Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/00550

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З.Г/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн Ш газарт холбогдох, 

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх, Сухбаатар,Чингэлтэй дүүргийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар З.Г миний бие Даймонд Финанс ХХК-д төлбөр төлөхөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг.

Үүний дагуу шерөнхий газар хэрэг үүсгэж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар ажиллагаа хийгдэж байгаа болно. Нийслэлийн шгазар нь Сэлэнгэ эстэймэйт ХХК-ийг хөрөнгийн үнэлгээчнээр томилж барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Төлбөр төлөгч миний барьцаалсан улсын бүртгэлийн ү-2205022720 дугаарт бүртгэлтэй БГД-ийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол төмөр замын 69 дүгээр байрны 6 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 85,594,000 төгргөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007105 дугаарт бүртгэлтэй БГД-ийн 18 дугаар хороо 4-р хороолол, 43-р байрны 18 тоот хаягт байршилтай 40 м.кв 3 өрөө орон сууцыг 98,653,320 төгрөгөөр тус тус үнэлсэн. НШГА нь уг үнэлгээний талаар хуульд заасны дагуу мэдэгдээгүй. Миний бие үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээн авахгүй, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ эстэймент ХХК-ийн тогтоосон үнээр дуудлага худалдаанд оруулахаар болсон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан журмыг зөрчиж тус үнэлгээг хүлээн зөвшөөрч миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь миний эрх ашгийг зөрчиж байна. Иймд тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Миний бие 2015 онд хэргийг шийдвэрлэхдээ Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шийдвэрлэж байсан. Тухайн үед миний бие Сүхбаатар дүүрэгт амьдардаг байсан тул Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэгч тал хариуцагчийн хаягаар гаргаж байсан болно.

Манайхаас энэ Сэлэнгэ эстэймент ХХК-ийн хийсэн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний тавьсан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Гэтэл “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь зөвхөн үнэгүй.мн сайтад тавигдсан 2, 3 зар дээр тулгуурлаж борлуулсан эсэх талаар үнэлгээний талаар дурдагдаагүй гэж үзэж байна. Ийм учраас “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан.” гэв.

 

Нэхэмжлэгч З.Гын өмгөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.Гын нэхэмжлэлтэй Үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаас харахад шинжээчийн дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шинжээчийн дүгнэлтэд харьцуулалт хийх ёстой. Харьцуулсан талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан зүйл байхгүй байна гэж миний зүгээс үзэж байна. Харьцуулсан тоо хэмжээ, чанарын үзүүлэлт, байршил нэг бүрээр харьцуулж үнэлэх ёстой байсан. Гэтэл тийм тогтоосон баримт шинжээчийн дүгнэлтэд байгаагүй. Ямар нэгэн тухайн байртай дүйцэхүйц жишиг байртай худалдан борлуулсан талаарх баримтуудыг тусгах ёстой. Харьцуулалтгүй судалгаа хийж тогтоосон учир энэ үнэлгээ нь төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Мэдэгдлийг хүлээж авахдаа шуудангаар хүлээж авсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д зааснаар мэдэгдсэн гэж байгаа боловч шуудангаар хүргүүлсэн. Шуудан хүлээн авсан хугацаанаас харахад манайх хугацаандаа нэхэмжлэл гаргасан. Шүүх эхний удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Эхний удаа шуудангаас хүлээж аваад 2 хоногийн дараа хандсан. 1 удаа буцаагдаад 2 дахь удаагаа хандахад 2 дахь дуудлага худалдаа болоогүй байсан. Тиймээс бид хуулийн хугацаанд шүүхэд хандсан гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шгазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч З.Гын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжпэлтэй танилцлаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6068 дугаар захирамжаар З.Гаас 216.207.821 төгрөгийг гаргуулж, “Даймонд финанс” ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ НШШГазар нь Сэлэнгэ эстимэйт ХХКомпанийг үнэлгээчнээр томилж барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг үнэлгээг мэдэгдээгүй, тус газарт үнэлгээг зөвшөөрөхгүйг мэдэгдэж гомдол гаргасаныг хүлээн аваагүй, НШШГГ хуульд заасан журмыг зөрчиж тус үнэлгээг хүлээн зөвшөөрч миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр дуудпага худалдаанд оруулах гэж байгаа нь миний эрх ашгийг зөрчиж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шхуудсыг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Нэхэмжлэгч З.Г нь төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 69 дүгээр байрны 6 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007105 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байрны 18 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч З.Г нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. Гэж заасны дагуу Штухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн “Сэлэнгэ эстимэйт” ХХКомпанийг иинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 69 дүгээр байрны 6 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 85.594.000 төгрөгөөр үнэлж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байрны 18 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 98.653.320 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч З.Г болон өмчлөгчид шүүхийн шийдвэрт заагдсан хаяг болон оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдсэн мөн үнэлгээний талаар тус газарт гомдол гаргаагүй бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

Иймд Төлбөр төлөгч З.Г нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүйгээс харахад төлбөр төлөхөөс зайлсхийж олон жилийн хугацаанд Шүүхийн байгууллага болон Шгазрыг үл тоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориудаар саад учруулж байна гэж үзэх хангалттай үндэслэл байх бөгөөд шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчээс хэт доогуур үнэлгээ гаргасан гэж тайлбарлаж байна. Үнэлгээний тайлан дээр харьцуулсан дүгнэлт байгаа. Харьцуулалт дээр хамаарах нотлох баримтыг мөн гаргаж өгөөгүй. 2015 оноос хойш шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Нэг төгрөг ч төлөхгүй шажиллагаанд саад хийсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж хууль зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Г хариуцагч Нийслэлийн шгазарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шгазар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж хууль зөрчөөгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6068 дугаар захирамжаар З.Гаас 214 974 997/хоёр зуун арван дөрвөн сая есөн зуун далан дөрвөн мянга есөн зуун ерэн долоо/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 1 232 824/нэг сая хоёр зуун гучин хоёр мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан “Даймонд финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, З.Г төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй Улсын бүртгэлийн Ү-2205007105 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4-р хороолол, 43-р байр, 18 тоот 40 м.кв 3 өрөө орон сууц/цаашид “18 тоот орон сууц” гэх/ болон Улсын бүртгэлийн Ү-2205022720 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2-р хороолол, Төмөр замын 69 дүгээр байр, 6 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц/цаашид “6 тоот орон сууц” гэх/-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 15516 дугаар захирамж гарч, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 01718 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 16281063 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01597 дугаар Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжийн болон 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 04357 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 315 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсын болон 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 16281063 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

          Штухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь 6 тоот орон сууц болон 18 тоот орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжлэн, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хураасан болох нь 150/92 дугаар болон 150/93 дугаар Эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолын болон 225/21 дугаар болон 225/22 Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр авагч “Дайманд финанс ББСБ” ХХК нар нь 6 тоот орон сууц болон 18 тоот орон сууцны үнэлгээг тохиролцоогүй болох нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Хүсэлтийн хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн № 19/49 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шинжээчээр “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээч “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Үнэлгээний тайлан гаргасан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 299 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын болон “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч нь Хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Штухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг ... баталгаат шуудангаар хүргүүлнэ.” гэж заасан.

 

          Штухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 6 тоот орон сууц болон 18 тоот орон сууцны үнэлгээний талаар мэдэгдсэн болох нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн № 4/21377 мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.  

          Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо ... мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасан.

 

          Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд гомдол гаргах хугацаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх ба нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өдөр тус шүүхэд үнэлгээний талаар нэхэмжлэл гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12025 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь Штухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Шүүх 6 тоот орон сууц болон 18 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүх Штухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гын үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Штухай хуулийн 55 дугаар зүйл 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Гын үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ