Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 599

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

 

 

                                                ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 234 дүгээр зүйлийн 234.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлан хариуцагч З ХХК, Ж.О, П.М нараас зээлийн гэрээний үүрэгт 63.000180 төгрөг 80 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 539.118 төгрөг 87 мөнгө гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Цын өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, Нарны зам гудамж, 81 дүгээр байр, 73 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075505 дугаартай, 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608.342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК, Ж.О, П.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 472.951 төгрөгийг, хариуцагч Б.Цаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ