Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

 

 

2020           01          21                                        101/ШШ2020/00357

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: С дүүрэг, -р хороо, -р хороолол, -р байр  тоотод оршин суух Д овгийн Э.У,

Нэхэмжлэгч: С дүүрэг, -р хороо, -р хороолол,  байр,  тоотод оршин суух, Б овгийн М.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б дүүрэг, Т гудамж  байр  давхар тоот хаягт байрлах, “О” ХХК-д холбогдох М.Т-ийн 30.465.000 төгрөг, Э.У-ын 66.090.264 төгрөгийг тус тус гаргуулах, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, /13381/, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод барилгын стандартад нийцсэн гарц хаалга гаргахыг хариуцагчид даалгуулах, үүдний 7 м,кв талбайг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 08-р сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, шинжээч Ч.Отгонтөгс, О.Мөнхбаяр, Ш.Жамсранжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК-тай 2012-05-28-ны өдөр барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар гүйцэтгэгч "О” ХХК нь Баянзүрх дүүргийн 3-р хороо оффиссын барилгад нэг давхарт 90.5 м.кв, 2 давхарт 128.81 м.кв талбай бүхий офисс үйлчилгээний барилгын ажлыг гүйцэтгэж, захиалагч Э.У, М.Т бид нар нь барилгын 1 давхрын 1 м.кв-ийг 2.500.000 төгрөгөөр тооцон 226.263.000 төгрөг, 2 давхарын барилгын 1 м.кв-ийг 2.300.000 төгрөгөөр тооцон нийт 522.513.000 төгрөг тус тус төлөх үүргийг хүлээсэн.

Уг гэрээний дагуу захилагч Э.У 2012-05-28-ны өдрөөс 2013-10-24-ний өдрийн хооронд О ХХК-д 2 давхарын 201 тоотын төлбөр 296.263.000 төлсөн. 2013-10-16-ны өдөр Хаан банктай 1 жилийн 21.6 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, барьцаанд “О” ХХК-иар бариулсан барилгыг барьцаалж зээлж 90.000.000 төгрөгийг 2013 оны 10 сарын 24-нд “О” ХХК-нд шилжүүлсэн.

Харин захиалагч М.Т нь “О” ХХК-д 1 давхарын 101 тоотын 90.5 м.кв талбайн төлбөр 226.263.000 төгрөгийг 2012-05-28-ны өдрөөс 2013-01-02-ны өдрийн хооронд бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан.

Удаа дараа хаалгыг улсын комиссын хүлээн авсан зургын дагуу хаалгыг гаргаж өгөхийг шаардсан, хаалга гаргах асуудлыг аль болох эвийн журмаар шийдвэрлэх саналыг тавьж байсан хэдий ч О” ХХК хүлээн авч шийдвэрт хүрээгүй учир шүүхэд хандсан.

“О” ХХК нь Э.У-тай байгуулсан гэрээний 1.2 дахь заалтын дагуу тус барилгын талбайг Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад норм, дүрэм стандартын дагуу барих үүргээ зөрчиж, Э.У-ын өмчлөлийн 2 давхарын 201 тоот талбайд гарц хаалга хийгээгүйн улмаас галын болон ослын нөхцөлд иргэд гарах гарц байхгүйгээс 1 давхар болон 2 давхараар үйлчлүүлж байгаа иргэд зөвхөн 1 давхараар дамжин гарахаас өөр аргагүй тул галын болон аваар ослын нөхцөлд иргэдийн амь нас хохирч болзошгүй эрсдэлтэй.

Түүнчлэн Э.У-ын 2 давхарын үйлчилгээний талбай руу нэвтрэхийн тулд М.Т-ын 1 давхарын хаалгаар дамжин зориулалтын бус шатаар дамжин ордог тул М.Т өөрийн өмчлөлийн зарим талбайг зориулалтын дагуу ашиглаж чаддаггүй, М.Т Э.У нар 1, 2 давхарын үйлчилгээний талбайг бусдад худалдан борлуулах, түрээслүүлэхэд хүндрэл учирч үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ өсөхгүй улмаар Э.У, М.Т өмчлөх эрх зөрчигдөж байгаа болно. Иймд барилгын зургын дагуу 201 тоотын үүдэн хэсгийн 7 м,кв талбайг чөлөөлүүлж, барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг өөрсдийн хөрөнгөөр гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан тайлбартаа: О” ХХК-тай 2012-05-28-ны өдрийн барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт илүү төлсөн 22.500.000 төгрөг, мөн 22.500.000 төгрөгийг арилжааны банкинд 59 сар хадгалуулж олох байсан орлогод 7.965.000 төгрөг, нийт 30.465.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч “О" ХХК нь анх нэхэмжлэгч М.Т-тай 2012-05-28-ны өдөр “Барилга захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, уг гэрээгээр “О" ХХК нь Баянзүрх дүүргийн 3-р хороонд баригдаж байсан оффис, үйлчилгээний барилгын 1 давхарын 100м2, 2 давхарын 120 м2 талбайг нийт 526,000,000 төгрөгөөр барьж 2013 оны 1-р улиралд ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх, захиалагч М.Т хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл 2013 онд М.Т хүсэлтийн дагуу дээрх гэрээний захиалагчаар Э.У-г нэмж оруулж, мөн “О” ХХК-ийн барилгын зургийн инженерийн дахин хэмжилтээр 1 давхарын үйлчилгээний талбайн хэмжээг 90.5 м2, 2 давхарын үйлчилгээний талбайн хэмжээг 128.81 м2 болохыг тогтоож хуучин огноо бүхий №101 тоот гэрээг М.Т, Э.У нартай дахин хийсэн.

Нэхэмжлэгч нарыг дээрх гэрээг байгуулах үед барилгын 2-3 давхарын карказ баригдсан байсан, нэхэмжлэгч нар нь нийтийн оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас гэрээний 1-р зүйлийн 1.3-т заасан үйлчилгээний талбайг сонгон гэрээг байгуулсан ба “О” ХХК гэрээнд заасан үйлчилгээний талбайг 2013 оны 09 сард барилгыг ашиглалтанд оруулж 2013 оны 9-р сарын 18-ны өдөр үйлчилгээний талбайг актаар хүлээлгэн өгсөн. Энэ үеэс нэхэмжлэгч нар оффис, үйлчилгээний талбайг эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд 2013-10-01, 2013-10-11-ний өдөр 90.5, 128.81 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нар нь нэр дээрээ гаргуулан авсан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь үйлчилгээний талбайг 2013 онд хүлээн авснаас хойш талбайн хэмжээ дутуу талаар өнөөдрийг хүртэл гомдол гаргаж байгаагүй бөгөөд бүхэл бүтэн 5 жилийн дараа зураг төслийн компаниар хэмжилт хийлгэж 9-25м2 талбай дутуу гэх асуудлыг манай компани хүлээн зөвшөөрөхгүй.

Талбайн хэмжээ дутуу гэх асуудал нь ашиглалтын явцад үүсэх, эсхүл дараа нь үүсэх далд доголдол биш тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Нэхэмжлэгч нар нь Хаан банкинд төлсөн 23,846,000 төгрөгийн хүү, олох ёстой байсан орлого гэж нийт 13,059,262 төгрөгийг учирсан хохирол гэж нэхэмжилжээ.

Энэхүү хариу тайлбарын 1-т дурдсан үндэслэлээр гомдлын шаардлага гаргах эрхгүй тул учирсан хохирол гэж мөн нэхэмжлэх эрхгүй байна.

Гэрээнд заасан 1, 2 давхарын үйлчилгээний талбайн нийт үнэ болох 522,513,000 төгрөгийг нэхэмжлэгч нар төлсөн бөгөөд үүний 327,915,000 төгрөгийн төлбөрийг Лексус 570, Ланд 100, Хайландер автомашин болон 3 өрөө орон сууцаар бартерт тооцуулан төлсөн, 194,598,000 төгрөгийг бэлнээр төлсөн нь нийт төлбөрийн 63%-ийг бартерын автомашин, орон сууцаар, үлдэх 37%-ийг бэлэн мөнгөөр төлж барагдуулсан байдаг бөгөөд манай компани гэрээнд заасан талбайн хэмжээгээр тооцсон 522,513,000 төгрөгийн дүнгээр харъяа татварын албанд мэдүүлж татвар төлсөн.

3. Түүнчлэн нэхэмжлэгч нар барилгын 2 давхарын 201 тоотод гарц, хаалга гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь тус талбайг 2013 оны 09 сард хүлээн авахдаа гарц, хаалга гаргуулах шаардлага мөн гаргаагүй, 2018 он дуустал ямар нэгэн гомдол, саналгүй эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд хэрэв гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргах боломж байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.У, М.Т нар нь хуульд зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Гэхдээ манай байгууллага зураг төслийн дагуу өөрийн хөрөнгөөр хаалга гаргаж өгөхийг зөвшөөрч байгаа. Мөн үүдэн хэсгийг 5 м,кв талбайг чөлөөлж өгнө, гэхдээ 2 давхарын 14 м,кв талбай нь О ХХК-ийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдоно. Үүдэн хэсгийг 5 м,кв талбайг чөлөөлж өгөхөд үйл ажиллагаагаа явуулахад ямар нэг саад учрахгүй.

Тус шүүхийн 2018-03-13-ны өдрийн 4850 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.  

              

                       ҮНДЭСЛЭХ нь:

  • Нэхэмжлэгч Э.У-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, /13381/, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод үүдэн хэсэгт хамаарах 7 м,кв талбайг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зурагт зааснаар чөлөөлж өгөхийг хариуцагч О ХХК-д даалгах, 201 тоотод улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зурагт зааснаар барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг О ХХК-ийн зардлаар гаргахыг даалгуулахаар гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь өдрүүдэд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа доорхи байдлуудаар өөрчлөн тодруулсан байна. Үүнд.

2018-01-10-ны өдөр: Нэхэмжлэгч Э.У М.Т нар нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан Э.У 66.090.264 төгрөг, М.Т 30.465.000 төгрөг тус тус гаргуулах, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, /13381/, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод барилгын стандартад нийцсэн гарц хаалга гаргахыг хариуцагчид даалгуулах,

  • 2018-04-23-ны өдөр: Э.У-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, /13381/, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7м,кв талбай нь улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын Э.У-ын өмчлөлийн талбайд хамаарч байгааг тогтоолгож, тус талбайг чөлөөлж өгөхийг хариуцагч О ХХК-д даалгах, 201 тоотод улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургын дагуу барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг О ХХК-ийн зардлаар гаргахыг даалгуулахаар,
  • 2019-09-23-ны өдөр: Э.У-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, /13381/, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод үүдэн хэсэгт хамаарах 7 м,кв талбайг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зурагт зааснаар чөлөөлж өгөхийг хариуцагч О ХХК-д даалгах, 201 тоотод улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зурагт зааснаар барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг О ХХК-ийн зардлаар гаргахыг даалгуулахаар.    

Нэхэмжлэгч М.Т 2020-01-06-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: О ХХК-тай байгуулсан 2012-05-28-ны өдрийн барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт илүү төлсөн 22.500.000 төгрөг, мөн 22.500.000 төгрөгийг арилжааны банкинд 59 сар хадгалуулж олох байсан орлогод 7.965.000 төгрөг, нийт 30.465.000 төгрөгийг О ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

М.Т, Э.У нар нь 2012-05-28-ны өдөр О ХХК-тай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд 10 давхар оффисын зориулалттай барилгын 2 давхарт кафе, цайны газрын зориулалттай барилгыг, 1 давхарт үйлчилгээний зориулалттай барилгыг бариулахаар “Барилга захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Дээрх гэрээний дагуу “О” ХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй О төв барилгын 2 дугаар давхарт 128.81 м.кв талбай бүхий кафе, цайны газрын зориулалттай талбайг барьж гүйцэтгэн Э.У-т хүлээлгэн өгөх, Э.У 1 м.кв талбайг 2.300.000 төгрөгөөр тооцон 296.263.000 төгрөг төлөх, 1 давхарт 90.5 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар барьж М.Т-д хүлээлгэн өгөх, М.Т 1 м.кв талбайг 2.500.000 төгрөгөөр тооцон 226.250.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Нэхэмжлэгч нар хариуцагчид дээрх гэрээгээр тохирсон мөнгийг төлж, барилгыг хүлээн авч, 2013-10-11-ний өдөр Э.У-ын нэр дээр 000277691 дугаар, 2013-10-01-ний өдөр М.Т-ын нэр дээр 000277690 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус олгогдон өмчлөгч болсон үйл баримт хэрэгт авагдсан талуудын хоорондын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /1 хх-ийн 3-4, 23-25 тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцсон “Хот Айл” ХХК-ийн дүгнэлтэд "... Э.У-ын өмчлөлийн талбайд хамаарах 2 дугаар давхрын 201 тоот нь: улсын комисст хүлээлгэн өгсөн архивт байгаа план зурагт 2 дугаар давхрын шатны эсрэг талын талбайн хэсэгт орц хаалга байхаар тусгагдсан ба баруун талын цонхны талд хаалганы нүх гаргасан байна. Энэ орцны хаалга төлөвлөгдсөн хэсэг нь иргэн Э.У-ын кофе шоп-ын хэсэгт хамааралтай орцны хэсэг болох нь архивын зургаас тодорхой харагдаж байна.” гэжээ. /1хх-ийн 216-222 тал/.

Өмчлөгч Э.У-ын 201 тоот буюу дээрх 7 м.кв талбайгаас барилгын шатны хонгил руу нэвтрэх хэсэгт гарц хаалга байхгүй, уг хэсэгт хариуцагч нь шилэн хаалт бүхий тасалгаа бий болгосноос 201 тоот руу нэвтрэхийн тулд 1 дүгээр давхрын буюу М.Т-ын өмчлөлийн талбайн хаалгаар орж гардаг зэрэг нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Эдгээрээс дүгнэхэд дээрх нөхцөл байдал, хариуцагчийн үйлдэл нь өмчлөгч нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч О ХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод үүдэн хэсгийн 7 м.кв талбайгаас 5 м.кв талбайг чөлөөлж, улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг өөрийн зардлаар гаргаж өгөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгч М.Т- 30.465.000 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсаныг тус тус баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, 201 тоотын үүдэн хэсгийн 7 м.кв талбайг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зураг төслийн дагуу шатны хонгилруу нэвтрэх талбайг чөлөөлөхийг хариуцагч О ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц-ээс тус шүүхийн 2018-03-13-ны өдрийн 4850 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан. Тус шүүхийн 2019-09-23-ны өдрийн 101/ШЗ2019/14658 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Э.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2018-03-13-ны өдрийн 4850 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

 Нэхэмжлэгч Э.У М.Т нар нь хариуцагч О ХХК-д холбогдуулан Э.У66.090.264 төгрөг, М.Т30.465.000 төгрөг тус тус гаргуулах, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, /13381/, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод барилгын стандартад нийцсэн гарц хаалга гаргахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 868.880 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагын 7 м,кв талбайг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зурагт зааснаар чөлөөлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгөөс тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 4 төгрөгийг хасч, 70.196 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож, хариуцагч О ХХК-иас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У-т олгож хувиарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ОХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотод улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зургийн дагуу барилгын стандартад нийцсэн гарц хаалгыг өөрийн зардлаар гаргаж өгөхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгч М.Т 30.465.000 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсаныг тус тус баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж 45/А дугаар байрны барилгын 2 дугаар давхрын 201 тоотын талбайг улсын комисст хүлээлгэн өгсөн барилгын зураг төслийн дагуу шатны хонгилруу нэвтрэх талбайг чөлөөлөхийг хариуцагч О ХХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.У, М.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868.880 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.У-аас 70.196 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч “О “ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У-т олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА