Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 287

        2019 оны 10 сарын 15 өдөр                    136/ШШ2019/00287                        Сайншанд сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Говь-Сүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Цахилгаан түгээх сүлжээний байранд байрлах, “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХХК-ийн Говьсүмбэр салбар/РД:2008904/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Айраг сумын 4-р баг, Цагаан дөрвөлж, Төмөр замын өртөөнд байрлах, “Хэрлэн импэкс” ХХК /РД:2009765/-д холбогдох

Цахилгаан эрчим хүчний төлбөр  90 398 319 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Айраг суманд байрлах “Хэрлэн импэкс” ХХК-ийн төмөр баяжуулах үйлдвэрийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2017 оны 02 дугаар сард 27 081 504 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 14 149 366 төгрөг, 2017 оны 04 дүгээр сард 42 361 071 төгрөг, 2017 оны 05 дугаар сард 52 341 908 төгрөг, 2017 оны 06 дугаар сард 4 464 470 төгрөг гарч 2017 оны 05 дугаар сард 5 000 000 төгрөг төлсөн боловч эцсийн үлдэгдэл 90 398 319 төгрөг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд “хэрлэн импэкс” ХХК-иас цахилгаан эрчим хүч хэрэглэсний үлдэгдэл төлбөр 90 398 319 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн багтаан гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрлэн импэкс” ХХК нь Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт жонш баяжуулах үйлдвэр барьсан. 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Мон Лаа” ХХК-тай 160615/1 дугаартай ажлын байр түрээслэх гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан. Ингээд үйлдвэрийг “Мон Лаа” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгсөн. Тухайн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “түрээслэгч барилгын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой бүх зардлыг хариуцна” гэж заасан, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “түрээслэгч нь үйл ажиллагаатай холбоотой зардлыг /дулаан, цахилгаан, халуун ус/ түрээсийн төлбөрөөс тусад нь тооцож төлнө” гэж заасан. Нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа төлбөр нь 2017 оны 02 дугаар сараас 06 дугаар сар хүртэлх хугацааны төлбөр ба “Мон Лаа” ХХК үйл ажиллагаа явуулж байхад үүссэн өр юм. “Мон Лаа” ХХК гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй учир 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Арбитрын шүүхэд хандсан. Үүнд түрээсийн гэрээнд заасны дагуу ус, цахилгааны төлбөрийг холбогдох байгууллагад төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Арбитрын шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдаанаар цахилгааны төлбөртэй холбоотойгоор “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХХК нь “Мон Лаа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батзориг нар тооцоо нийлсэн акт үйлдсэн. Цахилгааны төлбөр төлнө гэсэн учир “Хэрлэн импэкс” ХХК ус, цахилгааны төлбөрийг холбогдох байгууллагад төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Ийм учир “Мон Лаа” ХХК нь уг цахилгааны төлбөрийг хариуцах этгээд юм гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь “Хэрлэн импэкс” ХХК-д холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр 90 398 319 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч “Хэрлэн импэкс” ХХК нь “Мон лаа” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу “Мон Лаа” ХХК нь уг цахилгааны төлбөрийг хариуцах этгээд учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

“Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Хэрлэн импекс” ХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Цахилгаан эрчим хүчээр хангах”   гэрээ байгуулагдсан байна.

Дорноговь аймгийн Айраг суманд байрлах “Хэрлэн импэкс” ХХК-ийн төмөр баяжуулах үйлдвэрийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2017 оны 02 дугаар сард 27 081 504 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 14 149 366 төгрөг, 2017 оны 04 дүгээр сард 42 361 071 төгрөг, 2017 оны 05 дугаар сард 52 341 908 төгрөг, 2017 оны 06 дугаар сард 4 464 470 төгрөг гарч 2017 оны 05 дугаар сард 5 000 000 төгрөг төлсөн боловч эцсийн үлдэгдэл 90 398 319 төгрөгийн өр үүссэн үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар мараагүй.

“Хэрлэн импекс” ХХК нь “Мон лаа” ХХК-д холбогдуулан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол Улсын ба Үндэсний Арбитрт түрээсийн гэрээний хугацаанд ашигласан ус, цахилгааны нийт төлбөрүүдийг холбогдох байгууллагад төлөхийг даалгах...шаардлагууд гаргасан боловч эдгээр шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан байна.

Нэхэмжлэгч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХХК-ийн Говьсүмбэр салбар “Хэрлэн импекс” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан ба хэнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргах нь нэхэмжлэгчийн эрх тул хариуцагчаар оролцоогүй “Мон лаа” ХХК-иас эрчим хүчний төлбөр гаргуулах үндэслэлгүй юм.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Хэрлэн импекс” ХХК-иас эрчим хүчний төлбөр 90 398 319 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч “Хэрлэн импэкс” ХХК-иас Цахилгаан эрчим хүчний төлбөр 90 398 319 /ерэн сая гурван зуун ерэн найман мянга гурван зуун арван ес/ төгрөгийг гаргуулан “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 609 942  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 609 942 төгрөгийг хариуцагч “Хэрлэн импэкс” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХХК-д олгосугай.

3.Хариуцагч Хэрлэн импэкс” ХХК нь учирсан хохирлоо “Мон лаа” ХХК-иас нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АЛГИРМАА