Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2022/0189

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК /РД:*******/

Хариуцагч: Б сайд 

            Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь Бад  холбогдуулан “Бын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай”  А/79 дүгээр тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар М ХХК-ийн нэр дээр олгогдсон Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд байрлах 3.5 га талбай бүхий аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар олгосон газрын эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.

Тус газрыг хүчингүй болгох үндэслэл нь “...МУ-ын Газрын тухай хуулийн 40-р

зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн 40-р зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан

зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэх үндэслэлээр хүчингүй болгосон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бодит байдалд нийцээгүй болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч М ХХК нь Бын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй газар 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар зохих журмын дагуу олгосон.

2019 онд Бын тушаалаар нэхэмжлэгч М ХХК ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дугаартай тушаалаар олгосон 3.5 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон боловч нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс сайдад гомдол гаргасан, Б газар хүчингүй болгосон тушаал нь үндэслэлгүй гэж үзэж 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/819 дугаартай тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг сэргээсэн байдаг.

Нэхэмжлэгч М ХХК нь Газрын төлбөр тооцоог газар ашиглах эрх олгогдсоноос хойш жил бүр хугацаанд нь хууль, журмын дагуу бүрэн төлж газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д заасныг зөрчөөгүй бөгөөд тус газар дээр аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөн М ХХК ХХК-ийн газартай зэргэлдээ газар ашиглаж буй Э ХХК ХХК-тай хамтран төсөлт ажлыг хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллагуудаас дараах зөвшөөрөл, бичиг баримтуудыг гаргуулан авсан. Үүнд:

1. Зураг төслийн В ХХК ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх MI/18/1115 дугаартай гэрээг байгуулсан.

2. Барилгын зураг төслийн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эскиз зураг

батлуулсан.

3. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2020/28-0004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар авсан.

4. Газрын төлөв байдал хянан баталгааны дүгнэлт

5. Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт

6. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Газар ашиглах тухай гурвалсан гэрээ зэрэг багтана.

Барилгын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.20-д "барилгын үйл ажиллагаа” гэж

барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг ойлгохоор хуульчилж өгсөн бөгөөд Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй болохыг анхаарч үзнэ үү.

Нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс ашиглалтын газар дээр зориулалтын дагуу ашиглах бэлтгэлээ хангаж ажилчдын түр барилга, материал хадгалах агуулах зэргийг байрлуулсан мөн хууль журмын дагуу холбогдох бүхий л бичиг баримтын бүрдлийг хангуулж, барилгын ажлын зөвшөөрлийг авахаар Хот байгуулалт, хөгжлийн газарт албан хүсэлт хүргүүлсэн боловч Авлигатай тэмцэх газрын 2020 оны 10 сарын 01-ны өдрийн №06/10925 дугаар албан тоотоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тул “...Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт барилга барих хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид барилгын ажлын зөвшөөрөл олгох ажиллагааг түр хугацаагаар зогсоох...” тухай мэдэгдсэний улмаас өдий хүртэл бидний хүсэлтийг шийдвэрлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд орно гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр 2020 он гарснаар Монгол Улс төдийгүй дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлаас улбаалан Дэлхий нийтээр тэр дундаа Улаанбаатар хотод хөл хорио тогтоосноор барилгын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, салбарт ноцтой хүндрэл учруулж давагдашгүй хүчин зүйлс тохиолдон өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа нь нийтэд илэрхий билээ.

Төрөөс бүх нийтийн бэлэн байдлыг сулруулсан, өвлийн улиралд барилга угсралтын ажил хориглодог, дулааны улирал болж барилга угсралтын бэлтгэл үед манай компанийн нэр дээр олгогдсон газрыг цуцалж байгаа нь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг хохироож байгаа үйлдэл болж байна гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг баримтлахаар заасан бөгөөд дээрх зарчим нь “хувь хүн, хуулийн этгээдээс захиргааны үйл ажиллагаа хэлбэржиж, шийдвэр гарсны дараа эрхээ хамгаалуулахаар хойноос нь гомдол гаргах эрх нээлттэй байхаас гадна тухайн захиргааны шийдвэр гарахаас өмнө мэдсэнээр урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг хангана. Тиймээс энэ зарчим нь зөвхөн хүний эрхийг хангахад чухал төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг захиргааны байгууллага тогтоох, мөн хуулийн 25-р зүйлийн 25.1-д заасан захиргааны шийдвэр гаргахад шаардлагатай нотлох баримт цуглуулах ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25-р зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулснаар мөн хуулийн 4-р зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр нь үндэслэлтэй байх зарчмыг хангах гол үндэслэл болохоор заасан байхад дээрх зарчмыг баримтлалгүй М ХХК-ийн үйл ажиллагааны болон нийгмийн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... тохиолдолд Сайд тухайн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг энэ нь “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай байдаг.

Нэхэмжлэгч М ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндсөн, манай компанийн үйл ажиллагаа явуулж ашиглалтын газрыг хүчингүй болгосон акт гаргах гэж байгаа тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг боловч манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо “үйл ажиллагаа явуулж байсан эсэх”, “хүндэтгэн үзэх шалтгаантай" эсэхийг нягтлан шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч М ХХК ХХК-ийн газар ашиглах эрхийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач” холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, мөн хуулийн 27-р зүйлийн 27.1, 27.2-д заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэн, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн тайлбар, санал гаргах боломжийг хангах үүрэгтэй байтал манай компанид тус газартай холбоотой ямар нэгэн мэдэгдэл, хуулиар заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж байгаагүй нь Сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай тушаалын манай компанид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмын агуулгыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч М ХХК -ийн эрхлэн явуулж буй үйл ажиллагааны үр дүнд ажлын байр нэмэгдэх, Нийслэлийн иргэдэд тулгамдаж буй хөдөлгөөний дутагдал, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах болон хүүхэд залуучуудыг цэнгэг эрүүл агаартай орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэн нийгэмд үнэ цэнийг бүтээх бүрэн боломжтой юм.

Нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс хариуцагч сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай гомдлыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргасны дагуу Баялал жуулчлалын яам сайдын 2021 оны 07-р сарын 09-ний өдрийн 01/3122 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Иймд Бын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч М ХХК нь Бын 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй газар 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар зохих журмын дагуу олгосон Ixx9xІ. МУ-ын Төрийн тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 33-р зүйлийн 33.1, 36-р зүйлийн 36.1-д заасныг үндэслэн 2019 оны 07-р сарын 10-ны өдрийн А/355 дугаартай Бын тушаалаар нэхэмжлэгч “М" ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дугаартай тушаалаар олгосон 3.5 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон бөгөөд нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 93-р зүйлийн 92.1, 93-р зүйлийн 93.2 /энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно/-д заасны дагуу сайдад гомдол гаргасан, гомдлын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс тухайн газар дээр хяналт шалгалт хийж нэхэмжлэгч компанийг тус газар дээрээ үйл ажиллагаа явуулж байгаа болохыг тогтоож газар сэргээх саналыг Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлсэн, улмаар Б газар хүчингүй болгосон тушаал нь үндэслэлгүй гэж үзэж 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/819 дугаартай тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг сэргээсэн байдаг /1хх21х/. Б сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн A/79 тоот тушаалаар М ХХК-ийн нэр дээр олгогдсон Хан-Уул дүүргийн Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 3.5 га аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар олгосон газрын эрхийг цуцалж, хүчингүй болгохдоо “...МУ-ын Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн 40-р зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэх үндэслэлээр хүчингүй болгосон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бодит байдалд нийцээгүй болсон гэж үзэж байна. Тодруулбал: Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлийн тухай: Нэхэмжлэгч “М ХХК инвест ХХК нь Газрын төлбөр тооцоог газар ашиглах эрх олгогдсоноос хойш жил бүр хугацаанд нь хууль, журмын дагуу бүрэн төлж газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д заасныг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч компани нь Хан-Уул дүүргийн газар зохин байгуулалтын албатай тооцоо нийлсэн акт үйлдэж, нэхэмжлэгч “М ХХКинвест” ХХК нь газрын үлдэгдэл төлбөргүй харин ч газар хүчингүй болгох үеийн байдлаар буюу 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн байдлаар 6,772,124 төгрөгийн илүү төлөлтэй болохыг баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдсэн болно.

Дээрх баримтаас үзэхэд хариуцагчийн 2021 оны А/79 дугаартай тушаалын нэхэмжлэгч компанийг газрын төлбөрөө төлөөгүй гэх газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг барьсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаагаас гадна сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй болох нь харагдаж байна. Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч “М ХХКинвест” ХХК нь тус газар дээр аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөн зэргэлдээ газар ашиглаж буй “э" ХХК, "Х” ХХК, “А" ХХК-уудтай хамтран Аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөж, тус ажлын хүрээнд

 Зураг төслийн “Вауин" ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх MI/18/1115 дугаартай гэрээг байгуулсан, 2. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2020/28-0004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар авсан, Газрын төлөв байдал хянан баталгааны дүгнэлт,  Газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт,  2018 оны 04-р сарын 16-ны өдрийн 2018/94 дугаартай газар ашиглах тухай гурвалсан гэрээ, 2020 гэрээнүүдийг тус тус байгуулсан, Эскиз зургаа Нийслэлийн ерөнхий архитекор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаар батлуулсан, ус, цахилгаан, холбоо, дулааны техникийн нөхцөлүүдийг авсан, Барилгын ажлын зөвшөөрлийг холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу авсан, Мөн нэхэмжлэгч “М ХХК  инвест” ХХК нь аялал жуулчлалын цогцолборын хүрээнд холбогдох техникийн нөхцөлд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор Яармагын гүүр дэд станцаас 10 кВ-ын хос кабелийн шугам татах, хуваарилах байгууламж барьсан, цэвэр бохир усаар хангах зорилгоор Яармагийн нэгдсэн эмнэлгийн зүүн талын төвлөрсөн бохирын худгаас хоолой татсан, дулааны Ф377 мм голчтой ган яндан, бетон сувагтай дулааны шугам татаж, цогцолборын барилга барихад зориулсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэхэд маш их хэмжээний зардал гаргасан байдаг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар дээр нь очиж үзэж танилцахад тус газар дээр шугам сүлжээ барьж худаг хийгдсэн, цахилгааны дэд өртөө барьж байгуулсан болох нь маш тодорхой харагддаг, Шүүхийн үзлэгээр цэвэр бохирын болон дулааны худгийг нэхэмжлэгч компани нь өөрийн газрын дайруулан байгуулж худаг гаргасан, 10 кВ цахилгааны байгуулж барьсан бөгөөд улсын комисс 2018 оны 10-р сарын 29-ний өдрийн 2018/537 дугаартай актаар хүлээн авсан  болохыг анхаарч үзнэ үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  М ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр гаргасан Бын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар

ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын өөрт холбогдох”хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна

Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" Бын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...”, 35.3.3-т “...газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д" хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ... ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 10 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35, 3.3,  40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15988 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна

Хариуцагч захиргааны байгууллага нь тусгай хамгаалалттай Дархан цаазат

газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах

гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Гэтэл Бын 2017 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар М ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд 3.5 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 125, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Өөрөөр хэлбэл, Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

Иймд Бын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д ”аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” , Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх зүйл заалтуудыг үндэслэл болгож нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалсан. Газрын төлбөрийг хугацааанд нь төлсөн эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт цуглуулахад 2021 оны байдлаар тооцоо нийлсэн акт үйлдээгүй гэсэн бичиг ирсэн байсан. Сүүлд нэхэмжлэгч талаас ирүүлсэн бичигт 2022 оны 01 дүгээр сард нөхөж дүгнэсэн баримт гаргаж өгсөн. Уг баримтад газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн зүйл байхгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх зүйл заалтыг удирдлага болгосон нь үндэслэлтэй байна. Яагаад газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байна гэхээр аялал жуулчлалын зориулалт гэж байгаа боловч архитектор төлөвлөлтийн даалгавар хамтран ажиллах гэрээ зэрэг нь 16 давхар орон сууц барих зориулалттай байсан. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн зүйл байгаа. Сайд газар олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д ”аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэсэн хуульд заасан шаардлагын дагуу олгосон. Отоглох гэдэг нь 16 давхар барилгыг хэлэхгүй. Ийм байдлаар барилга барих гэж байгаа нь гэрээнд заасан зориулалтын дагуу газар ашиглах гэж үзэхгүй. Хоёрдугаарт, нэхэмжлэгч гэрээгээ батлуулахаар өгч байсан гэж ярьдаг. 2 гэрээ байгаа. Уг 2 гэрээ нь Бын 2001 оны түр зуурын гэрээ юм. Уг гэрээ нь Хууль зүй, дотоод хэргийн яамны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр акт юм. Энэ журамд заасны дагуу гэрээ, гэрчилгээний загварын гэрээг нэхэмжлэгч компани батлуулаагүй. Сүүлд нэхэмжлэгчээс гаргаж байсан гэрээг сунгах тухай хүсэлтүүдийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас шүүхэд ирүүлсэн албан бичигт М ХХК ХХК гэрээг батлуулахаар хүсэлт ирүүлж байгаагүй гэсэн байсан. Иймд нэхэмжлэгчийг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан гэж үзэх үндэслэл бүрдээгүй учир, дээрх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

Нэхэмжлэгч “М ХХК инвест”  ХХК нь “Бын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай”  А/79 дүгээр тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Бын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/59  дүгээр тушаалаар М ХХК ХХК-д Богд хан уулын дархан цаазат газрын Жаргалантын аманд байрлах 3.5 газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Харин Бын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг  хүчингүй болгосон байна.

Улмаар Бын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  “Газар ашиглах эрхийг сэргээх тухай” А/819 дүгээр тушаалаар маргаан бүхий газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар М ХХК ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн байна.  

Маргаан бүхий захиргааны акт буюу Бын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр буюу Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа дараалан 2 жил ашиглаагүй болон газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүйгэсэн 2 үндэслэлээр  нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг  хүчингүй болгосон байна

Дээрх Бын 2021 оны А/79 дүгээр тушаалд  заасан  үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа дараалан 2 жил ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулсан болох нь :

  • “М” ХХК-ийн В ХХК ХХК-тай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн MI/18/1115 дугаар “Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх” гэрээ,
  • Х ХХКХХК-тай байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”,
  • Э ХХК ХХК-тай байгуулсан 2018 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн №MI/18/1177 дугаар “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ,
  • Э ХХК ХХК-тай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №MI/18/0177 дугаар “Хамтран ажиллах” гэрээ,
  • 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2020/28-004 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар,
  • нэр бүхий компаниудын хамтарсан аялал жуулчлалын цогцолбор Загвар зураг,
  • 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2018/537 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын  комиссын дүгнэлт,
  • Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын тайлан,
  • тодорхой зардал гаргасныг нотлох Голомт банкны мемориалын   баримтууд зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Мөн газар дээр нь очиж бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэгээр  маргаан бүхий газарт цахилгааны дэд өртөө барьж байгуулсан, барилгын материалуудыг хадгалах, барилгын ажилтнуудын хоол хийх, хувцас солих зорилгоор чингэлэг /контейнер/-үүд  байрлуулсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тус газар дээр аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөн М ХХК-ийн газартай зэргэлдээ газар ашиглаж буй Э ХХК ХХК-тай хамтран төсөлт ажлыг хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллагуудаас холбогдох зөвшөөрөл, бичиг баримтуудыг гаргуулан авсан... маш их хэмжээний зардал гаргасан” гэж тайлбарлаж байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийг маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа дараалан 2 жил ашиглаагүй гэж  үзэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2020 он гарснаар Монгол Улс төдийгүй дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахлаас улбаалан Дэлхий нийтээр тэр дундаа Улаанбаатар хотод хөл хорио тогтоосноор барилгын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, салбарт ноцтой хүндрэл учруулж давагдашгүй хүчин зүйлс тохиолдон өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр байгаа нь нийтэд илэрхий билээ... манай компанид Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJURE/-ийн №02/817 дугаар гэрчилгээ олгосон” гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Учир нь манай улс нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар  тахлаас шалтгаалан эрх бүхий байгууллагын шийдвэрээр гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс шалтгаалан олон иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон нийтэд илэрхий үйл баримтыг нэхэмжлэгч компанид хамааралгүй гэж үзэх боломжгүй байна.

Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “....газрын төлбөр тооцоог газар ашиглах эрх олгогдсоноос хойш жил бүр хугацаанд нь хууль, журмын дагуу бүрэн төлж Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5-д заасныг зөрчөөгүй...” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч М ХХК ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

  • 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монголын татварын албаны Аж ахуй, нэгж байгууллагын  тодорхойлолт,  
  • 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн төлбөрийн даалгавар 269,
  • 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн төлбөрийн даалгавар 276,
  • 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн даалгавар 273,
  • 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн төлбөрийн даалгавар 4,
  • татварын нэгдсэн цахим системээс хэвлэсэн Монголын татварын албаны газрын төлбөрийн баримтууд[1],
  • Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 16/2286 дугаар албан бичиг,
  • 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №820800343 тоот Газрын төлбөрийн  тооцоо нийлсэн акт

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь нотлогдож байх тул газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх тайлбарласан үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компанийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Бын маргаан бүхий 2021 оны А/79 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлаж, шалгасны үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 27-40 дүгээр хуудас