Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 00005

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Иргэдийн төлөөлөгч Н.Сүнжидмаа,

Хохирогч Ш.Нансалмаа, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шинжээч эмч О.Нансалмаа,

Насанд хүрээгүй гэрч М.Наранцэцэг,

Гэрч С.Мөнхтогтох,

Гэрч С.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч С.Эрдэнэдалай, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Самбуугийн Эрдэнэдалайд холбогдох 201606000042 дугаартай, 132/2016/0082/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух, 2001 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 230 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэн хянаж харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Самбуугийн Эрдэнэдалай /РД: ГМ63082710/.

Холбогдсон хэргийн талаар: 

   С.Эрдэнэдалай нь /яллах дүгнэлтэнд бисэнээр/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Чулуунбаатарыг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эрдэнэдалайгийн өгсөн: Би 2016 оны 02 дугаар сарын 03-ны шөнө Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг суманд очсон бөгөөд байшиндаа байрласан. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед босоод дүү Эрдэнэчимэгийн гэрт орж галыг нь түлсэн. Үүний дараа дүү Эрдэнэчимэг дэлгүүрт очоод гал түлчих гэж хэлэхээр нь дэлгүүрт гал түлсэн. Дараа нь намайг байшиндаа байж байхад дүү Эрдэнэчимэг, ээж 2 дэлгүүр лүү явахаар нь би дэлгүүр явж 0.5 литрийн хэмжээтэй Монгол стандарт архи худалдаж аваад ганцаараа уусан. Би дүү Эрдэнэчимэгийн гэрээс усны сав авч усанд явсан. Усанд явж ирээд усаа гэрт оруулчихаад худалдаж авсан архинаасаа уусан. Дараа нь дахин усанд явсан. Дараа нь мөн л нөгөө архиа уусан. Би дүү Эрдэнэчимэгийн дэлгүүр рүү явахаар гараад Төрийн банкны хажуу талын дэлгүүрын ойролцоо явж байгаад Чулуунбаатартай тааралдсан. Тэр надаас хаагуур яваад байна вэ гэж асуусан. Харин би Улаанбаатар хотод байж байгаад ирсэн талаараа хэлсэн. Мөн намайг архи уусан юм уу гээд байхаар нь би тийм гэж хэлсэн. Чулуунбаатар намайг ганц шил архи дэлгүүрээс худалдаж авчих гэж хэлсэн. Чулуунбаатар надад архи худалдаж авах мөнгө байхгүй, байсан архиа уучихсан гэж хэлсэн. Би өөрт байсан тамхиа бусдад зарсан. Чулуунбаатар надад 5000 төгрөг байна гэж хэлсэн. Би 5000 төгрөгийг надад өгчих гээд авсан. Би Чулуунбаатарт тамхи өгсөн. Би замаараа дэлгүүрээс ганц шил архи худалдаж авчихаад харих гээд явж байхад Чулуунбаатар мөн л Төрийн банкны хажуу талд сууж байсан. Би түүнд нэмж тамхи өгөхөөр хамт манай байшин руу явсан. Манай байшингийн ойролцоо ирэхэд би түүнийг гадаа байж байгаарай би гэрээс ороод тамхи авчихаад ирье гэж хэлсэн. Намайг байшин руугаа ороход Чулуунбаатар араас орж ирсэн. Би түүнд идээ барьж, цай уулгасан. Дараа нь худалдаж авсан архинаас хийж өгөхөд ажилтай байгаа учраас архи уухгүй гэж хэлсэн. Би түүнд хийж өгсөн архийг өөрөө уусан. Дараа нь Чулуунбаатар манайхаас явсан. Орой болоход цонхны доор хар юм харагдаад байхаар нь очиж харахад Чулуунбаатар хэвтэж байсан. Би дүү Эрдэнэчимэгийн дэлгүүр дээр очиж түүнд Чулуунбаатарын дүү Нансалмааг дуудаад ах Чулуунбаатар ахыгаа аваарай гэж хэлсэн. Ийм л үйл явдал болсон гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Нансалмаагийн өгсөн: Чулуунбаатар нь манай ах юм. Чулуунбаатар 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1230 цагт манайд хөдөөнөөс ирсэн. Түүнийг ирэхэд охин Наранцэцэг, нөхөр Мөнхтогтох нар байсан. Би энэ үед захиргаа орсон байсан. Охин Наранцэцэг над руу утсаар ярьсан бөгөөд Чулуунбаатар ахыг группын мөнгөө авахаар ирсэн талаар хэлсэн. Би охин Наранцэцэгт одоо цайны цаг болж байна гэж хэлсэн. Чулуунбаатар манайхаас 1415 цагийн үед гарсан бөгөөд над руу утсаар ярьж группын дэвтэрээ авъя гэж хэлсэн. Чулуунбаатар группын мөнгөөрөө өвс, тэжээл авна гэж байсан. Би Чулуунбаатартай 1425 цагийн үед Төрийн банкны хажууд уулзсан. Би Чулуунбаатарт группынхаа мөнгийг авчихаад манайд ирнэ биз дээ гэхэд тэгнэ гэж байсан. Үүний дараа Чулуунбаатар ах Төрийн банк руу орсон, харин би гэр лүүгээ явсан. Намайг гэртээ очиход охин Наранцэцэг, нөхөр Мөнхтогтох нар байсан. Би Чулуунбаатартай 1500  цагийн үед утсаар ирэх болж байгаа эсэхийг асуухад хүнд өвсний өртэй, дахиад өвс асууя гэж хэлсэн. Би Чулуунбаатар руу 20-30 минутын зайтай ойр, ойрхон утсаар залгахад заримдаа утас нь холбогдоно, заримдаа холбогдохгүй байсан. Сүүлд түүнтэй ярихад удахгүй очно гэж хэлсэн. Энэ үед түүнийг хэн нэгэн хүн дарамтлаад байсан. Тэр дарамтлаад байсан хүний дуу хоолой Эрдэнэдалайн дуу хоолой байсан. Тухайн өдөр Чулуунбаатар архи уугаагүй байсан. Дүрс бичлэгийн СД-нд Эрдэнэдалай, Чулуунбаатар нар уулзсан. Тэр хоёр тамхи татсан. Эрдэнэдалайд 5000 төгрөг гаргаж өгсөн. Чулуунбаатар мөн мөнгө гаргасан. Эрдэнэдалай дэлгүүр рүү орсон бөгөөд хэсэг хугацааны дараа гарч ирсэн. Чулуунбаатарыг явах гэхэд суу гээд суулгасан. Чулуунбаатар хашаа руу бие зассан. Энэ үед Эрдэнэдалай дэлгүүрээс архи авсан бөгөөд Чулуунбаатарыг гэрлүүгээ дагуулаад авч явсан үйл явдал харагдсан. Би Чулуунбаатар руу байн, байн залгахад одоохон очно гээд байсан. Эрдэнэчимэг надад ах Чулуунбаатарыгаа ирж ав, согтуу байна гэж хэлсэн. Би Чулуунбаатарыг авахаар очиход Эрдэнэдалай, Эрдэнэчимэг нар маргалдаад байсан. Намайг Чулуунбаатарыг гэр рүүгээ авч явахаар түүний гэрийн хашаанаас гарах хүртэл Эрдэнэдалай байшингаасаа гараагүй. Эрдэнэчимэг чарга авч ирээд Чулуунбаатарыг хурдан авч яв, осгочихлоо гээд байсан. Би Чулуунбаатарыг гэртээ авч ирээд харахад хамар, амнаас нь цус гарсан байсан. Чулуунбаатар ах гэрт очоод Эрдэнэдалай намайг зодсон, муухай хүн юм даа гээд байсан. Би эмнэлэг, цагдаа дуудах гэхэд Чулуунбаатар яах юм бэ, маргааш болъё, гайгүй байх гээд байсан. Би Чулуунбаатарыг босгож суулгах гэсэн боловч цээжээ даахгүй байсан. Чулуунбаатар шөнөжингөө Эрдэнэдалай намайг арай хэтрүүлчихлээ гээд байсан. Эрдэнэдалай миний ах Чулуунбаатарыг зодоогүй байсан бол өдийд амьд байх байсан. Би тэтгэвэр, тэтгэмж, оршуулын зардал, нийт 15000000 төгрөг нэхэмжилж байна. Чулуунбаатарын гар утас, малгай нь олдоогүй. Маргааш нь түүний таяг нь Эрдэнэдалайгийн байшингийн ард байсан гэх мэдүүлэг,

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Эрдэнэчимэгийн өгсөн: Өглөө манай ах Эрдэнэдалай дэлгүүр рүү очиж гал түлсэн юм. Мөн дэлгүүрт түлээний мод авч ирж өгсөн. Би дэлгүүр дээрээ сууж байгаад орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ очиход Нансалмаагийн ах Чулуунбаатар байшингийн урд хэвтэж байсан. Би түүнд хөлдөж үхлээ шүү дээ гэж хэлээд юм налуулж суулгасан. Чулуунбаатар надад ах нь хаана байна вэ гээд байсан. Би Чулуунбаатараас түүний дүү Нансалмаагийн утасны дугаарыг асуугаад дүү Нансалмааг нь дуудсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч М.Наранцэцэгийн өгсөн: Чулуунбаатар манай ээжийн ах байгаа юм. Чулуунбаатар ах манайд 12 цагт өнгөрч байхад ирсэн. Тэр группын мөнгөө авна гэж байсан. Ээж түүний группын дэвтрийг авах гээд явсан байсан. Би Чулуунбаатар ахад 14 цаг гээд явахгүй юу гэхэд зэ, тэгье гэж хэлсэн. Чулуунбаатар ах манайхаас 1415 цагт гарсан. Үүнээс хойш ээж ирсэн бөгөөд аав, ээж бид гурав гэртээ угаалга хийсэн. Ээж Чулуунбаатар ах руу 1630 цагийн үед утсаар залгахад удахгүй очно гээд байсан. Ээж маань Чулуунбаатар ахыг хурдан ирүүлэхийн тулд бид гурав гадагшаа гарлаа хурдан ир гэж худал хэлсэн юм. Эрдэнэчимэг ээж рүү Чулуунбаатар ахыгаа ав гэж утсаар ярьсан. Би ээжтэйгээ хамт Эрдэнэчимэгийн гэрт очиход Чулуунбаатар ах байшингийн урд хэвтсэн байдалтай, хиймэл хөл нь нурууных нь ард байсан. Би Чулуунбаатар ахыг ичих нь яадаг юм бэ гээд зөөлхөн өшиглөсөн. Эрдэнэчимэг ээж бид хоёрт чарга авчирч өгсөн бөгөөд Чулуунбаатар ахыг осгочихлоо, хурдан аваад яв гээд байсан. Энэ үед Эрдэнэдалай би Чулуунбаатар ахтай чинь хамт архи уугаагүй шүү гэж хэлчихээд буцаад байшиндаа орсон. Чулуунбаатар ах гэрт очсоны дараа Эрдэнэдалайд зодуулсан талаараа хэлсэн. Мөн цээжээ даахгүй байна гэж хэлсэн. Би цай хийж өгөхөд ууж чадахгүй байсан учраас би өөрөө уулгасан. Чулуунбаатар ахыг цай уухад цай цус болсон байсан. Чулуунбаатар ах шөнөжингөө Эрдэнэдалай намайг арай хэтрүүчихсэн байна гээд байсан. Үүрээр аав Чулуунбаатар ахыг дуудахад дуугарахгүй байсан. Бид үүний дараа 8 цагийн үед эмнэлгийн тусламж буюу эмч дуудсан. Эмч манайд 8 цаг өнгөрч байхад ирсэн бөгөөд Чулуунбаатар ахыг нас барсан байна гэж хэлсэн. Үүний дараа эмч цагдаа дуудсан. Цагдаа ирээд биднийг Чулуунбаатар ахад хүрч болохгүй шүү гэж хэлсэн гэх мэдүүлэг,

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Мөнхтогтохын өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чулуунбаатар группын мөнгөө авахаар манайд ирсэн. Манайд байж байгаад 14 цагийн үед группын мөнгөө авахаар явсан. Үүнээс хойш би гэртээ л байсан. Орой 2050 цагийн үед манай эхнэр, хүүхэд хоёр Чулуунбаатарыг авч ирсэн. Түүнийг чарган дээр суулгаад авч ирсэн. Гэрлүү оруулахад түүний нүүр нь шархтай байсан. Чулуунбаатар гэрт орсоны дараа Эрдэнэдалайд зодуулсан талаараа хэлсэн. Бид түүнд өвчин намдаах эм уулгасан. Мөн цай чанаж өгч уулгасан. Чулуунбаатар цээжин дээрээ дараад байхаар нь би юу болсон талаар асуусан. Харин Чулуунбаатар надад цээж дээр нь дэвссэн гэж хэлсэн. Өглөө 8 цагийн үед босоод Чулуунбаатарыг харахад царай нь сонин байдалтай болсон байсан. Бид эмч дуудсан бөгөөд эмч ирээд түүнийг нас барсан байна гэж хэлсэн. Үүний дараа цагдаа дуудсан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч О.Нансалмаагийн өгсөн: Би мөрдөн байцаагч Энхтүвшингийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Чулуунбаатарын цогцост үхлийн шалтгаан тогтоохоор үзлэг хийсэн бөгөөд шижээчийн дүгнэлт гаргасан. Түүний цээж, хэвлийд гэмтэл тогтоогдсон. Үүнд түүний баруун болон зүүн талын хавиргануудын олон хавирганы хугарсан гэмтэл байсан. Цээжний хөндийд ягаан өнгийн шингэн зүйл, мөн цусан хураа гэх мэт гэмтлүүд тогтоогдсон гэх мэдүүлэг,

201606000047 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ш.Нансалмаагийн өгсөн...2016 оны 02 дугаар сарын 04-ний 21 цагийн үед С.Эрдэнэчимэг над руу утсаар залгаад танай ах Ш.Чулуунбаатар чинь манай хашаанд согтуу тасраад уначихсан байна. Хувцас хунараа тайлсан байдалтай  байна,  ирж аваач гэж ярихаар нь өөрийн төрсөн охин Наранцэцэгийг дагуулаад Эрдэнэчимэгийн гэрт очсон. Эрдэнэчимэгийн хашааны гадаа очтол С.Эрдэнэчимэг нь нэг хүнтэй хашаан дотроо хэрэлдээд байсан ба яг юунаас болж хэнтэй хэрэлдээд байсныг мэдээгүй, сонсож чадаагүй. Тэгэхээр нь хашаа руу нь яваад ортол өөрийнхөө ах Эрдэнэдалайтай хэрэлдэж байсан юм байна лээ. Намайг хашаанд орох үед Эрдэнэдалай нь өөрийнхөө байшин руу яваад орчихсон. Тэгтэл Эрдэнэдалайгийн байшингийн үүдний урд талд манай ах Ш.Чулуунбаатар толгойгоо байшингийн үүд рүү харуулчихсан, зүүн гараа доороо хийгээд хажуулдаад хэвтэж байсан. Хиймэл хөл нь хажууд нь салсан, ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би Чулуунбаатар ахыг “босооч” гэж дуудсан боловч хариу өгөлгүй “би осгох нээ” гээд хэвтээд байсан. Тэгтэл Эрдэнэчимэг ирээд “танай ах чинь осголоо, хувцсаа тайлаад хэвтээд байх юм, авч яв” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрдэнэчимэгийн өгсөн чарган дээр тавиад дээлэнд нь  ороогоод охины хамтаар чирээд гэртээ харьсан. Гэртээ ирээд талийгаач Ш.Чулуунбаатарыг нөхөр С.Мөнхтогтох, охин Наранцэцэг нарын хамтаар гэртээ өргөж оруулсан. Гэрт оруулаад гэрэлд харсан чинь “нүүр нь шалбарсан, амнаас нь цус гарсан” байсан. Тэгэхээр нь юу болсон талаар талийгаач Ш.Чулуунбаатар ахаас   асуусан чинь “Эрдэнэдалай миний цээж рүү өшиглөсөн, цээж даагдахгүй өвдөөд байна” гэсэн. Тэгээд талийгаач ахыг орон дээр хэвтүүлэх гэсэн боловч хэвтэж чадахгүй “эгэм цээж өвдөөд, амьсгал давчдаад” байна гэсэн.Талийгаач “Эрдэнэдалай миний цээж рүү өшиглөөд дээрээс дэвсээд” байсан. Тэгээд л “миний цээж болихоо больсон байна” гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би босгож суулгах гэтэл цээжээ даахгүй, хажуу тийшээ өнхөрч унаад байсан. Шөнөжингөө ёолж цээж өвдөөд байна гээд унтаж амраагүй. Тэгэхээр нь би өвчин намдаах эм өгсөн боловч ёолоод байсан. Тэгээд өнөөдөр буюу 2016 оны 02 сарын 05-ны  өглөө 06 цагийн үеэс эхлэн чимээгүй болчихсон. Тэгээд би шөнөжингөө нойргүй байсан болохоор хэсэг унтаж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгж байгаад 06 цагийн үед түргэн дуудсан чинь эмч Мөнхжаргал ирж үзээд “өө аль хэдийн нас барсан байна” гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 56-60 хуудас/

Насанд хүрээгүй гэрч М.Наранцэцэгийн өгсөн…Намайг 2016 оны 02 сарын 04 -ний өдөр гэртээ 12 цагийн үед аав Мөнхтогтохын хамт байхад ээжийн төрсөн ах Ш.Чулуунбаатар гаднаас ганцаараа хөдөөнөөс ирлээ гээд ирсэн. Ш.Чулуунбаатар ахыг ирэхээр нь хөдөөнөөс зүгээр орж ирсэн юмуу гэж намайг асуухад малын өвс тэжээл худалдаж авахаар орж ирлээ гэсэн. Тэгээд би талийгаач Ш.Чулуунбаатар ахад цай хийж өгөөд зурагтны суваг солиод цаг харсан чинь 12 цаг 50 минут болж байхаар нь та одоо яваад яах юм бэ одоо цайны цаг болчихлоо банк цайндаа орсон байх, 14 цаг гээд яваач гэж хэлсэн. Тэгтэл Ш.Чулуунбаатар ах тэгэхээс гэж хэлсэн. Тэгтэл ээж Нансалмаа нь миний утас руу залгахаар нь би Ш.Чулуунбаатар ах хөдөөнөөс ороод ирчихсэн байна гэж хэлсэн чинь ээж Чулуунбаатар ахыг 14 цаг гээд Төрийн банкны ойролцоо яваад оч би урдаас чинь яваад очъё гэж ярьсан. Ш.Чулуунбаатар ах манайхаас 14 цаг 10 минут орчим болж байх үед гараад явсан. Чулуунбаатар ахыг гэрээс гараад явсны дараа 5-аас 10 минутын дараа ээж рүү утсаар залгаж ах банк руу явсан шүү та хурдан ирээч, юмаа угаая гэж хэлсэн чинь за за удахгүй очлоо гэж хэлсэн. Удалгүй 15 цаг болох гэж байхад ээж Нансалмаа гэртээ ирсэн. Ээж бид 2 гэртээ юмаа угааж цэвэрлэж байгаад Ш.Чулуунбаатар ах руу утсаар 15 цаг өнгөрч байхад залгасан чинь утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд 16 цагийн үед дахин ээж Чулуунбаатар ах руу залгаж та хаана байгаа юм бэ банкнаас мөнгө төгрөгөө авсан юмуу гэж яриад хурдан ирээч гэсэн. Яг утсаар ярьсан яриа нь бол надад сонсогдоогүй ба ээж утсаа салгаад Чулуунбаатар ах мөнгөө банкнаас авчихсан байна. Өөрөө халамцуу байна гэж аав бид хоёрт хэлсэн. Чулуунбаатар ахыг ирэхгүй болохоор нь 17 цагийн үед ээж өөрийнхөө утсаар залгаад “та яасан хурдан ирэхгүй юм уу, бид 3 айлд очих гэж байна” гэж хэлээд утсаа салгасан. Дахиж утсаар залгаж яриагүй. Ээж аав бид 3-ыг хоолоо хийж идчихээд 21 цагийн үед гэртээ байхад Эрдэнэчимэг гэж хүн ээж рүү залгаад ярьсан. Тэр үед ээж утсаа чанга дээр нь тавиад ярьсан. Эрдэнэчимэг гэж хүн Чулуунбаатар ах чинь манайд тасраад уначихсан хөлдөж үхэх гэж байна гэсэн. Тэгэхээр нь ээж бид 2 Эрдэнэчимэг эгчийн гэрт очихоор 10 орчим минут явган алхсаар очсон. Эрдэнэчимэг эгч бид хоёрыг хашаан дотроосоо наашаа хүрээд ир гэхээр нь хашаа руу яваад очтол шовгор байшингийнх нь үүдний довжооны урд талд Чулуунбаатар ах атийгаад зүүн гараа толгойн доороо дэрлээд дээлээрээ өөрийгөө ороосон байдалтай, өмдөө өвдөгөө хүртэл тайлсан, хиймэл хөлөө салгаад нурууныхаа ард тавьсан байдалтай байхаар нь босооч нүдний булай болоод байх юм гэж хэлээд зүүн талаас нь бөгсөн хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн чинь чимээгүй хэвтээд байсан. Ээж Эрдэнэчимэг эгч 2 татаж дээш нь босгоод түшээд сууж байхад нь желетикийг нь /хар өнгийн нимгэн/ би өмсгөсөн. Тэгсэн талийгаач Ш.Чулуунбаатар ах нь энд хэсэг унтъя гээд байсан. Тэгэхээр нь би та алив хурдан хувцасаа өмсөөд манайд очоод унт гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаач Ш.Чулуунбаатар ах ямар нэгэн зүйл дуугаралгүй хэвтээд байсан. Эрдэнэчимэг эгч наад хүнээ чарган дээр чирээд аваад яв гээд чарга авчирч өгсөн. Тэгэхээр нь бид 3 нийлж байгаад чарган дээр хэвтүүлээд дээлээр нь ороогоод гэрлүүгээ авч явсан. Замдаа чаргаар ээж чирээд эрүүл хөлнөөс би нь өргөөд түрээд авч явсан. Тэгээд гэрт очоод аавыг дуудаж байгаад гэрт оруулаад шалан дээр   хэвтүүлсэн. Тухайн үед манай гэр дулаахан байсан болохоор талийгаач Ш.Чулуунбаатар ах хэсэг байж байгаад сэрсэн. Талийгаач Чулуунбаатар ах 30 минутын дараа сэрээд ах нь хөлдлөө дулаацуулаад өгөөч гэж хэлэхэд ээж хөлөн дээр нь хөнжил тавьсан чинь хэсэг чимээгүй болсон. Ш.Чулуунбаатар ах унтаж өгөхгүй цээж өвдөөд байна “ёооё” гээд байсан ба би бөөлжмөөр байна гэхээр нь гаднаас би нохойн сав оруулж өгсөн чинь цусаар бөөлжихөөр нь би нуруун дээр нь дарж өгсөн. Тэгэх үед амнаас нь цус гараад байсан. Тэгээд би нүүр лүү нь харсан чинь хүнд зодуулсан юмуу яасан юм гэж асуутал ямар нэг зүйл дуугараагүй. Тэгээд хэсэг зуур хэвтэж байснаа ахыгаа өндийлгөөд босгоод өгөөч гэсэн. Тэгтэл ээж өндийлгөж босгоод байж байхад би аманд нь халуун бүлээндүү цай хийж өгөөд уулгах гэхэд амнаас нь цус гараад аяга нэлэнхүйдээ цус болсон. Тэгж байж байгаад Ш.Чулуунбаатар ах 23 цагийн орчим эхлээд ах нь хүнд зодуулчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь аав хэн юм бэ хэнд зодуулсан юм гэж тодруулж асуутал “Далайд зодуулчихсан” гэсэн. Тэгэхээр нь аав хэн юм, ямар далай гэхэд “Хутагийн Чимгээгийн” Далай гэж хэлсэн ба тэр нь Эрдэнэчимэг эгчийн ах Эрдэнэдалай гэж хүн юм байна лээ. Тэгээд шөнөжин унтаж өгөлгүй ёолоод цээж өвдөөд байна, миний энд гээд цээжин хэсэгт зааж үзүүлсэн. Тэгээд өвчин намдаах эм өгсөн боловч зүгээр болоогүй. Тэгээд Чулуунбаатар ах “Далай намайг ийм болтол зодох гэж дээ хогийн залуу юм даа гээд байнгын хэлээд ёолоод” байсан. Би тэр хугацаанд хэсэг зуур унтаж амарсан байсан ба шөнийн 02 цагийн үед сэртэл аав сүүтэй цай чанаад сууж байхаар нь яасан бэ аав унтах болоогүй юу гэтэл талийгаач Ш.Чулуунбаатар ахыг унтаж өгөхгүй ёолоод байх юмаа гэсэн. Тэгээд ээж аав бид 3 хэсэг зуур унтаад өгсөн. Өглөөний 06 цагийн алдад талийгаач Ш.Чулуунбаатар ахад аав цай чанаж өгсөн чинь уугаад байсан ба сумын эмнэлэг рүү ээж мэдэгдээд Мөнхжаргал эмч ирээд нас барчихсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/

Гэрч Ж.Мөнхжаргалын өгсөн...2016 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 8 цаг 15 минутын үед сувилагч Болормаа нь утасаар Чулуунбаатар гэдэг хүн Мөнхтогтохынд уруул ам нь хөхөрч унтаад сэрэхгүй байна гэсэн дуудлага өгсөн. Мөнхтогтох гэдэг айл нь ойрхон байдаг учраас 3 орчих минутын дараа гэрт нь ороход Чулуунбаатар нь Мөнхтогтохын байшинд толгой нь хаалга руу харсан байдалтай шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь гарыг нь барьж судасны цохилтыг үзэхэд лугшилт байхгүй, хувцсыг сөхөж харахад амьсгалгүй бүх бие хөрсөн, хөшиж эхэлсэн байдалтай нас барсан байдалтай байсан. Тэгээд ар гэрийн хүмүүст нь нас барсан талаар хэлээд сумын хэсгийн төлөөлөгчид би өөрөө дуудлагыг өгсөн. Тэгээд цагдаа ирэхийг хүлээгээд ирэхээр нь Чулуунбаатарыг нас барсан байдалтай энд байна гэж хэлээд явсан гэх мэдүүлэг / хх-ийн 68 хуудас/

Гэрч Б.Ууганчимэгийн өгсөн...намайг Төрийн банкны үүдэнд нилээд хэсэг дүүтэйгээ утасаар яриад 20 гаран минут болоход хөл муутай Батчулууны дүү нь Төрийн банкны үүдэнд сууж байсан ба нөгөө талаас нь Эрдэнэдалай гэх хүн ирээд Батчулууны дүү тэр хоёр мэнд мэдэлцээд өө дүү сайн уу юу байнаа гээд хамт суусан. Тэр хоёр хамт суугаад юм яриад байх шиг байсан мөн хоорондоо тамхилаад байх шиг байсан. Хоорондоо юу яриад суугаад байсныг бол сонсож чадаагүй гэх мэдүүлэг / хх-ийн 71 хуудас/

Гэрч С.Мөнхтогтохын өгсөн: ...манай эхнэр Нансалмаа утсаар Ш.Чулуунбаатар ах руу залгаад хаана явж байна ирэх болж байна уу гэж асуусан чинь Нансалмаад одоо очлоо гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэрнээс хойш утсаар ярьж холбогдож чадаагүй. 21 цагийн үед шиг санаж байна. Манай эхнэр Нансалмаа руу хүн утсаар залгахаар утсаа чанга дуун дээр нь буюу спикер дээр тавьсан. Тэгтэл утсыг бариад харсан чинь Эрдэнэчимэгийн дугаараас залгасан байсан ба Эрдэнэчимэг нь ахыгаа ирж аваач, манай энд хувцас хунараа тайлчихсан согтуу байна гэсэн. Тэгэхээр нь охин Наранцэцэг, эхнэр Нансалмаа 2 авахаар явсан. Тэгээд бараг 40 гаран минутын дараа байх эхнэр охин 2 орж ирэхээр нь яасан юм бэ гэтэл ах босч чадахгүй байна, чарган дээр чирээд хүрээд ирлээ гэрт оруулаадахъя гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад  харсан чинь Ш.Чулуунбаатар ахыг чарган дээр дээлээр нь ороогоод авчирсан байсныг өргөж оруулсан. Ш.Чулуунбаатар ахыг гэрт оруултал хиймэл нэг хөл нь гуталгүй байсан. Ш.Чулуунбаатар ахыг гэрт оруулаад шалан дээр хэвтүүлсэн. Намайг харсан чинь “амнаас нь цус гарсан, нүүр нь шалбарчихсан” байсан. Эхнэр охин 2 асраад хэвтүүлж өндийлгөөд байсан ба талийгаач Ш.Чулуунбаатар ах толгой эргээд байна цээж нил өвчин хөдлөхөд хэцүү байна гээд ёолоод сууж чадахгүй байна гээд байсан. Тэгээд ёолж бие өвдөөд байна гэж амандаа хэлээд байхаар нь би юу болсон бэ гэхэд эхлээд юм дуугарахгүй чимээгүй байж байгаад нэлээд хэсэг хугацаа өнгөрсөны дараа “би Далайгийнд архи уусан, Далай намайг зодож дээрээс минь дэвсээд” цээжин бие дийлдэхгүй хөдөлж чадахгүй байна. Далай намайг арай аймаар зодчихож муухай юм даа гэж хэлсэн. Тэгээд шөнийн турш унтаж чадахгүй шалан дээр тийчлээд байсан. Тэгж байх үед нэг хэсэг би унтаж амарсан байсан ба өглөө 06 цагийн үед босч цай өгөхөд тал аяга цай уусан. Ш.Чулуунбаатар ах өөрөө аягаа бариад цай ууж чадахгүй байхаар нь би аманд аягалж өгсөн. Тэгээд өглөө манай эхнэр сумын эмнэлэгийн албанд дуудлага өгсөн  ба  Мөнхжаргал  эмч  ирээд  нас  барсан  байна  гэж  хэлсэн. Тэгээд  л  сумын цагдаагийн албанд мэдэгдсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуудас/

Гэрч Ш.Эрдэнэтуяагийн өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13-аас 14 цагийн орчим шиг санагдаж байна. С.Эрдэнэдалай гэх хүн ганцаараа гаднаас орж ирээд “Монгол стандарт” нэртэй 0,5 литрийн архийг 5500 төгрөг тааруулж авчираад худалдаж аваад гарсан. Түүнээс хойш манай дэлгүүрт орж ирээгүй гэх мэдүүлэг / хх-ийн 74 хуудас/

Гэрч Б.Оюунцэцэгийн өгсөн...Чулуунбаатар нь 2016 оны 2 дугаар сарын 04-ний 14 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт ганцаараа орж ирсэн. Надад хэлэхдээ группын мөнгөө аваад таниас худалдан авсан өвсний 150.000 төгрөгөө өгөхөөр ирлээ гээд мөнгөө өгөөд явсан гэх мэдүүлэг / хх-ийн 75 хуудас/

Гэрч Ж.Оюунцэцэгийн өгсөн...2016 оны 2 дугаар сарын 05-ны өглөө Тэшиг сумын Хужирт 1 дүгээр багийн нутгаас нөхрийн хамт 9 цаг 30 минутын орчим сумын төвд ирж Хаан банкнаас мөнгө аваад эгч Нансалмаагийн гэрээр ороод гаръя гээд нөхрийн хамт очсон чинь ах Чулуунбаатарыг нас барсан талаар мэдсэн. Тэгээд болсон явдлын талаар асуух гэтэл уйлж унжаад тодорхой зүйлийг надад хэлээгүй учраас сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг / хх-ийн 76 хуудас/  

Гэрч Б.Наранзулын өгсөн…Би 18 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад гарч явахад төв замын эсрэг талд дэлгүүрийн гадаа Эрдэнэдалай гуай дүү Чимгээгийнхээ дэлгүүрийн зүгээс гэрийнхээ чигт ганцаараа явж байхаар нь би “Чимгээ эгч дэлгүүр дээрээ байна уу гэж асуухад” байгаа гэж хэлэхээр нь би та хаачих гэж байгаа юм гэж асуухад гэрлүүгээ явж байна гээд гэрээ чиглээд яваад өгсөн. Би Эрдэнэдалай гуайтай ингэж ярилцчихаад төв замын цаад талд байдаг Чимгээгийнх нь дэлгүүр рүү бараа үзэх гэж ороод 19 цаг өнгөртөл цаг гаран бараа үзэж зогссон. Тэгээд байж байхад гаднаас Эрдэнэдалай гуай ганцаараа орж ирээд Чимэгээд Нансааг дууд нөгөөдөх нь гадаа хөлдөж үхлээ. Ирж ав гэж хэл тэгэхгүй бол хөлдчихнө гэж хэлсэн чинь хэн таныг архи уу гэсэн юм. Хүн амьтан гэр орондоо авч ирж уугаад гэж загнасан чинь Эрдэнэдалай гуай утасдаач дээ, дуудаач дээ гэж дахиж хэлсэн чинь Чимэгээ урдаас нь хэн таныг гэр орондоо хүн авчирч архи уу гэсэн юм бэ, яах гэж архи уудаг юм бэ гэж загнасан чинь гараад явчихсан. Тэгээд удалгүй Чимэгээ ээжийгээ одоо оройтчихлоо явъя гэж хэлэхээр нь би гараад шууд гэрлүүгээ явсан. Намайг дэлгүүрээс гарах үед Чимгээ ээжтэйгээ дэлгүүр дотроо үлдсэн. Эрдэнэдалай дэлгүүрт орж ирээд дүү Чимгээдээ Нансааш дууд гэж хэлэх үед би ганцаараа, харин Чимгээ ээжтэйгээ хамт байсан. Нэг ёсондоо энэ яриа болох үед бид 4-өөс өөр хүн байхгүй байсан гэх мэдүүлэг / хх-ийн 80-81 хуудас/

Гэрч Х.Шинэтөрийн өгсөн…Намайг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өглөө Тэшиг сумын цагдаагийн хэсэгт байх гэртээ эхнэр болон хүүхдүүдийн хамтаар байж байхад сумын хэсгийн төлөөлөгч Л.Отгонбаяр нь 08 цаг 25 минутын үед хүн нас барсан байна дуудлаганд явъя хэргийн газрыг хамгаалалт авах шаардлагатай боллоо гээд дуудлагаар Тэшиг сумын төв 5 дугаар баг сумын зүүн хойд захад байх Ш.Нансалмаа гэх айлд дуудлагаар хэсгийн төлөөлөгчийн хамтаар очсон. Дуудлаганд очиход байшин дотор нэг хүн толгойгоо үүд рүү харуулсан хөлөө жийсэн хэвтэж байсан. Тэгээд хэргийн газрыг ганцаараа хамгаалалтанд авч ажилласан гэх мэдүүлэг/ хх-ийн 84 хуудас/

Гэрч Т.Мөнхцэцэгийн өгсөн...2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр манай банкаар Шаандар овогтой Чулуунбаатар нь 2 дугаар сарын хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр болох 195.000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг 20.000-тын дэвсгэрт 2 ширхэг, 10.000-тын дэвсгэрт 15 ширхэг, 5000-тын дэвсгэрт 1 ширхэгээр авсан гэх мэдүүлэг / хх-ийн 86 хуудас/

Гэрч Ч.Эрдэнэбатын өгсөн…эхнэр ирэхээр нь би Нансаагийн Чук ах нь өнгөрчихсөн гэж байна гэж хэлээд бид 2 гараад Нансаагийнд очиход охинтойгоо хажуу айлынхаа хүнтэй хамт байсан. Тэр үед Нансаагийн нөхөр бас Оюунцэцэг нөхөртэйгээ ирээд хоорондоо ярилцахдаа Чимгээгийн ах Далай цагдаа нар очсон чинь байхгүй байна гэж ярьж байсан. Би тэгээд буцаж яваад замдаа Чимгээ рүү яриад Далай яачихсан юм хоорондоо зодоон нүдээн хийсэн юм уу, цагдаа нар хайгаад олохгүй байна гэж яриад байна ш дээ гэж хэлсэн.Тэгсэн чинь Чимгээ юу яриад байгаа юм гэртээ байна ш дээ гэж хэлэхээр нь би за за гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд үдээс хойш Нансаагийн охин Нараа 16 цагийн үед орж ирэхэд нь мах чанаж байсан шөлнөөсөө хийж өгөөд сууж ууж байхад нь яасан юу болсон гэж асуухад Чимгээ эгчийн ах нь зодсон гэсэн. Мөнхөө эмчид үзүүлсэн чинь зодуулсан байна гэж хэлсэн. Бас цусаар бөөлжсөн гэж ярьсан мэдүүлэг. /хх-ийн 88 хуудас/

Гэрч Н.Дэнсмаагийн өгсөн...2016 оны 2 дугаар сарын 04-ний орой худагаа ажиллуулж байгаад орой 18 цаг болж байхад би худаг дээр хүмүүс ирэхгүй болохоор нь худгаа хаагаад гэртээ харихаасаа өмнө дэлгүүр орж бараа сонирхоё гэж бодоод Хутагын Чимгээ гэдэг хүүхний сумын төвд байдаг дэлгүүрт орж бараа сонирхож харсан. Ингээд байж байхад ах нь гэх халзан толгойтой 50 орчим насны хүн орж ирээд Чимгээд согтуу хүн гэрт орж ирчихээд гарахгүй байна гэж хэлж байсан. Би тухайн үед нилээн яаруу явсан бөгөөд дэлгүүр дотор ороод дэлгүүрийн зүүн талын хэсэгт бараа үзэж байсан. Харин Чимгээ ахтайгаа дэлгүүрийнхээ дотор талд баруун хэсэгтээ зогсч байгаад ярьж байсан бөгөөд Чимгээгийн ах нь Чука гэрт ирчихээд гарахгүй байна. Гар гэхээр хиймэл хөлөө салгаж шидээд байна гэж хэлсэн. Гэтэл чимгээ өөдөөс нь “гэрээсээ чирээд гаргахгүй” юу гэж хэлж байсан. Би өмнө нь Чукаг хийсэл хөлтэй байдаг гэдгийг мэддэггүй байсан учраас дотроо гайхаж бодож байсан. Чимгээ ахтайгаа ярьж байгаад ах нь гарч явсан. Би удалгүй араас нь гарсан гэх мэдүүлэг / хх-ийн 96 хуудас/

Гэрч Д.Мөнх-Эрдэнийн өгсөн…хагас сайн өдөр буюу 02 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 30 минутын орчим худаг дээр ус аваад зогсч байтал сумын цагдаа Шинэтөр дуудаад энд цагдаа нар үзлэг хийж байгаа юм. Та 2 хөндлөнгийн гэрчээр оролцоод өг гэсэн. Тухайн үед Шинэтөр цагдаа Хутагын Чимэгээ гэдэг хүүхний хашааны гаднаас бид 2-ыг дуудсан юм. Худаг ойрхон байдаг юм. Тэгээд бид 2 яваад очтол танихгүй цагдаагийн офицер бид хоёрын овог нэр хаягыг асуугаад бид хоёрыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж, бид хоёрт хууль тайлбарлаж өгсөн. Тэгээд тэр цагдаагийн хүн Хутагын Чимгээгийн хашаан дотор амьдардаг ахынх нь шовгор байшинд үзлэг хийсэн. Гурван хүн үзлэг хийгээд бид 2  хараад  зогсч байсан. Гэтэл энэ үед Хутагын Чимгээгийн ээж гэх нэрийг нь мэдэхгүй 70 орчим насны эмэгтэй хүн Хутагын Чимгээгийн ахын нэрийг нь мэдэхгүй байна. Чи мэдүүлгээ зөв өгөөрэй. Чи буруу мэдүүлэг өгвөл хар толгойгоороо үүрнэ шүү гэж орилсон. Энэ үед тэнд байсан нэг танихгүй цагдаа тэр хөгшинг та ингэж болохгүй та цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэж хэлээд цааш нь холдуулж байсан. Ингээд нилээн хэсэг хугацааны дараа үзлэг дуусаад бид 2-т үзлэгийн талаар танилцуулж гарын үсэг зуруулсан. Тэгээд болсон уу гэхэд болсон гээд бид 2-ыг явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 100 хуудас/

Гэрч Д.Байгальмаагийн өгсөн: Чулуунбаатар нэг хөлөө тайруулсан хөл муутай таягтай хүн байсан. Эрдэнэдалай болохоор манай урд дэлгүүрийн Чимгээгийн ах байгаа юм. Би банкнаас гараад ирэхэд Эрдэнэдалай Чулуунбаатар 2 гадна сандал дээр сууж байсан. Намайг хажуугаар нь өнгөрөхөд Эрдэнэдалай болохоор Чулуунбаатар руу хандаж чанга чанга яриад байсан. Чулуунбаатар нь Давааны арын Цэрэнжав ахтай мэнд мэдэлцээд Цэрэнжав ах хөл гайгүй дажгүй болчихсон гэж ярилцаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 106 хуудас/

Гэрч С.Эрдэнэчимэгийн өгсөн...Би 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн алдад Булган аймгийн Тэшиг сумын 5-р багийн сумын төвд байрлах “Аз” барааны дэлгүүртээ очсон. Дэлгүүртээ өдрийн турш ганцаараа зогсож байгаад оройн 19 цаг гээд харьсан. Манай гэр ажил 2 хоорондоо 50 м орчим зайтай. Намайг гэртээ очоод хашаандаа орох үед хашаан дотор манай төрсөн ах С.Эрдэнэдалайн амьдардаг шовгор байшингийн урд руу том гар чийдэнгийн гэрэл тусгаад харсан чинь нэг хүн шовгор байшингийн урд талд хэвтэж байсан. Тэр хэвтэж байсан хүн нь дээлээр толгойгоо ороогоод хэвтэж байсан. Тэгэхээр нь та одоо босооч ээ хөлдөж үхлээ ш дээ гээд татаж босгоод суулгасан чинь зүс таних /нэрийг нь мэдэхгүй/ Нансалмаагийн ах байсан. Тэгээд Нансалмаагийн ах “би хаана байна” гэхээр нь ямар нэг зүйл хэлээгүй. Тэгэхээр нь Нансалмаагийн утсны дугаарыг нь мэдэхгүй байсан учраас ахаас нь тодруулж асуусан чинь амандаа 9934 гэж хэлсэн сүүлийн оронг хэлж чадаагүй. Тэгэхээр нь би урьд өмнө нь Нансалмаатай ярьдаг байсан учраас утсан дээрээс хартал Нансалмаагийн дугаар гарч ирэхээр нь залгасан. Тэгээд чи хурдан ирээ ах чинь манай хашаан дотор байна, унасан байна гэж хэлсэн. Тэгээд Нансалмааг ирэхээс өмнө би ахыг нь татаж босгож шовгор луу оруулах гэсэн боловч ах нь босч чадахгүй байна, хөл муутай хүн байгаа юм гэсэн. Тэгээд байж байтал Нансалмаа өөрийн охин Нараатай хамт ирсэн. Нансалмаа ирснийхээ дараа наад хөлөө хийгээч гээд ахдаа хэлсэн. Тэгтэл охин Нараа хашаан дотор орж ирээд нүдний булай архичин минь гэж хэлээд 2 удаа өшиглөсөн, дахин өшиглөх гэхээр нь би болохгүй ээ хөл муутай хүнийг яах нь бэ гэж хэлсэн. Нансалмаа охины хамтаар сугадаад аваад явчихъя гэхээр нь яахын бэ чарган дээр түрээд аваад явах уу гэж хэлээд хашаанд байсан чаргаа авчираад Нансаа, Нараагийн хамтаар ахыг нь чарган дээр тавьсан. Тэгээд би 2 хөлийн гуяны өмднөөс татсан чинь бага зэрэг доошоо шувтрахаар нь Нараа өмд нь доошоо тайлагдчихлаа  өмдийг нь татаарай гэж хэлсэн. Чарган дээр гаргаад дээлээр нь ороогоод Нансалмаа Нараа 2 аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 111 хуудас/

Гэрч Ш.Тунгалагийн өгсөн…2016 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед байх Ш.Нансалмаа манай гэрт ганцаараа орж ирээд Ш.Чулуунбаатар ахын царай сонин болоод байна гэсээр ороод ирсэн. Тэгтэл би гэрээс гарч Нансалмаагийн гэрт очих гэтэл нөхөр Ганбаатар би түрүүлж орчихоод ирье гээд гарсан. Удалгүй ирээд ах нь нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхрийн хамт Нансалмаагийнд очиход толгойгоо үүд рүү харуулаад хэвтсэн байдалтай байсан. Сумын эмч Мөнхжаргал ирж үзээд нас барсан гэдгийг хэлээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн.

...Нансалмаагийн гэрт ямар нэг байдлаар хэрүүл маргаан зодоон болж байгаа талаар ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Мөн хэрүүл маргааны зүйл үүсч байгаа талаар ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Нам тайван хоносон гэх мэдүүлэг / хх-ийн 114-115 хуудас/

Гэрч Ч.Ганбаатарын өгсөн...Ш.Чулуунбаатар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 07 цаг 40 минутын орчимд байх манай гэрт Ш.Нансалмаа нь орж ирээд манай ах Ш.Чулуунбаатарын бие нэг л эвгүй сонин болоод байна гэсээр орж ирсэн. Тэгэхээр нь би Ш.Нансалмаагийн гэрт орсон чинь Чулуунбаатар нь толгойгоо үүд рүү харуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би толгойн чамархайн судас дээр нь дарж үзсэн чинь судас нь цохилохгүй байхаар нь нас барсан байгаа талаар өөрөө мэдээд дүү Нансалмаад хэлэлгүй түргэн дуудаж үзүүл гэсэн. Тэгээд Нансалмаагийнхаас гарч өөрийн гэртээ ороод эхнэр Ш.Тунгалагт Ш.Чулуунбаатарыг нас барсан юм шиг байна. Эмнэлэгт мэдэгд гэж хэлээд сумын эмнэлэгт мэдэгдэж үзүүлсэн.

...Нансалмаа нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Эрдэнэдалайгийн гаднаас согтуу авчирсан гэж ярьж байсан. Талийгаач өнгөрөхөөс өмнө Далай намайг арай л хэтрүүлээд зодчихлоо гэж хэлээд нас барсан талаар надад болон манай эхнэрт ярьж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 116 хуудас/

Гэрч Н.Мөнхбаясгалангийн өгсөн...тухайн үйлдэгдсэн хэргийг шалгахад гаргасан шатахууны зардлын талаархи нэхэмжлэлийг гаргаж байгаа. 15-78 БУЛ улсын дугаартай УАЗ-369 маркийн автомашинд А80 шатахууны үнэ болох 115 литр, 1 литр 

Гэрч Р.Баасанжаргалын өгсөн:...Би Хаан банкинд 2014 онд үйлчлэгчээр анх ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би өглөө 09 цагт ажилдаа ирдэг. Тэгээд ажлаасаа 18 цаг гээд банкны гүйлгээ хааж 18 цаг 30 минут гээд гэрлүүгээ харихаар явдаг ба миний ажил өдөр болгон тогтсон цагтаа өглөө ирж орой гэртээ харьдаг. 2016 оны 02 дугаар сарын 04-ний орой 18 цаг гээд ажил дууссан. Энэ үед би Хаан банкны хаалгыг бариад доторхи цэвэрлэгээг хийсэн. Ингээд цэвэрлэгээг 18 цаг 30 минут гээд дуусгасан. Тэгээд 18 цаг 35 минутын орчимд ажлаасаа гараад гэрлүүгээ харихаар явган алхсан. Төрийн банкны хажуугийн залгаа айл болох Эрдэнэчимэгийн байшингийн арын гудамжаар 18 цаг 40 минутын орчимд ганцаараа явган алхаж явахад Эрдэнэчимэгийн хашаан дотор байдаг шовгор жижиг байшингийн харалдаа хойд талаар нь явж байхад дотор талд нь согтуу гэмээр нэг хүний дуу чангаар нилээн хэдэн удаа хашгираад байгаа нь сонсогдсон. Тухайн үед би яг юу гэж чангаар яриад байсныг бол анзаарч сонсоогүй хажуугаар нь яваад өгсөн ба миний бодлоор бол “нэг согтуу хүн нь нөгөө хүн рүүгээ дайрч давшлан хашгираад” байгаа юм уу гэж сонсогдсон. Намайг тэр байшингаас холдох хүртэл чанга чангаар нөгөө хүний дуу хашгираад байгаа нь сонсогдсон. Маргааш нь би ажил дээрээ байж байхад банкаар үйлчлүүлж байсан хүмүүсийн дунд Ш.Чулуунбаатарыг нас барсан байна гээд ярьцгааж байхыг нь сонссон. Өөр надад мэдэх зүйлгүй...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 33 хуудас/

Шинжээч эмч О.Нансалмаагийн өгсөн...хавирганы хугаралын улмаас уушиг гэмтээгүй, хавирга хугарсан тохиолдол бүр уушиг гэмтэх албагүй хавирганы хугарал гэмтэл байснаас уушиганд гэмтэл тодорхойлогдоогүй. Задлан шинжилгээгээр нугалам болон дал ясыг шалгахад хугарал тодорхойлогдоогүй гэх мэдүүлэг / 2 хх-ийн 6 хуудас/

 Гэрч О.Дөлгөөний өгсөн...Р.Баасанжаргал нь манайд гэрээт ажилчинаар ажилдаг. Өглөө 9 цагт ажилдаа ирээд орой 18 цаг 30 минутанд тардаг байх гэх мэдүүлэг / 2 хх-ийн 36 хуудас/

Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №11 тоот дүгнэлтэнд: 1.Ш.Чулуунбаатарын цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр цээж хэвлийн битүү гэмтэл: Дотор эрхтний хавсарсан олон гэмтэл баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зуүн 2,4,5,6,7,9-р хавирга, зүүн 7,8-р хавиргны дан болон давхар хугарал өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт, цусалдалт /500-800 мл/, өвдөгөнд цус хуралт, нүүр, мөчидөд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь босоо суугаа хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой. 4. Хохирогчид үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач Ш.Чулуунбаатар нь цээж, хэвлий битүү гэмтэл: Дотор эрхтний хавсарсан олон гэмтэл баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зүүн 2,4,5,6,7,9-р хавирга, зүүн 7,8-р хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт. Цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх /хх-ийн 124-126 хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №1568 тоот дүгнэлтэнд: 1.Шинжилгээнд ирүүлсэн С.Эрдэнэдалайгийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй.  2. Шинжилгээнд ирүүлсэн Ш.Чулуунбаатарын гэх цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байна. 3 Цусан дахь 1,1 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 127 хуудас/

Булган аймгийн шүүх шинжилгээний албаны 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 10 тоот дүгнэлтэнд: Сэжигтэн С.Эрдэнэдалайгийн байшинд үзлэг хийх явцад хураан авсан хуванцар бариул хашааны гаднаас үзлэгийн явцад хураан авсан 2 хэсэг цагаан өнгийн метал нь нэг бүхэл зүйл байсан байна гэх /хх-ийн 143-144 хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №1569 тоот дүгнэлтэнд: 1.Хохирогч Ш.Чулуунбаатарын гэх цэнхэр цамц, саарал зузаан цамц, хөх бэлтгэлийн өмд, дээл дээр цус илэрсэн. Энэ нь В/3/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бусад хувцаснууд дээр цус илрээгүй. 2 Сэжигтэн С.Эрдэнэдалайн гэх гутал дээр цус илэрсэн. Энэ нь В/3/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бусад хувцас, хумс дээр цус илрээгүй. З.Хохирогч сэжигтэн нарын гэх хувцаснууд, сэжигтэний гэх хумс дээр биологийн бусад ул мөр илрээгүй. 4.Хохирогч Ш.Чулуунбаатарын гэх цус нь В/3/ бүлгийн цус байна. 5.Сэжигтэн С.Эрдэнэдалай гэх цус нь В/3/ бүлгийн цус байна гэх /хх-ийн 149-150 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №3734 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Ш.Чулуунбаатарын гэх хүрэн өнгийн дээлний энгэр хэсэгт илэрсэн цацарсан цус, С.Эрдэнэдалайн гэх 1 хос хүрэн өнгийн гуталын зүүн хөлний гуталын хоншоор хэсэгт илэрсэн цусны хэмжээ нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд хүрэлцэхгүй. ¹1569 тоот дугаартай цамцан дээр дээрээс авсан цусны толбон дээрх цусны, ДНХ-ийн тогтоц нь Ш.Чулуунбаатарын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэх /хх-ийн 157-158 хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн магадлагаанд  1. Магадлуулагч С.Эрдэнэдалай нь сэтгэцийн хувьд эрүүл. 2. Магадлуулагч С.Эрдэнэдалай нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдэлийг удирдан жолоодож ухамсарлан ойлгох чадвартай байсан. 3. Магадлуулагч С.Эрдэнэдалай нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт / хх-ийн 154 хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11 хуудас/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-15 хуудас/,

хувцасан, камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-26 хуудас/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 38-41 хуудас/,

Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 190-192 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Эрдэнэдалай нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Чулуунбаатарыг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр амь насыг нь санаатай хохироосон факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ болсон үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Нансалмаагийн... талийгаач ах Ш.Чулуунбаатарыг нөхөр С.Мөнхтогтох, охин Наранцэцэг нарын хамтаар гэртээ өргөж оруулсан. Гэрт оруулаад гэрэлд харсан чинь “нүүр нь шалбарсан, амнаас нь цус гарсан” байсан. Тэгэхээр нь юу болсон талаар талийгаач Ш.Чулуунбаатар ахаас   асуусан чинь “Эрдэнэдалай миний цээж рүү өшиглөсөн, цээж даагдахгүй өвдөөд байна” гэсэн. Тэгээд талийгаач ахыг орон дээр хэвтүүлэх гэсэн боловч хэвтэж чадахгүй “эгэм цээж өвдөөд, амьсгал давчдаад” байна гэсэн.Талийгаач “Эрдэнэдалай миний цээж рүү өшиглөөд дээрээс дэвсээд” байсан. Тэгээд л “миний цээж болихоо больсон байна” гэж хэлээд байсан гэх,

-мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч М.Наранцэцэгийн... Ш.Чулуунбаатар ах 23 цагийн орчим эхлээд ах нь хүнд зодуулчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь аав хэн юм бэ хэнд зодуулсан юм гэж тодруулж асуутал “Далайд зодуулчихсан” гэсэн. Тэгэхээр нь аав хэн юм, ямар далай гэхэд “Хутагийн Чимгээгийн” Далай гэж хэлсэн гэх, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мөнхтогтохын....Намайг харсан чинь “амнаас нь цус гарсан, нүүр нь шалбарчихсан” байсан. Эхнэр охин 2 асраад хэвтүүлж өндийлгөөд байсан ба талийгаач Ш.Чулуунбаатар ах толгой эргээд байна цээж нил өвчин хөдлөхөд хэцүү байна гээд ёолоод сууж чадахгүй байна гээд байсан. Тэгээд ёолж бие өвдөөд байна гэж амандаа хэлээд байхаар нь би юу болсон бэ гэхэд эхлээд юм дуугарахгүй чимээгүй байж байгаад нэлээд хэсэг хугацаа өнгөрсөны дараа “би Далайгийнд архи уусан, Далай намайг зодож дээрээс минь дэвсээд” цээжин бие дийлдэхгүй хөдөлж чадахгүй байна. Далай намайг арай аймаар зодчихож муухай юм даа гэж хэлсэн гэх,

-мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Мөнхжаргалын...Чулуунбаатар нь Мөнхтогтохын байшинд толгой нь хаалга руу харсан байдалтай шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь гарыг нь барьж судасны цохилтыг үзэхэд лугшилт байхгүй, хувцсыг сөхөж харахад амьсгалгүй бүх бие хөрсөн, хөшиж эхэлсэн байдалтай нас барсан байдалтай байсан гэх,

-гэрч Б.Ууганчимэгийн...Эрдэнэдалай гэх хүн ирээд Батчулууны дүү тэр хоёр мэнд мэдэлцээд өө дүү сайн уу юу байнаа гээд хамт суусан. Тэр хоёр хамт суугаад юм яриад байх шиг байсан гэх,

-гэрч Ш.Эрдэнэтуяагийн...С.Эрдэнэдалай гэх хүн ганцаараа гаднаас орж ирээд “Монгол стандарт” нэртэй 0,5 литрийн архийг 5500 төгрөг тааруулж авчираад худалдаж аваад гарсан гэх, гэрч Ж.Оюунцэцэгийн...Хаан банкнаас мөнгө аваад эгч Нансалмаагийн гэрээр ороод гаръя гээд нөхрийн хамт очсон чинь ах Чулуунбаатарыг нас барсан талаар мэдсэн гэх,

-гэрч Б.Наранзулын…Эрдэнэдалай гуай ганцаараа орж ирээд Чимэгээд Нансааг дууд нөгөөдөх нь гадаа хөлдөж үхлээ. Ирж ав гэж хэл тэгэхгүй бол хөлдчихнө гэж хэлсэн чинь хэн таныг архи уу гэсэн юм. Хүн амьтан гэр орондоо авч ирж уугаад гэж загнасан чинь Эрдэнэдалай гуай утасдаач дээ, дуудаач дээ гэж дахиж хэлсэн чинь Чимэгээ урдаас нь хэн таныг гэр орондоо хүн авчирч архи уу гэсэн юм бэ, яах гэж архи уудаг юм бэ гэж загнасан чинь гараад явчихсан гэх,

-гэрч Х.Шинэтөрийн…сумын зүүн хойд захад байх Ш.Нансалмаа гэх айлд дуудлагаар хэсгийн төлөөлөгчийн хамтаар очсон. Дуудлаганд очиход байшин дотор нэг хүн толгойгоо үүд рүү харуулсан хөлөө жийсэн хэвтэж байсан гэх,

-гэрч Т.Мөнхцэцэгийн...Шаандар овогтой Чулуунбаатар нь 2 дугаар сарын хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр болох 195.000 төгрөгийг авсан гэх, гэрч Ч.Эрдэнэбатын…эхнэр ирэхээр нь би Нансаагийн Чук ах нь өнгөрчихсөн гэж байна гэж хэлээд бид 2 гараад Нансаагийнд очиход охинтойгоо хажуу айлынхаа хүнтэй хамт байсан гэх, гэрч Н.Дэнсмаагийн...Чимгээгийн ах нь Чука гэрт ирчихээд гарахгүй байна. Гар гэхээр хиймэл хөлөө салгаж шидээд байна гэж хэлсэн. Гэтэл Чимгээ өөдөөс нь “гэрээсээ чирээд гаргахгүй” юу гэж хэлж байсан гэх,

-гэрч Д.Байгальмаагийн…Намайг хажуугаар нь өнгөрөхөд Эрдэнэдалай болохоор Чулуунбаатар руу хандаж чанга чанга яриад байсан гэх,

-гэрч С.Эрдэнэчимэгийн...Намайг гэртээ очоод хашаандаа орох үед хашаан дотор манай төрсөн ах С.Эрдэнэдалайн амьдардаг шовгор байшингийн урд руу том гар чийдэнгийн гэрэл тусгаад харсан чинь нэг хүн шовгор байшингийн урд талд хэвтэж байсан гэх,

-гэрч Р.Баасанжаргалын...Эрдэнэчимэгийн хашаан дотор байдаг шовгор жижиг байшингийн харалдаа хойд талаар нь явж байхад дотор талд нь согтуу гэмээр нэг хүний дуу чангаар нилээн хэдэн удаа хашгираад байгаа нь сонсогдсон гэх мэдүүлэг,

-Булган аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр...Талийгаач Ш.Чулуунбаатар нь цээж, хэвлийн битүү гэмтэл: Дотор эрхтний хавсарсан олон гэмтэл баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зүүн 2,4,5,6,7,9-р хавирга, зүүн 7,8-р хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт. Цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон болон хэргийн газраас олдсон хэргийн ул мөр үлдсэн эд зүйлд хийгдсэн шинжилгээнүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэрэгт ач холбогдолтой байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт байцаан шийтгэх хуулийн дагуу хураан авч бэхжүүлсэн “Буянтогтох” хүнсний дэлгүүрийн камерын бичлэгээр хохирогч Чулуунбаатар нь тухайн өдрийн 15 цаг 20 минутаас 17 цаг 25 минут хүртэл тус дэлгүүрийн ойролцоо байсан төдийгүй 17 цагийн орчим шүүгдэгч С.Эрдэнэдалай ирснээр түүнтэй хамт дэлгүүрийн гадаа сууж байгаад 17 цаг 26 минутын үед хамт явж байгаа дүрс бичлэг, шүүгдэгч С.Эрдэнэдалайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ”...замаараа дэлгүүрээс ганц шил архи авчихаад...,намайг байшин руугаа ороход Чулуунбаатар араас орж ирсэн,...худалдаж авсан архинаасаа хийж өгсөн...”гэх мэдүүлэг, мөн гэрч Б.Наранзулын...би 18 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад гарч явахад төв замын эсрэг талд дэлгүүрийн гадаа Эрдэнэдалай гуай дүү Чимгээгийнхээ дэлгүүрийн зүгээс гэрийнхээ чигт ганцаараа явж байхаар нь би “Чимгээ эгч дэлгүүр дээрээ байна уу гэж асуухад” байгаа гэж хэлэхээр нь би та хаачих гэж байгаа юм гэж асуухад гэрлүүгээ явж байна гээд гэрээ чиглээд яваад өгсөн. Би Эрдэнэдалай гуайтай ингэж ярилцчихаад төв замын цаад талд байдаг Чимгээгийнх нь дэлгүүр рүү бараа үзэх гэж ороод 19 цаг өнгөртөл цаг гаран бараа үзэж зогссон. Тэгээд байж байхад гаднаас Эрдэнэдалай гуай ганцаараа орж ирээд Чимэгээд “Нансалмааг дууд, нөгөөдөх нь гадаа хөлдөж үхлээ” гэж дүү Эрдэнэчимэгтээ хэлж байсан талаархи мэдүүлэг, гэрч Н.Дэнсмаагийн... орой 18 цаг болж байхад би худаг дээр хүмүүс ирэхгүй болохоор нь худгаа хаагаад гэртээ харихаасаа өмнө дэлгүүр орж бараа сонирхоё гэж бодоод Хутагын Чимгээ гэдэг хүүхний сумын төвд байдаг дэлгүүрт орж бараа сонирхож харсан. Ингээд байж байхад ах нь гэх халзан толгойтой 50 орчим насны хүн орж ирээд Чимгээд согтуу хүн гэрт орж ирчихээд гарахгүй байна гэж хэлж байсан. Би тухайн үед нилээн яаруу явсан бөгөөд дэлгүүр дотор ороод дэлгүүрийн зүүн талын хэсэгт бараа үзэж байсан. Чимгээ ахтайгаа дэлгүүрийнхээ дотор талд баруун хэсэгтээ зогсч байгаад ярьж байсан бөгөөд Чимгээгийн ах нь Чука гэрт ирчихээд гарахгүй байна. Гар гэхээр хиймэл хөлөө салгаж шидээд байна гэж хэлсэн. Гэтэл Чимгээ өөдөөс нь “гэрээсээ чирээд гаргахгүй” юу гэж хэлж байсан гэх мэдүүлэг, гэрч Р.Баасанжаргалын...18 цаг 40 минутын орчим Эрдэнэчимэгийн хашаан дотор байдаг шовгор жижиг байшингийн харалдаа хойд талаар нь явж байхад дотор талд нь согтуу гэмээр нэг хүний дуу чангаар нилээн хэдэн удаа хашгираад байгаа нь сонсогдсон гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч Чулуунбаатар нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагаас хойш шүүгдэгч С.Эрдэнэдалайгийн хамт гэрт нь байсан, энэ хугацаандаа дээрхи гэмтлийг авсан болох нь нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.Эрдэнэдалайгийн “дээрхи гэмт хэргийг үйлдээгүй, хохирогч Чулуунбаатар нь одоо ажилтай гээд өгсөн архийг уугаагүй гараад явсан” гэх мэдүүлэг нь үүгээр няцаагдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат нь шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед хийсэн задлан шинжилгээгээр нуруу нугламын хугарал байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байсан гэж мэтгэлцэж байгаа хэдий ч хэрэгт талийгаачийн амь хохирсон шалтгааныг тогтоосон болон  хэргийн газраас олдсон хэргийн ул мөр үлдсэн эд зүйлд хийгдсэн шинжилгээнүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч О.Нансалмаагийн “дээрхи гэмтэл байгаа эсэхийг шалгасан, гэмтэл тогтоогдоогүй” гэх мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх үнэлэв.

            Мөн 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хийсэн хэрэг учралын газар үзлэг хийхэд прокурор оролцоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 132, 133 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн байна гэж мэтгэлцэж байгаа боловч  шүүх бүрэлдэхүүн дээрхи нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлээгүй болно.        

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Баасанжаргалын мэдүүлэгийн эх сурвалжийг шалгаж тогтоогүй гэх боловч 2 дугаар хавтас хэргийн 35 дугаар талд авагдсан гэрч О.Дөлгөөний...Р.Баасанжаргал нь өглөө 9 цагт ажилдаа ирээд орой 18 цаг гэж банкны үйл ажиллагаа зогсдог бөгөөд Р.Баасанжаргал нь банк хааснаас хойш 30 минут орчим цэвэрлэгээ хийгээд ажлаа тараадаг явдаг гэх мэдүүлгээр гэрч Баасанжаргалын мэдүүлэгийг эх сурвалжийг шалгаж тогтоосон  байна.  

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь дээрхи гэмт хэргийг үйлдээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлобол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь түүний гэм бурууг нотлож байгаа дээрхи баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч С.Эрдэнэдалай нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амьд явах, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолбол зохих зүйл нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Эрдэнэдалайг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсанаар хохирогч нь оршуулгын болон замын зардал, нийгмийн халамжийн тэтгэмжийн мөнгө нийт 15.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Нансалмаа нь оршуулгын болон замын зардлын 4.629.830 төгрөгний баримт ирүүлснээс нотлох баримтын шаардлага хангасан 822.950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, үлдэх хэсгийг шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй 3.806.880 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд С.Эрдэнэдалай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Чулуунбаатарыг зодож амь насыг нь хохироосон онц хүнд гэмт хэрэгт Булган аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч ажилласан байх ба байцаан шийтгэх ажиллагааны зардал болох 177.000 төгрөгийг шүүгдэгч С.Эрдэнэдалайгаас гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Эрдэнэдалай согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Эрдэнэдалайгийн цагдан хоригдсон 336 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хуучин 2 үзүүр нь сэмэрч урагдсан бүс, саарал өнгийн урд энгэртээ эрэгтэй хүний зурагтай подволк, ягаан өнгийн босоо захтай 2 ханцуй цагаан өнгийн канттай энгэртээ цахилгаантай хоёр мөрөнд хөх өнгийн оруулагтай цамц, саарал өнгийн босоо захтай урд энгэртээ товчтой цамц, ногоон өнгийн нялонон зах нь ханцуйтай цамц, хөх саарал өнгө хосолсон хуучин түрсик, хөх өнгийн нялонон хоёр хажуу талдаа халаастай зүүн талд ADIDAS бичиглэлтэй өмд, хар өнгийн хоёр талдаа халаастай нарийн кантан судалтай өмд. халаасанд хуучин хиртэж бохирлогдсон 2 хос оймс, 2 хос ягаан хуучирч элэгдсэн оймс, хос саарал өнгийн хуучирч элэгдсэн оймс, саарал өнгийн хүрэн өнгийн ноосон оймс, хос гутал, нэг хөлөнд хиймэл хөлтөй, бор өнгийн хуучин элэгдэж урагдсан дээл, хар өнгийн нялонон материалтай үстэй дотортой цамц, 10 ширхэг хумс, таягны бариул, таягны хугархай, хар өнгийн чихэвч, 2 ширхэг гутал, цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Самбуугийн Эрдэнэдалайг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч С.Эрдэнэдалайд 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч С.Эрдэнэдалайд оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.Эрдэнэдалайн 2016 оны 02 дугаар сарын 08-наас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 336 /гурван зуун гучин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Эрдэнэдалайгаас 822.950 /найман зуун хорин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулж хохирогч Булган аймгийн Тэшиг сум 5 дугаар багт оршин суух Ш.Нансалмаа /РД:ГЙ76020204/-д олгож, энэ хэрэгтээ холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар байцаан шийгэх ажиллагааны зардал 177.000 төгрөгийг шүүгдэгч С.Эрдэнэдалайгаас гаргуулж иргэний нэхэмжлэгч Булган аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн хуучин 2 үзүүр нь сэмэрч урагдсан бүс, саарал өнгийн урд энгэртээ эрэгтэй хүний зурагтай подволк, ягаан өнгийн босоо захтай 2 ханцуй цагаан өнгийн канттай энгэртээ цахилгаантай хоёр мөрөнд хөх өнгийн оруулагтай цамц, саарал өнгийн босоо захтай урд энгэртээ товчтой цамц, ногоон өнгийн нялонон зах нь ханцуйтай цамц, хөх саарал өнгө хосолсон хуучин түрсик, хөх өнгийн нялонон хоёр хажуу талдаа халаастай зүүн талд ADIDAS бичиглэлтэй өмд, хар өнгийн хоёр талдаа халаастай нарийн кантан судалтай өмд. халаасанд хуучин хиртэж бохирлогдсон 2 хос оймс, 2 хос ягаан хуучирч элэгдсэн оймс, хос саарал өнгийн хуучирч элэгдсэн оймс, саарал өнгийн хүрэн өнгийн ноосон оймс, хос гутал, нэг хөлөнд хиймэл хөлтөй, бор өнгийн хуучин элэгдэж урагдсан дээл, хар өнгийн нялонон материалтай үстэй дотортой цамц, 10 ширхэг хумс, таягны бариул, таягны хугархай, хар өнгийн чихэвч, 2 ширхэг гутал, цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эрдэнэдалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний ял эдлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Эрдэнэдалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН

ШҮҮГЧИД                                           С.ЦЭРЭНДУЛАМ

                                                                 С.ЦЭРЭНХАНД