Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 91

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 34 дүгээр байр 5 тоотод оршин суух, эрэгтэй, одоо Ман-Ад ХХК /РД:5282993/ -ийн захирал Боржигон овогт Цэрэнгийн Даваадоржийн /ХЕ-57083076/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дүгээр баг, Ганзам 5 дугаар хэсэг 58-31 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Энсонголия холдинг ХХК -ийн захирал Гурван сонгоол овогт Цэдэнбалын Нарангэрэлд /МЭ-74041200/ холбогдох

Түрээсийн гэрээний төлбөр болон засан сайжруулсан зардал нийт 50.031.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч: Ман-Ад ХХК-ийн захирал Ц.Даваадоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас:

Ман-Ад ХХК нь 2014 оны 11 сарын 11-ний өдөр ажлын байрны зориулалтаар Алтанбарга ХХК-тай гэрээ байгуулсан юм. Уг компани нь 509 тоот буюу 40мөрөөг түрээслэж байгаад 2015 оны 01 сарын 06-ны өдрөөс 601 тоот 100мтүрээслэж эхэлсэн. 601 тоот өрөө100мтүрээслэхийн тулд Алтанбарга ХХК нь манай компани үүнийг түрээслэхийн тулд эрэгтэй, эмэгтэй 00-ын өрөө шинээр бий болго, сайн чанарын паркетан шал шинээр тавьж өгөх, гэрэлтүүлэг болон хана болгоныг 4 янзын эмульсээр будах зэрэг барилга засварын ажил хийж өгөхийг шаардсан болно. Уг түрээсийн төлбөрт засварын ажлын зардлыг шингээж төлөхөөр тохирсон юм. Уг компани нь 1 жил суусны эцэст түрээсийн төлбөр болон засварын ажлын зардлыг төлөхгүйгээр удаа дараа шаардсан боловч манайх жоншны үйлдвэрээ зараад түрээсийн төлбөр болон засварын ажлын зардлыг бөөнд нь төлнө гэж удаа дараа хууран мэхэлж байгаад 2016 оны 01 сарын 05-наас хойш сураггүй алга болсон.

Иймээс уг компаниас манай компанийн 2014 оны 11 сарын 11 өдрөөс 2016 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх 509 тоот өрөөний түрээсийн төлбөр болох 17,100,000 төгрөг, 601 тоот өрөөний засварын ажлын төлбөр 11,556.000 төгрөг болон түрээсийн төлбөр 21,375,000 төгрөг нийт 50,031,000 төгрөгөөр манай компани хохирч байна. Манай компани сураггүй алга болсон тул Цагдаагийн байгууллагад мэдэгдэж 2016 оны 04 сарын 30-ны өдөр уг цоожтой байсан өрөөг түлхүүр байхгүй учир бүргэд хаалга онгойлгодог компаниар онгойлгуулан 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр эд юмсыг нь агуулахад хадгалсан. 1 ширээ, 1 компьютер, принтер 1, жоншны дээж зэргийг хадгалсан болно.

Иймд манай Ман-Ад ХХК-нд учирсан хохиролыг тэмдэгтийн хураамж 407,950 төгрөгний хамт Алтанбарга ХХК-иас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Дашвандан шүүх хуралданд гаргасан тайлбартаа:

Ман-Ад ХХК нь Алтанбарга ХХК-тай 2014 оны 11 сарын 11-ний өдөр ажлын байрны зориулалтаар түрээсийн гэрээ байгуулж 509 тоот буюу 40мөрөөг, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 601 тоот 100мтүрээслэсэн. Түрээслүүлэгч 601 тоот өрөө100мтүрээслэхийн тулд эрэгтэй, эмэгтэй 00-ын өрөө шинээр бий болгож, паркетан шал шинээр тавьж, гэрэлтүүлэг болон хана болгоныг 4 янзын эмульсээр будах зэрэг засварны ажил хийж 11,556,000 төгрөгийн зардал гарсан. Түрээсийн төлбөрт засварын ажлын зардлыг шингээж төлөхөөр тохирсон боловч жил ашиглаад түрээсийн төлбөр болон засварын ажлын зардлыг төлөхгүйгээр 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш сураггүй алга болсон.

Иймд 2014 оны 11 сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 509 тоот өрөөний түрээсийн төлбөр болох 17,000,000 төгрөг, 601 тоот өрөөний түрээсийн төлбөр 21,375,000 төгрөг, засварын зардалд 11,556,000 төгрөг нийт 50,031,000 төгрөгийг Ц.Нарангэрэлээс гаргуулна. Алтанбарга ХХК-ийн өмнөөс Ц.Нарангэрэл түрээсийн гэрээг хуурамч бичиг баримтаар байгуулсан байсан гэжээ. /хх-ийн 34/

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Ц.Нарангэрэлийн 2017.05.17-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Ман-Ад ХХК-ийн Ц.Даваадорж гэгчийн гаргасан нэхэмжлэл ба нэхэмжлэлтэй холбогдуулан энэхүү тайлбар хүсэлтийг гаргаж байна. Ц.Даваадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараах гэрээг засварлан хавсаргасан байх тул хүлээн зөвшөөрөхгүй ба шүүхэд гаргаж өгсөн нотариатаар гэрчлүүлсэн хх-ийн 11-13-р талуудад хавсаргасан гэрээг нотлох баримтаас хасаж өгнө үү. Мон-Ар ХХК ба Алтанбарга ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээ /Мон-Ар ХХК-г Мон-Ад ХХК болгон гэхчилэн нилээн хэдэн газар үг, үсэг тоо засварласан, тамга тэмдэг огт харагдахгүй байдлаар хуулбарласан г.м/

Мөн Ц.Нарангэрэл миний огт байгуулаагүй гарын үсгээ огт зурж байгаагүй түрээсийн гэрээ гэгчийг хх-ийн 19-20-р талд хавсаргасан байх тул хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үүнийг мөн засварын жагсаалт гэгчийн /хх-ийн 14-16-р талууд/ хамт нотлох баримтаас хасаж өгнө үү. Мөн миний бие Ман-Ад гэгчийн нэр болон Ц.Даваадорж гэдэг бүтэн нэрийг энэ нэхэмжлэлтэй холбогдуулан мэдэж авч байгаа ба хх-ийн 5-10-р талуудад авагдсан нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зүйн байдлыг мөн хүлээн авах боломжгүй байх тул мөн нотлох баримтаас хасаж өгнө үү. Учир нь:

ХХ-ийн 7-р талд байх Ү-2202024630 улсын бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь оффис түрээслэх үетэй буюу 2014 оны 11 сарын 11-ний өдөртэй огт хамааралгүй өдөр буюу 2016 оны 04 сарын 27-ны өдөр бүртгэлтэй байхаас гадна Мон-Ар ХХК-ийн өмчлөлийн бус иргэн Н.Даваадорж гэгчийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байна. Нэхэмжлэлд хавсаргасан үнэн зөв баримт нь /хэргийн 17-18 талд/ авагдсан байна. Үүнд: Ц.Нарангэрэл, Н.Даваа нар түрээсийн төлбөрийн тооцоо 11,400,000 төгрөгийн нийлсэн баримт байх ба уг төлбөрийг Н.Даваа, Ч.Дашвандан гэгчийн Төрийн банкны 100100086313 тоот валютын дансанд төлөхийг шаардаж байсан баримтууд байна. Миний бие Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль-ийг үндэслэн нэхэмжлэл, төлбөр, тооцоо хуулийн дагуу хийгдсэний дараа төлбөр төлнө гэснээр Н.Даваа нь манай оффис доторх бүх эд хөрөнгийг аваад байгаа болно.

Иймд Н.Даваагийн манай компанид учруулсан хохирол болон эд хөрөнгийн байдалд шүүхийн үзлэг хийлгэсний дараа түрээсийн төлбөрийг 11,400,000 төгрөг төлөх тооцоог шийдэх нь зүйтэй гэж байгаа юм гэжээ. /хх-ийн 64/

 

Нэхэмжлэгч Ц.Даваадорж 2019.05.22-ны өдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны иргэний хэргийн шүүхэд гаргасан хүсэлтдээ:

-Ман-Ад ХХК-ийн захирал Цэрэн овогтой Даваадорж миний бие дараах хүсэлтийг гаргаж байна. 1-рт: Алтанбарга ХХК-тай холбогдсон 50,100,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, зөвхөн Ц.Нарангэрэлээс нэхэмжилж байна. Учир нь: Алтанбарга ХХК-ийг төлөөлж гэрээ хийх эрхгүй хүн байсан нь шүүх хурлаас тодорхой болсон учраас,

2-рт:Энэ нэхэмжлэлээс засварын үнэ болох 1,155,000 төгрөгийг хасаж 38,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 2-138/

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 71 дугаартай Шинжээчийн дүгнэлт-ээс:

...1.Шинжлэгдэж буй гарын үсэг нь Ц.Нарангэрэлийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна...гэжээ. /хх-ийн 2-200-234/

 

Нэхэмжлэгч Ман-Ад ХХК-ийн захирал Ц.Даваадорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: .... Манай компанийн түрээсийн гэрээний нэхэмжлэлтэй Алтанбарга ХХК, Ц.Нарангэрэлд холбогдох шүүх хурлыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутад эхлэх шүүх хуралд манай компанийн захирал Ц.Даваадорж төлөөлж оролцох боломжгүй байгаа тул шүүх хурлыг бидний оролцоогүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Энсонголия холдинг ХХК-ийн захирал Ц.Нарангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Ц.Нарангэрэл миний бие нь хүүхэд харах хүн 14 цагаас ээлжийн ажилтайн улмаас 14.30 цагт товлогдсон хуралдаанд оролцох боломжгүй болоод байна. Иймд шүүх хуралдаан дээр гаргаж өгөх байсан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ман-Ад ХХК-ийн нэхэмжлэлтэй Алтанбарга ХХК, Ц.Нарангэрэлд холбогдох Түрээсийн гэрээний төлбөр, засан сайжруулсан зардал нийт 50.031.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Хариуцагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ц.Даваадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараах гэрээг засварлан хавсаргасан байх тул хүлээн зөвшөөрөхгүй ба шүүхэд гаргаж өгсөн нотариатаар гэрчлүүлсэн хх-ийн 11-13-р талуудад хавсаргасан гэрээг нотлох баримтаас хасаж өгнө үү. Мон-Ар ХХК ба Алтанбарга ХХ-ийн хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээ /Мон-Ар ХХК-г Мон-Ад ХХК болгон гэхчилэн нилээн хэдэн газар үг, үсэг тоо засварласан, тамга тэмдэг огт харагдахгүй байдлаар хуулбарласан г.м/... Ү-2202024630 улсын бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь оффис түрээслэх үетэй буюу 2014 оны 11 сарын 11-ний өдөртэй огт хамааралгүй өдөр буюу 2016 оны 04 сарын 27-ны өдөр бүртгэлтэй байхаас гадна Мон-Ар ХХК-ийн өмчлөлийн бус иргэн Н.Даваадорж гэгчийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байна... гэж маргажээ.

Гэтэл хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1746 тоот албан бичигт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаар Ман-Ад ХХК нь 2009 оноос үйл ажиллагаа явуулж байгаа нь Улсын бүртгэлийн 2009.01.23-ны өдрийн 9011181073 улсын бүртгэлийн дугаартай 5282993 регистрийн дугаартай гэрчилгээ, Ман-Ад ХХК-ийн дүрэм, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэсээс гаргасан Татвар төлөгчийн карт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан зэрэг бусад нотлох баримтуудаар тус компани нь үйл ажиллагаа явуулж байгаа болох нь нотлогдож байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000488875 дугаартай Ц.Даваадоржийн өмчлөлийн 310м2 талбайтай, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2202024630 дугаартай гэрчилгээ авсан байгаа нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө иргэн өөрөө хэрхэн ашиглаж, зарцуулах нь тухайн иргэний эрх гэж үзнэ. Мөн ...Хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сангаас шүүж үзэхэд Ман-Ар ХХК-ийн мэдээлэл бүртгэлгүй байна.. гэснийг дурдах нь зүйтэй.

 

2.Ман-Ад ХХК-ийн нэхэмжлэлтэй Алтанбарга ХХК, Ц.Нарангэрэлд холбогдох Түрээсийн гэрээний төлбөр, засварын зардал 50,031.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг ханган шийдвэрлэж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Ц.Нарангэрэл нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Алтанбарга ХХК-ийн захирал О.Оргилболдтой Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж энэ бичиг баримтыг үндэслэн Ман-Ад ХХК-ийн захирал Ц.Даваадоржтой Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ хийн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж Центр 34 байрны 5 давхарын 509, 601 тоот өрөөнүүдийг тус тус ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үндэслэл нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар-ын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 62/48-64 тоот албан бичиг, Алтанбарга ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, тус компанийн хувийн хэрэг /хх-ийн 80-250, 2-1-21/ талд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Алтанбарга ХХК-ийг төлөөлөх эрхийг Ц.Нарангэрэлд шилжүүлээгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд 2019.05.22-ны өдөр гаргасан хүсэлтдээ:..1-рт: Алтанбарга ХХК-тай холбогдсон 50,100,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, зөвхөн Ц.Нарангэрэлээс нэхэмжилж байна... гэжээ.

Ман-Ад ХХК-ийн захирал Ц.Даваадорж, Ц.Нарангэрэл нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүртэлх хугацаатайгаар сарын 950,000 төгрөг төлөхөөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж Центр 34 байрны 5 давхарын 509 тоот 40 мөрөө, мөн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай, байрны 6 давхарын 601 тоот өрөөг тус тус түрээслэхээр Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ хийсэн нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан харилцаа үүсэн түрээсийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан байгаа нь Ман-Ад ХХК-ийн захирал Ц.Даваадорж нь өөрийн өмчийг бусдад түрээслэсэн нь хууль зөрчөөгүй байх тул түрээсийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзнэ.

Зохигчдын хооронд хийгдсэн Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2.2-т ...Түрээслэгч гэрээний хугацааг сунгах тухайгаа түрээслэгчид түрээсийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө мэдэгдэнэ. гэсэн заалтын дагуу Ц.Нарангэрэл нь дахин гэрээг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ман-Ад ХХК-нд санал гаргасан эсэх нь тодорхойгүй байх тул зохигчдын хооронд хийгдсэн Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ нь дуусгавар болсон гэж үзнэ.

Хэдийгээр зохигчдын хооронд хийгдсэн Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ нь дуусгавар болсон боловч Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэсний дагуу нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Гэтэл хариуцагч нь тухайн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Түрээслэгч түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-30 өдрийн дотор төлнө, 7 дугаар зүйлийн 7.2-т Түрээслэгч 7 хоногийн дотор түрээсийн байрыг чөлөөлж, түрээслэгчид шилжүүлж өгөхөөр бэлтгэнэ., 7.3-т талууд хүлээлгэн өгөх, хүлээн авах актад гарын үсэг зурсан үеэс түрээсийн байрыг буцаан өгсөнд тооцох бөгөөд түрээслэгч түрээсний байрны түлхүүрийг түрээслэгчид гардуулан өгнө гэсэн заалтуудыг хариуцагч Ц.Нарангэрэл зөрчиж түрээсийн төлбөрөө төлөөгүй, ажлын байрны зориулалтаар түрээслэсэн гэх Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж Центр 34 байрны 5 давхарын 509 тоот, 601 тоот өрөөнүүдийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй байгаа нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон болно.

Харин талууд нь түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон түрээсийн зүйлийг ашиглаж байсан үед хийгдсэн Гэрээний нэмэлт тооцоо буюу тухайлбал нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд ...2014 оны 11 сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 509 тоот өрөөний түрээсийн төлбөр болох 17,000,000 төгрөг, 601 тоот өрөөний түрээсийн төлбөр 21,375,000 төгрөг, засварын зардалд 11,556,000 төгрөг нийт 50,031,000 төгрөгийг Ц.Нарангэрэлээс гаргуулна... гэх түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн, маргаангүй гэж үзэн, харин засан сайжруулалтын зардалын талаар маргасан хэдий ч нэхэмжлэгч нь шүүхэд 2019.05.22-ны өдөр гаргасан хүсэлтдээ: ...2-рт: Энэ нэхэмжлэлээс засварын үнэ болох 1,155,000 төгрөгийг хасаж 38,000,000 төгрөгийг нэхэмжилж байна /хх-ийн 2-138/ гэсэн нь засан сайжруулалтын зардал 1,155,000 төгрөгнөөс татгалзсан гэж үзнэ. Мөн зохигчдын хооронд хийгдсэн 601 тоот гэрээнд заасан 1 сарын төлбөрийн тоо нь засвартай, улиралаар тооцсон тооцоо хэрхэн яаж тооцож гаргасан нь тодорхойгүй байх тул 1 сарын төлбөрийг 950,000 төгрөгөөр тооцон гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд ажлын байрны зориулалтаар түрээслэсэн түрээсийн төлбөрийг тус тус 950,000 төгрөгөөр тооцон хариуцагч Ц.Нарангэрэлээс Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж Центр 34 байрны 5 давхарын 509 тоот өрөөний 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 16,751,654 төгрөг, 601 тоот өрөөний 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 15,009,984 төгрөг нийт 31,761,638 төгрөгийг гаргуулж Ман-Ад ХХК-нд /захирал Ц.Даваадорж/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,238,362 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Алтанбарга ХХК-нд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч нь засан сайжруулах зардал 1,155,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас 601 тоот өрөөний ажлын байрны зориулалтаар түрээслэсэн түрээсийн гэрээнд гарын үсэг зураагүй талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд уг гэрээнд Батсайхан гэдэг хүн гарын үсэг зурсан талаар нэхэмжлэгч шүүхэд мэдүүлдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 71 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд...1.Шинжлэгдэж буй гарын үсэг нь Ц.Наранэгрэлийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна...гэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,761,638 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 316,758 төгрөгийг Ц.Нарангэрэлээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар зохигчид нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу зохигчдын гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн зохигчдыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дүгээр баг, Ганзам 5 дугаар хэсэг 58-31 тоотод оршин суух, Энсонголия холдинг ХХК-ийн захирал Ц.Нарангэрэлээс түрээсийн төлбөр нийт 31,761,638 төгрөг гаргуулан Ман-Ад ХХК-нд /захирал Ц.Даваадорж/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,238,362 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч засан сайжруулсан зардал 1,155,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, Алтанбарга ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 407,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нарангэрэлээс 316,758 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.СОЁЛМАА