Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 581

 

 

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/00581

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э Т Э С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж ХХК-д холбогдох,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу Э Т Э С ХХКнь  Ж ХХК-дтөлөх 937,695,315 төгрөгийн төлбөрийн үүргээс 448,782,800 төгрөгийг төлж, 448,782,800 төгрөг төлөх үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, гэрч Д.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э Т Э С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд нь 2010 оноос 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу харьцаж эхэлсэн. Уг гэрээний дагуу Жемнэт ХХК нь Э Т Э С ХХК-д интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан. 2013 оны 12 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны интернетийн төлбөрт 932,873,000 төгрөгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар гаргуулж  Ж ХХК-долгохоор болсон байдаг. Уг шүүхийн шийдвэрийн дагуу  Ж ХХК-дтөлбөл зохих 932,873,000 төгрөгөөс нэхэмжлэгч нь 448,782,800 төгрөгийг төлсөн. Төлсөн хэмжээгээрээ өр төлбөр хасагдах ёстой гэж үзэж байна. Хариуцагч өөр байр суурьтай саналын зөрүү үүссэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Ж ХХК-ийн хувьд дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Төлбөр төлөгч болох Э Т Э С ХХК-ийн харилцах данснуудыг хаасны улмаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2019 оны 07, 08 ,09 дүгээр сарын интернетийн үйлчилгээний төлбөрийг  Ж ХХК-дтөлөөгүй өр үүссэн. Нэхэмжлэлийн агуулга нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар илүү төлсөн төлбөрийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрт тооцсон. Хариуцагч уг үйл баримтыг зөвшөөрөхгүй байх тул шүүхээр тогтоолгох юм.  Ж ХХК-дтөлбөл зохих төлбөр хэдэн төгрөг байсан тухайн төлбөрөөс хэдэн төгрөгийг төлсөн бэ гэдэг асуултуудад хариулт өгөх замаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолно. Э Т Э С ХХКболон  Ж ХХК-ийн хооронд нэг төрлийн эрх зүйн харилцаанаас үүссэн буюу интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн. Тодруулбал 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх төлбөр 932,873,000 төгрөг гэж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэрт хамаагүй төлбөр буюу Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр гэсэн 2 төлбөр үүссэн. Э Т Э С ХХК-ийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 70,499,000 төгрөгийн үнийн дүн бүхий интернет, суваг түрээсийн үйлчилгээг гэрээгээр авсан байдаг. Энэ хугацааны төлбөр 2,326,000,467 төгрөг болсон. Дээрх өр төлбөрөөс барагдуулсан өр төлбөр нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд харилцах дансаараа дамжуулан нийтдээ 2,775,249,800 төгрөгийг төлсөн. Уг төлсөн төлбөрөөс сар бүр төлөх ёстой интернетийн төлбөр 2,326,467,000 төгрөгийг хасахад 448,782,800 төгрөгийн илүү төлөлттэй болж байна.  Ж ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих 932,873,000 төгрөг огт төлөгдөөгүй байгаа гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид ойлгуулсны улмаас одоогийн байдлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 500,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлэгчээс хураан аваад байна. Энэ нь шударга бус байдлыг бий болгож байна. Хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан зохигчийн хооронд байгуулсан Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлд төлбөрийг тухайн сарын 20-ны өдрийн дотор төлнө гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд интернетийн үйлчилгээний төлбөрийг урьдчилж төлнө гэж заагаагүй. Иймд нэхэмжлэгчээс төлсөн 2,775,249,000 төгрөгийн илүү төлөлт 448,782,800 төгрөгийг ирээдүйд төлсөн төлбөр шилжүүлсэн гэж тооцох боломжгүй. Харин өмнө төлсөн өр төлбөртөө төлсөн гэж үзэж байна. Хууль зүйн хувьд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч  Ж ХХК-дхүлээлгэж өгсөн. Мөн Иргэний хуулийн 213.1-т заасны дагуу хууль болон гэрээнд заасан хэд хэдэн үүргээс аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих төлбөртөө тооцуулах эрхтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш илүү төлсөн төлбөрийг тооцож үзэхэд 425,782,800 төгрөг байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалд заасан 932,873,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4,822,315 төгрөг нийт 937,695,315 төгрөгийн өрөөс 425,782,800 төгрөгийг төлсөн буюу 425,782,800 төгрөгийн өр дуусгавар болсон болохыг тогтоож өгнө үү. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад 448,782,800 төгрөгийг төлж, 448,782,800 төгрөг төлөх үүрэг дуусгавар болсон болохыг тоготоолгохоор нэхэмжилсэн.  Тооцоогоо дахиж шалгахад 425,782,800 төгрөгийг төлсөн байна. Иймд 425,782,800 төгрөгийн өр дуусгавар болсон болохыг тогтоогж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрээр Э Т Э С ХХК932,783,000 төгрөг төлнө гэсэн ч төлбөрөөс хасуулна гэсэн үнийн дүн нь 2015 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын хоорондох нийт 4 сарын төлбөр буюу 528,792,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс төлөлт хийж эхэлсэн. Уг төлбөр нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй, мөн хуулийн 82.3-т үүрэг гүйцэтгэгч хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдээгүй байхдаа гүйцэтгэсэн үүргийг буцааж олгох эрхгүй гэсэн хуулийн зохицуулалт үйлчилнэ гэж үзэж байна. Тодруулбал 2017 оны 08 дугаар сард шүүхийн шийдвэр гарч 932,783,000 төгрөгийг төлнө гэсэн боловч 2015 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын хоорондох 4 сарын төлбөрийг сар бүр өөрсдийн боломж бололцоогоор төлж байсан. Үндсэн гэрээний интернетийн үйлчилгээний төлбөрийг өөр үүргийн гүйцэтгэлийг төлж байсан үйлдэл нь хожим өмнөх төлбөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Уг төлсөн төлбөр нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөр биш 4 сарын хугацааны төлөөгүй төлбөрийг төлсөн. Гэрч Д.Батдоржоос мэдүүлэг авахад тодорхой болно гэж үзэж байна. Төлбөр тооцооны үндсэн асуудал үүсэх болсон үндэслэл нь B.HYEOK HOON гэх Солонгос улсын иргэн Эс Ти Экс Монголиа ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч охин компани болох Э Т Э С ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг. Иргэн Ц.Пүрэвжаргалаас 2,500,000 ам.доллар зээлсэн. Энэ нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацааны ханшаар бодоход 7,000,000,000 орчим төгрөг болж байна. Энэ хүний үйл ажиллагааг дэмжиж зээл олгосон. B.HYEOK HOON төлөх боломжгүй болсон гэж тайлбарлахад өөрт нь байгаа нөхцөл бололцоонд тулгуурлаж харилцан тохиролцож 4 давхар объектыг 3,000,000,000 төгрөгөөр тооцож, Э Т Э С ХХК-ийн 35 хувийн хувьцааг 500,000,000 төгрөгөөр тооцож төлсөн. Жемнэт ХХК яагаад уг асуудалд оролцож байна вэ гэхээр  Ж ХХК-иас Ц.Пүрэвжаргал 1,500,000 ам долларыг өөрийн нэр дээр зээлж авч цааш нь B.HYEOK HOON-д зээлсэн нөхцөл байдал. Шударга ёс хаана байна гэж тайлбарлаж байгаа учир уг үйл баримтыг тодруулга байдлаар хэлж байна. Жинхэнэ шударга бус зүйл нь Солонгос улсын иргэний гаргаж буй гэрээний халхавчаар хууран мэхлэх гэмт хэргийн чанартай зүйл явагдаад байна. Хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй болсон. Энэ асуудал тусдаа шийдэгдэх байх. Жемнэт ХХК-ийг сар бүр олон сая төгрөг авдаг гэсэн ойлголт төрүүлж байна. Гадаад улсаас Жемнэт ХХК интернетийн бөөний үйлчилгээ худалдан авч төлбөрөө төлж, зохих хэмжээний орлого олдог. Гэрчийн мэдүүлэг өгсний дараа нэмэлт тайлбар хэлье. Үндсэн татгалзлаа өнөөдрийн гаргаж өгсөн баримт болон гэрчийн мэдүүлгээр тайлбарлана. Нэхэмжлэгчийн гаргаж өгч буй баримтууд хэзээний хэдэн төгрөг гэдэг нь тодорхойгүй дандаа интернетийн төлбөр гэсэн үндсэн интернетийн төлбөр төлж байсан төлбөр дээрээ нэмсэн асуудал байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй Э Т Э С ХХК-ийн захирал B.HYEOK HOON-н хувьд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд мөн эсэх асуудал ярих нь зүйтэй байх учир нь Э Т Э С ХХКнь 2 хувьцаа эзэмшигчтэй Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн лавлагааны дагуу ирсэн дүрэм нь 2014 оны хуучин дүрэм байна. Компанийн тухай хуулиар 2018 онд хувьцаа эзэмшигч нэмэгдсэнээр дүрэм шинэчлэх болон бүртгэх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах үүргээ биелүүлээгүй байгаагаас шалтгаалж шинэ гүйцэтгэх удирдлага томилогдоогүй байна. Өөрөөр хэлбэл нь B.HYEOK HOON нь Э Т Э С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх нь Компанийн тухай хуулиар дуусгавар болсон байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Гуравдагч этгээдээр Ц.Пүрэвжаргалыг оролцуулъя гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Ц.Пүрэвжаргалын эрх ашиг хөндөгдөж байна.  Ж ХХК-ийн хувьд Ц.Пүрэвжаргалаас 1,500,000 ам долларыг нэхэмжилж буй тусдаа асуудал байгаа. Тухайн объектыг зарах, худалдан борлуулах зэрэг ярвигтай асуудал явагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Э Т Э С ХХКнь хариуцагч  Ж ХХК-дхолбогдуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу Э Т Э С ХХКнь  Ж ХХК-дтөлөх 937,695,315 төгрөгөөс 448,782,800 төгрөгийг төлж, 448,782,800 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, төлсөн төлбөр нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөр биш байгууллагын удирдлагуудын хооронд тохиролцсон өөр хэлцлийн төлбөр, өмнө үүссэн үүргийг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдээгүй байхдаа хийсэн төлбөр гэх тайлбар гарган маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна., 9.2-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй., 9.4-т Иргэний эрхийг дараах аргаар хамгаална:, 9.4.10-т хуулиар тогтоосон бусад арга. гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан Э Т Э С ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаарх лавлагаа, Э Т Э С ХХК-ийн дүрэм зэрэг нотлох баримтаар тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Бэ Хёг хунь /BAE HYEOK HOON/ болох нь тогтоогдож байна. Хуулийн тэгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох бөгөөд түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөх эрхгүй тээгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/00793 дугаар шийдвэр /2хх-ийн 78-84/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалаар /2хх-ийн 65-77/ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э Т Э С ХХК-иас 932,873,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Ж ХХК-долгож, Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,671,951,510 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э Т Э С ХХК-иас 4,822,315 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  Ж ХХК-долгохоор шийдвэрлэж, магадлал хүчин төгөлдөр болсон байна. /2хх-ийн 65-84/

 

Төлбөр төлөгч Э Т Э С ХХКнь төлбөр авагч Ж ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 932,873,000 төгрөгийг сайн дураараа биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагджээ. /1хх-ийн 165-171/

 

Дээрх шийдвэр, магадлалд ...талууд 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 9 өөр үнийн дүн бүхий 10/13, 10/26, 12/03, 13/008, ЖН13/015 тоот интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ, 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд интернетэд зориулан өндөр хурдны тоон суваг түрээслэх 5 гэрээг тус тус байгуулж, гэрээний дагуу үйлчилгээ авсан. ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгч талын хувьд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны үйлчилгээний төлбөр гаргуулахаар шаардах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, үүний улмаас хариуцагч талд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнтэй холбоотойгоор үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. ...2013 оны 12 дугаар сараас 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд 614,675,0000 төгрөгийн үйлчилгээ авсан, ...2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр төлөх үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй. Нэхэмжлэгч компани нь хариуцагч талд худалдах-худалдан авах гэрээний дагуу үйлчилгээний төлбөрөө төлөхийг албан бичгээр мэдэгдэж, төлбөрийн тооцоогоо хүргүүлсэн байхаас гадна хоёр компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлж, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны энэ хугацааны төлбөрийн үлдэгдлийг 338,198,000 төгрөгөөр тооцон баталгаажуулсан болох нь баримтаар тогтоогдож байна гэж дүгнэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний харилцаа үргэлжилж үйлчилгээний төлбөрийг гэрээгээр нэг сард 70,499,000 төгрөгөөр /2хх-ийн 11-15/ тохиролцсон байна. Гэрээний дагуу 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөх төлбөр 2,326,467,000 төгрөг болсон талаар талууд мараагүй.

 

Нэхэмжлэгч Э Т Э С ХХКнь хариуцагч  Ж ХХК-д2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 2,730,402,001 төгрөг төлсөн болох нь зохигчдын шүүхэд нотлох баримтаар гаргасан тооцооны баримт, банкны дансны хуулга, төлбөрийн, тооцоо нийлсэн баримт зэргээр нотлогдож байна. /1хх-ийн 31-136, 180-181, 192-216/

 

Э Т Э С ХХКнь  Ж ХХК-д2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрт 338,198,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг төлж байсан нь шийдвэр, магадлалд бичигдсэн Э Т Э С ХХК-ийн тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдож байх тул 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн төлбөрөөс илүү төлсөн 403,926,001 төгрөгийг үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн хариуцагч гэрээний төлбөрөөс илүү төлсөн 403,926,001 төгрөгийг байгууллагын удирдлагуудын хооронд тохиролцсон маргаж буйгаас өөр тусдаа хэлцлийн төлбөр хэмээн тайлбарласан ч нэхэмжлэгч Э Т Э С ХХК, хариуцагч Жемнет ХХК-ийн болон удирдлага хооронд Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээс өөр төлбөрийн үүрэгтэй байсан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Э Т Э С ХХКнь хариуцагч  Ж ХХК-д Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу төлөх 937,695,315 төгрөгөөс 403,926,001 төгрөгийг төлж, 403,926,001 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоох зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.10-т заасны дагуу нэхэмжлэгч Э Т Э С ХХКнь хариуцагч  Ж ХХК-дНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалын дагуу төлөх 937,695,315 төгрөгөөс 403,926,001 төгрөгийг төлж, 403,926,001 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э Т Э С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР