| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2019/04953/И |
| Дугаар | 101/ШШ2020/00853 |
| Огноо | 2020-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2020/00853
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, *******, Х ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, *******,*******,7 тоотод оршин суух, Г*******ын Г******* /РД:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ,, тоотод оршин суух, Г*******ын Н /РД:/ нарт холбогдох
160,301,382 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч Г.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, хариуцагч Г.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хариуцагч Г.Г*******, Г.Н нар нь014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хас Банктай дугаартай зээлийн гэрээ, -01, -02 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 122,000,000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хувьсах хүүтэй, амины орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Дээрх зээлийн гэрээнд Г.Н нь хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. дугаартай зээлийн барьцаанд улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, , Жигжид /15102/, хэсэг гудамжны27/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, , Жигжид /15102/, тоотод байрлах 93 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, , Жигжид /15102/, хэсэг гудамжны27/2 тоотод байрлах0 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүрэг, , Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүрэг, , Жигжид зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нар нь дугаартай зээлийн дансыг017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эргэн төлөлтийн хуваарийг 1,049 хоног тус тус хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ биелүүлж зээлийн төлбөр төлөх боломжийг маш олон удаа өгч, амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд байгуулсан дугаартай зээлийн гэрээний 6.1.1-д тус тус заасныг үндэслэн Банкны санаачилгаар019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.3 дахь заалт болон 137001947 дугаартай зээлийн гэрээ дугаар зээлийн гэрээг үндэслэн019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар доорх зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд: зээлийн үндсэн төлбөр 103,888,014 төгрөг, зээлийн үндсэн хүү 55,824,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 588,620 төгрөг, нийт 160,301,382 төгрөгийг зээлдэгч Г.Г*******, Г.Н нараас гаргуулах, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү.
2017 оны 7 сарын 6-ны өдрийн А1/951 тоот Хны ерөнхий захирлын тушаалаар хувьсах хүүтэй зээлүүд жилийн 18 хувийн тогтмол хүүтэй болсон, зээлдэгч нартай гэрээг болон эргэн төлөлтийн хуваарийг хийгээгүй юм байна лээ. Зээлийн төлбөрөө хуваарьт өдрөө төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хугацааны хүүг нь урьдчилж төлүүлээд, дараагийн төлөлтөөс нь хасаж тооцоод явдаг.018.02.28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, Г.Г******* олдохгүй байсан учир шүүхэд хандаж чадаагүй явсаар019 оны 11 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гэрээгээ цуцалж, төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон ... гэв.
Хариуцагч Г.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Г*******, Г.Н нар Х ХХК-тай014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 122,000,000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, жилийн хүү нь банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3.3 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байхаар харилцан тохиролцсон. Гэрээний.2-т зааснаар014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба тус хугацаанд мөрдөх зээлийн хувьсах хүүгийн хувь хэмжээг 19.8 хувь хэмээн тооцож байсан. Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Зээлийн гэрээ-нд017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр жилийн хүүгийн хувийг 18 хувь болгон өөрчлөлт оруулсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон. Хариуцагч нар нийт 70,160,850 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээний 5.2-т Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заасан нь Иргэний хуульд нийцэхгүй, Иргэний хуулийн16-р зүйлийн16.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Хэдийгээр иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгыг тодорхойлох бүрэн эрхтэй хэдий ч Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хуульд нийцэхгүй агуулгаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчид хохиролтой гэж үзэхээр байна. Банктай байгуулж буй зээлийн гэрээ нь байнга хэрэглэгдэх, гэрээний нөхцөлийг урьдчилан тогтоож, зээл авахаар ирсэн зээлдэгч бүрд санал болгодог тул зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний стандарт нөхцөлөөр хуулийн заалтыг тодотгосон журам тогтоож болох хэдий ч түүний агуулгыг өөрчилж, банкнаас тавьсан нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч болох зээлдэгч нарт хохиролтой байдлаар тодорхойлох нь хуульд харшилна. Иймд хариуцагч нарын зээлийн эргэн төлөлтийг Иргэний хуулийн16 дугаар зүйлийн16.4-т заасан журмын дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар тооцоолж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар 70,169,820 төгрөг төлсөн гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн зөвшөөрч байна, маргаангүй ... гэв.
Хариуцагч Г.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Г.Г*******, Г.Н нар нь нэхэмжлэгч Х ХХК- тай014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 122,000,000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу тодорхой төлбөрүүдийг төлж байсан. Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар төлбөрийг суутгаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна, хариуцагч нар тооцоолол хийгээгүй учир тоо хэлж маргах боломжгүй байна. Шаардлагатай гэвэл санхүүгийн шинжээч томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан заалтыг хэрэглэж өгнө үү. Г.Г*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалангийн тайлбарыг дэмжиж байна ... гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Г.Г*******, Г.Н нарт холбогдуулан зээлд 103,888,014 төгрөг, хүүд 55,824,748 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 588,620 төгрөг, нийт 160,301,382 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар суутгаагүй нь Иргэний хуулийн16 дугаар зүйлийн16.4-т нийцээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х ХХК014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 122,000,000 төгрөгийг хариуцагч Г.Г*******, Г.Н нарт 10 жилийн хугацаатай, жилийн 3,3 хувь дээр 16.5 хувийн суурь хүүг нэмж, 19.8 хувийн хувьсах хүүтэйгээр зээлж, Г.Г*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ,*******, хэсэг гудамж,27/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ,*******, хэсэг гудамж,27/2 тоотод байрлах0 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ,*******, хэсэг гудамж,26 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Г*******ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүрэг, , зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүрэг, , зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалж, зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал Г.Г*******, Г.Н нар Иргэний хуулийн42 дугаар зүйлийн42.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Иргэний хуулийн42 дугаар зүйлийн42.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Х ХХК өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул хариуцагч Г.Г*******, Г.Н нараас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.
Х ХХК014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч Г.Г*******т 122,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь Г.Г*******ийн Х дахь тоот дансны хуулгаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Зээлдэгч нар014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс018 оны сарын8-ны өдрийг дуусталх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 70,169,820 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх ба талууд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.
Талууд зээлийн жилийн хүүг хувьсах нөхцөлтэйгээр гэрээний.2-т тохиролцсон байх ба017.07.06-ны өдөр зээлийн жилийн хүү 18 хувь болж, анх гэрээ байгуулснаас 1.8 хувиар буурсан байна.
Зээлийн гэрээний хугацаа024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дуусахаар байх боловч зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж018 оны 02 дугаар сарын8-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүйн улмаас Х ХХК хариуцагч Г.Г*******т017.07.04,019.10.04-нд тус тус зээлээ төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээгээ цуцалж, шүүхэд хандах талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Хны шаардах хуудсаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн21 дүгээр зүйлийн21.3-т ...Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн19.3,25.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно..., талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн эсхүл бүрэн төлөөгүй бол гэрээний 6.1-д зааснаар банк нэг талын санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Х ХХК гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж байгааг буруутгах боломжгүй юм.
Хариуцагч талын төлсөн мөнгийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар суутгаж аваагүй нь Иргэний хуулийн16 дугаар зүйлийн16.4-т заасанд нийцэхгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгч нар зөрчвөл Х ХХК дараа сарын төлөх хүүг урьд сарын төлбөртэй хамтад нь төлүүлж, дараа сард хүүг багасгаж төлүүлж байсан нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол гэх баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул дараа сард төлөх хүүг урьдчилж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэргийн нөхцөл байдал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн018 оны 02 дугаар сарын8-ны өдөр 3,000,000 төгрөгийн төлөлт хийгдэхэд3,650,773 төгрөгийн хүүгийн төлбөрийн, 106,888,014 төгрөгийн үндсэн төлбөрийн зөрчил тус тус байсан гэж тайлбарласнаас, талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хуульд зааснаар гэрээг цуцлах нөхцөл018.02.28-ны өдөр бүрдсэн байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээр дурдсанаар гэрээ цуцлах нөхцөл018.02.28-ны өдрийн байдлаар үүссэн, үр дүн гарахгүй нь тодорхой болсон байхад нэхэмжлэгч тал шүүхэд хандалгүй 625 хоногийн хугацаа өнгөрүүлсний дараа019.11.18-ны өдөр шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна.
Х ХХК-ийн ерөнхий захирлын017 оны 07 сарын 06-ны өдрийн А1/951 тоот тушаалд зааснаар Х ХХК болон Г.Г*******, Г.Н нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний жилийн хүү 18 хувь болсон, зээлийн гэрээний.7-д гэрээний.3-д заасан үндэслэлээр зээлийн хүүг нэмэгдүүлсэн, буурсан тохиолдолд зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдөх бөгөөд зээлдэгч энэхүү өөрчлөгдсөн эргэн төлөлтийн хуваарьтай өөрийн биеэр танилцах үүрэгтэй гэж заасан үүргээ Х ХХК зээлийн хуваарь өөрчлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Х ХХК-ийн ерөнхий захирлын017 оны 07 сарын 06-ны өдрийн А1/951 тоот тушаалд зааснаар Х ХХК болон Г.Г*******, Г.Н нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний жилийн хүү 18 хувь болсон, уг тушаалыг017 оны 8 сарын 1-нээс мөрдөхөөр заасан тул хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваариар017.08.03-ны өдрийг хүртэл үндсэн зээл, хүүд 79,570,035.29 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.
Энэ хугацаанд нийт төлсөн 70,169,820 төгрөгийг хасвал, хуваарь өөрчлөх үе017.08.03-ны байдлаар 9,400,215.29 төгрөгийн гэрээний үүргийн зөрчилтэй байсан гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний жилийн хүү 18 хувь болсон байхад гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь хийгээгүй, хүү өөрчлөгдсөн017.08.03-ны өдрөөс018.08.03-ны өдрийг хүртэлх 365 хоногийн хугацаанд гэрээг цуцлахаар шүүхэд хандах боломжтой байсан, хэргийн нөхцөл байдал зэргээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг018.08.03-ны өдрөөр тасалбар болгон цуцлах нь зүйтэй гэж дүгнэв.
Эргэн төлөлтийн хуваарьт зааснаар018.08.03-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 107,030,622 төгрөг байсан, уг үндсэн зээлийн жилийн хүүг 18 хувиар тооцоход 19,265,512 төгрөг болж байна. /107,030,622*18хувь/
Эргэн төлөлтийн хуваариар017.08.03 хүртэл зээлдэгч нар зээл, хүүд 79,570,035.29 төгрөг төлөхөөс 70,169,820 төгрөг төлж, хүү өөрчлөгдөх хүртэлх үүрэгт 9,400,215.29 төгрөг дутуу төлөлттэй байсан.
Үндсэн зээлийн үлдэгдэлд 107,030,622 төгрөг, үндсэн зээлийг017.08.03-ны өдрөөс018.08.03-ны өдрийг хүртэл ашигласан хугацааны хүүд 19,265,512 төгрөг,014.11.06-наас017.08.03-ны өдрийг хүртэл нийт 35 удаагийн төлбөрийн үлдэгдэл 9,400,215.29 төгрөг, нийт 135,696,349.29 /нэг зуун гучин таван сая зургаан зуун ерэн зургаан мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.
Нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн0 хувиар тооцохоор гэрээний 5.1-д заасан байх боловч аль дүнгээс, ямар хугацааны хооронд, хэдэн хувийн үндсэн хүүгээс хэдэн хувиар тооцсон тооцоолол ойлгомжгүй /19.8 хувийн хувьсах хүү017.08.01-нээс 18 хувь болсон, өөр үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцохоор байхад хэрхэн тооцсон нь ойлгомжгүй/, тооцооллыг шүүх тооцоолон бодох боломжгүй байх тул нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 588,620 төгрөг, зээлийн хүү, үндсэн зээлд илүү нэхэмжилсэн4,046,412.71 төгрөг, нийт4,605,032.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Г.Г*******, Г.Н нараас зээлд 107,030,622 төгрөг, зээлийн хүүд 19,265,512 төгрөг, хүү өөрчлөгдөх хүртэлх гэрээний үүрэгт 9,400,215.29 төгрөг, нийт 135,696,349.29 /нэг зуун гучин таван сая зургаан зуун ерэн зургаан мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн4,605,032.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Г.Г*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ,*******, хэсэг гудамж,27/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ,*******, хэсэг гудамж,27/2 тоотод байрлах0 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ,*******, хэсэг гудамж,26 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Г*******ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүрэг, , зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүрэг, , зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 135,696,349.29 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч үндсэн зээлд 103,888,014 төгрөг нэхэмжилсэн, шүүх 107,030,622 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй 3,142,608 төгрөгийг шийдсэн гэж харагдахаар боловч нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтрээгүй, шүүх хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, төлбөрийг тооцсон, нэхэмжлэлийн шаардлага дотор багтаж байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн25 дугаар зүйлийн25.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г*******, Г.Н нараас 135,696,349.29 /нэг зуун гучин таван сая зургаан зуун ерэн зургаан мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлээс4,605,032.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Г.Г*******, Г.Н нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Г.Г*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ,*******, хэсэг гудамж,27/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ,*******, хэсэг гудамж,27/2 тоотод байрлах0 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, ,*******, хэсэг гудамж,26 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц, Г.Г*******ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүрэг, , зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүрэг, , зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 135,696,349.29 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,029,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г*******, Г.Н нараас 906,632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ