Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2020/00024

 


 

 

 
 

2019 оны 12 сарын 26 өдөр                  Дугаар 183/ШШ2020/00024                              Улаанбаатар хот

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Хын .........., 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Хын .........., 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Хын ..........нарыг эх Б.Өийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан С..........., С..........., С...........нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******ын Х //-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Б.Өд даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч О.Х нарт үүрэг болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч ...............-аас 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн С..........., 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн С..........., 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн С...........нарын өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдсан нэмэлт зардалд 980.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ийн Ө //-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 270.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Хаас 63.938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Өд олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

9. Нэхэмжлэгчийн хүсэлтээр авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2019/06169, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2019/14421 дугаартай /хх-30, 164-165/ захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЯНЖИНДУЛАМ