Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00435

 

                                                                   “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                             иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02149 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1702 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарыг улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгох, хууль ёсны өвлөгч нараас зээлийн гэрээний үүрэгт 54,036,748 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, 2015.07.03-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцаалбарыг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, нарыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч С.Нэргүйн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагч бөгөөд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч нарын өмгөөлөгч С.Нэргүй, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгох, хууль ёсны өвлөгч нараас зээлийн гэрээний үүрэгт 54,036,748 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч 2015.07.03-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцаалбарыг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, нарыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02149 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 535 дугаар зүйлийн 535.2-т тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,гээс 10,680,277 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 10,680,277 төгрөг, нийт 21,360,554 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 32,676,194 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БГЗ152015 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан Эрхийн улсын бүртгэлийн Y-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамжны 21 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 94.4 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.2, 128.3-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан ЗГ3152015 дугаартай зээлийн гэрээ, БГ3152015 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 11-593636 дугаартай барьцаалбарыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 14 дүгээр дүгээр хороо, Нарны зам 253/1 дүгээр байрны 21 тоот 94,4 м.кв талбайтай орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтийн хураамжид 334,952 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 568,540 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 598,150 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1702 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02149 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын өмгөөлөгч С.Нэргүй хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх нь зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нас барсан 2015.12.24-ний өдрөөр нь зээл төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааг зээлдэгч нас барсан өдөр буюу үүрэг дуусгавар болсон өдрөөс тооцолгүй шийдсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл “амьгүй албатаар” гэрээний хугацааг дуусгавар болгон дууссан өдрөөс нь хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор шийдсэн. Үүнийгээ магадлалын 10-р талд “...Хариуцагч нь нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ. Зээлийн гэрээний хугацаа 2017.01.02-ны өдөр хүртэл үргэлжлэхээр тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэг шаардах эрхийн хугацааг 3 жилээр тоолбол 2020.01.02-ны өдөр уг хугацаа дуусахаар байна. Нэхэмжлэгч 2019.12.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.” гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.

4.2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг өв залгамжлагчаар тогтоолгож, төлбөрөө төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал нь зээлдэгчийг нас барсан өдрөөс хойш  3 хоногийн дараа талийгаачийн өмнөх эхнэрээс нь төрсөн том хүү н.Дөлгөөнөөс мэдсэн байгаа. Энэ тухайгаа анхан шатны шүүхэд мэдэгдсэн. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн “Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах тухай” заалтыг шүүх хэрэглээгүй орхигдуулсан нь хэт нэг талд шийдсэн гэж үзэхэд хүргэж байна. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д “Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч …..д гаргана”. гэж зааснаар нэхэмжлэгч тал гомдлын шаардлага гаргаагүй болно. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1 -д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсвэл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасныг нэхэмжлэгч тал зөрчсөн. Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2015.12.24-ний өдөр нас барсан бөгөөд тухайн өдрөөс өв нээгдсэн гэж үзэхэд 2016.12.24-ний өдрийн дотор гомдлын шаардлага гаргах ёстой байжээ. Энэ хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор буюу 2017.12.24 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл энэ эрхээ эдлэлгүй 2 жилийн дараа 2019 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь энэ хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Шүүх  Иргэний хуулийн 536 дугаар зүйлийг хэрэглээгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарт эргүүлэн олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгох, хууль ёсны өвлөгч нараас зээлийн гэрээний үүрэгт 54,036,748 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсанд, хариуцагч нараас нэхэмжлэгчид холбогдуулан 2015.07.03-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 11-593636 дугаартай барьцаалбарыг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, нарыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан.

8. Анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 10,680,277 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 10,680,277 төгрөг, нийт 21,360,554 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 32,676,194 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

9. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,,,,,, нь манай байгууллагаас гэр бүлийн хэрэгцээнд зориулан 2015.07.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 549 хоног буюу 18 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэлтэй, ... хаягт байрлах 94.4 м.кв гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтөд 2015.08.21-ний өдөр үндсэн зээлд 1,100,000 төгрөг, зээлийн хүү 618,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,600 төгрөг, нийт 1,788,073 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2017.01.02-ны өдөр дуусгавар болсон... 2019.12.27-ныг хүртэлх 1089 хоногийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 54,022,248 төгрөг болсон, ... 2015.12.24-ний өдөр зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь зуурдаар нас барсан байсан. Түүнийг нас барснаас хойш эхнэр ,,,,,,,,,,,,,,,тэй уулзахад гэр бүлийн хэрэгцээнд зориулан зээл авсан байх тул өвийг хүлээж авсан гэр бүлийн гишүүд нь түүнтэй холбоотой өр төлбөрийг ямар нэгэн байдлаар барагдуулах ёстой, харин төлбөрийн хэмжээг багасгаж, тохиролцох боломжтой гэж хэлж байсан. Гэвч ,,,,,,,,,,,,,,, нь өвийг хүлээж аваагүй, өв хүлээж аваад эргээд уулзах талаар ярьж байсан ч бидэнтэй холбогдоогүй... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч нар хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ “... Талийгаач ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн авсан зээлийг түүнийг нас барсны дараа мэдсэн... ,,,,,,,,,,,,, би 1996 онд нөхөр ,,,,,,,,,,,,,,,,,,,той гэр бүл болохоор шийдэж өөрийн амьдарч байсан 2 өрөө байрыг зарж, Баянзүрх дүүргийн ... 2 өрөө байрыг худалдан авч, 1997 онд гэр бүл болсон. Ингээд 2012 онд одоо амьдарч байгаа байраа хадам ааваасаа 2 өрөө байрандаа 10,000,000 төгрөг нэмж төлөөд авсан. Тухайн үед би Улаанбаатар хотод байгаагүй тул нөхөр маань өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан. Үүнээс үзэхэд ,,,,,,,,,,,,,,,,, , охин ,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,, , охин ,,,,,,,,,,,,,,,н ,,,,,,,,,,,,,, нар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нар юм. Миний бие, охин ,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хамт 2016.04.13-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргахад орон сууц зээлийн барьцаанд байгаа гэх шалтгаанаар гэрчилгээг албан ёсоор олгоогүй... Талийгаач ,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 20,000,000 төгрөгийн зээл авснаас хойш 4 сарын дараа зуурдаар нас барсан. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл хүү тооцож 54,036,748 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3.1-д ... зааснаас үзэхэд зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ийг нас барсан өдрөөс эхлэн зээлийн гэрээ дуусгавар болсон. Түүнчлэн ,,,,,,,,,,,,,,,,,,, 2015.12.24-ний өдөр нас барсан ба нас барснаас хойш 3 жилийг тооцож үзвэл 2018.12.24-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 4 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Мөн гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авахгүйгээр барьцааны гэрээ байгуулсан учир уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэж,

нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариуд “...,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй, гэрээ хуулийн дагуу хийгдэж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийн өв залгамжлалаар шилжсэн эд хөрөнгөд ногдуулсан хуулийн дагуу үүссэн үүргийг шаардсанаас бус тус эд хөрөнгийн өмчлөх эрхийн маргаан үүсгээгүй бөгөөд нэгэнт барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авсан этгээдүүд Улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах эрх нь нээлттэй... Зээлийн гэрээний үүрэг шаардахад ерөнхий үүргийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлах бөгөөд Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаа хамаарахгүй. Түүнчлэн,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,, нар барьцааны гэрээнд оролцсон гэрээний оролцогч биш учраас уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус маргажээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй, харин хууль хэрэглээний талаарх зарим дүгнэлт буруу байна.

11. Нэхэмжлэгч болон зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хооронд 2015.07.03-ны өдөр 20,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1, 166 дугаар зүйлийн 166.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байна. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2015.08.21-ний өдөр үндсэн зээлд 1,100,000 төгрөг, зээлийн хүүд 618,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69,600 төгрөг, нийт 1,788,073 төгрөг төлсөн, тэрээр 2015.12.24-ний өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

12. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.2-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэн... нас барсан... ” бол үүрэг дуусгавар болохоор заасны дагуу зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн гэрээний үүрэг нь түүний нас барсан 2015.12.24-ний өдрөөр дуусгавар болжээ. Нэгэнт зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нас барснаар гэрээний үүрэг дуусгавар болсон (хамтран зээлдэгч байхгүй), зээлийн барьцаа хөрөнгө нь зээлдэгч буюу нас барагчийн өмчлөлд байсан энэ тохиолдолд өвлөгч тодорхой бус учраас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн хувьд зээлдэгчид холбогдуулан тухайн гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй тул энэхүү маргаанд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт ач холбогдолгүй, харин зээлдэгч буюу нас барагчийн үүргийг хүлээх (өвлүүлэгчийн эд хөрөнгө буюу барьцаа хөрөнгийг өвлөх эрх бүхий) өвлөгч байгаа эсэх, хэрэв байгаа бол үүрэг гүйцэтгүүлэгч (энэ хэргийн тухайд нэхэмжлэгч) хуульд заасан журмын дагуу гомдлын шаардлага болон нэхэмжлэлээ гаргасан эсэх нь ач холбогдолтой юм.

13. Гэтэл анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна”... Нэхэмжлэгч нь өвлөгч нараас өвлүүлэгчийн үүргийг шаардаж 2019.12.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд түүнийг зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,той 2015.07.03-ны өдөр 18 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэн, Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн талаар дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай болсон, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь буруу, энэ утгаараа “шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй. Гэвч хууль хэрэглээний энэхүү алдаа нь шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхөөргүй байна.

14. Учир нь, хэрэгт авагдсан баримт болох Монголын Нотариатчдын танхимын 2019.12.17-ны өдрийн 876 дугаар албан бичгээр “... ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлийн ... орон сууцыг  ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасныг .... нотариатч 2016.04.13-ны өдөр бүртгэж гэрчилсэн байна. Дээрх өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөхтэй холбоотой бусад мэдээлэл түүний хууль ёсны өв залгамжлагчдаас өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан эсэх, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг 2007 оноос хойших Танхимын Өвийн нэгдсэн бүртгэлд байхгүй...” талаар нэхэмжлэгч байгууллагад мэдэгджээ.

15. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д “Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч…-д гаргана” гэж заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нас барагчийн өмчлөлийн эд хөрөнгө буюу барьцааны зүйлийн “өвлөгч” нь хэн болох нь тодорхойгүй байсан тул уг хугацааг тоолох боломжгүй, мөн хуулийн 536.2-т заасан хугацаанд шаардлага гаргах боломжгүй байжээ. Иймээс нэхэмжлэгч нь 2019.12.27-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарыг улсын бүртгэлийн Ү-2204018480 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны 253/1 дүгээр гудамж, 21 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх хууль ёсны өвлөгч нар болохыг тогтоолгох, хууль ёсны өвлөгч нараас зээлийн гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр гаргуулах...-аар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуульд заасан журмын дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгахгүй, өөрөөр хэлбэл шаардах эрхээ алдсан гэж үзэхгүй.  

16. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд “... зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, 2015.12.24-ний өдөр нас барж, өв нээгдсэнээр түүний эхнэр ,,,,,,,,,,,,,,,,,, , хүүхэд ,,,,,,,,,,,,,,,,,,, нараас бусад өвлөгчид нэг жилийн дотор түүний өвийг хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан болох нь тогтоогдсонгүй. Үүнээс үзэхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хууль ёсны эхнэр ,,,,,,,,,,,,,,,, , хүүхэд ,,,,,,,,,,,,,,,,,,, нар түүний өвлөгдөх эд хөрөнгө болох орон сууцыг хүлээн авсан ... бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нар талийгаач ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэд өвийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй нь тогтоогдож байна... ,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нар талийгаач ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн өвийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул тэд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 515.2-т зааснаар өөрсдийн өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ...” гэж дүгнээд, нэхэмжлэгч болон зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн байгуулсан зээлийн гэрээний үүргийг зээлдэгчийг нас барсан өдрөөр дуусгавар болгож тооцоод, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 21,360,554 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

17. Мөн нэгэнт маргаан бүхий зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

18. Иймд, “... нэхэмжлэгч Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-ыг зөрчсөн, өв нээгдсэн өдрөөс хойш тооцоход 2016.12.24-ний өдрийн дотор гомдлын шаардлага, 2017.12.24-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан, гэтэл энэ эрхээ эдлэлгүй 2 жилийн дараа 2019 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн, шүүх  Иргэний хуулийн 536 дугаар зүйлийг хэрэглээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

19. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02149 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1702 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 270,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД