Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00374

 

                                 “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                                        хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг,  шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/01624 дүгээр шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны  өдрийн 1556 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,052,826 төгрөг гаргуулах тухай үндсэн, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгонтуул, Б.Мөнгөнзул, хариуцагч ,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Т.Туул, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,052,826 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,  нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/01624 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, гоос зээлийн гэрээний үүрэгт 1,178,950.61 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,873,875.39 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох ,,,,,,,,,,,,,,,,, гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,эд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,гоос тэмдэгтийн хураамжид 32,845 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 1,115,400 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,гоос 133,089 төгрөг тус тус гаргуулж “Мүүрь аудит” ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны  өдрийн 1556 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/01624 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200600662849 тоот төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 06 сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,932 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 184/ШШ2020/01624 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.10-ны өдрийн 1556 дугаар магадлалын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоолын 2.2-т “Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана” гэж тайлбарласан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Зээлийн гэрээнд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,  нь ,,,,,,,,,,,,,,,,,ын хамт зээл буцаан төлөх үүргийг хамтран хариуцахаар зөвшөөрч гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой хэдий боловч хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,  нь ,,,,,,,,,,,,,,,,,ын дангаараа байгуулсан өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 8,797,826.74 төгрөгийг хариуцах үндэслэлгүй ба хамтран байгуулсан зээлийн гэрээний 4,902,173.26 төгрөгийн хэмжээнд үүрэг хүлээх нь хуульд нийцнэ.” гэсэн байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,, ын зүгээс 8,787,227.80 төгрөг болон 16,598.94 төгрөгийн зарлагын гүйлгээ хийх хүсэлт гаргаагүй, өмнө байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийг уг зээлээс төлөх хүсэл зориг илэрхийлсэн тухай баримт хэрэгт байхгүй байна. Дээрх зарлагын гүйлгээг хийснээр зээлдэгч нар мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж олгогдоогүй шинжтэй үйлдэл болжээ.

4.2. Иймд анхан шатны шүүхээс хамтран хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,гийн үүргийн талаар дүгнэж, холбогдох тооцооллыг хийж хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,гоос 1,178,950.61 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж хуульчилсан. Банк 2018.11.07-ны өдөр зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,ын 1060046487 дугаартай зээлийн дансанд 13,700,000 төгрөгийн зээлийн олголтыг хийж, хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Ийнхүү банкнаас олгосон зээлийн хөрөнгөнөөс зээлдэгч нь өмнөх зээлийн төлбөрөө төлж байгаа нь зээлийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа хэлбэрт хамаарах бөгөөд зээлдэгч нь хамтран зээлдэгчтэй зээлийн хөрөнгийг хуваалцсан эсэх, зээлийг хэрхэн захиран зарцуулсан талаар хэрэглээний зээлийн хувьд банк хяналт тавих хууль зүйн үндэслэлгүй. ,,,,,,,,,,,,,,,,,  нь зээлийн хөрөнгийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр захиран зарцуулж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас урьд авсан зээлийн эргэн төлөлтийг хийсэн болох нь хавтаст хэргийн 117 дахь талд ,,,,,,,,,,,,,,,,,ын гарын үсэг бүхий 8,781,227.80 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлөх тухай төлбөрийн баримтаар тогтоогдож байх атал давж заалдах шатны шүүхээс зээлийн эргэн төлөлтийг төлөх хүсэл зориг илэрхийлсэн тухай баримт хэрэгт байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. Дээрх үндэслэлээр шүүгчийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ач холбогдол бүхий нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,  нарт 13,700,000 төгрөгийн зээлийг олгохоор талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т “Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж хамтран зээлдэгчийн уг зээлийн харилцаанд хүлээх үүргийн талаар тусгасан. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, нь дээрх гэрээний нөхцөлийг уншиж танилцан, өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсгээ зурсан тул гэрээнээс үүссэн аливаа эрх, үүргийг биечлэн хариуцах үүрэгтэй буюу зээлийн төлбөрийг бүхэлд нь хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалын нэхэмжлэлийн шаардлагаас 9,873,875.39 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

5. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,052,826 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнд, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, гоос нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, гоос 1,178,950.61 төгрөг гаргуулж, үлдэх 9,873,875.39 төгрөгт холбогдох шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, эд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,  нар нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2018.11.07-ны өдөр 1060046487 дугаар зээлийн гэрээ байгуулан, 13,700,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан... зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,  нь 2019.07.09-ний өдөр нас барсан тул 2019.08.05-ны өдөр зээлийн хүүг зогсоосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,670,595 төгрөг, зээлийн хүүд 1,751,154 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 295 төгрөг төлсөн. Үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, энэ талаар удаа дараа мэдэгдэж, үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 11,029,405 төгрөг, зээлийн хүү 23,421 төгрөг, нийт 11,052,826 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү...” гэсэнд,  

хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,  хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ “... Талийгаач ,,,,,,,,,,,,,,,,,  нь 2010 оноос эхлэн нэхэмжлэгч банкнаас олон удаа мөнгө зээлжээ. Тэрээр “... Та батлан даагч болоод өгөөч гэж гуйсных нь дагуу зээлийн гэрээг уншаагүй, гарын үсэг зурсан. Тухайн үед ажил тарж байсан тул банкны ажилтан энэ гэрээний утга учрыг сайтар танилцуулж өгөөгүй. Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,  болон миний хуулийн мэдлэггүйг болон гэрээг уншиж үзээгүй утга учрыг нь сайн ойлгоогүйг далимдуулан хамтран зээлдэгч нэрээр гэрээнд гарын үсэг зуруулсан. Зээлийн гэрээний 4.6-д “өвлүүлэгчийн зээлийн өрийг өвлөгч хариуцах”-аар заасан. Гэтэл талийгаачийн хууль ёсны өвлөгч нөхөр ,,,,,,,,,,,,,,,,,  байхад, тэтгэвэргүй, ажилгүй, цалин орлогогүй, хувийн өмчгүй, нэн ядуу өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, бусдын хашаанд амьдарч байгаа надаас 11,052,826 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Талийгаач нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 13,700,000 төгрөгийг бодитоор аваагүй, банк урьд онуудад авсан зээлийн үлдэгдлүүдийг нэмж нэгтгээд зээлийн дансанд хуурамч бичилт хийж, түүнтэй зээлийн гэрээ хийсэн гэж ойлгож байна... Зээлийн гэрээнд заасан нөхцөлүүд нь зээлдэгч талдаа хохиролтой, зээлдэгч талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, ,,,,,,,,,,,,,,,,,  намайг хуурч мэхлэн ноцтой төөрөгдөлд оруулж, дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчилсан, хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй учир хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү...” гэж,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,  “...Гэрээний үндсэн болон хамтран зээлдэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,  биш ... ,,,,,,,,,,,,,,,,,  нь талийгаач ,,,,,,,,,,,,,,,,, аас хууль ёсоор болон гэрээслэлээр ямар нэг эд хөрөнгө, эрх өвлөн аваагүй тул нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэгч биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус маргажээ.

9. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,  нь зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа бусдын зүй бус дарамт, шахалт, хууран мэхлэлт, ноцтой төөрөгдөлд орсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, г зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,  нь 2019.07.09-ний өдөр нас барсан тул нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, гоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, түүнчлэн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,  нь “,,,,,,,,,,,,,,,,,  зээлийн мөнгийг авсан” гэж тайлбарлаж байгаа нь түүнийг зээл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3-т зааснаар зээлдэгчийн нэг болох ,,,,,,,,,,,,,,,,, д мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн, зээлийн гэрээнд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,  нь ,,,,,,,,,,,,,,,,, ын хамт зээл буцаан төлөх үүргийг хамтран хариуцахаар зөвшөөрч гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх ёстой талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

10. Гэсэн атлаа шүүх “...хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,  нь ,,,,,,,,,,,,,,,,, ын дангаараа байгуулсан өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 8,797,826.74 төгрөгийг хариуцах үндэслэлгүй, харин хамтран байгуулсан зээлийн гэрээний 4,902,173.26 төгрөгийн хэмжээнд үүрэг хүлээх нь хуульд нийцнэ, гэж дүгнээд уг дүнгээс зээл төлөлтийг зогсоосон 2019.08.05-ыг хүртэлх 271 хоногийн хүү 698,821.58 төгрөг, нийт 5,600,994.84 төгрөгийн үүргээс үүнээс зээлдэгчийн төлсөн 4,422,044.23 төгрөгийг хасч, 1,178,950.61 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, гоос гаргуулж, үлдэх 9,873,875.39 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

11. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын хооронд 2018.11.07-ны өдөр байгуулагдсан 13,700,000 төгрөгийн (жилийн 19,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай) зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа, “зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,, ын өмнө нь байгуулсан зээлийн гэрээний хамтран зээлдэгч биш тул тухайн гэрээний дагуу төлсөн зээлийн хэмжээгээр хариуцлага хүлээхгүй” хэмээн маргаан бүхий зээлийн гэрээнд хамааралгүй өөр гэрээний үүрэгтэй холбон зөрчилтэй дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэсэнтэй нийцэхгүй буюу хууль зүйн үндэслэлгүй юм.   

12. Иймд, “... Банк 2018.11.07-ны өдөр зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,, ын дансанд 13,700,000 төгрөгийн зээлийн олголтыг хийж, хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Ийнхүү банкнаас олгосон зээлийн хөрөнгөнөөс зээлдэгч нь өмнөх зээлийн төлбөрөө төлж байгаа нь зээлийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа хэлбэр бөгөөд зээлдэгч нь хамтран зээлдэгчтэй зээлийн хөрөнгийг хуваалцсан эсэх, зээлийг хэрхэн захиран зарцуулсан нь ач холбогдолгүй буюу үүнд банк хяналт тавих хууль зүйн үндэслэлгүй. ,,,,,,,,,,,,,,,,,  нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр зээлийг захиран зарцуулж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас урьд нь авсан зээлээ эргэн төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад (...) давж заалдах шатны шүүх “...,,,,,,,,,,,,,,,,, ын зүгээс 8,787,227.80 төгрөг болон 16,598.94 төгрөгийн зарлагын гүйлгээ хийх хүсэлт гаргаагүй, өмнө байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийг уг зээлээс төлөх хүсэл зориг илэрхийлсэн тухай баримт хэрэгт байхгүй байхад зарлагын гүйлгээг хийснээр зээлдэгч нар мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжийг олгоогүй шинжтэй үйлдэл болжээ...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны  өдрийн 1556 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2020/01624 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтын “...1,178,950.61 ...” гэснийг “... 11,052,826 ...” гэж, “...нэхэмжлэлээс үлдэх 9,873,875.39 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,” гэснийг хасаж, 3 дахь заалтын “... 32,845 ...” гэснийг “... 191,795 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 172,932 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ