Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 182/2020/01245/И |
Дугаар | 001/ХТ2022/00411 |
Огноо | 2022-04-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2022/00411
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02428 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2045 дугаар магадлалтай,
“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,268,445 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүй илүү төлсөн 4,700,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэндийн гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,268,445 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс үндэслэлгүй илүү төлсөн 4,700,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02428 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.3-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 8,268,445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ-нд олгож, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын 4,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 147,245 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ-нд олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 90,150 төгрөг төлөхөөс урьдчилан төлсөн 52,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 37,400 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2045 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02428 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 237,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.30-ны өдрийн 184/ШШ2020/02428 дугаар шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 2045 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлгийн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс 2017.10.13-ны өдрийн 4,400,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөр болон зээлийн хүүд 2017.11.13-ны өдөр 400,000 төгрөг, 2017.11.18-ны өдөр 440,000 төгрөг, 2018.11.31-ний өдөр дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн данснаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Хаан банкны 5028572073 тоот данс руу 5,000,000 төгрөг, 2019.12.11-ний өдөр эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Хаан банкны 5077155530 тоот данснаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Хаан банкны 5134092529 тоот дансанд тус тус шилжүүлж 2017.10.13-ны өдрийн 4,400,000 төгрөгийн зээлийн гэрээ дуусгавар болсон.
4.2. Гэтэл нэхэмжлэгч талаас миний төлсөн төлбөрийг өөр бусдын зээлд шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөж шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрчүүд 2017.10.13-ны өдөр 4,400,000 төгрөгийн зээл төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, гэрчүүдийн дансны хуулга, тодорхойлолтууд хавтас хэргийн 21 дүгээр хуудаст ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн тодорхойлолт, 22 дугаар хуудаст дансны хуулга, 23 дугаар хуудаст ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын дансны хуулга, 31 дүгээр хуудаст ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,а нь 2 гэрчийн шилжүүлэг хийсэн данс хувийн данс нь гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл гэрч нар нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн зээлийг төлөөгүй ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын зээлийн төлбөрт ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас өгсөн дансанд шилжүүлсэн талаараа мэдүүлж байхад зөвхөн нэхэмжлэгчийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын зээлийг төлсөн 2 тусдаа асуудал” гэсэн ямар ч нотлох баримтгүй тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн. Хэрэв ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн зээлээс 10,000,000 төгрөг хасагдсан бол ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өөс мэдүүлэг тайлбар авах ажиллагааг хийгээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэж хариуцагчийг хохироож байна. Хэдийгээр хариуцагчийн зүгээс байгууллагын дансанд төлбөрийг төлөөгүй ч гэсэн тус хуулийн этгээдийн захирлын зааварчилгаагаар түүний өгсөн хувийн дансанд шилжүүлэг хийсэн байдаг.
4.3. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн зээлийг хаагдсан талаар мэдэгдэж байсан бөгөөд сүүлийн гүйлгээ хийгдсэнээс хойших хугацаанд ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөхийг шаардаж байгаагүй бөгөөд гэнэт л шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ-ноос 2017.10.13-ны өдөр байгуулсан ЗГ/17/728-4 дугаар зээлийн гэрээний дагуу авсан 4,400,000 төгрөгийн төлбөрт 10,840,000 төгрөгийн төлбөр төлж, 4,700,000 төгрөгийг илүү төлсөн байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн зүгээс зээлийг өөрийн төрсөн дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өд авч өгсөн талаар мэдүүлдэг, шүүхэд 4,400,000 төгрөгийн зээлийг би ахаараа авахуулсан, зээлийн хүү болон үндсэн зээлд 5,840,000 төгрөгийг төлсөн талаараа тайлбар гаргаж, шүүх хуралдаанд мэдүүлсэн. Гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 5,000,000 төгрөгийг нөхрийн буюу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын зээлийн төлбөрт шилжүүлсэн талаараа мөн мэдүүлдэг болно. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ-оос хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,268,445 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнд, хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс илүү төлсөн 4,700,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ нь зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай 2017.10.13-ны өдөр ЗГ/17/728-4 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,400,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээл авснаас хойш 2017.11.13, 18-ны өдрүүдэд нийт 840,000 төгрөгийн төлөлт хийснээс өөрөөр үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэнд,
хариуцагч хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ “... Миний бие 2017.10.13-ны өдөр ЗГ/17/728-4 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 4,400,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй авч өөрийн төрсөн дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т өгсөн. Зээл авснаас хойш 840,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг зээлээ төлөхийг би шаардсан бөгөөд дүү өөрийн автомашиныг худалдаж, 2018.10.31-ний өдөр 5,000,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХЗХ-ны захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,атай ярьж тохирсны дагуу түүний Хаан банкны 5028572073 тоот дансанд шилжүүлсэн. Энэ үед зээлийн өр төлбөр дууссан гэж хэлж байсан боловч дараа нь дахин төлбөрийн үлдэгдэл байна, зээлээ төл гэж шаардсан. Үүний дагуу зээлийн тооцоо хийж, үлдэгдлийг төлөөд зээл хаалгахаар эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д хэлсэн бөгөөд эхнэр 2019.12.11-ний өдөр өөрийн Хаан банкны данснаас 5,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Хаан банк 5134092529 тоот дансанд төлж гэрээний үүргийг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... Тооцоо хийгээд үзэхэд үндэслэлгүй илүү 4,000,000 төгрөг нэмж төлсөн учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна... Энэхүү илүү төлсөн 4,000,000 төгрөгт ногдох хэсэгт зээлийн хүүг тооцвол 700,000 төгрөгийг хүүд төлсөн байна. Иймд нэхэмжлэгчээс 4,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж,
нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариуд “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тус хоршооны даргаар 2017-2018 онуудад ажиллаж байх үедээ өөрийн төрсөн дүү болох ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй хамтарч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,а надаас 2017.5.23-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээлсэн. Энэ мөнгөний хувьд миний хувийн данс руу 2018.10.31-нд 5,000,000 төгрөгийг, 2019.12.11-нд 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хадгаламж зээлийн хоршооноос авсан зээл нь түүний дүүгийн авсан 20,000,000 төгрөгийн зээлээс өөр юм. Хоршооноос авсан зээлийн гэрээнд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэдэг хүмүүс хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй... иймд сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргажээ.
10. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
11. Тодруулбал, зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 4,400,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ үйл баримттай хариуцагч маргаагүй, харин тэрээр гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 655,572 төгрөг, зээлийн хүүд 183,395 төгрөг, нийт 838,967 төгрөг төлсөн ба 2017.11.18-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2018.04.13-нд дууссан байна.
12. Хариуцагчаас “өөрийн дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хувийн дансанд 5,000,000 төгрөгийг тус тус шилжүүлснээр гэрээний үүрэг дуусгавар болсон, харин илүү төлсөн 4,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй. Учир нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагчийн төрсөн дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д 2017.05.23-нд 20,000,000 төгрөгийг зээлүүлсэн болох нь баримтаар нотлогдох бөгөөд тэрээр “дээрх иргэдийн төлсөн мөнгө нь маргаан бүхий гэрээнд огт хамааралгүй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн авсан хувийн зээлтэй хамаатай” гэж үгүйсгэсэн. Энэ тохиолдолд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд, “зээлийн гэрээний оролцогч бус этгээдүүдээс тухайн гэрээнд заасан нэхэмжлэгч байгууллагын бус харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын хувийн дансанд төлсөн төлбөрийг зохигчийн хооронд байгуулсан гэрээний төлбөр гэж үзэх боломжгүй тул хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ бүрэн хэрэгжүүлсэн, ингэхдээ илүү төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.
13. Иймд, “... хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний төлбөрийг илүү төлж, гэрээ дуусгавар болсон байхад нэхэмжлэгчээс миний төлсөн төлбөрийг өөр бусдын зээлд шилжүүлэн авч үндэслэлгүйгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөж нэхэмжлэл гаргасныг шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой, шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02428 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2045 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 237,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД