Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00594

 

                                                           ****гийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/00267 дугаар шийдвэр, 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 61 дүгээр магадлалтай, 

****гийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Гэм хорын хохирол 5,530,408 төгрөг гаргуулах гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгч ****гийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч ****шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****т холбогдуулан гэм хорын хохиролд 5,530,408 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчэм, тариа, эмчилгээзамын зардалд гарсан 691,288 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/00267 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 заасныг баримтлан хариуцагч ****аас 928,288 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,602,120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,437 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аас улсын тэмдэгтийн хураамж 26,829 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгожшийдвэрлэжээ. 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 61 дүгээр магадлалаарОрхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/00267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ****гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,585 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн, гэм хорын хохиролтой холбоотой хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх нэхэмжлэгч ****гийн цалингийн зээлийн төлбөр 904,800 төгрөг, ломбардны зээл хүүгийн төлбөр 667,520 төгрөг, мобикомын ярианы эрхийн төлбөр 28,000 төгрөг, зэргийг ямар үндэслэлээр нэхэмжилсэн нь тодорхойгүй, ярианы эрх 28,000 төгрөг, зээлийн төлбөр 904,800 төгрөг, ломбардны зээлийн төлбөр 667,520 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул дээрх зардлуудыг хохирогчид учирсан шууд зардал, зайлшгүй гэм хорын зардал гэж тооцох боломжгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болохыг хуульчилсан. Эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхийн тулд хохирогчийн сэтгэл санаанд ямар үр дагавар бий болсон болох, 3 сая төгрөгийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа зэрэг нь тодорхой байх бөгөөд энэ нь шаардлагатай нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаардана. Харин нэхэмжлэгчийн энэ шаардлага нь нотлох баримтаар нотлогдоогүй, холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна” гэж дүгнэснийг хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн болон анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. **** миний бие анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон цалингийн зээлийн төлбөр 904,800 төгрөг, ломбардны зээл хүүгийн төлбөр 667,520 төгрөг, мобикомын ярианы эрхийн төлбөр 28,000 төгрөгийг гаргуулахтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн бөгөөд мөн сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтууд нь **** болон анх хэргийн газарт учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой анх онош тавьсан эмнэлгийн байгууллагын эмчид холбогдуулан шинээр гаргасан гомдолтой холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаатай холбоотой тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан, энэ тайлбартай холбоотой хариуцагч **** тайлбарыг үгүйсгэж чадаагүй бөгөөд энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасантай нийцэж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үүргээ давж заалдах шатны шүүх биелүүлээгүй гэж үзэхэд хүргэж байна. Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхээр хуульчлагдсан учир нэхэмжлэлийн шаардлагуудыг ханган шийдвэрлэх үүрэгтэй байсан болохыг нотлож байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлд заасан сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирол улмаас өөр бусад эрхтэнд маань учирсан гэмтэл, түүний улмаас бие махбодь сэтгэл санаанд нөлөөлж буй зовиур шаналгаа болох нь тогтоогдсоор байхад сэтгэл санаанд учирсан хохирлоо нотлож чадахгүй байна гэж дүгнэсэн нь илт үйл баримтыг гуйвуулан дүгнэж шийдвэрлэх боломжтой шаардлагыг шийдвэрлэхээс зайлсхийсэн гэж үзэхэд хүргэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулах шаардлагыг хоёр шатны шүүх нэг мөр эцэслэн шийдвэрлэх зорилгоор хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар нэмж нотлох баримт гаргуулах эрх нь байсаар байхад хэт хялбарчилсан байдлаар нэг талд үйлчилсэн. Сэтгэл санааны хохирол нь заавал хүрч, тэмтэрч үзэж байж нотлогдох зүйл биш бөгөөд тухайн үед хариуцагч этгээдийн болгоомжгүй боловч илтэд буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учруулсан удаан хугацааны бие эрхтний зовиур шаналгаа нь шууд сэтгэл санаанд нөлөөлөх үр дагаварт хүргэж байгааг шүүх анхаараагүй, анхаарахыг ч хүсэхгүй байгаа нь шүүх хэргийн бодит байдалд дүгнэлтийг хуулийн хүрээнд шударгаар хийж, хэрэглэвэл зохих хуулиа хэрэглэн нэхэмжлэгчид шийдвэрлэж өгч болох хохирлыг шүүх өөрөө тооцон гаргаж өгөхөөр шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5.Нэхэмжлэгч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 заасныг баримтлан хариуцагч ****аас 928,288 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,602,120 төгрөгийг хэрэгсэхгүйболгосныг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

8. **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ****ийн жолоодож явсан автомашинд мөргүүлж гэмтсэний улмаас үүссэн гэм хорын хохиролд 2,530,408 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3,00,000 төгрөг буюу нийт 5,530,408 төгрөгийг гаргуулах...” гэж тодорхойлжээ. 

9. Хариуцагч **** “...Би 1,325,000 төгрөгийг шинжилгээ, эм тарианы мөнгө гэж өгсөн. Осол болсон өдөр эмнэлэг рүү ороод шинжилгээний мөнгө төгрөгийг бүгдийг зохицуулж өгсөн. Одоо нэхэмжилж байгаа эм тариа, эмнэлгийн төлбөр, нэг хүний замын зардалд нийт 691,288 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Цалингийн зээл, ломбарднаас авсан мөнгө, сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцсэн байна. 

10. Нэхэмжлэгчийн шаардаж буй хохирол нь хариуцагчийн гэм буруугийнүйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ. 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эрүүл мэнд, ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба, мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд түүний буруугаас болоогүйг нотолбол хохирол төлөхөөс чөлөөлөгдөнө. 

11.1. Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа хохирогчийн эрхийг өмнөх байдалд сэргээх, хэрэв боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх зарчмыг баримталдаг. 

Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд учруулсан гэм хорын улмаас гаргасан зардлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардана. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хийлгэсэн гэх эмчилгээний зардал, хохирол нь ****ийн учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай.   

11.2. Гэм хорын хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд гэм хор учруулсан тохиолдолд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм буруу, хохирол, шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай. 

11.3. Нэхэмжлэгч **** нь ****тхолбогдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор гэм хорын хохиролд гэм хорын хохиролд 2,530,408 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3,000,000 төгрөгийг гаргуулахнэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. 

Харин ****гийн эрүүл мэндэд учруулсанхор уршигтай нэхэмжлэгчийн шаардаж буй хохирол шалтгаант холбоотой эсэх, гэм хорын хэмжээний хувьд хариуцагч маргах эрхтэй. 

12. ****өөрийн эзэмшлийн 40-84 ОРА улсын дугаартай Ниссан-тиана маркийн тээврийн хэрэгслээр 2019.09.10-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 5-8 дугаар байрны гадна нэхэмжлэгч ****г мөргөж түүний биед тархины баруун тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн тархины эдийн голомтот няцрал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт, зүүн хөлний булчингийн гэмтэл зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь2019.09.23-ны өдрийн шийтгэлийн хуудас, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.09.12-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.09.19-ний өдрийн 613, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.10.10-ны өдрийн 1251 дугаартай дүгнэлтүүд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогджээ. Энэ талаар зохигч маргаагүй болно. 

13. Цагдаагийн байгууллагаас “Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2019.09.23-ны өдрийн хуудсаар ****ийн гэм бурууг тогтоосон уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруу, гэм хорыг нотлоно. 

14. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.”, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зохицуулсан. 

14.1. Нэхэмжлэгч **** биеэ эмчлүүлэх шаардлагаар Улаанбаатар хот руу ирж, очих зардалд 441,400 төгрөг, эмчилгээний зардалд /MRI зураг авхуулах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө, зүрхний цахилгаан бичлэг хийлгэсэн үнэ, хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр/ 292,300 төгрөг, эмийн сангаас авч хэрэглэсэн эмийн үнэ 177,588 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөгийн зардлуудыг тус тус гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хот хоорондын зорчих тасалбар, зорчих тасалбар цахимаар захиалсан баримт, эм авсан НӨАТ-ын баримтууд, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчтөний түүх, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тогтоосон байх ба эдгээр зардал нь хариуцагч ****ийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

14.2. Дээрх төлбөр нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой гарсан зайлшгүй зардалд хамаарах бөгөөд **** нь ****д учирсан нийт 928,288 төгрөгийн гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

15. Нэхэмжлэгч **** нь цалингийн зээлийн төлбөрломбардны хүү зээлийн төлбөрмобикомын ярианы эрхийн төлбөрсэтгэл санааны хохирол зэрэг гэм хор учирсан гэж хариуцагчтай маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

16. Хоёр шатны шүүх ****гийн цалингийн зээлийн төлбөр 904,800 төгрөг, ломбардны хүү, зээлийн төлбөр 667,520 төгрөг, мобикомын ярианы эрхийн төлбөр 28,000 төгрөгсэтгэл санааны хохирол 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч ямар үндэслэлээр нэхэмжилсэнэмчилгээндээ зарцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул дээрх зардлуудыг хохирогчид учирсан шууд зардал, зайлшгүй гарсан гэм хорын зардал гэж тооцох боломжгүй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

17. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, хариуцагч ****аас 928,288 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,602,120 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

18. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****гийнхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/00267 дугаар шийдвэрОрхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 61 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****гийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,585 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН