Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/00450

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Г.М, М.Ө нараас 67,830,000 /жаран долоон сая найман зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХЗХ-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 18,214,599 төгрөгт холбогдох шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Н” ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 740,600.51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М, М.Ө нараас улсын тэмдэгтийн хураамжид 497,100 /дөрвөн зуун ерэн долоон мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХЗХ-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.