Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00068

 

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00068

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Л.Т-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: НД -д холбогдох

            Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 497 338 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: .............................нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний НДДын хэлтсийн дарын 2018 оны 5 сарын 14-ний өдрийн Б/15, А/12 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийн байцаагчаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн байгцаагчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон НДын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2018 оны 10 сарын 29-ний өдөр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Харин Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 сарын 03-ны өдрийн 0016 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 3 сарын 18-ны өдрийн 70 дугаар тогтоолоор намайг тэтгэврийн байцаагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор буюу зөвхөн үндсэн цалин 4 063 333 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацааны цалингийн зэрэг дэвийн нэмэгдэлд үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдэл болох 2 289 230 төгрөгийг авах үндэслэлтэй байна. Мөн 2019 оны 3 сарын 18-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоооор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байтал 2019 оны 9 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн НДын хэлтсийн даргын Б/54 дугаар ажилд томилох тухай тушаал гарсан. Иймд миний ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэл хугацааны мэргэшлийн зэргийн нэмэгдэл 2 289 230 төгрөг, Хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан өдрөөс ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарах хүртэл хугацааны цалин 6 208 108 төгрөг, нийт 8 497 338 төгрөгийг НДын хэлтсээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч НДын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацаатай байна, 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2-т шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн шаардаад байгаа зүйл нь хөөн хэлэлцэх хугацаагаар тасалдсан бөгөөд ажилгүй байсан хугацааны олговортой холбоотой асуудлыг шүүх нэгэнт шийдсэн, тэрхүү шийдвэрийг биелүүлсэн байх тул нэхэмжлэгч Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоол гарсан 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны мэргэшлийн зэргийн нэмэгдэл болох үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх 2.289.230 төгрөгийг Хан-Уул дүүргийн НДын хэлтсийн даргаас шаардах эрхгүй байна. Хан-Уул дүүргийн НДын хэлтсийн даргаас хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2019.03.18-ны өдрөө ажилд эгүүлэн томилогдсон 2019.09.12-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ажилгүй, орлогогүй байсан хугацааны олговор болох 6.208.108 төгрөг мэргэшлийн зэргийн нэмэгдэл болох үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх 2.289.230 төгрөг, нийт 8.497.338 төгрөг гаргуулах тухай тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019.12.03-ны өдөр гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан, 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Т хариуцагч Н.Д. холбогдуулан хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу олгох ёстой олговроос дутуу олгосон мэргэшлийн зэргийн нэмэгдэл 2 289 230 төгрөг, 2019 оны 3 сарын 18-ний өдрөөс 2019 оны 9 сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 208 108 төгрөг гаргуулж, Н.Дын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу олгох ёстой олговроос дутуу олгосон мэргэшлийн зэргийн нэмэгдэл 2 289 230 төгрөгийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 228 729 төгрөг гаргуулж, НДын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг хангах хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Л.Тнь Хан-Уул дүүргийн НДын хэлтсийн дарын 2018 оны 5 сарын 14-ний өдрийн Б/15, А/12 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0668 дугаар шийдвэр,  Захиргааны хэргийн  Давж заалдах шатны шүүхийн 0016 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Л.Т-ыг тэтгэврийн байцаагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгож, эрүүл мэнд, НДын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Н.Д. даалгаж шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 8-35/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.” гэснээр хариуцагч нь уг шийдвэрийг гарсан өдрөөс нь биелүүлэх үүрэгтэй байх ба хариуцагч байгууллагын 2019 оны 9 сарын 10-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар Л.Т-г Үйлчилгээний тасгийн тэтгэврийн байцаагчаар 2019 оны 9 сарын 12-ны өдрөөс эхлэн томилж, шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинг олгожээ./хх-ийн 36-37/

Харин нэхэмжлэгч нь “...уг шийдвэрийн дагуу олгох ёстой олговроос дутуу олгосон мэргэшлийн зэргийн нэмэгдэл 2 289 230 төгрөгийг энэ нэхэмжлэлийн шаардлагаар шийдвэрлүүлнэ.” гэсэн нь дараах үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч Хан-Уул дүүргийн НДын хэлтсийн даргын Б/54 дугаар тушаалаар ...Л.Т-ЫН ажилгүй байсан хугацаанд ногдох 4 063 333 төгрөгийг...шилжүүлж, дээрх шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх шаардлагыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдов.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч байгууллага нь дээрх тушаалыг гаргаж Л.Т-ЫГ ажилд авч ажиллуулсан хэдий ч 2019 оны 3 сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд уг ажилд нь авч ажиллуулахгүй, ажиллах нөхцлөөр хангахгүй, ажил үүргийг нь эрхлүүлэхгүйгээр 5 сар 8 хоног болж, улмаар энэ хугацааны цалин хөлсийг олгохгүйгээр хохироосон гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарласныг, хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр, үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж,  мөн хуулийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заажээ.

Нэхэмжлэгч Л.Т-ЫН нэхэмжлэлийн шаардлага нь “ажилтныг буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэнтэй холбоотой, түүнчлэн ажил олгогч, ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан биш тул дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй бөгөөд хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой үүссэн үр дагаврыг шаардсан байна.  

 

Дээрхээс дүгнэхэд Б.Г-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо тус шүүхийн 183/ШШ20198/01483 дугаар шийдвэрээр ажлын нэг өдрийн цалинг 54 775 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцож, ажилгүй байсан 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 85 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 4 655 875 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн энэ хугацааны Н.Дын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Биокомбинат УТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 655 875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Г-ийн ажилгүй байсан хугацааны НДын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Б ТӨААТҮГ-т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 444 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 89 444 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ