Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00351

 

 


 

 

 

2020 оны 02 сарын 07 өдөр                Дугаар 183/ШШ2020/00376                                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, ............... тоотод оршин суух,  А -ын нэхэмжлэлтэй,

хариуцагч ...дүүрэг, ......... тоотод оршин суух,  Б /-т холбогдох,

орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, түүний өмгөөлөгч ........../, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.А нь ...дүүрэг, 15 дугаар хороо, .........гудамж, ................ны 5 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-................ дугаартай 62,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь юм. Гэтэл Ж.Б гэх хүн дээрх орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэр бүл хамаатан саданаараа амьдарч, орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Ж.Бт хандан орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан боловч мэдэгдлийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгч, өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Быг танихгүй, өөрийн өмчлөлийн энэ орон сууцыг “...ххххххххххх” ХХК-тай 2017-01-27-ны өдөр орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж шилжүүлсэн боловч уг компаний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул гэрээнээс татгалзсан талаар мэдэгдсэн. Мөн “...ххххххххххх” компаний захирал А...нь нэхэмжлэгчийн дүү болох ..д холбогдуулан залилуулсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан нь мөн гэрээг цуцлах үндэслэл болсон. Нэхэмжлэгч Ч.Аын зүгээс дээрх гэрээний төлбөрийг өөрийн болон дүү ..эгийн дансаар шилжүүлэн авч байсан. Гэтэл ...ххххххххххх компаний ..нь залилласан гэх гомдол гаргаснаар цагдаагийн байгууллагаас шалгаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ч.Аын зүгээс ...ххххххххххх ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах санал гаргах эрхийг 2018-12-04-ний өдрийн итгэмжлэлээр Ж...эд олгосон.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, ...ххххххххххх ХХК нь иргэн Ж.Бтай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмчлөлд маргаагүй, ...ххххххххххх ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлөгдсөн 68 сая төгрөгийн асуудал ярьж татгалздаг. Энэ татгалзал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байгаа. Нэхэмжлэгч А нь ...ххххххххххх ХХК-тай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний харилцаанд оролцсон, хариуцагч Ж.Б нь мөн ...ххххххххххх ХХК-тай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний харилцаанд оролцсон байгаа тул хариуцагчийн татгалзал манай нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн ...дүүрэг, 15 дугаар хороо, .........гудамж, .., 5 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-................ дугаартай орон сууцыг хариуцагч Ж.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ХХХ-ийн 15-р хороо .........гудамж хотхоны 83а байрны 5 тоот байрыг "Хххххххххх" ХХК үл хөдлөх хөрөнгө зуучийн газраас хххалдах, хххалдан авах гэрээ байгуулан энэ байрны үнэнд нийт 68.000.000 төгрөг төлсөн. Би өөрөө энэ байрны өмчлөгч байр хххалдан авахад өгсөн мөнгөө буцаан аваагүй, хххалдах хххалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоогүй, хэн аль нь гэрээнээс татгалзаагүй байгаа, хэрвээ А, “Хххххххххх" ХХК нь миний байранд оруулсан урьдчилгаа 68.000.000 төгрөгийг буцаан өгөөд үл хөдлөх хөрөнгө хххалдах, хххалдан авах гэрээнээсээ татгалзах бол би байрнаас гарч болно. Гэтэл маргалдаж байгаа байрыг надад хххалдаж миний 68.000.000 төгрөгийг авчихаад, намайг байрнаас хөөнө гэдэг чинь хуулийн дагуу, шудрага ёсонд ч нийцэхгүй. Би сөрөг нэхэмжлэл гаргана, байртай холбоотой бүх баримтыг гаргаж өгнө, хххалдаж авсан гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтуудаа ч гаргаж өгнө, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Би 2017 оны 03 сарын 10-нд Атай түүний өмчлөлийн ХХХ 15-р хороо, .........гудамж, 83-р байр 5 тоот хаягтай 62.6 м,кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулттай байрыг ХхххххххХХК зуучлалын газраар дамжуулан урьдчилгаа 20.000.000 төгрөг төлж, сар бүр 3.300.000 төгрөгийг төлж байх, А нь надад барилгын стандарт хангасан хүн амьдарч болох байрыг хүлээлгэн өгөх болзолтой, нийт 138.000.000 төгрөг төлж байрыг өөрийн өмчлөлд авах орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ хийсэн. Би гэрээний үүргээ биелүүлж 20.000.000 төгрөгийг ХхххххххХХК-иар дамжуулан Ад сар бүр мөнгөө төлж ирсэн. Харин Аын байр нь хүйтэн, муухай өмхий үнэртэй, угаалгын өрөө, нойлын өрөөнөөс байнга ус алддаг байсан тул би уг байдлыг засаж өгөхийг Ад хэлэхэд засаж өгнө тэр болтол сар бүр төлөх мөнгөө өгөхгүй байж болно, хэрвээ бүр болохгүй бол би авсан 68 сая төгрөгөө буцааж өгөөд байраа буцаан авъя гэж байсан боловч ахиж энэ талаар ярихгүй алга болсон тул би байраа засаж өгөхөөр болсон байна гэж ойлгоод, засаад өгөх байх гэж итгээд мөнгөө төлөөд гэрээний үүргээ биелүүлж, нийт 68.000.000 төгрөг өгсөн. Харин одоо А нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байрны доголдлыг засч өгөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээсээ татгалзаж байгаа тул энэ байрыг өмчлөлдөө авахын тулд Ад төлсөн 68.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...ххххххххххх ХХК зуучлалын газар мөн бишийг би мэдэхгүй. Би “...ххххххххххх” ХХК-н захирал гэх Штай 2017 оны 1-р сарын 03-нд уг орон сууцыг 138.000.000 төгрөгөөр хххалдахаар нийт 42 сарын хугацаатай сар бүрийн 28-ны өдөр 2.565.000 төгрөг төлөхөөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэвч ...ххххххххххх ХХК 2019 оны 03 дугаар сараас хойш гэрээнд заасан төлбөрийг төлөхөө больж, 2018 оноос хойш төлбөрт өгсөн мөнгийг залилан авсан гэж гүтгэсэн хххал өргөдлийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулж, ..гэгч нь хххал мэдүүлэг өгсөн нь тогтоогдож хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Иймд би “...ххххххххххх” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж энэ талаар ...дүүрэг, 15 хороо, 83А байрны 5 тоот байранд манай төрсөн дүү Б нөхөр Ж....ийн хамт очиж Ж.Б гэх хүнд байрнаас гарахыг мэдэгдсэн мэдэгдлийг өгсөн боловч Ж.Б гэх хүн байрнаас гарахгүй гэж хэлээд хөөгөөд гаргасан байсан. Тиймээс би өмгөөлөгч авч шүүхээр албадан гаргах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Ж.Б нэхэмжлэлдээ урьдчилгаа 20.000.000 төгрөг төлж, сар бүр 3.300.000 төгрөгийг төлж байх, А нь надад барилгын стандарт хангасан хүн амьдарч болох байрыг хүлээлгэн өгөх болзолтой, нийт 138.000.000 төгрөг төлж байрыг өөрийн өмчлөлд авах орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ хийсэн гэжээ. Ч.А би Б гэх хүнийг танихгүй харж байгаагүй болохоор ямар гэрээ байгуулсан талаар зохиож яриад байгааг ойлгохгүй байна. Энэ нэхэмжлэлээс харахад Б нь “...ххххххххххх” ХХК, түүний захирал А...гэгчээс нэхэмжлэхгүй яагаад надаас ийм хххал ерөөсөө болоогүй зүйлийг санаанаасаа зохиож нэхэмжлээд байгааг мэдэхгүй байгаа бөгөөд Б, ..нар санаатайгаар хуйвалдаж хххал зохиомол зүйл бичиж шүүхэд өгсөн байна гэж би хардаж байна. Би Б гэх хүнтэй ямар ч гэрээ байгуулаагүй, нэг ч төгрөг авч байгаагүй танихгүй, уулзаж байгаагүй, ...ххххххххххх ХХК-д санхүүгийн түрээсийн гэрээгээр зарахад манай байр хүн амьдраагүй цоо шинэ байр байсан одоо энэ хүмүүс ямар болгосон байгааг би мэдэхгүй өөрийнхөө өмчид орж чадахгүй байна. ...ххххххххххх ХХК манай төлбөрийг 8 сарын турш өгөөгүй тус компанитай байгуулсан гэрээг цуцалснаас хойш Б гэгч 5 сар үнэ төлбөргүй байр чөлөөлж өгөхгүй суусаар байна түүнээс шалтгаалж миний эдийн засгийн байдал муудсаар байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Б гэгч нь хуулийн дагуу гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсаар 4 сар болж, энэ хүний гаргасан сөрөг нэхэмжлэл нь болоогүй зүйлийг болсон мэтээр санаанаасаа зохион бичиж Монгол улсын шүүхэд өгч байгаа хуулийн дагуу болдог зүйл юмуу. Шүүхэд энэ мэтчилэн хххал нэхэмжлэл өгөх нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдоггүй юм уу. ...ххххххххххх ХХК-д мөнгө өгсөн юм бол тэр компаниас нэхэмжлэхгүй яагаад надаас нэхэмжлээд байгааг, бас миний байрыг чөлөөлж өгөхгүй үнэ төлбөргүй амьдраад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Ж.Б ор үндэсгүй хххал сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний ээжийн биеийн байдал муу эмчилгээний зардал мөнгө их байна, Б гэгчийг яаралтай гаргачихвал тус байрыг түрээслээд ч гэсэн орлого олох хэрэгтэй байгаа тул шүүх миний нэхэмжлэлийг дахин хойшлуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Ж.Бт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь “...ххххххххххх” ХХК-тай байгуулсан орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн 68.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь ...дүүргийн 15 дугаар хороо, .........гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62,6 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “...ххххххххххх” ХХК-д орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээгээр хххалдсан боловч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул гэрээнээс татгалзсан, гэтэл миний өмчлөлийн орон сууцанд зөвшөөрөлгүй амьдарч байгаа Ж.Быг албадан нүүлгэж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Хариуцагч Ж.Б нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “...ххххххххххх” ХХК-тай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, ...дүүргийн 15 дугаар хороо, .........гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах орон сууцыг 138.000.000 төгрөгөөр хххалдан авахаар тохирч, урьдчилгаанд 20.000.000 төгрөг, гэрээгээр тохирсон сар бүрийн төлөлт гээд нийт 68.000.000 төгрөгийг энэ компаниар дамжуулан Ад төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, орон сууцны үнэнд шилжүүлсэн 68.000.000 төгрөгийг гаргуулна гэж татгалзсан тайлбар, сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Нэхэмжлэгч Ч.А нь ...дүүргийн 15 дугаар хороо, .........гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62,6 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2016-07-27-ны өдөр бүртгүүлсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000509909 тоот гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар нотлогдож байна /хх-6/.

 

Иймд нэхэмжлэгч нь ...дүүргийн 15 дугаар хороо, .........гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62,6 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь эрх олгосон баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй байна гэж үзлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.А нь 2017-01-23-ны өдөр орон сууцны санхүүгийн түрээсийн 7 дугаартай гэрээг “...ххххххххххх” ХХК-тай байгуулсан байх бөгөөд гэрээний талууд ...дүүргийн 15 дугаар хороо, .........гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62,6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай байрыг тодорхой хугацаатай, хүүтэй, барьцаатайгаар орон сууцыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон байна /хх-20/.

 

Хариуцагч Ж.Б нь “...ххххххххххх” ХХК-тай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг орон сууцыг зуучлуулан хххалдан авсан, урьдчилгаа төлбөр болон гэрээгээр тохирсон төлөлтөд нийт 68.000.000 төгрөгийг төлсөн гэж маргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Мөн хариуцагч Ж.Б дээрх маргааны зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч Ч.Ааас хххалдан авсан, “...ххххххххххх” ХХК нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зуучилсан гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцыг өмчлөх, эзэмших эрхтэй гэдгийг нотлох баримтгүй байх тул түүнийг уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэх журамтай.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нэхэмжлэгчийн гаргасан Б гэдэг хүнийг танихгүй, түүнтэй гэрээний харилцаанд оролцоогүй, ...ххххххххххх ХХК-д орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээгээр орон сууцыг шилжүүлсэн гэх тайлбарыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл тайлбараа хариуцагч тал нотлоогүй гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгож шаардлагын үндэслэлээ тодорхойлдог бөгөөд түүний сонгосон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж, татгалзаж байгаа тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгждэг тул хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар ...нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүрэгтэй оролцоно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүрэг үүссэн болох нь нотлогдохгүй, хариуцагч Ж.Б нь 68.000.000 төгрөгөө нэхэмжлэгч Ч.Ад шилжүүлсэн болох нь нотлогдохгүй, хариуцагч өөрийн Хаан банкны депозит дансны хуулгийг нотлох баримтаар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно /хх-42-51/.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар маргааны зүйл болох орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий эд юмстай харьцагч этгээд тухайн эд юмсыг эзэмших эрхгүй, мөн өмчлөгчийн өмчлөх эрх нь зөрчигдсөн байхыг тус тус ойлгох бөгөөд хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Ч.Аын үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдэл хийсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Ж.Бын “...ххххххххххх” ХХК-тай байгуулсан 13 дугаартай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээнд ...дүүргийн 15 дугаар хороо, .........гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62,6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай байрыг тодорхой хугацаатай, хүүтэй, барьцаатайгаар орон сууцыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, түрээсийн төлбөрийг хүүгийн хамт энэхүү гэрээний хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болох ...ххххххххххх ХХК-иар зуучлуулан нэхэмжлэгч Ч.Ад орон сууцны төлбөр төлсөн гэх үндэслэл тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иймд нэхэмжлэгч Ч.А нь ...дүүргийн 15 дугаар хороо, .........гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62,6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгч гэдэг нь баримтаар нотлогдож байх бөгөөд хариуцагч Ж.Б нь уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшдэг гэдгийг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Ж.Бын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч Ж.Б эрх нь зөрчигдсөн гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Ж.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх бөгөөд 2 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшилсон хурлын тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар хариуцагч Ж.Быг ...дүүргийн 15 дугаар хороо, .........гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62,6 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөс албадан нүүлгэж, уг үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 68.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Ж.Бын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас төлсөн 497.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Баас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ЯНЖИНДУЛАМ