Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 472

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: О.З-оод холбогдох,

     Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Б.Д гэх хүнээс чацаргана болон үхрийн нүдний суулгацтай хадлангийн талбайг үнэ тохиролцон худалдан авсан бөгөөд 2 жилийн дараа тухайн талбайгаа хүндэтгэх шалтгааны улмаас зарах шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл, би эхнэр, хүүхэдтэй болсон, мөн Баруун бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид ажиллах болсон тул Улаангом суманд амьдрахаар ирсэн. Ингээд 2018 онд О.З гэх иргэнд ирэх хавар нь буюу 2019 оны 4-5 сард ноолуур гарах үеэр худалдсан тайлбайн мөнгө 2.500.000 төгрөгийг авахаар тохиролцсон боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй Талбайгаа буцааж ав, би авахаа болилоо гэх юм. Тухайн үед олон хүн Бэлэн мөнгөөр авья гэсэн санал тавьж байсан. Жишээ нь Малчин сумын Засаг дарга Б.С надаас 2.500.000 төгрөгөөр худалдаж авъя, зарсан хүнээсээ талбайгаа аваад өг гэсэн боловч тухайн үед О.З-оос буцаагаад Талбайгаа авья гэхэд Нэгэнт тохиролцоод авсан талбайгаа өгөхгүй гэсэн тул Тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөөрэй гээд орхисон. О.З одоог хүртэл өгөхгүй байгаа тул түүнээс авах 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь хариу тайлбартаа Ургац авч чадаагүй гэх тайлбар гаргасан байсан. Энэ бол тухайн талбайг хэр усалж, яаж арчилснаас шалтгаалах бөгөөд ургац авах эсэх асуудал нь надад хамааралгүй гэжээ.

    Хариуцагч О.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Б.Д-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Чацарганы талбай ашиглагдахгүй байсныг харж хамгаалж, ургацыг харж байж авъя гэж тохиролцсон боловч ургац нь 30 кг чацаргана гарсан. Тухайн өвөл нь Б.Д-той тааралдаж Талбайг худалдан авч чадахгүй гэж хэлсэн боловч хавар нь ирээд Талбайн мөнгө өг гэсэн. Тэгээд 30 кг чацарганы 15 кг чацарганы мөнгийг өгье гэхэд намайг Заавал талбай ав гэж шаардсан. Талбайны хэмжээний өргөн 16 метр, урт 44 метр. Уг талбайг би яаж ч бодсон 2.500.000 төгрөгөөр авах боломжгүй болоод Өртөг үнийг нь хасаж тохиролцоё гэсэн боловч үнээ хасаагүй. Тэгээд Гэрчилгээ бичиг баримт байхгүй талбай авахгүй гэж хэлсэн нь үнэн. Үхрийн нүдний мод, чацарганы модны зарим нь хатаж үхсэн тул ургац муу байгаа гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч О.З-оод холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

           Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

     Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбар зэргээс үзэхэд 2018 онд иргэн Б.Д, О.З нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Б.Д нь Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн нутагт байрлах, жимс, жимгэнэ тариалах зориулалт бүхий 1 га орчим талбайтай газрыг худалдах, О.Зоригоо нь 2019 оны хавар 2.500.000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон байна.

    Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээ талуудын хооронд байгуулагдсан байх ба хариуцагч О.З нь өнөөг хүртэл хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй ажээ.

        Гэрч Б.С Би 2018 оны 7 дугаар сард Б.Д-той уулзаж, түүний Малчин сумын 1 дүгээр багт байрлах чацарганы талбайг 2.500.000 төгрөгөөр худалдан авах санал тавьсан боловч тэрээр О.З нь талбайгаа буцааж өгөхгүй, төлбөрийг хавар өгнө гэсэн гэж байсан. Иймд түүний талбайг худалдан авахаа больсон гэж, гэрч Ц.Ц Миний хүү Б.Д Малчин сумын 1 дүгээр багийн нутагт 1 га орчим чацаргана, үхрийн нүдний талбайтай. Уг талбайгаас жилд 40 литр үхрийн нүд, 300 литр чацаргана, 1,5 тонн бэдтэй ногоон өвс авдаг байсан. О.З-од уг талбайг зарах үед жимсний моднууд хэвийн байсан. Би өөрөө эргэж, жимсний моднуудаа шалгадаг байсан ба усалгаа тогтмол хийгддэг байсан гэж тус тус мэдүүлсэн байна.

         Хэдийгээр хариуцагч нь Тухайн талбайгаас бага ургац гарсан учир Худалдаж авахгүй гэсэн боловч Заавал ав гэсэн. Уг талбайн урт нь 44 метр, өргөн нь 16 метр тул 2.500.000 төгрөгөөр худалдан авах боломжгүй гэсэн тайлбар өгсөн боловч талууд худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, Б.Д нь талбайгаа О.З-ийн эзэмшилд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

        Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар хариуцагч О.З-оос худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгохоор шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.З-оос 54.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгох нь зүйтэй.