| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2014/00292/И |
| Дугаар | 94 |
| Огноо | 2020-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 94
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.С******* даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Ц******* ******* 179 тоотод оршин суух, эмэгтэй, “М*******” ХХК-ний захирал Балчинзанги овогт Г******* Э*******н /*******/ нэхэмжлэлтэй:
Хариуцагч С*******” ХХК-нд /захирал Д.Б*******/ холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Нн Х 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол 12а-37 тоотод оршин суух, эрэгтэй, одоо Хы “Хууль эрх зүйн газар”-ын ахлах зөвлөх ажилтай О овогт ДН //
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Нн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 23-941 тоотод оршин суух, эрэгтэй, Хы “Хууль эрх зүйн газар”-ын хуулийн зөвлөх ажилтай Ш овогт Сн Г
“Барьцааны гэрээг хүчингүй болгон, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Г.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“М*******” ХХК нь 2003 онд “Сэлэнгэ Хангай” ХХК-тай франчайзын гэрээ байгуулж, үүний дагуу “Сэлэнгэ Хангай” ХХК нь “Хаан” банкнаас 100 сая төгрөгний зээл авах байсан. Гэтэл “Хаан” банк 60 сая төгрөгийн зээл өгч 40 сая төгрөгийн зээлийг хассанаас болж “Сэлэнгэ Хангай” ХХК нь “Франчайзын гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй боллоо” гэж “М*******” ХХК-д мэдэгдсэн. Тухайн үед “М*******” ХХК нь зээлгүй байсан бөгөөд “С*******” ХХК-ний банкны зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгүүдийг “М*******” ХХК-руу шилжүүлээд түүгээрээ зээл аваад “Сэлэнгэ Хангай” ХХК-ны зээлийн үлдэгдэлийг дараад ашгаа хуваая гэж харилцан тохиролцсон байсан.
Тэгтэл Хаан банк 2004 оны 09 дүгээр сарын 03-нд “Сэлэнгэ Хангай” ХХК- нь “зээлээ төлсөн нь үнэн болно” гэсэн бичиг хийж өгсөн. Уг бичгийг нь аваад хууль ёсны дагуу барьцааны гэрээг дуусгавар болгож хаасан. Тэгээд хөрөнгүүдээ барьцаанаас нь чөлөөлөөд болзолт хэлцэл хийж үл хөдлөх хөрөнгүүдээ манай компанид “Бэлэглэлийн гэрээ”-р шилжүүлж гэрчилгээ гаргуулсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчиж байгаа. Жишээлбэл: 2004 оны 09 дүгээр сардаа “М*******” ХХК нь зээлээ авч чадахгүй бол буцаагаад хөрөнгөө шилжүүлнэ гэж “Хаан” банктай тохиролцсон. Үүний дагуу энэ өдрөө нотариатаар батлуулаад хамтран ажиллах гэрээг “Сэлэнгэ Хангай” ХХК-тай байгуулсан. Хамтран ажиллах гэрээнд компаний хүлээх хариуцлагын тухай тодорхой тусгаж өгсөн. Энэ тухай нотлох баримтууд нь хэрэгт байгаа.
“М*******” ХХК нь болзолт гэрээ хийсний 6 хоногийн дараа “Капитрон” банкнаас 200 сая төгрөгний зээл авахаар хурлын шийдвэр гаргуулсан байсан. Тэгээд “манайх зээлээ авахаар болчихлоо, үл хөдлөх эд хөрөнгөнийхөө гэрчилгээг өгөөч барьцаанд тавиад зээлээ авъя” гэсэн хүсэлтийг тавихад “Хаан” банк нь болзолынхоо хугацаанд буюу 2004 оны 09 дүгээр сарын 06-нд “Хөрөнгөө битгий чөлөөл” гэсэн саад болох үйлдэл үзүүлсэн байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс авах гэтэл “Хаан” банкнаас хүсэлт ирсэн гээд гаргаж өгөхгүй байсан бөгөөд манай үйл ажиллагаа явуулах боломжийг “Хаан” банк хаасан. Тэгэхэд “Сэлэнгэ Хангай” ХХК нь гэрээгээрээ 40 сая төгрөг хасуулснаас болоод сав баглаанд зарцуулах байсан мөнгөөрөө үйлдвэрийн байр бариад, өчнөөн олон савлаагүй бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байсан нь муудаж актлагдсан. “Сэлэнгэ Хангай” ХХК нь сав баглаа боодлын мөнгөгүй болчихоод “Хаан” банкинд энэ талаар хүсэлт тавихад “Хаан” банкнаас зээлийн хорооны дарга гэж хэдэн хүмүүс 2004 оны 12 дугаар сард ирээд “зээл бүтнэ” гэж хэлээд явсан боловч 1 сар чимээгүй байснаа шүүхэд өгсөн байсан.
Ингээд 2 компани нь 2006 оны франчайзын гэрээ, болон хамтран ажиллах гэрээгээ дүгнэж, гэрээний дагуу “Сэлэнгэ Хангай” ХХК нь хөрөнгөө буцааж авах эрхгүй болон үлдээсэн. Энэ нь ч шүүхийн шийдвэрүүдээр нотлон тогтоогдож байгаа. Би тухайн үед 2 компаний дунд их хүнд байдалтай байсан. Учир нь: “М*******” ХХК нь миний төрсөн ахын компани, харин “Сэлэнгэ Хангай” ХХК нь миний нөхрийн компани байсан. Иймд 2003 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “С*******” ХХК-ний “ХААН” банкны зээлийн барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг нь тогтоож өгнө үү хүсэлтээ шүүхэд тавьсан...” Мөн өнөөдрийг хүртэл 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “С*******” ХХК, М*******” ХХК-ийн хооронд хийгдсэн таван “Бэлэглэлийн гэрээ” хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд аль нэг тал нь гомдол гаргаагүй учир дээрх гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг тогтоох нь үндэслэлтэй гэж үзэж байна гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч “С*******” ХХК-ийн захирал Д.Б*******гийн шүүхэд гаргасан тайлбараас:
...Манай компани нь “М*******” компанитай 2003 онд харилцан тохиролцож франчайзын гэрээ хийсэн юм. Уг гэрээний үндсэн заалт нь “М*******” компаний патент бүхий 4 төрлийн зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүнийг “С*******” компани үйлдвэрлэж борлуулалтыг нь “М*******” компани гүйцэтгэх тохиролцоо байлаа. Франчайзын гэрээгээ үндэслэн 2 компани хамтран 100 сая төгрөгийн төсөл боловсруулж манай “С*******” компани Хнаас зээл хүслээ. Хны Сэлэнгэ дэх салбар 25 сая төгрөгөөс илүү зээл олгох эрхгүй тул тэд Төв Хиндаа хандаж хамтарсан судалгаа хийсний эцэст боломжтой гэж үзээд “Зээл олгох зөвшөөрлийн хураангуй” гэдгээ үйлдэж манай “С*******” компанид тус төслийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн юм.
Ингээд 2003 оны 9 дүгээр сарын 29-нд Х нь манай “С*******” компанитай 100 сая төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ хийж тэр өдрөө 15 сая төгрөгийг нь олгож 3 хоног хүлээгээд үлдсэн зээлийг нь ав гэж Хны зүгээс хүлээлгэсэн. Зээлийн гэрээ 204-205-р хуудас, барьцааны гэрээ /5-7-р хуудас/, Гэвч 3 хоногийн дараа танай зээлээс үйлдвэрийн байр авах 40 сая төгрөгийг нь хас гэж дээрээс үүрэг өгсөн тул 40 сая төгрөгийг нь хасаж үлдсэн 45 сая төгрөгийг нь ав гэж Хнаас манай компанид мэдэгдсэн. 2 компани хамтран бодит үзүүлэлтэнд тулгуурлан төслөө хийсэн учраас 40 сая төгрөг нь хасагдвал төсөл хэрэгжих боломжгүй болох нь ойлгомжтой байсан юм. Иймээс 40 сая төгрөгийг хасуулахгүй гэж бид хөөцөлдсөн боловч Х: Эсвэл авсан 15 сая төгрөгөө буцааж тушаагаад өөр банкнаас зээл ав. Үгүй бол 45 сая төгрөгөө ав гэсэн муйхар тулгалт хийсэн.
1.Тухайн үеийн Хны захирал байсан Х.Алтангэрэлийн 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд ӨГСӨН мэдүүлэг /40 сая төгрөгийг Төв Хнаас хас гэсэн утгатай/
2.Тухайн үед Хны ерөнхий нягтлан бодогч байсан Л.Сайзмаагийн шүүхэд гаргасан тайлбар /40 сая төгрөгийг төв банкнаас хасах шийдвэр гаргасан болохоор хасаж олгох ёстой гэсэн утгатай/
3.Тухайн үеийн Хны зээлийн эдийн засагч Л.Ононгийн шүүхэд гаргасан тайлбар Төв Хнаас 40 сая төгрөгийг хассан, “С******* “ компани хэрвээ хасах гэж байгаа бол барьцааны гэрээг өөрчилж өг гэсэн утгатай/
Манай "С*******” компани үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжиийн урьдчилгаанд зээл авсан өдрөө буюу 2003 оны 09 дүгээр сарын 19-нд 15 сая төгрөгөө өгчихсөн байсан тул барьцааны хөрөнгөний заримьг нь чөлөөлж өг гэж хүссэн боловч Х зөвшөөрөөгүй. Ингээд аргагүйн эрхэнд хүнд байдалд ороод нэмэлт гэрээнүүдийг зөвшөөрсөн тул Х 2003 оны 10 дугаар сарын 06 болон 10 дугаар сарын 8-нд үлдсэн мөнгийг нь 2 тасалж өгсөн юм.
1.Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ 1-1 /209-р хуудас/
2.Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ 1-2 /209-ийн ард/
Манай “С*******” компани нь үйлдвэрлэлийн байрны 40 сая төгрөг хасагдсан тул сав баглаанд зориулах байсан мөнгөөрөө өөр үйлдвэрийн байр засварлаж үүргээ биелүүлэхээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Хэдийгээр ажлаа эхлүүлсэн боловч бусад бүтээгдэхүүний борлуулалтаараа банкны зээл, хүүг 2003 оны 10 дугаар сараас сар бүр графикаараа төлсөөр байсан тул эргэлтийн хөрөнгө болон, сав баглааны мөнгө сох дутаж төслөө хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн. Үүнээс болж Хинд зээл, зээлийн хүүгээ төлөх болон “М*******” компанитай хийсэн Франчайзын гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул энэ хүнд байдлаас гарч 3 байгууллагыг хохироохгүй байх гарцыг “М*******” компанитай хамтран хайж эцэст нь барьцааны хөрөнгөө “М*******” компанид шилжүүлж “М*******” компани өөр банкнаас зээл авч Хны зээлийн үлдэгдлийг төлж үлдэгдлээр нь сав баглаа болон бусад хэрэгцээгээ ханган үйл ажиллагаагаа хэвийн явуулж төслөө хэрэгжүүлэх боломжийг олж харсан юм.
Энэ байдлыг тухайн үеийн Хны салбарын захиралд танилцуулж Х, “М*******” компани “С*******” компани 3 тохиролцож 2004 оны 8 сарын эцсээр болзолт хэлцэл хийсэн юм. Болзолт хэлцлээр “М*******” компани зээл хөөцөлдөөд бүтэхээр нөхцөл байдалд хүрсэн тохиолдолд:
1.Х нь “С*******” компаний авсан зээлийн шаардлагаасаа татгалзаж барьцааны хөрөнгийг “М*******” компанид шилжүүлэх нөхцөл бүрдүүлж өгөх
2.“С*******” компани Үл хөдлөх хөрөнгүүдээ “М*******” компанид шилжүүлэх
3. “М*******” компани 2003 оны 9 дүгээр сардаа багтааж зээл авч Хны зээлийн үлдэгдлийг төлөх тохиролцоонд тус тус хүрсэн юм. “М*******” компани зээлээ хөөцөлдөөд бүтэхээр боллоо гэснээр:
1.Х болзолт хэлцлийнхээ эхний үүргийг биелүүлж 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн шаардлагаасаа татгалзаж “С*******” компани зээлээ төлсөн болно гэсэн бичгийг бүртгэлийн албанд гаргаж өгсөн /31-х/
2.Ийнхүү Х албан ёсоор болзлыг хүлээн зөвшөөрч зээлийнхээ шаардлагаас татгалзсан тул “С*******” компани “М*******” компанитай 2004 оны 09 дүгээр сарын 03-нд нь “Хамтран ажиллах гэрээ “байгуулж нотариатаар баталгаажуулсан билээ. /18-19-рх/
3.“С*******” компани үүргээ биелүүлж бүртгэлийн газарт хандаж барьцааны гэрээг дуусгавар болгосон бөгөөд барьцаанд байсан хөрөнгүүдийг чөлөөлүүлж “М*******” компанид бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн /21-25-р/
4.“М*******” компани бас үүргээ болзлынхоо хугацаанд биелүүлж 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Капитрон” банкнаас 200 сая төгрөгийн зээл авахаар зээлийн хорооных нь хурлын 04/43 тоот шийдвэрийг авчирсан. /33-р/ Гэтэл Х 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ул хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд: Бид өөр эх үүсвэрээр зээлээ төлүүлэхээр баталгаа гаргах хэрэгтэй байснаас лавлагаа гаргаж өгсөн юм. Иймээс “С*******” компаний барьцааны хөрөнгийг чөлөөлөхгүй байхыг хүсье гэсэн бичиг өгсөн байсан. /32-х/ Манай 2 компани Хинд Капитрон банкны зээлийн хорооны хурлын шийдвэрийн хуулбарыг өгч албан бичгүүд бичиж хөрөнгийн үндсэн гэрчилгээнүүдийг өгнө үү? Бид үүргээ биелүүлэх болно гэж хичнээн гуйсан боловч дээрээс боль гэсэн гээд өгөөгүй. Ингэж Х “М*******” компаний болзлынхоо хугацаанд биелүүлсэн үүргийн биелэлтийг хүлээж авалгүй 2 компанийг банктайгаа хамт хохироогоод дууссан юм.
1.Капитрон банкны 2009 оны 05 дугаар сарын 28-ны 1467 тоот албан бичиг /44-р х/
2.С*******” компаний 2004 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот /34-р х/
3.“М*******” компаний 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 33 тоот /35-р х/
Манай “С*******” компани энэ хугацаанд нь авсан түүхий эдээ муутгахгүйн тулд ихээхэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж зөвхөн савлахад бэлэн болгосон байв. Ингээд “М*******” компанитай гэрээгээ дүгнэхээс өмнө болж өгвөл гэрээгээ биелүүлэх зорилгоор Хнаас 2004 оны 11 дүгээр сарын 24-нд 39 тоот албан бичгээр сав баглааны зээл хүссэн юм. Хоёр компаний хамтарсан төслийн удирдагчаар Г.Энхтуяа ажиллаж байсан тул Г.Энхтуяа нь Төв Хин дээр өөрийн биеэр очиж хөөцөлдсөний үр дүнд төв Хнаас нь 2004 оны 12 дугаар сарын сүүлчээр Зээлийн газрын захирал Д.Нямдорж гэдэг хүн 5 хүний бүрэлдэхүүнтэй ирж манай үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн зэргийг газар дээр нь ирж шалгаад зээл олгож болох юм , банк шийдвэрээ гаргах байх гээд явсан.
Хны хариуцлагатай удирдлагууд бүгдийг нь газар дээр нь шалгаж нүдээр үзээд явцгаасан учир сав баглаанд маань зээл олгоно гэдэгт итгээд хүлээсэн. Гэтэл Х манайд мэдэгдэлгүйгээр сав баглааны зээл өгөхийн оронд шүүхэд өгсөн байсан тул манай компани “М*******” компанитай хийсэн Франчайзын гэрээ, Хамтран ажиллах гэрээгээ биелүүлж чадаагүй юм.
1.“С*******” компаний 200 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 39 тоот /Шинээр гаргасан баримт/
2.Тухайн үеийн Төв Хны Зээлийн газрын захирал байсан Д. Нямдорж гэдэг хүний 2006 оны 12 дугаар сарын 06-НД ӨГСӨН гэрчийн мэдүүлэг /Шинээр гаргасан баримт/
Хаан банк манай компани 2-ын зээлийн болон барьцааны гэрээ нь 200 оны -09 дүгээр сарын 03-нд дуусгавар болсон. “М*******” компанид үл хөдлөх хөрөнгүүд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа./21-25-р х/ Манай компаний “М*******” компанитай хийсэн франчайзын гэрээ хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа./14-15-рх/ Хны зөвшөөрлөөр манай компаний “М*******” компанитай хийсэн Хамтран ажиллах гэрээ бас хүчин төгөлдөр байгаа/18-19 х/ “М*******” компани нь гэрээнүүдийнхээ үүргийг тухай бүр 100 хувь биелүүлсэн- Манай компани Хнаас шалтгаалан гэрээнүүдийнхээ үүргийг биелүүлээгүй. “М*******” компаний шаардсаны дагуу 2006 оны 10 дугаар сарын 22-нд гэрээнүүдээ дүгнэхэд бидэнд гэрээний үүргийг биелүүлэх мөнгө байхгүйн улмаас хөрөнгүүдээ гэрээ ёсоор өгөхөөс өөр аргагүй болсон тул 2006 оны 10 дугаар сарын 22-нд Гэрээний биелэлтийг дүгнэсэн билээ. /16-р х/
1.Х төслийн хэрэгжих боломжийг судалж бүрэн боломжтой гэж дүгнээд төслийг хүлээн зөвшөөрч 100 сая төгрөгийн зээл олгох гэрээ хийж нотариатаар батлуулж 15 сая төгрөгийг нь олгосон атлаа гэрээгээ зөрчин байж зээлийн 40 сая төгрөгийг яагаад хассан ЮМ бол ? /Хинд 40 сая төгрөгийг хассан тухай ямар ч баримт, шийдвэр байдаггүй юм/
2. “М*******” компани 200 сая төгрөгийн зээл авахаар болчихоод “С*******” компаний зээл хүүгийн үлдэгдлийг төлье гээд байхад яагаад зөвшөөрөөгүй юм бол?
3.Хны хариуцлагатай ажиллагсад ирж газар дээр нь үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнүүд ихээр байгааг өөрсдийнхөө нүдээр харж, гараараа барьж үзчихээд, учир шалтгааныг нь сонсчихоод яагаад сав баглааны зээл олгоогүй юм бол?
4.Энэ зээлийн асуудлыг цаашид яаж шийдсэн, ямар зүйл яригдсан асуудал нь банкны нууцын асуудал...гэдэг нь юу гэсэн үг юм бол? /Зээлийн газрын захирал байсан Д.Нямдоржийн мэдүүлгээс хар/ Ийм үл ойлгогдох байдлаар Х манай компанийг “М*******” компаний өмнө гэрээнүүдийнхээ үүргийг биелүүлэх боломжгүй байдалд оруулснаас болж хөрөнгүүдээ буцааж авах эрхгүй болгосон тул манай “С*******” компани нь “М*******” компаний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“М*******” ХХК-ийн захирал гэх иргэн Г.Э*******н нэхэмжлэлтэй, С******* ХХК-д холбогдох “2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ХААН Банк, “С*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан Барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, маргаантай байгаа хөрөнгүүдийн өмчлөгчийг тогтоолгох” тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.Барьцааны гэрээг хүчингүй болгох шаардлагын тухайд: “Х”, “С*******” ХХК нарын хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн болон батлан даалтын гэрээ байгуулагдаж 60.000.000 төгрөгийн зээл олгогдсон. Зээлдэгч “С*******” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Х ХХК нь 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлж “С******* ХХК-д холбогдуулан анх нэхэмжлэл гаргаж улмаар Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 377 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 469 дугаар тогтоолоор тус тус уг хэргийг эцэслэн шийдвэрлэж С******* ХХК-иас 100.414.689 төгрөг гаргуулж Х ХХК-д олгож шийдвэрлэсэн.
Энэхүү №469 тоот шүүхийн тогтоолоор банкны гаргасан “Зээлийн төлбөр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ХААН Банк “Сэлэнгэхангай” ХХК-ийн хооронд байгуулсан “Барьцааны гэрээ, Барьцаат батлан даалтын гэрээг хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” “С*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг ч бас хамтад нь шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тогтоолоор “С*******” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр банкны зээлийн төлбөрийг төлүүлэхтээ холбоотой иргэний хэрэг нэг мөр эцэслэн шийдвэрлэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч “М*******” ХХК нь Х, “С*******” ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээний оролцогч биш, “М*******” ХХК нь тус гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй, хөрөнгө барьцаалуулаагүй атлаа нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.6-д заасан хуулийн заалтуудыг зөрчиж байна. Иймд “М*******” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд төдийгүй уг нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн болно.
Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсоны дараа зээлийн төлбөрөө албадан төлүүлэхээр банк Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандтал банкны зээлийн барьцаанд байсан 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүгдийг нь хууль бусаар “С*******” ХХК-аас “М*******” ХХК-ийн нэр дээр Гальяаравын Энхтуяа гэгч нь “Бэлэглэлийн гэрээ” /Өөрөө өөртэйгөө хэлцэл хийсэн/-гээр шилжүүлсэн байсан хууль бус үйлдэл илэрч банк дахин Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар захиргааны хэрэг үүсгэн улмаар 3 шатны шүүхээр /2009 оны 10 дугаар сарын 28-нд №24 тоот анхан шатны шүүхийн шийдвэр, 2009 оны 12 дугаар сарын 08-нд №452 тоот давж заалдах шатны шүүхийн магадлал/ шийдвэрлэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №62 тоот тогтоолоор “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг үндэслэн “М*******” ХХК-ын нэр дээр гарсан Улсын бүртгэлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560, Ү-1317003123, Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С*******” ХХК-ийн эзэмшлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560 тоот, иргэн Г.Э*******н өмчлөлийн Ү-1317003123 тоот, иргэн Д.Б*******гийн өмчлөлийн Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн банкны барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийн эрхийг сэргээхийг Сэлэнгэ аймгийн Бүртгэлийн албанд даалгаж” шийдвэрлэснээр Банкны зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд болон түүний бүртгэлийн эрхтэй холбоотой асуудал нэг мөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан бөгөөд дээрх Иргэний хэргийн болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд нь өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Иймд “М*******” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.6-д заасан хуулийн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хны барьцааны болон батлан даалтын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үнэлж дүгнэн, эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 469 дугаартай тогтоол гарсан, уг тогтоол нь өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад сум дундын шүүхээс энэ хэрэгт давхардуулж иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байгаа нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна.
Банкны барьцааны эрхийн талаар маргах, нэхэмжлэл гаргах ямар ч эрхгүй этгээд болох “М*******” ХХК-ийн захирал гэх Г.Энхтуяа нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл маргаж байгаа “Барьцааны гэрээ”-г нэг талаас Х, нөгөө талаас “С*******” ХХК нар байгуулсан байхад энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар огт маргах эрхгүй, огт хамааралгүй, гэрээний оролцогч бус этгээд болох “М*******” ХХК нэхэмжлэл гаргасан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Эндээс үзэхэд ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.14.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл” гаргасан болох нь тодорхой нотлогдож байна. Иймд “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2 компани нь 2006 оны франчайзын гэрээ, болон хамтран ажиллах гэрээгээ дүгнэсэн. Уг дүгнэлтэндээ гэрээний дагуу “Сэлэнгэ Хангай” ХХК нь хөрөнгөө буцааж авах эрхгүй юм гээд буцааж авахгүй гээд түүнийгээ нотлон үлдээсэн. Иймд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “С*******” ХХК-ний “ХААН” банкны зээлийн барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг нь тогтоож өгнө үү.” гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1.”М*******” ХХК нь “Х” Сүхбаатар тооцооны төв, “С*******” ХХК-ийн хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үүргийн баталгааг ханган хийсэн “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“С*******” ХХК нь “ХААН” банктай 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 60.0 сая төгрөгний “Зээлийн гэрээ” байгуулж мөн өдрөө зээлдэгчийн үүргийн баталгааг ханган “С*******” ХХК-ийн өмчлөлийн болон эзэмшлийн Сүхбаатар суманд байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан “Барьцааны гэрээ” /гэрээ хийсэн он, сар, өдөр тодорхойгүй/ байгуулсан байна.
“М*******” ХХК-иас 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 31 тоот “Хаан банк”-ны захиргаанд хандан гаргасан хүсэлтийн дагуу “Хаан” банкнаас 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “С*******” ХХК нь “Х” ХХК-иас авсан бизнесийн зээлээ төлж дуусгасан болно” гэсэн тодорхойлолт хийж өгсөнөөр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тухайн өдрөө дээрх тодорхойлолтыг үндэслэн “С*******” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлснөөр барьцааны гэрээ нь дуусгавар болсон гэж үзнэ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2019/00903 дугаартай тогтоолоор “Нотариатын тухай” хуулийн /1997 он/ 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан “С*******” ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, “ХААН” банк, “С*******” ХХК-ын хооронд байгуулсан “Барьцааны гэрээ”-г гэрчилсэн нотариатын 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн үйлдлийг хүчингүйд тооцож,...шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д зааснаар “С*******” ХХК, “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ” нь дуусгавар болсон байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.”М*******” ХХК нь 2003 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн “С*******” ХХК-ний “Х”-ны зээлийн барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд заасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг нь тогтоож өгнө үү.” гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
“М*******” ХХК нь 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 31 тоот албан бичгээр “Х” ХХК-ийн захиргаанд хандан:
“Тус компани нь “С*******” ХХК-тай “Франзайчийн гэрээ” хийж бүх үйл ажиллагааг шилжүүлсэн боловч “С*******” ХХК нь эрсдэлд өртөж уг гэрээ биелэгдэх боломж муутай,...танай банкнаас авсан зээлээ төлөх боломжгүй...тухайгаа манайд мэдэгдсэн тул 3 талын ашиг сонирхлын хамт шийдвэрлэж болох нөхцлийг судалж үзсэн...2 компани нь танай зээлээр “С*******” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслийг нь танай банк зөвшөөрвөл хамтарч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн...танай зээлээр “С*******” ХХК нь бүтээгдэхүүд үйлдвэрлэсэн...сав баглааны хөрөнгө оруулахад шаардлагатай...150 сая орчим төгрөг болох бэлэн бүтээгдэхүүн юм байна...”С*******” ХХК нь...хүсэлт гаргаж зөвшөөрөл авсны дагуу бид “Капитрон” болон “Чингис хаан” банкнуудад зээл авах хүсэлтээ гаргасан. Тэд судалж үзээд зээл олгож болох хариу өгч байна...”С*******” ХХК-ийн ҮХЭХ-ийг манай компанийн нэр дээр яаралтай шилжүүлэх шаардлагатай болоод байна...зээл авмагц танай банкинд “С*******” ХХК нь зээлийн үлдэгдэл 52.44 сая төгрөгийг эхний ээлжинд төлөх...9 сардаа багтаан шийдвэрлэхгүй бол ҮХЭХ-ийг “С*******” ХХК-нд саадгүй буцаан шилжүүлж танай барьцааг хангах болно” /-хх-ийн 1-20/ гэсэн албан тоотын дагуу “Хаан банк”-аас 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “С*******” ХХК нь “ХААН” банкнаас авсан бизнесийн зээлээ төлж дуусгасан болно” гэсэн тодорхойлолт хийж өгсөнөөр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь дээрх тодорхойлолтыг үндэслэн “С*******” ХХК-ийн өмч болох Дэлгүүрийн зориулалттай барилга /тоосгон/ Сүхбаатар сумын төвд байрладаг 1317001561 дугаартай улсын бүртгэлтэй, дэлгүүрийн зориулалттай барилга /палк, тоосго /2002 он 63.06 м2, 1317002686 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга /тоосгон, нэг тал нь 2 давхар/ 250м2 1217001560 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга 339м2, 1317001559 дугаартай улсын бүртгэлтэй, хувийн байр /2давхар, доороо зоорьтой 400.3м2, 1317003121 дугаартай улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлсөн нь 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “С*******” ХХК, “ХААН” банкны Сүхбаатар тооцооны төвийн хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний зээлдэгчийн хүлээх үүргийн баталгааг ханган байгуулсан “Барьцааны гэрээ” нь дуусгавар болсон болно.
“С*******” ХХК-ийн хүсэлтээр “М*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар “С*******” ХХК нь “М*******” ХХК-нд өөрийн өмч болох Дэлгүүрийн зориулалттай барилга /тоосгон/ Сүхбаатар сумын төвд байрладаг 1317001561 дугаартай улсын бүртгэлтэй, дэлгүүрийн зориулалттай барилга /палк, тоосго /2002 он 63.06 м2, 1317002686 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга /тоосгон, нэг тал нь 2 давхар/ 250м2 1217001560 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга 339м2, 1317001559 дугаартай улсын бүртгэлтэй, хувийн байр /2давхар, доороо зоорьтой 400.3м2, 1317003121 дугаартай улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус бүрд нь “Бэлэглэлийн гэрээ” байгуулж нотариатаар гэрчлүүлэн, шилжүүлэн бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлгээ гаргасан байна.
Зохигчдын хооронд байгуулсан 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, “М*******” ХХК-ний өмчлөлд шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгө тус бүрт “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-үүд /хх-ийн 30/ авснаар дээрх гэрээ нь хүчин төгөлдөр болсон ба “Бэлэглэлийн гэрээ” нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар зохигчдын аль нэг тал нь “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулахаар гомдол гаргаагүй ба 280.3-т “Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй” гэсэн заалтанд зааснаар дээрх гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
Иймд зохигчдын хооронд байгуулсан 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-нд заагдсан Сүхбаатар сумын төвд байрлах дэлгүүрийн зориулалттай барилга /тоосгон/ 1317001561 дугаартай улсын бүртгэлтэй, дэлгүүрийн зориулалттай барилга /палк, тоосго /2002 он 63.06 м2, 1317002686 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга /тоосгон, нэг тал нь 2 давхар/ 250м2 , 1217001560 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга 339м2, 1317001559 дугаартай улсын бүртгэлтэй, хувийн байр /2 давхар, доороо зоорьтой 400.3м2, 1317003121 дугаартай улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүд нь “М*******” ХХК-ний өмч болохыг тогтоож, 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “С*******” ХХК, “ХААН” банкны Сүхбаатар тооцооны төвийн хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний хүлээх үүргийн баталгааг ханган байгуулсан “Барьцааны гэрээ” нь дуусгавар болсон тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...“Х”, “С*******” ХХК нарын хооронд 2003 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн болон батлан даалтын гэрээ байгуулагдаж 60,000,000 төгрөгийн зээл олгогдсон. Зээлдэгч “С*******” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй...Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 377 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 469 дугаар тогтоолоор тус тус уг хэргийг эцэслэн шийдвэрлэж С******* ХХК-иас 100.414.689 төгрөг гаргуулж Х ХХК-д олгож шийдвэрлэсэн.
...Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсоны дараа зээлийн төлбөрөө албадан төлүүлэхээр банк Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандтал банкны зээлийн барьцаанд байсан 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүгдийг нь хууль бусаар “С*******” ХХК-иас “М*******” ХХК-ийн нэр дээр Г.Энхтуяа...нь “Бэлэглэлийн гэрээ” /Өөрөө өөртэйгөө хэлцэл хийсэн/-гээр шилжүүлсэн...хууль бус үйлдэл...Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар захиргааны хэрэг үүсгэн улмаар 3 шатны шүүхээр /2009 оны 10 дугаар сарын 28-нд №24 тоот анхан шатны шүүхийн шийдвэр, 2009 оны 12 дугаар сарын 08-нд №452 тоот давж заалдах шатны шүүхийн магадлал/ шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №62 тоот тогтоолоор “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг үндэслэн “М*******” ХХК-ын нэр дээр гарсан Улсын бүртгэлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560, Ү-1317003123, Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ С*******” ХХК-ийн эзэмшлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560 тоот, иргэн Г.Э*******н өмчлөлийн Ү-1317003123 тоот, иргэн Д.Б*******гийн өмчлөлийн Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн банкны барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийн эрхийг сэргээхийг Сэлэнгэ аймгийн Бүртгэлийн албанд даалгаж” шийдвэрлэснээр Банкны зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд болон түүний бүртгэлийн эрхтэй холбоотой асуудал нэг мөр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дууссан...Иргэний хэргийн болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд нь өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа болно...М******* ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.6-д заасан хуулийн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гаргасан тайлбар гаргажээ...” гэжээ.
Гэтэл зохигчдын хооронд 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ” нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба нэхэмжлэгч Г.Энхтуяа нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн гэж үзнэ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн танхимын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 452 дугаартай магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг үндэслэн “М*******” ХХК-ын нэр дээр гарсан Улсын бүртгэлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560, Ү-1317003123, Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 27-р зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С*******” ХХК-ийн эзэмшлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560 тоот, иргэн Г.Э*******н өмчлөлийн Ү-1317003123 тоот, иргэн Д.Б*******гийн өмчлөлийн Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн банкны барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийн эрхийг сэргээхийг Сэлэнгэ аймгийн Бүртгэлийн албанд даалгаж” шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн гаргасан шийдвэр, магадлал, тогтоолын дагуу “М*******” ХХК-ын нэр дээр гарсан Улсын бүртгэлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560, Ү-1317003123, Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгон, банкны барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн бүртгэлийн эрхийг сэргээсэн талаар тухайлбал “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журамд заасны дагуу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн байгууллага нь зохигчдын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгон, сэргээсэн талаарх нотолсон үйл баримтууд авагдаагүй болно.
Харин “Х”-ны Улсын бүртгэлийн хэлтэст 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 925 тоот, 2014 оны 09 дүгээр сарын сарын 30-ны өдрийн 478 тоот, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 508 тоот албан бичигтээ “...”С******* “ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүд нь “М*******” ХХК-ийн өмч болохыг нотолсон, тогтоосон ямар нэгэн бүртгэл хийгдсэн эсэх талаар...”, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу “...Х”-ны барьцааны эд хөрөнгүүдийн бүртгэлийн бүртгэлийн эрхийг сэргээж өгөхийг хүсье..” гэх хүсэлтүүдийг гаргаж байсан бөгөөд энэ талаар Улсын бүртгэлийн хэлтэсийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1755, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1250, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1134 тоотуудад “...М*******” ХХК-ийн нэр дээрх бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг хүчингүй болгон, Улсын бүртгэлийн Ү-1317002686, Ү-1317001559, Ү-1317001560, Ү-1317003123, Ү-13170031561 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлүүд, “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгон эрхийг сэргээсэн тэмдэглэл үйлдсэн...” гэх боловч энэ талаарх нотлох баримтууд авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан дараах баримтууд авагдсан болно.
“М*******” ХХК, “С*******” ХХК-ний хооронд хийсэн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/01 тоот “Франзайчийн гэрээ”, 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02/02 тоот “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, “С*******” ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэн 2006 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээний биелэлтийг дүгнэсэн дүгнэлт, ”Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба”-ны 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 29 тоот Улсын мөрдөн байцаах газарт гаргасан “М*******” өмчлөгч болохыг тодорхойлсон тодорхойлолт, мөн албаны 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 81 тоот, Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 460 тоот, “Улсын бүртгэлийн хэлтэс”-ийн 2010 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 68 тоот тодорхойлолтууд, 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлагааны дүгнэлт”,
2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Зоос” банкны 104 дүгээр салбараас “Хаан” банкинд гаргасан “Данс хаах тухай” мэдэгдэл, 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09 тоот “С*******” ХХК-иас “Хаан” банкинд гаргасан хүсэлт, 2004 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “ХААН” банкнаас Сэлэнгэ газрын албанд гаргасан “Хүсэлт гаргах тухай” тоот, 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04/43 тоот “Капитрон” банкны Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2004 оны 09. Дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот ”С*******” ХХК-ний “ХААН” банкинд гаргасан хүсэлт, 2004 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 33 тоот “М*******” ХХК-ний “ХААН” банкинд гаргасан хүсэлт, 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06 тоот “С*******” ХХК-ний Монгол банкны ерөнхийлөгч н.Чулуунбатад гаргасан “Гомдол шалгуулах тухай” хүсэлт, 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 5/583 тоот “Монгол банкны “Өргөдөлийн хариу”, 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3г/348 тоот “Чингэс хаан” банкны “М*******” ХХК-нд гаргасан 2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14 тоотын хариу, 200 оны 06 дугаар 30-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхээс Эд хөрөнгийн улсын бүртгэлийн дарга Р.Пүрэвийг гэрчээр асуусан мэдүүлгийн хуулбар, Сэлэнгэ аймгийн бүртгэлийн хэлтсийн дарга С.Нямсүрэнгээс Захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбар, 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/01 тоот “Худалдах худалдан авах гэрээ” зэрэг авагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийг шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 572 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч “С*******” ХХК-ий захирал Д.Б*******д шүүх хурлын товыг боломжит хугацаанд мэдэгдэхэд ... байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж шүүхэд утсаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т түүнийр оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нотлоха баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаа зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар “С*******” ХХК, Хны хооронд байгуулсан 2003 оны 09 дүгээр оны 29-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүргийг хангах “Барьцааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1 зааснаар 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-нд заагдсан Дэлгүүрийн зориулалттай барилга /тоосгон/ Сүхбаатар сумын төвд байрладаг 1317001561 дугаартай улсын бүртгэлтэй, дэлгүүрийн зориулалттай барилга /палк, тоосго /2002 он 63.06 м2, 1317002686 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга /тоосгон, нэг тал нь 2 давхар/ 250м2 1217001560 дугаартай улсын бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилга 339м2, 1317001559 дугаартай улсын бүртгэлтэй, хувийн байр /2 давхар, доороо зоорьтой 400.3м2, 1317003121 дугаартай улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь “М*******” ХХК болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 572 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА