Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2020/00163

 

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2020/00163

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт оршин суух, Т овогт Б ын О /РД:ЗК/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байрлах, НШШГ газарт холбогдох,

 

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7631 дугаартай захирамжаар Б.Б аас 95,656,000 төгрөг гаргуулж, Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Гэтэл Б.О миний өмчлөлийн эрхийн улсын Ү-22 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот, 48.43 м.кв талбайтай, 2 өрөө байрны өмчлөх эрхэнд НШГ газраас ноцтойгоор халдаж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах нэхэмжлэлийг, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т заасны дагуу бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Б.О миний өмчлөлийн эрхийн улсын Ү-22 дугаар бүртгэлтэй өмчлөх эрхэнд НШГ газраас халдаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаартай захирамжаар Б.Б аас 95,656,006 төгрөг гаргуулж, Проадд ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн төлбөрт битүүмжлэн, хураах тогтоол үйлдэн үнэлгээ хийлгэж, анхан болон хоёр дахь дуудлага худалдаан оруулах гэж байхад нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдэж шүүхэд НШГ газраас Б.О миний өмчлөлийн эрхийн улсын Ү-22 дугаар бүртгэлтэй 2 өрөө байрыг шүүгчийн захирамжийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэн, хураан, үнэлгээ хийлгэсэн, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01595 дугаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан.

Гэтэл хариуцагч дахь өмчлөгч Б.О д мэдэгдэлгүй түүний өмчлөлийн хөрөнгөд халдаж, анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 03 дугаар сарын 15-нд явуулсан болохыг шийдвэр гүйцэтгэгч Ж.О  2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр утсаар ярьж хоёр дахь дуудлага худалдаанд оруулах гэж байна гэхэд нь мэдлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаартай Б.Б аас 95,656,000 төгрөг гаргуулж, Проадд ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, түүний үндэслэн гарсан шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудаст Б.О миний өмчлөлийн эрхийн улсын Ү-22 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот, 48.43 м.кв талбайтай, 2 өрөө байрыг худалдан борлуулах, төлбөр авагч Проадд ББСБ-д өмчлөх эрхийг нь шилжүүлэх талаар дурьдаагүй, шийдвэрлээгүй болно.

Гэтэл шүүхийн гүйцэтгэх хуудасгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно. гэснийг зөрчиж, албадан гүйцэтгэх ажиллагаа хийж, битүүмжлэн, хураан, үнэлгээ хийлгэж, анхны албадан дуудлага худалдаанд оруулж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг мэдлээ. Энэхүү ажиллагаа нь хууль бус бөгөөд өмчлөх эрхэнд ноцтойгоор халдаж байна.

НШШГгазар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас гомдлын дагуу өгч байгаа хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг гомдолд дурьдсан шүүхийн шийдвэр, магадлал гээд байгаа зүйлээс хойш хийгдсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд НШГ газраас Б.О миний өмчлөлийн эрхийн улсын Ү-22 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот, 48.43 м.кв талбайтай, 2 өрөө байрыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаартай Б.Б аас 95,656,000 төгрөг гаргуулж, Проадд ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ажиллагааг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,  дугаар байрны  тоот 48,43 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулж, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн шүүхийн шийдвэрээ дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаар шүүгчийн захирамжид энэ өмч хөрөнгийг дуудлага худалдаанд оруул гэсэн заалт байгаагүй байхад нэхэмжлэгчийн хөрөнгөд халдаж байна. Ямар нэгэн байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шүүгчийн захирамж гараагүй. Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахын хувьд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1595 дугаар захирамжаар хариуцагч нь өөрсдөө буруу үйл ажиллагаа явуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар гүйцэтгэх хуудас бичигдээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёсгүй юм гэв.

 

Хариуцагч НШШГгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дүгээр шийдвэрээр Б.Б аас 95,656,000 төгрөгийг гаргуулан Проадд ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгчийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө тогтоохоор холбогдох газраас лавлагаа авахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Б.Б ы нэр дээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо хөнгөн хүнсний үйлдвэр 2/30 байрны 18 тоот орон сууц бүртгэлтэй гэх хариуг ирүүлсэн бөгөөд Хан Богд капитал банк бус санхүүгийн байгууллагад барьцаатай байна.

Төлбөр төлөгч Б.Б д шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул харилцах дансны зарлагын гүйлгээг төлбөрийн шаардлагын хэмжээнд зогсоосон байна.

Иргэн Б.О гийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны  тоот 48.43 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү- 22 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц нь төлбөр авагч Проадд ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй болох нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн газраас авсан лавлагаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн эвлэрсэн захирамжийн хувьд нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд хүсэлт гаргахдаа хариуцагч нь төлбөрөө төлөхгүй байгаа учраас барьцааны Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 36 дугаар байрны тоот 48,43 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан байсан. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, захирамжлах хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр нь хүлээн зөвшөөрч, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан байгаа. Уг захирамжид заасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 36 дугаар байрны 33 тоот 48,43 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц нь өөрөө барьцаа хөрөнгө учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Нэхэмжлэгч Б.О нь шийдвэр гүйцэтгэгчийг гүйцэтгэх баримт бичиггүйгээр ажиллагаа хийж байна гэж байгаа боловч тухайн захирамжид дурдсан хөрөнгийг худалдан борлуулахыг хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрсөн байдаг. Хоёрдугаарт гэвэл 2017 оны талуудын эвлэрэл баталсан шүүгчийн захирамжийг тайлбарлаж байна. Гэтэл энэ эвлэрлийг баталсан захирамжид анхны болон хоёр дахь дуудлага худалдаа бус зөвхөн үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг НШШГгазар хүлээн зөвшөөрсөн. Ингээд үнэлгээ нь хүчингүй болохоор анхны болон хоёр дахь дуудлага худалдаа дагаад хүчингүй болж байгаа. Ямар үндэслэлээр үнэлгээтэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хураасан тогтоолыг хүчингүй болгосон улсын байцаагчийн 17 дугаартай акт гарсан байдаг. Ингээд уг акт гарсантай холбоотойгоор үнэлгээ, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа нь бүхэлдээ хүчингүй болж байгаа. Үүнийг гуравдагч этгээд болох Б.О нь өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа. Б.О г гомдол гаргахад нь бид энэ талаар тайлбарласан хариу албан бичиг хүргүүлсэн байдаг. Мөн битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах гэсэн шаардлага байна. Энэ нь өөрөө үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагаа явагдсан бөгөөд түүний эд хөрөнгө нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаалагдсан байсан, харилцах болон хадгаламжийн дансанд байгаа хөрөнгө нь төлбөрийн шаардлагыг хангахгүй байсан. Ингээд гуравдагч этгээд болох Б.О гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг хурааж, битүүмжлэн дуудлага худалдаанд оруулж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч НШШГгазарт холбогдуулан Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаар захирамжаар Проадд ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 95,656,000 төгрөгийг хариуцагч Б.Б  нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГгазар шийдвэрийг албадан гүйцэтгэхээр Б.О ийн өмчлөлийн, барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот, 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 119/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 119/08 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан байна. /хх-ийн 6-8, 9, 11, 12, 32, 33, 37, 41, 45-46, 49-50 дугаар тал/

 

НШШГалбаны улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаар актаар 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 119/08 дугаар эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүйд тооцож, гүйцэтгэх баримт бичигт хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай зохион байгуулахыг 119 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ж.О д үүрэг болгожээ. /хх-ийн 56 дугаар тал/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01595 дугаар шүүгчийн захирамжаар Б.О  гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШГ албанд холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч НШГ алба хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 10 дугаар тал/

НШГ албаны 2017 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 119/09 дугаар эд хөрөнгийг хураасан тогтоолоор Б.О ийн өмчлөлийн, барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот, 48,43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд үнийн санал өгөөгүй гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж орон сууцыг үнэлүүлсэн байна. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 80,995,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч Б.Б  эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж байсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. /хх-ийн 60, 61-74, 78-80, 81-82 дугаар тал/

 

НШШГгазар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 48.43 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 3/8 дугаар тогтоолын дагуу шинжээчийн үнэлгээний 70 хувь буюу 56,696,500 төгрөгөөр 2019 оны 02 сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 4/4935 тоот мэдэгдлийг иргэн Б.О д хүргүүлсэн байна./хх-ийн 76 дугаар тал/

 

НШШГгазрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/09 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу шинжээчийн үнэлгээний 50 хувь буюу 40,497,500 төгрөгөөр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4/8200 тоот мэдэгдлийг иргэн Б.О д хүргүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Энэ хуулийн 6.2.6-д зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно., мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ. гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

 

Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дүгээр шүүгчийн захирамж болон 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1359 дугаар гүйцэтгэх хуудас, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12533 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, шүүхийн гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16300443 дугаар тогтоолд төлбөр төлөгч нь Б.Б  байх бөгөөд нэхэмжлэгч Б.О уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч буюу төлбөр төлөгч биш болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

Эд хөрөнгөөс төлбөр гаргуулах заалт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7631 дүгээр захирамжид байхгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дараалал, журмын дагуу явуулах үндэслэл юм.

 

Төлбөр төлөгч Б.Б  нь Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 48.43 м.кв орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах зорилгоор эд хөрөнгийг битүүмжлэхээр зохицуулсан байх бөгөөд энэ нь мөн зүйлийн 49.1-д зааснаар төлбөр төлөгчийн хөрөнгөд хамаарна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна гэж зохицуулсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 119/04 дугаар тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгө нь төлбөр төлөгчийнх гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7631 дүгээр захирамжаар хариуцагч Б.Б аас 95,656,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн ба төлбөр төлөгч бус этгээдийн хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 19 дүгээр зүйлийн 19.1, 49 дүгээр зүйлийг зөрчжээ.

 

Хариуцагч НШШГгазар нь хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа гүйцэтгэх хуудсанд заагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн гэх үндэслэлээр иргэн Б.О ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны тоот хаягт байрлах, 48.43 м.кв орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд нийцээгүй байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7631 дүгээр захирамжид заасан мөнгийг төлбөр төлөгч бус этгээдийн эд хөрөнгөөс барагдуулах ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 19 дүгээр зүйлийн 19.3, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

 

Анхны албадан дуудлага худалдаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй, хүчинтэй болж чадахгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50 хувиар бууруулан тогтоож оруулсан үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа хүчинтэй болж чадахгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Б.О ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны тоот хаягт байрлах, 48.43 м.кв орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 86 дугаар зүйлийн 86.1 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГгазарт холбогдох нэхэмжлэгч Б.О ийн нэхэмжлэлтэй Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Б.О ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, 36 дугаар байрны 33 тоот хаягт байрлах, 48.43 м.кв орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хассугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар Б.О ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС