Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2020/00712

 

 

 

 

 

 

         2020 оны өдөр

  03 сар     04  р                                               184/ШШ2020/00712

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б овогт Б.Х /РД: Х/. Хаяг: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дугаар байр, тоот

            Хариуцагч: А овогт Т.А /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Бага наран  дүгээр гудамж,  тоот 

Зээлийн гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, гэрч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А нь 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлсэн. Ингэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Бага наран  дүгээр гудамж,  тоотод байрлах 57,5 м.кв талбайтай, Ү-22 тоот улсын бүртгэлийн дугаартай, Г-000 тоот гэрчилгээний дугаартай дэлгүүрийн зориулалттай барилга мөн тоотын 697,5 м.кв Г-220, ГД-000 гэрчилгээтэй газар мөн тоотын хувийн орон сууцанд гараж ҮД-000, Ү-220 улсын бүртгэл болон гэрчилгээний дугаартай 168 м.кв талбайтай хөрөнгүүдийг барьцаалсан.

Энэ хугацаанд Т.А нь зээлийн хүүнд 26,000,000 төгрөг төлсөн. Өөр ямар нэг эргэн төлөлт хийлгүйгээр өнөөдрийг хүрсэн. Иймд Т.А-аас үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүүнд 80,000,000 төгрөг нийт 130,000,000 төгрөгийг гаргуулж, барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Х-ын нэхэмжилсэн 130,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Х нь

анхаасаа зээлийн гэрээгээ зөрчсөн бөгөөд түүний эгч Ч.Д, Б.Х нарт өгсөн мөнгөн төлбөр үнэн зөв бичигдээгүй зөрүүтэй байна. Анх зээлэхдээ 50,000,000 төгрөг биш 48,000,000 төгрөг зээлсэн, буцаан төлөлтөөс баримтаар нотлогдох нь 28,000,000 төгрөг, мөн 1,458,000 төгрөгийг Ч.Д-ийн Хаан банк дахь дансаар шилжүүлсэн өгсөн. Бидэнд зээлдүүлсэн мөнгө нь Б.Х-ын мөнгө биш түүний хамаатны эгч Ч.Д-ийн мөнгө байсан бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр бидэнд зээлдүүлсэн байдаг.

Иймд нэхэмжлэлээс 30,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул үлдэх 100,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Т.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 130,000,000 /үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 80,000,000 төгрөг/  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилжээ.

Зохигчид 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан, гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчид 48,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн тухайд маргахгүй, харин хариуцагч зээлийн эргэн төлсөн хэмжээ, тооцсон  хүүгийн  хэмжээний талаар  маргаж байна.

Зээлийн гэрээгээр зээлдэгч Т.А нь 50,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн буюу 2,000,000 төгрөгийг хүүтэйгээр 3 сарын хугацаагаар зээлэхээр тохиролцсон ба зээлдүүлэгч Б.Х нь  нь 48,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байна.

Хариуцагч нь зээлийн гэрээг сунгаж, хүү төлөх гэсэн агуулгаар 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 7 сарын 24-нд 7, 8 дугаар сарын хүү 4,000,000 төгрөг, гэрээний хугацаанд хүүнд 2015 оны 3 дугаар сарын 15-нд 2,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Х-д төлсөн нь хэрэгт авагдсан бэлэн мөнгө хүлээлцсэн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон.  /хх-ийн 31, 32/

Мөн  нэхэмжлэгч Б.Х-ын эгч гэх Ч.Д-д 2017 оны 7 дугаар сарын 21-нд бэлнээр 7,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ч.Д-ийн Хаан банк дахь 5014266062 тоот дансанд 10,000,000 төгрөг, эхнэр Б.Х-ийн Хаан банк дахь 5025179459 данснаас 1,458,000 төгрөг шилжүүлэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний төлбөрийг Ч.Д-д шилжүүлэхийг зөвшөөрсөн, энэ тухайд маргахгүй  байна. /хх-ийн 33, 46/

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгийг шилжүүлэн өгсөн байхад, гэрээгээр хүлээсэн буцаан төлөх үүргээ хариуцагч  бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. 

Хэдийгээр гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дууссан боловч талууд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгаж, хүү төлөхөөр харилцан тохиролцсон гэх үндэслэлтэй байна. Хүүг талууд сарын 2,000,000 төгрөг байхаар тохиролцсон, мөн зээлдэгч энэ хэмжээгээр төлж байсан тул 6 сарын хүү 12,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй бөгөөд цаашид гэрээг сунгасан гэх баримтгүй, зээлдэгч зээлийг буцаан  шаардсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсгүүдэд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг Ч.Д-ийн мөнгө, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж маргасан нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн Ч.Д-ийн өмнө хүлээх эрх, үүрэг хариуцагч Т.А-г нэхэмжлэгч Б.Х-тэй байгуулсан гэрээний үүргээс татгалзах шалтгаан болохгүй юм.

Зээлийн гэрээгээр хариуцагчийн хүлээх үүргийг үндсэн зээл 48,000,000 төгрөг, 6 сарын хүү 12,000,000 төгрөг, нийт 60,000,000 гэж тооцох үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгч Б.Х-т төлсөн 11,000,000 төгрөг, Ч.Д-д төлсөн 18,458,000 төгрөг, нийт 29,458,000 төгрөгийг хасч, 30, 542,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 99,458,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчийн хугацаа хэтрүүлж төлсөн мөнгийг үндсэн зээлээс төлсөн гэж тооцох  бөгөөд харин гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдүүлэгч хүү тооцон нэхэмжилсэн  үндэслэлгүй гэж үзлээ.  

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Т.Алтанхуягийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Бага Нарангийн дүгээр гудамж,  тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, 168 м.кв талбайтай хувийн сууц, гараж, Ү-220 дугаарт бүртгэлтэй, 57,5 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-220 дугаарт бүртгэлтэй 697,5 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг барьцаалсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 7-10/

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3 дах хэсгүүдэд  үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх, барьцааны гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заах,  энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заажээ.  

Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийн хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

  Зохигчид  анзын тухайд гэрээгээр тохиролцсон байх боловч нэхэмжлэгч анз шаардаагүй, хүү тооцон нэхэмжилсэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.А-аас 30,542,000 /гучин сая таван зуун дөчин хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Х-д олгож, нэхэмжлэлээс 99,458,000 /ерэн есөн сая дөрвөн зуун тавин найман мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Алтанхуяг нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  түүний  өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Бага Нарангийн  дүгээр гудамж,  тоот хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013597 дугаарт бүртгэлтэй, 168 м.кв талбайтай хувийн сууц, гараж, Ү-220 дугаар бүртгэлтэй, 57,5 м.кв талбайтай дэлгүүр, Г-220 дугаарт бүртгэлтэй 697,5 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 380,860 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ