Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/00425

 

2020 оны 02 сарын 04 өдөр

       Дугаар 102/ШШ2020/00425

                        Улаанбаатар хот

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НЛО ХХК,

Хариуцагч: ДУ ХХК,

Хариуцагч: Б.С,

Хариуцагч: О.Д,

Хариуцагч: Д.Н,

Хариуцагч: В.С,

Хариуцагч: Э.Э

 326 240 869.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д, Б.С нар нь тус банктай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/RCC181214035-2 тоот “Зээлийн гэрээ”, 3Б/RCC181214035-2-1, 2, 3, 4, 5-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г, мөн иргэн Э.Э, В.С, Д.Н  болон ДУ ХХК, НЛО ХХК-тай БГ/RCC181214035-2-1, 2, 3, 4, 5-н тоот “Баталгааны гэрээ”-г тус тус байгуулан 300 000 000 төгрөгийн зээлийг жилийн 21.6-н хувийн хүүтэй, 39 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч О.Д, Б.С нар нь ЗГ/RCC181214035-2 тоот “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлдэгч О.Д-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205046532 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж, 22 дугаар байр, 1 дүгээр давхар, А тоотод байршилтай, 105 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, О.Д, И.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205037056 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж, 22 дугаар байр, 48 тоот хаягт байрлах, 60.47 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, О.Д-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204070366 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 409 дүгээр байр, 7 тоот хаягт байрлах, 84.66 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Б.М-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032211 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1А, 2А, ЗА дугаар байрнуудын зоорийн давхарт байрлах 17.26 м.кв талбай бүхий 36 дугаартай авто зогсоол, О.Д-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204075875 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 403 дугаар байр, зоорийн давхрын 69 тоот хаягт байршилтай 15.0 м.кв талбай бүхий автозогсоолыг тус тус барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нар нь ЗГ/RCC181214035-2 тоот “Зээлийн гэрээ”-ний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйл, “Зээлийн гэрээ”-ний 10.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч О.Д, Б.С, баталгаа гаргагч Э.Э, В.С, Д.Н, ДУ ХХК, НЛО ХХК нараас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 281 521 198.96 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэлд 44 023 732.89 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 643 437.27 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд төлсөн 52 500 төгрөг, нийт 326 240 869.12 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Д болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр Худалдаа хөгжлийн банкнаас О.Д, Б.С нар нь 300 000 000 төгрөгийг 39 capын хугацаатай зээлээр авсан. Улмаар зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч сүүлийн саруудад манай улсын улс төр, эдийн засгийн тогтворгүй гэнэтийн байдлаас шалтгаалан санхүүгийн хүндрэл гарч үүргийн гүйцэтгэлийн хугацаа хоцроосон тохиолдол байсан. Зээлдэгч нь 3.3 жилийн хугацаатай зээлийн төлбөрийг буцаан төлнө хэмээн ойлгож байсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг цаашид хэвийн гүйцэтгэх боломжтой байх тул нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсанд тун харамсаж байна. Түүнчлэн зээлдэгч нь авсан зээлээ төлж байсан бөгөөд нэхэмжлэлд дурьдсан зээлийн үлдэгдэл, хүү тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэт ихэсгэсэн дүн гэж үзэж байна. Ялангуяа шүүхэд хандахад гарсан зардал хэмээн 52 500 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүхэд хандах нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал тул дээрх сайн дураар гаргасан зардлыг нэхэмжлэгч хариуцах үндэсгүй болно. Банкны зүгээс нэгэнт зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул гэрээ үргэлжилж буй мэтээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй. Иймд нэхэмжэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр Худалдаа хөгжлийн банкнаас О.Д, Б.С нар нь 300 000 000 төгрөгийг 39 capын хугацаатай зээлээр авсан. Улмаар зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч сүүлийн саруудад манай улсын улс төр, эдийн засгийн тогтворгүй гэнэтийн байдлаас шалтгаалан санхүүгийн хүндрэл гарч үүргийн гүйцэтгэлийн хугацаа хоцроосон тохиолдол байсан. Зээлдэгч нь 3.3 жилийн хугацаатай зээлийн төлбөрийг буцаан төлнө хэмээн ойлгож байсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг цаашид хэвийн гүйцэтгэх боломжтой байх тул нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсанд тун харамсаж байна. Түүнчлэн зээлдэгч нь авсан зээлээ төлж байсан бөгөөд нэхэмжлэлд дурьдсан зээлийн үлдэгдэл, хүү тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэт ихэсгэсэн дүн гэж үзэж байна. Ялангуяа шүүхэд хандахад гарсан зардал хэмээн 52 500 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүхэд хандах нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал тул дээрх сайн дураар гаргасан зардлыг нэхэмжлэгч хариуцах үндэсгүй болно. Банкны зүгээс нэгэнт зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул гэрээ үргэлжилж буй мэтээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй. Иймд нэхэмжэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Н болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие танилынхаа идэвх санаачлагыг дэмжих, амьдралд нь хувь нэмэр болох цаашдын бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг болох үүднээс зээлийн баталгаа гаргаж өгсөн. Зээлдэгч О.Д, Б.С нар зээлийг хугацаанд нь бүрэн төлөх боломжтой гэж байсан бөгөөд тэдний бизнесийн болон хувь хүний ёс зүйгүй, алсын хараагүй, тооцоогүй байдлаас болж манай хоёр тал адилхан хохирсон. Түүнчлэн миний бие Худалдаа хөгжлийн банкнаас зээл аваагүй, мөн О.Д, Б.С нарын зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй тул энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байна. Банкны зүгээс нэгэнт зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул гэрээ үргэлжилж буй мэтээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч В.С болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие танилынхаа идэвх санаачлагыг дэмжих, амьдралд нь хувь нэмэр болох цаашдын бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг болох үүднээс зээлийн баталгаа гаргаж өгсөн. Зээлдэгч О.Д, Б.С нар зээлийг хугацаанд нь бүрэн төлөх боломжтой гэж байсан бөгөөд тэдний бизнесийн болон хувь хүний ёс зүйгүй, алсын хараагүй, тооцоогүй байдлаас болж манай хоёр тал адилхан хохирсон. Түүнчлэн миний бие Худалдаа хөгжлийн банкнаас зээл аваагүй, мөн О.Д, Б.С нарын зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй тул энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байна. Банкны зүгээс нэгэнт зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул гэрээ үргэлжилж буй мэтээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ДУ ХХК, НЛО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И шүүхэд гаргасан тайлбартаа: Банкны зүгээс нэгэнт зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул гэрээ үргэлжилж буй мэтээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрийг хариуцагч НЛО ХХК бүрэн хариуцаж зээлээ төлөх боломжтой. Худалдаа хөгжлийн банкнаас НЛО ХХК-ийн захирал Б.С-ын зээлсэн 300 000 000 төгрөгийг тус компани АНУ-ын H20IL корпорациас бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан гэдэг. Тухайн бараа хэдий хэмжээтэй худалдан борлуулагдаж, ямар хэмжээний ашиг орлогтой ажиллаж байгаа талаар миний бие огт мэдэхгүй. Захирал Б.С, Д.Н нар нь компанийн үйл ажиллагаа, ашиг орлого зэргийг нууцалж, компанийн санхүүгийн бичиг баримттай танилцах боломжийг хааж ирсэн. Одоо бол НЛО ХХК-ийн үйл ажиллагааг Б.С, Д.Н нар нь бүрэн хариуцаж байгаа. Миний бие тус компанид 2019 оны 5 дугаар сараас хойш үндсэндээ ажиллахаа больсон. 2018 оны 12 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах асуудалд миний бие эхнээсээ таагүй хандаж өмнөх өрүүдийн талаар удаа дараа сануулж байсан боловч Б.С, Д.Н нар нь гэрээ хийж халхавчилж бусдын үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийг банк болон ББСБ-т зээлийн барьцаанд тавьж залилан хийж бусдыг хохироож байгаа. Энэхүү зээл авах асуудлыг Б.С, Д.Н нар гардан гүйцэтгэж намайг ирж гарын үсэг зурахыг шаардсан. Би хууль дүрэм мэдэхгүй учраас гарын үсэг зурсан. Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилж байгаа мөнгийг миний бие төлөх санхүүгийн ямар ч чадваргүй болсон. Өөрийн амьдарч байсан 2 өрөө байраа НЛО ХХК-ийн өмнөөс хураалгаж их хэмжээгээр хохирсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч О.Д, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч О.Д, Б.С нар болон баталгаа гаргагч Э.Э, В.С, Д.Н, ДУ ХХК, НЛО ХХК нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 326 188 369.12 төгрөг, нотариатын зардалд 52 500 төгрөг, нийт 326 240 869.12 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч О.Д, Б.С нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй, ...нэхэмжлэлд дурьдсан зээлийн үлдэгдэл, хүү тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй, ...шүүхэд хандах нь нэхэмжлэгчийн өөрийн эрх тул нотариатын зардал төлөх үндэслэлгүй, ...зээлийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй” гэж, хариуцагч Д.Н, В.С нар нь “...зээлдэгч О.Д, Б.С нар зээлийг хугацаанд нь төлөх бүрэн боломжтой байсан, ...миний бие зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, ...зээлийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй” гэж, хариуцагч ДУ ХХК, НЛО ХХК нь “...зээлийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй” гэж, хариуцагч Э.Э нь “...зээлийн төлбөрийг НЛО ХХК бүрэн хариуцна, ...миний бие НЛО ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй, ...зээлдэгч О.Д, Б.С нар зээлийн үүргийг хариуцна” гэж үгүйсгэн маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1. Зээлийн гэрээний үүргийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслээлээ “...зээлдэгч О.Д, Б.С нар зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн төлбөрт 326 188 369.12 төгрөг гаргуулах” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч О.Д, Б.С нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗГ/RCC181214035-2 дугаар зээлийн гэрээгээр зээлдэгч О.Д болон Б.С нар нь хөрөнгө оруулалтын зориулалтаар 300 000 000 төгрөгийг 39 сарын хугацаатай, жилийн 21.60 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг жилийн 4.32 хувь байхаар нэхэмжлэгчээс зээлэхээр харилцан тохиролцсон нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээгээр тус тус нотлогдож байхаас гадна талууд дээрх зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээний дагуу хариуцагч нар зээл 300 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаагүй байна.

Гэрээний шинж, агуулга, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйл зэргээс үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч О.Д, Б.С нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч нар нь дээрх гэрээнд заасан нөхцөлийн дагуу нэхэмжлэгчээс 300 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу зээлсэн үйл баримтыг үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.  

Хариуцагч буюу зээлдэгч О.Д, Б.С нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлж эхлэх 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 59 056 381 төгрөг төлөхөөс 18 478 801 төгрөг төлж, 40 577 580 төгрөг төлөөгүй, үндсэн хүүгийн төлбөрт 52 938 339.58 төгрөг төлөхөөс 19 410 334.02 төгрөг төлж, 33 528 005.56 төгрөг төлөөгүй, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 626 991.47 төгрөг төлөхөөс 326 890.36 төгрөг төлж, 300 100.84 төгрөг тус тус төлөөгүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоололоор нотлогдож байна. Иймд хариуцагч О.Д, Б.С нарыг гэрээгээр тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Нөгөөтэйгүүр, хариуцагч О.Д, Б.С нар нь төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй үйл баримтыг үгүйсгээгүй байх бөгөөд хариуцагч нарын “...улс төр, эдийн засгийн тогтворгүй гэнэтийн байдлаас шалтгаалан зээлийг төлөх боломжгүй болсон” гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээний 6.2.3-т зааснаар зээлдэгч нар нь гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаанд зээлдүүлэгчид төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд гэрээний 10.2.2-т зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн тохиолдолд нэг талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлахаар заажээ. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 5/5151 дугаар мэдэгдэлээр хариуцагч О.Д, Б.С нарт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 60 191 356.75 төгрөг төлөгдөөгүй, төлбөрийн хуваарь зөрчигдөж байгаа, тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн, зээлдэгч О.Д уг мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гардан авсан байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгчийн дээрх мэдэгдлийг хариуцагч нар хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн төлбөрт 7 000 000 төгрөг төлсөн байх боловч энэ нь 60 191 356.75 төгрөг төлөөгүй зөрчлийг арилгах хэмжээнд хүрэхгүй байх тул уг зөрчил нь гэрээний ноцтой зөрчилд тооцогдохоор байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар хариуцагч О.Д, Б.С нартай байгуулсан зээлийн гэрээг цуцлах эрхтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болохоор байсан боловч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй. Түүнчлэн, хариуцагч нарын дээрх зөрчлийг үүргийн ялимгүй зөрчилд тооцох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын “...гэрээний үүргийг хэвийн гүйцэтгэх боломжтой” гэх тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцалсанд тооцох бөгөөд хариуцагч нь дээрх өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 281 521 198.96 төгрөг, хүүгийн үлдэгдэлд 33 528 005.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 300 100.84 төгрөг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоололоор нотлогдож байхаас гадна хариуцагч нар үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч О.Д, Б.С нараас зээлийн гэрээний үүрэгт 315 349 305.35 төгрөг шаардах эрхтэй байна. Нөгөөтэйгүүр, зээлийн гэрээг нэг талаас хариуцагч О.Д, Б.С нар байгуулсан байх тул тэднийг Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч О.Д, Б.С нараас шаардсаныг буруутгах боломжгүй. Харин нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг зээлийн үндсэн хүүнд 10 495 727.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 343 336.43 төгрөг, нийт 10 839 063.76 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн. Гэвч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу талуудын аль нэг нь гэрээнээс талтгалзсан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээ цуцлагдсанаас хойшх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцлагдсан байх тул нэхэмжлэгч нь үүнээс хойшх хугацааны зээлийн үндсэн хүүнд 10 495 727.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 343 336.43 төгрөг, нийт 10 839 063.76 төгрөгийг хариуцагч О.Д, Б.С нараас шаардах эрхгүй байна.

2. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хариуцагч О.Д-д холбогдуулан гаргажээ. Нэхэмжлэгч болон хариуцагч О.Д нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗБ/RCC181214035-2-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч О.Д нь дээрх зээлийн гэрээний үүрэгт О.Д болон Б.Мнарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205046532 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж 22 дугаар байр, 1 дүгээр давхар, А тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 105 м.кв талбайтай, үл хөдлөхөд эд хөрөнгийг хамтран өмчлөгч Б.М-аас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулах итгэмжлэлийг үндэслэн, мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗБ/RCC181214035-2-2 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч О.Д нь өөрийн болон И.Б нарын өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205037056 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж 22 дугаар байр, 48 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 60.47 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг, мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗБ/RCC181214035-2-3 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч О.Д нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204070366 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 409 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай, 84.66 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗБ/RCC181214035-2-4 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч О.Д нь Б.М-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205032211 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 1А, 2А, 3А дугаар байрнуудын зоорийн давхарт байршилтай, 17.26 м.кв талбайтай, 36 дугаарын автозогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг  Б.М-аас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулах итгэмжлэлийг үндэслэн, мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗБ/RCC181214035-2-5 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч О.Д нь өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204075875 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 403 дугаар байр, зоорийн давхарын 96 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр нотлогдож байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. Түүнчлэн, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.4-т заасан шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

3. Баталгааны гэрээний дагуу зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэгт 326 188 369.12 төгрөгийг зээлдэгч О.Д, Б.С нараас гадна баталгаа гаргагч Э.Э, В.С, Д.Н, ДУ ХХК, НЛО ХХК нараас гаргуулах гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч болон баталгаа гаргагч ДУ ХХК, зээлдэгч О.Д, Б.С нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан БГ/RCC181214035-2-1 дугаартай баталгааны гэрээгээр, мөн нэхэмжлэгч болон НЛО ХХК, зээлдэгч О.Д, Б.С нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан БГ/RCC181214035-2-2 дугаартай баталгааны гэрээгээр, мөн нэхэмжлэгч болон баталгаа гаргагч Э.Э, зээлдэгч О.Д, Б.С нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан БГ/RCC181214035-2-3 дугаартай баталгааны гэрээгээр, мөн нэхэмжлэгч болон баталгаа гаргагч В.С, зээлдэгч О.Д, Б.С нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан БГ/RCC181214035-2-4 дугаартай баталгааны гэрээгээр, мөн нэхэмжлэгч болон баталгаа гаргагч Д.Н, зээлдэгч О.Д, Б.С нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан БГ/RCC181214035-2-5 дугаартай баталгааны гэрээгээр зээлдэгч нар болох О.Д, Б.С нар зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу төлж чадаагүй тохиолдолд баталгаа гаргагч нар өөрийн хөрөнгөөр үүргийг хангахаар тохирсон байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, баталгааны гэрээ нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-т заасан шаардлагыг хангасан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д заасан баталгааны гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болох бөгөөд мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.3-т зааснаар баталгаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга. Өөрөөр хэлбэл, баталгааны гэрээгээр баталгаа гаргагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх бөгөөд нөхөх хариуцлага гэдэг нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлага, төлбөрийг баталгаа гаргагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс гэрээнд заасан хэмжээ, нөхцлийн дагуу бүрэн нөхөн гүйцэтгэхийг ойлгоно. Зээлдэгч О.Д, Б.С нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/RCC181214035-2 дугаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Э.Э, В.С, Д.Н, ДУ ХХК, НЛО ХХК нь өөрийн хөрөнгөөр төлж барагдуулахаар тохирч баталгааны гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч буюу зээлдэгч О.Д, Б.С нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч буюу баталгаа гаргагч Э.Э, В.С, Д.Н, ДУ ХХК, НЛО ХХК нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй байна.

4. Нотариатын зардал 52 500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ хариуцагч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь уг шаардлагыг хангаж хариуцагч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 52 500 төгрөг төлсөн нь Монголын Нотариатчдын танхимын 5192 дугаартай мөнгөний тасалбар болон нотариатч Х.Ц-ийн Худалдаа хөгжлийн банкинд гаргасан нэхэмжлэлээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч О.Д, Б.С нар зээлийн гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид 52 500 төгрөгийн хохирол учирсан буюу зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар зээлдэгч нараас 52 500 төгрөгийн шаардах эрхтэй.  Харин хариуцагч Э.Э, В.С, Д.Н, ДУ ХХК, НЛО ХХК уг зардлыг хариуцан арилгах үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь уг зардлыг Э.Э, В.С, Д.Н, ДУ ХХК, НЛО ХХК-иас шаардах эрхгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон хариуцагч О.Д, Б.С нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/RCC181214035-2 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О.Д, Б.С нараас зээлийн гэрээний үүрэгт 315 349 305.35 төгрөг, нотариатын зардалд 52 500 төгрөг, нийт 315 401 805.35 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 10 839 063.76 төгрөг гаргуулах болон хариуцагч Э.Э, В.С, Д.Н, ДУ ХХК, НЛО ХХК нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Д, Б.С нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч болон гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 234 дүгээр зүйлийн 234.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХБ ХХК болон хариуцагч О.Д, Б.С нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/RCC181214035-2 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О.Д, Б.С нараас 315 401 805.35 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 10 839 063.76 төгрөг гаргуулах, хариуцагч ДУ ХХК, НЛО ХХК, Э.Э, В.С, Д.Н нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч О.Д, Б.С нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205046532 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж 22 дугаар байр, 1 дүгээр давхар, А тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 105 м.кв талбайтай, үл хөдлөхөд эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2205037056 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж 22 дугаар байр, 48 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 60.47 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2204070366 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 409 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай, 84.66 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2205032211 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 1А, 2А, 3А дугаар байрнуудын зоорийн давхарт байршилтай, 17.26 м.кв талбайтай, 36 дугаарын автозогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2204075875 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 403 дугаар байр, зоорийн давхарын 96 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 993 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Д, Б.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 805 159 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН