| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2019/00732/И |
| Дугаар | 131/ШШ2020/00001 |
| Огноо | 2019-12-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2020/00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй, энэ тухайгаа шүүх хуралдаанд зохигчид илэрхийлсэн болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн зарим хэсэг болох 12320000 төгрөгөөс татгалзаж, 15.000.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Д.******* нь 15.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 294550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 15.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 232950 төгрөгийн 50 хувь болох 116475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ