Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0262

 

 

 

 

 

 

     2022         04           06                                   0262

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх  хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С*** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З***, Ж.Н***, Б.И***

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б**

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М***, Н.Ц***, Г.Ц***

Гуравдагч этгээд: Т*** ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*** нарын хоорондын “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/*** тушаалыг хүчингүй болгож, С*** ХХК-д тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б***, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э***, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б**, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М***, Н.Ц***, Г.Ц***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/*** тушаалыг хүчингүй болгож, С*** ХХК-д тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” гэж тодруулжээ.

2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01/2005 дугаар “Хариу хүргэх тухай албан бичгээр Ажлын хэсгийн дүгнэлтийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн бичгээр шуудангаар ирүүлсэн, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З*** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь уул уурхайн чиглэлээр маш олон жилийн туршлагатай бөгөөд боловсон хүчин хангалттай маш сайн байгууллага юм. Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн СШ52-1 дугаартай сонгон шалгаруулалтад зохих журмын дагуу оролцож 92.57 оноо авч шалгарсан. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн. Ийнхүү сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналын зөрүүг төлж хуульд заасны дагуу дараагийн арга хэмжээг хүлээж байсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсээс 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай Т*** ХХК-ийн гомдлын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалтай ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаар тушаалаар СШ/** дугаартай талбайг хүчингүй болгосныг мэдэгдье гэсэн албан бичиг бидэнд ирсэн. Тус албан бичигт сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож буй үндэслэл тодорхойгүй байсан. Бид сонгон шалгаруулалтад холбогдох хууль тогтоомж зохих журмын дагуу оролцож шалгарсан” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлын хэсгийн дүгнэлтийг нэхэмжлэл гаргах үед манай компанид танилцуулаагүй байсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн бичгээр шуудангаар ирүүлсэн. Ажлын хэсгийн дүгнэлт болон Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны сайдын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01/2005 дугаар  хариу хүргэх тухай бичгээр Сонгон шалгаруулалтын журмын 6.2.2 гэх заалтад үндэслэж ажлын хэсэг ажилласан гэсэн байсан. Сонгон шалгаруулалтын журмын 6.2.2-т ажлын хэсэг дүгнэлт гаргана гэсэн ерөнхий заалт байдаг. Ашигт малтмалын тухай хууль болон Сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох дүгнэлт гаргах тусгайлсан эрх хэмжээ ажлын хэсэгт байдаггүй. Энэ асуудлаар ажлын хэсэг дүгнэлт гаргана, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж тухайлсан эрх хэмжээ олгосон заалт байхгүй. Нөгөө талаас сайдын тушаалаар байгуулагдсан комиссын дүгнэлтийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хүчингүй болгох эрхийг хууль, журмын дагуу олгоогүй байдаг.

 Сонгон шалгаруулалтын журмын 6.2.2-т заасны дагуу гаргасан гомдлын дагуу комиссын дүгнэлтийг шалгах ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга байгуулна гэж заасан байдаг бөгөөд энэ заалт нь тухайлсан сонгон шалгаруулалттай холбоотоо маргаан гарвал нэг удаагийн шинжтэйгээр тухай бүрд нь комиссыг байгуулах заалт юм. Гэтэл маргаж байгаа сонгон шалгаруулалтын тухайд 2020 оны 6 дугаар сарын гомдлыг шийдвэрлэсэн асуудал юм. Гэтэл яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь нэг удаагийн шинжтэй гэж байгуулагдаад тодорхой бус хугацаагаар байнгын маргаан шийдвэрлэхээр байгуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан. Нэхэмжлэгч компани сонгон шалгаруулалтад шалгарсан үр дагавар гарсан байгаа учир шалгарсан шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь манай компанийн эрх ашгийг зайлшгүй зөрчиж байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т заасны дагуу сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Сонсох ажиллагаа хийгдээгүй.

Ажлын хэсгийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч компани сонгон шалгаруулалтын хураамжид 250,000 төгрөг төлж, орсон үнэ 175 сая төгрөг, үнийн саналын зөрүү 2.9 тэрбум төгрөг төлсөн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг авахаар мөнгөн дүнгээр илэрхийлэх үр дагавар үүссэн. Гэхдээ үр дагавар үүссэн байхад комиссын дүгнэлтийг хүчингүй болгож байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийн агуулгын тухайд материал баримт бичгийг бодитоор авч үзээгүй, онооны зөрүүг авч үзэлгүйгээр гомдлын хүрээнээс хальсан байдлаар дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Гомдлын хүрээнээс хальсан шалтгаан нь дүгнэлтийн эхэнд гомдол гаргагчаас ирүүлсэн гомдлыг дурдсан байдаг. Гомдол нь таамаг, хардалтын шинжтэй гомдол байсан. Тухайлбал техникийн саналыг үзэж шалгах нэрийдлээр урьдчилан задалсан, манай үнийн саналыг урьдчилан гэрэлтүүлж харсан байж магадгүй гэсэн байдаг. Гэтэл Т*** ХХК-ийн үнийн саналаас харахад босго үнэ болох 175 сая төгрөг дээр 3 тэрбум төгрөг нэмээд 3 тэрбум 175 сая 282 мянга 510 төгрөгөөр үнийн санал оруулсан байдаг. Босго үнийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байхад манайхтай үнийн саналын босго үнэ төстэй байсан гэх хардлагын асуудал тавьсан байдаг. Нөгөө талаас нэхэмжлэгч компанийн задгай нэгжээр өгсөн үнийн санал нь “Т” ХХК-ийн өгсөн үнийн саналаас өөр байгаа. Ямар учраас задгай нэгжээр дүгнэгдэх үнийн саналыг гэрэлтүүлж харсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй гүтгэлгийн шинжтэй байгаа.

Ажлын хэсгийн дүгнэлт 6 асуудлаар гарсан. 6 асуудал нь үндэслэлгүй гэдгийг хэрэгт байгаа баримтаас харж болно. Нэгдүгээрт комиссын гишүүн Ш.А*** ямар үндэслэлээр Т*** ХХК-д инженер техникийн асуудал болон хүний нөөцөд нь 3 оноо өгсөн гэдэг нь ойлгомжгүй гэсэн байдаг.

* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирсэн лавлагаагаар Т*** ХХК нь 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байдаг. 2021онд гүйцэтгэх захиралтайгаа нийлээд 3 ажилчин дээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх лавлагаа байгаа. Мөн нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд лавлагаа ирүүлсэн. Уг лавлагааны дагуу 2020 онд Т*** ХХК нь нийгмийн даатгалд хамрагдаагүй гэсэн байдаг. Т*** ХХК-ийн санхүүгийн тайланд 2020 онд ажилчдын тоо “0” цалингийн зардал 0 төгрөг байсан. 2020 онд Т*** ХХК-д үндсэн ажилтан байгаагүй. Иймд Ш.А***г 3 оноо өгсөн нь үндэслэлгүй гэж ажлын хэсэг дүгнэсэн нь буруу, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт комиссын гишүүн Ш.М*** үнэлгээний хуудасны 1.3 дахь хэсэг орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө хэсэгт Т*** ХХК-д 0 оноо өгсөн нь ойлгомжгүй жишиг оноог мэдээгүй гэж дүгнэсэн.

Т*** ХХК-ийн хувьд энэ төсвөө нийт төсөвтөө тусгаагүй байгаа нь бодитоо хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэж байна. Бодит байдал дээр энэ компани сонгон шалгаруулалтад өгсөн төсвөө хангах боломжтой байсан уу гэвэл * дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Т*** ХХК-ийн 2020, 2021 оны санхүүгийн тайлангаар Т*** ХХК нь 985 сая төгрөгийн өртэй, санхүүгийн тайлан нь алдагдалтай, 2020 оны мөнгөн хөрөнгө нь 650,000 төгрөг, цалингийн зардал 0 төгрөг, 2020, 2021 онд хасах баланстай буюу алдагдалтай ажилласан. Т*** ХХК нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаггүй юм байна.

Дүгнэлтийн гурав дахь хэсэгт Т*** ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ашигт малтмалд өрөмдлөг хийх, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Холбогдох боловсон хүчин, техник хэрэгслээр хангагдсан байна гэж дүгнэсэн. Улсын бүртгэлийн лавлагааны дагуу Т*** ХХК нь 2013 онд байгуулагдсан, хайгуулын үйл ажиллагааг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс бүртгүүлсэн. 2013 онд н.О**** гэдэг хүн байгуулж байсан бол одоогийн хувьцаа эзэмшиж байгаа н.У**** нь 2021 оноос хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал болсон байдаг. Мөн энэ компанийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр н.У******* гэдэг хүн нь Б.Э*** 1 сая төгрөгөөр худалдаж авсан байдаг. 1 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа компанийг туршлагатай тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг гэж хэлэх боломжгүй гэдэг нь харагдаж байна. 1 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа компани 3 сарын дараа 3.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хайгуулын сонгон шалгаруулалтад оролцож байгаа нь бодит байдал дээр уг компани нь санхүүгийн чадамжгүй байсан гэдгийг харуулж байна. 3.1 тэрбум төгрөгийн үнийн саналыг энэ компани төлөх боломжтой байсан уу гэвэл 2020, 2021 оны санхүүгийн тайлангаар 14 сая төгрөгийн алдагдалтай, дансанд нь 654,000 төгрөг байдаг бөгөөд нийт ашиг 0 төгрөг хасах баланстай байдаг. Иймд энэ компани нь 3.1 тэрбум төгрөгийг төлөх боломжгүй байсан гэдэг нь харагдаж байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийн 4-т С*** ХХК нь 1999 онд байгуулагдсан ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагааг гэрчилгээндээ тэмдэглэсэн. Геологийн мэргэжилтэй хүн хангалтгүй байна гэсэн байдаг.

Нэхэмжлэгч компани 1999-2021 он хүртэлх хугацаанд тасралтгүй хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулсантай холбоотой баримтууд байгаа. Одоо компани ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байдаг учир нэхэмжлэгч компанийн гэрчилгээнд хайгуулын үйл ажиллагаа гэж байгүй гэх үндэслэлгүй байна. “Т” ХХК-ийн туршлагыг авч үзэхэд 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр бүртгүүлсэн, хайгуулын үйл ажиллагааг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Хайгуулын зөвшөөрлийн хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байдаг. Үнэлгээний хуудасны 3.1-т заасан геологи хайгуулын салбарт 5 хүртэлх жил үйл ажиллагаа явуулсан бол 1 оноо, 5-10 хүртэл жил бол 2-3 оноо гэж заасан. Т*** ХХК нь 2021 оны 5 дугаар сард зарлагдсан тендерт оролцоход туршлага нь 5 жил хүрээгүй буюу 5 хүртэлх жилийн туршлагатай байна. Энэ тохиолдолд 1 оноо өгөх үндэслэлтэй байна.

Дүгнэлтийн 5 дахь хэсэгт нэхэмжлэгч компанийн зөвлөх геологич н.Д*** үндсэн ажилтан гэж үзэхэд учир дутагдалтай байгаа учир комиссын гишүүн 3 оноо өгсөн нь ойлгомжгүй гэсэн байдаг зөвлөх геологич Г.Д*** нь нэхэмжлэгч компанид 2021 оны 7 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдэг нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан байдаг. Мөн 2 дугаар хавтасны 195 дахь талд нэхэмжлэгч компани болон Г.Д*** нарын хооронд 2021 оны 5 дугаар сард байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ авагдсан. Иймээс комиссын Г.Д***г үндсэн ажилтан гэж үзэхэд учир дутагдалтай гэх дүгнэлт үндэслэлгүй байна. Цаашид хууль тогтоомжийг сайжруулах шаардлагатай гэж комиссын 5 дугаар дүгнэлтийн хэсэгт дурдсан байдаг. Одоо хууль тогтоомжид тусгайлсан нарийн шаардлага тавигдаагүй байгаа. Ажлын хэсэг тодорхой дүгнэлтэд дурдсан байгаа. Иймд Г.Д*** шаардлага хангахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн оноог хасна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийн 6 дахь хэсэгт үнэлгээний хуудасны 1.1-т заасан үнэлгээнд “С*** ХХК-ийн саналыг гишүүд хэт зөрүүтэй үнэлсэн зориудаар бодит бус үнэлгээ өгсөн байх магадлалтай гэсэн байдаг. Энэ асуудал нь нэхэмжлэгч компанийн техникийн саналын 71-73 дахь талд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглах арга аргачлалтай холбоотой асуудлыг заасан байдаг. Тухайлбал Австралийн жорки стандарт умард Америкийн 4301-т нийцүүлэн гүйцэтгэх, дрон ашиглан тойм зургийн ажил гүйцэтгэх, энэ зураглалын ажлыг ашиглан сансрын зурагтай уялдуулж явагдана гэх мэт байгаа. Иймд дурдсан асуудлыг техникийн санал дээрээ тодорхой заасан байдаг.

Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү. 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 8/4624 дугаартай бичгээр ийм тушаал гарсан гэдгийг сүүлд нэхэмжлэгч компанид мэдэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргад нэгэнт хийгдсэн сонгон шалгаруулалтыг цуцлах эрх Ашигт малтмалын тухай хууль, Сонгон шалгаруулалтын журам, холбогдох хуулиудын дагаа олгогдоогүй байдаг.

Олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан захиргааны хэм хэмжээ нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. “С*** ХХК нь 92.56 оноог авч сонгон шалгаруулалтад шалгарсан учир Ашигт малтмалын тухай хууль болон Сонгон шалгаруулалтын журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох ёстой. Нэхэмжлэгч компанид эдийн засгийн үр дагавар үүссэн. Босго үнэ 175 сая төгрөг, шалгуур дахь үнийн саналын зөрүү 2.9 тэрбум төгрөг төлж эдийн засгийн үр дагавар үүссэн байдаг. Ийм байхад тушаал гаргаж хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны зөрчсөн гэж үзэж байна. Иймд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5. Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний А/*** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 24 дүгээр тушаалыг Засгийн газраар хэлэлцүүлж эрх нь олгогдсон. Үүний дагуу Захиргааны ерөнхий хуульд нийцүүлж Хууль зүйн яаманд журмыг бүртгүүлж нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ болсон. Журмын 4.1.1-т Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд сонгон шалгаруулалтын комиссыг баталдаг. Шаардлагатай тохиолдолд бүтэц орон тоонд нь өөрчлөлт хийх эрх нь байдаг. Журмын 6.2-т гомдолтой холбоотой асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ гэж тусгасан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гомдлыг хүлээж аваад тухайлсан эрх хэмжээ олгогдоогүй байхад шийдвэр гаргасан гэдэг боловч хууль зүйн хувьд энэ үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргаас тушаал гарч байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулсан. 2020 оны 96 дугаар тушаалыг байнгын ажиллагаатай болгосон үндэслэл нь 2018 оноос эхлээд сонгон шалгаруулалтын комисс нь хууль тогтоомж, журмын хүрээнд нэг удаагийн шинжтэй ажлын хэсэг байгуулан дүгнэлт гаргаж байсан.

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргасан ажлын хэсгийн хүрээнд тухайлсан гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй, дүгнэлтээрээ Т*** ХХК-иас гаргасан гомдлыг хангаж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтээр комиссын гишүүн Ш.А*** Т*** ХХК-ийн инженер техникийн ажилчдын шалгуурыг үнэлэхдээ 3 оноо өгсөн байдаг. Гэтэл энэ нь 1-5 оноогоор үнэлэгдэх ёстой. Ямар үед 1 оноо өгөх, ямар үед 2-3, 3-4, 5 оноо өгөх нь хуульд заасан байдаг. Бид ажлын хэсгийн дүгнэлтийн хүрээнд ажлын хэсгийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газар сонгон шалгаруулалтыг техникийн саналтай очиж танилцахад энэ оноонд балансад тавигдсан онооноос доош байсан гэж үзсэн. Бидний зүгээс 3 оноо өгсөн нь хэт доогуур үнэлсэн байна дээш үнэлэх боломжтой байсан гэж үзсэн. 3-4 оноо өгөх тохиолдол инженер техникийн ажилчид нь үндсэн болон гэрээт ажилчдаас бүрдэх бол гэсэн байдаг. Энд 3 оноо өгөх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж ажлын хэсэг дүгнэлт гаргасан. Мөн сонгон шалгаруулалтын комиссын гишүүн н.М*** нь хамтран ажиллах хэсгийг жишиг онооны дагуу үнэлгээ өгсөн байна. Ингэж үнэлгээ өгөхдөө 0 оноо өгсөн байна. Энэ нь ойлгомжгүй. Т*** ХХК нь орон нутгийг хөгжүүлэхтэй холбоотой материалыг техникийн саналдаа дурдаж ирүүлсэн байдаг. 0 оноо өгсөн нь үндэслэлгүй гэж үзсэн. 0-4 оноо өгөх нь комиссын гишүүний эрх хэдий ч тодорхой хэмжээний асуудлыг хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгасан байтал 0 оноо өгсөн нь үндэслэлгүй байна. Г.Д***тай холбоотой асуудал дээр нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан учир энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

6. Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц*** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэргэшсэн мэргэжилтний боловсон хүчнээр хангагдах гэсэн хэсэг дээр нь би дүгнэлт гаргасан. Учир нь мэргэшсэн геологичид нь зөв үнэлгээ өгсөн байхад мэргэжлийн бус комиссын гишүүд нь хүмүүстээ зөв оноо өгөөгүй байсан. Мөн яг энэ шалгарсан компани нь геологи хайгуулын хийх ажлын боловсон хүчин дутагдалтай байсан. Ш.М*** нь шууд доод оноог өгсөн байдаг. Ш.М*** тайлбараа сайн өгөөгүй. Мөн шууд оноог нь доош татсан хүмүүс нь хуульч дөнгөж сургууль төгсөж ирсэн геологич, геологийн мэргэжлийн бус кадастрын мэргэжилтэй Ш.М*** гэх мэт 3 хүн геологичдоос зөрж оноо өгсөн байсан. Сонгон шалгаруулалтын гол зорилго нь уул уурхай биш геологийн хайгуулын ажил юм. Иймд боловсон хүчин нь геологийн чиглэлийн хүмүүс байх ёстой. Г.Д*** зөвлөх геологич нь сонгон шалгаруулалт болохын яг өмнө буюу сар болоогүй хугацаанд гэрээ хийсэн нь боловсон хүчнээр хангагдсан байх гэсэн зарчмыг хангаагүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэдгээр батлагдаж байсан. Арга аргачлалын хувьд авч үзэхэд арга аргачлал оруулсан боловч зөвлөхийн мэргэшсэн чиглэл нь газрын оврын чиглэлээр байсан. Ирүүлсэн төслийн төрөл нь өөр байсан учир боловсон хүчин хангалтгүй гэдэг нь шууд харагдаж байсан. Мөн мэргэшсэн мэргэжилтний эрхийг өмнө нь Геологи, уул уурхайн мэргэшсэн институт нь нэг жил тутамд сунгаж байсан. Монголын Геологи, уул уурхайн мэргэшсэн институт нь эрх олгох асуудлыг сайдын тушаалаар хүчингүй болгосны улмаас манай салбар дахь мэргэшсэн мэргэжилтнүүдийн эрх сунгагдаагүй байсан. Иймд Г.Д*** нь тухайн үед мэргэшсэн гэх цол нь хүчингүй гэж хэлж болохоор сунгагдаагүй байсан. Мөн захиргааны хэргийн шүүхэд даалгах нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгч нь буруу хандсан байна. Захиргааны хэргийн шүүхэд захиргааны гэрээ, актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргадаг. Гэтэл дотогшоо чиглэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэв.

 7. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн талбайн зохицуулалт тогтоох тухай 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалтын журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болох талбайг солбицлыг баталсан байна. Дээрх 243 дугаар тогтоолоор талбайн солбицлыг тухай бүрд нь нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл мэдээллийн санд бүртгэж тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг холбогдох хуулийн дагуу зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгон шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн журам батлах эрх олгох тухай 14 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалт явуулахыг батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгосон бөгөөд сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн журам батлах тухай А/28 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталж, уг журмын Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 3863 дугаарт бүртгэсэн байна. Дээр дурдсан Засгийн газрын 243 дугаар тогтоолоос хамаарч Өаймгийн сумын нутагт орших 38951,67 га бүхий * нэртэй талбайд төрийн захиргааны байгууллагаас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн СШ-** дугаартай сонгон шалгаруулалтыг зарлаж хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

 * аймгийн * сумын сумын нутагт орших 38951,67 га бүхий *т нэртэй талбайд зарласан СШ-** дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос нийт үнэлгээгээр С*** ХХК-ийг хамгийн өндөр оноо авч нэгдүгээр байрт шалгарсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн комиссын  дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах А/** дугаар тушаал гарсан. Ашигт малтмал, газрын тосны газраас зохион байгуулсан ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох СШ-** дугаартай сонгон шалгаруулалтын ажиллагаатай холбоотой сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээгээр хоёрдугаар байрт орсон Т*** ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 6.2.2-т заасан үндэслэл нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ажлын хэсэг байгуулах тухай А/*** дугаар тушаалаар сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг шалгах эрх бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж дүгнэлт гаргасан. Ажлын хэсгийн дүгнэлтээр сонгон шалгаруулалтын комисс нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн СШ**-1 дугаартай сонгон шалгаруулалтын дүн нь сонгон шалгаруулалтын комиссын зарим гишүүд Т*** ХХК, С*** ХХК-ийн саналыг үнэлэхдээ шалгуур үзүүлэлтийг жишиг онооны дагуу үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Т*** ХХК-иас ирүүлсэн гомдлыг хангаж сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлт гаргажээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлт гаргуулах тухай 10/1809 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын хэсгийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/*** дугаар тушаалыг гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

8. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С*** ХХК-иас кадастрын хэлтэст эхний жилийн төлбөрийг төлж, зураг зүйн бүртгэлд бүртгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүн дээр хариу тайлбараар манай зүгээс хангалттай тайлбар өгсөн. Нэмж хэлэхэд дээрх хуулийн заалтуудад С*** ХХК-ийг шалгаруулж, дээрх шийдвэрүүдийг гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилсон ажлын хэсэг, С*** ХХК болон Т*** ХХК-ийг үндсэн үнэлгээ нь журамд заасны дагуу биш байна гэх дүгнэлтийг гаргасан байна. Иймд нэхэмжлэгч компанид эхний жилийн төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, зураг зүйн бүртгэлд бүртгэх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч кадастрын хэлтэс үүрэгтэй гэж хэлсэн. Хуульд зааснаар кадастрын хэлтэс ийм үүрэг хүлээхгүй. С*** ХХК нь туршлагатай гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл аваад бусад руу шилжүүлдэг компани юм. Үүнийгээ ямар нэгэн компани дээр техникийн санал мундаг манайх мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан гэж хэлж байгаа нь зөрж байна. Техникийн хүчин чадал байхгүй, тусгай зөвшөөрлөө үргэлжлүүлж явуулахгүй бусад компани руу шилжүүлж байгаа нь ямар нэгэн боловсон хүчин байхгүй гэдгийг харуулж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц*** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гуравдагч этгээд компани 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зарлагдсан дугаар бүхий сонгон шалгаруулалтад оролцож 84,29 оноо авч хоёрдугаар байрт орсон. Ийнхүү хоёрдугаар байрт орсон үнэлгээг эс зөвшөөрч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/16 дугаар тушаалаар батлагдсан журамд заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий яаманд гомдол гаргасан. Үүнийг хянасан ажлын хэсгийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагын тухайд энэхүү ажлын хэсгийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй асуудал юм. Тухайлбал дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагаврыг бие болгосон, захирамжилсан гэх мэт захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

Агуулгын хувьд дүгнэлт нь гуравдагч этгээдийн зүгээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж хариу өгсөн агуулгатай баримт бичиг юм. Тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан асуудал биш, хууль зөрчсөн байна, үүнийг хүчингүй болгох нь зүйтэй гэх санал гаргаж байгаа зүйлийг захиргааны акт гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Дүгнэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хууль бус гэж үзэж байгаа үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8-д тус тус заасан оролцоог хангах, сонсох ажиллагаа хийх, итгэл хамгаалах зарчмууд зөрчигдсөн гэж тайлбарлаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд “захиргааны акт гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгоно” гэж заасны дагуу энэ тохиолдолд сонсох ажиллагааг явуулдаг. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж хуульчилжээ.

Дүгнэлт нь захиргааны акт биш учир сонсох ажиллагаа гэдэг ойлголт байхгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд гомдлыг хангаж шийдвэрлэж байгаа бол сонсох ажиллагааг хийхгүй байхаар хуульчилсан байдаг.

Дүгнэлтэд итгэл хамгаалах зарчмын тайлбарыг хуульд хамт баталсан байдаг. Итгэл хамгаалах зарчим гэдэг нь эдийн болон мөнгөн дүнгээр илэрхийлэх эрх зүйн үр дагавар үүссэн байхыг ойлгоно гэж заасан байдаг. Яг энэ тохиолдолд урьдчилан төлсөн төлбөр болон сүүлд хийсэн байсан үнийн саналаар шилжүүлсэн төлбөрийг буцаан олгохоор Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалын 3 дахь заалтаар шийдвэрлэсэн. Орон нутгийг хөгжүүлэх төсөв тусгаагүй, “Т” ХХК нь 2020, 2021 онуудад хасах баланстай үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбарын тухайд ажлын хэсэг болоод сонгон шалгаруулалтын комисс нь оролцогчдоос бүрдүүлж өгсөн баримтын хүрээнд хянан шийдвэрлэж, дүгнэлт болон сонгон шалгаруулалтын комиссын шийдвэр гарч байгаа. Энэ баримтууд болон журамд зааснаар ямар нэгэн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн чадамжтай байх гэсэн шаардлага тавигддаггүй. Хэрэв бага бол бага оноо авна, орлогогүй бол хамгийн бага оноо авна гэсэн зүйл байхгүй.

Зөвлөх инженер Г.Д*** нь үндсэн ажилтан биш гэдэг нь нийгмийн даатгалын лавлагаагаар тогтоогддог. Сонгон шалгаруулалтын нээлт 6 дугаар сарын 14-ний өдөр болсон байдаг бөгөөд үүнээс 9 хоногийн өмнө ажилд томилох тушаал хөдөлмөрийн гэрээ нь байгуулагдсан байдаг. Энэ нөхцөл байдалд үндсэн ажилтан гэж үнэлэх боломжгүй бөгөөд үүнийг ажлын хэсгээс үндэслэлтэй дүгнэсэн. Эдгээр үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан баримтаар ажлын хэсгийн дүгнэлт Ашигт малтмалын тухай хууль, сонгон шалгаруулалтын журмыг зөрчөөгүй, нийцэж гарсан нь тогтоогдож байна.

 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалын тухайд эрх хэмжээ олгогдоогүй, сонсох ажиллагаа хийгдээгүй гэж нэхэмжлэгч үздэг Захиргааны ерөнхий хуулийн 48, 98 дугаар зүйлүүдэд гомдлыг хянан шийдвэрлэх тухай дээд шатны байгууллага албан тушаалтан захиргааны актыг хүчингүй болгох эрхийг нь хуульчилсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасны дагуу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох тохиолдол нь ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу сонгон шалгаруулалт хуульд нийцээгүй, хууль болон журамд нийцээгүй болохыг тогтоосныг үндэслэж хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн энэхүү асуудал нь гомдлын дагуу явагдаж байгаа. Гомдлыг хангаж шийдвэрлэсний үндсэн дээр акт гарсан учир сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй. Гомдлыг хянан шийдвэрлэхдээ гомдлыг хангаж шийдвэрлэвэл бусдын эрхэд яаж нөлөөлөх үү? тэр этгээдээс нь асууж байж гомдлыг хангах эсэх асуудлыг шийддэг ойлголт хуульд байхгүй. Сонгон шалгаруулалтыг журамд заасны дагуу хэн хүчингүй болгох, дахин зарлах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбилцол тогтоох тухай” 243 тогтоолоор баталсан сонгон шалгаруулалтын журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг баталж, уг тогтоолд хамаарах * аймгийн * сумын нутагт орших 38951,67 га * нэртэй талбайд Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр СШ-** дугаартай сонгон шалгаруулалтыг зарлаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/57 дугаартай тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын комисс үнэлгээний дүн гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/** дугаар тушаалаар баталгаажуулсан байна.

3. Т*** ХХК-иас үнэлгээний дүнг эс зөвшөөрч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргаж, гомдлын дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр СШ-**-* дугаартай шалгаруулалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэж, энэхүү дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/***  дугаар тушаалаар СШ-**-* дугаартай * аймгийн Хсумын нутаг 3895.67 га * нэртэй талбайтай холбоотой хэсгүүдийг хүчингүй болгож, шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэж, дахин зарлах бэлтгэл ажлыг зохион байгуулахыг кадастрын хэлтэст даалгажээ.

4. Сонгон шалгаруулалтад оролцохоор санал ирүүлсэн 4 аж ахуйн нэгжийн саналыг бусад саналуудын хамт 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга тус байгууллагын 209 тоот өрөөнд хүлээн авч, сонгон шалгаруулалтын комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд 77,77 хувийн ирцтэйгээр 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээж, хуралдаад, * аймгийн * сумын нутагт 38951,67 га * нэртэй талбай “С*** ХХК, “О”*** ХХК, “Т*** ХХК, “Р”*** ХХК-ийн төлөөллийг байлцуулан техникийн саналын битүүмжлэлийг шалгуулан задалж хүлээн авч, нээж техникийн саналын оноогоор “С*** ХХК-д 47,86 оноог, “О”*** ХХК-д 42,00 оноог, “Т” ХХК-д 39.29 оноог, “Р”*** ХХК-д 34.57 оноог өгч, харин техникийн саналд ирүүлсэн үнийн саналыг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр комиссын гишүүдийн 77.77 хувийн ирцтэйгээр аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг байлцуулан үнийн саналын битүүмжлэлийг шалгуулан задлан танилцуулж, “С*** ХХК-д 44,71 оноог, “О”*** ХХК-д 10,00 оноог, “Т” ХХК-д 45.00 оноог, “Р”*** ХХК-д 42.17 оноог өгч, нийт оноогоор “С*** ХХК-д 92,57 оноогоор, 1 дүгээр байр эзэлсэн үнэлгээний комиссын үнэлгээний дүн, дүгнэлт түүнийг баталгаажуулсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6  дугаар сарын 22-ны өдрийн А/** дугаар тушаал нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 10.1.2-д заасан журмын дагуу зохион байгуулж, доор дурдсан ажиллагааны аль нэгийг гүйцэтгэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.2-д “Энэ хуу лийн24.1-д зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо энэ хуулийн 18 дугаар зүйл, 20.1-д заасан журмыг нэгэн адил баримтална”, 26 дугаар зүйлийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасныг дараах үндэслэлүүдээр зөрчөөгүй байна гэж үзлээ.

5. “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

1/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/*** дугаар тушаалаар Ашигт малтмал, газрын тосны газраас зохион байгуулсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаатай холбоотой аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг шалгах эрх бүхий ажлын хэсгийн дүгнэлтээс үзвэл:

СШ-**-* дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон “Т” ХХК-ийн саналыг үнэлэхдээ комиссын гишүүн Ш.А*** нь “Т” ХХК- ийн  ирүүлсэн саналын хуудсанд тухайн төсөлд оролцох ажилчид нь бүгд үндсэн ажилтан болохыг нотолсон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд байхад үнэлгээний хуудасны 2.3-д “төсөлд оролцох инженер техникийн ажилтан болон геологичид нь үндсэн болон гэрээт ажилчдаас бүрдэх бол /3-4/ гэсний дагуу 3 оноог өгсөн нь жишиг онооны дагуу үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

2/ Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/** дугаар тушаалаар “СШ-** сонгон шалгаруулалт зарлах 13 талбайг хавсралтаар баталж, олон нийтэд мэдэгдэхийг кадастрын хэлтсийн даргад даалгаж, сонгон шалгаруулалтын санал хүлээн авах ажлыг зохион байгуулахыг сонгон шалгаруулалтын комисст үүрэг болгож, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр сонгон шалгаруулалтын урилгаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайнуудыг зарлаж, “өглөөний сонин”-ийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №086 нийтлэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан “сонгон шалгаруулалт зарлах тухай” 2021 оны А/** дугаар тушаал, урилга, нийтлэл зэргээр нотлогдож байна.

3/ Дээрх тушаалын хавсралтын 1-т буюу СШ-**-* дугаарт * аймгийн * сумын нутаг * нэртэй талбайд 175,282,515 төгрөгийн босго үнэ бүхий сонгон шалгаруулалтыг зарлажээ.

4/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/57 дугаар тушаалаар байгуулагдсан сонгон шалгаруулалтын комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас 12 цаг 00 минут хүртэлх хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд ирүүлсэн саналыг нээжээ.

5/ Комиссын гишүүн Ш.А*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...С*** ХХК болон Р ХХК-ийн өгсөн материалд инженер техникийн ажилтан болон геологич нар нь бүгд үндсэн ажилтан байсан бусад компаниуд 100 хувь үндсэн ажилтан байхгүй байсан учир оноо нь багассан” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

6/ Т*** ХХК-ийн ирүүлсэн хайгуулын ажил эрхлэх боловсон хүчнээр хангагдсан талаарх тодорхойлолтоос /нотлох баримт хавтас 2/, хуудас 178-202/ үзвэл нийт 6 ажилтны материал байх бөгөөд эдгээр хүмүүсийг ажилд томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хуулбар байхгүй байх тул 100 хувь үндсэн ажилтантай байсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн комиссын гишүүн Ш.А***гийн тайлбарыг буруутгах боломжгүй байна.

7/ Мөн тус шүүхэд * дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 001 дугаартай албан бичигт Т*** ХХК нь тус хэлтэст 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шинээр бүртгүүлсэн, 2021 оны 6 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан өгч эхэлсэн тул 2020 онд нийгмийн даатгалд хамрагдаагүй” гэж, мөн гуравдагч этгээдээс ирүүлсэн нотлох баримтаар тус компанид ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтыг 8 хүнээр тооцсон байх ба үүнд дээрх үндсэн ажилтнаар бүртгэгдсэн 6 хүнээс Б.Батзориг, Б.Гансүх нарын нэрс байхгүй байгаа хэдий ч эдгээр нь тухайн үеийн сонгон шалгаруулалтын дүнд нөлөөлөхгүй бөгөөд харин сонгон шалгаруулалтад тухайн цаг мөчид ирүүлсэн материалд үнэлгээ өгсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

8/ Харин С*** ХХК-ийн хувьд сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримтуудаас үзвэл /нотлох баримтын хавтас-2, 141-191х/ үндсэн 7 ажилтны намтар, эрх бүхий албан тушаалтны ажилд томилсон тушаал, диплом, гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримтууд бүрэн байна.

9/ СШ-**-* дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон Т*** ХХК-ийн саналыг үнэлэхдээ комиссын гишүүн Ш.М*** нь Т*** ХХК-ийн ирүүлсэн саналын хуудсанд орон нутгийг хөгжүүлэх хамтран ажиллах төлөвлөгөөний талаар тусгасан, бусад гишүүд /4/ оноо өгсөн, үнэлгээний хуудасны 1.3-д “орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө /0-4/ оноо гэсэн байхад /0/ оноо өгсөн нь жишиг онооны дагуу үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

10/ Сонгон шалгаруулалтын комиссын гишүүн Ш.М***ын тус компанийг үнэлсэн үнэлгээний хуудсыг үзвэл үнэлгээний хуудасны 1.3-д “орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө, онооны хязгаар /0-4/ оноо гэжээ.

11/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.2.8-д “Орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө (ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон орон нутгийн бизнесийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх, бэлчээр ашиглах уламжлалыг хадгалан хамгаалах, хөгжүүлэх, усжуулах ажилд дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж, хамгаалах талаар тусгасан байна” гэсэн заалтыг хангасан бол /4/, хангаагүй бол /0/ өгөхөөр зааснаас үзвэл комиссын гишүүн /4-0/ хооронд оноо өгөх эрхтэй, гуравдагч этгээдэд /0/ оноо өгснөө комиссын гишүүн “...Т*** ХХК нь хайгуулын ажлын нийт төсөвтөө орон нутагтай хамтран ажиллах төсвийг тусгаагүй, хангалтгүй байсан тул 0 оноо өгсөн” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

12/ Т*** ХХК-ийн сонгон шалгаруулалтын материалаас үзвэл /нотлох баримтын хавтас-2, 95х/ “*” талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөний төсөл, төсвийн нэгтгэлд орон нутагт оруулах хөрөнгө оруулалтыг тусгаагүй байх ба харин орон нутгийг хөгжүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөөндөө 160,000,000 төгрөг төсөвлөхөөр тусгасан байх тул комиссын гишүүний “...нийт тусгасан төсөвтөө орон нутгийн төсөв тусгаагүй байсан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

13/ С*** ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримтуудаас үзвэл /нотлох баримтын хавтас-1, хуудас 65-66/ төслийн талбайд 2021-2023 онуудад гүйцэтгэх геологи-хайгуулын ажлын зардлын нэгдсэн төсөвт орон нутагт оруулах хөрөнгө оруулалтад 300,000,000 төгрөг тусгасан байна.

14/ Т*** ХХК-ийн геологийн чиглэлээр ажиллах боловсон хүчнээр хангагдсан байдлыг шалган үзэхэд зөвлөх геологич байхгүй, нийт 6 ажилтны 4 нь геологийн мэргэжилтэй, 2 нь бусад мэргэжилтэй байх бөгөөд тус компани нь геологийн хайгуулын ажлыг өөрийн хүчээр хийх боловсон хүчин, техникээр хангагдсан, харин С*** ХХК-ийн геологийн чиглэлээр ажиллах боловсон хүчнээр хангагдсан байдлыг шалгаж үзэхэд зөвлөх геологичид 1 /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт байхгүй/, нийт 7 ажилтны 2 нь геологийн мэргэжилтэй, 5 нь бусад мэргэжилтэйгээс үзэхэд тус компани геологийн мэргэжилтэй боловсон хүчин хангалтгүй байна гэжээ.

15/ Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны 2 дахь хэсэгт Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал болон тэдгээрийн туршлага чадварыг үнэлэхдээ төсөлд ажиллах монгол ажилтнуудын эзлэх хувь, төсөлд зөвлөх болон мэргэшсэн геологич ажиллах эсэх, төсөлд оролцох инженер техникийн ажилтан болон геологичид нь үндсэн болон гэрээт ажилтан эсэхийг үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тавьсан байхад тус ажлын хэсэг “геологийн чиглэлээр ажиллах боловсон хүчнээр хангагдсан байдал”-ыг шалгаж, дүгнэсэн нь  үнэлгээний шалгуур үзүүлэлтээс хальсан гэж үзэхээр үндэслэлгүй дүгнэлт болжээ.

16/ С*** ХХК-ийн зөвлөх геологич Г.Д***г тус компанийн үндсэн ажилтан болохыг баталсан ажилд томилсноос өөр нотлох баримт байхгүй, тухайлбал нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт байхгүй, бусад 6 ажилтанг үндсэн ажилтан гэж үзэх учир дутагдалтай, үнэлгээний хуудасны 2.2-д “мэргэшсэн геологич ажиллах бол /2/, төсөлд зөвлөх болон мэргэшсэн геологич аль аль нь байхгүй бол /1/ гэж  шалгуур үзүүлэлтийг үнэлэх жишиг оноог тодорхой заасан байтал комиссын гишүүд бүгд /3/ оноо өгсөн нь ойлгомжгүй байна гэжээ.

17/ Үнэлгээний хуудасны 2.2-д “төсөлд зөвлөх геологич ажиллах бол /3/ “мэргэшсэн геологич ажиллах бол /2/,  зөвлөх болон мэргэшсэн геологич аль аль нь байхгүй бол /1/ оноо гэж жишиг оноог тогтоосон байх ба гуравдагч этгээд Т*** ХХК-ийн хувьд төсөлд зөвлөх болон мэргэшсэн геологич оролцуулсан гэж маргаагүй байна.

18/ Нэхэмжлэгч С*** ХХК нь уг төслийн удирдагч, ерөнхий геологичоор Г.Д***г санал болгосон байх бөгөөд түүний мэргэжлийн намтар болон 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 002/003 дугаар тушаалаар тус компанид зөвлөх геологичийн ажилд томилсон гүйцэтгэх захирлын тушаал, С91/2018 дугаартай 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй “Зөвлөх геологч” зэргийн гэрчилгээ, ../... дугаартай “мэргэшсэн инженер” зэргийн гэрчилгээ /2017.04.14/, мэргэжлийн болон магистрын диплом зэргийг ирүүлснээс үзвэл тус төслийн удирдагчаар Г.Д***г оролцуулахаар санал болгосныг үгүйсгэх боломжгүй байх бөгөөд комиссын гишүүдийн өгсөн /3/ оноо үндэслэлтэй байна.

19/ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тухайд Г.Д***г уг төслийн удирдагчаар ажиллуулахын тулд 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус компани зөвлөх геологичоор ажилд авсан байх тул нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаанаас өмнө төслийн материалыг ирүүлэх хугацаа /2021.06.11/ болсон байх бөгөөд түүнийг ажилд авсан тушаалаар үндсэн ажилтан болохыг нотолж, түүнийг уг төслийн удирдагчаар ажиллах санал ирүүлснийг буруутгах боломжгүй байх бөгөөд шүүхэд ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор С*** ХХК нь 2021 оны 7 дугаар сараас эхлэн 2021 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтаар /хэргийн 2 дугаар хавтасны 199 дүгээр талд/ хүснэгтийн 14-т Г.Д*** үндсэн ажилтнаар ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна.

20/ Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны 1.1-т “геологи хайгуулын ажлын талаар арга аргачлал, төлөвлөлт, оновчтой, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдэл бүхий өмнөх судалгааны материалыг бүрэн судалсан /13-15/, арга аргачлал, төлөвлөлт, оновчтой, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдэл бүхий өмнөх судалгааны материалыг бүрэн судлаагүй /10-12/, арга аргачлал, төлөвлөлт, оновчтой, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдэл бүхий өмнөх судалгааны материалыг бүрэн судалсан  /7-9/  гэж шалгуур үзүүлэлтийг үнэлэх жишиг оноог тодорхой заасан  байтал комиссын гишүүд хэт зөрүүтэй үнэлсэн нь ойлгомжгүй гэжээ.

21/ Сонгон шалгаруулалтын комиссын дарга, гишүүд шүүхэд ирүүлсэн тайлбартаа тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны 1.1-т заасан шалгуур үзүүлэлтийг үнэлсэн талаар Үнэлгээний комиссын дарга А.Дэлгэрсайхан “...О ХХК-иас бусад 3-н компани ижил оноо авсан...” гэж, гишүүн Р.Энхтайван “...үнэлгээний хуудасны 1.1-т заасан геологи хайгуулын ажлын төсөв, төлөвлөгөөнд  арга аргачлал, төлөвлөлт оновчтой, дэвшилтэт аргачлал, техник технологийн шийдэл  бүхий өмнөх судалгааны материалыг бүрэн судалсан байдлыг харгалзан С*** ХХК-д 13 оноо өгч бусад 3-н компанид 9 оноо өгсөн...” гэж, гишүүн Ш.М*** “...геологи хайгуулын ажлын талаар ирүүлсэн материалд С*** ХХК-д 8 оноо, Т*** ХХК-д 7 оноо өгсөн...” гэж, гишүүн Ш.А*** “...үнэлгээний хуудасны 1.1-т заасныг үнэлэхдээ арга аргачлал, төлөвлөлт оновчтой, дэвшилтэт арга ашиглаж төлөвлөгөө гаргасан гэж үзэж С*** ХХК-д 12 оноо өгч бусад компанид 7-9 оноо өгсөн...” гэж, гишүүн Б.О*** “...геологи хайгуулын ажлын төлөвлөсөн байдалд С*** ХХК-д 12 оноо, Т*** ХХК-д 9 оноо өгсөн...” гэжээ.

22/ Үнэлгээний комиссын гишүүдийн дээрх тайлбараас болон оноо өгсөн үнэлгээний хуудаснаас үзвэл гишүүд бүгд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны шалгуур үзүүлэлтэд өгөх жишиг онооны хязгаарт багтаан өөрсдөд нь олгосон эрх хэмжээний хүрээнд харгалзах оноог өгсөн болох нь тогтоогдож байна.

23/ “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3.2-д “Санал ирүүлсэн сонгон шалгаруулалтад оролцогчдын баримт бичгүүдийн бүрдлийг нэг бүрчлэн шалгаж баталгаажуулсны дараа сонгон шалгаруулалтад оролцогчдод техникийн онооны үнэлгээг нийт үнэлгээний 55 (тавин тав) хүртэл хувьд нь өгнө”,4.3.3-д “Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн санал нь албан ёсны тооцоо, судалгаан дээр суурилсан, хэрэгжих боломжтой, бодитой ажил, үйлчилгээг төлөвлөсөн эсэхийг харгалзан техникийн саналыг үнэлнэ гэж заасны дагуу комиссын гишүүд өөр өөрсдийн үнэлгээг өгсөн байх бөгөөд үнэлгээний маягтад заасан жишиг онооны доод болон дээд хязгаарыг зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлсэн байдал тогтоогдохгүй байна.

24/ Гуравдагч этгээд Т*** ХХК-ийн гомдлоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг СШ-**-* дугаартай сонгон шалгаруулалтыг шалгаж, дүгнэлт гаргахдаа, мөн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тус сонгон шалгаруулалтыг холбогдох хууль журамд заасны дагуу явагдсан эсэх, мөн үнэлгээний комисс жишиг онооны хязгаарыг зөрчсөн талаар шалгахаас биш сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн дотоод итгэл үнэмшлээрээ өгсөн субъектив үнэлгээг үгүйсгэх хуулийн боломжгүй юм.

25/ Мөн хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлтийг захиргааны акт биш гэж” маргаж байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг” ойлгохоор заасныг тухайн тохиолдолтой холбогдуулан үзвэл маргаан бүхий дүгнэлтээр сонгон шалгаруулалтын зарим гишүүдийг СШ-**-* дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон Т*** ХХК, С*** ХХК-ийн саналыг үнэлэхдээ шалгуур үзүүлэлтийг жишиг онооны дагуу үнэлээгүй гэж үзээд тус сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж,  2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10/1809 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, үүнийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар С*** ХХК-ийн шалгарсан СШ-**-*дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарлахаар болсон нь тус сонгон шалгаруулалтад 1 дүгээр байр эзэлсэн нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захиргааны акт мөн байна.

26/ Сонгон шалгаруулалтын үнийн саналд өгсөн үнэлгээнд талууд маргаагүй хэдий ч сонгон шалгаруулалтын комиссын гишүүд нэхэмжлэгч С*** ХХК-ийн  3,155,085,270 /гурван тэрбум нэг зуун тавин сая наян таван мянга хоёр зуун далан төгрөг/ төгрөгийн үнийг саналд 44.71 оноо, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн 3,175,282,515 /гурван тэрбум нэг зуун далан таван сая хоёр наян хоёр мянга таван зуун арван таван төгрөг/ төгрөгийн үнийн саналд 45.00 оноо тус тус өгсөн нь /зөрүү хорин сая төгрөг/ Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5.2-д “Сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн үнийн саналд үнэлгээ өгөхдөө хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид 45 (дөчин тав) оноог шууд өгнө. Бусад оролцогчдын тухайд ирүүлсэн үнэ тус бүрийг хамгийн өндөр үнийн саналтай харьцуулах хэлбэрээр оноог доор дурдсан томьёог ашиглан тооцоолно” гэж заасныг зөрчөөгүй байна.

27/ Харин нэхэмжлэгч компани “сонгон шалгаруулалттай холбоотой гомдол, маргаан гарсан тохиолдолд зөвхөн тухайн асуудлыг шийдвэрлэхээр нэг удаагийн шинжтэй ажлын хэсэг байгуулахаар байхад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан нэг удаагийн бус шинжтэй, тодорхой бус хугацаагаар байгуулагдсан ажлын ажлын хэсэг дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй” гэж тайлбарлаж байгаа боловч дээрх журмын 6 дугаар зүйлийн 6.2.2-д “Төрийн захиргааны төв байгууллага нь гаргасан гомдлын дагуу сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг шалгах эрх бүхий ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр томилох бөгөөд ажлын хэсгээс гомдлыг ажлын 5 хоногт багтаан хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж зааснаар хүлээх авах боломжгүй байна.

28/ Иймд сонгон шалгаруулалтын комисс нь Ашигт малтмалын тухай хуулийн болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, тус журмын 4 дүгээр зүйлд зааснаар сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын үнэлгээний дүнг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/** дугаар тушаалаар баталгаажуулсан нь хуульд нийцсэн байх тул Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/98 дугаар байгуулсан ажлын хэсгийн 2021оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хандсан болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6. “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, С*** ХХК-д тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон  олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1/ Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлт хүргүүлэх тухай 10/1809 тоот албан бичгээр ирүүлсэн ажлын хэсгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалыг гаргаж шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байна.

2/ Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/*** дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10/1809 тоот "ажлын хэсгийн дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичгийг үндэслэн СШ-**-* дугаартай * аймгийн * сумын нутаг 38951.67 га бүхий “Д” нэртэй талбайтай холбоотой хэсгүүдийг хүчингүй болгож, дахин зарлах бэлтгэл ажлыг зохион байгуулахыг даалгасан байна.

3/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10/1809 тоот "ажлын хэсгийн дүгнэлт хүргүүлэх тухай" албан бичигт “...Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зарласан СШ-**-* дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлж байна” гэжээ.

4/ Шүүхээс нэхэмжлэгч С*** ХХК-ийн “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/98 дугаар байгуулсан ажлын хэсгийн 2021оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болохыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэж байгаа тул энэхүү дүгнэлтийг үндэслэл болгон СШ-**-* дугаартай * аймгийн * сумын нутаг 38951.67 га бүхий “Д” нэртэй талбайтай холбоотой хэсгүүдийг хүчингүй болгож, дахин зарлах бэлтгэл ажлыг зохион байгуулахыг даалгасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалыг хүчингүй болгох нь хуульд нийцэхээр байна.

5/ Шүүхээс СШ-**-* дугаартай * аймгийн * сумын нутаг 38951.67 га бүхий “Д” нэртэй талбайтай холбоотой хэсгүүдийг хүчингүй болгосон “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтийг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалыг нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгож байгаа тул С*** ХХК-д тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах нь зүйтэй гэж үзлээ.

6/ Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой бол сонгон шалгаруулалтын үнийн санал, босго үнийн зөрүү, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай мэдэгдлийг сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд хүргүүлнэ”, 20.5-д “Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээдэд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтээр СШ-**-*-т зарлагдсан “Д” нэртэй талбайд С*** ХХК шалгарч, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/** дугаар тушаалаар СШ-**-* дугаартай сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг хавсралтаар баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч С*** ХХК-иас хамаарах бичиг баримтын бүрдэл бүрэн зөвхөн захиргааны байгууллагаас хамаарах шалгарсан хуулийн этгээдийн эхний жилийн төлбөрийг  хуулийн хугацаанд төлүүлж,  хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

7/ Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 8/2662 дугаар албан бичгээр С*** ХХК-ийг сонгон шалгаруулалтад оролцож шалгарсныг мэдэгдэж, үнийн саналын зөрүү болох 2,979,802,755 төгрөгийг  тушаахыг үүргийг заасны дагуу тус компани уг төлбөрийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан банкны төлбөрийн даалгавар зэргээр нотлогдож байна.

8/ Нэгэнт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/** дугаар тушаалаар СШ-**-* дугаартай сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг хавсралтаар баталгаажуулсан сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээ нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн, уг дүгнэлтээр маргаан бүхий талбайн сонгон шалгаруулалтын үнэлгээгээр С*** ХХК шалгарсан нь дээрх хуульд нийцжээ.

7. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн сэргээх боломжтой гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.3, 20.5-д заасныг баримтлан “С*** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/*** дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/*** тушаалыг тус тус хүчингүй болгож,  “С*** ХХК-д тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                         

 

                                               ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ