Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00105

 


 

 

 

 

2020 оны 01 сарын 10 өдөр

   Дугаар 183/ШШ2020/00105

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох,

 

Орон сууц болон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг санал болгосон ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.                                      

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч А.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн***** дугаартай захирамжаар ЭМ ХХК-иас 2 348 212 406 төгрөг гаргуулж, КБ-д олгохоор шийдвэрлэсэн болно. Уг шийдвэрийн дагуу НШШГГ 2016 оны 07 дугаар сарын ***** эд хөрөнгийг хураасан тогтоол, мөн өдрийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол үйлдэхээ барьцаа хөрөнгө дээр очоогүй, хөрөнгийн эзэмшигч өмчлөгчийг байлцуулаагүй, мэдэгдээгүй битүүмжлэн, хураасан нь хууль зөрчсөн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хууль заасны дагуу битүүмжлэх, хураах талаар мэдэгдээгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь заасан гэрч овог, нэр, регистрийн дугаарыг тусгаагүй нь уг гэрч нь мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасан шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй болгож байна. Мөн эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй байгаа болно. Энэ нь барьцаалагч А.Э миний өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаар шийдвэрээр нэгж талбарын ***** дугаар бүхий 64679 метр квадрат талбайтай амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай газрыг хууль бусаар битүүмжилсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *** дугаар зүйлийн 122.1-т заасны дагуу битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаар хасуулах, чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай захирамжаар ЭКХХК-иас 2 348 212 406 төгрөг гаргуулж, КП-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй бөгөөд зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг шүүх шийдсэнээс барьцаа хөрөнгийг худалдан борлуулах талаар заалт байхгүй байхад мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасны дагуу “...төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан хөрөнгөөс төлбөр гаргуулна...” гэснийг зөрчсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйл болон 76 дугаар зүйлд заасан бусад ажиллагаа хийгээд уг төлбөр нь хүрэлцэхгүй бол үнэлгээ хийлгэх байжээ. НШШГГраас 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 08 дугаар санал болгох ажиллагаа хийж, гуравдагч этгээд буюу барьцаалагч А.Э миний өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/209 дугаар шийдвэрээр нэгж талбарын 8025/5956 дугаар бүхий 64679 метр квадрат талбайтай амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай газрыг санал болгохдоо эзэмшигч, өмчлөгч надад мэдэгдэлгүй, оролцуулаагүй, санал аваагүй дээрх шийдвэрийг гаргаж, КП-д санал болгосон байна. Иймээс НШШГГраас А.Э миний өмчлөл, эзэмшлийн Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаар шийдвэрээр нэгж талбарын **** дугаар бүхий **** метр квадрат амины орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай газрыг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 08 дугаар санал болгосон ажиллагааг хүчингүй болгож, мөн битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаар захирамжаар ЭКХХК-иас 2 348 212 406 төгрөгийг гаргуулж КПинд олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий барьцааны хөрөнгө болох *********** тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн ******, ******4 дугаарын гэрчилгээтэй аялал, жуулчлалын зориулалттай, 437.2 метр квадрат талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ******** регистрийн дугаартай ЭКХХК-ийн 10 хувийн хувьцаа, Иргэний Нисэхийн ерөнхий газраас олгосон Ачаа агаарын тээвэрлэгчийн ****** тоот тусгай зөвшөөрөл, ******* дугаартай, ***** дугаарт бүртгэлтэй, 220.6 метр квадрат талбай бүхий 2 давхар хувийн сууц, А.Эын эзэмшлийн ****** дугаар бүхий, 64679 метр квадрат талбайтай газраас албадан гаргуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааны хариунд төлбөр төлөгч ЭКХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу захирлаар Б.Ж бүртгэлтэй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч ЭКХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Б.Жд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд тус тус шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч биелүүлээгүй. Төлбөр төлөгч ЭКХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд тус тус битүүмжлэн, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрүүдэд тус тус хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу өмчлөгч болон хамтран өмчлөгч талуудаас үнийн санал өгөх мэдэгдлийг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоон, шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх мэдэгдлийг өгсөн боловч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 119 тоот тогтоолоор Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний СЭ ХХК 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ЭКХХК-ийн үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны хөрөнгийн нэг болох А.Эын эзэмшлийн ****** дугаар бүхий, 64679 метр квадрат талбайтай газрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээчин 711 470 000 төгрөгөөр үнэлснийг компанийн 100 хувийн үүсгэн байгуулагч, захирал Б.Ж болон үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч А.Эад 2016 оны 9 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд тус тус мэдэгдсэн. Тус газраас үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарласан боловч худалдан борлогдоогүй тул хуульд заасны дагуу хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тухай мэдэгдлийг өмчлөгч А.Э болон компанийн гүйцэтгэх удирдлагад 2017 оны *******, 2018 оны ****** дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өмчлөгч нар 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ирээгүй тул санал болгох хуралд оролцоогүй. Хөрөнгийг төлбөр авагчид санал болгох явцад талууд, төлбөр төлөгчид төлбөрийг барагдуулах 1 сарын хугацаа олгож, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг төлбөр авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Төлбөр төлөгч ЭКХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч, захирал Б.Ж нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/25 албан бичгээр иргэн Б.Раднаасүрэнд итгэмжлэл олгосон. Итгэмжлэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлд заасан эрх, үүрэг мөн төлбөр төлөгчийн зүгээс санал, хүсэлт гаргах, барьцаа хөрөнгийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөх болон бусад төлбөр төлөгчийн бүхий л  эрх, үүргийг олгохоор заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р нь ЭК ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагч КПинд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг тус газарт 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч НШШГГарт холбогдуулан ***** дугаар бүхий 64679 метр талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг 2018 оны 03 сарын 28-ны өдөр төлбөр авагчид төлбөртөө суутган авахыг санал болгосон 08 дугаар ажиллагааг хүчингүй болгож, тус хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч НШШГГар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...шийдвэрт барьцаат хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагаагүй байхад барьцаалагч буюу гуравдагч этгээд миний өмчлөлийн **** дугаар бүхий 64679 метр талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг хууль бусаар битүүмжилсэн, уг эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгохдоо өмчлөгч, эзэмшигч надад мэдэгдээгүй, ажиллагаанд оролцуулаагүй...” гэж тодорхойлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 16-ны өдрийн ******* дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар ЭКХХК-иас                   2 348 212 406 төгрөгийг гаргуулж КПинд олгож, хариуцагч дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч А.Эын эзэмшлийн ******** дугаар бүхий 64679 метр талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар болох барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа шийдвэрт заасан эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан талаар дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. /хх-240-244/

 

Иймд нэхэмжлэгчийн хууль зөрчиж битүүмжилэн, хураасан эд хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх шаардлага үндэслэлгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасан ба зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд НШШГГраас үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар хуульд заасан ажиллагаа явуулсан боловч худалдан борлогдоогүй үндэслэлээр хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тухай мэдэгдлийг 2017 оны 09 сарын 08-ны өдрийн ***** тоот, 2017 оны 11 сарын 14-ний өдрийн ****** тоот, 2018 оны 02 сарын 05-ны өдрийн ***** тоот, 2018 оны 03 сарын 16-ны өдрийн ***** тоотоор тус тус нэхэмжлэгч А.Эын Иргэний үнэмлэх дэх хаяг болох ****** тоот хаягаар А.Эад баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд А.Э дээрх хаягт оршин суудаггүй, А.Эаас Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэхээр олгосон итгэмжлэлийн хавсралт иргэний үнэмлэхийн лавлагаа ******/ тоотод оршин суудаг гэж тайлбарлаж байх боловч хаягийн шилжилт хөдөлгөөн хэзээ хийгдсэн болох талаар баримт хэрэгт авагдаагүй, тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчын хувьд оршин суугаа газрын хаягийг  өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх үүрэгтэй юм.

 

Иймд НШШГГрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.Эын НШШГГарт холбогдуулан гаргасан *******дугаар бүхий 64679 метр талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг 2018 оны 03 сарын 28-ны өдөр төлбөр авагчид төлбөртөө суутган авахыг санал болгосон 08 дугаар ажиллагааг хүчингүй болгож, тус хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаа хасч, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч НШШГГарт холбогдуулан гаргасан ****** * дугаар бүхий 64679 метр талбайтай амны орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газрыг 2018 оны 03 сарын 28-ны өдөр төлбөр авагчид төлбөртөө суутган авахыг санал болгосон ** дугаар ажиллагааг хүчингүй болгож, тус хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаа хасч, чөлөөлүүлэх тухай А.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ