Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00094

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Б.Алтанбагана нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Балжиннямын Алтанбаганад холбогдох эрүүгийн 201606000240 дугаартай, 132/2016/0090/Э индекстэй хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Б хэсгийн 2-10 тоотод оршин суух, Булган зочид буудалд үйлчлэгч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чавдартай Архнайхан овогт Балжиннямын Алтанбагана /РД:ГМ67102107/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Алтанбагана нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Булган зочид буудлын гадна өөрийн төрсөн эгч Б.Алтанзагасыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Б.Алтанбаганын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул ахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Алтанзагасын өгсөн: 2007 оны 04 дүгээр сарын 30-нд би Солонгос явж ажилласан юм. Тэнд байхдаа эгчийнхээ охин Дүүрэнбаярыг татаж авсан юм. Бид эхээс есүүлээ ба эгчийн охин Дүүрэнбаярыг 10 дахь хүүхдээ болгож өсгөсөн юм. Би Дүүрэнбаярыг дэргэдээ авч 5 жил сургуульд суулгасан. Тэгээд 1988 онд Дүүрэнбаяр хүнтэй сууж 2 хүүхэд төрүүлсэн. Миний том эгч Солонгост байдаг. Дүүрэнбаяр маань сүүлд дахин хүнтэй суусан. Суусан хүн нь гэр оронгүй, ажилгүй, ер гь юуч байхгүй хүн байсан. Дүүрэнбаяр нөхрийн хамт манай дүүгийнд олон жил амьдарсан. Тэр хугацаандаа манай эгчийн явуулсан мөнгийг болон миний итгээд явуулсан мөнгийг дураараа үрсэн байсан. Тэгээд би Дүүрэнжаргалыг загнасан юм. Би эд нараас 350000 төгрөг л авсан. Өөр юу ч аваагүй. Намайг хонь мал зарж мөнгөө авсан гэж байна. Би өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан хонинуудаа зарсан. Тэр өдөр би Булган зочид буудлын урдуур явж байгаад Алтанбагана дээр орж хүүхдийнхээ утсыг өгөөдөх танай хүүхэдтэй тооцоотой гэсэн. Тэгтэл Алтанбагана хүүхдээ өмөөрч намайг зодсон. Тэд эхийгээ их харж үздэг, их ч юм өгч явуулдаг холбоотой байдаг болохоор нь би утсыг нь өгөөдөх яагаад намайг зодсон талаар асууж тооцоо хийнэ гэсэн. Одоо миний толгой өвддөг гар, хуруу тулгарсан, гараараа юм хийж болохгүй байгаа. Зураг авхуулсан 30000 төгрөг, нааш цаашаа шүүх цагдаад дуудагдсан ирж очих зардлаа гаргуулна. Одоо Алтанбаганад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,

201606000240 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Б.Алтанзагасын өгсөн: Б.Алтанбагана миний төрсөн дүү юм. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би Булганд ирээд нэгдсэн эмнэлэг рүү явах гээд Булган буудлын үүдээр гарч явахад цонх дээр нь Алтанбагана байхаар нь буудал руу ороод үүдний жижүүрийн өрөөний шилний цаанаас Алтанбаганаас охин Дүүрэнбаярын утасны  дугаарыг өгөөч, өр  авлагын  асуудлаа дуусгая гэж хэлсэн. Тэгсэн манай дүү гарч ирсэн. Тэгээд  буудлын   гадаа  үүдэнд  гарсан   манай дүү Алтанбагана намайг заамдаж аваад саад руу чирсэн ба миний зүүн гарын 4 хурууг барьж байгаад арагш нь дарж гэмтээсэн. Тухайн үед тэр өрөөнд нь хамт байсан нэг эмэгтэй гарч ирж намайг Алтанбаганаас 2 удаа салгаж авсан. Тэгээд буудал руу орж захиралтай нь уулзая гээд ороход араас ирж үснээс маань зуурч авч татаж зулгаасан. Би өөрөө 2007 оны 04 сард Солонгос улс яваад 2009 оны 09 сард ирсэн ба энэ хугацаанд ажиллаж байсан мөнгөө энэ дүүгийнхээ охин Дүүрэнбаяр руу явуулдаг байсан ба намайг ирээд мөнгөө авах гэтэл үрээд дуусгачихсан байсан. Түүнээс болоод мөнгөний маргаантай байсан учираас охиных нь дугаарыг асуух гэж ороод ийм явдал болсон. Энэ явдлаас хойш миний зүүн гарын 4 хуруунд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Одоо болтол эдгэрээгүй байна. Би Алтанбаганад гомдолтой. Эмчилгээний гарсан зардлаа нэхэмжлэнэ.  Мөн нааш цаашаа явсан зардлаа нэхэмжилнэ. Одоогоор толгой байнга өвдөж байна… гэх мэдүүлэг /хх 5, 10 тал/,

Гэрч Б.Дүүрэнбаярын өгсөн: Манай нагац эгч 2006 онд байх Солонгос улс руу явж ажилласан. Тэгээд мөнгөө над руу шилжүүлдэг байсан ба нийт 5 000 000 төгрөгийг нь би авч байшин барьсан. Зээлж аваагүй ба өөрийг нь ирэхээс өмнө би тэр мөнгийг нь эргүүлээд олоод хийчихнэ гэсэн боловч манай эгч гэнэт баригдаад ирсэн. Тэгээд өөрийнхөө талийгаач аав дээрээ маллуулж байсан миний өөрийн мэдлийн малыг зарж  1 000 000 төгрөгөө буцааж авсан. Түүний дараа спорт машинаа зарж 700 000 төгрөгийг нь өгсөн. Түүний дараа Алтанзагас эгчийн хүү Төрболдын сууж байсан Белазын жолоочийн сургалтын төлбөрт 350 000 төгрөгийг төлсөн. За ингээд Монголд байхдаа 2 050 000 төгрөгийг бэлнээр Б.Алтанзагас эгчид өгсөн юм. Ингэхдээ эгч бид 2 бол ямар нэгэн бичиг баримт үйлдэж байгаагүй ба банкаар явуулдаг байсан. Тэгээд тэрнээс хойш 2009 онд Алтанзагас эгч Турк явчихаад намайг хүрээд ир ханьтай байгаач гээд дуудаад байхаар нь 2010 онд Турк улсад эгчийн араас очсон. Тэгээд намайг очиход манай эгч нэг сонин болчихсон байсан ба намайг очсоноос хойш 5-6 сарын дараа баригдаад Истанбул улсын олон улсын шоронд орчихсон. Тэгээд эгчийг гаргаж авч Монгол руу явуулах гээд хүнээс 1150 доллар зээлдэж онгоцны тийз авч өгөөд явуулах гэсэн боловч онгоцны буудал дээрээс зугатаачихсан. Тэгж зугатааж яваад дахиж баригдаад нөгөө шорондоо дахиад орчихсон. Тэгээд л тэр шоронд байх хугацаанд нь нааш нь явуулах онгоцны билетний мөнгөгүй учир би байнга эргэж очдог байсан. Тэгэхдээ би хоол унд мөнгө төгрөг хэрэгцээнийх нь мөнгийг өгдөг байсан. Тэгж байгаад 3 сарын дараа хамгийн хямдхан нь гээд 850 доллараар онгоцны тийз авч өгч нааш нь Монгол руу явуулж байсан. Тэгж явуулахдаа хармааны мөнгө гэж 150 доллар өгч явуулсан. Нааш нь явуулахад л эгчид би 2150 доллар зарцуулсан. Энэ мөнгийг дандаа хүнээс зээлдэж авч өгч явуулсан ба би өөрөө ганцаараа туркэд үлдээд энэ мөнгөө төлөх гэж 2 жил болж байж Монголдоо ирсэн. Монголд ирсэнээсээ хойш 500, 400 гэх мэт 2 удаа нийт 900 долларыг гуйвуулж шилжүүлэн өгч байсан. Мөн үүний дараа хамгийн багадаа 500 000 төгрөгтэй тэнцэхээр үнэ хүрэх эрэгтэй эмэгтэй хүний хүзүүний ороолт явуулж өгсөн. Ингээд нийт өгч байсан доллараа Монголд тухайн үед байсан долларын ханш болох 1320 төгрөгөөр бодохоор 4 026 000 орчим төгрөгийг өгсөн байгаа юм. Тэгэхээр эгч бид 2-н хооронд ямар нэгэн мөнгөний өгөө аваа байхгүй дууссан... гэх мэдүүлэг /хх 8 тал/,

Гэрч З.Хулганаагийн өгсөн: Булган зочид буудал жижүүрийн ажил эрхэлдэг. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би ажил дээрээ ээлжтэй гарч байсан. Тэр өдөр 11-12 цагийн үед намайг жижүүрийнхээ өрөөнд сууж байхад манай зочид буудлын гаднаас танихгүй эмэгтэй ганцаараа орж ирэхээр нь буудалд орох гэж байгаа юм байх гээд босоод угтаж очоод мэндлэхэд надтай юм яриагүй шууд хамт байсан Б.Алтанбаганатай маргалдаад байсан. Бие биенээ хэл амаар их хэлж доромжлон аль болох муу муухай үгээр бие биенээ доромжлон маргалдсан. Тэгээд би та 2 юу болоод байгаа юм бэ энэ чинь албан байгууллага та хоёр боль гэхэд Б.Алтанбагана тэр хүүхнийг гарнаас нь татаад буудлаас гадагшаа   гарсан. Тэгээд   гадаа   үүдэнд   гарсаны   дараа мөн хоорондоо хэл амаар доромжлон маргалдаад байсан. Нэлээд удаан бие биенээ хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлон   маргалдсан.  Ярианых  нь  өнгөнөөс тэр  гаднаас  ирсэн танихгүй эмэгтэй Б.Алтанбаганаас юм уу хүүхдээс нь мөнгө авах ёстой түүнээсээ болоод маргалдаад байгаа юм ойлгогдсон.  Тэгээд тэр гаднаас ирсэн танихгүй эмэгтэй буудал руу орж ирээд Б.Алтанбаганын хүүхдийг Түрк руу авч явсан мөнгө авах ёстой өгөхгүй байгаа гэж хэлээд байсан. Тэгсэн Б.Алтанбагана тэр эмэгтэйн үснээс зулгааж чирээд гадагшаа гарчихаар нь би салгасан... гэх мэдүүлэг /хх 9 тал/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 297 тоот:

Магадлуулагч Б.Алтанзагасын зүүн 2, 3, 4 дүгээр хуруунд эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.    

Цаашид    энгийн    хөдөлмөрийн    чадварын    тогтонги    алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 11-12 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол /хх 18-19 тал/ болон хувийн байдлын талаархи  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд Б.Алтанбагана, Б.Алтанзагас нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багт байрлах Булган зочид буудлын гадна Б.Алтанбагана нь өөрийн төрсөн эгч Б.Алтанзагасыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл  санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Алтанзагас, гэрч Б.Дүүрэнбаяр, З.Хулганаа нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 297 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Алтанбаганын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Алтанбаганын дээрхи үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Алтанбагана нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Алтанбаганад ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтанзагас нь шилжилгээ хийлгэсэн зардал болон замын зардал нийт 73900 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан шүүхийн шилжилгээний төлбөр  3000 төгрөг, кассын орлогын ордер 30000 төгрөг, Эрдэнэт-Булган, Булган-Эрдэнэт хооронд явсан замын зардал 20000 төгрөг, нийт 53000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Улаанбаатар- Эрдэнэт, Эрдэнэт-Булганы хооронд явсан замын зардлын 15900 төгрөгийг энэ хэрэгт хамааралгүй, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн замын зардлын баримт 5000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 20900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон