Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2020/00207

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг гэх газарт оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7 650 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д.Тэгшбуянт, нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах Ийст рестораны гадна Б.тэй маргалдан зодуулж баруун доод 1, 2, 3-р шүд гэмтсэн. Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаар тогтоолоор Б.Бат-Эрдэнийг шийтгэж, хохирлоо иргэний журмаар шийдүүл гэсэн. Миний нэг шүд 10 дугаар сард унасан бөгөөд дараагийн шүд унахад тун ойрхон болоод байгаа. Буцааж бэхлэх ямар ч боломжгүй гэсэн. Би аль болох хямд зардлаар эмчлүүлэхийг зорьсон. нь анх надад танил эмчийнхээ эмнэлгээр эмчлүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд намайг шүдний зургаа авахуулчих гэхээр нь шүдний зургаа авахуулаад CD-нд буулгаад д өгсөн боловч 2 сар гаруй хугацаанд сураггүй болсон. нь дандаа худлаа хэлдэг байсан бөгөөд сүүлдээ над руу заналхийлдэг болсон. тэй холбогдоход одоохондоо мөнгөний бололцоогүй байна гэдэг. Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод Хашталст гэх шүдний эмнэлэгт төлбөртэй үзлэг шинжилгээнд ороход гэмтлээс үүдэлтэй 3 шүдний сулралт үүссэн байна гэсэн. Иймээс имплант суулгах шаардлагатай гэсэн бөгөөд нэг шүдний имплант нь 1 800 000 - 2 000 000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Мөн имплант суулгахад олон удаагийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Би Улаанбаатар уруу ирж, очих болон эмчилгээний бусад зардлыг огт нэхэмжлээгүй. Зөвхөн дээрх 3 шүдээ эмчлүүлж имплант суулгах зардал, эмнэлгийн үзлэгийн төлбөр нийт 7 650 000 төгрөгийг нэхэмжилсэн. Надад өөрөөсөө мөнгө гаргаад эмчлүүлэх боломж байхгүй байна. Иймд Б.эс 7 650 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.******* нь өөрт учирсан бодит хохирлыг нэхэмжлээгүй байна. Хэдэн төгрөгөөр хэрхэн эмчлүүлсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Ц.******* нь эмчилгээ хийлгээгүй байж, нэхэмжлэх авчран хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь зэх зээлийн үнэлгээнээс хэт их байна. Имплантыг олон эмнэлгүүд өөр өөр үнэлгээтэйгээр хийдэг юм билээ. Нэхэмжлэгч нь имплантыг 2 сая төгрөгөөр хийлгэнэ гэж нэхэмжилж байгаа ч хариуцагч нь имплантыг өөр эмнэлэгт 1 000 000 - 1 200 000 төгрөгөөр хийлгэх боломжтой гэдэг. Иймд үнийн дүнгийн хувьд 3-4 сая төгрөгийн зөрүү гарч байна. Нэхэмжлэгч нь өөрөөсөө эмчилгээний зардлыг гаргаж эмчлүүлээд, гарсан зардлаа баримттайгаар нэхэмжилбэл хариуцагч төлбөрийг нь барагдуулахад татгалзахгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Тэгшбуянт шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Б. нь ******* гэдэг хүний үүдэн шүдийг цохиж гэмтээсний улмаас 1 шүд нь унаж, 2 шүд нь суларсан, цаашид унахад бэлэн болсон байна. Иймд нэхэмжилсэн 7 650 000 төгрөгийг өгөх нь зүйтэй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж маргадаг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.д зодуулсаны улмаас 3 шүд гэмтэж нэг шүд унасан, нэг шүд унах гэж байна, мэргэжлийн эмчид үзүүлэхэд 7 601 000 төгрөгийн эмчилгээний зардал гарна гэсэн, ...3 шүдээ эмчлүүлж имплант суулгах зардал, эмнэлгийн үзлэгийн төлбөр нийт 7 650 000 төгрөгийг нэхэмжилнэ... гэж,

хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...өөрт учирсан бодит хохирлыг нэхэмжлээгүй, хэдэн төгрөгөөр хэрхэн эмчлүүлсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, ...нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь зэх зээлийн үнэлгээнээс хэт их байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарладаг.

Хариуцагч Б. нь 2018 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө ******* сумын 7 дугаар багт байрлах East palace рестораны гадна Ц.*******тэй маргалдан улмаар зодож биед нь зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод 1, 2, 3 дугаар шүднүүдийн сулрал, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Ц.*******ийн эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.

Хариуцагч тал ...нэхэмжлэгч өөрт учирсан бодит хохирлыг баримтаар нотолж нэхэмжлээгүй, ...өөрийн зардлаар эмчлүүлээд гарсан бодит зардлаа нэхэмжлэх эрхтэй... гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.******* нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Хашталст шүдний эмнэлэгт төлбөртэй үзлэг шинжилгээнд орж 7 601 000 төгрөгийн эмчилгээний зардал шаардлагатай гэсэн үзлэгийн карт, нэхэмжлэх, шүдний зургийг нотлох баримтаар тус шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Гэвч хариуцагч тал имплант суулгах үнэ нь зах зээлийн үнээс илт өндөр байна, имплантыг 1 000 000- 1 200 000 төгрөгийн хооронд хийлгэх боломжтой гэж маргадаг боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Ц.*******ийн эрүүл мэндэд учирсан гэм хор, гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах зайлшгүй зардлын зарим хэсэг болох нь 4 000 000 төгрөгийг урьдчилан төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагч Б.эс эрүүл мэндэнд учирсан гэм хорын хохиролд 4 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь эрүүл мэндэд учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.эс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 78 950 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА

Г.УРТНАСАН