүний тэтгэмжийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

Хөдөлмөр хөлсний доод хэмжээ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөр хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгөөр тогтоогдон мөрдөгдөж байсан ба энэ хэмжээнээс нас барагчид өөрт нь ногдох хэсгийг хасч 160,000 төгрөг ногдохоор байх бөгөөд тэтгэмжид авсан 1 дүгээр сарын 125,000 төгрөгийг хасч зөрүү 35,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Харин үлдэх 2-12 сарын хугацаанд авч байсан тэтгэмжийн хооронд зөрүү байхгүй тул тооцон олгох боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 8,681,000 төгрөгийг хангаж, үлдэх 35,828,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хугацаанд нэхэмжлэл гаргахаас өмнө талийгаач түүний ар гэрийнхэнд 10,000,000 төгрөгийг өөрөө болон өөрийн ах н.Бадарч гэх хүнээр дамжуулан өгсөн гэсэн тайлбарыг гаргадаг ба нэхэмжлэгч уг мөнгийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг ч уг мөнгийг нэхэмжлэгчийн нэхэмжилж буй тэжээгчээ алдсаны тэтгэмжид суутган хасч тооцох үндэслэлгүй байна. Учир нь шүүх хуралдаан дээр ар гэрийг нь харж хандаж явахаа илэрхийлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг нөхөн төлбөрт өгөхөөр тохиролцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэх үндэслэлээр ял хөнгөрүүлж, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн болох нь 730 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Гэтэл нэхэмжлэгч О.Н нь “...хууль мэддэггүй, ямар нотлох баримтыг гаргаж өгөхийг мэдэхгүй, ...шүүх хэргийг шударгаар шийдвэрлэх ёстой...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй ба нотлох баримт цуглуулах талаах ямар нэгэн хүсэлт гаргаагүй, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн, мөн хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалж, эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авах Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх нь нээлттэй байсан болно.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж байна. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцна. Иймд хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 153,846 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3-д зааснаар хариуцагч Х.Б-аас8,681,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Над олгож, үлдэх 35,828,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 153,846 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

       

 

 

 

               ДАРГАЛАГЧ                                             Ч.НЯМСҮРЭН

 

                   ШҮҮГЧИД                                             Н.БАТЧИМЭГ

 

                                                                               А.ЭНХТӨР