Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0741

 

 Л.Ц нарын 7 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч А.Б, С.О*******, Д.Б*******, Ч.Б*******, нэхэмжлэгч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Ц.М, Ц.Т нарыг оролцан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Л.Ц нарын 7 иргэний  нэхэмжлэлтэй, н******* болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэрээр: Газрын тухай хийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ц, А.Б, Ж.Т*******, Д.Г*******, Ч.Б*******, Д.Б*******, С.О******* нарын нэхэмжлэлтэй Н*******, У*******ын даргад холбогдан гаргаснаар “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-нд холбогдох хэсэг, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Н*******ийн баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолд дараах ажиллагааг хийж гүйцэтгэхийг анхан шатны шүүхэд даалгасан. Үүнд:

1. Барилга хоорондын зайн хэмжээг зөрүүтэй тодорхойлсон дүгнэлтүүд хэрэгт авагдсан байхад зөрүүтэй баримтуудын талаар дутуу дүгнэлт хийсний улмаас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

2. Нэхэмжлэгч нараас гаргасан “...барилгын ажил эхлүүлэхдээ...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4.1.3-д ...заасныг зөрчсөн” гэх гомдол, үндэслэлд холбогдох нотлох баримтуудыг цуглах, энэ үйл баримт нь гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон захиргааны актын хь зүйн үндэслэлийг үгүйсгэх эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагатай.

3. Гуравдагч этгээдийн одоо байгаа 12 давхар эмнэлгийн барилгын өргөтгөл болгож маргаан бүхий газарт барихаар төлөвлөөд буй барилга нь нэхэмжлэгч нарыг “эмнэлгийн цацраг, халдварын эх үүсвэрт амьдрах нөхцөл байдал үүсгэсэн” эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй” гэж тус тус шийдвэрлэсэн.

4. Н******* маргаан бүхий газрыг 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “А” ХХК-д “орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, улмаар уг маргаан шүүхээр хянан хэлэлцэгдэж байхад 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар эмнэлгийн зориулалт болгон өөрчилсөн. Ингэхдээ хариуцагч “эмнэлгийн барилгын зориулалтаар төлөвлөгөөнд тусгагдсан” гэх боловч тухайн газрын байршил нь тухайн жилийн газар зохион байгалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт байхгүй.

5. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Маргаан бүхий газар дээр эмнэлгийн зориулалтаар баригдаж буй барилга нь Эрүүл мэндийн байглагын орчны эрүүл ахуйн шаардлага стандартын 4.1.1, Орчны эрүүл ахуйн шаардлагын 13.1.1 дэх “Барилга байгамж нь хүн амын суурьшлын бүсээс зонхилох салхины доод зүгт, агаар дуслын халдвар, гоц аюулт халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэн орон сууц, гэр хорооллоос 100 метр, үйлдвэрийн барилга байгамжаас 1000 метр алслагдсан зайд байрлана” гэж заасныг зөрчсөн” гэсэн байхад мөн газрын хяналтын улсын байцаагч Д.Д*******аас шүүхэд ирүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт гэх бичигт “Дээрх стандартыг зөрчөөгүй” гэсэн нь зөрүүтэй дүгнэлт болсон. Шүүх дээрх нэг байглагаас ирүүлсэн зөрүүтэй дүгнэлт тайлбарыг тодорхой болгоогүйгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй, энэ талаар мэргэжлийн байглагаас дахин тодрж дүгнэлт гаргсны үндсэн дээр нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 51 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолд заасан ажиллагааг огт хийж гүйцэтгэлгүй, нотлох үүргээ хэрэгжүүлэлгүй, маргаж буй актын улмаас нэхэмжлэгч иргэдийн эрх, хь ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэхэд нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр “нэхэмжпэгч нарын эрх зөрчигдөөгүй” гэсэн ерөнхий дүгнэлт хийж, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хь ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Бид анхан шатны шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэх тухай хүсэлт гаргасан боловч ямар нэгэн ажиллагаа хийж, баримт цуглаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, холбогдох нотлох баримтыг цуглсны дараа хэргийг шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч иргэд нь “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “...захиргааны байглага “А” ХХК-д эмнэлэг барих зөвшөөрөл олгохдоо тус компанийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, захирамжийг нягталж, зориулалтыг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн 2014 оны 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраар “А” ХХК-д 42x25 метр хэмжээтэй барилга барихыг зөвшөөрсөн байхад тус компани дээрх хэмжээг 6.5 метрээр хэтрүүлэн 48.5x25 метр хэмжээтэй барилга угсралтын ажил хийж, хь журмыг зөрчсөн” зэрэг үндэслэлээр маргаж байна.

1. “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн “...тус компанид газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгарах зарчмаар шийдвэрлээгүй, мөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглах асуудлыг шийдвэрлээгүй, эмнэлгийн барилгын зориулалтаар төлөвлөгөөнд тусгагдсан эсэх нь тодорхойгүй” гэх гомдлын тухайд анх маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар захирамжаар “Инэл” ХХК-д эзэмшүүлсэн байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “А” ХХК-д шилжүүлсэн тул газар шинээр эзэмших нөхцөлтэй адилтгаж, “А ХХК-д газар шилжүүлэхдээ дуудлага худалдаа яваагүй” гэж хариуцагчийг буруутгах хь зүйн үндэслэлгүй.

Газрын тухай хийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Н******* газрын харилцааны талаар дараахь бүхэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглах асуудлыг шийдвэрлэнэ.”, Барилгын тухай хийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7 дугаар зүйлийн 7.2.2-т “барилга байгамж барих өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байглагад газар эзэмшүүлэх, ашиглах тухай асуудлыг газрын тухай хь тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх” гэж тус тус заасны дагуу н******* маргаан бүхий А/993 дугаар захирамжаар “А” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож, эмнэлгийн зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хийн дээрх заалтуудтай нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

Тодрбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ын 4.3, 4.4-д зааснаар газрын асуудал эрхэлсэн байглага нь газар ашиглалтын зориулалтыг өөрчлөх саналыг хүлээн авч, “Газар, барилгажилтын зөвлөл”-д танилцан улмаар гарсан санал, дүгнэлтийг Засаг даргад танилцан шийдвэр гаргж, түүнчлэн газар ашиглалтын зориулалт өөрчилсөн талаарх бүртгэлийг хийж, гэрээг шинэчлэн байгж, гэрчилгээг олгох ажиллагааг дээрх журамд нийцүүлэн хийснээс үзэхэд “... “А” ХХК-д 2340 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар хь зөрчин эзэмшүүлж, улмаар эмнэлгийн барилга болгон дур мэдэн өөрчилж, үүнийг анхнаас нь бичиг баримтын шатанд илрүүлэн, таслан зогсоох үүрэг бүхий Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар хиар хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй, бүх л бичиг баримт, зөвшөөрлийг шуурхай олгож, хь зөрчсөн” гэх нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “барилга хоорондын зай зөрчсөн, нарны тусгал хаасан, орон сууцны хажууд эмнэлэг барих гэж байна” гэсэн гомдол нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдоогүй байна. Тухайлбал, нэхэмжлэгчээс “барилга хоорондын зайн хэмжээг зөрүүтэй тодорхойлсон” гэж маргаж байгаа боловч барилга төлөвлөлтийн тусгайлан эзэмшсэн мэдлэгтэй шинжээч нар хэмжилт хийж, барилга хоорондын зайг тодорхой гаргасан, шинжээчид нь хэргийн оролцогч талуудыг байлцан хэмжилт хийснээс гадна шинжээчийн дүгнэлтийг няцаах үндэслэл бүхий нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй тул  шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Учир нь шинжээчийн дүгнэлтээр баригдаж буй эмнэлгийн барилга болон 24 в/г орон сууцны барилга хоорондын зай нь орон сууцны илүү гарсан бүтээц гараашаас хэмжилт хийхэд 10.25 метр, 24 в/г байрны барилгын сууриас хэмжилт хийхэд 15.51 метр байх тул “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм” БНбД 30.01.04-ийн 2.11 дэх хэсгийн “барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

2. “Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“А” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон өөрийн эзэмшлийн 2340 м.кв газартаа 25x25 метр суурийн хэмжээтэй 7 давхар (А блок), 42x25 метр суурийн хэмжээтэй 16 давхар (В блок), 16x15.5 метр суурийн хэмжээтэй газар дор байрлах авто гарааш (С блок) бүхий 3 объектыг барихаар төлөвлөснийг хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга зөвшөөрч, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байна.

Уг архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дүгээр заалтад орчны газар эзэмшигч болон орон сууцны 24в байрны оршин суугчидтай зөвшилцөхөөр тусгасан бөгөөд тус байрны айл өрхтэй зөвшилцсөн албан хүсэлтийг “А” ХХК-иас ирүүлээгүй тул 42x25 метр хэмжээтэй 16 давхар 1 блок барилгын эскиз буюу эх загвар зураг төслийг хянан баталгаажж, улмаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “А” ХХК-иас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 43.5x25.0 метр хэмжээтэй 16 давхар төмөр бетон каркасан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 291/2014 дугаартай зөвшөөрлийг олгожээ.

Гэтэл “А” ХХК нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээг зөрчиж, 6.5 метрээр нэмэгдүүлэн барилгын суурийг цутгасан, энэ нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч гуравдагч этгээдийн энэхүү үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн “А” ХХК-иас өөрийн эзэмшлийн газартаа эмнэлгийн зориулалттай барилга барих хүсэлт гаргасныг эрх бүхий байглагаас зөвшөөрснөөр 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан нь нэхэмжлэгч иргэдийн эрх, хь ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын үндэслэл болсон нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжийг мөн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар хүчингүй болгосонтой холбогдан шинээр архитектур төлөвлөлтийн даалгавар батлах талаар Нийслэлийн барилга, хот байгалт болон газрын асуудал эрхэлсэн байглагын хамтарсан Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдсэн боловч энэхүү маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл уг асуудлыг хойшлжээ.

Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч иргэдийн хиар олгогдсон эрх, хь ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Газрын тухай хийн холбогдох зүйл,заалтыг оновчтой зөв хэрэглээгүй, тодрбал, маргааны үйл баримтад шууд хамааралгүй хийн заалтыг баримталсан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг орж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, Барилгын тухай хийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ц, А.Б, Ж.Т*******, Д.Г*******, Ч.Б*******, Д.Б*******, С.О******* нарын “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хийг хэрэглэсэн, хийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицсан хийг буруу хэрэглэсэн, хиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН