Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 09

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

орчуулагч Т.Кудайберген,

улсын яллагч Ц.Сайнхүү

хохирогч Х.Алтантуяагийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

хохирогч Н.Алтансувдын хууль ёсны төлөөлөгч Б.Батболд, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан

шүүгдэгч Д.Есенкелдийн өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханкелди овогт Дастаны Есенкелдид холбогдох 201607000020 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Булган сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн 3-р багт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, БД90051111 регистрийн дугаартай Ханкелди овогт Дастаны Есенкелди гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Есенкелди нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 19-45 УНА дугаартай шар өнгийн Дайво маркын автобус жолоодож яваад Д.Энхбат жолоочтой Киа бонго пронтер маркын цагаан өнгийн 05-70 ГАА дугаарын автомашинтай мөргөлдөж Д.Энхбат нас барсан, Ш.Эрдэнэчимэг, К.Хуягбат нарын биед хүндэвтэр гэмтэл, Х.Алтансувдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Есенкелди нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хотоос гарсан. 02 сарын 04-ний өдөр Дэлгэр сумд ирж тэр осолд орсон. Дэлгэр сумаас наашаа явж байх үед нэг цагаан, нэг цэнхэр 2 портер маркийн машин явж байсан. Цагаан портер нь их хурдан ирж байсан. Би хурдаа хасаад явсан. Тэр цагаан портерийг зогсчих байх гэсэн бодолтой явж байсан. Яг тулаад орж ирсэн зүүн гар тийшээ дарж цагаан портероос зайлсхийсэн. Тэр үед баруун талаас ирээд мөргөлдсөн. Замын гол руу дарсан өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Х.Алтансувдын хууль ёсны төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хөвбулагын уурхай явж байх замд энэ осол болсон. Бид нарын өмнө талийгаач Д.Энхбат, манай эхнэр Х.Алтансувд, манай дүүгийн хүүхэд Ш.Эрдэнэчимэг, К.Хуягбат зэрэг хүмүүс явсан. Би ард нь өөрийнхөө хүү, н.Ганхүү, н.Бат-Эрдэнэ бид 4 явж байсан. Бид нар хатуу хучилттай зам дөхөж явах үед урдаас нэг автобус их хурдан ирж байсан. н.Ганхүү энэ автобус их хурдтай ирж байна гэсэн. Би түүнийг манай аймагт нэг ийм шар автобус байдаг юм тэр юм байхдаа гэж яриад явж байсан. Бид нарын өмнө явж байсан машин засмалаас цаашаа буух гэж байсан. Тухайн үед цас ихтэй байсан тул засмал замаас нэг замаар бууж байсан юм. Урд явж байсан машинаа цаашаа буух гэж байна гээд харж байх үед шар өнгийн автобус бүр хурдаа нэмээд замаас бууж байгаа машиныг амдаад байх шиг надад санагдсан. Автобус жишиж явсаар байгаад очоод мөргөсөн нэг цагаан юм тасраад явсан. Би яаж явснаа мэдэхгүй нэг мэдсэн чинь тасарсан кабин дээр очсон байсан. К.Хуягбат ёолоод буугаад ирсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Алтантуяагийн мэдүүлэг /1-р хавтас 25-26-р хуудас/, К.Хуягбатын мэдүүлэг /1-р хавтас 28-р хуудас/, Ш.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /1-р хавтас 32-р хуудас/, Б.Батболдын мэдүүлэг /1-р хавтас 35-36-р хуудас/,  хохирогч К.Өтепийн мэдүүлэг /1-р хавтас 39-р хуудас/, Автобусанд явж байсан 25 зорчигчийн мэдүүлэг /1-р хавтас 41-91-р хуудас/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /1-р хавтас 95-р хуудас/, Х.Ганхүүгийн мэдүүлэг /1-р хавтас 96-р хуудас/, гэрч Д.Энхбатын мэдүүлэг /1-р хавтас 97-р хуудас/, “Ашидбилгүүн” ХХК автомашинд үнэлгээ тогтоосон баримтад нийт учирсан дүн 4.120.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс ажлыг хөлсийг нь хасаж тооцсон байгаа. Хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Женисгүлийн мэдүүлэг 1-р хавтас 99-р хуудас, Шинжээчийн дүгнэлтүүд, “Газрын Од” ХХК-тай К.Өтепийн байгуулсан гэрээ /2-р хавтаст 32-33-р хуудас/ зэрэг нотлох баримтад үзлэг хийж шинжлэн судлав.

Хохирогч Х.Алтансувдын хууль ёсны төлөөлөгч Б.Батболдын өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлт, Эмнэлэгт хэвтсэн баримт /1-р хавтас 186-р хуудас/ зэрэг нотлох баримтад үзлэг хийж шинжлэн судлав.

  Хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ: Шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: К.Хуягтбат гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /2-р хавтас 91-р хуудас/, К.Өтепийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт давхардсан, ял шалгуулах хуудас, К.Өтептэй байгуулсан гэрээ /2-р хавтаст 32-р хуудас/, хохирогч Х.Алтантуяагийн сторын хуулбар, К.Хуягбат одоо гомдол саналгүй намайг оролцуулахгүй шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт, Б.Шинэболд гомдол саналгүй гэсэн хүсэлт /2-р хавтас 120-р хуудас/, Б.Цээпил 3.500.000 төгрөг авсан гомдол саналгүй гэсэн хүсэлт /2-р хавтас 121-р хуудас/, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Б.Батболдод 6.200.000 төгрөг төлсөн баримт /2-р хавтас 154-р хуудас/, хохирогч Х.Алтантуяад 7.000.000 төгрөг төлсөн баримт, хавтаст хэрэгт гэрээ байгаа энэ ямар учиртай гэхээр хохирол төлөхийн тулд хүмүүсээс гэрээ хийж мөнгө зээлсэн тухай зээлийн гэрээ байгаа, шинээр ирсэн нотлох баримт болох хохирогч 01 сарын 23-ны өдөр эмнэлэгт хэвтээд 02 сарын 03-ны өдөр эмнэлгээс гарсан байгаа оношийг уншиж сонсгоод, аюулгүй байдал өдөр тутмын сувилгаанд анхаарах зүйлд сувилагч нар дүгнэлт бичсэн, сувилагч эмчлүүлэгийн биеийн байдлыг хянах хуудас, өвчтөний асуумж зэрэгт үзлэг хийв.

Шүүгдэгч Д.Есенкелди нь  2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 19-45 УНА дугаартай шар өнгийн Дайво маркын автобус жолоодож яваад Киа бонго пронтер маркын цагаан өнгийн 05-70 ГАА дугаарын автомашинтай мөргөлдөж талийгаач Д.Энхбат нас барсан, мөн Ш.Эрдэнэчимэг, К.Хуягбат К.Өтеп нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл, Х.Алтансувдын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь

-мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Алтантуяагийн мэдүүлсэн...Манай талийгаач нөхөр Доржсүрэнгийн Энхбат нь 2016 оны 02 сарын 04-ний өдөр 16 цагаас 17 цагийн хооронд Дэлгэр сумын төв дээрхи хашаандаа өөрийнхөө машиныг тавьчихаад Цээпил гэдэг хүний пронтер маркын машиныг гуйж аваад нүүрсэнд явсан. Явахдаа миний төрсөн дүү Алтансувд, түүний хүр дүүгийн хүүхэд нэрийг нь мэдэхгүй нэг жоохон охин, нэг залуугийн хамт явсан гэсэн. Тэгсэн нөхөр яваад удаагүй 20 орчим минутын дараа хашааны гадна машин сигналдахаар нь гартал манай хүргэний дүү Шинээ гэдэг залуу истана машинтай ирсэн ба Батболд ах утсаар яриад орилоод байна авто осол болсон гэнэ таныг аваад ир гэнээ гэсэн тэгээд би түүнтэй хамт Дэлгэр сумаас  аймгийн төв рүү явдаг хатуу хучилттай замын уулзвар дээр очтол манай нөхөр Энхбат нь авто осолд орж нас барсан байсан. Тухайн хэрэг болсон гэх газар очиход манай нөхрийн унаж явсан машины кабин салж зам дээр унасан, автобус нь замын урд гарч зогссон байдалтай байсан тэгээд би нөхрийгөө нас барсан байна гэдгийг сонсоод түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна....гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 25-рт/

-мөрдөн байцаалтын шатанд хохирогч К.Хуягбатын мэдүүлсэн...Талийгаач Энхбат нь 2016 оны 02 сарын 04-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед манайд ирээд миний дүү ахтайгаа нүүрсэнд хамт яваад ирээч гэж гуйхаар нь би хамт явсан. Тэгээд сумын төвөөс талийгаач Энхбат хүний пронтер маркын цагаан өнгийн машиныг жолоодож кабин дотор нь талийгаачийн хажууд Х.Алтансувд, түүний хажууд би суугаад миний зүүн өвдөг дээр жоохон эмэгтэй хүүхэд суугаад бид нар уурхай руу явсан араас Болдоо цэнхэр өнгийн маяти машинтай дагаж явсан тэгээд төв засмал замтай нийлдэг уулзвар дээр ирээд уулзвар хөндлөн гарч байтал шар өнгийн автобус ирж мөргөсөн түүнээс хойш юу болсныг мэдээгүй нэг ухаан ортол сумын эмнэлэгт хэвтэж байсан....гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 28-рт/ 

-мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Ш.Эрдэнэчимэгийн мэдүүлсэн...Цагаан сарын өмнө талийгаач Энхбат ах мөн Алтансувд эгч, нэрийг нь мэдэхгүй нэг ах бид 4 пронтер маркийн машинтай уурхайгаас нүүрс авахаар явсан тэгээд 16 цагийн үед байх Дэлгэр сумаас уурхай руу явсан тэгээд засмал зам хөндлөн гардаг уулзвар гатлаад тонгойж байтал нэг шар юм ирээд машин мөргөсөн түүнээс хойш юу болсныг мэдэхгүй нэг ухаан ортол сумынхаа эмнэлэгт хэвтэж байсан. Миний зүүн гарын шуу хугарсан толгойд гэмтэл авсан, зүүн шанаа хэсэгт нилэнхүйдээ шалбарсан, зүүн гуяны хэсэгт хөхөрсөн байсан өөр гэмтэл шарх учраагүй...гэх мэдүүлэг / 1-р ХХ-ийн 31-рт/

-мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Алтансувдын хууль ёсны төлөөлөгч Б.Батболдын мэдүүлсэн....Тэр өдрийн барагцаагаар 16 цагийн  орчим байх уурхай руу хөдөлсөн миний өмнө талийгаач Энхбат машин жолоодоод явсан хатуу хучилттай замтай нийлдэг уулзвар дөхөж явахад зүүн талаас шар өнгийн автобус ирж нэлээд хурдтай ирж явсан. Бид нар энэ ямар хурдтай явж байгаа автобус вэ манай аймгийн нэг ийм шар автобус байдаг тэр юм байна гээд ярьж байсан. Тэгээд талийгаач Энхбат ах уулзвар нэвтрээд бараг цаашаа гарах гэж байхад нөгөө автобус амдаад өрсөж гарах гэж байгаа юм шиг жишиж явсаар байгаад Энхбатын жолоодож явсан машиныг мөргөсөн. Тэгээд нэг цагаан юм салаад агаарт нисээд зам дээр шидэгдсэн. Би уулзвар дээр зогсож байсан ба сандраад юу болсон юм бүү мэд машинаас яаж бууснаа мэдэхгүй мөргүүлсэн машины кабин дээр гүйж очсон байсан. Миний сууж явсан машин  ойролцоогоор 40км/цагийн хурдтай явсан байх удаан явж байсан, өмнө явж байсан машин ч мөн ойролцоо хурдтай явсан.... гэх мэдүүлэг / 1-р ХХ-ийн 35-36рт/

-мөрдөн байцаалтын шатанд хохирогч К.Өтепийн мэдүүлсэн..Есенкелди мэргэшсэн жолоож биш. Авто осол болохоос өмнө миний автобусны тормозны систем хэвийн ажиллаж байсан...гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 39-рт/

-мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Цээпилийн мэдүүлсэн...Би 2016 оны 02 сард сумын төвд байдаг ШТСтанц дээр түр хугацаагаар түгээгч хийж байсан тэгтэл 2016 оны 02 сарын 04-ний өглөө 12 цагийн үед байх талийгаач Энхбат клонк дээр надтай ирж уулзаад нүүрсэнд яваад өгөөч гэхээр нь би ажилтай байна гэсэн тэгтэл тэр тэгвэл чи  машинаа өгч байгаач би уурхай орж нэг тонн нүүрс авч ирэх гэсэн юм гэхээр нь би машинаа асаагаагүй байгаа гэтэл тэр өөр машин хайхаар явсан тэгээд багцаагаар 15 цаг өнгөрч байх үед над дээр дахин ирээд машин олдохгүй байна чи машинаа өгч бай гэсэн тэгээд би түүнийг гэрт очоод асаагаад ав гэж хэлсэн тэр яваад удаагүй миний машиныг асаагаад клонк дээр ирсэн тэгээд шатахуун хийж аваад гэрлүүгээ явсан. Тэгтэл 18 цаг дөхөж байх үед Энхбатыг миний машиныг жолоодож яваад сумын төвөөс урагш хатуу хучилттай засмал замтай нийлдэг уулзвар дээр машинтай мөргөлдсөн талаар сонсож мэдсэн. Тэгээд харанхуй болсон байхад 19 цагийн багцаанд байх хэрэг болсон газар дээр очтол миний машиныг шар өнгийн автобус мөргөсөн, миний машины кабин салж унасан байдалтай харагдсан ойртож үзээгүй зайнаас харсан, цагдаа ойртож болохгүй гэсэн. Энхбат архи уугаагүй эрүүл байсан юм. ....гэх мэдүүлэг / 1-р ХХ-ийн 93-рт/

-мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлсэн...Хөв булгийн нүүрсний уурхайгаас гэртээ нүүрс авч ирэхээр Батболд ахын хамт явсан. Талийгаач Энхбат ах нэг хүний пронтер машинтай явсан. Тэгээд Дэлгэр сумын дээд талаар явдаг засмал замтай нийлдэг уулзвар дээр очсон. Тэг үед зүүн талаас Говь-Алтай аймгийн чигт шар өнгийн том автобус ирж байсан. Тэгээд Батболд ах  автобусыг өнгөрөөгөөд уулзвар гаръя гээд уулзвар дээр зогссон харин Энхбат талийгаач шууд уулзварт ороод бараг цаашаа гарах гэж байх үед нөгөө автобус хурдтай ирээд мөргөлдөж авто осол болсон. Энхбат ахын жолоодож явсан машины кабин салж унасан, тэгээд рам кузовыг автобус чирээд замын урд гарч зогссон юм. Тэр автобус их хурдтай ирж мөргөсөн юм.... гэх мэдүүлэг / 1-р ХХ-ийн 95-рт/

 -мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Ганхүүгийн  мэдүүлсэн....Тэр өдрийн 16 цагийн орчим Дэлгэр сумаас  уурхай явсан. Би клонкоос түлш аваад шууд хөдөлсөн. Бид нарын өмнө талийгаач Энхбат нэг хүний машинтай явсан. Тэгээд Дэлгэр сумын төвөөс баруун урагш төв засмал замтай нийлдэг уулзвар дээр очоод талийгаач Энхбат уулзвар гарсан тэр үед зүүн урдаас Улаанбаатар хот талаас шар өнгийн том автобус ирж байсан тэгээд бид нар энэ ямар хурдтай явдаг автобус вэ гэж ярьж байтал манай машины жолооч Батболд ээ пизда гэсэн тэгээд хартал нөгөө автобус талийгаач Энхбатын жолоодож явсан машин 2 замын цаад талд гарч зогссон. Энхбатын жолоодож явсан машины кабин дээр салж унасан байдалтай байсан тэгээд бид нар машинаас бууж гүйж очиход Хуягбат кабинаас сугарч унасан хэвтэж байсан. Салж унасан кабин дотроос эхлээд эмэгтэй хүүхдийг гаргаад дараа нь Батболдын эхнэрийг гаргаад хамгийн сүүлд талийгаач Энхбатыг гаргаж авсан.

Миний сууж явсан машин ойролцоогоор 40км/цагийн хурдтай явсан талийгаач Энхбат ч ойролцоо хурдтай явсан байх. Автобус яг ямар зайтай ирж байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нар хоорондоо яасан хурдтай явдаг автобус вэ манай аймгийн автобус уу гэж яриад явж байтал манай машины жолооч ээ пизда гэсэн тэгтэл нөгөө автобус Энхбатын жолоодож явсан машин 2 мөргөлдсөн байсан. Батболд Энхбат нар архи уугаагүй эрүүл байсан.... гэх мэдүүлэг / 1-р ХХ-ийн 96-рт/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэлт №05

  1. Талийгаач Д.Энхбат нь тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн 3,4-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндий дотор / 1500 мл/ шингэн хуралдалт, зүүн уушигны доод дэлбэнгийн урд гадаргууд язарсан шарх, зүүн зулайд шарх, үүнийг тойроод зулгаралттай, духны зүүн хэсэг, зүүн хацар зүүн шанаа, духны баруун хэсэгт босоо байрласан, баруун нүдний баруун хэсэгт, баруун хацарт, зүүн сарвуунд, зүүн тохойд, баруун шуунд зулгаралт, баруун чихний ар хэсэгт толгойн оройд шарх биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Талийгаач нь дээрхи гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй.
  4. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт болон цээжний хөндий дотор цус алдсны улмаас нас барсан байна.
  5. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ гэх дүгнэлт  / 1-р ХХ-ийн 102-104-рт/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт  №65
  1. К.Өтепийн биед баруун өсгий ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.  
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт / 1-р ХХ-ийн 108-109 рт/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг  хийсэн акт №84
  1. Ш.Эрдэнэчимэгийн биед зүүн шуу ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний зүүн тал, баруун зүүн өвдөгт сорви гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт / 1-р ХХ-ийн 111-112 рт/
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг  хийсэн акт №116
  1. К.Хуягбатын биед тархины зүүн тал бөмбөлөгт цус хуралт, зүүн сүүжний дэлбэнгийн далд хугарал, 3 шүдний уналт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт / 1-р ХХ-ийн 127-128 рт/

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг  хийсэн акт №117
  1. Х.Алтансувдын биед дэлүүний задрал урагдал, хэвлийд 1,7 литр цус алдалт тархины зүүн тал бөмбөлөг дагз хэсэгт няцрал, суудал умдаг ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо  
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт  / 1-р ХХ-ийн 144-145 рт/

 

  • Шинжээчийн 2016 оны 3 сарын 14-ний өдрийн дүгнэлт
  1. 19-45 УНА улсын дугаартай DAEWOO маркын машины жолооч Д.Есенкелди нь хөдөлгөөний аюул, саад бий болсон үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, 05-70 ГАА улсын дугаартай KIA BONGOFRONTER маркын автомашины жолооч Д.Энхбат нь туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас осол гарах шалтгаан болсон байна.
  2. 19-45 УНА улсын дугаартай DAEWOO маркын машины жолооч Д.Есенкелди нь туслах зам буюу баруун гар талаас явж байсан 05-70 ГАА улсын дугаартай KIA BONGOFRONTER маркын автомашиныг мөргөсөн үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2-д заасан *Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна*, 8-р бүлгийн 8.3-д заасан *Хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж  эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно*. гэсэн заалтуудыг, 05-70 ГАА улсын дугаартай KIA BONGOFRONTER маркын автомашины жолооч Д.Энхбат нь Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн 12.9-д заасан * Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө * гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлүүд байна.
  3. Сэжигтэн Д.Есенкелди, хохирогч К.Өтеп нар нь 19-45 УНА улсын дугаартай DAEWOO маркын автомашин осол болохоос өмнө зүгээр байсан талаар байцаалтад дурдсан байна, 05-70 ГАА улсын дугаартай KIA BONGOFRONTER маркын автомашины бүрэн бүтэн байдал ямар байсныг тогтоох боломжгүй байна.
  4. 19-45 УНА улсын дугаартай DAEWOO маркын машин, 05-70 ГАА улсын дугаартай KIA BONGOFRONTER маркын автомашинуудын хурдыг тогтоох боломжгүй байна.  
  5. 05-70 ГАА улсын дугаартай KIA BONGOFRONTER маркын автомашины жолооч Д.Энхбат нь гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүй, 19-45 УНА улсын дугаартай DAEWOO маркын машины жолооч Д.Есенкелди хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхгүй байхүүргээ тус тус биелүүлээгүйн улмаас осол гарахад буруутай үйлдлүүд нөлөөлсөн байна  гэх дүгнэлт / 1-р ХХ-ийн 188-рт/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ-ийн 3-рт/

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р ХХ-ийн 5-13рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Есенкелдид холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Есенкелдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт байгаа  нотлох баримтуудаар тухайлбал иргэний нэхэмжлэгч Б.Цээпил нь Говь-Алтай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 05 сарын 31-ний өдөр  гаргасан хүсэлтдээ ...Есенкелдиэс машины хохиролд 3500000 төгрөг хүлээн авлаа нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй тул надгүйгээр хурлаа хийж өгнө үү ../ 2-р ХХ-ийн 212-рт/, хохирогч К.Өтепийн өмгөөлөгч Я.Сьездийн 2017 оны 01 сарын 30-ны өдөр мөн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ...хохирогч К.Өтеп нь шүүгдэгч Д.Есенкелдэд ямар нэгэн гомдолгүй, авах төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа юм. Харин Д.Есенкелдийн үйлдэл нь болгоомжгүй асуудал учраас түүнд оногдуулах хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү../3-р ХХ-ийн 89-90-рт/, хохирогч К.Хуягбат 2016 оны 05 сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ... Хуягбат би Д.Есенкелдиэс эмчилгээ сувилгааны зардалд 1700000 төгрөг хүлээн авлаа. Одоо санал гомдол нэхэмжлэх зүйлгүй.../2-р ХХ-ийн 91-рт/, хохирогч Б.Шинэболд, Ш.Эрдэнэчимэг нар 2016 оны 05 сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ... Бид Д.Есенкелдитэй сайн дураараа эвлэрсэн бөгөөд бидэнд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно.../2-р ХХ-ийн 120-рт/,  хохирогч Х.Алтантуяагийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд ...Хохирогч Х.Алтантуяа нь шүүгдэгч Д.Есенкелдиэс 7000000  төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчид оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү ..., гэсэн хүсэлт гаргасан, мөн хохирогч Х.Алтансувдын хууль ёсны төлөөлөгч Б.Батболд болон түүний өмгөөлөгч Мөнхнасан нар шүүх хуралдаанд ... шүүгдэгч Д.Есенкелдиэс 7200000 төгрөг авсан, гомдол саналгүй тул хорих ялыг нь тэнсэж өгнө үү, харин цаашид гарах эмчилгээний зардалыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй шийдвэрлэж өгнө үү ...гэсэн хүсэлт болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шинжээчийн 2016 оны 3 сарын 14-ний өдрийн дүгнэлт.... *19-45 УНА улсын дугаартай DAEWOO маркын машины жолооч Д.Есенкелди нь хөдөлгөөний аюул, саад бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, 05-70 ГАА улсын дугаартай KIA BONGOFRONTER маркын автомашины жолооч Д.Энхбат нь туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас осол гарах шалтгаан болсон байна * ...гэсэн  баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Есенкелди нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байх тул  Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 Харин Эрүүгийн  хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна. Иймд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байх тул шүүх Д.Есенкелдид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Д.Есенкелдийн 4 өрөө өвлийн орон сууцыг битүүмжлэлээр чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч К.Өтепийн өмгөөлөгч Я.Съездийн 2017 оны 01 сарын 30-ний өдөр шүүхэд ирүүлсэн ...хохирогч К.Өтепийн нийт нэхэмжилж буй хохирлын хэмжээ нь 15966800 төгрөг болж байна. Хохирогч К.Өтепд учирсан хохирол 15966800 төгрөгийг Б.Цээпил гэгч өөрийн өмчлөлийн автомашинаа согтуу этгээдэд дур мэдэн шилжүүлсэн, эрүүгийн 201607000020 дугаартай эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Б.Цээпилээс гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь мөрдөн байцаалтын шатанд Б.Цээпилийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нараас Б.Цээпилийг  иргэний хариуцагчаар татуулах тухай хүсэлтийг гаргаагүй өөрөөр хэлбэл Б.Цээпил нь энэ хэрэгт  иргэний хариуцагчаар татагдаагүй байна.  Мөн хохирогч К.Өтеп болон түүний өмгөөлөгч Я.Съезд нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Есенкелди нь хохирогч Х.Алтантуяад 7.000.000 төгрөг, хохирогч К.Хуягбатад 1.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Цээпилд 3.500.000 төгрөг, хохирогч Х.Алтансувдын хууль ёсны төлөөлөгч Б.Батболдод 7.200.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ш.Эрдэнэчимэг, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Шинэболдод 20.000 төгрөг, нийт 19420000 төгрөг төлсөн,  хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн санал хүсэлт гаргасан,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, Бонго пронтер маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээ,   Д.Есенкелдийн иргэний цахим үнэмлэх, жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн  зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ханкелди овогт Дастаны Есенкелдийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Есенкелдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Есенкелдид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Есенкелдид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Есенкелдийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Д.Есенкелди нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар битүүмжилсэн ялтан Д.Есенкелдийн арван таваас арван найман сая төгрөгийн үнэлгээ бүхий 4 өрөө өвлийн орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.Алтантуяад 7.000.000 төгрөг, хохирогч К.Хуягбатад 1.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Цээпилд 3.500.000 төгрөг, хохирогч Х.Алтансувдын хууль ёсны төлөөлөгч Б.Батболдод 7.200.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ш.Эрдэнэчимэг, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Шинэболдод 20.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

9. Хохирогч Х.Алтансувдын хууль ёсны төлөөлөгч Б.Батболд нь хохирогч Х.Алтансувдын эмчилгээнд цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 05-70 ГАА улсын дугаартай Бонго пронтер маркын тээврийн хэрэгслийн 00995551 дугаартай гэрчилгээг өмчлөгч Н.Цээпилд буцаан олгож, ялтан Д.Есенкелдийн БД90051111 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх, 830905 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

11. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн ялтан Д.Есенкелдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг тоолсугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Есенкелдид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.МӨНХТУЯА