| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2015/09514/И |
| Дугаар | 1016 |
| Огноо | 2020-03-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 1016
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11. 478.12 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “ТӨК” ХХК болон П.Г нарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 127.473.288 төгрөг гаргуулах тухай Ч.Б-н, 302.461.500 төгрөг болон савхин зураг гаргуулах тухай З.Ү-н үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11. 478.12 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “ТӨК” ХХК-ийн нэхэмжлэгч Ч.Б-гээс 194.744.172 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч З.Ү-гаас 141.011.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 121.225.036 төгрөгийг ханган, үлдэх 19.786.464 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б -ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ч.Б- с 1.142.525 төгрөгийг нэмж гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч З.Ү-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.740.458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТӨК” ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.289.777 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Б-гээс 1.131.671 төгрөг гаргуулан хариуцагч “ТӨК” ХХК-д олгож, З.Ү-д холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 863.008 төгрөгөөс 764.075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 98.933 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч З.Ү-д олгож, З.Ү-аас 764.075 төгрөг гаргуулан хариуцагч “ТӨК” ХХК-д тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТӨК” ХХК-иас 1.700.000 төгрөг гаргуулан шинжээч Барилгын төсөвчдийн холбоо /Бэсгэ ХХК/-нд олгож, Ч.Б-гээс 2.000.000 төгрөг гаргуулан шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогч хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 8-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА