Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/00121

 

 

 

 

 

 

 

 

   2020          01         08                                          181/ШШ2020/00121 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ММ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГБМ холбогдох,

Гэрээний үүрэгт 3 188 543 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ММшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Сүхбаатар дүүргийн   хаягт байрлах өөрийн эзэмшлийн   оффиссыг түрээслүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ГБМ      англи хэлний сургалтын төвтэй 2019-02-01 өдөр 82,85 м.кв оффисын өрөөг түрээслүүлэх MKM-Rcon-2019-02 тоот түрээсийн гэрээг байгуулсан. Цагаан сарын үе таарсан тул 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дотоод засал өрөөний хуваалтыг хийж тохижуулах хугацааг ямар ч түрээсгүйгээр олгосон бөгөөд дахин нэмэлтээр 40,8 м.кв талбай бүхий оффис нэмж түрээслэхээр хүсэлт гаргасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хавсралт №1 ээр нэмэлт гэрээг байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээний түрээсийн тооцоонд дотоод засал хийхэд оруулсан зардлаас МКМ ХХК тодорхой хувийг хариуцахаар болсон тул хасалт хийж тооцсон. Үүнээс хойш буюу 2019 оны 5-р сараас эхлэн түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлөхгүй байсан тул 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдөр MKM-SOL-19/61 тоот албан бичгээр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор талбайг суллан гэрээг цуцлах тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Түрээсийн төлбөрөө төлөхгүй асуудал үүсгээд байгаа учраас захиралтай нь харилцан тохиролцож гэрээний нэмэлт гэрээг дуусгавар болгон акт үйлдэж 40,8 м.кв талбайг буцаан авсан. Тухайн актаар 1,780,728 төгрөгийн жижиг өрөөний тооцооны үлдэгдэлтэй байсан. Ийнхүү 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн  байдлаар нийт түрээсийн өглөг 5 633 587 төгрөг үүссэнээс 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш түрээсийн төлбөрийг огт төлөөгүй тул 2019 оны 08 дугаар сарын  01-ний өдөр захиралд нь мэдэгдэж үйл ажиллагааг зогсоож түлхүүрийг хурааж авсан. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 15 хоног түрээсийн үлдэгдлээ төлөх хугацаа өгч хүлээсэн боловч асуудал шийдэгдэхгүй, энэ хугацааны түрээсийн алдагдалд орсон тул дахин 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн MKM-SOL-19/92 тоот албан мэдэгдэл өгч 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор эд хогшлоо авч түрээсийн талбайг чөлөөлж өгөх барьцааны мөнгийг түрээсэнд суутгасны дараах үлдэгдэл 3 188 543.98 төгрөгийг барагдуулах тухай мэдэгдсэн боловч төлөөгүй.

Иймд “ГБМ-иас 3 188 543 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ММ нь хариуцагч ГБМ холбогдуулан гэрээний үүрэгт 3 188 543 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “ГБМ”  нь нэхэмжлэгч “ММ түрээсийн гэрээний үүрэгт 3 188 543 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 сарын 14-ний өдөр гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

ММнь ГБМ-тай 2019.02.01-ний өдөр “Түрээсийн гэрээ”, нэмэлт гэрээ зэргийг байгуулж, түрээслүүлэгч ММнь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, байрлах  82.85 м.кв талбайг сарын 1 657 000 төгрөгөөр, 40.8 мкв талбайг сарын 877 200 төгрөгөөр тус тус түрээслэгч ГБМд эзэмшүүлэн ашиглуулах, Түрээслэгч ГБМ нь сар бүр түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан “Түрээсийн гэрээ” байгуулсан байна. /хх-6-50х/

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түрээслүүлэгч ММнь 82.85 м.кв талбайг 2019.02.11-ны өдөр, 40.8 мкв талбайг 2019.03.01-ны өдөр түрээслэгчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд ГБМ нь талбайг эзэмшиж, ашиглаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдөр 40.8 мкв талбайг буцаан хүлээлгэн өгсөн болох нь түрээсийн төлбөрийн тооцооны баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Түрээсийн гэрээний Ерөнхий нөхцөл-ийн 2-р зүйлийн 2-д Менежментийн төлбөр /цахилгаан, дулааны төлбөр/-ийн талаар заасан байх бөгөөд Тусгай нөхцөл-ийн 4-р зүйлд зааснаар менежментийн төлбөрийг Түрээслэгч төлөх үүргийг хүлээсэн байна.

Талууд гэрээгээр Менежментийн төлбөр /цахилгаан, дулааны төлбөр/-ийг түрээслэгч хариуцахаар тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байна.

 Мөн гэрээний Ерөнхий нөхцөл-ийн 8-р зүйлийн 5-д Түрээсийн болон менежментийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.05%-тай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөхөөр тохиролцжээ.

ММ нь 6, 7 сарын түрээсийн төлбөрөөс 294 729.65 төгрөгийн алданги тооцсон нь хууль болон гэрээнд нийцсэн байна. /хх-52х/

 

Түрээслэгч ГБМ нь 2019.03.01-ны өдрөөс 2019.08.14-ны өдрийг хүртэл хугацааны хөлс, менежментийн төлбөр, алданги 13 856 393 төгрөг төлөхөөс барьцааны 1 781 275 төгрөгийн хамт нийт 10 667 849 төгрөгийг төлж, үлдэх 3 188 543 төгрөгийг төлөөгүй болох нь “Тооцооны үлдэгдлийн баталгаа” /хх-56х/, Авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-51х/ зэргээр тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч ГБМ-иас 3 188 543 төгрөгийг гаргуулж ММд олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “ГБМ-иас 3 188 543 /гурван сая нэг зуун наян найман мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж “ММ олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ММ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГБМ-иас 65 970 /жаран таван мянга есөн зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “
ММ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.ОЮУНТУЯА