Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 423

 

 

 

 

 

                                                                                                             

 

 

     2020        01          27                                         101/ШШ2020/00423          

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 33 дугаар байр, 18 тоотод оршин суух, Н.Ц/РД: ШГ000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2-104 тоот, “То” ХХК-д /РД: 000000/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар 40 мянгат, 38-44 тоот, “МО” ХХК /РД:000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, Москва 44 дүгээр байр, 43 тоотод оршин суух, С.Б/РД: ЧЛ00000/ нарт холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “МО” ХХК болон иргэн С.Б нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох,

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн 16010, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоотод байршилтай, 2 өрөө 66.08 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг иргэн Н.Ц-н нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах тухай Н.Ц-н үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МО” ХХК-ийн Н.Ц болон “То” ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Н-н Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг чөлөөлөхийг Н.Ц-д даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа,

            Хариуцагч “То” ХХК-ийн захирал Д.А,

            Хариуцагч “То” ХХК-ийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал,

            Хариуцагч “МО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид,

            Хариуцагч С.Бүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал,

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл,

            Гэрч Ж.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Цшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Цминий бие “То” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан уг гэрээгээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн 16010, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоотод байршилтай, 2 өрөө 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг 42.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан.

Дээрх орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, холбогдох зардлыг бүрэн төлж ирсэн. Үүнээс хойш “То” ХХК нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх болон өөр бусад шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг маань гаргаж өгсөнгүй.

Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий орон сууцтай холбоотой баримтууд ирсэн ба “МО” ХХК болон иргэн С.Бнарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн 16010, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоотод байршилтай, 2 өрөө 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг С.Бхудалдан авсан байна.

Уг гэрээний гүйцэтгэгч талыг төлөөлж Д.А гэж зурагдсан гарын үсэг нь хариуцагч “То” ХХК-ийн захирал, тухайн үеийн “МО” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Аын гарын үсэг биш, ийм гэрээ байгуулаагүй талаар тэрээр тайлбарлаж байх ба 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4550 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Д.А нь уг гэрээнд гарын үсэг зураагүй нь тогтоогдсон.  

Мөн маргаан бүхий орон сууцны анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэн С.Бнь “МО” ХХК-д ерөнхий нягтлан бодогч ажилтай бөгөөд уг орон сууцыг Н.Цнамайг худалдан авсан гэдгийг мэдсэн атлаа хуурамч баримт үйлдэн орон сууцыг өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдан борлуулжээ.

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “МО” ХХК болон иргэн С.Бнарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагаа 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж тодруулсан.

Иймд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “МО” ХХК болон иргэн С.Бнарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцон, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн 16010, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоотод байршилтай, 2 өрөө 66.08 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч Н.Цмөн болохыг тогтоож, түүний өмчлөх эрхийг бүртгэлийн байгуулагад бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “То” ХХК-ийн захирал Д.А шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Ц-н нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Манай “То” ХХК нь “МО” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянгол дүүргийн 5 дугаар хороон дахь 15 айлын орон сууцны барилгыг худалдах, борлуулах ажлыг хариуцаж байсан.

Н.Цтай одоогийн Баянол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн 16010, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байрны 1 тоотын 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг 42.500.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулан төлбөрийг мөн өдөр нь бүрэн хүлээн авсан.

Төлбөрийг барагдуулахдаа “То” ХХК-ийн захирал Д.А миний Төрийн банк дахь 108801358765 тоот дансанд шилжүүлсэн.

Учир нь төлбөрийг шилжүүлэх үед “То” ХХК-йн захирал Д.А миний бие хариуцагч  “МО” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тухайн үед “МО” ХХК нь бусдад төлөх төлбөртэйн улмаас тус компанийн арилжааны банк данснуудын зарлагын хөдөлгөөнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зогсоосон байсан учир миний хувийн дансанд мөнгийг шилжүүлэн авсан.

Энэхүү мөнгөний 12.500.000 төгрөгийг “МО” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгахад хэрэглэнэ гээд компанийн ерөнхий нягтлан бодогч С.Бүжинд бэлнээр нь, 30.000.000 төгрөгийг тухайн барилгын газрын үлдэгдэл төлбөрт газрын өмчлөгч Л.Бд шилжүүлсэн болно.

Д.А миний бие Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн 460019599 тоот данснаас 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Голомт банкинд байрших Л.Бын 4884961170000001 тоот дансанд шилжүүлсэн.

Ийнхүү орон сууц захиалагч иргэн Н.Ц-н шилжүүлсэн 42.500.000 төгрөгийг “МО” ХХК нь өөрийн үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан болно.

Мөн уг орон сууцыг гэрээний 2.1-д заасны дагуу 2017 оны 4 дүгээр сард багтаан захиалагчид хүлээлгэн өгөх байсан бөгөөд улсын комисс барилгыг хүлээн аваагүй хэдий ч 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Н.Цд орон сууцыг нь хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр өнөөдрийг хүртэл орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа.

Ингээд “МО” ХХК нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн боловч иргэн Н.Цд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөх үүргээ биелүүлээгүй нь үнэн болно.

Иймд Н.Ц-н нэхэмжлэлийн шаардлагыг манай компани хариуцахгүй, “МО” ХХК хариуцах ёстой гэв.

 

Хариуцагч “МО” ХХК-ийн захирал Л.Г шүүхэд гаргасан тайлбартаа:

 “МО” ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 15 айлын орон сууцны барилгыг барьж 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2016/326 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын  актын дагуу улсын комисст хүлээлгэн өгсөн.

Нэхэмжлэгч Н.Цнь “МО” ХХК-тай Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 80/6 дугаар байр, 1 тоот хаягт байрлах, 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг 42.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ огт байгуулаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс ч орон сууцтай холбоотой төлбөрийг хариуцагч “МО” ХХК-д өгч байгаагүй болно.

Н.Цнь 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг 42.500.000 төгрөгөөр худалдан авсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн барилгад баригдсан орон сууцны м.кв-ийг нь 1.800.000-2.000.000 төгрөгөөр худалдан борлуулж байсан.

Түүнчлэн хариуцагч “МО” ХХК нь орон сууц борлуулах эрхийг “То” ХХК-д огт олгоогүй, тийм гэрээ хэлцэл байгуулж байгаагүй.

Иймд Н.Ц-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч “МО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“МО” ХХК нь 2014 оноос Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 15 айлын орон сууцны барилгыг барьж 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2016/329 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актын дагуу улсын комисст хүлээлгэн өгсөн.

“МО” ХХК нь анх нэг хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Л.Г, Ж.Г, Д.А гэсэн 3 хувьцаа эзэмшигчтэй болж өөрчлөгдсөн. Тус компани Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15 айлын орон сууцны барилгыг барихаар тохирч улмаар 2014 оны 4 дүгээр сараас иргэдээс захиалга авч эхэлсэн.

Д.А, Ж.Г нар иргэдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулахдаа “То” ХХК-ийн нэрээр гэрээний төсөл боловсруулж “МО” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй 15 айлын орон сууцны борлуулалтыг хийж байсан байна.

Үүний нэг жишээ С.Бүжинтэй байгуулсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80/6 дугаар байрны 1 тоотод байрлах, 2 өрөө, 66.08 м.кв орон сууцыг захиалан бариулах тухай гэрээ бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С.Бүжин, “То” ХХК-ийн захирал Д.А , Ж.Г нарын хооронд байгуулсан байна.

Энэ мэтчилэн 2014 оны 4-5 сард хийгдсэн орон сууцны захиалан бариулах тухай гэрээнүүдийг орон сууц захиалагч иргэн Ганхуягийн Наранпүрэв, Уранцэцэгийн Дэлгэржаргал, Пунцагбалжирын Цэцэгмаа, Цэрэнпилийн Нэргүй, Хүүхлээгийн Одонтуяа нарын захиалга өгсөн хүмүүстэй “То” ХХК-иар гэрээг байгуулжээ.

Тус 15 айлын орон сууцны барилга баригдаж дуусаад 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгснөөр иргэд “То” ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээрээ бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхээ баталгаажуулахаар хандахад “То” ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнүүд буцаагдаж улмаар иргэд өмнө нь “То” ХХК-тай байгуулсан гэрээгээ  “МО” ХХК-иар орлуулан орон сууц захиалан бариулах гэрээгээ сольж бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээ авсан.

Эдгээр орон сууц захиалгын гэрээ байгуулсан хүмүүсийн нэг нь С.Ббөгөөд тэрээр 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “То” ХХК-ийн захирал Д.А, Ж.Г нартай байгуулсан гэрээг мөн энэ он, сар, өдрөөр нь “МО” ХХК-иар орлуулан өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

“То” ХХК-ийн захирал Д.А, “МО” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г нар нь маргаан бүхий орон сууцны захиалгын гэрээг С.Бүжинтэй байгуулсанаа мэдэж байсан атлаа 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэн Н.Ц, Н.Байгалмаа нараас 42.500.000 төгрөгийг хувийн харилцах дансаараа шилжүүлэн авчихаад дүр үзүүлэн орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан нь жинхэнэ хууль бус, хуурч мэхэлсэн, залилсан үйлдэл болсон байна.

Д.А Төрийн банк дахь хувийн харилцах дансаараа Н.Байгалмаагаас /Цанжидмаагийн/ 42.500.000 төгрөгийг авсан нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлэг гэсэн баримтаар нотлогддог.

“МО” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Г нь С.Бүжингээс н.Байгалмааг байрандаа түр суулгаж байгаач гэж гуйснаар уг байранд түүнийг оруулсан.

Үүний дараа Ж.Г Л.Грүү мессэж илгээж “Сайн байна уу. Би Ж.Г байна. Н.Ц-н дүүг байрнаас нь битгий хөөгөөрэй. Би удахгүй С.Бэгчийн байрны гэрчилгээг суллуж өгнө, та тэр айлыг хөөсөн бичгээ буцаагаад авч бай гэсэн” байдаг.

Дээрх нөхцөл байдлаас харахад С.Бүжингийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “То” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, “МО” ХХК-иар сольж хийсэн орон сууц захиалгаар бариулах гэрээ зэргээр С.Бнь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна.

Үүний баталгаа нь “МО” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г, С.Бнарын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан үүргийн гүйцэтгэл хангуулах тухай гэрээгээр С.Бнь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохыг давхар нотолж байгаа.

2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “МО” ХХК нь өөрийн санхүүгийн хүндрэлээс гарах үүднээс С.Бүжингийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 13-68 тоот, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалан “Монголиан мортгэйж фанд” банк бус санхүүгийн байгууллагаас 50.000.000 төгрөгийн зээл авч барилгадаа хэрэглэсэн ба байрыг нь чөлөөлж өгөөгүй, уг зээл төлөгдөөгүй бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн  хүүтэйгээ 100.000.000 гарсныг Ж.Г, Д.А нар мэдэж байгаа болно.

 “МО” ХХК, иргэн С.Бнарын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “То” ХХК-ийн захирал Д.А, “МО” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г нартай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний шаардлагад нийцэж байгаа тул хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй юм.

С.Бмаргаан бүхий орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар олж авсан тул улсын бүртгэлд үнэн зөвөөр бүртгэгдсэн болно.

Иймд нэхэмжлэгч Н.Ц-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Бшүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Бнь “МО” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тус компанийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төв /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаартай, 15 айлын орон сууцыг барьж улмаар 2016 оны 6 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн.

“МО” ХХК нь орон сууцны ажилд хөрөнгө оруулахдаа С.Бүжингийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 13-68 тоот, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалан “Монголиан мортгэйж фанд” банк бус санхүүгийн байгууллагаас 50.000.000 төгрөгийн зээл авсан боловч үндсэн зээл, хүүг огт төлж барагдуулаагүй.

“МО” ХХК-ийн зүгээс С.Бүжингийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх боломжгүй байсан тул ашиглалтанд орж байсан Баянгол дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80/6 дугаар байрны 1 тоотын 66.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн оронд өгөх санал тавьж улмаар 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан.

Түүнчлэн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг баталгаажуулах зорилгоор гэрээний 12.3-т заасны дагуу “МО” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан Д.Аын “То” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан болно.

Нэхэмжлэгч Н.Цнь “МО” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байгаагүй бөгөөд “То” ХХК нь “МО” ХХК-ийн барьсан орон сууцын худалдан борлуулах эрхгүй этгээд байсан болно.

Харин “МО” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан Д.А, Ж.Г нар нь “Мастер пропертиз” ХХК-д цуг ажиллаж байсан гэх нэхэмжлэгч Н.Цг түр амьдруулаач гэх хүсэлт гаргасны дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч, ашиглалтын зардлыг “МО” ХХК-д төлж байснаас бус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой төлбөр огт төлөөгүй болно.

С.Бнь “МО” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээг дахин байгуулж улмаар 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авч үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн болно.

С.Бүжингийн зүгээс 2017 оны 1 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч Н.Цд үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан тул орон сууц чөлөөлж өгөх шаардлагыг удаа дараа өгч байсан бөгөөд удахгүй чөлөөлж өгнө гэж байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.

Иймд хариуцагч С.Бнь Н.Ц-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Ц-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. С.Н нь “Тэлмэн хас” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг орон сууцыг худалдан авч өмчлөх эрхээ үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгүүлэн гэрчилгээгээ авсан.

Тухайн үед дээрхи орон сууцанд Н.Ц-н төрсөн дүү Н.Байгалмаа гэдэг хүн оршин сууж байсан ба орон сууцыг маань чөлөөлж өгөхөөс татгалзсан тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Байгалмааг орон сууцнаас албадан гаргуулахаар хандсан боловч шүүх уг орон сууц Н.Байгалмаагийн эзэмшил ашиглалтад байгаа нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Н.Цнь С.Н-н өмчлөлийн, түүний худалдан авсан орон сууцыг өөрийн өмч хөрөнгө болгох зорилгоор хуурамч баримт материал бүрдүүлэн шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд бие даасан шаардлага гаргасан болно гэв.

 

Хариуцагч “МО” ХХК-ийн захирал Л.Гшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус “МО” ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 15 айлын орон сууцны барилгыг барьж 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2016/329 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актын дагуу улсын комисст хүлээлгэн өгсөн юм.

Маргаан бүхий байр буюу Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 806/ дугаар байрны 1 тоотын 2 өрөө бүхий 66.08 м.кв талбайтай орон сууц нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “МО” ХХК болон иргэн С.Бнарын байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх нь бүртгэгдсэн болно.

Иргэн Н.Цнь манай компаниас дээрх орон сууцыг худалдан аваагүй бөгөөд “То” ХХК-ийн захирал Д.А нь бусдын өмч хөрөнгийг дураараа захиран зарцуулах эрхгүй.

Иймд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “То” ХХК болон иргэн Н.Цнарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул уг орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна.

Н.Цболон “То” ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн уг хэлцэл нь Иргэний хуулийн  59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл байх бөгөөд дээрхи орон сууц захиалгын гэрээг дээр дурьдсан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Н.Цсөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “МО” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа болно.

Иргэн Н.Цнь “То” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 15 айлын байрны 1 дүгээр давхрын 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий орон сууц буюу одоогийн албан ёсны хаяг болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг 42.500.000 төгрөгөөр тохиролцон худалдан авч уг өдрөө төлбөрийг нь барагдуулсан.

Дээрх орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч өнөөг хүртэл эзэмшиж ашиглан, орон сууцны ашиглалтын зардлыг нь төлсөөр ирсэн. Уг орон сууцыг Н.Цминий бие худалдан авах үед “То” ХХК нь орон сууцны борлуулалтыг хариуцаж худалдан борлуулах ажиллагааг бүрэн гүйцэтгэж байсан.

Орон сууцны төлбөрийг төлөх үед Н.Цби “То” ХХК-ийн захирал Д.А, “МО” ХХК-ийн захирал Л.Г, тухайн үеийн “МО” ХХК-ийн захирал байсан Ж.Г, компанийн ерөнхий нягтлан бодогч С.Бнартай биечлэн уулзаж, “МО” ХХК-ийн дансанд төлбөрийг шилжүүлэх талаар тайлбарлахад тэд бүгд тус компанийг өөр бусдад төлбөр төлбөртэй ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, тус компанийн арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байгаа тул тухайн үед “МО” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “То” ХХК-ийн захирал Д.Аын хувийн дансанд шилжүүлэхийг хүссэн тул Д.А захирлын дансанд шилжүүлсэн нь тэдний үг, үйлдэлд итгэж найдаж байсан болно.

Гэтэл хариуцагч “МО” ХХК-ийн захирал Л.Гнь иргэн Н.Цтай ямар ч гэрээ байгуулаагүй, “То” ХХК-д маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулах талаар ямар ч зөвшөөрөл өгөөгүй, гэрээ байхгүй, төлбөр аваагүй талаар дурьдаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хариуцагч “МО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гаргасан тайлбартаа “Тус компани Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15 айлын орон сууцны барилгыг барихаар тохирч улмаар 2014 оны 4 дүгээр сараас иргэдээс захиалга авч эхэлсэн.

Ингэхдээ Д.А, Ж.Г нар нь иргэдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулахдаа “То” ХХК-ийн нэрээр гэрээний төсөл боловсруулж “МО” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй 15 айлын орон сууцны борлуулалтыг хийж байсан байна.

Үүний нэг жишээ нь С.Бүжинтэй байгуулсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80/6 дугаар байрны 1 тоотод байрлах, 2 өрөө, 66.08 м.кв орон сууцыг захиалан бариулах тухай гэрээ бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С.Бүжин, “То” ХХК-ийн захирал Д.А , Ж.Г нарын хооронд байгуулсан байна.

Энэ мэтчилэн 2014 оны 4-5 сард хийгдсэн орон сууцны захиалан бариулах тухай гэрээнүүдийг орон сууц захиалагч иргэн Ганхуягийн Наранпүрэв, Уранцэцэгийн Дэлгэржаргал, Пунцагбалжирын Цэцэгмаа, Цэрэнпилийн Нэргүй, Хүүхлээгийн Одонтуяа нарын захиалга өгсөн хүмүүстэй “То” ХХК-иар гэрээг байгуулсан байна” гэжээ.

Хариуцагч “МО” ХХК-ийн гаргасан хариу тайлбараас харахад маргаан бүхий орон сууцны борлуулалтыг “То” ХХК гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь худал болох нь өөрсдийнх нь бичгээр гаргасан тайлбар, үйл баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хариуцагч “МО” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “То” ХХК-ийн захирал Д.А сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“МО” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани МО” ХХК-ийн барьж байгаа орон сууцны борлуулалтыг хариуцаж байсан учраас Н.Цтай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг 42.500.000 төгрөгөөр түүнд худалдсан.

“МО” ХХК бусдад өр төлбөртэй байсан учраас Н.Ц-н гэрээний дагуу төлсөн мөнгийг миний дансаар аваад барилгын үйл ажиллагаанд буюу 12.500.000 төгрөгийг “МО” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгахад хэрэглэнэ гээд компанийн ерөнхий нягтлан бодогч С.Бүжинд бэлнээр нь, 30.000.000 төгрөгийг тухайн барилгын газрын үлдэгдэл төлбөрт газрын өмчлөгч Л.Бд шилжүүлсэн гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл сөрөг нэхэмжлэлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “МО” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа болно гэв.

 

Хариуцагч С.Бүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч “МО” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа болно гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Н шаардлагадаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Н.Цнь иргэн С.Н-н өмч болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байр, 1 тоотын 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, мөн өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч С.Н-н эрх, хууль ёсны ашиг сонирхол, өмчлөх эрхэд халдаж байна.

Учир нь уг орон сууцыг С.Н нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Тэлмэн хас” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авч үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгүүлсэн.

Тухайн үед дээрхи орон сууцанд Н.Ц-н төрсөн дүү Н.Байгалмаа гэдэг хүн оршин сууж байсан ба орон сууцыг маань чөлөөлж өгөхөөс татгалзсан тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Байгалмааг орон сууцнаас албадан гаргуулахаар хандсан.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх уг орон сууц Н.Байгалмаагийн эзэмшил ашиглалтад байгаа нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Н.Цнь С.Н-н өмчлөлийн, түүний худалдан авсан орон сууцыг өөрийн өмч хөрөнгө болгох зорилгоор хуурамч баримт материал бүрдүүлэн шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд С.Нг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байр, 1 тоотын 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгч Н.Ц-н хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч “МО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“МО” ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороонд 15 айлын орон сууцны барилгыг 2014 оны 7 дугаар сараас эхлэн барьж 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус компанийн барьсан 15 айлын орон сууцны барилгын  1 дүгээр давхрын 1 тоотын 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалагч иргэн С.Б2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өмчилж авсан.

Иргэн С.Бнь өөрийн худалдан авсан орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу “Тэлмэн хас ББСБ” ХХК-д худалдсан байна.

Дээрх нөхцөл байдлаас харахад маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь иргэн С.Н мөн бөгөөд өмчлөгч С.Н нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгч Н.Цнь бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Цби “То” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг 42.500.000 төгрөгөөр тохиролцон худалдан авч 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөө төлбөрийг нь бүрэн барагдуулан орон сууцаа 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авсан.

Намайг уг орон сууцыг худалдан авах үед “То” ХХК борлуулалтыг нь хариуцаж байсан ба төлбөрөө шилжүүлэхдээ “МО” ХХК-ийн удирдлагууд, нягтлан бодогч С.Бнартай уулзахад тус компани бусдад өр төлбөртэйн улмаас шийдвэр гүйцэтгэх газар дансыг нь хаасан тул “То” ХХК-ийн захирал Д.Аын хувийн дансанд шилжүүлэх хүсэлт гарган би мөнгөө түүний хувийн дансанд шилжүүлсэн.

Гэтэл одоо надтай компани ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч “МО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гаргасан хариу тайлбараар “То” ХХК нь маргаан бүхий орон сууцны борлуулалтыг хариуцаж байсан нь нотлогдоно.

С.Бболон “МО” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан гэх орон сууц захиалгын гэрээнд Д.А гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын22-ны өдрийн 4550 тоот дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн “То” ХХК-ийн захирал Д.А, тухайн үеийн “МО” ХХК-ийн захирал байсан Ж.Г нар нь “МО” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж үйл ажиллагаа явуулж байх үед Л.Гзахирлын өмнөх үйл ажиллагаатай холбоотой “Тэлмэн хас” банк бус санхүүгийн байгууллагын захирал М.Нина нь удаа дараа төлбөр тооцоо шаардаж байсан талаар тайлбарлаж байна.

Энэ бүгдээс дүгнэхэд “МО” ХХК-ийн захирал Л.Гнь хувьцаа эзэмшигч Д.А, Ж.Г нарыг хувьцаа эзэмшигчээс гармагц иргэн Н.Ц-н худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүйгээр компанийн ерөнхий нягтлан бодогч ажилтай С.Бүжинтэй хамтран хуурамч гэрээ үйлдэж, түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, тус банк бус санхүүгийн байгууллагад худалдсан мэт гэрээ үйлдэн өмнөх өр төлбөрт шилжүүлэн өгсөн байна гэж үзэхэд хүрч байна.

Харин “Тэлмэн хас” банк бус санхүүгийн байгууллага маргаан бүхий орон сууцыг төрөл садангийн хүн байж болзошгүй С.Нд шилжүүлсэн байж болзошгүй талаар Баянгол дүүргийн бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн орон сууцтай холбоотой лавлагаагаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шударга өмчлөгч Н.Ц-н худалдан авсан орон сууцыг хариуцагч “МО” ХХК болон иргэн С.Бнар үгсэн хуйвалдаж хуурамч баримт үйлдэн өөрсдийн давуу байдлыг ашиглаж, өмнөх худалдан авагч байгаа гэдгийг мэдсээр атал өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж төлбөртэй этгээдэд шилжүүлж өгсөн нь тогтоогдож олон иргэнийг давхар хохироосон байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Н-н шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч С.Бүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Н-н Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байр, 1 тоотын 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, уг орон сууцыг нэхэмжлэгч Н.Ц-н эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг дэмжиж оролцож байгаа гэв.

 

Хариуцагч “То” ХХК-ийн захирал Д.А бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Н-н шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Н.Цтай тус компани нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байр, 1 тоотын 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдсан гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Цнь хариуцагч “То” ХХК, “МО” ХХК, С.Бнарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “МО” ХХК болон иргэн С.Бнарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох,

Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн 16010, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоотод байршилтай, 2 өрөө 66.08 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг иргэн Н.Ц-н нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч “МО” ХХК нь Н.Цболон “То” ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Н нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг чөлөөлөхийг Н.Цд даалгах тухай шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Цнь хариуцагч “То” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 15 айлын байрны 1 дүгээр давхрын 2 өрөө бүхий 66.08 метр квадрат талбайтай орон сууцыг 42.500.000 төгрөгөөр худалдан авахаар, гүйцэтгэгч нь орон сууцыг 2017 оны 4 дүгээр сард хүлээлгэн өгөхөөр харилцан тохирсон гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4-5 дугаар тал/

 

Хариуцагч “МО” ХХК, С.Бболон гуравдагч этгээд нь дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан дүр үзүүлэн хийсэн, зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй, мөн хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж маргаж байна.

Учир нь Н.Ц-н худалдан авсан гэх байрыг “МО” ХХК нь иргэн С.Бүжинтэй 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан түүнд 39.648.000 төгрөгөөр худалдсан гэх ба гэрээнд зааснаар С.Бмөнгийг төлсөн гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 215-218 дугаар тал/

 

С.Бнь дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэх хүсэлтийг гэрээ байгуулсанаас хойш буюу 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр бүртгэлийн байгууллагад гаргасан ба “МО” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 16/47 тоот албан бичгээр түүнийг орон сууцны үнээ бүрэн төлсөн гэж тодорхойлсон ба Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, /16010/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоотын, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэгдсэн орон сууц 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр С.Бүжингийн өмчлөлд бүртгэгджээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 212-226, 2 дугаар хавтасны 201-212  дугаар тал/

 

С.Бнь өөрийн өмчлөлд бүртгэгдсэн орон сууцаа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Тэлмэн Хас ББСБ” ХХК-тай  үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 30.000.000 төгрөгөөр худалдсан ба уг орон сууц мөн өдөр нь тус “Тэлмэн Хас ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн бөгөөд тус байгууллага нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Сахьяагийн Нямаатай худалдах, худалдан авах гэрээ байгуулан түүнд орон сууцыг 50.000.000 төгрөгөөр худалдсан гэх ба мөн өдрөө С.Н нь уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 199, 228-241, 2 дугаар хавтасны 6, 215-231 дүгээр тал/

 

Хариуцагч “То” ХХК-ийн захирал Д.А нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “МО” ХХК болон иргэн С.Бнарын хооронд байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-н дэх гүйцэтгэгч талыг төлөөлж Д.А гэж зурсан гарын үсэг түүний гарын үсэг биш гэж марган дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4550 тоот дүгнэлтэд:

-Бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр  “МО” ХХК болон иргэн С.Бнарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 5 дугаар хуудасны доод хэсэгт гүйцэтгэгч талыг төлөөлж гэсний доор зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Д.Аын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна.

-Харин шинжилж буй гарын үсэг, бичиг нь шинжилгээнд харьцуулах загвараар нэмэлтээр ирүүлсэн Л.Ггийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 110-116 дугаар тал/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар заасан ба 56.1.1-т “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”,

56.1.2-т “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл”,

56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар аливаа хэлцлийг хориглосон бус харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох бөгөөд агуулга болон бэлэн хийгдсэн бусад нөхцөл байдлаас шалтгаалаад зарчмын хувьд эс зөвшөөрөгдөх үйлдлийг хуулиар хориглосон гэж үзнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д анхнаасаа хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй хэлцлийн талаар заасан бөгөөд “Хууль зөрчсөн“ гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн  үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ.

Тухайн төрлийн хэлцлийг хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, нийгмийн зан суртахуунтай зөрчилдөж буй хэлцлийг зан суртахуунд харш гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь гэрээний талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй буюу хэлцлийг хийх хүсэл эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд байгуулдаг.

Өөрөөр хэлбэл хэлцлийг хийж байгаа этгээдүүд хүсэл зоригоо нэгтгэж, бусдыг хуурах  зорилгоор, хууль зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй гэдгээ харилцан тохиролцож хийсэн байдаг бөгөөд ийнхүү хүсэл зориг илэрхийлж буй этгээд, хүсэл зоригийг хүлээн авагч талыг хууран мэхлэх санаа агуулаагүй, хоёулаа нэгдмэл сонирхолтой байдаг тул хүсэл зоригоо илэрхийлэгч болон хүлээн авагч хоёрын тохирсоны үндсэн дээр гуравдагч этгээдийг хуурах сэдэлтээр дүр үзүүлсэн байдаг.

 

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэх заалт нь энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариат эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д заасан шаардлагад хамаарахаас гадна зохих этгээдийн зөвшөөрөл олгогдоогүй тохиолдол хамаарна.

 

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдэг нь хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй.

 

“МО” ХХК нь иргэн Л.Бтай 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Баянгол дүүргийн 5 дугаар хороонд баригдах иргэн Л.Бын 15 айлын орон сууцны барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ”, мөн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр барилгын төсөл худалдах, худалдан авах гэрээ тус байгуулан барилгын суурийн газрыг 300.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон талаар талууд хэн аль нь тайлбарлаж байна.

Н.Ц-н шилжүүлсэн мөнгөнөөс 30.000.000 төгрөгийг Л.Бд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Голомт банк дахь данс руу нь шилжүүлсэн, 12.500.000 төгрөгийг “МО” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгах үйл ажиллагаанд хэрэглэхээр ерөнхий нягтлан бодогч С.Бүжинд бэлнээр нь өгсөн гэж хариуцагч “То” ХХК-ийн захирал Д.А тайлбарлаж байна.

“МО” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Л.Бд газрын үлдэгдэл төлбөр 134.000.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны дотор төлнө гэх тодорхойлолтыг хүргүүлж байжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 17-18, 24, 2 дугаар хавтасны 147-150 дугаар тал/

 

Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 3 дугаар эмнэлэгийн замын урд баригдсан орон сууцны ерөнхий гүйцэтгэгч нь “МО” ХХК, тухайн барилгын борлуулалтыг “То” ХХК хариуцан ажиллаж байсан нь хариуцагч “МО” ХХК-ийн “Д.А, Ж.Г нар иргэдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулахдаа “То” ХХК-ийн нэрээр гэрээний төсөл боловсруулж “МО” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй 15 айлын орон сууцны борлуулалтыг хийж байсан байна” гэх тайлбар болон Ж.Гийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 19 дүгээр тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2015 оны 8 дугаар сарын 25-ны  дуга-өдрийн 01/28701 дугаар бүхий албан бичгээр “МО” ХХК-ийн харилцах болон хадгаламжийн данснаас хасалт хийх тухай тоотыг арилжааны банкуудад хүргүүлсэн ба тус компани иргэн, байгууллагад төлбөрийн үлдэгдэлтэй тул эдгээр дансуудыг нь сэргээгээгүй нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/29752 тоот болон 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 4/1489 тоот лавлагаа болон тус газраас ирүүлсэн шүүхийн шийдвэр, захирамжуудаар тогтоогдлоо.

/ХХ-2 дугаар хавтасны 232-244, 3 дугаар хавтасны 70-73 дугаар тал/

 

Ж.Г нь 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл “МО” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр, 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс Л.Гтус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байгаа нь бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа болон тус компанийн хувийн хэргийн хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 35-42, 55-177, 181 дүгээр тал/

 

2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл “МО” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж байсан, тус компанийн захирал Ж.Г 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

-... 2013 оны сүүлчээр Л.Гзахирал намайг хамтран ажиллаач гэж хүссэн ба би Д.Аыг мөн энэ ажилд оролцуулсан. То” ХХК-ийг Д.А бид хоёр хамтран байгуулсан.

Уг барилгын газрыг 300.000.000 төгрөгөөр худалдан авсан ба Д.А 300.000.000 төгрөгийн, би 170.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт олж ирсэн. Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороололд баригдаж байгаа 15 айлын орон сууцны борлуулалтыг “То” ХХК хариуцахаар болсон.

Барилгын ажлын явцад хүндрэл гарсан бөгөөд “МО” ХХК-ийн барилга барих тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан ба яг энэ үед мөнгөгүй болсон байсан. Энэ үед Д.А мөнгө олж ирсэн буюу Н.Цг дагуулж ирсэн.

Би С.Бүжинтэй 2015 оны 4 дүгээр сард гэрээ байгуулаагүй, С.Бүжинд байр өгөх талаар огт яригдаж байгаагүй. Надад хууль сануулсан, ойлгож байгаа. 2015 оны 4 дүгээр сард тийм гэрээ байгуулаагүй.

Н.Цтай гэрээ байгуулахад Л.Гзахирал, мөн би, Д.А бид гурав Вью Скай барилгын 10 дугаар давхарт Н.Цтай уулзсан. Н.Цгаас авах мөнгө бидэнд их чухал байсан ба тусгай зөвшөөрөл сунгуулахад 10.000.000 төгрөг шаардлагатай, мөн газрын эзэн Л.Бд мөнгийг нь дутуу өгсөн тул мөнгө нэхэгдсэн үе байсан.

Д.А борлуулалтаа хариуцаж байсан учраас Н.Цтай байгуулсан захиалгын гэрээн дээр гарын үсгээ зурсан ба түүнээс 42.500.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө авч 10.000.000 төгрөгийг тусгай зөвшөөрөлд, газрын өмчлөгчид 30.000.000 төгрөгийг өгсөн. Санхүүгийн баримт байх ёстой.

 Мөнгөнөөс болоод барилгын ажил 2 жил сунжран 2016 оны 8 дугаар сард барьж улсын комисс хүлээн авсан. 2016 оны 9 дүгээр сараас бүртгэлийн байгууллага руу гэрээ хүргүүлэх болсон ба маргаан гарч Л.Гзахирал, С.Бхоёр бие бие рүүгээ асуудлыг чихэх болсон.

Байрны өмчлөх эрхийн гэрчилгээ хэний нэр дээр, хэзээ яаж гарсныг би мэдэхгүй. Намайг 2016 оны 9 сард компаниас гаргасан.

Бүртгэлийн байгууллага руу гэрээ хүргүүлэхэд гэрээг нөхөн байгуулсан ба би н.Цэцэгмаа, Г.Наранпүрэв хоёртой байгуулсан гэрээн дээр гарын үсэг зурсан. Намайг гэрээн дээр гарын үсэг зурахгүй болохоор эд нар хүнд нь гэрээг нь өгөөд явуулаад байсан.

2014 онд С.Бүжингийн байрыг 50.000.000 төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан ба барьцаанаас чөлөөлөхгүй удсан тул С.Ббарьцаа шаардсан ба 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээнд Л.Гзахирал зурчих гэсэн тул би гарын үсгээ зурсан.

2 дахь барилгыг барина гэж төлөвлөн Н.Цг 2 дахь барилгаас 92.500.000 төгрөгийн байр аваарай, өгсөн мөнгө нь урьдчилгаа болох талаар амаар тохиролцсон байсан ба баригдаагүй тохиолдолд энэ байраа аваарай гэж тохирсон.  Н.Цд байрыг нь С.Бхүлээлгэж өгсөн..... гэжээ. 

 

Гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Н.Цнь дүү Н.Байгалмаагийн Худалдаа хөгжлийн банк дахь 457048564 тоот данснаас хариуцагч “То” ХХК-ийн захирал Д.Аын Төрийн банк дахь 108801358765 тоот дансанд “Н.Цгаас  66 м.кв 2 өрөө байрны төлбөр” гэсэн утгатай 42.500.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 6, 2 дугаар хавтасны 196-199 дүгээр тал/

 

Н.Цорон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс хойш өнөөг хүртэл эзэмшиж байгаа талаар талууд тайлбарлаж байх ба түүнд орон сууцыг хүлээлгэн өгөхөд захиалагч талаас Н.Байгалмаа, гүйцэтгэгч талыг төлөөлөн С.Ббайлцан хүлээлгэн өгсөн нь орон сууц хүлээлгэн өгсөн актаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 182 дугаар тал/

 

Н.Цнь өөрийн эзэмшлийн 99106428 дугаарын утаснаас  “МО” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бүжингийн 99095809 дугаарын утас руу орон сууцтай холбоотой асуудлаараа буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байрны тоолуурын заалтын мэдээллийг хүргүүлсэн ба 2016 оны 4 дүгээр сарын 3, 5 дугаар сарын 26, 10 дугаар сарын 20, 12 дугаар сарын 9-ний өдрүүдэд тус тус захидал илгээн харилцаж байсан нь Н.Ц-н 99106428 дугаарын утсанд үзлэг хийсэн баримтаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 19-25, 43 дугаар тал/

 

“МО” ХХК-ийн захирал Ж.Г нь иргэн П.Цэцэгмаатай 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба хөрөнгө оруулагч иргэн П.Цэцэгмаа барилгын ажлын санхүүжилтэнд шаардлагатай 170.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулан, барилгын ажил дуусмагц борлуулалтын орлогоос 340.000.000 төгрөгийг П.Цэцэгмаад шилжүүлэхээр,

“МО” ХХК нь иргэн Г.Наранпүрэвээс 2014 онд 200.000.000 төгрөгийг мөн Д.А, Л.Г, Ж.Г нар нь иргэн Г.Наранпүрэвтэй 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг тус тус зээлэн “МО” ХХК-ийн барьж ашиглалтанд оруулах гэж буй Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 15 айлын орон сууцны ажилд зарцуулсан талаараа зохигч тайлбарлаж байна.

Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байрны орон сууц өмчлөгчдийн захиалгын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг ирүүлжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 21-23, 3 дугаар хавтасны 7-69, 74-78 дугаар тал/

 

Дээр дурьдсан байдлуудаас дүгнэхэд хариуцагч “То” ХХК болон нэхэмжлэгч Н.Цнарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь тухайн орон сууцыг хариуцагч “МО” ХХК болон “То” ХХК нь бусдад буюу Н.Цд худалдах, Н.Цуг орон сууцыг худалдан авах зорилготой байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Ж.Гийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч “То” ХХК болон нэхэмжлэгч Н.Цнарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2. 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч “То” ХХК-ийг төлөөлөн Ж.Г, захиалагчийг төлөөлөн С.Бнар орон сууц захиалгын гэрээ байгуулан С.ББаянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байр, 1 тоотын 66.08 м.кв талбайтай орон сууцны үнэд 39.468.000 төгрөгийг төлсөн гэх боловч уг орон сууцыг Н.Цд худалдсан, тухайн цаг үед буюу 2015 оны 4 сард хариуцагч байгууллага иргэдтэй захиалгын гэрээ байгуулж байгаагүй, хожим бүртгэлийн байгууллагад захиалагч иргэдийн өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой гэрээ нөхөн байгуулсан, С.Бүжинтэй 2015 оны 4 сард захиалгын гэрээ байгуулж байгаагүй, түүнд уг орон сууцыг худалдаагүй нь Ж.Гийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, мөн С.Буг орон сууцны үнэд 39.468.000 төгрөг төлсөн гэх үйл явц баримтаар нотлогдоогүй тул уг гэрээг нотлох баримтаар үнэлэн дүгнэлт өгөх шаардлагагүй.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 151-152 дугаар тал/

 

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “МО” ХХК болон иргэн С.Бнарын хооронд байгуулагдсан гэх “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь зохигчийн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба бөгөөд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцсоноор С.Бнь ямар нэг хариуцлага хүлээхгүй.

 

Хариуцагч С.Бнь “МО” ХХК Н.Цтай орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй, Д.А нарын гуйсаны дагуу түүнийг уг орон сууцанд түр хугацаагаар амьдруулсан гэж маргаж байх боловч тус компанийн борлуулалтын үйл ажиллагааг хариуцаж байсан “То” ХХК Н.Цтай гэрээ байгуулан түүнд Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 80/6 дугаар байрны 1 тоотын 66.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 42.500.000 төгрөгөөр худалдан, мөнгийг барилгын үйл ажиллагаанд зарцуулсан нь, орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээлцэхэд тэрээр өөрөө байлцан хүлээлцэн, орон сууцтай холбоотой асуудлаар Н.Цтай нилээдгүй хугацаагаар харилцаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

 

Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байрны 1 тоотын 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэлтэй орон сууц нь гуравдагч этгээд С.Нд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн ба хариуцагч “МО” ХХК-ийн С.Бүжинтэй байгуулсан гэх орон сууц захиалгын гэрээ нь байгуулсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул С.Нг уг орон сууцны өмчлөгч гэж үзэхгүй ба хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгах учиртай.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ”... эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу Н.Цнь өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагавартай холбоотойгоор хүчин төгөлдөр бус өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг гаргах шаардлагагүй.

 

Н.Цнь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байрны 1 тоотын 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэлтэй орон сууцыг “То” ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу эзэмшиж ашиглаж байгаа тул түүнийг уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан “МО” ХХК болон С.Бнарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож,

            2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С.Н-н өмчлөлд бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байрны 1 тоотын 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000617252 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгож,

Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байрны 1 тоотын 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч Н.Цболохыг тогтоож,

Хариуцагч “То” ХХК болон “МО” ХХК-д нэхэмжлэгч Н.Ц-н өмчлөх эрхийг бүртгэлд бүртгүүлэхийг даалган,

-Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Цболон “То” ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч “МО” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Н-н Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, мөн уг орон сууцыг нэхэмжлэгч Н.Ц-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Н хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хариуцагч “МО” ХХК нь иргэн С.Бүжингийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан зээл авч барилгын үйл ажиллагаандаа зарцуулсан, үүнийгээ баталгаажуулан 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээ байгуулсан гэх ба уг гэрээ гэх баримтыг Н.Цд тухайн орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу худалдсан цаг хугацаанаас хойш үйлдэгдсэн тул С.Бүжинг уг орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах эрхтэй гэж дүгнэх боломжгүй ба тэрээр өөрт учирсан хохирлоо холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3,116,  118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан “МО” ХХК болон С.Бнарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож,

            2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С.Н-н өмчлөлд бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байрны 1 тоотын 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000617252 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгож,

Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байрны 1 тоотын 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч Н.Цболохыг тогтоож,

Хариуцагч “То” ХХК болон “МО” ХХК-д нэхэмжлэгч Н.Ц-н өмчлөх эрхийг бүртгэлд бүртгүүлэхийг даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Цболон “То” ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч “МО” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3-т заасан үндэслэлүүд тогтоогтохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Н-н Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, мөн уг орон сууцыг нэхэмжлэгч Н.Ц-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 805.840 төгрөгийг, хариуцагч “МО” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг, гуравдагч этгээд С.Н-н бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “То” ХХК болон “МО” ХХК-иас нийт 440.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цд олгосугай.

 

5. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч “То” ХХК-д Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төв /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 дугаар байр, 1 тоотын 66.08 м.кв талбайтай орон сууцыг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг даалгасан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5449  дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.САРАНГҮН