Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 73

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: З  овогтой Ж-ын Н,

      Нэхэмжлэгч: Х овогтой Х-ын Г,

      Нэхэмжлэгч: Б овогтой П-ын О,

     Нэхэмжлэгч: Х.ц овогтой М-ийн Э,

     Нэхэмжлэгч: Х овогтой Л-ын Х,

      Нэхэмжлэгч: Ц овогтой Т-ийн Э,

     Нэхэмжлэгч: Х овогтой Т-ын Ц,

     Нэхэмжлэгч: Х овогтой Х-н Г,

     Нэхэмжлэгч: Б овогтой Н-ийн Б,

     Нэхэмжлэгч: С овогтой Б-ийн З,

     Нэхэмжлэгч:  Х.а овогтой Б-ийн Э,

     Нэхэмжлэгч: Х  овогтой Х-н Ж,

     Нэхэмжлэгч: Г овогтой Г-ын Б,

     Нэхэмжлэгч: Б овогтой Н-ийн М,

     Нэхэмжлэгч: Х овогтой Ц-гийн Л,

    Нэхэмжлэгч: Б овогтой М-ийн Ж,

    Нэхэмжлэгч: Х.ц овогтой З-ын М,

    Нэхэмжлэгч: О овогтой Ж-ын Ц,

    Нэхэмжлэгч: О овогтой С-ын Б,

    Нэхэмжлэгч:  Х овогтой Х-н Б,

    Нэхэмжлэгч: Ө.б овогтой П-ын Э,

     Нэхэмжлэгч: Ц.а овогтой Д-ын У,

     Нэхэмжлэгч: Х.а овогтой Х-айн С,

     Нэхэмжлэгч: Т овогтой Д-ын Т,

     Нэхэмжлэгч: Х овогтой Х-ын Г,

      Нэхэмжлэгч:  О овогтой З-ийн А,

      Нэхэмжлэгч: А.а овогтой Д-ийн Д,

      Нэхэмжлэгч: Х.а овогтой Ж-ын Б,

      Нэхэмжлэгч: С  овогтой Б-ийн М,

      Нэхэмжлэгч: Ц.б овогтой Б-гийн Г,

       Нэхэмжлэгч:  И.т овогтой Д-гийн Б,

       Нэхэмжлэгч: К овогтой А-айн М,

       Нэхэмжлэгч: Г.ц овогтой Д-жийн Г,

       Нэхэмжлэгч: Х.л овогтой Б-ын М,

       Нэхэмжлэгч: Б овогтой Н-ийн Б,

        Нэхэмжлэгч:  О овогтой Д-ын Э,

       Нэхэмжлэгч: Е овогтой Э-гийн Б,

       Нэхэмжлэгч:  Э овогтой М-ын М,

       Нэхэмжлэгч: И.м овогтой П-ийн Д,

       Нэхэмжлэгч: Б овогтой Б-айн Х,

       Нэхэмжлэгч: Х.а овогтой О-ын Б,

       Нэхэмжлэгч: Ж овогтой С-ын Б,

       Нэхэмжлэгч: Т.с овогтой Ц-ны Л,

      Нэхэмжлэгч: Г.с овогтой Д-ийн Г,

      Нэхэмжлэгч: Х овогтой Х-ын Г,

      Нэхэмжлэгч: Б овогтой Д-ийн Н,

      Нэхэмжлэгч: Ц овогтой С-гийн Э,

      Нэхэмжлэгч: Б овогтой Г-ын А,

      Нэхэмжлэгч: Х.н овогтой Г-гийн М,

      Нэхэмжлэгч: Х овогтой Д-гийн Т,

      Нэхэмжлэгч: Я овогтой Г-ын М,

      Нэхэмжлэгч: Т овогтой Н-гийн А,

      Нэхэмжлэгч: О овогтой Ч-ын Э,

      Нэхэмжлэгч: Б овогтой Э-ын Э,

      Нэхэмжлэгч:  Т.Д,

      Нэхэмжлэгч:  Б.Г,

       Нэхэмжлэгч:  Б.Б,

       Нэхэмжлэгч:  Б.Б нарын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч:  Х овогтой М-ын О,

       Хариуцагч:  Х овогтой Х-ны С,

       Хариуцагч: Х овогтой Ж-ын Д,

       Хариуцагч: , А.А овогтой Б-ны Ц,

       Хариуцагч:  Т овогтой Н-гийн Э,

       Хариуцагч:  Х овогтой С-ийн Э,

       Хариуцагч:  Б овогтой Э-ын Э,

      Хариуцагч:  Б овогтой Б-н Б-маа,

       Хариуцагч:  Б овогтой Ц-ын Б,

       Хариуцагч: Х.а овогтой Ж-ын О нарт холбогдох,

     Цаст Алтайн жинчид ХХК-ийн дүрэм болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, Цаст Алтайн Жинчид ХХК-д нэр бүхий 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа зэзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Ж.Н, М.Э, П.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Хуягбаатар, М.Эрдэнэ-Оюун, хариуцагч, хариуцагч Х.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгчМ.О, хариуцагч Э.Э /цахимаар/, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Ган-Очир /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, М.Э, П.О нар 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймагт том оврын ачаа тээврийн машинаар хувиараа тээвэрлэлт эрхлэн ажилладаг жолооч нар нэгдсэн зохион байгуулалтад орж, эрх ашгаа хамгаалж ажиллах талаар жолооч нараас санал ихээр гарч, нэр бүхий жолооч нар аймгийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт тавьж түүний хурлын танхимыг ашиглах зөвшөөрөл авч, 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдөр жолооч нарын хурал зохион байгуулсан. Энэ хурлаас Цаст алтайн жинчид ХХК-ийг байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэж, жолооч нараас хөрөнгө оруулах, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй байхаар тохиролцоод, Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц,М.О, Н.Э, С.Э, Н.Г, Э.Э нарт тус компанийг албан ёсоор үүсгэн байгуулж, бүргүүлэх ажлыг даалгаж, тэдгээр 9 хүнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхаар санал нэгтэй тохиролцсон. Гэхдээ энэхүү хурлаас албан ёсны бичгийн шийдвэр гараагүй. Асуудлыг хэлэлцээд санал хураагаад тарсан. Энэ хурлын шийдвэрийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн дээрх 9 гишүүн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулах хурал хийж, компанийн дүрэм баталж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, гүйцэтгэх захирлаа томилж, албажуулан баталгаажуулсан. 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нэр бүхий 74 жолооч тус бүр 300.000 төгрөг нийлүүлэн компанийн үндсэн хөрөнгийг бий болгож, хувьцаа эзэмшигчид болсон бөгөөд компанийг үүсгэн байгуулах болон дараа Мо Эн Ко ХХК-тай гэрээ байгуулах явцад дээрх 9 хүнээс гарсан зардлыг хувьцаа эзэмшигч /хувь нийлүүлэгч/ бид гаргаж өгсөн. Гэтэл Цаст алтайн жинчид ХХК-ийн дүрмийг анх 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлд бүргүүлэхдээ дээрх 9 хүнийг үүсгэн байгуулагч гэж бүртгүүлснийг залруулан тус 9 хүнийг 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж бүртгүүлсэн байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн ямар нэгэн шийдвэр, тогтоолгүйгээр 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан гэх хуульд үл нийцэх дүрмийг бүртгүүлсэн байсныг хожим хувьцаа эзэмшигч бид мэдсэн. Уг дүрэмд Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнийг компанийн нийт хувьцаа эзэмшигч байх, эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байх гэсэн заалтуудыг оруулж, нийт хувьцаа эзэмшигч жолооч нарын эрх ашгийг хохироосноос гадна Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг зөрчсөн байна. Энэ байдлыг мэдээд нийт хувьцаа эзэмшигч бид Төлөөлөн удирдах зөвлөлд энэ байдлыг залруулах шаардлага хүргүүлсэн боловч Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Н.Г нарын 5 хүн 74 хүний хамтран байгуулсан дундын өмч болох Цаст алтайн жинчид ХХК-ийг хууль бусаар авахын тулд дээрх ажиллагаагаа хууль ёсны гэж үзээд үл зөвшөөрч, нийт хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаад гомдолтой байна. ... Иймд нэр бүхий 65 иргэн биднийг Цаст алтайн жинчид ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч Ж.Н, М.Э, П.О нар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1425 дугаар тогтоолд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар заасан тул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа бөгөөд Компаний тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ховд аймгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нар бүгд гарын үсэг зурсан нэхэмжлэлийг анх гаргахад шүүхээс нэхэмжлэгч нарыг төлөөлөгчөө томилж оролцуул гэсэн шаардлагын дагуу 4 төлөөлөгчийг томилж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н., Х.Г, П., М.Э бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа "Цаст алтайн жинчид" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа "Цаст алтайн жинчид" ХХК-д 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300 000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх" гэж тодруулан өөрчилсөн. Хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхгүй талаар маргаан гарсан бөгөөд анхны нэхэмжлэлийн шаардлагыг "Цаст алтайн жинчид" ХХК-д нэр бүхий 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох" хэмээн тодруулж байна. Учир нь Ховд аймгийн тээвэрчид нэгдсэн зохион байгуулалтанд орж 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэд "Цаст алтайн жинчид" ХХК-ийг байгуулах нь зүйтэй, бүх жолооч нар хөрөнгө оруулах, компаний ТУЗ нь 9 гишүүнтэй байхаар, хүн тус бүр 5000 төгрөг хураалгаж, Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц,М.О, Н.Э, С.Э, Н.Гантулга, Э.Э нарт албан ёсоор үүсгэн байгуулж, бүртгүүлэх ажлыг даалгаж, тэдгээр 9 хүнийг ТУЗ-ийн гишүүн байхаар санал нэгтэй тохирсон. Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэд Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэдэх "Цаст алтайн жинчид" ХХК-ийг байгуулан 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дээрх 9 хүн үүсгэн байгуулагч гэж бүртгүүлснийг залруулан ТУЗ-ийн гишүүн гэж 2011 оны 3 дугаар сарын 25-нд бүртгүүлсэн. Гэтэл ТУЗ-ийн гишүүд нь хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн тогтоолгүйгээр 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 05 тоот тогтоолын 1-р хавсралтаар баталсан гэх хуульд үл нийцсэн дүрмийг бүртгүүлсэн байсныг хувьцаа эзэмшигчид мэдсэн. Уг дүрэмд ТУЗ-ийн 9 гишүүн хувьцаа эзэмшигч байх болон компаний эрх барих дээд байгууллага нь ТУЗ байна гэсэн заалтуудыг оруулж нийт хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг хохироож, Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг зөрчсөн. 2012 онд компанийн дүрмийг шинэчлэн батлуулахдаа компанид хувь оруулсан тээвэрчид буюу хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваах болон хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг хавсралтаар оруулан батлуулах асуудлыг баталгаажуулсан. 2012 оны дүрмийн 14.3-т "...Хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг компаний дүрэмд хавсралтаар оруулна", мөн 14.4-т "Компанийн үүсгэн байгуулагч 9 гишүүн нь хувь хүртэхдээ тээвэрчдээс хуримтлуулан авсан мөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлж, жилийн эцэст орсон орлого болон санхүүжилтээс илүү гарсан хуримтлалыг Төлөөлөн удирдах зөвлөлд 30%, хувь оруулсан тээвэрчдэд 70%-аар тооцож олгоно" гэж нэхэмжлэгч нарын эрх үүргийг тодорхойлсон заалт оруулсан. Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны дэргэдэх "Цаст алтайн жинчид" ХХК-д 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр нэр бүхий 74 жолоочоос тус бүр 300.000 төгрөгийн хөрөнгийг хувь нийлүүлж, 22.200.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг "Цаст алтайн жинчид" ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан оруулсан байдаг. "Цаст алтайн жинчид" нь өөрийн санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, орлого, зарлага, ажил үйлчилгээний талаарх бүх мэдээллийг тусгасан байх үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нар "Цаст алтайн жинчид" хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг хуулийн дагуу шаардсан бөгөөд эрх ашиг сонирхлыг хохироосон тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Компаний тухай хуулийн дугаар зүйлийн 3.2-т "Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох...", 3.3-т "Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ" гэх зохицуулалтаар "Цаст алтайн жинчид" ХХК-д 300.000 төгрөгийн хөрөнгийн хувь нийлүүлсэн жолооч тус бүр уг компанийн хувьцаа эзэмшигч болох эрх зүйн үндэслэл болж байгаа юм. Нэхэмжпэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон асуудал нь "Цаст алтайн жинчид" ХХК-ийн ТУЗ нь Компаний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д "Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна", 31 дүгээр зүйлийн 31.2-д "Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно гэж, 31.2.1-д "нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах" гэх заалтуудыг биелүүлээгүйгээс хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн тээвэрчдийн эрх ашиг сонирхол хохирсон тул шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх юм. Иймд Улсын бүртгэлийн хувийн хэрэг болон "Цаст алтайн жинчид" ХХК-ийн дүрэм, зохигчдын тайлбараар 300.000 төгрөгийн хөрөнгөөр хувь нийлүүлсэн тээвэрчид нь хувьцаа эзэмшигч байх үндэслэл бөгөөд энд нэгэнт тус бүрийн 300.000 төгрөгийг буюу 22.200.000 төгрөгийг дүрмийн санд өөрчлөлт оруулсан асуудлыг шалгах шаардлагагүйгээр нэхзмжлэгч нарыг хувь нийлүүлсэн гэж үзэн хувьцаа эзэмшигчээр шүүх тогтоох эрх зүйн үндэслэлтэй. Улсын бүртгэлийг зохих журмын дагуу хийлгээгүй буюу Компанийн өөрийн хөрөнгө нь 22.200.000 төгрөг болж нэмэгдсэнийг Улсын буртгэлд бүртгүүлээгүй бөгөөд хувьцаа эзэмшигч нарыг /53 жолоочийг/ бүртгүүлээгүй, өөрсдийгөө зөвхөн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн зэрэг хариуцагч ТУЗ-ийн эрх бүхий этгээдүүд нь хуулийг зөрчиж нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийт 74 хүн адил хэмжээтэй 300.000 төгрөгний хувь нийлүүлж нийт 22.200.000 төгрөгийн хөрөнгө бүхий "Цаст алтайн жинчид" ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдсэн. Нийт тээвэрчид нэгдэж Тээвэрчдийн холбооны дэргэдэх "Цаст алтайн жинчид" ХХК-ийг байгуулсан боловч Компаний тухай хуульд зааснаар компаний үүсгэн байгуулагч нь 50-аас ихгүй байх ёстой болсон тул ТУЗ-ийн 9 хүн үүсгэн байгуулагчаар бүртгүүлж "Цаст алтайн жинчид" ХХК-ийг байгуулсан бөгөөд нэмж үлдсэн хувьцаа эзэмшигчээ бүртгүүлээгүй эрх ашиг сонирхолыг зөрчиж, хохироосон. Компаний үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нэр бүхий 17 жолооч тус бүр 70-100 сая төгрөгийн үнэтэй 17 машинаа компаний өмчлөлд шилжүүлээд байгаа бөгөөд ТУЗ-ийн 9 хүний компани гэж үзвэл 17 хүний авто машиныг энэ 9 хүн өмчлөгч болж захиран зарцуулах эрхтэй болох бодит аюултай нөхцөл байдал үүсээд байна. Иймд "Цаст алтайн жинчид" ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, "Цаст алтайн жинчид" ХХК-д нэр бүхий 46 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Ж.Д, Н.Э, С.Э, Ц.Б, Б.Ц нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр Х.С, Ж.Д, Ц.Б, Б.Ц,М.О, Н.Э, С.Э, Н.Г, Э.Э нарын хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдаж, албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн эрх, үүрэг үүссэн юм. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс манай компанийн дүрэм, үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4068777 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Төрөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимтай болохыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад тусгасан. Тэр ч утгаараа Цаст алтайн жинчид ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар анхнаасаа тодорхой байсан бөгөөд одоо ч тодорхой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

      Хариуцагч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Учир нь Мо Эн Ко ХХК нь Хөшөөтийн нүүрсийг экспортод гаргахаар аймаг орон нутагтай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний нэг нөхцөлд Ховд аймгийн хүнд даацын тээвэрлэгчдээр тээвэрлэлтийн 30 хувийг гүйцэтгүүлэх шаардлага тавигдсан. Иймээс Ховд аймгийн тээвэрлэгчид зохион байгуулалтад орж, компани байгуулсан ба анх 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр компанийн дүрмийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнтэйгээр баталж, улсын бүртгэлд бүргүүлэх гэтэл Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар компанийн үүсгэн байгуулагчдын тоо 50-аас дээшгүй байна гэсэн заалтад нийцүүлэхийн тулд тухайн үед 120 хүн бүртгэлтэй байсныг төлөөлж, 9 хүн үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Энэ үед би Х.Г, Х.Г, Х.Г, Э.Э, З.М, М.Э, П.О, Д.Э, З.Б нарыг төлөөлж, үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Ер нь үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн 9 хүн над шиг ах дүү, найз нөхдийгөө төлөөлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Бид 9 хүн үүсгэн байгуулагч дангаараа биш бөгөөд бүх тээвэрлэгчид компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид юм. 2012 онд нийт гишүүдийн хурлыг хийж, компанийн хувьцаа эзэмшигчид хувь тэнцүү 300.000 төгрөгийг өгч, 4 хоногийн дотор компанийн нягтлан бодогчид хураалгасан. Харин хувьцаа эзэмшигчдийг бүртгүүлээгүйгээс маргаан үүсэж, уг дүрмээ шинэчлэн баталж, уг дүрмийн хавсралтад хувьцаа эзэмшигчдийн нэрсийг гарган баталгаажуулсан боловч Улсын бүртгэлийн хэлтэст бүргүүлэхдээ хавсралтаа бүртгүүлэхгүй орхигдуулсан. 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Цаст алтайн жинчид ХХК-ийн дансанд хувь нийлүүлэгч тус бүр 10-12 сая 800 мянган төгрөгийг хийж, мөн өдөртөө 362.000.000 төгрөгийг байршуулсан. Энэ нь 2014 онд компани сэргэж, үйл ажиллагаагаа дахин хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, хувьцаа эзэмшигчид 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн нь 74 хувьцаа эзэмшигчтэй компани болохыг давхар нотолж байна. Тус компани улс хоорондын ачаа тээвэрлэлт, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрхийг авахын тулд хууль ёсны дагуу компанийн нэр бүхий 26 хувь нийлүүлэгч нь өөрийн өмчлөлийн 100, 100 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслээ компанийнхаа нэр дээр шилжүүлсэн. Гэтэл бүх ажил эхэлсний дараа ичгүүргүйгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 хүний компани гээд зогсож байгаа хүмүүс, маргааш энэ бидний өмч гээд зогсож байхгүй гэх баталгаа алга байна. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд удаа дараа хөрөнгө оруулалт хийсэн компанийн нийт хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэл гаргасан 65 хүн гэдэг нь тодорхой харагдаж байна гэжээ.

         Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Цаст алтайн жинчид ХХК нь хувь нийлүүлэгч, тээвэрлэгчдийн төлөө байгуулагдсан. Цаашид энэ утгаараа оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэж байна. Ховд аймгийн хүнд даацын тээвэрлэгчид аймаг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд нэгдэн нийлж, Хөшөөтийн нүүрс тээвэрлэлтэд оролцохын тулд компани болон түүнийг өөрсдийн хувь нийлүүлэгчдийн хурлаар удирдан чиглүүлж байгааг дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

        Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Цаст алтайн жинчид ХХК-ийг 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц,М.О, Н.Г, Н.Э, С.Э, Э.Э нарын 9 хүн албан ёсоор үүсгэн байгуулж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн. Үүнээс хойш 2012 он хүртэл 9 хүн компанийн санхүүжилтийг хийж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.С Хөшөөтийн уурхайтай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. 2012 оны 2 дугаар сараас эхлэн Хөшөөтийн уурхайд гадаад тээвэрлэлт эхэлсэнтэй уялдаж Ховд аймгийн нийт тээвэрлэгчид гадаад тээвэрлэлтэнд явахын тулд оролцоотой байх үүднээс түс бүр 300.000 төгрөгийг хугацаа товлон цуглуулж, мөнгөө өгсөн тээвэрлэгчдийг компанид оролцоотойг хавсралтаар баталж, дүрэмд оруулахыг зөвшөөрсөн. 2012 оны 6 дугаар сард гадаад тээвэр зогсож, компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. 2014 онд Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт дахин эхэлсэн тул Цаст алтайн жинчид ХХК-д 36 машиныг түрээсээр авах тендерийн урилга Мо Эн Ко ХХК-иас ирсэн. Үүнээс шалтгаалж машины түрээсийн барьцаа болох шинэ машинд 10.000.000 төгрөг, хуучин машинд 7.000.000 төгрөг, мөн ажил эрхлэх хүртэл машин тус бүрт гарах зардал 3.000.000 төгрөг хурааж тендерт оролцсон. Мо Эн Ко ХХК нь Ховд аймгийн 5 компанийг тендерт шалгаруулж, 15 машиныг Цаст алтайн жинчид ХХК-д өгсөн. Барьцаа өгсөн жолооч нар сугалаа сугалж, 15 жолооч тус бүр нэг машин авсан. Эдгээр жолооч нар компанид хураамжаа төлөөд үлдсэн тээврийн хөлсөө өөрсдөө авдаг. Тендерийн урилга ирсэнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс тусгай зөвшөөрөл авах болсон тул Цаст алтайн жинчид ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байх шаардлага гарахад Э.Э миний бие 70.000.000-100.000.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг тээврийн хэрэгслээ Цаст алтайн жинчид ХХК-д шилжүүлсэн байдаг. Компанийн тухай хуульд зааснаар бид анхнаасаа хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулсан учир хичнээн эдгээр жолооч нараас хөрөнгө татсан боловч тухайн хөрөнгийг компанийн дансанд оруулахгүйгээр зарцуулсан. Би ямар ч 10 хүнийг төлөөлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Цаст алтайн жинчид ХХК-ийг 2009 онд үүсгэн байгуулах бүхий л ажилд тасралтгүй оролцож, 2010 онд компанийг байгуулж, түүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаа билээ. Энэ компанид менежер, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга зэрэг ажил, алба хашиж байсан. 2012 онд Хөшөөтийн уурхай ажиллаж эхлэхэд компанид санхүү, мөнгө дутагдаж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Ингээд жолооч нарыг компанид оролцоотой болгоё гэж яриад Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гарч, үүсгэн байгуулагч нар жилийн эцсийн ашгийн 30 хувийг, 300.000 төгрөг өгсөн хүмүүс 70 хувийг үүсгэн байгуулагч нар хийхээр 2 тал тохироцсон. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг, хоёр хүний ашиг сонирхол, шунал тачаалаас болж энэ асуудал үүсээд байгаа. Би анх удаа энэ хэргээр шүүхэд ирлээ. Урьд өмнө нь Ховд аймгийн шүүх дээр ашиг сонирхлын зөрчил үүсээд хэргийг үнэн мөнөөр шийдвэрлэж өгөхгүй байсан юм билээ. Монгол Улсад Компанийн хууль, компанийн дүрэм, Улсын бүртгэлийн газар гэж байгаа, хэрэгжиж байгаа тул хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн байгууллагад үнэн мөнөөр нь шийдэж өгнө гэдэгт гүнээ итгэж байна гэжээ.

       Хариуцагч Б.Ц, С.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэр бүхий 5 жолоочийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Цаст алтайн жинчид ХХК нь 2010 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй дүрмийн сангаа өөрсдөө хувиараа гаргаад Монгол Улсын хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн Цаст алтайн жинчид ХХК-ийг байгуулан гэрчилгээ авсан юм. Гэтэл хууль бус захирал М.О гэдэг хүн нэхэмжлэл бичүүлж байгаа нь ямар ч хуулийн үндэслэлгүй юм. Энэ М.О нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүний нэг. Тус компани 2012 онд нүүрсний тээвэр хийх жолооч нараас гэрээ хийж, 300.000 төгрөг авсан нь үнэн болно. Одоо энэ нэхэмжлэл гаргасан жолооч нарын хөрөнгө оруулалт хийсэн гэх тоо бол өөрсдийн машины үнэ, тээврийн хөлсөө компанид хөрөнгө оруулсан мэтээр бичсэн байна. Жолооч нар тээврийн хөлсөө өөрсдөө бүрэн авч, запас сэлбэг, шатахуун, татвар гэх мэт бүх зардлаа өөрсдөө хариуцдаг. Харин компани машин тус бүрээс тонн тутамд 2000-3000 төгрөгийн хураамж авдаг. Цаст алтайн жинчид ХХК-ийг олон түмний нэр барьж ах дүү, хамаатан садан, найз нөхөд хэдэн хүмүүс хуйвалдаж, тус компанийг луйвардаж авах гэсэн санаа юм. Өнгөрсөн 2015 оны 4 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх 2 жилийн ажлын зураг харагдаж байна. Энэ хугацаанд Цаст алтайн жинчид ХХК-ийн хууль бус захирал М.О компанийн хөрөнгө мөнгийг ганцаараа дур мэдэн захиран зарцуулж, хувьдаа ашиглаж байгаа нь тодорхой юм. Энэ нь тооцоогоор гарах болно. Одоо энэ хүн Төгрөгийн гол ХХК-ийг хувиараа байгуулаад Цаст алтайн жинчид ХХК-ийн хашаа дотор хамт байж байна. ... Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Ц, Ч. нарын тайлбартай санал нэг байгаагаа илэрхийлэв. С.Э гэжээ.

        Хариуцагч Ж.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Н нарын нэхэмжлэлтэй, Цаст алтайн жинчид ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар татагдан хэргийн материалтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Цаст алтайн жинчид ХХК-ийн үүсгэн байгуулагдсан зорилго гэвэл Ховд аймгийн хүнд даацын тээвэрлэгчид Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэх зорилгоор аж ахуйн нэгж, компани болон үүсгэн байгуулагдсан. Ингээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд зайлшгүй үүсгэн байгуулагч байх ёстой гэсэн шаардлагын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон 9 хүнээ үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Миний хувьд өөрийн хүүхэд О.Б, төрсөн дүү Ж.Б, дүүгийн хүүхэд Б.Э, Б.Г болон хөрш Энгээ, түүний хүү Э.Б гэх мэт 10 хүнийг төлөөлж компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд сонгогдсон. Харин тэтгэврийн нас болж Улаанбаатар хот руу шилжих шалтгаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа 2012 онд Ц.Бт өгөөд явсан. Түүнээс хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй. Компани үйл ажиллагаагаа эхлэхдээ бүх тээвэрлэгчдээс 300.000 төгрөг авч эхэлсэн. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Хариуцагч Б.Б-маа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээний дагуу хариуцагчаар оролцож байна. Цаст алтайн жинчид ХХК нь 2010 оны 10 дугаар сард 9 хувьцаа эзэмшигчтэйгээр хуурай замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж, албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс дэлгэрэнгүй лавлагаа хавсаргаж өгсөн бөгөөд 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4068777 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ байна. 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн захирамжаар улсын бүртгэгч П.Алтанцэцэг нь лавлагаа гаргаж өгсөн байна. Төрөөс хуулийн этгээдийн улсын бүртгэлийг захиргааны байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т тодорхой хуульчилсан байна. Цаст алтайн жинчид ХХК нь 2014 онд Мо Эн Ко ХХК-тай 15 ширхэг Норд бенз маркийн машинуудыг 4 жилийн хугацаатай гэрээгээр авч ажиллуулсан. 2014 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.О байсан. 2015 оны 1 дүгээр сард Цаст алтайн жинчид ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Н.Э сонгогдсон. 2015 оны 3 дугаар сардМ.О нь Цаст алтайн жинчид ХХК-ийн тамгыг сейф эвдэж аваад, өөрийгөө захирал гэж нэрлэх болж, удаа дараа хууль бус үйлдлүүд хийх болсны нэг жишээ энэ юм. Нэхэмжлэгч нар 70.000.000-100.000.000 төгрөгийн үнэтэй 17 автомашинаа Цаст алтайн жинчид ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэжээ. Гэтэл бодит байдалд Автотээврийн төвөөс авсан лавлагаагаар Цаст алтайн жинчид ХХК-д бүртгэлтэй 22 ширхэг Howo, Shaahi, Hyundai, Nortnbenz, Beiben, Toyto, Ssangyong автомашинууд нь Мо Эн Ко ХХК-ийн өмчлөлийн автомашинууд бөгөөд Мо Эн Ко ХХК болон Цаст алтайн жинчид ХХК-иудын хооронд 4 жилийн хугацаатай автомашин түрээслэх гэрээгээр авч ажиллуулж байна. Энэ мэтчилэн нэхэмжлэгч нар шүүхэд үнэн зөв нэхэмжлэл гаргах ёстой байтал зориудаарМ.Ог дагаж худал, хуурмаг зүйлс их бичжээ. Нэхэмжлэгч нар нь Цаст алтайн жинчид ХХК-тай хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хүнд даацын тээврийн хэрэгсэл жолоодон ажилладаг юм. Эдгээр жолооч нар зөвхөн хөлсөөр ажилладаг этгээдүүд болохоос, хувьцаа эзэмших эрхтэй хүмүүс биш юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э, Л.Х, Т.Э, Т.Ц, Х.Г, Н.Б, Б.З, Б.Э, Х.Ж, Г.Б, Н.М, Ц.Л, М.Ж, З.М, З.М, С.Б, П.Э, Д.У, Д.У, Д.Т, Х.Г, З.А, З.А, Ж.Б, Б.М, Б.Г, Д.Б, А.М, Д.Г, Б.М, Н.Б, Д.Э, Э.Б, М.М, П.Д, Б.Х, О.Б, С.Б, Ц.Л, Д.Г, Х.Г, Д.Н, Х.Б, Г.А, Г.М, Г.М, Д.Т, С.Э, Н.А, Б.Б, Б.Б, Б.Г, Т.Д, Э.Э, Ч.Э нар хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б-маа, Н.Б, Ж.О нарт холбогдуулан Цаст алтайн жинчид ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ...Цаст алтайн жинчид ХХК-ийн дүрэм болон тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох 1,077 хувь, нийт 57,081 хувийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай гэж тодорхойлсон байна.

        Сүүлд буюу 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулан Цаст алтайн жинчид ХХК-д нэр бүхий 53 хүний хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа зэзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шаарджээ.

       Хариуцагч М.О, Х.С, Ж.О нар нэхэмжлэлийг зөвшөөрсөн, харин хариуцагч Ж.Д, Б.Ц Н.Э, С.Э, Ц.Б, Э.Э, Б.Б-маа нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

      Талууд Нийт 74 тээвэрчид тус бүр 300.000 төгрөгийг хурааж, уг мөнгийг тээвэрчдийн шинэ жилийн арга хэмжээ, компанийн 2010 оноос хойш гаргасан зардал, сандал ширээ, компьютер, жолооч нарын амрах байрны тохижилт, хоол унд зэрэгт зарцуулсан үйл баримтын талаар маргахгүй байна.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.А, Г.М, Г.М, Д.Т, С.Э нар нь Ж.Н, Х.Г, М.Э, П.О нарт 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлээрээ "Цаст алтайн жинчид" ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр бүхий иргэдэд холбогдуулан саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт намайг төлөөлөн хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.7, 25.2.1-25.2.6-д заасан эрх үүргийг эдлэн оролцох бүрэн эрхийг олгосон байсан бөгөөд уг итгэмжлэлээсээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д заасан эрхийнхээ дагуу татгалзаж байна. Учир нь "Цаст алтайн жинчид" ХХК-д ямар нэгэн байдлаар хувь нийлүүлээгүй, миний эрх ашиг, сонирхол зөрчигдөөгүй тул төлөөлөгч нараасаа татгалзаж байгаа ба цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болохоо үүгээр мэдэгдэж байна гэх хүсэлт ирүүлсэн тул тэднийг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзсэн болно.

       Мөн нэхэмжлэгч Н.А, Б.Б, Б.Б, Б.Г, Т.Д, Э.Э, Ч.Э нар нь хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар тэдний нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Дээрх нэр бүхий нэхэмжлэгч нар нь Цаст алтайн жинчид ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

      Иймд нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э, Л.Х, Т.Э, Т.Ц, Х.Г, Н.Б, Б.З, Б.Э, Х.Ж, Г.Б, Н.М, Ц.Л, М.Ж, З.М, З.М, С.Б, П.Э, Д.У, Д.У, Д.Т, Х.Г, З.А, З.А, Ж.Б, Б.М, Б.Г, Д.Б, А.М, Д.Г, Б.М, Н.Б, Д.Э, Э.Б, М.М, П.Д, Б.Х, О.Б, С.Б, Ц.Л, Д.Г, Х.Г, Д.Н, Х.Б нарын Цаст алтайн жинчид ХХК-д хувь нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа зэзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцсэн болно.

       Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэргийн 1 дүгээр хавтасны 15-29 дүгээр хуудаст авагдсан нэр бүхий 84 иргэнээс 300.000, 300.000 төгрөгийг Цаст алтайн жинчид-д бэлэн болон бэлэн бусаар хураалгасан гэх баримт, 1 дүгээр хавтасны 139 дүгээр хуудаст авагдсан Цаст алтайн жинчид ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1 тоот хурлын тогтоол, тэмдэглэл зэрэгт дурдагдсан Ховд аймгийн Тээвэрчдийн зөвлөгөөний шийдвэр, нийт тээвэрчдийн саналыг үндэслэн компани байгуулах тухай гаргасан шийдвэр, 1 дүгээр хавтасны 163-167 дугаар хуудаст авагдсан дүрмийн 14.3, 14.4 дэх заалт, мөн 2 дугаар хавтасны 40-41 дүгээр хуудаст авагдсан 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Цаст алтайн жинчид ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2 дугаар хавтасны 46-47 дугаар хуудаст авагдсан Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Х.Баттулгад Ховд аймгийн Тээвэрчдийн зүгээс гаргасан хүсэлт, 2 дугаар хавтасны 48-49 дүгээр хуудаст авагдсан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1737 дугаартай Ховд аймгийн Засаг даргын албан тоот, 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 94 дугаартай Ховд аймгийн Тээвэр авто замын газрын даргын албан тоот, 2 дугаар хавтасны 50-52 дугаар хуудаст авагдсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн С.Бямбацогтод гаргасан 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлт, 2 дугаар хавтасны 53-56 дугаар хуудаст авагдсан Цаст алтайн жинчид ХХК-ийн тээвэрчид, түүний багийн ахлагчдын нэрсийн жагсаалт, 2 дугаар хавтасны 67-70 дугаар хуудаст авагдсан 2012 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Нийт тээвэрчдийн хурлын протокол гэх баримт, 2 дугаар хавтасны 77-78 дугаар хуудаст авагдсан 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн Бүх тээвэрчдийн нэгдсэн хурал гэх баримт, 2 дугаар хавтасны 147-148 дугаар хуудаст авагдсан Цаст алтайн жинчид ХХК-ийн хувь оруулсан тээвэрчдийн жагсаалт, 3 дугаар хавтасны 194-196 дугаар хуудаст авагдсан Х.Сын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны үеэр шинжлэн судалсан Цаст алтайн жинчид ХХК-д хувь оруулсан гэх тээвэрчдийн захиалгат нэвтрүүлэг, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогттой хийсэн хурлын бичлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн шаарджээ.

       Цаст алтайн жинчид ХХК-ийн хувийн хэргээс үзэхэд 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн дүрмийг бүртгэхдээ Х.С, Ж.Д, Ж.О, Б.Ц,М.О, Н.Э, С.Э, Н.Г, Э.Э нарыг үүсгэн байгуулагчаар бүртгэж, улсын бүртгэлийн 1611003094, регистрийн 4068777 дугаарын гэрчилгээг олгосон, улмаар 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн компанийн дүрмээр дээрх иргэдийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж өөрчилж, уг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Ж.О-ыг хасч, Ц.Б-ыг нэмж бүртгүүлэх тухай хүсэлтийг холбогдох байгууллагад гаргахад Ц.Б-ыг үүсгэн байгуулагчаар бүртгэсэн байна.

        2012 оны 2 дугаар сарын 13-27-ны өдрийн хооронд тээвэрчдийн хурлыг хийж, нэр бүхий 74 иргэн тус бүр 300.000 төгрөгийг компанид хөрөнгө оруулсан байх ба тухайн мөнгийг компанийн санхүүгийн анхан шатны бүртгэлд бүртгээгүй бөгөөд тухайн хөрөнгөөс Тээвэрчдийн шинэ жилийн арга хэмжээ, компанийн 2010 оноос хойш гаргасан зардал, сандал ширээ, компьютер, жолооч нарын амрах байрны тохижилт, хоол унд зэрэгт зарцуулсан хэмээн хариуцагчМ.Огийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х.С-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэрэгт дурджээ.

        Тухайн үед компанийн нягтлан бодогчоор ажиллаж, 300.000 төгрөгийн хурааж, Мөнгө өгсөн баталгаа гэх баримтыг олгосон гэх Б.Оюунаас шүүх мэдүүлэг авахад Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрийн дагуу тухайн мөнгийг хураан авч, Х.С-д хүлээлгэн өгсөн. Уг мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэх зүйл байхгүй, мөн компанийн санхүүгийн баримтад тусгаагүй талаар мэдүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана гэж, мөн зүйлийн 14.4-т Нягтлан бодох бүртгэлд аж ахуйн бүх ажил, гүйлгээ, хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, өр төлбөр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, орлого, зардал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад бүх мэдээллийг тусгасан байх үүрэгтэй гэж, түүнчлэн Цаст алтайн жинчид ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дүрмийн 3.2-т Компани нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийн дагуу нягтлан бодох болон анхан шатны дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөн санхүүгийн тайлан гарган баталгуужуулна гэж заасныг тус тус зөрчсөн байна.

        Иймээс тус компанийн гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нар нь дээрх хууль болон компанийн дүрэмд зааснаар нийт 74 иргэний бэлэн болон бусаар өгсөн тус бүр 300.000 төгрөгийг санхүүгийн тайландаа тусгаагүйд нэхэмжлэгч нарыг буруутгах боломжгүй юм.

       Түүнчлэн Цаст алтайн жинчид ХХК-ийн дүрмийн 14.3-т Хувь оруулсан тээвэрчдийн нэрсийг компанийн дүрэмд хавсралтаар оруулна гэж, мөн дүрмийн 14.4-т ... тээвэрчдээс хуримтлуулсан мөнгөөр үйл ажиллагааг санхүүжүүлж, жилийн эцэст Төлөөлөн удирдах зөвлөл 30 хувь, хувь оруулсан тээвэрчид 70 хувиар тооцож олгоно хэмээн тус тус шийдвэрлэсэн атлаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд тээвэрчдийн нэрсийг компанийн дүрэмд хавсралтаар бүртгүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

      Нэр бүхий 74 иргэн тус бүр 300.000 төгрөгийг компанийн нягтлан бодогчид хураалгасан, тухайн хөрөнгөөс компанийг үүсгэн байгуулахтай холбоотой зардлуудад зарцуулсан байх ба Компанийн тухай /1999 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-д Компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагчдаас эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн энэ зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй гэж, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д Энэ хуулийн 12.6, 12.7-д заасны дагуу компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагч, түүний эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн уг зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э, Л.Х, Т.Э, Т.Ц, Х.Г, Н.Б, Б.З, Б.Э, Х.Ж, Г.Б, Н.М, Ц.Л, М.Ж, З.М, З.М, С.Б, П.Э, Д.У, Д.У, Д.Т, Х.Г, З.А, З.А, Ж.Б, Б.М, Б.Г, Д.Б, А.М, Д.Г, Б.М, Н.Б, Д.Э, Э.Б, М.М, П.Д, Б.Х, О.Б, С.Б, Ц.Л, Д.Г, Х.Г, Д.Н, Х.Б нарыг Цаст алтайн жинчид ХХК-д хувьцаа эзэмших эрхтэй гэж үзлээ.

        Компанийн тухай /1999 оны/ хууль, Компаний тухай /2011 оны / хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа бүх асуудлаар болон зарим асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдлэх бөгөөд дээрх 46 иргэн өөр, өөрийн нийлүүлсэн хөрөнгө болох хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа зэзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн байна.

          Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 12 дугаар зүйлийн 12.8, 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б-маа, Н.Б, Ж.О нарт холбогдох, нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э, Л.Х, Т.Э, Т.Ц, Х.Г, Н.Б, Б.З, Б.Э, Х.Ж, Г.Б, Н.М, Ц.Л, М.Ж, З.М, З.М, С.Б, П.Э, Д.У, Д.У, Д.Т, Х.Г, З.А, З.А, Ж.Б, Б.М, Б.Г, Д.Б, А.М, Д.Г, Б.М, Н.Б, Д.Э, Э.Б, М.М, П.Д, Б.Х, О.Б, С.Б, Ц.Л, Д.Г, Х.Г, Д.Н, Х.Б нарыг Цаст Алтайн жинчид ХХК-ийн хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар тэдний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б-маа, Н.Б, Ж.О нараас 54.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э, Л.Х, Т.Э, Т.Ц, Х.Г, Н.Б, Б.З, Б.Э, Х.Ж, Г.Б, Н.М, Ц.Л, М.Ж, З.М, З.М, С.Б, П.Э, Д.У, Д.У, Д.Т, Х.Г, З.А, З.А, Ж.Б, Б.М, Б.Г, Д.Б, А.М, Д.Г, Б.М, Н.Б, Д.Э, Э.Б, М.М, П.Д, Б.Х, О.Б, С.Б, Ц.Л, Д.Г, Х.Г, Д.Н, Х.Б нарт олгож, нэхэмжлэгч Г.А, Г.М, Г.М, Д.Т, С.Э нар нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар тэдний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.А, Б.Б, Б.Батсүх, Б.Г, Т.Д, Э.Э, Ч.Э нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д тэдний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9100 төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж олгох нь зүйтэй байна.

        Нэхэмжлэгч Х.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д, хариуцагч Б.Б-маа, Ж.Д, Ц.Б, Б.Ц, Н.Э, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

           Мөн ирцийн асуудлаар зохигчид болон түүний өмгөөлөгч нараас тусгайлан санал гаргаагүй болохыг дурдав.

          Хэрэгт авагдсан Мо Эн Ко ХХК-тай Цаст алтайн жинчид ХХК-ийн байгуулсан гэрээ, уг компаниас заралсан тендерт оролцохын тулд жолооч нараас цуглуулсан нийт 362.600.000 төгрөгийн дансны хуулга, Мо Эн Ко ХХК-иас түрээсэлж буй 15 автомашины жагсаалт, Мо Эн Ко ХХК-ийн дэд захирал Ж.Оюунчимэгийг асуусан мэдүүлэг, Ж.Оюунчимэгийн шүүхэд ирүүлсэн албан хариу, хариуцагч М.О, Х.С нарыг эрүүгийн журмаар шалгуулсан гэх холбогдох баримтууд зэргийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 12 дугаар зүйлийн 12.8, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчМ.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б-маа, Н.Б, Ж.О нарт холбогдох, нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э, Л.Х, Т.Э, Т.Ц, Х.Г, Н.Б, Б.З, Б.Э, Х.Ж, Г.Б, Н.М, Ц.Л, М.Ж, З.М, З.М, С.Б , П.Э, Д.У, Д.У, Д.Т, Х.Г, З.А, З.А, Ж.Б, Б.М, Б.Г, Д.Б, А.М, Д.Г, Б.М, Н.Б, Д.Э, Э.Б, М.М, П.Д, Б.Х, О.Б, С.Б, Ц.Л, Д.Г, Х.Г, Д.Н, Х.Б нарыг Цаст Алтайн жинчид ХХК-ийн хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б-маа, Н.Б, Ж.О нарт холбогдох, Цаст Алтайн жинчид ХХК-ийн хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.А, Г.М, Г.М, Д.Т, С.Э нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хариуцагчМ.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б-маа, Н.Б, Ж.О нарт холбогдох, Цаст Алтайн жинчид ХХК-ийн хүн тус бүрийн 300.000 төгрөгт ногдох саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай Н.А, Б.Б, Б.Б, Б.Г, Т.Д, Э.Э, Ч.Э нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э, Л.Х, Т.Э, Т.Ц, Х.Г, Н.Б, Б.З, Б.Э, Х.Ж, Г.Б, Н.М, Ц.Л, М.Ж, З.М, З.М, С.Б , П.Э, Д.У, Д.У, Д.Т, Х.Г, З.А, З.А, Ж.Б, Б.М, Б.Г, Д.Б, А.М, Д.Г, Б.М, Н.Б, Д.Э, Э.Б, М.М, П.Д, Б.Х, О.Б, С.Б, Ц.Л, Д.Г, Х.Г, Д.Н, Х.Б, Г.А, Г.М, Г.М, Д.Т, С.Э, Н.А, Б.Б, Б.Б, Б.Г, Т.Д, Э.Э, Ч.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О, Х.С, Ж.Д, Б.Ц, Н.Э, С.Э, Э.Э, Б.Б-маа, Н.Б, Ж.О нараас 54.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н, Х.Г, П.О, М.Э, Л.Х, Т.Э, Т.Ц, Х.Г, Н.Б, Б.З, Б.Э, Х.Ж, Г.Б, Н.М, Ц.Л, М.Ж, З.М, З.М, С.Б, П.Э, Д.У, Д.У, Д.Т, Х.Г, З.А, З.А, Ж.Б, Б.М, Б.Г, Д.Б, А.М, Д.Г, Б.М, Н.Б, Д.Э, Э.Б, М.М, П.Д, Б.Х, О.Б, С.Б, Ц.Л, Д.Г, Х.Г, Д.Н, Х.Б нарт олгож, нэхэмжлэгч Н.А, Б.Б, Б.Б, Б.Г, Т.Д, Э.Э, Ч.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9100 төгрөгийг төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ