Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 01

 

О.З холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгч О.З

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны  2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ерөнхий прокурор Н.Амарсанаагийн бичсэн 42 дугаар эсэргүүцлээр О.З холбогдох эрүүгийн 1914006620399 дугаар хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О.З нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн бага насны хүүхэд болох 12 настай Д.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Баянхонгор аймгийн прокурорын газраас О.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч О.З бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахт хэсэгт зааснаар  шүүгдэгч Өндөр овогт О.Здөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан О.З оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч О.З нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч О.Згийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч О.З буцаан олгож шийдвэрлэжээ.

Аймгийн Еөрнхий прокурор Н.Амарсанаагийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаар эсэргүүцэлд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “... шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоног гэж ойлгох бөгөөд ял шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэж ялтны торгох ял биелүүлэх хугацааны доод хязгаарыг хуульчилжээ.

Дээрх хуулиудын зохицуулалтаас дүгнэхэд шүүхээс торгуулийн ялыг биелүүлэх хугацаа нь шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоног гэж ойлгох бөгөөд ял шийтгүүлсэн этгээд 90 хоногийн хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох ялыг хорих ялаар солих эрх зүйн үр дагавар үүсэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх торгох ял биелүүлэх хугацааг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 сараар тогтоосон нь ялтны хуулиар олгогдсон эрх, үүргийг алдагдуулсан эрх зүйн байдлыг нь дордуулсан хууль зөрчсөн гэж үзнэ.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/295 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны лрокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно. Жич: Хэргийн дугаарыг зөрүүтэй бичсэн гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа  тус  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх шүүгдэгч О.З оногдуулсан торгох ялыг хоёр сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байх тул дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.                                                                                                                        

ӨМГӨӨЛӨГЧ /

ГОМДОЛ Г^

  ТОДОРХОЙЛОХ нь:

Аймгийн Ерөнхий прокурор Н.Амарсанаагийн тус шүүхэд гаргасан эсэргүүцэлд   үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд   прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад анхан шатны шүүх О.З нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 103 дугаар байрны 07 тоотод бага насны, 12 настай Д.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримтыг  тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Шүүгдэгч О.З, хохирогч Д.Б хууль ёсны төлөөлөгч Б.Бямбадаш, хохирогч Д.Б нар эвлэрлийн гэрээ байгуулсан, О.З хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу О.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан буюу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэргийн нөхцөл байдлыг харгалзан прокурор анхан шатны шүүхээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн улмаар анхан шатны шүүх прокурорын  ялын саналыг харгалзан  О.З Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй, зөв байна.

Харин Баянхонгор аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг судалж үзэхэд анхан шатны шүүх  шүүгдэгч  О.З оногдуулсан   дөрвөн зуун  тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин /450.000/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон  хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасантай нийцээгүй, анхан шатны шүүх торгох ял биелүүлэх хугацааг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2 сараар тогтоосон нь ялтны хуулиар олгогдсон эрх, үүргийг алдагдуулсан эрх зүйн байдлыг нь дордуулсан, хууль зөрчсөн  талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоохдоо тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногоос дээш тогтоохоор заасан байхад  анхан шатны шүүх  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр заасан нь ялтан хуульд заасан, эсхүл  анхан шатны шүүхийн тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэсэн үр дагавар үүсэх боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болно”, мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар  талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц хэрэв гомдол,эсэргүүцэл бичсэн бол  давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох ба анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэнэ гэж заасан зохицуулалтуудаас үзэхэд  анхан шатны шүүхийн шийдвэр нь  тухайн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 2 сарын дотор  торгуулийг хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэгдсэн нь  хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн үндэслэл болж байна.

Иймд  Аймгийн прокурорын эсэргүүцлийн хүлээн авч,   анхан шатны шүүхийн гаргасан алдааг  давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой,  уг алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   39.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу  хуулийн зүйл, хэсэг , заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн   үндэслэлд хамаарч байх тул  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

  Прокурор 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр О.З холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолдоо дугаарыг 398 гэж, хэргийн хавтаст   1914006620399 гэж дугаарлан улмаар яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд энэ дугаараар  бичсэн зэргээр хэргийн дугаарыг зөрүүтэй болгосныг цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.

                                     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн   31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн   1.5-т  тус тус заасныг  удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад

“....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан О.З оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.З оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         М.МӨНХДАВАА 

ШҮҮГЧИД                                                       Г.УЛАМБАЯР 

Б.БОЛОР-ЭРДЭНЭ