Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0252

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “М*****” ТӨҮГ ,

Хариуцагч: ТЕГ-ын  улсын  байцаагч С.Т***** , Д.Ц**** , П.Ос***** , Т.От***** , Б.У**** , Н.Х***** ,

Маргааны төрөл: Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У**** , Б.А******* , О.Ц********** , Ц.Цэ*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Б********* , хариуцагч татварын улсын ахлах байцаагч С.Т***** , татварын улсын байцаагч Б.У**** , Т.От***** , Д.Ц**** , П.Ос***** , Н.Х***** , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т****** , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э****** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Татварын улсын байцаагч нарын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1**** тоот шийтгэлийн хуудсаар ““М******” ТӨҮГ-ийн 160,519,608,342.74 төгрөгийн зөрчилд 5,266,210,460.60 төгрөгийн нөхөн татвар, 3,388,366,982.30 төгрөгийн торгууль, 1,486,393,909.60 төгрөгийн алданги, нийт 10,140,971,352.50 төгрөгийн төлбөрийг төлүүлэх” гэж шийдвэрлэжээ.

            1.2. Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2** дугаар тогтоолоор “татварын улсын байцаагчийн 1 дугаар шийтгэлийн хуудсаар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 61,819,559,921.60 төгрөгийн зөрчилд ногдох 179,131,369.20 төгрөгийн нөхөн татвар, 53,739,410.70 төгрөгийн торгууль, 30,629,345.60 төгрөгийн алданги, нийт 263,500,125.50 төгрөгийн төлбөрийг бууруулж...” шийдвэрлэсэн.

            1.3 “М******” ТӨҮГ-иас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №1*** тоот Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

 

Хоёр. Гомдлын үндэслэл:

2.1. Гомдол гаргагчаас гомдлын шаардлагын үндэслэлдээ: “"М*****" ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Т***** , Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга, зүйн газрын татварын улсын байцаагч Д.Ц**** , Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Ос***** , Т.От***** , Б.У**** , Н.Х***** нар нарын "М****" ХХК-ийн 2017-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн иж бүрэн шалгалтыг хийж 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1*** тоот Шийтгэлийн хуудсыг үл зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-17.1.8 дахь заалт, 72 дугаар зүйлийн 72.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан харьяаллын дагуу Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасан.

Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс тус гомдлыг хянан хэлэлцэж 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаар тогтоолоор 160,519,608,342.74 төгрөгийн зөрчилд ногдуулсан 5,266,210,460.60 төгрөгийн нөхөн татвар, 3,388,366,982.30 төгрөгийн торгууль, 1,486,393,909.60 төгрөгийн алданги, нийт 10,140,971,352.50 төгрөгийн төлбөрөөс 61,819,559,921.60 төгрөгийн зөрчилд ногдох 179,131,369.20 төгрөгийн нөхөн татвар, 53,739,410.70 төгрөгийн торгууль, 30,629,345.60 төгрөгийн алданги, нийт 263,500,125.50 төгрөгийн төлбөрийг бууруулж, 98,700,048,421.14 төгрөгийн зөрчилд ногдох 5,087,079,091.40 төгрөгийн нөхөн татвар, 3,334,627,571.60 төгрөгийн торгууль, 1,455,764,564.00 төгрөгийн алданги, нийт 9,877,471,227.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Иймд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1**** тоот шийтгэлийн хуудас, Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс тус гомдлыг хянан хэлэлцэж 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2**** дугаар тогтоол нь Монгол Улсад үйлчилж буй хуулийг хэрэглээгүй, Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар бол татварыг гагцхүү хуулиар зохицуулж ногдуулна гэсэн заалтыг үндэслэл болгоогүй, энэ заалтыг зөрчиж шууд өөрсдийн үзэмжээр "Улсын Их Хурлаас хууль гаргаж баталсан Соёрхон баталсан Олон улсын гэрээ"-г гэрээний зохицуулалтаар дуусгавар болсон гэж үзэж татвар бодож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл, хууль бус гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 1-д:

Адаг, Хөшөөтийн жоншны уурхайн ашиглагдаагүй үндсэн хөрөнгөд 2017 онд 279,591,352.77 төгрөг, 2018 онд 256,853,138.30 төгрөгийн элэгдлийн зардал тооцон татвар ногдох орлогоос хасаж тооцсон нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.4-д " Тухайн хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж байвал, элэгдэл хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасна", Татварын ерөнхий хуулийн 43.5-д "Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийг татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна" гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.

2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Москва хотноо үзэглэсэн МО-ын "М******" ХХК-ийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О***** Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэл нь хүчин төгөлдөр үйлчилж байсан. Иймд дээрх зөрчилд хамаарах 134,111,122,77 төгрөгийн нөхөн татвар, 40,233,336.83 төгрөгийн торгууль, 16,342,616.51 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Зөрчил тогтоогдсон нөхцөл байдлын зөрчлийн тэмдэглэл хэсгийн 3 дугаар зүйл болон 4 дүгээр зүйлүүд нь монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд тогтоогдсон зөрчлүүд байна. Үүнд:

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 3-д:

 Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн 2017 онд 2,267,250,487.30 төгрөгийн, 2018 онд 2,633,667,868.40 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцсон нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.5-д "үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй" гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 4-д:

Экспортод гаргасан жоншны болон төмрийн хүдрийн бага агуулгатай буюу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалттай холбоотой хийгдсэн 2017 онд 11,822,734,874.60 төгрөгийн, 2018 онд 15,158,440,335.70 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцсон нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.13-д "энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн, 14.6-д “дараахь бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.3-д “энэ хуулийн 13-р зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил үйлчилгээ”, 14.9-д Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасаж тооцно" гэж үзжээ.

Дээрх зөрчлийн тэмдэглэлийн 3-д хамаарах 490,091,835.50 төгрөгийн нөхөн татвар, 147,027,550.60 төгрөгийн торгууль, 55,036,907.50 төгрөгийн алданги, зөрчлийн тэмдэглэлийн 4-д хамаарах 2,698,117,521.10 төгрөгийн нөхөн татвар, 554,812,621.60 төгрөгийн торгууль, 122,489,338.30 төгрөгийн алдангийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Москва хотноо үзэглэсэн МО-ын "М******"  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О**** Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцдог. Өөрөөр хэлбэл, энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан хуулийг мөрдөнө. Харин 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг мөрдөхгүй.

Зөрчил тогтоогдсон нөхцөл байдлын зөрчлийн тэмдэглэл хэсгийн 5 дугаар зүйл болон 6 дугаар зүйлүүд нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд тогтоогдсон зөрчлүүд байна. Үүнд:

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 5-д:

Борлуулсан төмрийн, жоншны баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч үндсэн хувь дээр нэмэгдүүлсэн хувиар тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан төлөөгүй 2017 онд 48,683,144,060.38 төгрөгийн, 2018 онд 62,715,3** ,859.10 төгрөгийн зөрчил нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 47.7-д "Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна" гэж заасныг,

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 6-д:

Борлуулсан төмрийн хүдэр болон баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох цайр, зэс молибден, хар, цагаан тугалга зэрэг дагалдах элементэд 2017 онд 1,522,056,626.94 төгрөгийн 2018 онд 1,511,486,694.25 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө", 47.4 " Тухай бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна" заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Дээрх зөрчлийн тэмдэглэлийн 5-д хамаарах 1,858,493,746.20 төгрөгийн нөхөн татвар, 557,548,123.80 төгрөгийн торгууль, 181,735,111.70 төгрөгийн алданги, зөрчлийн тэмдэглэлийн 6-д хамаарах 153,677,166.00 төгрөгийн нөхөн татвар, 24,338,971.50 төгрөгийн торгууль, 11,624,808.20 төгрөгийн алдангийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Москва хотноо үзэглэсэн МО-ын "М*****" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О *****Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тухайн өдөр мөрдөж байсан хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцно.

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 9-д:

Гэрээгээр ажил гүйцэтгэсэн хувь хүмүүст олгосон үйл ажиллагааны орлогыг суутган авч, төсөвт төлсөн боловч, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан 23,730,476.80 төгрөгийн орлогыг дутуу тусгаж тайлагнасан нь Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 суутгагч нь энэ хуулийн ... 11 дүгээр зүйл..... дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн байна

Дээрх заалтад хамаарах 2,373,074.70 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд "БА****** ”-ийн УБҮ нь суутгасан албан татварыг тухайн улирлын татварын тайлангаар тайлагнасан болно.

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 10-д:

2017 онд 18,932,823.00 төгрөгийн гадаад ажилчдад олгосон орлогоос татвар суутган тайлагнаагүй цалин хөдөлмөрийн хөлс,... тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос хувь хүний орлогын албан татвар ногдуулаагүйд Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна: 8.1.1 цалин, хөдөлмөрийн хөлс,... тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого” заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Дээрх 18,932,823.00 төгрөгийн орлого нь гадаад ОХУ-ын ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлс юм. 2007 оны 04 дүгэ%р сарын 25-ны өдөр Москва хотноо үзэглэсэн МО "М******" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О***** Засгийн Газар хоорондын хэлэлцээрийн 16 дугаар зүйлд зааснаар "Компани нь ОХУ-с авах ажиллах хүчинд ногдуулах татвар төлөхөөс чөлөөлөгдөнө” гэсний дагуу ХХОАТ-с чөлөөлөгддөг. Энэхүү хэлэлцээр нь Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль батлагдах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Иймд дээрх зөрчилд хамаарах 1,892,282.30 нөхөн татвар, 567,987.70 төгрөгийн торгууль, 378,656.50 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Зөрчил тогтоогдсон нөхцөл байдлын зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2 дугаар зүйл, 7 дугаар зүйл болон 11 дүгээр зүйлүүд нь Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д < Татварын тайланг тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна хуулийн хүрээнд тогтоогдсон зөрчлүүд байна. Үүнд:

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 2-д:

2017 оны жилийн эцсийн тайлангаар дутуу 1,351,260,898.80 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д <Татварын тайланг тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.> Монгол Улсын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дугаар зүйл /Албан татвар төлөх, тайлагнах/-ийн 21.4-д <Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.> гэж заасныг, Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 7-д 2017 онд 6,940,489,367.00 төгрөг, 2018 онд 4,224,480,648.10 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47.10-д <Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад нь хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн худалдсан, тайлангаар хийсэн тооцоогоо дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө.>, Татварын ерөнхий хуулийн 43.5-д <татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна> гэж заасныг,

Зөрчлийн тэмдэглэл хэсгийн 11-д:

2017 онд 397,610,570.30 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос суутгасан хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй нь Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 “Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” заалтыг тус тус зөрчсөн гэж үзжээ.

Дээрх зөрчлийн тэмдэглэлийн 2-д хамаарах 228,403,440.65 төгрөгийн торгууль, 114,201,720.32 төгрөгийн алданги, зөрчлийн тэмдэглэлийн 7-д хамаарах 1,818,583,096.60 төгрөгийн торгууль, 975,484,748.6 төгрөгийн алданги, 11-д хамаарах 16,851,855.40 төгрөгийн торгууль, 9,100,001.90 төгрөгийн алдангийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2016 оноос дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн уналтаас болж тус компанийн борлуулалт эрс муу байсан ч өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан 2017 онд улсын төсөвт 13,7 тэрбум төгрөг, 2018 онд 12,3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж 2019 оны эхний 5-н сарын байдлаар аж ахуй нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт илүү төлөлттэй, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татварт хуримтлагдсан өр төлбөргүйгээр ажиллаж байна. Татвар төлөгчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ чанд мөрдөн ажиллахаа дахин илэрхийлж байна. "М*****" ХХК нь 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Москва хотноо үзэглэсэн МО "М******” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О***** Засгийн Газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын хуулийг батлах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэмээн үзэж, хэлэлцээрт заасны дагуу аж ахуй нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татварыг тооцсон. Иймд "М*****" Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын 2017, 2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн иж бүрэн шалгалтыг хийж 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр № 1**** тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2**** дугаар тогтоолын үлдсэн төлбөр болох 9,8 тэрбум төгрөгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий хуулийн дагуу татвар ногдуулалтыг зөвхөн хуулиар тогтооно. Татвар ногдуулалтыг чөлөөлөхөд адилхан хууль гаргана. Нэхэмжлэгч компани нь Монгол Орос улсын Засгийн газрын хэлэлцээрээр тухайн байцаагч нарын тавьсан төлөлтүүд бүгд гэрээгээр татвараас чөлөөлөгдөнө. Гэрээ нь олон улсын тухай хууль буюу 1993 оны хууль, 2016 оны хууль, олон улсын гэрээний тухай хуулийн 4-5 заалтад юуг үндэслэж байгаа вэ? гэхээр соёрхон баталсан олон улсын гэрээг зөвхөн Улсын Их Хурлаас хууль баталж хүчингүй болгоно гэсэн заалттай. Татварын улсын байцаагч нар гэрээнийхээ үйлчлэлээр дуусгавар болсон гэж ярьж байгаа. Өнөөдөр зүгээр л олон улсын гэрээний эрх зүйн зохицуулалттай харилцааг тайлбарлаж татвар ногдуулалт тавьж байгаа нь үндэслэлгүй юм.

... Татварын улсын байцаагч нар өөрсдөө соёрхон баталсан олон улсын гэрээг дуусгавар болсон гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Татвар төлөх үндэслэлээр алданги, торгууль тавьж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй. Татварын улсын байцаагч нар өөрсдөө гагцхүү Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн. Өөрсдөө татварын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах байтал хэтрүүлэн хэрэглэж акт тавьж байна. Нэхэмжлэгч компанийн тухайд тухайн татвар гэрээ хэлцэл дуусгавар болсон гэж үзэж байгаа бол өөрийн эдийн засгийн дагуу татвар төлөлтийн ажиллагаа хийж, эдийн засгийн төлөлтөд тусгаад явах ёстой. Гэтэл шууд энэ харилцаа дуусгавар болсон гээд татвар тавьж мөн давхар алданги ногдуулж байгаа нь ТӨҮГ-ын эдийн засагт хүндрэлтэй байна.  

Хууль хэрэглээтэй холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргахдаа дурдсан байдаг. 5 дугаар зүйлд баталсан. Улсын Их Хурлаас соёрхон баталсан олон улсын гэрээг мэдүүлэх ёстой байтал мэдүүлээгүй. Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.15, 38 дугаар зүйлийн 38.2.9, Олон улсын гэрээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус зөрчсөн байна. Соёрхон баталсан олон улсын тухай хууль, мөн тухайн үед мөрдөж байсан олон улсын гэрээний тухай хууль, одоо мөрдөж байгаа Олон улсын гэрээний тухай хуульд ч мөн адил Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг зааж өгсөн байдаг. Үндсэн хууль болон салбар хуулийн заалтын дагуу энэ ажиллагаа хийгдэж явж төрийн захиргааны байгууллага буюу гадаад харилцааны яамны агентлаг, хууль зүйн яам Улсын Их Хурал, өөрсдөө олон улсын соёрхон баталсан хуулийг энэ хуулиар хүчингүй болгосон бичгээ өгсөн. Хуулийн дагуу гэрээний нэг тал учраас үйлчлэл энэ хүрээнд дуусгавар болж байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтууд нэхэмжлэгч болоод хариуцагчийн асуулт, тайлбар, мэтгэлцээний хувьд тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэ**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын хууль болоод Маргаан таслах зөвлөлийн тогтоол бидэнд хамаагүй, энэ хүмүүстээ гомдлоо гаргаад яваарай гэсэн. Маргаан таслах зөвлөлийн тогтоол өөрөө хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай актын 10 тэрбум төгрөгийг багасгаад 9 тэрбум болгож багасгасан. Тэгэхээр акт өнөөдөр хүчин төгөлдөр байна уу гэж харагдана. Маргаан таслах зөвлөлийн тогтоол бол үнийн дүнд өөрчлөлт оруулаад байгаа. Манайх нэхэмжлэлийн шаардлагадаа Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2*** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулна гээд нэхэмжлэлийн шаардлагадаа оруулсан. Шүүхээр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3**** дугаартай актыг хэвээр үлдээх юм бол Маргаан таслах зөвлөлийн тогтоол өөрөө хүчин төгөлдөр байх уу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болж байгаа” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч П.Б***** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэлэлцүүлэг болоод маргааны үйл баримтаар бүх зүйл тодорхой болсон гэж харж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн гаргаж байгаа тайлбараар шаардлага нотлогдож байгаа. Ажиллагааны явцад шүүхээс шийдвэрлэх гэж байгаа гол асуудал бол олон улсын гэрээг 2019 онд дуусгавар болсон гэж үзэх үү эсвэл 2016 онд дуусгавар болсон уу гэдэг асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсэж байгаа. Хэрвээ 2016 онд олон улсын гэрээ дуусгавар болсон гэж үзэх юм бол Зөрчлийн тухай хуулиар үйлчлэх эсэх талаарх асуудал яригдах ёстой. Бидний зүгээс олон улсын гэрээ 2017 онд батлагдсан, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болж байгаа гэдэг дээр энэ хэрэгт авагдсан баримтаар мөн нэхэмжлэгчийн гаргаж байгаа баримтаар нотлогдож байгаа. Олон улсын гэрээг хэн хүчингүй болгох талаар гагцхүү тодорхой этгээдэд тусгайлан зааж өгсөн.

Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.15-д зааснаар Засгийн газрын өргөн мэдүүлснээр олон улсын гэрээг соёрхон батлах харилцааг цуцлах гээд тусгайлан зааж өгсөн. Гэрээний тухай хуулийн 29.2 дах хэсэгт соёрхон баталсан олон улсын гэрээг цуцлахыг олон улсын гэрээний үйлчлэлээс гарах асуудлыг түр хугацаанд зогсоох эсэх асуудлыг Засгийн газар мөн Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж байгаа. Харин соёрхон баталснаас бусад тохиолдолд Засгийн газар шийдвэрлэхээр олон улсын гэрээний тухай хуулийн 29.2-т заасан.  Хуулиар заасан үүрэг Татварын ерөнхий хуульд байж байгаа. Энэ бол процессын ажиллагаа учир дутуу хийгдсэн гэдэг нь өрөөсгөл тайлбар юм.

... Гэрээг 2019 онд дүгнэсэн. Энэ компани үйлчлэхгүй, үйлчлэх асуудлын талаар одоо шийдэх ёстой. Энэ гэрээ нэхэмжлэгч компанид зориулсан гэрээ юм. Гэрээ хүчин төгөлдөр байгаад байна. Гагцхүү Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал батлаад, хүчингүй болгоно гэсэн. Гэрээ дуусгавар болох талаар олон улсын гэрээнд зааснаар Улсын дээд шүүх тайлбарлах байгаа. Хэзээ гэрээ дуусгавар болсон талаар тайлбарлаагүй. Зөвхөн өмнө нь 2012-2016 оны хооронд явагдсан маргааныг шийдсэн тогтоолтой маргаагүй.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдээс гаргасан хуулийг тайлбарласан тогтоол биш юм. Тухайн үед улсын байцаагч нарын тавьсан асуудлыг зөв байна гэсэн болохоос биш гэрээг тайлбарласан заалт биш юм. 2019 онд хүчин төгөлдөр мөрдөгдсөн эсэхийг төрийн захиргааны холбогдох байгууллага баталсан. Хууль зүйн дотоод хэргийн яамны 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 4** дугаар албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна. Гадаад харилцааны яамны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн **5 тоот албан бичиг мөн байгаа. Улсын Их Хурлын тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр албан бичиг мөн адил байгаа. Тухайн хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталсан өдрийг хэлэлцээр үйлчилж дуусгавар болно гэж байгаа. 2019 оны 6 сарын 12-ны өдөр хүртэл тухайн хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байсан. Гэрээ нэхэмжлэгч компанид үйлчлэх үү гэдэг асуудал байна. Гэтэл гэрээ яагаад энэ компанид үйлчлэхгүй байгаа вэ? гэдэг асуудал байна. Дуусгавар болсон учир үйлчлэхгүй гэж байгаа. Хэрвээ хүчинтэй байх юм бол үйлчлэх үү? үйлчлэхгүй юу?гэдэг асуудал дээр миний хувьд үйлчилнэ гэж тайлбарлана. Гэрээ 2019 онд дуусгавар болсон учир энэ компанид үйлчилнэ.

... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дах зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа хангагдаагүй. Хариуцагч байгууллага асуудлыг нэг мөр шийдвэрлэхгүй хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулж байна. Шүүхийн даалгавраар хийгдсэн баримт цугларсан бол өнөөдөр шийдвэр гарах эсэх асуудал дээр эргэлзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч 6.6  дугаар зүйлийн 1.2-т зааснаар татвар төлөгч хуулийн этгээд зөрчлийн талаар хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шалгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэгэнт эцэслэн хэлэхэд Улсын их хурлаар үйл ажиллагааны талаар хэлэлцээр баталсан. Хэрвээ 2016 онд дуусгавар болсон бол 2019 онд УИХ-ын тогтоол гарах ёсгүй байсан. 2019 онд хүртэл үйлчилсэн гэсэн учраас УИХ 2016 оны 6 сарын 12-ны өдөр Улсын их хурлын хууль гарч гэрээг цуцалсан. Түүнээс хойш үйл баримттай нэхэмжлэгч маргахгүй. Шүүх хууль хэрэглэх учир зөв хэрэглээсэй гэж хүсэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

3.1. Хариуцагч татварын улсын байцаагч С.Т***** , Д.Ц**** , Б.У**** , Т.От***** , П.Ос***** , Н.Х***** нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“"М****” ХХК-ийн 2017-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд ТЕГ-н ХШАЗГ-аас баталсан удирдамжийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн олгосон томилолтоор татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Томилолт олгогдох үед "М****" ХХК байсан бөгөөд шалгалтын хугацаанд Засгийн газрын тогтоол гарч “М*****” Төрийн өмчит үйлдвэрийн газар болж хариуцлагын хэлбэр нь өөрчлөгдсөн. "М****” ХХК-ийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О Засгийн газар хоорондын 2007 оны хэлэлцээрийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцээр батлагдах үед Монгол улсад мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж, тайлагнаж ирсэн. МО "М****" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн 18 дугаар зүйлд "Аль нэг тал нь компанийн дүрмийн сан дахь хувь хөрөнгөө бүрэн буюу хэсэгчлэн хувьчилсан, эсхүл худалдсан тохиолдолд энэхүү хэлэлцээр хүчингүй болно", хэлэлцээрийн 20 дугаар зүйлд “Энэхүү хэлэлцээрийн үйлчлэл нь аль нэг тал компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон тохиолдолд дуусгавар болно" гэсэн заалт болон Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 3**дугаар тогтоолоор О эзэмшиж байсан 49 хувийг Монгол Улсын компани болох "Мо*******” эзэмшсэнээр уг хэлэлцээр дуусгавар болсон /МО "М****" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын 3acгийн газар, О Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээр дээрх үндэслэлээр 2016 оны 6 сараас хүчингүй болсон байна./ гэж татварын албаны зүгээс үзэн татварын хяналт шалгалтаар татварын ногдлыг шалгалт хийх үед хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар ногдуулалт хийсэн.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 7*** тоотоор ирүүлсэн албан бичигт “М****" ХХК-ийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О*** Засгийн газар хоорондын 2007 оны хэлэлцээрийг хүчингүй болох болон дуусгавар болох боломжтой гэж үзсэн байна. Мөн "М****" ХХК-н нэхэмжлэлтэй татварын хяналт шалгалтын өмнөх шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 6** дугаар тогтоолоор О*** Засгийн газар нь тус компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон буюу уг хэлэлцээрийн дагуу бий болсон эрх, үүрэг, ашиг сонирхол болон үр ашгийг бодитой хүртэх хууль зүйн үр дагавар үгүй болсон тул Монгол улсын хуулийн дагуу татвар ногдуулсан нь хууль зөрчөөгүй, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзсэн. Иймд татварын улсын байцаагчид нь тус компанийн 2017-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийхдээ шалгалтад хамрагдах хугацаанд буюу 2017-2018 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дараах үндэслэл тус бүрээр зөрчлийг илрүүлэн төлбөр тогтоосон тайлбарыг хүргүүлж байна.

1. Хариу тайлбар: Зөрчлийн тэмдэглэх хэсгийн 1 Адаг хөшөөтийн жоншны уурхайд ашиглагдаагүй /сул зогсолт хийсэн үеийн/ үндсэн хөрөнгөд элэгдлийн зардал тооцон татвар ногдох орлогоос хасч тооцсон 2017 оны 279,591,352.77 төгрөгийн, 2018 онд 256,853,138.3 төгрөгийн зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т "Тухайн хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасна" гэж заасныг; зөрчсөн тул 134,111,122.77 төгрөгийн нөхөн татвар, 40,233,336.83 төгрөгийн торгууль, 16,342,616.51 төгрөгийн алданги нийт 190,687,076.11 төгрөгийн төлбөр ногдуулсан. 2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй 1,951,260,898.80 төгрөгийн зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т "Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж заасныг зөрчсөн тул 228,403,440.7 төгрөгийн торгууль, 114,201,720.30 төгрөгийн алданги нийт 342,605,161.0 төгрөгийн төлбөр ногдуулсан.

2. Хариу тайлбар: Зөрчлийн тэмдэглэх хэсгийн 2 3. Хариу тайлбар: Зөрчлийн тэмдэглэх хэсгийн 3 Татварын шалгалтыг санхүүгийн анхан шатны баримт, санхүүгийн болон татварын тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээллийг үндэслэн шалгаж үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн 2017 онд 2,267,250,487.30 төгрөгийн, 2018 онд 2,633,667,868.40 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Монгол Улсын “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэсэн заалтыг зөрчсөн тул нийт 490,091,835.58 төгрөгийн нөхөн татвар, 147,027,550.67 төгрөгийн торгууль, 55,036,907.50 төгрөгийн алданги нийт 692,156,293.75 төгрөгийн төлбөр ногдуулсан. Экспортод гаргасан жоншны болон төмрийн хүдрийн бага агуулгатай буюу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалттай холбоотой хийгдсэн 2017 онд 1,822,734,874.60 төгрөгийн, 2018 онд 15,158,440,335.70 төгрөгийн худалдан авалт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Монгол Улсын "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13" энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн”, 14 дүгээр зүйлийн 14.6. "Дараах бараа ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14 дүгээр зүйлийн 14.6.3 "энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ”, 14.9 "Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа ажил үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно." гэсэн заалтыг зөрчсөн тул нийт 2,698,117,521.03 төгрөгийн нөхөн татвар, 554,812,621.57 төгрөгийн торгууль, 122,489,338.30 төгрөгийн алданги нийт 3,375,419,480.90 төгрөгийн төлбөр ногдуулсан.

5. Хариу тайлбар: Зөрчлийн тэмдэглэх хэсгийн 5 Борлуулсан төмрийн, жоншны баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч үндсэн хувь дээр нэмэгдүүлсэн хувиар тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй 2017 онд 48,683,144,060.38 төгрөгийн, 2018 онд 62,715,3** ,859.10 ногдуулан төгрөгийн зөрчил нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна.”, 47.5-д “Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно” зах зээлийн үнийн түвшин ам доллар бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь 1 тонн нь гам төмрийн хүдрийн баяжмал хувьд доллар хүртэл 0% 60-70 доллар хүртэл 1%, 70-80 доллар хүртэл 1.4%, 80-90 100 ба түүнээс дээш доллар хүртэл 2.8%, доллар хүртэл 2.1%, 90-100 3.5% хайлуур жоншны хүдэр, баяжмал хувьд 0-80 доллар хүртэл 0%, 80-90 доллар хүртэл 0,9%, 90-100 доллар хүртэл 1.8%, 100-110 доллар хүртэл 2.7%, 110-120 доллар хүртэл 3.6%, 100-110 доллар хүртэл 2.7%, 120 доллар ба түүнээс дээш 4,5%” гэж заасныг зөрчсөн тул 1,858,493,746.25 төгрөгийн нөхөн татвар, 557,548,123.88 төгрөгийн торгууль, 181,735,111.79 төгрөгийн алданги нийт 2,597,776,981.91 төгрөгийн төлбөр ногдуулсан.

6. Хариу тайлбар: Зөрчлийн тэмдэглэх хэсгийн б Борлуулсан төмрийн хүдэр болон баяжмалд агуулагд дагалдах бүтээгдэхүүн болох цайр, зэс молибден, хар, цагаан тугалга зэрэг дагалдах элементэд 2017 онд 1,522,056,626.94 төгрөгийн 2018 онд 1,551,486,694.25 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл; Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. 47.1.-д «Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө>> 47.8-д «Энэ хуулийн 47.5-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална». 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 1** тогтоол. Аргачлал баталж, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. 1. "Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай. Засгийн газрын 2015 оны 103 тогтоолын хавсралт. Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал, 4.6-д <<Экспортын төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын агуулга, түүний хувь, дагалдах бодисын хувь найрлага, чийгшил, ангиллыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тогтооно» гэж заасныг зөрчсөн тул 153,677,166.06 төгрөгийн нөхөн татвар, 24,338,971.52 төгрөгийн торгууль, 11,624,808.27 төгрөгийн алданги нийт 189,640,945.85 төгрөгийн төлбөр ногдуулсан.

7. Хариу тайлбар: Зөрчлийн тэмдэглэх хэсгийн 7 2017 онд 6,940,489,367.00 төгрөгийн, 2018 онд 4,224,480,648.10 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 47.10-д «Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан бол ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцооны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө». Татварын ерөнхий хуулийн 43.5-д <<Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.>> гэж заасан тул 1,818,583,097.03 төгрөгийн торгууль, 975,484,748.66 төгрөгийн алданги нийт 2,794,067,845.69 төгрөгийн төлбөр ногдуулсан.

8. Хариу тайлбар: Зөрчлийн тэмдэглэх хэсгийн 9, 2018 онд Гэрээгээр ажил гүйцэтгэсэн хувь хүмүүст олгосон үйл ажиллагааны орлогыг суутган авч, төсөвт төлсөн боловч, Б**** сумын татварын байцаагч Ц.Б**** Б**** уулын баяжуулах үйлдвэрийн нягтлан бодогч Д.О*** нарын хоорондын тооцоо нийлсэн акт болон 2018 оны 4 дүгээр улирлын Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлангаас 23,730,476.80 төгрөгийн орлогыг дутуу тусгаж тайлагнасан нь нотлогдож байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 28.1.Суутгагч нь энэ хуулийн ... 11 дүгээр зүйл, дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ.» гэж заасныг зөрчсөн тул нэгэнт тайлангаар дутуу тайлагнасан татварыг хяналт шалгалтын шийтгэлийн хуудсаар 2,373,047.68 төгрөгийн татварыг ногдуулсан.

9. Хариу тайлбар: Зөрчлийн тэмдэглэх хэсгийн 10, 2017 онд 18,932,823.00 төгрөгийн гадаад буюу ОХУ-ын ажилчдад олгосон орлогоос татвар суутган тайлагнаагүй цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос хувь хүний орлогын албан татвар ногдуулаагүйд Монгол Улсын Хувь хуний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д <<Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараах орлогод албан татвар ногдуулна:>> 8.1.1-д «цалин хөдөлмөрийн хөлс... тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;...» мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д «Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс,... тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлого хамаарна: ...>> 11.1.6-д «үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого. » мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д «энэ хуулийн 11 дүгээр зүйл, 12.2,13.1.2-13.1.4,15.1-д заасан орлогын дунд мөн хуулийн 23.1-д заасан хувиар... албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх;...>> гэж заасныг зөрчсөн тул 1,893,282.30 төгрөгийн нөхөн татвар, 567,984.69 төгрөгийн торгууль 378,656.46 төгрөгийн алданги нийт 2,839,923.45 төгрөгийн төлбөр ногдуулсан.

10. Хариу тайлбар: Зөрчлийн тэмдэглэх хэсгийн 11, 2017 онд 397,610,570.30 төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос суутгасан хувь албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй нь монгол улсын татварын хүний орлогын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д «Татварын тайлан тушаах, төлөх хугацаа тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйл; 26.1 шагнал, д «Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална: >>, 26.3-д <<Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг дараа сарын 10-ны дотор холбогдох төсөвт шилжүүлнэ.>>. 28 дугаар зүйлийн 28.1-д “суутгагч нь энэ хуулийн ... 11 дүгээр зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ.>> гэж заасныг тус тус зөрчсөн тул 16,851,855.40 төгрөгийн торгууль, 9,100,001.90 төгрөгийн алданги нийт 25,951,857.30 төгрөгийн төлбөр ногдуулсан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийт зөрчлийн тухайд үндэслэлгүй болох үйл ажиллагааны тухай Засгийн газрын хэлэлцээрээр чөлөөлөгдөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм байна. Бид татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдуулалт төлөлтийг шалгаад татварын хуулийн дагуу хариуцлага ногдуулсан нь хууль тогтоомжид нийцэж байгаа. Энэ асуудал өөрөө 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу МО-ын хамтарсан үйл ажиллагааны талаарх хэлэлцээр нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ. Монгол Улсын хуулийн этгээдийг бүртгэх эрх бүхий этгээд болох улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрээр тухайн нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигчээр 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр “М****” компани бүртгэгдсэн байдаг. Энэ хэлэлцээр нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлээд 49 хувийн хувьцаа өөр хуулийн этгээд рүү шилжээд хэлэлцээрийн хүчинтэй байх, асуудлыг хэрэглэж татвараас чөлөөлөх харилцаа дуусгавар болсон. Хуулийн үндэслэлд олон улсын гэрээний тухай хууль байгаа. Гэрээний тухай хуулийн 21 дүгээр зүйлд олон улсын гэрээ болон түүнд заасан журмын дагуу гэрээ байгуулж нөгөө талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцалж болно гэж заасан. Хэлэлцээрийн 18, 20 дах хэсэгт хуулийн заалттай уялдуулах харилцаа байгаа. Гэрээгээр бүх харилцаа зохицуулагдаж дуусгавар болох асуудал зохицуулагдана гэдгийг заагаад өгсөн. 18 дугаар зүйлд компанийн сангийн хувь хөрөнгөөр хэсэгчилсэн хувьчилсан, худалдсан тохиолдолд хэлэлцээр хүчингүй болно гэж заасан. 06 дугаар сарын 27-ны өдрөөр ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн хувьцааг Монгол Улсын хуулийн этгээд болох “М****” компанид шилжүүлснээр 18 дах хэсэгт заасны дагуу хэлэлцээр дуусгавар болсон. 20-д хэлэлцээрийн үйлчлэл нь аль нэг тал компанийн үйл ажиллагаанд оролцоогүй зогсоосон тохиолдолд дуусгавар болно гэж заасан. Гэрээ аль хэдийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон учраас 2017-2018 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд энэ гэрээг хэрэглэхгүй. Маргаантай холбоотойгоор өмнөх тухайн хугацаанд татварын улсын байцаагчийн тогтоосон актад маргаан үүсгэсэн байдаг. Улсын дээд шүүх шийдвэрлэсэн баримтууд хэрэгт авагдсан байгаа. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааны тухай Монгол болон ОХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсноор дуусгавар болно гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч компаниас гомдол гаргаад Улсын дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулсан. Гэрээнд заагдсан хугацаагаар 18 болон 20 заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон гэдгийг шүүх тогтоосон. Өнөөдрийн маргаж байгаа хугацаанд хэлэлцээр хэрэглэгдэхгүй гэж хянаад шийдвэрлэсэн. Хэлэлцээрээр юуг зохицуулах байсан бэ гэхээр хоёр улсын Засгийн газрын хоорондын үйл ажиллагааны оролцоо болон татварын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3** дахь тогтоолын заалтаар 49 хувийн хувьцааг Монгол Улсын хуулийн этгээдэд шилжүүлэх саналыг дэмжсэн талаар зөвшөөрч шийдвэр гаргасан байдаг. Энэ харилцаагаар хоёр улсын хоорондох хэлэлцээрээр Засгийн газар хоорондын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлоод түүнийг дагуу хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хамгаалах талаар тохиролцоо байгаа. Хэлэлцээрийн дагуу үр ашгийг талууд бодитой хүртэж байх талаар тодорхойлж өгсөн. Хэлэлцээрийн нэг тал болох ОХУ-ын Засгийн газар нэхэмжлэгч компанийн 49 хувийн хувьцааг эдлэх эрхээс татгалзаж шилжүүлснээр хэлэлцээрт заасан татвараас хөнгөлөх, чөлөөлөгдөх харилцааг тухайн шилжүүлэн авсан компани болон одоогийн ТӨХК бол эдлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Гэрээний тухай хууль, хоёр улсын байгуулсан үйл ажиллагааны талаар энэхүү 2007 оны хэлэлцээрийн 18, 20 дах хэсэгт заасны дагуу хэлэлцээр дуусгавар болсон тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасан Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн заалтыг хэрэглэхгүй харин 3.2-т заасан доор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулалт төлөхтэй холбоотой харилцааг Татварын ерөнхий хуулиар зохицуулна гэсний дагуу хуульд зааснаар хариуцлага хүлээлгэсэн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Татвар төлөгчийн эрх ашгийг зөрчихгүй байна гэсэн талаар Улсын дээд шүүхээс хоёр ч удаа шийдвэр гаргаад байна. Би чөлөөлөх асуудлыг эдэлнэ гэж байгаа нь ойлгомжгүй асуудал байна. Бусад хэн нэгэн этгээд энэ хэлэлцээрээр хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхгүй юм. Соёрхон батлах тухай хууль хүчингүй болсныг үл хамаараад гэрээний зохицуулалтаар зохицуулна. 18, 21 дүгээр хэсэгт заасны дагуу хэлэлцээр хүчин төгөлдөр байх хугацаа 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон байна. Иймд Гэрээний тухай хуульд нийцэж байгаа. Хууль зүйн болон гадаад хэргийн сайдаас албан бичиг ирүүлсэн байсан. Улсын дээд шүүх энэ үндэслэлээр хянаж үзээд хэлэлцээрийг хүчинтэй байх эсэх асуудлыг шийдвэрлэх мөн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх зохицуулалтад эрх зүйн эх сурвалж болохгүй гэж үзсэн. Иймд татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсын биелэлтийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

“М*****” ТӨҮГ-аас анх Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Т***** , Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга, зүйн газрын татварын улсын байцаагч Д.Ц**** , Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Ос***** , Т.От***** , Б.У**** , Н.Х***** нарын М ТӨҮГ-ын 2017-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн иж бүрэн шалгалтыг хийж үйлдсэн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1** тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2** дугаар тогтоолын үлдсэн төлбөр болох 9,877,471,277.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “...шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

Гомдлын үндэслэлээ “...хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон байхад татварын улсын байцаагч нараас МО “М*****” ХХК-ийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О*** Засгийн газар хоорондын хэлэлцээрийг уг хугацаанаас өмнө дуусгавар болсонд тооцож татвар ногдуулж, торгууль алданги тооцож шийдвэрлэсэн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл, “М*****” ТӨҮГ-ийн гомдлоор маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Үүнд:

 1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 160,519,608,342.74 төгрөгийн зөрчилд 5,266,210,460.60 төгрөгийн нөхөн татвар, 3,388,366,982.30 төгрөгийн торгууль, 1,486,393,909.60 төгрөгийн алданги, нийт 10,140,971,352.50 төгрөгийн төлбөрийг төлүүлэх”-ээр шийдвэрлэснийг Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2 дугаар тогтоолоор “татварын улсын байцаагчийн 1***** дугаар шийтгэлийн хуудсаар төлүүлэхээр тогтооD1он төлбөрөөс 61,819,559,921.60 төгрөгийн зөрчилд ногдох 179,131,369.20 төгрөгийн нөхөн татвар, 53,739,410.70 төгрөгийн торгууль, 30,629,345.60 төгрөгийн алданги, нийт 263,500,125.50 төгрөгийн төлбөрийг бууруулж, 98,700,048,421.14 төгрөгийн зөрчилд ногдох 5,087,079,091.40 төгрөгийн нөхөн татвар, 3,334,627,571.6 төгрөгийн торгууль, 1,455,764,564.00 төгрөгийн алданги, нийт 9,877,471,227.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилжээ.

2. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн бол ... татварыг нөхөн төлүүлж, ...хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 2 дах хэсэгт “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол ... хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, “Тайлбар: Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заажээ.

2. Татварын улсын байцаагч нараас 7** дугаартай татварын хяналт шалгалтын томилолтын хүрээнд хэрэгжүүлсэн татварын хяналт шалгалтаар “М*****” ТӨҮГ нь “албан татвар ногдуулах орлого олоход ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгөд элэгдлийг хувь тэнцүүлэн тооцолгүй татвар ногдох орлогыг бууруулсан, татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.6, 14.6.3, 14.9-д заасныг тус тус зөрчиж татвар ногдох орлогыг бууруулсан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй, уг төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй,  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төлөхдөө Засгийн газрын 2*** дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу үнийн залруулга хийгээгүй, хувь хүмүүст олгосон үйл ажиллагааны орлогыг суутган авсан боловч тайланд дутуу тусгаж тайлагнасан, гадаад ажилчдад олгосон орлогоос татвар суутган тайлагнаагүй, цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос суутгасан хувь хүний орлогын албан татварыг хууль заасан хугацаанд төлөөгүй” зөрчлүүдийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэж,  2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1*** дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон 3*** тоот шийтгэлийн хуудсыг үйлдсэн байна.

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн тооцооллын тухайд маргахгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан зөрчлүүдийг үйлдээгүй тухай үндэслэл гаргаагүй, нотлох баримтын эх сурвалж зааж мэтгэлцээгүй.

Энэ тохиолдолд шүүх оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх, хариуцагч татварын улсын байцаагч нарын нөхөн татвар ногдуулж, хуулийн хугацаанд төлөөгүй татварт торгууль, алданги тооцсон шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээгүй.

4. Татварын улсын байцаагч нараас 2019 оны 04 дүгээр сарын 01-ээс 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд татварын хяналт шалгалтыг хэрэгжүүлж, холбогдох баримтуудыг “М*****” ТӨҮГ-аас гаргуулж, тайлбар авч, холбогдох албан тушаалтнуудтай ярилцлага хийсний үндсэн дээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн болох нь хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн материалд авагдсан байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дахь зүйлийн 1 дэх хэсэг хангагдаагүй, ... хуулийн этгээд зөрчлийн талаар хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол... хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасан байх ба татварын улсын байцаагч нараас татварын хууль тогтоомжид нийцүүлэн тодорхой хугацаагаар хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан, уг шалгалтын үр дүнд зөрчил тогтоогдсон байх тул хариуцагч нараас зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзэж зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хуульд заасан шаардлага хангагдсан байсан гэж үзэхээр байна.

5. Мөн гомдол гаргагчийн “...хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон байхад татварын улсын байцаагч нараас МО “М*****” ХХК-ийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О*** Засгийн газар хоорондын хэлэлцээрийг уг хугацаанаас өмнө дуусгавар болсонд тооцож татвар ногдуулж, торгууль алданги тооцож шийдвэрлэсэн нь хууль бус” гэх тайлбар үндэслэлгүй талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмнө дүгнэгдсэн байна. Тодруулбал,

5.1. “М*****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцааг нарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 6** дугаар тогтоолд “...Монгол Улсын Засгийн газрын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх талаарх олон улсын гэрээний үүрэг, үүний улмаас үүсэх үр ашиг, хууль зүйн үр дагавар нь гэрээний нэг тал болох ОХУ-ын Засгийн газарт хамааралтай, ... хэлэлцээрийн нэг тал болох О** Засгийн газар нь тус компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон буюу уг хэлэлцээрийн дагуу бий болсон эрх, үүрэг, ашиг сонирхол болон үр ашгийг бодитой хүртэх хууль зүйн үр дагавар үгүй болсон байхад шүүхээс ...олон улсын гэрээний дагуу М*** ХХК албан татвараас чөлөөлөгдөнө гэж дүгнэх боломжгүй...” гэжээ.

5.2. Иймд гомдол гаргагчийн “.. хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байхад нөхөн татвар ногдуулсан, ....ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэлэлцээрийн дагуу тооцоогүй, ... хэлэлцээрийн дагуу ОХУ-ын ажиллах хүчинд ногдуулах татвар чөлөөлөгдөх зохицуулалттай,  ... хэлэлцээр хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэлгүй 2015 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэглэсэн нь хууль бус” гэх агуулга бүхий тайлбаруудад шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

            6. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлд “2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан МО-ын "М****" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай”, “Протокол соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлд “2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан МО "М****" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О*** Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай МУЗГ , О*** Засгийн газар хоорондын протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай” гэжээ.

            7. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн үзэл баримтлалд хуулийн төслийг боловсруулах практик шаардлагыг “...”М****” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаа О*** эзэмшлээс шилжсэн...” гэж, хуулийн төслийн зорилгыг “... аж ахуйн нэгжийг төрийн өмчит хуулийн этгээд болгон ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх...” гэж, хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, хүрэх үр дүн, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай саналыг “хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд “М*****” ХХК нь хамтарсан үйлдвэрийн хэлэлцээрээр үйл ажл ажиллагаа явуулж байсан бол Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, ...холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Улмаар “М*****” ХХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулах нөхцөл бүрдэнэ” гэж тус тус тодорхойлжээ.

8. Гадаад харилцааны сайдын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5** тоот албан бичигт “... тус хэлэлцээр болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай МУЗГ , О*** Засгийн газар хоорондын протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг баталсан өдрөөр буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр хэлэлцээр болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын үйлчлэл дуусгавар болсонд тооцно” гэжээ.

Дээрхээс үзвэл, “Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль” нь “М*****” ХХК-ийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, улмаар төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулах зорилго, шаардлагаар батлагдсан, хэлэлцээрт оролцогч талууд болох хоёр улсын Засгийн газрын эрх, үүргийг дуусгавар болгосон агуулгатай болохоос бус татвар ногдуулах төлөх талаарх бодит байдал дээр хэрэгжсэн хэлэлцээрийн тодорхой заалтын үйлчлэлийг дуусгавар болгосон агуулгагүй байх тул маргааны тохиолдлыг зохицуулсан зохицуулалт биш байна.

Өөрөөр хэлбэл, Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоо”-г Монгол Улсын олон улсын гэрээ тодорхойлсноос үзвэл, “Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай” 2019 оны 06 дугаар сарын 12-ны хуульд "М****" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай МУЗГ , О*** Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн нь “М*****” ТӨҮГ-ын татвар ногдуулах, төлөх харилцаанд хэрэглэгдэхгүй.

9. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар дүгнэлтийн үндэслэл хэсгийн 3 хэсгийн а-д”...Засгийн газар дээрх хэлэлцээрийн нэг тал болохын хувьд хэлэлцээрийг цуцлах үр дагавартай асуудлаар урьдчилж дотоодын хууль тогтоомж буюу Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг биелүүлсний дараа саналаа өгөхөөр байна” гэсэн байх боловч “...“М*****” ХХК-ийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авсан шийдвэр гаргах эрх нь Улсын Их Хуралд байна гэж дүгнэж”, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол нь ...Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн, энэхүү дүгнэлт нь гомдлын үндэслэл болгож буй  хэлэлцээрийн 20 дугаар зүйлд “... хэлэлцээрийн үйлчлэл нь аль нэг тал компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон тохиолдолд дуусгавар болно” гэсэнтэй хамааралгүй байна.

Иймд гомдол гаргагч талын “Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар соёрхон баталсан олон улсын гэрээг баталсан этгээд нь хүчингүй болгоогүй байхад хариуцагч татварын улсын байцаагч нар нь хэлэлцээрийн үйлчлэл дуусгавар болсон гэж үзсэн нь хууль бус” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М*****” ТӨҮГ-аас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Т***** , Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга, зүйн газрын татварын улсын байцаагч Д.Ц**** , Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Ос***** , Т.От***** , Б.У**** , Н.Х***** нарын М ТӨҮГ-ын 2017-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн иж бүрэн шалгалтыг хийж 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №1*** тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2*** дугаар тогтоолын үлдсэн төлбөр болох 9,877,471,277.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ