Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2020/00868

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2020          03             18                                              184/ШШ2020/00868

 

 

                           

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Ханан материал эцсийн буудалд байрлах, /РД / Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Ш.ц хотхон 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Б овогтой Н-ын О /рд:-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,402,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 35-42 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18628311479695 дугаар бүхий 499 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Т ХХК-иас гаргуулах тухай Х.С-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Д.О, хариуцагч Н.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.    

      

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Х.С 2,100,000 төгрөг зээлдүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 02-нд 2,000,000 төгрөгийг нэмж, 2019 оны 02 дугаар сарын 02-нд 516,000 төгрөг нэмж нийт 4,616,000 төгрөг зээлсэн. Мөн ээж Н.От нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг зээлж, нэмж 2019 оны 01 дүгээр сарын 02-нд 2,000,000 төгрөг өгч, нийт 4,500,000 төгрөг зээлдүүлсэн. Ийнхүү нийт 9,116,000 төгрөгийг зээлдүүлж өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч зээлээ төлөхгүй байгаа учир шүүхийн журмаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,116,000 төгрөг хохирол 1,884,000 төгрөг нийт 11,000,000 төгрөгийг хариуцагч Х.Сүрэн, Н.О нараас гаргуулж Т ХХК-д олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлж, өөрчилсөн шаардлагадаа: Т ХХК нь анх 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэн Н.О, Х.С нараас 11,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ч 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөрчилж Х.С-г хариуцагчаас хассан. Гэвч үндсэн төлбөр, хүүг буруу тооцоолж нэхэмжлэлийг гаргасан байгаа тул дахин дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, агуулгыг өөрчлөх нь зүйтэй байна.

1.Н.О өөрийн нэр дээр 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Үндсэн төлбөрөөс огт төлөөгүй бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хүүгийн төлбөр төлөөгүй.

2.Н.О нь Х.С-ийннэрээр гарын үсэг зурж 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,100,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,516,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн. Үндсэн төлбөрөөс огг төлөөгүй бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хүүгийн төлбөр төлөөгүй.

Хариуцагч Н.О нь эхний зээлийг өөрийн охин Х.С-ийннэрээр гарын үсэг зурж авсан бөгөөд баримт дээрх гарын үсэг нь шинжээчийн дүгнэлтээр Н.Оын гарын мөн болох нь батлагдсан. Тэгэхээр нийт 9,116,000 төгрөгийн зээл нь бүхэлдээ баярын хариуцаж авсан зээл гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү зээлийн хүүг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл төлөөд түүнээс хойш төлөөгүй тул хүүгийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 6 сар, 24 хоногоор хүүг тооцох нь зүйтэй гэж үзсэн. Нэг сарын хүү нь 6 хувиар тооцвол 546,960 төгрөг, 6 сарын хүү 3,281,760 төгрөг, 24 хоногийн хүүг нэг хоногийн 18,232 төгрөгөөр тооцвол 437,568 төгрөг, үндсэн төлбөр, хүүгийн нийлбэр 12,835,328 төгрөг байхаар тооцогдож байна.

Хариуцагч нь зээлийг нийт 178 хоногоор хэтрүүлснийг Барьцаат зээлийн журамд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд зээл, хүүгийн нийлбэрээс 0,2 хувиар тооцвол хуульд заасан 20 хувь гэсэн хязгаараас давж байгаа тул төлөгдөөгүй зээл, түүний хүүгийн нийлбэр дүн болох 12,835,328 төгрөгийн 20 хувиар тооцож 2,567,065 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг тооцож, нэмж нэхэмжлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 9,116,000 төгрөг, хүү 3,719,328 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,567,065 төгрөг нийт 15,402,393 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч Н.О  нь манай Т ХХК-ийн Бамбаахай ломбардаар удаа дараа буруу 34 удаа үйлчлүүлж байсан найдвартай харилцагч байсан. 35, 36 дахь баримтуудаас харах юм бол Н.О нь өөрийн нэр дээр 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Үндсэн төлбөрөөс бол огт төлөөгүй. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш огт хүү болон үндсэн төлбөр төлөгдөөгүй. Охин Х.С-ийннэр дээр Н.О нь өөрөө гарын үсэг зурж 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,100,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 516,000 төгрөгийг мөн 1 сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж аваад үндсэн төлбөрөөс огт төлөөгүй. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хүү, төлбөр огт төлөгдөөгүй явж байгаа. Ингээд нийт үндсэн төлбөр бол 9,116,000 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч үндсэн төлбөрөөс хүү тооцохдоо 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүх нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 6 сар 24 хоногийн хүү тооцсон байна. 6 сарын хүүг нь нэг сараар нь тооцох юм бол 564,960 төгрөг, 6 сарын хүү нь нийлээд 3,281,760 төгрөг, 24 хоногийн хүү нь 1 хоногийн 18,232 төгрөг, нийлээд 447,568 төгрөг. Ингээд үндсэн төлбөр хүүгийн нийлбэр нь 12,835,328 төгрөг байхаар тооцсон байна. Хариуцагч нь 2019 оны 02 дугаар сарын 02-оос хойш нэхэмжлэл гаргах хүртэл нийтдээ 178 хоног хэтрүүлсэн байна. Барьцаалан зээлдүүлэх журамд зааснаар 0,02 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцсон. Нэмэгдүүлсэн хүүг 178 хоногоор тооцвол хуульд заасан шаардлагаас хэтэрч байгаа. Өөрөөр хэлбэл хуульд заасан шаардлага нь бол үндсэн төлбөрийн 20 хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаартай. Тэгэхээр энэ хязгаараас давсан учраас ерөөсөө хуульд заасан 20 хувийн хязгаараар нь тооцоод 12,835,328 төгрөгний 20 хувь болох 2,567,065 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгээр тооцоод ингээд нийтдээ үндсэн төлбөр 9,116,000 төгрөг, хүү 3,719,328 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,567,065 төгрөг нийтдээ 15,402,393 төгрөгийг хариуцагч Н.О аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

 Сүүлд гаргаж өгсөн зузаан баримт бол хариуцагч талаас банкны хуулга гаргасан байж байгаа. Өөрөөр хэлбэл өөрийнх нь банкны дансаар Т ХХК Бамбаахай ломбардтай холбоотой гүйлгээний баримтууд байгаа. Энэ гүйлгээнүүд дандаа өнөөдрийн маргааны баримт болж байгаа 35, 36 дахь баримтуудаас өмнөх гүйлгээнүүд байгаа. Энэ банкны хуулган дээрх гүйлгээнүүдийн ихэнхи нь энэ хэрэгтэй холбоогүй баримтууд байгаа. Хариуцагч тайлбар гаргасан байдаг. 2,500,000 төгрөгийг огт аваагүй гэж тайлбарладаг. Шинжээчийн дүгнэлтээр бол Н.Оын гарын үсэг зурагдсан байгаа нь тогтоогдсон байдаг. Мөнгө хүлээж авсан гарын үсэг нь Н.Оын гарын үсэг мөн гэж тогтоогдсон. 2,500,000 төгрөг авсан аваагүй гэдэг дээр ломбардны гэрээ хэлцэл хийсэн бичиг дээр заагдсан  тэмдэглэгээг Д.Отайлбарлана. Хариуцагч тал 2 сар сунгасан гэж байна. Тэрнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд гэх юм уу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд бодсон хоногийн хүүний тайлбар хэлэхгүй юу гэж үзэж байгаа нь тодорхойгүй байгаа. 516,000 төгрөгний сунгалт хүү төлөх ёстой гэж байна. Төлбөрөө төлж чадахгүй байна, 1 сараар сунгуулна гээд ярилцаад 516,000 төгрөгөөр сунгалт хийгээд үүнийгээ зээлэн дээрээ нэмж тооцуулаад авъя гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Хүүгээ зээлэнд тооцуулж нэмж  бичүүлээд дахиж сунгаад явдаг боломж байдаг. Эд хөрөнгө барьцаалах тухай тайлбарлаж байгаа. Ер нь бол Иргэний хуулийн 286 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчээс эд хөрөнгө барьцаанд бариулахыг шаардах эрхтэй л гэж заасан байгаа. Заавал барьцаал гэж заагаагүй. Ер нь хуулиараа бол үл хөдлөх хөрөнгө барьцаалах ёсгүй. Ямар нэгэн хөрөнгө барьцаалсан ч болж байна, барьцаалахгүй ч болж байна. Тэгэхээр энэ бол 34 удаа үйлчлүүлсэн хүнд үзүүлэх барьцаагүйгээр зээл олгох боломжтой. Хуулиар заавал барьцаа шаардахыг зохицуулж зааж өгөөгүй. Өмнөх хуралдаанууд дээр тайлбарласан. Газрын гэрчилгээгээ авч болно, уг газрыг захиран зарцуулах эрх нь тэр хүнд өөрт нь байж байгаа. Аваагүй гэсэн мөнгөн дүн дээрээ өөрөө гарын үсэг зурчихсан байгаа. Үүнийг хариуцагч яаж тайлбарлахыг ойлгохгүй байна. Өөрийнх нь гарын үсэг байж байгаа. Тэгээд аваагүй гэхээр юу гэж ойлгох вэ гэдэг ийм халз худлаа ярина гэдэг шиг юм болоод байна гэв 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэмж тайлбарлахад хэрэгт авагдсан 470 дугаартай капитанзтай нь 2018 оны 11 дүгээр сарын 23-нд Н.О нь өөрийн газрыг барьцаалж 2,500,000 төгрөгийг эхэлж авсан. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орж ирээд 2,500,000 төгрөгийн хүү 150,000 төгрөгийг төлсөн. 2019 оны 01 дүгээр сарын 02-нд орж ирээд 2,500,000 төгрөг дээрээ 2,000,000 төгрөгний нэмэлт хийлгээд 50,000 төгрөгийн хүү төлөөд 470 дугаартай капитанз нь 4,500,000 төгрөг болсон байгаа. Нэмэлтээ 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр авсан. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 270,000 төгрөгөөр сунгалт хийгдсэн байгаа.

0654 гэсэн капитанз дээр 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,100,000 төгрөг авсан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны ны өдөр 2,000,000 төгрөгийн нэмэлт хийгээд 29,400 төгрөгийн хүү төлсөн. Н.О 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр орж ирээд одоо би энэ 2 газрынхаа гэрчилгээг алдмааргүй байна. Энэ 2 маань алдангид орох гээд байнаа. Тийм учраас над дээр 1 сар сунгаад өгөөч гэсэн. Энэ 2-ын хүү нь нийлээд 516,000 төгрөг болж байгаа. Тэгээд энэ өдөр 516,000 төгрөгийн нэмэлт хийлгэж сунгасан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 470 капитанзийг нь 270,000 төгрөгөөр, 654 капитанзийг нь 246,000 төгрөгөөр сунгасан. Энэ мөнгө нь бэлнээр өгч сунгагдсан зүйл биш, харин үндсэн зээлд дээр нэмж зээлсэн.

2019 оны 01 дүгээр сарын 02-нд Н.О өөрөө орж ирээд хүүхдээ байранд оруулах гэсэн юмаа надад мөнгө төгрөгний хэрэгцээ байна 4,000,000 төгрөгийг энэ 2 дээр хувааж нэмж бичээд 4,000,000 төгрөг зээлээч гэсний үндсэн дээр би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 470 капитанз дээр нь 2,000,000 төгрөг, 654 гэсэн капитанз дээр нь 2,000,000 төгрөг гэж хувааж бичээд зээл гаргасан. Тэгэхдээ 2019 оны 01 дүгээр сарын 02-нд зээл гаргахдаа хүүг сараар хоногоор боддог, хугацаа нь хэзээ дууссан байна тэрнээс нь 2019 оны 01 дүгээр сарын 02 хүртэл хоногоор нь бодоход 470 капитанз дээр нь 50,000 төгрөгийн хүү гараад 654 гэсэн капитанз дээр нь 29,400 төгрөгийн хүү гарсан. Нийт надад 79,400 төгрөг өгөөд 4,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлнийхээ урд талд өөрийнх нь гарын үсэг зурагдсан байгаа. Тэгээд 2019 оны 01 сарын 02–оос 2019 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл сунгагдсан. 2019 оны 02 сарын 02-ны өдөр өөрөө орж ирээд сунгах гэхээр надад 516,000 төгрөг үнэхээр байхгүй байна. Нэг нь 4,100,000 төгрөг, нөгөөх нь 4,500,000 төгрөг болсон байгаа тэрний аль бага байгаа дээр нь 516.000 төгррөг нэмээд дахин 1 сар сунгаад өгөөч гэхээр нь би 246,000, 270,000 төгрөгийг сунгалтаар нь бичиж 516.000 төгрөгийг 2019 оны 02 сарын 02-ны өдөр нэмэлтээр гаргаж өгсөн. Тэрнээс биш 2 сар сунгасан зүйл байхгүй. Манай байнгын үйлчлүүлэгч учир бид харилцагчаа алдахгүйн тулд даргатайгаа ярьж байгаад уг зээлийг олгосон. Дансны хуулгаар төлсөн мөнгө бол өмнөх ээмэг бөгж, мөнгөн аяга зэрэг барьцаалан зээл авсныгаа өгч авч хааж байсан зүйл байгаа. Зээлийг бид энэ баримт дээрээ гарын үсэг зуруулаад бэлнээр өгдөг. 4,000,000 төгрөгийг өгөхдөө би 1 баримт дээрээ зуруулаад нөгөөх дээрээ зуруулаагүй юм байна.

470 дугаартай баримтаар зээлсэн 2,500,000 төгрөгийн 1,880,000 төгрөгийг нь дансанд хийгээд өгөөч гэсний дагуу дансанд нь хийгээд 620,000 төгрөгийг нь бэлнээр нь авсан. Маягтуудыг би бүртгэж хөтөлдөг, тэр нь манайд дотооддоо ашигладаг учир мөнгө бэлнээр олгохдоо давхар гарын үсэг дэвтэр дээрээ зуруулдаггүй, өдөр өдрөөр нь бүртгээд явдаг юм. 2 дугаар сарын 12-ны өдөр хийсэн мөнгө бол өмнхөн 657 дугаартай капитанзаар зээлсэн мөнгөө өгч хаалгасан байгаа. Отгонбаяр гуай бичиг үсэг мэддэг, бүүр гэрээний сунгалт, хүү хэдэн төгрөг болж байгаагаа  манайд ирэхдээ өөрөө тооцоод биччихсэн би тэдэн төгрөг төлөх юм байна гээд хүрээд ирдэг байсан. Ямар бичиг үсэг мэддэггүй хүн эгч нь хөдөө явах боллоо өнөөдрийг хүртэлх хүүгээ бодож өгчихөөд сараар сунгуулчихаад явья гэж ирж байхав дээ. Урьд нь зээл авч байхдаа тэгэж байсан гэв.  

 

            Хариуцагч Н.О, Х.С нарыг төлөөлөн тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Т ХХК нь иргэн Н.О, Х.Снарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг гаргуулах гэсэн иргэний хэрэгт хариуцагч нарыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр МХХ-ны гишүүн өмгөөлөгч Д.Ц би оролцож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэгч Т компаний гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцаад дараахь тайлбарыг хариуцагч тус бүрээр нь тайлбарлан хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Хариуцагч Х.С2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,100,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 516,000 төгрөгийг тус тус зээлж авч нийт 4,616,000 төгрөгийг зээлсэн гэжээ. Гэтэл Х.Снь нэг ч төгрөг зээлж аваагүй бөгөөд өөрийн эзэмшлийн газрынхаа гэрчилгээг өөрийн төрсөн ээж Н.От хадгалуулчихсан байдаг ба түүнийг нь ээж нь “Бамбаахай” гээд барьцаат зээлийн үйлчилгээний газар аваачиж барьцаалсан байдаг тул Х.Снь энэ мөнгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй ба улмаар хариуцагч ч болохгүй, биш юм.

Хариуцагч Н.Оын тухайд гэвэл анх “Бамбаахай” гэх өөрийнх нь гэрийн ойролцоо байдаг барьцаат зээлийн газар буюу ломбарданд 2017 оны зуны үед мөнгөний хэрэгцээ тухайн үед өөрийнх нь төрсөн дүү нь өвчтэй хэвтэрт байсан үе болоод хүний монетан ээмэг бөгжийг нь гуйж авч тавьж багахан хэмжээгээр зээл авсан байдаг ба түүнээс хойш хүний ээмэг бөгжийн нь хүүг нь төлөөд хугацааг нь сунгаад яваад байсан ба сүүлдээ хүний юмыг авч өгч чадахгүй нөхцөл байдалд хүрсэний улмаас эхлээд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээг барьцаанд тавьж 2,500,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан байдаг ба сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэхэд үндсэн зээл 2,500,000 төгрөг түүн дээр 6 хувийн хүү 150,000 төгрөгийг нэмээд 2,650,000 төгрөг төлөх ёстой байсан байгаа юм. Гэтэл нэхэмжпэгч нэхэмжлэлдээ 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-нд 2,000,000 төгрөг зээлж нийт 4,500,000 төгрөгийг авах ёстой гээд байгаа нь үндэслэлгүй. Зөвхөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлж авсан 2,500,000 төгрөгийг хүүний хамт 2,650,000 төгрөгийг төлөх ёстой.

2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн мөнгөний тухайд гэвэл Н.О нь өөрт нь хадгалуулсан байсан өөрийнхөө төрсөн охин Х.С-ийнэзэмшлийн газрын гэрчилгээг мөн л гэрийнхээ ойролцоох Бамбаахай гэх дээрхи барьцаат зээлийн газарт барьцаанд тавьж 2,100,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан. Энэ зээлээр бол үндсэн зээл 2,100,000 төгрөгөн дээр хүүний 126,000 төгрөгийг нэмж 2,226,000 төгрөгийг өгөх ёстой.

Тэрнээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн шиг 9,116,000 төгрөг огт зээлж аваагүй, харин 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа барьцаалж авсан 2,500,000 төгрөг хүүний 150,000 төгрөг, охин Х.С-гийнхээ газрын гэрчилгээг барьцаалж 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авсан 2,100,000 төгрөг хүүний 126,000 төгрөг гээд бүгд нийлээд 4,876,000 төгрөгийг Бамбаахай ломбарданд төлөх ёстой. Харин энэ төлөх ёстой мөнгөндөө барьцаанд тавьсан өөрийнхөө болон охин Х.С-гийнхээ газрыг тооцуулахад татгалзах зүйлгүй байгаа бөгөөд энэ талаараа ч өөрсдөө барьцаалан зээлдүүлэх газарт нь шилжүүлж барагдуулмаар байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын хохирол гэх 1,884,000 төгрөгийг төлөх үндэс байхгүй яаж хохирсон гэдэг нь тодорхойгуй барьцаалсан хөрөнгөө өөрсдийнх нэр лүү шилжүүлье шилжүүлээд өгнө гээд байхад үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 11,000,000 төгрөгнөөс төлөх ёстой 4,876,000 төгрөгийг хасаад төлбөртөө 2 газраа шилжүүлж өгөх тул үндэслэлгүй нэхэмжилсэн үлдэх 6,124,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нэмэгдүүлж, өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, агуулгыг өөрчлөх тухай нэхэмжлэлтэй уншиж танилцаад хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч би дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

1.Нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч Н.Оаас барьцаалан зээлдүүлэх журмын дагуу зээлдүүлсэн 9,116,000 төгрөг, үндсэн хүү 3,719,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,567,065 төгрөг гээд нийт 15,402,393 төгрөгийг гаргуулахаар гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

2.Хариуцагч Н.О нь анх “Бамбаахай” гэх өөрийнх нь гэрийн ойролцоо байдаг барьцаат зээлийн газар буюу ломбарданд 2017 оны зуны үед мөнгөний хэрэгцээ болоод тухайн үед өөрийнх нь төрсөн дүү нь өвчтэй хэвтэрт байсан учир хүний монетан ээмэг бөгжийг нь гуйж авч уг ломбарданд тавьж багахан хэмжээгээр зээл авч байсан байгаа юм.

Тэгээд түүнээс хойш хүний ээмэг бөгжийн нь хүүг нь төлөөд хугацааг нь сунгаад байсан ба сүүлдээ хүний юмыг авч өгч чадахгүй нөхцөл байдалд хүрсэний ас эхпээд хүний эд хөрөнгийг алдчихгүйн тулд хүний эд зүйлсийг нь авч өгөөд 2018 оны 11 сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээг барьцаанд тавьж 2,500,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан. Үүний сарын хүү нь 6 хувиар гэхээр хүү 150,000 төгрөг, үндсэн зээл 2,500,000 төгрөг гээд нэмээд 2,650,000 төгрөг төлөх ёстой. Тэрнээс нэмж 2,000,000 төгрөг огт аваагүй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч авсан мэтээр хүү нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

2.2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Н.О нь өөрт нь хадгалуулсан байсан өөрийнхөө төрсөн охин Х.С-ийнэзэмшлийн газрын гэрчилгээг Бамбаахай барьцаат зээлийн газарт барьцаанд тавьж 2,100,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан. Энэ зээлээр бол үндсэн зээл 2,100,000 төгрөгөн дээр хүүний 126,000 төгрөгийг нэмж 2,226,000 төгрөгийг өгөх ёстой.

Тэрнээс хойш бол нэг ч төгрөг нэмж аваагүй байдаг ба 2019 оны 01 дүгээр сарын 02-ныд 4,516,000 төгрөг авсан гэж үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн байна.

Тиймээс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зээлсэн 2,500,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,100,000 төгрөг нийлээд 4,616,000 төгрөгийг зээлсэн түүнийгээ хүүтэй хамт төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Сшүүхэд гаргасан шаардлагадаа: Хишигдаваа овогтой Сүрэн миний бие нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 35-42 тоот 0,7 га хоосон газрын эзэмших эрхийн гэрчилгээтэй болно. 2018 оны 12 дугаар сарын 30-нд ээж Отгонбаяр маань надад мэдэгдэлгүй миний газар эзэмших гэрчилгээг “Бамбаахай” барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байна. Дээрх үйлдлийн улмаас миний газар эзэмших эрх зөрчигдөж байгаа учраас намайг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулан өгнө үү. Миний гэрчилгээг “Бамбаахай” барьцаалан зээлдүүлэх тус газраас чөлөөлж гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.О болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Снарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Н.Оаас барьцаалан зээлдүүлэх журмын дагуу зээлдүүлсэн 9,116,000 төгрөг, үндсэн хүү 3,719,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,567,065 төгрөг гээд нийт 15,402,393 төгрөг гаргуулахаар гэж нэхэмжилжээ. Анх хариуцагч Н.О нь “Бамбаахай” гэх барьцаат зээлийн газар буюу ломбарданд 2017 оны зуны үед мөнгөний хэрэгцээ болж хүний монетан ээмэг бөгжийг авч уг ломбарданд тавьж зээл авч байсан байдаг.

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Н.О нь өөрийн эзэмшлийн газрын гэрчилгээг барьцаанд тавьж 2,500,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан. Үүний сарын хүү нь 6 хувиар гэхээр хүү 150,000 төгрөг, үндсэн зээл 2,500,000 төгрөг гээд нэмээд 2,650,000 төгрөг төлөх ёстой.

 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Н.О нь өөрт нь байсан өөрийнхөө төрсөн охин Х.С-ийнэзэмшлийн газрын гэрчилгээг тус барьцаат зээлийн газарт барьцаанд тавьж 2,100,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан. Энэ зээлээр бол үндсэн зээл 2,100,000 төгрөгөн дээр хүүний 126,000 төгрөгийг нэмж 2,226,000 төгрөгийг өгөх ёстой. Дээрхи мөнгөнөөс өөр нэмж мөнгө аваагүй байхад ахиж нэмж мөнгө авсан мэтээр хүү нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Үүн дээр би шинжээчийн дүгнэлттэй уялдуулаад сунгасан юм байна гэж үзээд нийт тооцоо нь 2018 оны 11 сарын 23-ны өдөр 2,500,000, 2018 оны 12 сарын 30-ны өдөр 2,100,000 төгрөг нийлээд 4,616,000 төгрөг зээлсэн. 2018 оны 11 сарын 23ны өдөр зээлсэн 2,500,000 төгрөг нь 1 сарын 6 хувийн хүүтэй гэхээр сарын хүү 150,000 төгрөг болж байгаа. Энийг 2018 оны 12 сарын 23-наас 2019 оны 01 сарын 23 хүртэл хүү 150,000 төгрөг гээд 2019 оны 01 сарын 23-аас 2019 оны 02 сарын 23 хүртэл 150,000 төгрөг гээд нийлээд 2,950.000 төгрөг буюу 2 сар сунгасан гэж үзэхээр 2,950.000 төгрөг болох ёстой гэж үзэж байгаа. 2018 оны 12 сарын 30-ны өдөр зээлсэн 2,100,000 төгрөгийг бол мөн 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй, 1 сарын хүү нь 126.000 төгрөг болж байгаа. Үүнийг мөн 2019 оны 01 сарын 30-аас 2019 оны 02 сарын 29 өдөр хүртэлх хүү гээд 126,000 төгрөг нэмэхээр 2,352,000 төгрөг болж байгаа. Ингээд нийлээд 5,302,000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь эдгээр хугацаанд л гэрээний сунгалт хэсэгт хариуцагч гарын үсэг зурсан байгаа учир тэр хэмжээгээр нь хүлээн зөвшөөрч сунгасан гэж үзэж байгаа юм. Энэ мөнгийг нь хариуцагч Н.О буюу Х.С-ийнээжийн барьцаалсан байгаа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар дугаар хороо Тахилтын 28-14 тоот хаяг дахь газраар төлүүлэн төлбөрт тооцуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,100,393 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Х.С-ийнэзэмшлийг газрыг хууль зөрчиж барьцаалсан тул гэрчилгээг гаргуулахаар шаардлага гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч байгаа тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг нэхэмжлэгч зөвшөөрч байна гэж үзэж байгаа учир хангаж шийдвэрлэж өгнө үү.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56.5-д зааснаар өгсөн авснаа буцааж 4,600,000 төгрөгийг буцааж өгнө. Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа 516,000 төгрөгийг бэлнээр олгоогүй гэж тайлбарлаж байгаагаас үзвэл мөнгийг өөрт нь олголгүйгээр бичилт хийсэн байх боломжтой гэж харагдаж байна. 2,0 саяаар нийт 4 сая төгрөгийг хариуцагч маань огт аваагүй гэдэг.  Энэ баримт дээр өгсөн авсан дээр гарын үсэг зураагүй байгаа. Бид үйлчлүүлэгчийнхээ хэлснээр 2,500,000 төгрөгийг авсан гэж зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа ч нотлох баримт судалахад 1,880,000 төгрөгийг нь олгоод үлдсэнийг нь өгөөгүй харагдаж байна. Бичиг үсэг мэддэггүйг нь далимдуулаад Бамбаахай ломбард мөнгийг нь дутуу өгөх, огт зээлээгүй мөнгийг авсан гэсэн баримт үйлдсэн байж болохоор харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтээр Н.Оыг бичиг үсгийн чадвар муу дундаас муу гэж дүгнэсэн байгаа.

Хүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггүй. 02 дугаар сарын 12-ны өдөр дансаар 906,240 төгрөг төлснийг зээлээс хасч тооцуулна гэв.

 

Хариуцагч Н.Оын өмгөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 281 дүгээр зүйл дээр зээлийн гэрээ байгаа. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төлбөрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлж, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар, хэмжээний эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Миний үйлчлүүлэгч Н.О зээлийн дүнд маргаан хийдэг. Өөрөөр хэлбэл ийм ийм мөнгө би аваагүй учраас энийг зээл гэж үзэхгүй. Энийг би зээлээгүй гэж маргадаг. Барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээний маягтан дээрээ ч гэсэн зээл биш дүнг зээл болгоод тавьчихдаг гэдэг нэхэмжлэгчийн ярьсанаар тогтоогдож байна. Тухайлбал сая 516,000 төгрөгийг  2 зээлийн хүүнд нэмээд оруулсан байгаа гэж хэлж байна. Нотлох баримт шинжлэн судлах хүртэл тогтоогдож байгаагаар 516,000 төгрөгийг зээл гэж үзэх үндэслэлгүй гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө нотлоод өгчихлөө гэж үзэж байна. Отгонбаярын хувийн байдлыг далимдуулан 2,000,000 төгрөг, 516,000 төгрөгийг нэмж бичсэн байгаа. Зээлийн гэрээг бичгээр хийх шаардагыг хангаагүй, гэрээний үнийн дүнд өөрчлөлт орсон тохиолдолд шинээр гэрээ хийх ёстой байсан. 4 зээлийн гэрээний маргаан байх ёстой. Аваагүй мөнгийг зээл болгож бичсэн нь барьцааны зүйлээр давхар нотлогдож байгаа. Барьцаа хөрөнгийн үнэлгээний 80 хувиас хэтрүүлэхгүйгээр зээл олгох ёстой байсан. Газрыг зах зээлийн үнэлгээнээс өндрөөр тооцсон байгаа. Барьцаалан зээлдэх газар нь Стандарт хэмжил зүйн газраас баталсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах ёстой. Уг стандартын 8.14-д зааснаар нэгдсэн програм хангамжтай, сүлжээний орчинд холбогдсон, барьцаалсан эд зүйлсийг цахим мэдээллийн санд бүрэн бүртгэж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 286 дугаар зүйлийн шаардага хангаагүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгсөн авснаа буцаах ёстой тул Н.Оын авсан 3,693,600 төгрөгийг хасч нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн хэлэлцээд 

 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.О, Х.Снарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Схолбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзан, Н.От холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж түүнээс 15,402,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Снь нэхэмжлэгч Т ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын 35-42 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18628311479695 дугаар бүхий 499 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг  Т ХХК-иас гаргуулах тухай бие даасан шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь Гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн 000000389 дугаартай гэрчилгээ авчээ. /хх-ийн 5/

Улмаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бамбаахай” нэртэйг барьцаалан зээлдэх үйлчилгээний газрыг ажлуулдаг бөгөөд хариуцагч Н.О нь тус газраас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 470 дугаартай баримт үйлдэж, 2,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөн өөрийн төрсөн охин Х.С-ийннэрээр 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 654 дугаартай баримт үйлдэж 2,100,000 төгрөгийг мөн 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн байна.

Мөн өдрөө тус тус зээлийн барьцаанд хариуцагч Н.О нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 28-14 тоот хаягт байрлах гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000620779 дугаартай 500 м.кв газрыг, Х.С-ийнөмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 35-42 тоот хаягт байрлах гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000620778 дугаартай 499 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагч Н.О болон түүний төрсөн охин Х.Снарын эзэмшлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж Х.С-ийнбие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

Хариуцагч Н.Оын итгэмжлэгдэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа дээрх 654 дугаартай баримтаар зээлсэн 2,100,000 төгрөгийн зээлийг авсан тул 1 сарын хүүг 126,000 төгрөгөөр тооцон 2 сарын хүүнд 252,000 төгрөгийг нэмж нийтдээ 2,352,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  470 дугаартай баримтаар зээлсэн 2,500,000 төгрөгийг сарын хүүг 150,000 төгрөгөөр тооцон зээлийн хугацааг 2 сараар сунгасан гэж тооцон 2 сарын хүүнд 300,000 төгрөгийг нэмж нийтдээ 2,950,000 төгрөгийг буюу эдгээр 2 зээлийн төлбөрт нийтдээ 5,302,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Харин бусад шаардлагыг зөвшөөрдөггүй бөгөөд дээрх 2 баримт дээр тус тусдаа 2,000,000 төгрөгөөр бичигдсэн нийт 4,000,000 төгрөгийг, мөн 516,000 төгрөгийг хүлээн аваагүй, гарын үсэг зураагүй, мөн дансаар 902,000 төгрөгийг төлсөн тул хасч тооцуулна гэсэн тайлбарыг гарган энэ үндэслэлээр нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргадаг. 

Эдгээр тайлбар, үйл баримтаас дүгнэж үзвэл талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаас зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэснээс үзвэл талууд зээлийн гэрээг байгуулахаар хэлэлцэн тохиролцож хүсэл зориг нэгдсэний дараа эд хөрөнгө буюу мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно. 

 

Нэхэмжлэгч дээрх 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 баримт дээр тус тусдаа 2,000,000 төгрөгөөр нийтдээ 4,000,000 төгрөгийг Н.О бэлнээр хүлээн авч гарын үсэг зурсан. Мөн өдрөө хүү төлж хугацаа сунгасан. Сарын дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлбөрөө төлж чадахгүй байгаа учир 516,000 төгрөгийг нэмж зээлээд сарын хүүгээ төлөхөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул 516,000 төгрөгийг үндсэн зээл дээр нэмж нэхэмжилж байгаа гэсэн тайлбарыг гаргаж байна.

Хэргийн 8, 9 дүгээр талд авагдсан “Бамбаахай” Барьцаат зээлийн үйлчилгээ №0000654, 0000470 дугаартай баримтаас үзвэл уг баримтын зээлийн хэмжээ хэсэгт 2,500,000+2,000,000 гэж, 2,100,000+2,000,000+516,000 гэж тус тус нэмж бичилт хийсэн байгаа боловч уг мөнгийг хариуцагч Н.От хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна.  

 

Хариуцагч Н.О нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 0000470 дугаартай баримтаар 2,500,000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0000654 дугаартай баримтаар 2,100,000 төгрөгийг хүлээн авч уг зээлийн нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь дээрх баримтууд дээрх “Мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг” хэсэгт зурагдсан түүний гарын үсэг болон түүний төлөөлөгчийн гаргасан дээрх мөнгийг зээлсэн хугацааны хүүгийн хамт төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Харин 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бэлнээр олгосон гэх /2,000,000+2,000,000/ нийт 4,000,000 төгрөг, 654 баримтаар нэмж олгосон гэх 516,000 төгрөгийг хариуцагч Н.От хүлээлгэн өгсөн гэх баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Н.О нь өөрийн ХААН банкны 5057324864 дугаартай данснаас 5084070042 тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 906,240 төгрөгийг нэхэмжлэгчид дээрх маргаан бүхий зээлийн төлбөрт шилжүүлэн өгсөн тул хасч тооцуулна гэх тайлбарыг гаргадаг боловч уг мөнгийг урьд нь зээлсэн 638 дугаартай капитанзаар зээлсэн 820,000 төгрөгийг, 687 капитанзаар зээлсэн  81,920 төгрөгийг нийлүүлж 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлж тус тус хаасан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж чадахгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлгүй байна. 

Мөн нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөрийг 9,116,00 төгрөгөөр тооцон 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар тооцон 6 сар, 24 хоногийн хүүнд 3,719,328 төгрөг, нийт 12,835,328 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү тооцон 2,567,065 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нь зээлдэгчээс нийтдээ 4,600,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хүлээж авсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, хүүг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэйгээс гадна хугацаа хэтрүүлсэн учир гэрээнд зааснаар хэтэрсэн хугацааны хүүг, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй.

Шүүх дээрх баримтуудыг үндэслэн хариуцагч Н.Оаас үндсэн зээл 4,600,000 төгрөгөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүүг тооцон 1,876,000 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин талууд гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцоогүй тул нэмэгдүүлсэн хүүг тооцон гаргуулах боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Оаас 7,178,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 8,223,593 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Т ХХК болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Снарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй  бөгөөд нэхэмжлэгч Т ХХК нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан нь буруу бөгөөд уг гэрчилгээг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байх тул зөвшөөрлийг баталж, Х.С-ийнбие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Оаас 7,178,800 төгрөг гаргуулан Т ХХК-д олгож, үлдэх 8,223,593 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан Х.С-ийнөөрийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилт 35-42 тоот хаягт байрлах гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000620778 дугаарт бүртгэгдсэн 499 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг гаргуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч Т ХХК хүлээн зөвшөөрсөн тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Оаас 119,811 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.С-гээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 48,505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

     

                       

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.НЯМСҮРЭН