Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2020/00724

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  дүүрэг, өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Х ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, тоот хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Т ХХК-д холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 355,838,553.86 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд болон төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээ, ЗБ/СС180924018-3-20, ЗБ/СС180924018-3-21 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг мөн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ф/СС180924018-3-22, Ф/СС180924018-3-23, Ф/СС180924018-3-24, Ф/СС180924018-3-25, Ф/СС180924018-3-26 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан 350,000,000 төгрөгийг, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 19,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Т ХХК-нь ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Г.Мын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  дүүргийн хороо, хороолол, байр, тоотын 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууц болон иргэн М.Нын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  дүүргийн хороо, хороолол /, байр тоотын 34,85 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд банктай байгуулсан Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нүүдийн дагуу Sinotruk-Howo /ZZ3317/ маркийн LZZ5EXSE2JN435602  арлын  дугаар  бүхий  өөрөө  буулгагч, Sinotruk-Howo /ZZ3317/ маркийн LZZ5EXSE0JN435601 арлын дугаар бүхий өөрөө буулгагч, Liang shan /YGK9403CXYE/ маркийн LVK9GH3C5J0000300 арлын дугаар бүхий өөрөө буулгагч чиргүүл, Liang shan /YGK9403CXYE/ маркийн LVK9GH3C7J0000301 арлын дугаар бүхий өөрөө буулгагч чиргүүл, Lovol /FL956F/ маркийн CLW009LFVJS002246 маркийн урдаа шанагатай авто ачигч зэрэг техникүүдийн өмчлөлийг манай банканд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Зээлдэгч нь ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж ирсэн бөгөөд зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч зээлдэгч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээний 13.2-т заасан үндэслэлээр гэрээг банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй. Зээлдэгч нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш төлбөр төлөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 309,728,460.37 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 45,081,772.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 962,321.23 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 66,000 төгрөг байна. Зээлдэгч Т ХХК-тай байгуулсан ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал нийт 355,838,553.86 төгрөгийг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн Г.Мын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  дүүргийн хороо, хороолол, байр, тоотын 40 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууц болон иргэн М.Нын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  дүүргийн хороо, хороолол //, байр, тоотын 34,85 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд холбогдох нотлох баримт тайлбараа гаргаж өгөх болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

       

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 355,838,553.86 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10,966,026.45 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлийн гэрээний үүрэгт 366,804,580.31 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба зээлийн гэрээг цуцлах тухай шаардлага нь дээрх нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байна.

Хариуцагч  Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар бичгээр гаргасан, хариуцагчийн төлөөлөгч Б.Өлзий-орших 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хугацаа олгож, эвлэрэх хүсэлт гаргаж байжээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч  Т ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/СС180924018-3 тоот Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээ, ЗБ/СС180924018-3-20, ЗБ/СС180924018-3-21 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ф/СС180924018-3-22, Ф/СС180924018-3-23, Ф/СС180924018-3-24, Ф/СС180924018-3-25, Ф/СС180924018-3-26 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан 350,000,000 төгрөгийг, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 19,2 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ.

 

Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй Х ХХК, Т ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал  гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар төлбөр төлөх үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон болох нь зээлдэгч Т ХХК-д хүргүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/6989 дугаартай Мэдэгдэл, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 168 дугаартай Зээлдэгчийн хүсэлт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.

 

Зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйлийг бодитойгоор хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй. 

 

Зээлдүүлэгч Х ХХК-иас зээлдэгч Т ХХК нь зээл  авсан 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөрөөс 40,271,539.63 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөрт 24,059,414.82 төгрөг,  нэмэгдүүлсэн

хүүгийн төлбөрт 104,711.57 төгрөгийг төлсөн, уг гэрээний 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 309,728,460.37 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 55,509,014.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,501,105.71 төгрөг, бусад зардалд 66,000 төгрөг нийт 366,804,580.31 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол /хх-ийн 69 тал/ гарган нэхэмжилсэн байх ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан эсэх, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, төлбөрийн үлдэгдэл зэрэгт хариуцагч Т ХХК нь маргаагүй бөгөөд хугацаа олгож эвлэрэх хүсэлт гаргасан.

 

Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/СС180924018-3  Тоног төхөөрөмжийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс ЗБ/СС180924018-3-20, ЗБ/СС180924018-3-21 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдаж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн овгийн Г-ын М /РД: /-ын өмчлөлийн  дүүргийн хороо, хороолол, байр тоотод байршилтай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн овгийн Г-ийн Н /РД: /-ийн өмчлөлийн  дүүргийн хороо, хороолол //, байр тоот хаягт байршилтай, 34,85 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Дээрх барьцааны гэрээнүүдэд Т ХХК-ийн захирал Г.М болон үүсгэн байгуулагч М.Н нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

 

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЗБ/СС180924018-3-20, ЗБ/СС180924018-3-21 тоот дугаартай барьцааны гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заажээ.

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн овгийн Г-ын М /РД: /-ын өмчлөлийн  дүүргийн хороо, хороолол, байр тоотод байршилтай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн овгийн Г-ийн Н /РД: /-ийн өмчлөлийн  дүүргийн хороо, хороолол //,  байр тоот хаягт байршилтай,  34,85 м.кв талбайтай,  хоёр  өрөө  орон  сууцыг  албадан  худалдаанд

оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн  453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2, Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 3.5 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Талууд зээлийн гэрээний 13.2.Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ болон барьцаалуулагч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараахь тохиолдолд банк нь гэрээний 3.1 дэх хэсэгт заасан зээлийн ерөнхий хугацааг  дуусгавар болгож, зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, ийнхүү дуусгавар болсноос хойших хугацааны хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, мөн гэрээний 14.1.5. Гэрээ болон барьцааны, батлан даалт баталгааны гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэх, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхтэй холбогдон үүсэх зардлыг зээлдэгч хариуцна” гэж тохиролцсон байх тул нотариатчийн үйлчилгээний хөлс төлсөн 66,000 төгрөгийг /хх-ийн 47 тал/ хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч Т ХХК-иас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 309,728,460.37 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 55,509,014.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,501,105.71 төгрөг, бусад зардалд 66,000 төгрөг нийт 366,804,580.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Хариуцагч нь Баянгол дүүрэгт бүртгэлтэй боловч тус хаягт үйл ажиллагаа явуулаагүй, дүүрэг, дугаар хороо, тоот хаягаар Т ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан хуулийн зохицуулалтай нийцсэн гэж үзнэ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ө-д шүүх хуралдааны товыг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 275,977 төгрөгийг буцаан олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 366,804,580.31 /гурван зуун жаран зургаан сая найман зуун дөрвөн мянга таван зуун наян төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  дүүргийн хороо, хороолол, байр тоотод байршилтай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн  дүүргийн хороо, хороолол //,  байр тоот хаягт байршилтай, 34,85 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,267,950 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 275,977 төгрөгийг Улсын орлогоос буцаан гаргуулж Х ХХК-нд олгож, хариуцагч Т ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 1,991,973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд  тус тус олгосугай

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2дахьхэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ