Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00010

 

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00010

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д-д холбогдох,

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал, нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч ...... нь 2016 оны 12 сарын 12-ны өдөр Техник импорт ХХК-иас ........ өрөө орон сууцыг худалдаж авсан. Тус орон сууцыг худалдаж авахдаа нэхэмжлэгч ......... нь Улаанбаатар хотын банкнаас орон сууцны ипотөкийн зээл авч худалдаж авсан бөгөөд 2016 оны 12 сарын 09-ний өдөр тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Уг байрандаа ........ нь өөрийн дүү Ш Гомбосүрэн болон түүний найз охин Д нарыг түр хугацаанд амьдруулж байсан. Гэтэл Г, Д нар нь 2018 оны 12 сарын 18-ны өдөр салж, тусдаа амьдрах болсон Дг орон сууцанд дулаан ортол түр амьдаръя гэж гуйсны дагуу зөвшөөрч дулаан ортол түр хугацаанд байранд амьдрахыг нь зөвшөөрсөн. Гэтэл 2019 оны 4 сард дулаан орсон тул байраа суллуулж авахыг шаардахад Д нь хэл ам хийж, орон сууцыг суллахгүй гээд одоог хүртэл нэхэмжлэгч Цын байрыг суллаж өгөхгүй гэр бүлээрээ амьдарсаар байгаа юм. Иймд Баянзүрх дүүрэг, 8 хороо, 13302 Улаанхуарангийн гудамж, 7 а байр 26 тоот 51,2 мк.в бүхий 2 өрөө байрыг А Даариймаагийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч гэж өөрийгөө тодорхойлсон Цаас Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан 2 дахь иргэний нэхэмжлэлтэй танилцлаа. Шүүхэд удаа дараа худал нэхэмжлэл гаргаж байгаад харамсалтай байна. Нэхэмжлэлдээ өөрийнхөө дүү Г түүний найз охин Д нарыг түр хугацаанд амьдруулж байсан хэмээн худал үгийг үнэн юм шиг бичжээ. Яагаад Г, Д нарын хүүхдүүдийг бичсэнгүй вэ? Яагаад Г, Д нар нь уг маргаан үүсгээд байгаа зээлийн байрны урьдчилгаа төлбөр, сар бүрийн хуваарьт төлбөрийг төлж байсан тухай бичсэнгүй вэ? Цнь өөрөө тусдаа байртай дахин байр худалдан авах шаардлага байхгүй. Харин дүүтэй нь гэрлээд цаашдаа сайхан гэр бүл үүсгээд амьдрах хүслээр амьдрах орон сууцаа зээлээр авсан. Ингэхдээ манай нөхрийн ах Цын нэр дээр зээл авахад хялбар байсан учраас түүний нэр, орлого зэрэг нөхцөл байдлыг ашиглан зээл авсан төдий юм. Миний бие Гтэй хамтран амьдарна. Үр хүүхдүүдээ өсгөнө гэж бодож байснаас эд нар шиг гэр бүлээ батлуулахгүй, байр зээлээр авсан ч ах дүүгийнхээ нэр дээр аваад салахдаа зээлийн байраа буцааж авна гэх мэтчилэнгээр муу муухай зүйл бодоогүй учраас үнэхээр их гайхаж сэтгэл санааны маш их хохирол амсаж, ялангуяа 2 хүүхдийнхээ ирээдүйд маш ихээр харамсаж байна. Г нь 2 хүүхдийн эцэг болчхоод хариуцлагаа хүлээхгүй зугтаж, ээжээрээ, ахаараа дамжуулан аав ээжийг минь хамруулан шүүхээр элдэв маргаан үүсгэж, утсаар, зурвасаар хөрөнгө мөнгөний маргаан хийж элдвээр дарамталж, айлган сүрдүүлэх гэж оролдож байгаад үнэхээр зэвүүцэж байна. Бодит байдал ийм байсаар байхад Ц, Г нар нь өөрсдөө байр аваад түүндээ дүүгээ найз охинтой нь амьдруулсан мэтээр худлаа ярьж нэхэмжлэл үүсгэн булаацалдаж байгаад үнэхээр гайхаж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрвээ үнэхээр ӨР-өө өөрсдөө авахыг хүсэж байгаа юм бол бидний зүгээс төлсөн бүхнээ эргүүлэн шаардах болно... гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Цхариуцагч Дд холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал худалдаж авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

.................... өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Цмөн болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-.........дугаарт бүртгэгдэж олгогдсон 000538682 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ц ......... өрөө орон сууцыг худалдан авахдаа Улаанбаатар хотын банк ХХК-иас 49,740,000 төгрөгийг жилийн 8 хувьтай зээлж, уг орон сууцаа барьцаалуулсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нөхцөлт орон сууцны зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ........., Д нар худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй.

 

Хариуцагч Дгийн Гтэй хамтран амьдарч, дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн, Цзээл авах болзол хангаж байсан учир түүний нэрээр зээл авсан гэх тайлбараар Г, Д нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй.

 

Өмчлөгч Цтөрсөн дүү Г, Д нарын гэр бүлийг дэмжих үүднээс маргаж буй байрыг эзэмшүүлж байсан гэж үзэхээр байх ба Г, Д нарыг өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн Д нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэж заасны дагуу бүртгэлийн байгууллагад хандаагүй, түүнчлэн уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоосон баримт байхгүй байна.

 

Нэхэмжлэгч Цын төрсөн дүү Г, Д нар 2018 оны 12 сараас хойш хамтран амьдрахаа больсон, өмчлөгч Цуг орон сууцанд Дг 2019 оны 4 сар хүртэл амьдрахыг зөвшөөрсөн, одоо Д уг орон сууцанд амьдарч, чөлөөлж өгөхгүй байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 13302 Улаанхуарангийн гудамж 7а байрны 26 тоот 2 өрөө орон сууцыг хуульд заасны дагуу эзэмшиж байгаа болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Цнь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 13302 Улаанхуарангийн гудамж 7а байрны 26 тоот 51.2 метр квадрат 2 өрөө орон сууцыг хариуцагч Дгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Хариуцагч Д 2019 оны 11 сарын 25-ны өдөр Х.Бат-Ялалтад итгэмжлэл олгосон, 2019 оны 11 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар Х.Бат-Ялалтын хэргийн материалтай танилцах эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутад хуралдахаар хойшлуулсан.

2019 оны 12 сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутад хуралдсан хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалт ирээгүй ба хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 10 цагт хуралдахаар хойшлуулсан.

2019 оны 11 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд зохигчдод хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг даргалагч тайлбарласан ба 2019 оны 12 сарын 9-ний өдөр хүртэлх 10 хоногийн хугацаанд Х.Бат-Ялалт хэргийн материалтай танилцаагүй, эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсгээ зурахгүй байсан тул 2019 оны 12 сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтад хурлын тов мэдэгдэж, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор тус шүүхэд ирж хэргийн материалтай танилцуулахаар шаардсан заалт оруулсан.

Шүүгчийн туслахаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтад эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримттай танилцаж гарын үсгээ зурахыг, хэргийн материалтай танилцахыг 2019 оны 12 сарын 10, 2019 оны 12 сарын 20-ны өдөр утсаар болон биечлэн мэдэгдэхэд нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт-ад гарын үсэг зурахгүй, шүүгчийн захирамжид 2019 оны 12 сарын 14-ний өдрийн дотор хэргийн материалтай танилцах гэж заасан хугацаа өнгөрсөн тул танилцаж, гарын үсэг зурахгүй гэсэн тайлбарыг өгсөн.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтад хэргийн материалтай танилцах талаар удаа дараа шаардахад танилцаагүй, шүүхийн зүгээс хэргийн материалтай танилцах эрхийг нь хангаагүй гэх нөхцөл байдал байхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, хариуцагч Д шүүх хуралдаанд ирсэн боловч Х.Бат-Ялалтад олгосон итгэмжлэлээсээ татгалзахгүй, өөрөө шүүх хуралдаанд үг хэлж оролцохгүй гэсэн тул шүүх ажиглагчаар оролцуулсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Цын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 13302 Улаанхуарангийн гудамж 7а байрны 26 тоот 51.2 метр квадрат 2 өрөө орон сууцыг хариуцагч Дгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дгаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ