Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2020/00311

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн   танхимд хийсэн шүүх  хуралдаанаар:

           

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө  4 дүгээр  хороо, Жуков оффист байрлах  “Хаан банк” ХХК /рд:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр  хороо, 21-р хороолол, ҮЭ-ийн гудамж  05-58-р байрны  08 тоотод  оршин суух  Хөх рааш овогтой Эрдэнийн  Сандагдорж /рд:ХД83123139/, /утас:88113873,88002075/,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр  хороо, 21-р хороолол, ҮЭ-ийн гудамж  05-58-р байрны 08 тоотод  оршин суух Уран овогтой Туваандоржийн Хүсэлзаяа /рд:КЮ83082842/ /утас:88012075/, нарт холбогдох,

 

  Зээлийн гэрээний үүрэгт 50 355 223 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, З.Бат-Оргил, хариуцагч Э.Сандагдорж, хариуцагч нарын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ /№2016/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.   

     

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“...Иргэн  Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нар манай тооцооны төвөөс 2016 оны 01 сарын 27-ны өдрийн  №ЗГ201542497795 тоот гэрээгээр зээлийн болон барьцаат зээлийн гэрээ  байгуулж 50 000 000 төгрөгийг  жилийн 21,6 хувийн хүүтэй, 24  сарын хугацаатай зээлж  авсан. Одоо үндсэн зээлийн төлбөр 29 835 941.16 төгрөг, зээлийн хүү 17 579 874,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 939 406,44 төгрөг, нотариатын төлбөр 19,900 төгрөг нийт  50 375 122,03  төгрөгийг  гаргуулах,  үүргийн  гүйцэтгэлийг СХД-ийн 19-р хороо  2-20-р байр 12 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, СХД ийн 19–р хороо, 21 дүгээр хороолол, 2-р дан байрны 11 тоот хаягт  байрлалтай 44 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, СХД-ийн 25-р хороо Зүүн салаанд байрлах 2609 м.кв 18635319910097 нэгж талбарын дугаартай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж  байна. Зээлдэгчийн гаргасан  хүсэлтийн дагуу банк нь ямар зориулалтаар хэдий хир хугацаатай талаар харилцан ярилцаж зээлдэгчийн санал боломжийг харгалзан олгодог.  Хариуцагч нар зээл авснаас хойш  үүргээ үндсэн зээлэнд 30 711 364 төгрөг, зээлийн хүүнд  10 121 828,20 төгрөг төлсөн нь үнэн. Энэ нь баримтаар нотлогдоно. Зээлдэгчийн сар бүр төлж байгаа  төлбөрийн хэмжээнээс хамаарч  зээлийн төлбөр буурдаг. Хүү нь тухайн буурсан  дүнгээс өдөр тутам бодогдон хуримтлагддаг. Зээлдэгчээс төлбөрөө төлөхийг шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь гэрээний зүйл заалттай танилцаагүй байна. Иймд шаардлагаа  дэмжиж байна  гэв. 

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Бид 50 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн  барьцаанд  гэрээнд заасан  үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. Энэ талааар маргахгүй. Миний бие зээл авснаас хойш үндсэн зээлэнд 30 711 364 төгрөг, зээлиййн хүүнд 10 121 828.20 төгрөг   төлсөн. Хаан банкны зүгээс одоо дахин 50 355 223 төгрөг гаргуулахаар шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Нийт ...50 000 000 төгрөгийн зээл авсан атлаа 81 000 000 төгрөг болгож байгаа нь миний эрх ашигт нийцэхгүй юм. 2016.01.27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу Хаан банк надаас 13 057 571 төгрөгийн хүү авахаар гэрээгээр тохирсон. Гэтэл хүүний төлбөрт дахиад 17 579 874.43 төгрөг  нэхэмжилсэн  нь үнпдэслэлгүй байна. Гэрээгээр төлөхөөр тохирсон хүүнээс илүү хүү нэхэмжилсэн.

Мөн нотариатын зардлыг би хариуцахгүй. Энэ зардлыг Хаан банк хариуцах ёстойгоос гадна зээлдэгч миний үйл ажиллагаатай холбогдуулж төлсөн зардал биш гэж  үзэж  байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 29  835 941 төгрөгийг төлөх ёстой...” гэв.

 

Хариуцагч Т.Хүсэлзаяа шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралд гаргасан тайлбартаа:

  “...Шүүх хуралд манай өмгөөлөгч орно. Хүсэлзаяагийн дансанд мөнгө шилжин ороогүй учир нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан ч  гэсэн  хамтран үүрэг  гүйцэтгэгч болохгүй, хариуцагчаас  чөлөөлж  өгнө  үү...”  гэжээ.

             

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар  хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “Хаан банк” ХХК  нь  хариуцагч Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нарт  холбогдуулан 2016 оны  01 сарын  27-ны өдрийн  №ЗГ201542497795 тоот  гэрээгээр  зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг жилийн  21,6 хувийн хүүтэй, 24  сарын хугацаатай зээлж  авсан. Одоо  үндсэн зээлийн төлбөр 29 835 941.16 төгрөг, зээлийн хүү 17 579 874,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр  2 939 406,44  төгрөг, нотариатын төлбөр 19 900 төгрөг  нийт  50 375 122.03  төгрөгийг  гаргуулах,

 СХД-ийн 19-р хороо  2-20-р байр 12 тоот байр 12 тоот   хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

 СХД ийн 19-р хороо, 21-р хороолол, 2-р дан байрны 11 тоот  хаягт  байрлалтай 44 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

СХД ийн  25-р хороо Зүүн салаанд байрлах 2609 м.кв 18635319910097 нэгж  талбарын дугаартай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн  шаардлага гаргасан байна.      

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нар гэрээний үүргийг    2017 оны  03 сарын  04-ний өдрөөс хойш  биелүүлээгүй зөрчсөн тул 2016 оны  01 сарын 27-ны өдрийн №ЗГ201542497795 тоот зээлийн болон барьцааны гэрээг цуцалж  ...барьцаат зээлийн гэрээний  7 дугаар зүйлийн  7.1.1-д “ ...эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн...”, 7.1.7-д “...энэ гэрээ  буюу  гэрээний дагуу хүлээсэн барьцаат гэрээний  дагуу хүлээсэн үүрэг  зөрчсөн...”  гэж үндэслэжээ.     

 

  Хариуцагч Э.Сандагдорж нэхэмжлэлийн шаардлагаас 29 835  941 төгрөгийг төлнө. Үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ:

 “...2016 оны 01 сарын 27-ны өдрийн гэрээний дагуу зээл авснаас хойш  үүргээ зохих  ёсоор биелүүлж үндсэн зээлд 30 711 364 төгрөг, зээлийн хүүнд 10 121 828.20 төгрөг төлсөн. Бизнест эрсдэл гарсан. Мөн нотариатын зардал миний үйл ажиллагаатай холбогдож гараагүй тул хариуцахгүй. Гэрээгээр тохирсон хүүнээс илүү  нэхэмжилсэн нийт 81 066 587 төгрөг төлөх болж байгааг зөвшөөрөхгүй гэж,

     хариуцагч Т.Хүсэлзаяагийн өмгөөлөгч:“...Т.Хүсэлзаяагийн дансанд мөнгө  шилжин ороогүй учир хамтран үүрэг гүйцэтгэгч болохгүй, хариуцагчаас чөлөөлөгдөх   ёстой гэж  тус тус маргаж байна.

 

           Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар,    хэргийн үйл баримтууд зэргээс үзвэл:

             Зохигчид зээлийн болон барьцаат зээлийн  гэрээг 2016 оны 01 сарын 27-нд  байгуулж гэрээний зүйл болох 50 000 000 төгрөгийг хариуцагчийн 5429295898 дугаар зээлийн дансанд 2016 оны 01 сарын 28-ны өдөр мөнгө шилжүүлж нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн байна.

 Талуудын хооронд  Иргэний  хуулийн  451 дүгээр зүйлийн  451.1,  452 дугаар зүйлийн 452.1-д заасан гэрээ байгуулагдсан бөгөөд улмаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс  олгох  зээлийн гэрээний харилцаанд хамтран үүрэг гүйцэтгэгчээр хариуцагчийн гэр бүлийн гишүүн буюу Т.Хүсэлзаяа оролцсон ба тэд  зээл болон барьцааны гэрээ байгуулж харилцан  гарын үсэг зурсан бөгөөд энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй бөгөөд дээрх баримтууд хуулийн шаардлагад нийцсэн хэрэгт хамааралтай гэж үнэлэв.  /хх-14-24/, 

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 сарын 05-ны өдөр дууссан ба гэрээний хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Зээлдэгч нар 2017 оны  03 сарын  04-ний өдөр хүртэлх хугацаанд  гэрээний үүргээ биелүүлсэн. Үүнээс хойших хугацаанд зөрчсөн гэж  нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ба хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь  гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч  нар  нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь  хариуцагчийг  “...барьцаат зээлийн гэрээний  7 дугаар зүйлийн  7.1.1,  7.1.7-д заасныг тус тус зөрчсөн гэж тайлбарласныг баримтаар няцаахгүй байна.  

          Харин нэхэмжлэгч нь  гэрээний хугацаа дууссан, хариуцагч нар гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байгаад зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдохгүй байх тул   нэхэмжлэгчид  эрсдэл  үүсэх  шалтгаан  болсон  байна  гэж  үзлээ.

 

            Нэхэмжлэгч  тал нь зээлийг тодорхой зориулалтын дагуу олгосон  атлаа  зориулалтын  дагуу  ашигласан  эсэх  талаар зээлдэгчийг хянах хууль болон гэрээнд заасан эрх үүргээ  хэрэгжүүлсэн эсэх талаар нотлогдохгүй  байна.

 

Хэрэгт  нэхэмжлэгч талаас 2019 оны 09 сарын 10-19-ний  өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл гэсэн баримт ирүүлсэн  хэдий ч шаардах эрхээ хугацаандаа  хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй байх тул  ач холбогдолгүй баримт гэж үнэлэв.  /хх-35-36/,

            Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д “...үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой...” гэж зааснаар  нэхэмжлэгч  нь гэрээний хугацаа дууссан 2018 оны  02 сараас хойших хугацаанд тодорхой үйлдэл хийж шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд энэ нь баримтаар нотлогдохгүй байна.

 

           Нэхэмжлэгч  дээрх  үүргээ  хэрэгжүүлээгүй  нь  түүнийг бууруутгах үндэслэл  болж  байх тул  Иргэний хуулийн  224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар мөнгөн төлбөрийн гэрээний үүргийн дагуу хүү, алданги авах эрхээ тодорхой хэмжээнд  алдсан гэж  дүгнэв.

 

           Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1- д  “зээлдэгч  нь  зээлийг  гэрээнд заасан зориулалтаар ашиглах, зээлдүүлэгч нь олгосон зээлийг шалгаж эргэн төлөгдөх найдваргүй гэж үзвэл ...хугацаанаас өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй...” гэж, мөн хуулийн  22 дугаар зүйлийн  22.3-д “...зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү,  нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс  чөлөөлөх  үндэслэл болохгүй гэж тус тус зааснаар  нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзлээ.     

 

        Түүнчлэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “...үүргийг  хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй...”, гэж мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар хариуцагч  Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нар авсан зээлээс төлөгдөөгүй төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

        Харин хариуцагчийн үндсэн зээлд 30 711 364.4 төгрөг, зээлийн хүүнд 10 121 828.20 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй ба гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн зээлийн баримт болох зээлийн  бүртгэлийн картыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нь ач холбогдолтой гэж үнэлэв. /хх-31/

          Дээрх  баримт нь  зээлдэгч нарын төлбөр төлсөн болон төлөөгүй дүнг он, сар, өдрөөр нарийвчлан харуулсан бөгөөд хариуцагч үүргээ гүйцэтгэж байсан болох нь  нотлогдож байна. 

          Иймд  Зээлийн гэрээний  үндсэн төлбөр 50 000 000-30 711 364.4 төгрөгийг хасаад  төлбөл зохих 19 288 636 төгрөгөөс  зохих хүүг тооцож 2017 оны  03 сарын 04-ний өдрөөс хойш 2019 оны 11 сарын 19-ний өдөр буюу шүүхэд хандах хүртэл хугацаанд гэрээний үүрэг зөрчсөн 32 сарын хүү 11 110 252.8  төгрөг, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар “...хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс багасгах нь зүйтэй ба 1 928 863.6 төгрөг, нотариатын төлбөр 19 900 төгрөг нийт 32 347 652.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 027 469.63 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн  175.1-д зааснаар хариуцагч нар нь  зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох  

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 2-20-р байр 12 тоот байрны 12 тоот  хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

            Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21 дүгээр хороолол, 2-р  дан байрны 11 тоот  хаягт  байрлалтай  44 м.кв талбай  бүхий  1 өрөө  орон  сууц,

Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салаанд байрлах 2609 м.кв    18635319910097 нэгж талбарын дугаартай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр   үүргийн  гүйцэтгэлийг хангуулах  нь зүйтэй  байна.   

 

Хариуцагч Т.Хүсэлзаяагийн өмгөөлөгч нь түүнийг нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийн дансанд гүйлгээ хийгдээгүй тул зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарласан байна.  

             

            Зээлийн гэрээний харилцаанд хамтран үүрэг  гүйцэтгэгчээр  зээлдэгчийн гэр бүлийн гишүүн орсон ба түүний дансанд мөнгө шилжин ороогүй гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл  болохгүй  гэж үзлээ.

            Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.3-д “...үүрэг  гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчийг болон хамтран үүрэг  гүйцэтгэгчээс гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна.  

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж  заримыг хэрэгсэхгүй болгох,  хариуцагч нар үүргээ  зохих  ёсоор биелүүлээгүй  тохиолдолд  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031092, Ү-2201031057, Ү-000495271 дугаарт бүртгэгэдсэн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлийн  шаардлагыг  хангах  үндэслэлтэй  байна.

          Нэхэмжлэгчийн   улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  нийт  411 229.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсгээс тооцон хариуцагч Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 319 688 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэв.   

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар хариуцагч Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нараас зээлийн гэрээний үүрэгт 32 347 652.4  /Гучин хоёр сая гурван зуун дөчин долоон мянга зургаан зуун  тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 027 469.63 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч  Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031092, Ү-2201031057, Ү-000495271 дугаарт бүртгэгдсэн хариуцагч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо,  2-20-р байр 12 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

Сонгинохайрхан дүүргийн 19–р хороо, 21-р хороолол, 2-р  дан байрны 11 тоот  хаягт  байрлалтай  44 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

            Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салаанд байрлах 2609 м.кв эзэмших эрхтэй 18635319910097 нэгж  талбарын дугаартай газар  зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.  

             

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай  хуулийн  7 дугаар зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411 229.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 319 688 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгосугай.  

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОЮУНЦЭЦЭГ