Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/00097

 

 

 

 

 

 

 

  

   2020        01          06                                   181/ШШ2020/00097

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Т.Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭПӨҮ   холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:                 шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түмэнжаргал овогтой Хулантахь би 2018 оны 9-р сарын 10-ны өдөр ЭПӨ-д www.м-ийнмэдээний сайтад улс төрийн албаны сэтгүүлчээр ажилд орсон. Ажилд орсон өдрөөс эхлээд 2019 оны 4-р сар хүртэл ямар нэгэн асуудалгүй ажлаа гүйцэтгэж удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг тухай бүрт нь гүйцэтгэж цалингаа бүрэн авч байсан.

Гэтэл 2019 оны 4-р сард байгууллагын удирдлага солигдож О.Бд гэгч захирлын албан тушаалд томилогдон ирснээр ажиллах нөхцөл эрс өөрчлөгдөж ажлын байрны дарамт, цалин хөлсний асуудал, хамт олны хоорондын харилцаа зэрэг олон тэвчишгүй асуудлууд бий болж эхэлсэн. Тухайлбал, цалин хөлсийг хугацаанд нь тавихгүй удаан хугацаагаар хойшлуулж, шалтгаангүйгээр цалингаас хасалт хийж эхэлсэн. Миний зүгээс тухай бүрт нь тайлбар тавилгүй ажил үүргээ гүйцэтгэж аль болох ойлголцож ажиллахыг хичээсэн ч үр дүнгүй улам л шүүмжилж үндэслэлгүйгээр загнах нь ихэссэн. Ганц миний хувьд биш бусад бүх ажилчид удирдлага солигдсоноос хойш маш их дарамтанд ажиллах болсон. Ажилчдын зүгээс цалин дутуу бодогдож орсон талаар захирлаас асуухад “та нар удирдлагатайгаа цалин ярьдаг хэн юм, битгий надтай цалин ярь” гэх зэргээр ажилчидтай зүй бусаар харилцдаг байсан.

Захирлын бүхий л шахалт дарамтыг үл тоон үүрэгт ажлаа хийж байхад шалтгаангүйгээр “тэр хуучин захирал О руугаа явцгаа, та нартай ажиллаж чадахгүй” гэх зурвас ажлын чатад удаа дараа ирүүлж эцэст нь 2019 оны 5 сарын 6-ны өдөр ажилчдын чатад ажилчдыг илт дарамталсан зурвасыг илгээсэн. Мөн тухайн өдөр контент харицсан захирал Н.О захирал Сцахим хуудсын мэдээллийг шэйрлэхгүй шүү гэсэн зурвас илгээсэн бөгөөд ажилчдын зүгээс шаардлагыг тодруулж асуухад шэйрлэвэл “та нартай ажиллаж чадахгүй” гэж дарамталж ажилчдын хувийн орон зайд халдаж эхэлсэн. Миний бие ажлаас нэг ч удаа хоцроогүй, даалгасан үүрэг даалгавар, материалыг цаг тухайд нь биелүүлж ямар нэгэн зөрчил гаргалгүй ажлаа сэтгэлээсээ хийж байсан. Гэтэл шинээр томилогдсон захирал О.Бүндэслэлгүйгээр загнах, ажил хэргийн бус шаардлага тавих, улмаар даамжирч илт зайл, ажлаа өг гэж дарамталж эхэлсэн.

Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан нэгнийхээ өмнө харилцан үүрэг хүлээдэг байтал шинээр захирлаар томилогдсон О.Бхуулиар ажилчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйн дээр шахаж дарамталж байсан.

Эцэст нь 2019 оны 6-р сарын 5-ны өдрийн цалингаас 200 000 төгрөг дутуу орж маргааш өглөө нь буюу 2019.6.6-ны өдөр захирал О.Б , контент хариуцсан захирал Н.О  нар өглөө 10:00 цагт ганцааранг минь дуудаж бүтэн цаг хэл амаар доромжилж ажлаас гарахыг шаардсан. Цаашид тэвчишгүй хүнд дарамт шахалтанд орж ажлаасаа хөөгдсөн. Өрөөнөөс нь гараад ажлаа хийгээд сууж байтал орж ирээд “чи яваагүй байгаа юм уу” гэсэн, би халагдах тушаалаа авъя гэсэн чинь “халагдах тушаал өгөхгүй, амралтын мөнгө ч өгөхгүй, чи өргөдлөө өгөөд яв гэсний дагуу би та нарын шаардсаны дагуу өргөдлөө өглөө гээд бичиж өгсөн. Халагдсан даруйдаа хөдөлмөрийн гэрээний хувь, ажилд орсон гарсан тушаал болон халагдсаны тэтгэмж, ажилласан хоногийн цалин бодуулах гэтэл “чи одоо хүртэл зайлаагүй байгаа юм уу” гээд огт авч хэлэлцээгүй. Би өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгөөгүй.

Иймд ЭПӨ нь Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтаны өмнө хүлээсэн үүргээ зөрчиж албан шахалтаар үндэслэлгүйгээр хууль зөрчиж ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч ЭПӨ шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан Т.Х нь “Э П  Ө”  -д 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажилд орсон. Тэрээр ажиллах хугацаандаа компанийн дотоод журмыг удаа дараа ноцтой зөрчиж, санхүүгийн асар их дутагдал гаргасан нь баримтаар батлагдсан болно. Удаа дараа зөрчил гаргасан бөгөөд үүнийг аман сануулга өгч байсан болно.

Нэгдүгээрт, түүний нэхэмжлэхэд дурдсанчлан Т.Х-ийнцалинг хассан, хугацаанд нь олгоогүй асуудал огт үүсээгүй болохыг ЭПӨ-ийн нийгмийн даатгалд илгээсэн тайлан болон ажилтнуудын цалинг сар бүрийн таван болон 20-ны өдөр олгож байсныг банкны гүйлгээгээр нотлон баталгаажуулав. Иймд түүний нэхэмжлэлд бичсэн цалин хөлс цагт нь олгоогүй хасалт хийсэн гэдэг нь ор үндэсгүй компанийн нэр хүндэд халдсан, компанийг гүтгэсэн хэрэг юм.

Хоёрдугаарт, ажилтан Т.Х нь нэхэмжлэлдээ 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр контент хариуцсан захирал Х.О”-ын мэдээ мэдээллийг шейрлэж болохгүй гэж хэлсэн хэмээн бичсэн байна. Гэтэл тэрээр ажлаас гарах өргөдөлдөө гүйцэтгэх захирал О.Бта с-ийн”-ын мэдээг тавьсан тохиолдолд ажиллуулахгүй гэж хэлсний дагуу ажлаа өгч байна. Зүй бус шаардлага гэж үзэж байна хэмээн бичсэн байна. Энэ нь түүний бичсэн ажлаас гарах өргөдөл болон СБД-ийн шүүхэд өгсөн нэхэмжлэлийг харьцуулан харж болно.

Гуравдугаарт, ажилтан Т.Х нь компанид ажиллах хугацаандаа С.Б гишүүнтэй 2019 оны 04 дүгээр сард ЭПӨ-ийн байгуулсан гэрээний 2 сая төгрөгийг бэлнээр авч явсан ба С.Бын ажлын алба мэдээ оруулах хүсэлтээ ирүүлж сарын өмнө гэрээний мөнгө өгсөн тул мэдээ оруулах хүсэлтээ компанид хүргүүлснээр түүнийг гэрээний мөнгийг компанид тушаагаагүйг мэдсэн болно. Тус хугацаанд байгууллагад мөнгийг бэлнээр авсан болохоо огт мэдэгдээгүй. Түүнийг ажлаас гарсны дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бид цагдаад мэдэгдэнэ гэсний дараа 15 цаг 17 минутанд ЭПӨ-ийн данс руу шилжүүлсэн болно. Ийнхүү компанийн гэрээ хийсэн 2 сая төгрөгнөөс 200 000 төгрөгийг өөртөө авч 1 сая 800 мянган төгрөгийг шилжүүлжээ. Компанийн хөрөнгийг ийнхүү 2 сарын хугацаанд хувьдаа ашиглаж байсан нь тогтоогдсон болно.

Дөрөвдүгээрт, компанийн зүгээс бид ажилтан Т.Хд итгэж чуулганыг сурвалжлах эрх олгосон. Гэтэл тэрээр байгууллагын нэр хүндийг ашиглан УИХ-н гишүүн Н.У гэрээ байгуулж м-ийнсайтад Н.Угишүүний мэдээ мэдээллийг удирдлагад мэдэгдэлгүй оруулах болсон. Үүнийгээ тэрээр Н.Учрал гишүүний сургуульд хүүхдээ үнэ төлбөргүй оруулж байгууллагын нэр хүндээр бартер хийсэн хэмээн тайлбарлаж буй юм. Холбогдох гэрээг асуухад аман гэрээ хэмээн тайлбар өгсөн нь байгуулсан гэрээгээ компанид өгч мэдэгдээгүй атлаа компанийн нэр хүндийг ашиглан өөртөө ашигтай нөхцөл байдал үүсгэсэн, компанийн дотоод журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. 

Тавдугаарт, Т.Х нь нэхэмжлэлдээ ажилд орсон, ажлаас гарсан тушаал халагдсаны тэтгэмж авах тухай удирдлагад хандаагүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ашиглаж байсан техник тоног төхөөрөмж баримт бичиг бусад эд зүйлсийг хүлээлгэж өгөлгүй ажлаа орхин явсан төдийгүй ажлаас гарсны дараа 5 хоногийн дараа өөрийн өмнөх захирал М.О   сс д мэдээ мэдээлэл түгээж өөрийн нэрээр нийтэлж эхэлсэн болно. Ийнхүү өмнө ажиллаж байсан компанид ажлаа хүлээлцэх, тооцоо нийлэхгүйгээр ажлаа өөрийн хүсэлтээр орхиж явсан. Ингээд зогсохгүй ажлаас гарсны дараа сайтын нэр хүндийг ашиглан Киргиз улс руу амарсан. Үүнийг сэтгүүлч Т.М  батлах болно. Т.М  түүний нэрийг сольё гэсэн боловч онгоцны тасалбар захиалагдсан байсан тул цуцлах боломжгүй байсан болно.

Ийнхүү түүнийг гаргасан санхүүгийн зөрчлийг тодруулахад тэрээр ажилтны нийгмийн асуудлыг шийдэх ёстой хэмээн удирдлагын тавьсан шаардлагыг эсэргүүцэн компанийн нэр барьж санхүүгийн зөрчил гаргаснаа зөвтгөн хэрүүл хийж “Та нар дуугай” гэх мэтчилэн зохисгүй авирласан. Мөн Гүйцэтгэх захирал Л.М  УУЯ-тай хийсэн гэрээний хувь авна хэмээн захирал Л.М  рүү утсаар давшилж илт санхүүгийн ашиг сонирхолтой үйлдлийг удаа дараа гаргаж байсан.

Түүнийг компанийн зүгээс дэмжиж БНХАУ-д 2019 оны 05 дугаар сард томилолтоор илгээсэн бөгөөд захирал О.Бнь түүнийг Ерөнхий редактороор томилохоор ярилцаж байсан. Гэтэл тэрээр өөрийн ажиллаж буй компанийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж, ажилдаа чин сэтгэлээсээ бус харин ашиг сонирхлын үүднээс хандаж байсан тул Т.Х-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй төдийгүй түүний санхүүгийн зөрчлийг үндэслэн цагдаагийн байгууллагад шалгуулахаар материал бэлтгэж байна.

Энэ мэт компанийн нэр хүндэд халдсан, гутаасан, санхүүгийн ашиг сонирхолтой үйлдэл удаа дараа гаргаж, компанийн өдөр тутмын ажилд байнга саад учруулж хамт олны уур амьсгалыг эвдсэн үйлдэл нь хэрээс хэтэрсэн учир ажлаас чөлөөлсөн бөгөөд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй.

Т.Х нь өрсөлдөгч байгууллага болох www.ссайтын мэдээ, мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудсаар шейрлээд байсан учраас удирдлагын зүгээс 2019.06.06-ны өдөр өрөөндөө дуудаж ингэж болохгүйг нь тайлбарлан хэлсэн боловч хүлээж аваагүй. Ингээд ажлаас халагдах өргөдлөө өөрөө бичиж өгсөн, өргөдөлдөө энэ талаараа бичсэн байгаа. Т.Х нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч э-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу ЭПӨ-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/011 тоот “Т.Хулантахийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг Т.Хд гардуулж өгсөн талаарх нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгч Т.Х нь шүүхэд 2019.06.25-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан тул гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

 ЭПӨ-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/011 тоот “Т.хажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ЭПӨ-ийн эрхлэн гаргадаг М-ийнсайтын сэтгүүлч Т.Х өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гарган өгснийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтын дагуу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс чөлөөлжээ. /хх-25/

 

Нэхэмжлэгч Т.Х нь ажил олгогчийн шахалт дарамтын улмаас өргөдөл /хх-26х/ өгсөн гэж тайлбарлаж байгааг хариуцагч эс зөвшөөрч, өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр өргөдлөө өгсөн гэж талууд маргаж байна.

 

Өргөдөлд “...миний бие таны шаардсаны дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Өрсөлдөгч   сайтын мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудаст тавьсан тохиолдолд ажиллуулахгүй гэж хэлсний тань дагуу ажлаа хүлээлгэн өгч байна. Ажил хэргийн бус шаардлага тавьсан гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч ЭПӨ нь ажилтан Т.Хд өөрийн фэйсбүүк хуудсанд өрсөлдөгч   сайтын мэдээллийг шейрлэхгүй байх шаардлагыг тавьсан гэдэгт маргаагүй бөгөөд тус компанийн дотоод журамд “ажилтан өөрийн фэйсбүүк хуудсанд өрсөлдөгч компаниудын мэдээ, мэдээллийг шейрлэх”-ийг хориглоогүй байна. /хх-23-25х/

2019.06.06-ны өдөр нэхэмжлэгч Т.Х болон ЭПӨ-ийн удирдлагын хооронд өрсөлдөгч      сайтын мэдээллийг шейрлэсэн, цалин хөлс дутуу олгосонтой холбоотой маргаан үүсч, захирал О.Бконтент хариуцсан захирал Х.О  нар нь Т.Х  ажлаас нь хална гэж хөөж байсан болох нь гэрч У.У ийн мэдүүлэг, СД ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Т.Х-ийнфэйсбүүк мессенжерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-79-96/

            Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Т. ийг ажил олгогчийн зүй бус нөлөөллийн улмаас өргөдөл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Х ажлаасаа чөлөөлөгдөх хүсэл зорилготой байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч ЭПӨ-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/011 тоот “Т.хажлаас чөлөөлөх тухай” тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч Т.Х   ийг ЭПӨ-ийн эрхлэн гаргадаг М-ийнсайтын сэтгүүлчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ийн дагуу нэхэмжлэгч Т.Х-ийн1 сарын дундаж цалинг тодорхойлоход Т.Х нь нэг сард 1 423 188 төгрөгийн цалинтай байсан болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-36х/-гаар тогтоогдож байна.

Ажилгүй байсан хугацааг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 6 сар 19 хоногоор тооцоход 1 423 188  х 6 сар = 8 539 128 төгрөг,  1 423 188 төгрөг : 21.5 хоног = 66 194 төгрөг, 66 194 төгрөг х 19 хоног = 1 257 686 төгрөг, 8 539 128 + 1 257 686 = 9 796 814 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Х-ийннийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч ЭПӨ-д даалгах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Т.Хулантахийг ЭПӨ-ийн эрхлэн гаргадаг М-ийнсайтын сэтгүүлчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ЭПӨ-иас 9 796 814 /есөн сая долоон зуун ерэн зургаа мянга найман зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулж Т.Хд олгож, Т.Х-ийннийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч ЭПӨ-д даалгасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Х-ийннэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч э-иас 241 899 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ОЮУНТУЯА