Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2019/00195

 

 

 

 
   
   
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Collapse Pane

  

 
 

 

   
 

 

   
Эхлэх огнооtrue1  
Дуусах огноо  
   
Шийдвэрийн төрөл БүгдШүүгчийн захирамж Шүүхийн тогтоол Шийдвэр Магадлал Шийтгэвэр Гүйцэтгэх хуудас Мэдэгдэх хуудас Баримт Албан бичиг Зөвлөгөөний тогтоол Хяналтын хуралдааны тогтоол Ерөнхий шүүгчийн захирамж Тэмдэглэл Танхимын тэргүүний захирамж ЭЗ - Мэдэгдэх хуудас ЭЗ - Баримт ЭЗ - Тэмдэглэл ЭЗ - Эвлэрэлийн гэрээ ЭЗ - Татгалзсан баримт 
Шүүгч БүгдЦ.Алтанцэцэг С.Амардэлгэр Г.Амаржаргалан И.Амартөгс Б.Баатар Ж.Байгалмаа Д.Батцэцэг З.Баярмаа-З Н.Баярмаа-Ня Г.Билгүүн М.Болормаа Т.Болормаа-Т С.Буд Д.Ганболд Т.Ганчимэг Г.Даваадорж Д.Даваасүрэн-Д Ч.Даваасүрэн-Ч Х.Дашдэчмаа Э.Золзаяа Д.Золзаяа-Д Ч.Ичинхорлоо Б.Мандалбаяр А.Мөнхзул Н.Нарангэрэл Н.Оюунтуяа Б.Сайханцэцэг Н.Сарангүн Г.Солонго Д.Солонго.Д Б.Ундраа Б.Ууганбаяр Ө.Уянга  С.Хишигбат Б.Цолмонбаатар Б.Цолмонгэрэл Ж.Цэнгэл Д.Цэрэндолгор Ц.Цэрэндулам С.Энхбаяр Л.Энхжаргал-Л Т.Энхжаргал-Т Д.Энхтуяа Т.Энхтуяа-Т Э.Энэбиш 
   
Хайх үг  

Хайх

Collapse Pane

 
 

 

   

Хадгалах

 

 

  Үзэмж  

Нэмэх

Excel рүү экспортлох

Хэвлэх

Шүүлтүүр хийх

 

Тусад нь харахТусад нь харах

                         
                         
Харах

Шийдвэрийн дугаар

Шийдвэрийн огноо

Шийдвэрийн төрөл
Загварын нэр
Нэхэмжлэгч
Хариуцагч
Шүүгч

Шийдвэр гаргасан ажилтан

Бүрэн эсэх

Бүрэн хадгалсан огноо

Дэлгэрэнгүй

1 101/ШШ2020/00853 2020-03-09 Шийдвэр Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон Хас банк-ХХК Г.Ганцог нар Д.Батцэцэг М.Бишдарь 89651112   2020-03-18
2 101/ШШ2020/00244 2020-01-13 Шийдвэр Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хас банк-ХХК О.Нармандах нар Д.Батцэцэг М.Бишдарь 89651112   2020-01-23
3 101/ШШ2020/00195 2020-01-09 Шийдвэр Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон Хас банк-ХХК Э.Сэмжидмаа нар Д.Батцэцэг М.Бишдарь 89651112   2020-01-29
   
Нийт: 3
Restore Pane
 
     
 
 
 
 

 

   
Хэвлэх
 
Windows User Normal Windows User 1 0 2020-01-29T03:53:00Z 2020-01-29T03:53:00Z 1 2821 16084 134 37 18868 16.00 false false false EN-US X-NONE X-NONE

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/00195

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв албаны байр хаягт байрлах Хас банк ХХК /рд:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 3 дугаар гудамж, 1636 тоот хаягт оршин суух Дарьганга овогт Энхтуяагийн Сэмжидмаа /рд:СБ87020304/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 3 дугаар гудамж, 1636 тоот хаягт оршин суух Мөнх овогт Алтангэрэлийн Тамир /рд:ШЗ84072471/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,274,116 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар, Б.Мөнгөнзул, П.Отгонтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нар манай банктай 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 20,25 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар хашаа байшин худалдан авах зориулалттай зээлсэн. Банк нь 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр зээлдэгч Э.Сэмжидмаагийн Хас банк дахь 1520007160 тоот дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. 1520007160 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хас банк ХХК нь хариуцагч нартай 2014 оны 6 сарын 30-ны өдрийн 1520007160-01 баталгаат ипотекийн гэрээ байгуулж Ү-2201019632 улсын бүртгэлийн дугаартай, СХД, 24 дүгээр хороо, Зээл 17 гудамж, 6 тоот хаягт байрлах 96 м.кв талбай бүхий хувийн сууц, Ү-2201007564 улсын бүртгэлийн дугаартай, СХД 24 дүгээр хороо, Зээл 17 гудамж, 6 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, хашаа зэргийг барьцаалсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5,054,099 төгрөг, зээлийн хүүд 18,913,393 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 24,467 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2018 оны 9 сарын 3-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлөлт хийж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 435 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн эргэн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй, үр дүн гараагүй өнөөдрийг хүрсэн тул гэрээний дуусгавар болох хугацаанаас өмнө зээлийн нийт төлбөрийг буцаан төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 451.1, 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1520007160 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээл 19,945,901 төгрөг, 2019 оны 11 сарын 11-ний өдрийн байдлаарх хүү 4,280,862 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,353 төгрөг нийт 24,274,116 төгрөгийг Э.Сэмжидмаа, А.Тамир нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү...гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр гэрээгээ цуцалсан. 2019 оны 3 сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй гээд манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Бид шаардах хуудас 2 удаа өгсөн, зээлээ төлөөгүй тул гэрээгээ цуцалж, үндсэн зээл 19,945,901 төгрөг, 2019 оны 11 сарын 11-ний өдрийн байдлаарх хүү 4,280,862 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,353 төгрөг нийт 24,274,116 төгрөгийг Э.Сэмжидмаа, А.Тамир нараас гаргуулах, хариуцагч нар сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулахаар шаардаж байна. Манайх хэргийн материалд нэхэмжилсэн дүнгийн задаргааг хавсаргасан байгаа. Эхний баганад программаас татсан эргэн төлөлтийн хуваарь, 2 дахь баганад зээлдэгчээс төлсөн дансны хуулга, 3 дахь баганын эхний мөрөнд тухайн зээлийг хэд хоног ашиглаж, хэдэн төгрөгийн хүү тооцсон нь гарч байгаа. 3 дахь баганын 2 дахь мөрөнд тухайн сарын үндсэн төлбөрийг хэд хоног хоцроож, хэдэн төгрөгийн нэмэгдүүлсэн хүү гарч байгааг тооцсон байгаа. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөгийн зээл олгосон бол 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эхний эргэн төлөлтөд 497,000 төгрөг төлсөн байна. Тэгэхээр 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 31 хоног байгаа бөгөөд 25,000,000 төгрөгийг 31 хоног ашигласан хүүгийн төлбөр 429,966 төгрөг гээд харагдаж байгаа юм. Нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөх төлбөрийг 5-ны өдөр төлж, тухайн сарын үндсэн төлбөрийг 4 хоног хоцроосон байна. Тухайн сарын үндсэн төлбөр 66,186 төгрөг байсан бөгөөд 4 хоног хоцроосон төлбөр 29 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцсон. Хувьсах хүүгийн талаар зээлийн гэрээний 2.3-т тохиролцсон байгаа. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлийн жилийн хүү 18 хувь болж 2.25 хувиар буурсан байгаа, уг хугацаанаас хойш жилийн хүүг 18 хувиар тооцсон байгаа ... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу Хас банк ХХК төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэж маргаагүй. Хэдийгээр гарын үсгийн тайлал байхгүй ч гэсэн тухайн үед 52 дугаар тооцооны төвийн захирал нь Хас банк ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан нь хүчин төгөлдөр юм. Хас банк ХХК-ийн гүйцэтгэх захирал бүх гэрээнд гарын үсэг зурах боломж байхгүй учраас салбарынхаа захирлууддаа эрх олгосон юм. Иймээс салбар бүрийн захирал гарын үсэг зурах эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд зээлийн гэрээ байгуулсан. Барьцаа хөрөнгө Э.Сэмжидмаагийн нэр дээр бүртгэлтэй байсан тул А.Тамир гэр бүлийн гишүүн, хамтран өмчлөгч гэж маргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.... гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг шүүхэд  гаргасан тайлбартаа: ...Э.Сэмжидмаа, А.Тамир нар нь 2014 оны 6 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг 10 жилийн хугацаатай зээлж авсан байдаг. Улмаар зээлийн төлбөрт 23,991,959 төгрөгийг төлсөн. Хас банк ХХК анхнаасаа хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байгуулсан тул хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл 1,008,040 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хэн гэдэг хүн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байгаа тул гэрээ гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар компанийг эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал төлөөлөх бөгөөд түүнээс итгэмжлэл олгосон хүн гэрээг байгуулах ёстой. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн нэр тодорхойгүй, түүнд гэрээ байгуулах эрх олгосон эсэх талаар баримт байхгүй. Барьцаа хөрөнгийн хувьд 2014 оны 6 сарын 30-ны өдөр байгуулсан энэхүү гэрээнд хариуцагч А.Тамир гарын үсэг зураагүй, өөрөөр хэлбэл Иргэний хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авах байтал энэ талаар баримт байхгүй. Иймд хариуцагчийн зүгээс үлдэгдэл төлбөр 1,008,040 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нарт холбогдуулан зээлд 19,945,901 төгрөг, хүүд 4,280,862 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 47,353 төгрөг, нийт 24,274,116 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал хүчин төгөлдөр бус гэрээ гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хас банк ХХК 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийг хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нарт 10 жилийн хугацаатай, жилийн 3,75 хувь дээр 16.5 хувийн хүүг нэмж 20,25 хувийн хувьсах хүүтэйгээр зээлж, улсын бүртгэлийн Ү-2201019632 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээл 17 гудамж, 6 тоот хаягт байршилтай 96 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2201007564 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээл 17 гудамж, 6 тоот хаягт байршилтай 18635316191083 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж, зээл болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт зэргээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал Э.Сэмжидмаа, А.Тамир нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Хариуцагч А.Тамир баталгаат ипотекийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаж байх бөгөөд энэ нь түүний Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт тус тус заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Хас банк ХХК өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нараас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.

Хас банк ХХК 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр зээлдэгч Э.Сэмжидмаад 25,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь Э.Сэмжидмаагийн Хас банк дахь 1520007160 тоот дансны хуулгаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Э.Сэмжидмаа, А.Тамир нар 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 10 сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 23,991,959 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон дансны хуулгаар тогтоогдож байна.

Талууд зээлийн жилийн хүүг хувьсах нөхцөлтэйгээр гэрээний 2.3-т тохиролцсон байх ба 2017.06.29-ний өдөр зээлийн жилийн хүү 18 хувь болж, анх гэрээ байгуулснаас 2.25 хувиар буурсан, хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нар 2017.07.18-ны өдрөөс 2018.10.31-ний өдрийг хүртэл 18 хувийн хүүг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 7,762,700 төгрөгийг төлж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээл, хүүгийн тооцооллын баримтаар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дуусахаар байх боловч хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үүргээ биелүүлээгүйн улмаас Хас банк ХХК хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нараас зээлээ төлүүлэхээр 2019 оны 3 дугаар сарын 21-нд тус шүүхэд хандсан боловч шүүх гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 Хас банк ХХК шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосны дараа зээлдэгч Э.Сэмжидмаад 2019.07.04, 2019.09.27-нд тус тус зээлээ төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээгээ цуцалж, шүүхэд хандах талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Хас банкны шаардах хуудсаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т ...Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно..., талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн эсхүл бүрэн төлөөгүй бол гэрээний 6.1-д зааснаар банк нэг талын санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Хас банк ХХК гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж байгааг буруутгах боломжгүй юм.

Зээлийн гэрээнд Хас банк ХХК-ийн 52 дугаар төвийн захирал гарын үсэг зурсан, нэхэмжлэгч тал энэ талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч талын талуудын хооронд байгуулсан гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдийн нэр тодорхойгүй, түүнд гэрээ байгуулах эрх олгосон эсэх талаар баримт байхгүй, хүчин төгөлдөр бус, төлсөн 23,991,959 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үлдэх 1,008,041 төгрөгийг төлнө гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй зарим үндэслэлээ барьцааны гэрээнд хариуцагч А.Тамир гарын үсэг зураагүй, Иргэний хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн хувьд хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авах байтал энэ талаар баримт байхгүй гэж тайлбарлаж байх боловч барьцааны зүйл болох хувийн сууц, газар нь Э.Сэмжидмаагийн өмч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байх тул А.Тамираас зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй, А.Тамираар гарын үсэг зуруулах шаардлагагүй юм.

Хас банк ХХК 2019 оны 03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосны дараа гэрээ цуцлах талаар шаардах хуудас өгч, тус шүүхэд 2019.11.13-нд дахин нэхэмжлэл гаргах хүртэл 240 гаруй хоногийн хугацаа өнгөрсөнд хариуцагч нарыг буруутгах, улмаар зээлийн гэрээг 2019 оны 11 сард цуцалсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Дээрхээс дүгнэвэл Хас банк ХХК 2019 оны 3 сард гэрээг цуцлах хүсэл зоригоо илэрхийлэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг 2019.03.01-ний өдрөөр тооцох нь зүйтэй.

Хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нар зээлийн эргэн төлөлтийн хуваариар 2019.03.01-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 6,224,971 төгрөг, хүүд 20,522,590 төгрөг, нийт 26,747,561 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

 

Энэ хугацаанд нийт төлсөн 29,991,959 төгрөгөөс үндсэн зээлд төлөх 6,224,971 төгрөгийг хасвал 17,766,988 төгрөг үлдэнэ, үүнийг 20,522,590 төгрөгийн төлбөл зохих хүүд тооцоход хүүд 2,755,602 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Үндсэн зээл 25,000,000 төгрөгөөс 21019.03.01 хүртэлх төлөх байсан үндсэн зээл 6,224,971 төгрөгийг хасвал 18,775,029 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 2019.03.01 хүртэл ашигласан хугацааны хүүгийн үлдэгдэл 2,755,602 төгрөг, нийт 21,530,631 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй.

 

Зээлийн гэрээг зээлдүүлэгч хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсаны дагуу шүүх зээлийн гэрээний үүргийг дээрх байдлаар шийдвэрлэсэн тул нэмэгдүүлсэн хүүг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 47,353 төгрөг, зээлийн хүүд илүү нэхэмжилсэн 1,525,260 төгрөг, үндсэн зээлд илүү нэхэмжилсэн 1,170,872 төгрөг, нийт 2,743,485 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нараас зээлд 18,775,029 төгрөг, зээлийн хүүд 2,755,602 төгрөг, нийт 21,530,631 төгрөгийг /хорин нэгэн сая таван зуун гучин мянга зургаан зуун гучин нэг/ гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 2,743,485 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Э.Сэмжидмаагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019632 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээл 17 гудамж, 6 тоот хаягт байршилтай 96 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2201007564 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээл 17 гудамж, 6 тоот хаягт байршилтай 18635316191083 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 21,530,631 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хэргийг хариуцагч талын эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нараас 21,530,631 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,743,485 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Э.Сэмжидмаа, А.Тамир нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Э.Сэмжидмаагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019632 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээл 17 гудамж, 6 тоот хаягт байршилтай 96 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2201007564 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээл 17 гудамж, 6 тоот хаягт байршилтай 18635316191083 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 21,530,631 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Сэмжидмаа, А.Тамир нараас 335,688 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.БАТЦЭЦЭГ